| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/04258/И |
| Дугаар | 101/ШШ2023/05572 |
| Огноо | 2023-12-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2023/05572
| 2023 12 13 | 101/ШШ2023/05572 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух О. /рд:/,
Хариуцагч: ,,, тоот хаягт оршин байрлах “” /рд:/ ХХК-д холбогдох
Эд зүйлс болон 37,866,020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О., хариуцагч О., хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч О. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага:
- Түрээсийн гэрээний дутсан бараа материал 1.442 ширхэг /56.238.000 төгрөгийн үнэ бүхий/ барилгын туслах бараа материалыг гаргуулах
- Түрээсийн гэрээний түрээсийн төлбөр 37.866.020 /гучин долоон сая найман зуун жаран зургаан мянга хорь/-н төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн үндэслэл: “ЭСУ” ХХК нь О.тай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 78 тоот Түрээсийн гэрээг Иргэний хууль, болон холбогдох бусад хууль, тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан.
Түрээсийн гэрээгээр О. нь тулаас В2 маркийн тулаас төмөр 3,670 ширхэг барилгын туслах материалуудыг Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй резиденс хотхоны барилга барихад ашиглах зорилгоор түрээслэн авсан.
Түрээсийн гэрээгээр түрээслэн авсан бараа материалын тооцоо
| № | Бараа материалын нэрс | Явсан тоо | Ирсэн тоо | Дутуу тоо |
| 1 | Тулаас В-2 | 3,670 | 2,228 | 1,442 |
Нийт түрээслэн авсан 3,670 ширхэг бараа материалаас 2,228 ширхэг тулаас В2-ыг буцаан хүлээлгэн өгч үлдэгдэл /56.238.000 төгрөгийн үнэ бүхий/ 1,442 ширхэг бараа материалыг одоо хүртэл хүлээлгэн өгөөгүй байна.
Түрээсийн гэрээний түрээсийн төлбөр
| № | Бараа материалын нэр | Тоо /ш/ | Үнэ | Эхлэх огноо | Дуусах огноо | Хоног | Нийт үнэ |
| 1 | Тулаас В-2 | 311 | 90 | 2022/06/15 | 2022/10/27 | 134 | 3,750,660 |
| 2 | Тулаас В-2 | 889 | 90 | 2022/06/15 | 2022/10/13 | 120 | 9,601,200 |
| 3 | Тулаас В-2 | 17 | 90 | 2022/06/17 | 2022/10/07 | 112 | 1,713,600 |
| 4 | Тулаас В-2 | 242 | 90 | 2022/06/28 | 2023/05/10 | 316 | 6,882,480 |
| 5 | Тулаас В-2 | 410 | 90 | 2022/06/28 | 2022/10/27 | 121 | 4,464,900 |
| 6 | Тулаас В-2 | 448 | 90 | 2022/06/28 | 2022/11/09 | 134 | 5,402,880 |
| 7 | Тулаас В-2 | 1200 | 90 | 2022/08/15 | 2023/05/10 | 268 | 28,944,000 |
| нийт | 3,670 | Түрээсийн төлбөр | 60,759,720 | ||||
Нийт түрээсийн төлбөр 60.759.720 төгрөг болсноос 14.893.700 төгрөгийг төлж үлдэгдэл45,866,020 төгрөг. Барьцаа 8.000.000 төгрөг байршуулсан. Барьцааг хасаж үлдэх 37,866,020 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд хариуцагч О.аас Түрээсийн гэрээгээр түрээслэн авсан бараа материалаас буцаан хүлээлгэн өгөөгүй /56.238.000 төгрөгийн үнэ бүхий/ 1,442 ширхэг тулаас В2-ийг буцаан хүлээлгэн өгөхийг даалгах, Түрээсийн гэрээний түрээсийн төлбөрийн үлдэгдэл 37.866.020 /гучин долоон сая найман зуун жаран зургаан мянга хорь/- н төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.
1а. Нэхэмжлэгч нь хариуцагч тай түрээсийн гэрээ байгуулсан. Нийт 3,670 ширхэг материал түрээсэлж авснаас 2,228 материал буцаан өгсөн. Үлдэгдэл 1,442 ширхгийг буцааж өгөөгүй. 2022.6.15-нд материалыг анх өгсөн. 2023.5.10 хүртэлх нийт түрээс нь 60,759,720 төгрөг болсноос 14,893,700 төгрөг төлсөн. Мөн 8,000,000 төгрөгийн барьцаатай байсан. Эдгээрийг хасаад үлдэх 37,866,020 төгрөгийг төлөөгүй юм. Буцаан өгөөгүй 1,442 материалыг буцаан өгөхийг даалгаж, түрээсийн үлдэх дээрх төлбөрийг олгуулж өгнө үү. Хариуцагч компанийн төлөөлөгч нь материалыг ашиглаж байгаа тул хүлээлгэн өгөх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байна. Бид хэзээ хүлээлгэж өгөх хүртэл төлбөр нэхнэ. Иймд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нь үнэн. Хариуцагч компани нь гэрээний төлбөрийг зөвшөөрч байна. Хариуцагч ын асуудлыг шүүх шийдэх байх. Алданги нэхэмжлээгүй гэв.
2. Хариуцагч О. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 6-р сарын 1-с 2022 оны 9-р сарын 1 хүртэл “” ХХК-д борлуулалтын менежментийн албаны захирлаар ажиллаж байхдаа “” ХХК-д ажиллаж байсан Мөрөнтэй хийсэн ЭСУ ХХК-ийн сапуд түрээсийн гэрээг ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэтэй ярьж зөвлөсний дагуу өөр лүүгээ шилжүүлж ******* ХХК-тай түрээсийн гэрээ хийсэн. Энэ гэрээнд заагдсан бараа материалыг “” ХХК нь өөрийн хэрэгжүүлж буй “ резидэнс” төсөлдөө одоог хүртэл ашиглаж буй бөгөөд БЗД-н шүүхэд гаргасан албан бичигтээ үүнийгээ дурдсан байдаг бөгөөд төлбөр тооцоог хариуцна гэдгээ мөн дурдсан байдаг. Иймд намайг хариуцагчаас чөлөөлж өгнө үү.
2а. Нөгөө хариуцагчийн төлөөлөгч хэлсэн. Миний хувьд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэв.
3. Хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч Ц. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажиллагааны явцад хариуцагчаар татагдсан. Учир нь хариуцагч ад холбогдох шаардлагыг компани төлнө гэсэн бичгээр татсан. Угаасаа компани нь орон сууц барьж байгаа юм. Уг барилгад тулаас төмрийг авч ашигласан. Ингэхдээ түрээсийн гэрээг хариуцагч аар төлөөлүүлж хийлгэсэн юм. Бодит байдал дээр компани нь тулаас төмрийг ашиглаж байгаа тул зөвшөөрч байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа болно. Тулаас төмрийг 2024 оны 4 сард хүлээлгэж өгөхөөр санал гаргасан боловч нэхэмжлэгч үүнийг зөвшөөрөөгүй. Одоогоор барилга дээр тулаастай байгаа тул салгаж өгөх боломжгүй байгаа юм. Нэхэмжлэгч нь ашигласан хугацааны нэхэмжлэлийг дахиж гаргах байх. Бид одоо өгөх боломжгүй байгаа тул буцаан өгөх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөнгөн дүн дээр маргахгүй гэв.
4. Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
4а. Нэхэмжлэгчээс түрээсийн гэрээний хуулбар /хх4-7/, төлбөрийн тооцоолол 2 ширхэг /хх10, 15/, зарлагын баримт 4 ширхэг /х11-12/, орлогын баримт 3 ширхэг /хх13-14/,
4б. Хариуцагч О.аас “” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 26/01 дугаар албан тоот /хх29/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх35-36/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00975 дугаар шийдвэр /хх40-50/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “” ХХК-с 37,866,020 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх түрээсийн гэрээний зүйлийг буцаан хүлээлгэн өгөхийг даалгах болон хариуцагч О.ад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт 37,866,020 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээний зүйл болох 1,442 ширхэг тулаасыг буцаан хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч О. нь хариуцагч хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, түрээсийн гэрээг компанийн нэрийн өмнөөс байгуулсан бөгөөд гэрээний зүйлийг компани ашигласан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
3а. Хариуцагч “” ХХК нь түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний зүйлийг ашигласан, 37,866,020 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй талаар маргаагүй боловч тулаас төмрийн барилгад ашиглаж байгаа тул одоогоор буцаан өгөх боломжгүй гэж маргасан.
4. Нэхэмжлэгч болон хариуцагч О. нар нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 78 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан байна. /хх4-7/
Улмаар хариуцагч нар нь энэхүү гэрээг хэдийгээр хувь хүн байгуулсан боловч бодит байдалд хариуцагч “” ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан байгуулсан. Гэрээний зүйлийг хариуцагч “” ХХК авч ашигласан бөгөөд ашиглаж байгаа гэж тайлбарласан. Энэхүү тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үгүйсгэж маргаагүй, зөвшөөрсөн.
Мөн хариуцагч “” ХХК нь хариуцагч О.тай 2021 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /хх35-36/
Эдгээрээс үзэхэд хэдийгээр хариуцагч О. нь өөрийн нэрээр түрээсийн гэрээ байгуулсан боловч гэрээний бодит оролцогч нь хариуцагч “” ХХК гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч болон хариуцагч “” ХХК нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсжээ.
5. Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас мөнгөн төлбөрт холбогдох хэсгийг бүхэлд нь зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрт 37,866,020 төгрөг төлөх үүрэг биелэгдээгүй байгаа талаар маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.
Иймд хариуцагч “” ХХК-с түрээсийн гэрээний үүрэгт 37,866,020 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
6. Түрээсийн гэрээний 10.1-т хугацааны талаар зохицуулалт байх боловч тодорхой хугацаа заагаагүй. Үүнээс үзэхэд талууд Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д зааснаар гэрээний хугацааг харилцан тохиролцож тогтоогоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр гэрээний зүйлийг буцаан шаардах эрхгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тулаас төмрийг буцаан өгөх болон төлбөр бүрэн төлөгдөх хүртэл гэрээ хүчинтэй хэвээр үргэлжилнэ гэж тайлбарлаж байна.
Иймд нэхэмжлэгчид түрээсийн гэрээний зүйлийг буцаан шаардах эрх үүсээгүй.
7. Хариуцагч О.ын хувьд түрээсийн гэрээний оролцогч биш байх тул маргаж буй гэрээний дагуу түүнд үүрэг үүсэхгүй юм.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар хариуцагч “” ХХК-с 37,866,020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,442 ширхэг тулаас төмрийг буцаан хүлээлгэн өгөхийг даалгах болон хариуцагч О.ад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 786,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-с 347,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД