Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/05096

 

 

 

 

 

 

 

2023 11 21

101/ШШ2023/05096

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн Z-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух  Б-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ... мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.С, хариуцагчийн өмгөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТООРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №101/Ш32019/03054 тоот захирамжаар БНХАУ-ын иргэн Жы нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдож байгаа гэсэн үндэслэлээр БНХАУ-ын иргэн Жы нэхэмжпэлтэй Э.А, А.Бт нарт холбогдуулан гаргасан 2018.02.05- ны өдрийн болон 2018.03.29-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ... мкв талбай бүхий обьектын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Аийн 2022.07.01-ний өдрийн №58 тоот тогтоолоор 1 дугаартай эрүүгийн хэргийг Яллагдагч Эгийн А нь 2022.05.16-ны өдөр нас барсан тул ЭХХШТХ-ийн 32.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан Сэжигтэн, яллагдагч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосоноор энэ захирамжийн үндэслэл арилсан байна.

Баянзурх дүүргийн Прокурорын газрын архивт байгаа 1 дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 000 тоот Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр БНХАУ-ын иргэн Ж нь ... мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны хууль ёсны өмчлөгч байна.

2018.02.05-ны өдрийн 30 сая /гучин сая/ төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр Жы эзэмшлийн ... мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууц нь Э.А гэгчид шилжсэн гэрээг БЗД-ийн 247-р тоот нотариатч Н.О баталсан. БЗД ПГ-ын архивт буй 1 дугаартай эрүүгийн хавтаст хэргийн 000043-р хуудаст: Гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл-д мөрдөгчөөс:

Нотариатч Н.О: 2018.02.05-ны өдрийн 30 сая /гучин сая/ төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр Жы эзэмшлийн ... мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууц нь Э.А гэгчид шилжсэн гэрээг та баталсан уу? гэхэд, 2018.02.05-ны өдрийн 30 сая /гучин сая/ төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г би батлаагүй. Яагаад гэвэл миний бүртгэлийн дэвтэрт 2018.02.05-ны өдрийн гэрээг баталсан тухай бүртгэл байхүй байна. Мөн уг гэрээн дээр байгаа тамганы дардас болон О гэж бичиж зурсан гарын үсгүүд минийх биш байна. Миний хувьд тамганы дардас дээр огноог бичихдээ гараар буюу балаар бичдэггүй. Заавал тусгай дардсаар огноог бичиж дардаг юм. Мөрдөгч таны үзүүлсэн гэрээний баталгааны тэмдэг дээрх огноог балаар бичсэн байна. Энэ огноог бичсэн бичиг ч гэсэн минийх биш байна. Мөн наадах гэрээн дээр чинь дарагдсан баталгааны тэмдэг нь гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн тухай тэмдэг дарагдсан байна. Тэгэхээр энэ гэрээ хуурамч гэрээ байна гэжээ.

Мөн хавтаст хэрэг дэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3855 тоот шинжээчийн дүгнэлтээр 2018.02.05-ны өдрийн 30 сая /гучин сая/ төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-н дээрх нотариатчийн гарын үсэг нь Н.Оынх биш" гэж гарсан.

БЗД-ийн 247-р тоот нотариатч Н.Оын батлаагүй, хуурамч гэрээг үндэслэн 2018.03.29-ний өдрийн 40 сая /дөчин сая/ төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ- гээр ... мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууц нь А.Бын нэр рүү шилжсэн байна. ИХ-ийн 56-р зүйл: Хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 56.1.8-д: Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" болох ИХ-ийн 42-р зүйл: Хэлцлийн хэлбэр, 42.4-т: Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ. Нэхэмжлэгч нь 2018.02.05-ны өдрийн 30-н сая төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г нотариат гэрчлэх үед байлцаагүй, байгаагүй. Э.А гэгч нь нотариатын тамга тэмдэг, нотариатчийн гарын үсгийг дуурайлган зурж уг гэрээг хуурамчаар үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоосон байна. Энэ үндэслэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т бичгээр хийх хуулийн шаардлага биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заасан бол хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө шэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заасны дагуу иргэн А.Бийн эзэмшилд шилжсэн дээрх 2018 оны 3 сарын 29-ний өдрийн 40 сая төгрөгийн үний дүн бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйл: Хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 56.1.8-д: Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 56.1.10-т: Дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэсний дагуу 2018.02.05-ны өдрийн 30 сая /гучин сая/ төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон 2018.03.29-ний өдрийн 40 сая /дөчин сая/ төгрөгийн үнийн дүнтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ...,5 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Жыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

А.Б нь ... м.кв үйлчилгээний зориулалттай орон сууцыг хууль ёсны өмчлөгчтэй нь тохиролцон Худалдах, худалдан авах гэрээгээр үнийг нь төлж шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгч болсон тул нэхэмжлэл үндэслэлгүй.

БНХАУ-ын иргэн Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж К.Сийн гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/Ш32022/28469 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Энэ шүүгчийн захирамжийн үндэслэл нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр К.Ст олгосон итгэмжлэл болон сүүлд өгсөн итгэмжлэлүүд нь хэзээ, хаана үйлдэгдсэн нь тОорхойгүй, ойлгомжгүй, Гадаад харилцааны сайдын 2010 оны 5 сарын 19-ний өдрийн 42 дугаартай Баримт бичиг, баталгаажуулах, гэрчилгээ олгох журмын дагуу итгэмжлэл олгоогүй, БНХАУ-ын иргэн Жы хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн оршин сууж байгаа улсын журмын дагуу итгэмжлэл олгож, холбогдох байгууллагаар дамжуулан ирүүлэх байсан.

Шүүх анхнаасаа үндэслэлгүй нэхэмжлэл үүсгэсэн. Учир нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32019/03054 дугаар захирамжаар тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 сарын 20-ны өдөр төлсөн тэмдэгтийн хураамжийг шүүх улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэсэн татварын улсын байцаагчийн тэмдэглэгээгээр улсын тэмдэгтийн төлсөн гэж үзэх боломжгүй гэж үзэн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг дурьдаж, ИХШХШТ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байж, энэ хураамж төлсөн баримтаа дахин хавсарган өгсөн байхад шууд иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй, шүүгч илтэд тОорхой заалтыг зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй санаатай гаргасан үйлдэл гэж үзэх үндэс болж байна. Процессийн хувьд дээрх зөрчлүүдийг гаргасан байна.

Түүнчлэн энэ орон сууцыг А.Б нь бусдаас гэрээний үндсэн дээр олж авснаар шударга өмчлөгч болсон. Дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд авснаас хойш шүүхийн шийдвэртэй бусдад төлөх өр төлбөрт тооцож, тОорхой хэсгийг Д гэх хүний өмчлөлд шилжүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа баримтууд эрүүгийн хэргийн баримтууд болохоос иргэний хэрэг маргаанд хамааралгүй, нэхэмжлэлээ нотолсон баримтууд хэрэгт байхгүй. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол дээр А.Бийг хэлцлийн үндсэн дээр олж авсан гэдгийг тогтоосон байдаг. Нэхэмжлэгч 420 мкв талбайг нэхээд байна. Гэтэл тОорхой хэсэг нь бусдад худалдагдсан байгаа. ямар үндэслэлээр А.Боос нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тОорхойгүй байна. А.Бийг худалдаж авах үед өмчлөх эрхийн гэрчилгээ Аийн нэр дээр байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс: итгэмжлэл, 2019 оны 2 сарын 22-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 7 сарын 01-ний өдрийн 58 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2022 оны 12 сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2017 оны 01 сарын 09-ний өдрийн №000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, А ХХК-ийн үнэлгээний тайлан, 2019 оны 01 сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, 2023 оны 1 сарын 11-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, орон сууц Нийтийн аж ахуйн удирдах газрын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, 2018 оны 12 сарын 07-ны өдрийн ус дулаанаар хангах гэрээ,

Хариуцагчаас: А.Бийн Хаан банкны дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар, 2018 оны 3 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 02 сарын 12-ны өдрийн эрхийн улсын үртгэлийн Ү-2 дугаартай гэрчилгээ, 2023 оны 3 сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 7 сарын 01-ний өдрийн 58 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолтой эрүүгийн 1 дугаартай хэргийн материалаас ирүүлсэн 2019 оны 10 сарын 18-н өдрийн 02830 дугаартай шүүхийн шийдвэр, 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 2147 дугаартай магадлал, улсын бүртгэлийн албан тоот, гэрч Д.Бийн 2020 оны 10 сарын 14-ний өдрийн мэдүүлэг, гэрч Н.Оын 2019 оны 6 сарын 27-ны өдрийн мэдүүлэг, гэрч А.Бын 2018 оны 10 сарын 25-ны өдөр 2020 оны 4 сарын 06-ны өдрийн мэдүүлэг, 2019 оны 8 сарын 26-ны өдрийн 3855 дугаартай шинээчийн дүгнэлт, 2018 оны 5 сарын 17-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ, улын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 он 3 сарын 27-ны хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2015 оны 8 сарын 20-н өдрийн №000438955 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ,2017 оны 1 сарын 09-ний өдрийн өмчлөх гэрчилгээ 2018 он 02 сарын 12-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2018 оны 3 сарын 29-ний өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ,2018 оны 5 сарын 07-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 12 сарын 02-н өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 01 сарын 09-ний өдрийн №001064236 гэрчилгээ,

Шүүхийн журмаар улсын бүртгэлийн газраас улсын бүртгэлийн мэдүүлэг, 2018 оны 2 сарын 05-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, 2023 оны 8 сарын 24-ний өдрийн №2601 дугаартай шинжээчийн дүгнэлт, зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Ж /Z/ нь хариуцагч А.Бт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулан, ... мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тус үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2018 оны 2 сарын 05-ны өдрийн 30 сая төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 3 сарын 29-ний өдрийн 40 сая төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж тОорхойлж байна.

2. ... мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2015 оны 8 сарын 20-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт Ц ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, 2017 оны 1 сарын 09-ний өдөр БНХАУ-ын иргэн Z /Ж/-ийн өмчлөлд, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын иргэн Z болон Э.А нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Э.А өмчлөлд, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Э.Аэс А.Бийн өмчлөлд тус тус шилжсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 177-181, 203-204, 235-238 дугаар тал/

Дээрх үйл баримтаар иргэн нэхэмжлэгч Жаас Э.Ад, Э.Аэс хариуцагч А.Бт тус орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хариуцагчийн нэр дээр гарснаар нэхэмжлэгч Ж болон Э.А нарын өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Энэ талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байдаг.

3.Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 7 сарын 01-ний өдрийн 58 тоот Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Э.Ад холбогдох 1 дугаартай эрүүгийн хэргийг сэжигтэн, яллагдагч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 16-18 дугаар тал/

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3855 дугаар дүгнэлтэд ...2018 оны 02 сарын 05-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний доО хэсэгт тэгш өнцөгт хэлбэртэй тэмдэгний дардас мэт зүйлийн дотор хэсэгт зурсан шинжилж буй гарын үсэг нь Н.Оын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна... гэжээ. /хх-ийн 156-161 дүгээр тал/

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа, дээрх үйл баримтаар иргэн Ж болон Э.А нарын хооронд байгуулагдсан 2018 оны 2 сарын 05-ны өдрийн 30 сая төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлаж байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3855 дугаартай дүгнэлтийн хувьд өмчийн хэлцэл буюу үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой нотариатаар гэрчүүлсэн үйлдлийг хүчингүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд харин нэхэмжлэгч Ж болон Э.А нарын хооронд байгуулагдсан үүргийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

5.Нэхэмжлэгчээс 2018 оны 3 сарын 29-ний өдрийн 40 сая төгрөгийн үнийн дүн бүхий иргэн Э.А болон хариуцагч А.Б нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тОорхойлж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Э.А нь 2018 оны 3 сарын 29-ний өдөр хариуцагч А.Бтой худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, зохигч нарын маргаж байгаа орон сууцыг 40,000,00.00 төгрөгөөр худалдсан ба орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ нь хариуцагч А.Бийн нэр дээр гарчээ. /х/х-ийн 203 дугаар тал/

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч А.Б нь тухайн орон сууцыг нэхэмжлэгч иргэн Э.Аэс худалдан авсан шудрага өмчлөгч байна.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч А.Б нь Э.Аэс тухайн орон сууцыг худалдан авахдаа нэхэмжлэгч Жтай маргаантай байсан, Жаас гэмт үйлдлийн замаар олж авсан гэдгийг мэдэж байсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн дээр дурдсан хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, 91.2Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй гээд 91.2.1эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гэж тус тус заасан. Тайлбарлавал, тухайн эд хөрөнгийг бОитоор эзэмшиж байгаа этгээд нь хөндлөнгийн гуравдагч хүний хувьд өмчлөгч нь гэж тооцогдох боловч өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдэж баталгааждаг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тийнхүү бүртгэгдсэн эдгээдийг өмчлөгч нь гэж тооцох учиртай.

ТОруулбал хариуцагч буюу худалдан авагч А.Бийн хувьд иргэн Э.А орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан тул түүнийг өмчлөгч гэж итгэж, улмаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Энэ талаар Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.

Иймд, хариуцагч А.Б, иргэн Э.А нарын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Бт холбогдох Худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ... мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ж /Z/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогО хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА