Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2026/ШЦТ/16

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

         Улсын яллагчаар: Хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

         Хохирогчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

         Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А”танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 2419004360301 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Г

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Г нь Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр буюу 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах танктай овоон дээрээс фейсбүүк цахим орчинд ....нэртэй фейсбүүк цахим хаягаараа дамжуулан лайв бичлэг хийхдээ Дорноговь аймгийн Монгол ардын намаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байсан О.Бын нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Г.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Г нь аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан илт худал мэдээ, мэдээлэл олон нийтийн мэдээ хэрэгслээр тарааж буй асуудлыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цаашид энэ асуудлыг шалгаж буруутай этгээдийн гэм бурууг тогтоож хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Миний хувьд Г.Ггаас нэхэмжлэх зүйлгүй...” мэдүүлэг /хх 209-210-р ху/,

            -Хохирогч О.Бын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хавсаргасан материал /хх-ийн 2-6-р ху/,

-Цахим орчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-р тал/, 3.3. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33-р тал/, 3.4. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/1433 дугаартай албан бичиг, хавсралт материал /хх-ийн 36-53-р ху/,

-Хохирогч О.Баас гаргаж өгсөн мэдээлэл, тайлбар хүргүүлэх тухай баримтууд /хх-ийн 54-177-р ху/,

-Гэрч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Дорноговь аймгийн ... суманд царцсан байсан Соёл спортын ордныг ....ХХК нь 2019-2020 оны үед гүйцээн барьж ашиглалтад оруулсан. Мөн одоо тус суманд баригдаж байгаа Соёл урлагийн ордныг .... ХХК нь барьж байгаа бөгөөд ашиглалтад ороогүй байгаа юм. Миний хувьд энэ 2 компанийн алинаас нь ч мөнгө төгрөг авч дамжуулсан зүйл огт байхгүй бөгөөд хүний нэр төрд халдаж үндэслэлгүй мэдээлэл тараасан байна. ... Энэ ....-ыг аймгийн ИТХ-ын тогтоолоор байгуулж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн 1 дүгээр үе шатны ажлыг гүйцэтгэгч ....компани үйлдвэр барих ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулан Дорноговь аймгийн жижиг бизнес эрхлэгчдийг Энэтхэг компанитай холбож өгөх шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд нь тусалж дэмжих зорилготой энэ ОНӨ газрыг байгуулсан. Тэхдээ тухайн ОНӨ газар нь тухайн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн газар нь өөрсдөө Улаанбаатар хотоос хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ татаж байсан учир үр дүнд хүрээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 180-182-р ху/,

-Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би О.Быг танина. “...О.Б дарга 2020 онд ... болсноос хойш манай компанийн ажлын буюу манай компани үйл ажиллагааны чиглэл, ажлын явц болгон дээрээ хянуулж шалгуулдаг болохоор мэддэг. Би Дорноговь аймгийн Засаг даргатай ажлын шугамаар танилцаж ажлын хэргийн холбоотой болсон. Би Дорноговь аймгийн ... мөнгө өгсөн асуудал огт байхгүй. Дорноговь аймгийн ... газраас хааяа нэг ажлын холбоотой баяр наадмын өдрүүдээр техникийн туслалцаа үзүүлээч гэж манай компанид ханддаг. Өөр манай компаниас Дорноговь аймгийн ... мөнгө өгсөн асуудал байхгүй манай компаниас хувьдаа засаг даргад мөнгө гаргаж өгөх нь байтугай би эхнэрийг нь ч танихгүй, өнгөрсөн жил намайг Г.Г тухайн лайв бичлэг нь дээрээ "чи муу пизда хаана байна, чи юун нөхөр вэ чамайг ёстой мэдэхгүй юм байна" гээд ураны тухай л асуугаад байх шиг байсан. Тэгэхээр нь би ерөөсөө тоогоогүй....намайг Г.Г лайв нь дээрээ улс төрд нэр дэвших гэж байна гэж ойлгоод яриад байх шиг байсан, би ер нь тэр бичлэгийг ерөөсөө ойлгоогүй, улс төрийн холбоотой л гэж бодож байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 197-198-р ху/,

-Яллагдагч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ихэр Г ... О.Бтай биечилж уулзаад 21 аймгийн хамтлаг дуучдыг Дорноговь аймагтаа тоглуулна гэж өдөр судар товлож ярьж тохирсон байсан. Тэгээд би тоглолт болохоор болчихлоо аймгийн ... О.Б зөвшөөрсөн болохоор би 21 аймгийн хамтлаг дуучдыг тоглолт цуцлагдсан талаар эргэж мэдэгдэж тэр хүмүүсийн өмнө маш муухай эвгүй байдалд орж тэрэндээ бухимдсандаа болж би 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ....гэсэн цахим хаягаараа дамжуулж энэ хамтлаг дуучдыг аймагтаа тоглуулах талаар ярьж тохирчихоод яг тоглолт болох дөхөхөөр тоглолтыг цуцалсан тухай мөн бусад нутгийн иргэдийн хэлж ярьж байсан зарим нэг мэдээллийг лайваараа ярьсан. Мөн би нутгийн иргэдийн надад хэлсэн мэдээллүүд цахим мэдээллийн нээлттэй сайтууд болон шилэн дансанд байршуулсан байсан бол би энэхүү зүйлүүдийг ярихгүй байх байсан. Иргэдийн надад ярьсан зүйл үнэний ортой байж магадгүй гэж хардлага төрсний үүднээс энэ талаар ярьсан. Үүнийг би Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар иргэн албан тушаалтнаас мэдээлэл авах эрхийн хүрээнд асууж байна гэж ойлгосон. ...Би тухайн үед цахим сүлжээнд лайв хийхдээ зохисгүй үг хэллэг, ёс зүйгүй хандлага гаргасандаа буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 229-230-р ху/,

-Хохирогч О.Бын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хавсаргасан материал /хх-ийн 2-6-р ху/,

-Цахим орчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-р ху/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33-р ху,

-Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/1433 дугаартай албан бичиг, хавсралт материал /хх-ийн 36-53-р ху/

-Хохирогч О.Баас гаргаж өгсөн мэдээлэл, тайлбар хүргүүлэх тухай баримтууд /хх-ийн 54-177-р ху/  зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Г.Г нь Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр буюу 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах танктай овоон дээрээс фейсбүүк цахим орчинд ....нэртэй фейсбүүк цахим хаягаараа дамжуулан лайв бичлэг хийхдээ Дорноговь аймгийн Монгол ардын намаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байсан О.Бын нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Ггийн мэдүүлгүүд, Хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Г нь аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан илт худал мэдээ, мэдээлэл олон нийтийн мэдээ хэрэгслээр тарааж буй асуудлыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цаашид энэ асуудлыг шалгаж буруутай этгээдийн гэм бурууг тогтоож хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Миний хувьд Г.Ггаас нэхэмжлэх зүйлгүй...” мэдүүлэг /хх 209-210-р ху/, хохирогч О.Бын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хавсаргасан материал /хх-ийн 2-6-р ху/, цахим орчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-р тал/, 3.3. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33-р тал/, 3.4. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/1433 дугаартай албан бичиг, хавсралт материал /хх-ийн 36-53-р ху/, хохирогч О.Баас гаргаж өгсөн мэдээлэл, тайлбар хүргүүлэх тухай баримтууд /хх-ийн 54-177-р ху/, гэрч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 180-182-р ху/, гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /хх-ийн 197-198-р ху/, яллагдагч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 229-230-р ху/, хохирогч О.Бын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хавсаргасан материал /хх-ийн 2-6-р ху/, цахим орчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33-р ху, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/1433 дугаартай албан бичиг, хавсралт материал /хх-ийн 36-53-р ху/, хохирогч О.Баас гаргаж өгсөн мэдээлэл, тайлбар хүргүүлэх тухай баримтууд /хх-ийн 54-177-р ху/ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.      

Иймд шүүгдэгч Г.Г нь Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Г.Г нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос Г.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.

Хохирол төлбөрийн талаар: Хохирогч О.Б нь нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн /хх-ийн 209-210-р ху/ тул шүүгдэгч Г.Гг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна, Шүүгдэгчийг хохирогчоос уучлалт гуйлгуулах саналтай гэв.

Шүүгдэгч Г.Г нь “...Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан ...” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэм буруутай нь тогтоогдсон тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заажээ.

            Шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Б овогт Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.НАРАНЦЭЦЭГ