| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/01804/и |
| Дугаар | 135/ШШ2014/01704 |
| Огноо | 2014-09-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 135/ШШ2014/01704
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí èíäåêñ:171/2013/01804/И
Сóì äóíäûí 7 дугаар ø¿¿õèéí èðãýíèé õýðãèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ З.Тунгалагмаа äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,
Íýõýìæëýã÷: ... аймгийн ... сумын ... баг ... гудамжинд байрлах Ц.г/утас:.../-ын íýõýìæëýëòýé,
Õàðèóöàã÷: ... аймгийн ... сумын ... баг ... бракт байрлах М.х ХХК /байгууллагын регистрийн дугаар ..., утас ... /-нд холбогдох
“135,912,038 төгрөг гаргуулах тухай" èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.
Ø¿¿õ õóðàëäààíä: Íýõýìæëýã÷èéí èòãýìæëýãäñýí төлөөлөгч Д.М, хариуцагч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б, ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Батболд íàð îðîëöîâ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Íýõýìæëýã÷ Ц.гшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Тус ...гийн газрын ... суманд баригдсан кобан барилгыг М.хХХК нь тендерт шалгаран чанар муутай барилга барьсан асуудалдаа эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж гэм буруутай нь тогтоогдсон боловч Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх барилгад үйл ажиллагаа явуулах, хүний амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд компаний зүгээс барилгын мэргэжилгүй багш мэргэжилтэй С.Б гэдэг хүнээр хариуцуулан бариулсан байдаг. Одоо кабон барилга нь бүх өрөө, хана, тааз нь том цууралтууд өгч, ан цав гарсан нурж унах аюултай нөхцөл байдал бий болсон.
...Манай байгууллагаас кабоныг одоо байгааг нь засаж янзалж, ашиглалтанд оруулахад гаргах зардлыг хариуцагч гаргавал эвлэрэх санал тавьсан боловч хариуцагч эвлэрэх хүсэлтгүй байх тул хариуцагч М.х ХХК-иас кабон барилга барихад гарах зардал 135,912,038 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Õàðèóöàã÷ Р.Б болон хариуцагчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Нэгт нэхэмжлэгч тал 72 сая төгрөг нэхэмжилж байснаа 135 сая төгрөг болгож нэхэмжилж байна. Энэ үндэслэлгүй. Энэ маргаад кобоны ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн. 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийж гүйцэтгэх байсан. Өөрсдийнх нь гаргасан зургийн дагуу хийсэн. Эдний талаас материалыг нь очиж харсан ингээд ажиллаж байсан. Тендерийн өртөг нь 18 сая төгрөг байсан. Төсөвт өртөг 18 сая төгрөгт бариад гүйцэтгээд улсын комисс хүлээж авсан. Улсын комисс хүлээж аваад анхны зураг төслийн дагуу баригдсан хугацаандаа баригдсан гэсэн. Барьснаас хойш 2 жилийн дотор барьсан хүмүүст нь хариуцалга хүлээх үүрэг байдаг. Барилгын баталгаат хугацаа 3 жил байдаг. 3 жилийн дотор үүссэн барилгын эвдэрэл гэмтлийг засах үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч талаас эрүүгийн хэрэг үүсгээд хохирогчоор нь Шугар гэдэг хүнийг тогтоосон. 2011 онд уг барилгад цууралт гарсан байдаг. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудасанд Ган-Эрдэнэ гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ барилга нь өвөл болохоор газар нь хөлдөөд цууралт үүсдэг хавар болохоор газар гэсэхээр буцаад хэвэндээ ордог гэсэн. 2007 онд хүлээлгэж өгөөд одоо хүртэл 7 жил болсон байна. Энэ нь иргэний хуулийн 349 дүгээр зүйлд гомдол гарах хугацаа гэж байдаг. Барилгын барьснаас хойш 3 жилийн дотор гомдол гаргана. Нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2010 онд дууссан. Нөгөөтэйгээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...: Энэ барилгын ажлыг хийхэд би даамлаар ажиллаж байсан. Энэ хэргийн талаар бүхэл мэдэх зүйлээ эрүүгийн хэрэг үүсгээд байцаагдаж байхдаа хэлсэн болохоор хавтаст хэргээс харж болно” гэв.
Ø¿¿õ õóðàëäààíààð õýðýãò àâàãäñàí áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä
¯ÍÄÝÑËÝÕ íü:
Íýõýìæëýã÷ ... аймгийн Ц.г нь хариуцагч М.х ХХК-нд холбогдуулан ... сумын ...гийн хэсгийн байр /кабон/ барихад гарах зардал 72,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 135,912,038 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.х ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, гэж маргаж байгаа бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ болон захиалагчийн гарсан зургийн дагуу барьсан, барилга барьсан газар нь цэвдэгшилтэй газар учраас барилгын чанарт нөлөөлсөн, тэрчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үндэслэлээ тайлбарлаж маргажээ.
Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
... сумын ...гийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр ... аймгийн З.д нь М.х ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “... сумын ...гийн хэсгийн барилгын ажлын тендерийг нээсэн тухай” тэмдэглэл /хх-23/, 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "... сумын ...гийн хэсгийн барилгын ажлын тендерийн үнэлгээний хорооны тайлан” /хх-24/, ... аймгийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/949 тоот “Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай” /хх-25/, 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/950 тот албан бичиг /хх-26/, 2007 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ... тоот “... сумын ...гийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ”/хх-27/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
2007 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ... тоот “... сумын ...гийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ”/хх-27/-ээр гэрээний нийт дүн 18,000,000 төгрөг, ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эхэлж, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтанд оруулах болон гэрээний бусад нөхцлийг тохиролцжээ.
Гүйцэтгэгч М.хХХК нь 2007 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ... тоот “... сумын ...гийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ны дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулахаар улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай акт /хх-29/, Барилга байгууламж ашиглалтанд оруулах Улсын комиссын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот акт /хх-14/-аар барилгыг 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн байна.
Уг ... сумын ...гийн хэсгийн байр /кабон/ нь ... аймгийн ...гийн газрын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан ... аймгийн ...гийн газрын барилга, байгууламж хийц, хэмжээсийн 2013 оны бүртгэл /хх-106, 107/-ээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” , мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-т “ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй”, 353 дугаар зүйлийн 353.2-т “гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ”, 350 дугаар зүйлийн 350.1.7-т “ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах”, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т “ ажил гүйцэтгэгч нь барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах үүрэгтэй” гэж заасан боловч хариуцагч М.хХХК нь хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй, чанарын доголдолтой үр дүнг шилжүүлсэн болох нь ... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 36/17/458 тоот дүгнэлтэнд: “...Ажлын өрөө болон сууцны өрөөнүүдийн таазны гипсэн хавтангууд ховхорч унасан, гадна хана шавардлага тамбурын хэсгээр хагарал гарсан..., Дотор заслын ажлыг технологийн дагуу хийгээгүй, барилгын чийг хатаагүй байхад гипсэн хавтангаар дүүжин тааз хийснээс болсон гэж үзэв. Иймд барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 –т “барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах” заалтын дагуу барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах шаардлагатай гэж дүгнэв” /хх-7/,
Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот дүгнэлтэнд: “...Албан хаагчийн сууцны гал тогооны өрөөний цонхны доод түвшингөөс суурь хүртэл, ялуунаас дээврийн банзан эмжээр хүртэл шаталсан хэлбэртэй 1-1,3 см өргөнтэй хагарсан. Энэ хэсэгт сууринд цуурал үүссэн. Барилгын бетон хаяавч сууринаас хөндийрсөн, нүүр болон ар талаас орох хаалганы үүдний хэсэг, барилгын үндсэн хөнын хоорондын өрөг гэмтэж салсан. Сууц, ажлын өрөөг тусгаарласан 24 см-ийн зузаантай тоосгон хана 3,5 см урттай 0,1-1,2 см хүртэл өргөнтэй нэвт хагарсан. Гал тогоо амрах өрөө хоорондын 12 см хүртэл нэвт хагарсан. Гал тогоо амрах өрөө хоорондын 12 см-ийн зузаантай хана гадна ханаас хөндийрч өндрийн тушид 1-2 см зузаантай зааг гарсан, өрөө тасалгааны хаалганы, цонхны ялууны төвшинд ташуу цууралт үүссэн байдалтай байна.
...дээр дурьдсан гэмтлүүд нь газар дээр хийсэн үзлэг шалгалтаар илэрсэн бөгөөд “Барилгын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т “Хүний ажиллах амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” гэсэн заалтын ашиглалтын шаардлагыг хангахгүй байна.
Тус байранд хүн ажиллаж, амьдрахгүй байх, үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоох нь зүйтэй” гэсэн /хх-6/, нэхэмжлэгч ... аймгийн Ц.гнь 2009 оноос хариуцагч Мөнххарш ХХК-нд уг барилгыг засварлах талаар гомдлын шаардлага гаргаж байсан тухай зохигчдын тайлбар, ...гийн байр /кабон/-ны эвдэрлийг харуулсан гэрэл зураг /хх-39-41/ зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч шүүх хуралдаан дээр “... цэвдэгшилтэй газар байсан учраас барилгын чанарт нөлөөлсөн, бид захиалагчийн гаргаж өгсөн зураг төслийн дагуу барьсан” гэсэн тайлбарыг гаргасан боловч тухайн газар нь цэвдэгшилтэй гэдийг тогтоосон баримт хэрэгт байхгүй, мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т “ а/ ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ажил гүйцэтгэх аргын талаар талаар захиалагчийн өгсөн зааварчилга нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал; б/ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон байвал ажил гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заажээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т “...Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно”, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот актын 2.3-т “ ...барилгын чанарын баталгаат хугацаа 2 жил...” зэрэг хууль болон гэрээнд шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байна.
Дээрх гомдлын шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацааг: Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т “ хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно”, 349.3-т “энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.г нь тухайн барилгыг 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ашиглалтын явцад дутагдал илэрч, 2009 оны 05 дугаар сарын 1-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд энэ хугацаанаас хойш дутагдлын талаар ажил гүйцэтгэгчид мэдэгдэж, гомдлын шаардлага гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... сумын ...гийн хэсгийн байрыг засварлахад гарах зардал болон хэвийн ашиглалтанд оруулахаар талаар тохиролцож” эвлэрэх саналыг хариуцагчид тавьсан боловч хариуцагч эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, тухай ...гийн хэсгийн байр /кабон/-ыг шинээр барихад гарах зардал 135,912,038 төгрөгийг хариуцагч М.хХХК-иас гаргуулах тухай шаардлага гаргасан.
Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нь “шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч хэргийн үйл баримт өөрчлөгдөхгүй, үнийн дүн өөрчлөгдөж байгаа, нэхэмжлэгч төсвийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжиийн тухай хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр, үргэжлүүлэн хийлгэх хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг гаргасан тул хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжаар “...2007 онд ... сумын Баян-Өндөр багийн нутагт баригдсан ...гийн хэсгийн байрны ... дугаартай барилгын зургаар одоо шинээр тус барилгыг барихад хэдий хэмжээний төсөв шаардлагатай болохыг тогтоолгохоор “А.а” ХХК-ийг шинжээчээр томилсон” /хх-94-95/ бөгөөд шинжээчийн дүгнэлтээр “...135,912,038 төгрөгийн төсөв...” шаардлагатай болохыг тогтоожээ. /хх-108-143/
Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан ба хариуцагч нэхэмжлэгчээс гаргасан доголдлыг арилгуулж, эвлэрэх саналыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар хариуцагч М.хХХК-иас 135,912,038 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... аймгийн ...гийн газарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.2-т зааснаар “ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зорилгоор ажлыг шинээр гүйцэтгэж шинэ үр дүнг захиалагчид шилжүүлсэн бол өмнө шилжүүлсэн зүйлээ буцааж авахаар шаардлага гаргах эрхтэй” болохыг дурьдах нь зүйтэй байна.
Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.1, 116, 118 äóãààð ç¿éëä çààñíûã óäèðäëàãà áîëãîí
ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Èðãýíèé õóóëèéí 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар хариуцагч М.х ХХК-иас 135,912,038 /нэг зуун гучин таван сая есөн зуун арван хоёр мянга гучин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... аймгийн ...гийн газарт олгосугай.
2. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 äóãààð ç¿éëèéí 57.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар íýõýìæëýã÷ ... аймгийн Ц.гнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 837,510 /найман зуун гучин долоон мянга таван зуун арав/ төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2-ä çààñíààð çîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñàí ºäðººñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж зààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýé áîëîõûã òàéëáàðëàñóãàé.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× З.ТУНГАЛАГМАА