| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Гэрэлт-од |
| Хэргийн индекс | 135/2014/00446/и |
| Дугаар | 135/ШШ2014/01184 |
| Огноо | 2014-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 135/ШШ2014/01184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2014/00446/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух Ө овгийн О-ын Б /РД: ..., утас:.../-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... багт байрлах, Г.б ... салбар /захирал Д.З, утас: .../-т холбогдох Г.б-аас гаргасан О.Быг найдваргүй зээлдэгч гэсэн ангилалд оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, хариуцагч Г.бны ... дахь салбарын захирал Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь 2013 оны 3 сарын сүүлээр Г.б-инд хандаж зээл хүссэн өргөдөл гаргасан юм. Энэхүү хүсэлтийг тус банкинд гаргахад зээл өгөх эсэх нь шийдэгдэхгүй сар гаран болж эдийн засагч нь маргааш ир, өөр баримт бүрдүүлэх хэрэгтэй гэж олон удаа явуулж байсан учир би захиралд нь хандаж учир явдлыг хэлэхэд 7 хоногийн дараа зээл гарч би 30,000,000 төгрөгийн зээл авсан. Харин банк зээл олгохдоо надад хэлж ярихгүйгээр хугацааг нь богинсгож 1 жилийн хугацаатай зээл олгосон юм. Банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарийг надаас мөн санал асуулгүй өөрсдөө дур мэдэн хийсэн байсан. Нэгэнт зээл гарсан байсан учир тэдний зээлийн нөхцөлийг хүчээр зөвшөөрч би зээлээ авсан. Ингээд 1 жилийн хугацаатай авсан зээлээ 7 сарын хугацаанд төлж дуусгасан. Зээл төлөх 7 сарын хугацаанд 2-3 удаа эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлж байсан ч зээлийн үндсэн хугацаанаас 3 сарын өмнө зээлээ хаасан. Г.б сард төлөх зээлийн хугацаа 2 удаа хэтрүүлснийг үндэслэл болгож намайг найдваргүй зээлдэгч гэсэн ангилалд оруулж М банкинд мэдээлэл өгсөн байсан. Энэ талаар би Г.б-инд хандаж гомдол гаргахад хүлээн аваагүй ба үүнээс болж би банкуудтай харьцаж зээл авч чадахаа больсон. Г.б-ны үндэслэлгүй энэ шийдвэрээс болж миний эрх хөндөгдөж аливаа банкнаас зээл авч чадахгүй болсон учраас миний эрх ашгийг хохирч байгаа юм. Иймд Г.б-ны намайг найдваргүй зээлдэгч гэсэн ангилалд оруулсан шийдвэрийг нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.б-ны ... дахь салбарын захирал Д.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сум дундын 7-р шүүхэд Г.б-инд холбогдуулан гаргасан иргэн О.Б-ы гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг Г.б-ны зүгээс хүргүүлж байна. Үүнд: Г.б-ны ... салбараас О.Б, А.Н нар нь 2013 оны 5 сарын 2-ны өдөр ... тоот зээлийн гэрээ, ... тоот барьцааны гэрээ байгуулан 30 сая төгрөгийн, 12 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй, зээлийг эхний 2 сар зээлийн хүү, үлдсэн саруудад үндсэн төлбөр 3 сая төгрөг хүүгийн хамт төлөхөөр график байгуулан зээл авсан. Зээлийн графикын дагуу эхний 2 сард хүүгээ төлсөн. 3 дахь сараас эхлэн графикийн дагуу үндсэн төлбөрөө төлөх ёстой байсан боловч төлөлгүй 2013 оны 12 сарын 18 хүртэл 5 сар буюу нийт 107 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд 2010 оны 8 сарын 11-ний өдрийн М банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаал-аар өөрчлөлт орсон Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.3-т заасны дагуу 90 хоног хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй тул хугацаа хэтэрсэн ангилалд тус зээл ангилагдсан. Зээлдэгчид зээлээ төлөх талаар цаг тухай бүр сануулж, зээл ангилагдах талаар хэлж сануулж байсан. Зээл хүсэгчийн бизнесийн ашиг тооцооллоор зээлийг 12 сарын хугацаанд бүрэн төлөх боломжтой байсан тул зээлийн хугацаа 12 сарын хугацаатайгаар олгогдохоор салбарын зээлийн хорооны хурлаар шийдвэрлэгдсэн ба Зээлийг олгох үед зээл хүсэгч О.Бд танилцуулахад зээл хүсэгч О.Б нь тус зээлийг санал болгосон нөхцлөөр авахыг зөвшөөрч зээлийн болон барьцааны гэрээг байгуулан гарын үсэг зурж зээлээ авсан. 2013 оны 12 сарын 18-нд зээлээ хаахдаа өөрийн эзэмшлийн орон сууцаа манай банкны орон сууцны зээлээр борлуулж бүрэн төлж барагдуулсан. Үүнээс харахад зээлдэгч зээлийн эргэн төлөлт хийхдээ хугацаа хожимдуулж байсан ба банк дүрэм журмын хүрээнд зээлдэгчийг хугацаа хэтэрсэн ангилалд оруулсан байна. Иймд иргэн О.Бы Г.б-инд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Бүх банк өдөр бүр Монгол банк руу мэдээлэл явуулдаг. Монгол банкнаас тогтоосон журмын дагуу манай төв Г.б-наас шийдвэр гарч Монгол банкнаас энэ ангилалд оруулдаг. Энэ шийдвэрийг манай салбар гаргадаггүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Б нь Г.б-ны ... аймаг дахь салбарт холбогдуулан найдваргүй зээлдэгч ангилалд оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
... аймаг дахь Г.б-ны салбар нь зээлийн хугацаа болон чанарын үзүүлэлтийн талаархи мэдээллийг Улаанбаатар хот дахь Г.б-ны төвд илгээн уг үзүүлэлтийг үндэслэж Г.б-ны төвөөс активыг ангилан мэдээллийг Монгол банкруу илгээж, Монгол банкнаас төлбөр хариуцагчийн талаархи мэдээллийг бусад банкруу илгээдэг болох нь Монгол банкны ерөнхийлөгч Сангийн сайдын хамтарсан 2010 оны 8-р сарын 11-ний өдрийн ... тоот тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Г.б-ны ... нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг, төв Г.б-наас гаргасан шийдвэрийн талаар хариуцагчаар оролцвол зохих этгээд биш, хариуцагчаар оролцвол зохих этгээд төв Г.б нь Улаанбаатар хотод оршин байдаг болох нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч нь найдваргүй зээлдэгч ангилалд оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэдийд, хаанаас гаргасан, ямар шийдвэрийг хүчингүй болгуулах талаараа нэхэмжлэлдээ дурьдаагүй, шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.2-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. О.Б-ы нэхэмжлэлтэй Г.б-ны ... салбарт холбогдох Г.б-наас гаргасан О.Б-ыг найдваргүй зээлдэгч гэсэн ангилалд оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД