| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2023/04898/И |
| Дугаар | 101/ШШ2023/04966 |
| Огноо | 2023-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2023/04966
| 2023 11 15 | 101/ШШ2023/04966 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******
Хариуцагч: ******* овогт *******ын ******* -д холбогдох,
504,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.******* би ******* ******* ХХК-д борлуулагч хийдэг. Гахай тахианы мах амталдаг газар 2023.01.22-ны өдөр дэлгүүрт бараа өгсөн. /299,900 төгрөг/ Б.******* нь уг дэлгүүрийг түрээсэлж байсан ба 2023 оны 03 сарын 06-ны өдөр дахин 205,000 төгрөгийн бараа авсан. Тооцоог нийлүүлж хийнэ гэж хэлээд өнөөг хүрч байна. Бараа авсан 504,000 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулж өгнө үү.
Удаа дараа шаардаж мессэж явуулж шаардсан боловч өгөөгүй. Өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа. Манай хүү Унгар улсад ажиллахаар явсан. Би төлөөлж оролцож байна. гэв.
2. Нэхэмжлэгч шүүхэд хх-ийн 2-5, 22-25, 39 дүгээр талд авсан нотлох баримтыг гаргаж өгсөн.
Хариуцагч нь нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь барааны төлбөр болох 504,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.
3. Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариуцагчид эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаар танилцуулж, хэргийн материалтай танилцсан байна.
Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ...За, өмгөөлөгчтэйгээ гэрээ байгуулаад өнөөдөр очиж хэрэгтэйгээ танилцана. гэсэн хариу өгсөн талаарх баримт хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч О.******* нь ******* ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа дэлгүүрт 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 299,900 төгрөг, 2023 оны 06 сарын 06-ны өдөр 205,000 төгрөг, нийт 504,900 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн болох нь ******* ХХК-ийн зарлагын баримтаар тогтоогдож байна./хх-2/
Уг барааны үнийг дэлгүүрээс авах авлага эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн үндэслэлээр ******* ХХК нь борлуулагч О.*******ын үндсэн цалингаас 504,900 төгрөгийг суутгасан талаарх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байна. /хх-39/
5. Эдгээр баримтаас үзэхэд ******* ХХК болон дэлгүүр ажиллуулж байсан хариуцагч Б.******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
******* ХХК нь барааны үнийг нэхэмжлэгч О.*******ын цалингаас суутган авч, өр төлбөргүй болсон тул шүүхэд тодорхойлолт гарган өгснийг шаардах эрхээ борлуулагчаар ажиллаж байсан О.*******д шилжүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.*******ийг нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллаж байхдаа амталсан гахайн мах худалдан авч үнийг төлөөлөөгүй, уг гахайн махны үнийг ******* ХХК нь нэхэмжлэгч О.*******ын цалингаас суутган авсан гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан зарлагын баримт, ******* ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байна, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагагы үгүйсгэж маргаагүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг маргаагүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон үндэслэлээр хариуцагч Б.*******оос барааны төлбөрт 504,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 15,770 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б.*******оос барааны төлбөр 504,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 15,770 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ