| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/07303/И |
| Дугаар | 101/ШШ2023/05520 |
| Огноо | 2023-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2023/05520
| 2023 12 11 | 101/ШШ2023/05520 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* хаягт оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух Боржигон овогт ын /рд:/,
Хариуцагч: ,, 6 дугаар баг баруун зуунмод*******1 гудамж*******2 тоотод оршин суух Боржигон овогт ын /рд:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт*******8,819,162.86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г., Д., хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Г., Д. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Э. , Э. нар нь *******ны Бичил тооцооны төвтэй 2018 оны 7 дугаар сарын 27 -ний өдрийн №104100538389 тоот зээлийн гэрээгээр автомашин худалдан авах зориулалтаар*******8,500,000 /Арван найман сая таван зуун мянган / төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдэн авсан.
******* нь “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч Э. ******* дахь*******02100237712 тоот харилцах дансанд 2018 оны 7 дугаар сарын 27-ний өдөр*******8,500,000 /Арван найман сая таван зуун мянган / төгрөгийг шилжүүлэн олгосон.
Зээлдэгч Э., Э. нар нь 2018 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн №104100538389 тоот зээлийн гэрээний хавсралт*******-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2022023.03.16-ны өдөр “Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх” мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлж зээл төлөхийг зээлдэгчийн гар утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулж байсан боловч үр дүнд хүрээгүй. Мөн зээл төлүүлэх зорилгоор зээлдэгчтэй харилцан тохиролцож автомашиныг худалдан борлуулах тал дээр хамтарч ажилласан боловч үр дүнд хүрээгүй.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 9,917,215.39 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 7,748,977.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр*******,132,969.54 төгрөг нийт*******8,799,162.86 /Арван найман сая долоон зуун ерэн есөн мянга нэг зуун жаран хоёр төгрөг , наян зургаан мөнгө / төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байна.
Иймд ******* нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. Зээлийн гэрээний үүрэгт*******8,799,162.86 /Арван найман сая долоон зуун ерэн есөн мянга нэг зуун жаран хоёр төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөг, нотариатын зардалд 20,000.00 /Хорин мянга/ төгрөг, тэмдэгтийн хураамж 251,945.81, тэмдэгтийн хураамж 70,200 нийт*******9,141,308.67 /Арван есөн сая нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун найман төгрөг, жаран долоон мөнгө/ төгрөгийг зээлдэгч , Э. Э. нараас гаргуулж, *******анд олгуулж өгнө үү.
2. 2018 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн №104100538389 тоот фидуцийн гэрээгээр УБА улсын дугаартай арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд монголд орж ирсэн,*******797 сс хөдөлгүүртэй хар өнгөтэй, Toyota pruis маркийн автомашин, урдаа хөтлөгчтэй хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
1а. 2018.7.27-нд хариуцагч нар нь*******8,500,000 төгрөгийн зээл авч машин худалдаж авсан. 36 сарын хугацаатайгаар зээл авсан. 2019.2.18-ны өдрөөс зээлийн хуваарь зөрчигдөж эхэлсэн. Зээлээ төлөх шаардлага тавигдаж эхэлсэн. Шаардлагыг утсаар нь тавьж байсан. Хариуцагч нь хөдөө ажлаар явсан гэж хэлж байсан. Улмаар 2020.5.15-ны өдрөөс бас зээлийн зөрчил нэмэгдсэн. Одоогоор үндсэн зээл 9,917,215.39 төгрөг, хүүд 7,748,977.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд*******,132,969.54 төгрөг, нийт*******8,799,162.86 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, бүгд*******8,819,162.86 төгрөг гаргуулаад, үүргийн гүйцэтгэлийг авто машинаар хангуулна. Автомашины үнэ нь зээлийн төлбөрт хүрэхгүй байгаа юм. Автомашин нь 8-9 сая төгрөг тул үлдэх төлбөрийг гаргуулна. Хариуцагч нь ирээд машинаа борлуулах талаар ярьсан юм. Тэр үед 9-10 сая төгрөг гэж ченж нь хэлсэн юм. Тэгснээ авахаа больсон. Манай тал бас нэг хүнд үзүүлсэн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан шаардлагаа дэмжинэ.
1б. 2022.9.27-ны өдөр үндсэн зээл 9 сая гаруй, хүү 5 сая гаруй, нэмэгдүүлсэн хүү 663 мянга гаруй, нийт*******5,829,541.11 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн барьцаа хөрөнгө болох автомашиныг хамтран зарж зээлээс төлөхөөр тохиролцоод машиныг хамгаалахаар аас авч хадгалсан. Энэ үед машин зарагдах хүртэл нэхэмжлэгчид хадгалагдана. Хэрэв зарагдахгүй бол зээлийн үлдэгдэл болон нэмж хүү бодогдоно гэдгийг хэлсэн. Улмаар машины үнэ хүрэлцэхгүй бол үлдэгдлийг төлнө гэж тохиролцсон. Хариуцагч нь хүн явуулаад нэг хүн ирж машиныг үзсэн бөгөөд авах боломжгүй гэсэн юм. Энэ талаар хариуцагч т хэлэхэд өөр хүн олно гэсэн. Нэхэмжлэгч нь бас 2 хүнд үзүүлсэн. Улмаар бага үнэ хэлээд байсан тул машиныг борлуулж чадаагүй. 2023.3.16-нд хариуцагч нь зээл төлөх мэдэгдлийг өөрөө ирж авсан. Энэ үед зээлийн хүү*******7 сая хүртэл өссөн талаар мэдэгдсэн. Машиныг хамтарч зараад зээлээ төлнө гэдэг байсан боловч сүүлдээ зээлээ төлөөд машинаа авна гэдэг байсан боловч сүүлдээ машинаа авахгүй шүүхдээ өг гэсэн тул нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч Э., Э. нар нь шүүхэд, хариуцагч Э. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой нь 2018 оны 7-р сарын 27-ны өдөр төрийн банкны зээлээр /18,500,000/ төгрөгөөр 2010 онд үйлдвэрлэгдсэн Pruis 30 маркийн авто машин худалдан авсан нь үнэн болно. Тухайн авто машины зээлийн төлөлт хэвийн төлөгдөж байх хугацаанд буюу 2019 оны*******2 сараас эхлэн төлөлт хийгдэх боломжгүй болсон. Ковид*******9 халдварт тахлын улмаас Монгол улсын хэмжээнд карантин тогтоож хөл хорио тавигдсан.Тухайн үед эрхэлсэн ажилгүй тухайн авто машинаар таксинд явж орлого олдог байсан. Тухайн үед 2020 оноос эхлэн төлөлт хийгдээгүй. 2021 оноос эхлэн хөл хорио тавигдаж тогтмол орлоготой болж эхэлсэн. 2019-2021 оны хооронд 2 удаа зээлийн хойшлуулах хүсэлтийг цахимаар болон бичгээр гаргаж өгч байсан болно. 2022 онд удаа дараа тээврийн хэрэгслийг зарж борлуулж зээлийг дарах боломжтойг мэдэгдэж байсан. 2022 оны*******1 сард тээврийн хэрэгслийг *******ны бичил тооцооны салбарт өөрийн биеэр хүргэж өгсөн хүргэж өгснөөс хойш*******4 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн борлуулахаар худалдан авах хүнийг явуулсан боловч тээврийн хэрэгслийг худалдан авагчид үзүүлээгүй худалдах боломжгүй гэсэн хариуг төрийн банкны зүгээс удаа дараа мэдэгдэж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл / УБА/ төрийн банканд хүлээлгэж өгснөөс хойш 2022 оны*******2 сард замын хөдөлгөөнд тухайн тээврийн хэрэгсэл оролцсон замын татварын баримтаар нотлогдоно. Тухайн цаг хугацаанаас хойш тээврийн хэрэгслийг борлуулагдаж миний төрийн банк дахь хаагдсан гэж тооцож байсан боловч өнөөдрийг хүртэл хаагдаагүй хүү алданги тооцогдож явсан байна. Зээлийн хугацаа сунгах өргөдөл удаа дараа гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй болно. 2022 оны*******1-р сараас эхлэн ямар нэг тооцоогүй болсон гэж бодсон болов ч төрийн банк ямар учиртайгаар хурааж авсан хөрөнгөө зарж борлуулахгүй зээлийг эцэслэн хаахгүй байгаад гайхаж байна. Мөн миний гарын үсгийг дуурайлгаж зурсан нөхцөл бүрдээд байна.
2а. 2018 онд төрийн банк автомашинд зориулсан зээл гаргасан. Улмаар би машиныг сонгоод нэр нь банкны нэр дээр байгаад зээлээ төлөөд нэр шилжих байсан. 2022.9.22-нд үндсэн зээл нь 9 сая үлдсэн. Цар тахлаас болоод зээл төлөгдөөгүй тул нэхэмжлэгч өмчөө буцааж авах болсон. Энэ үед үндсэн зээл болон хүүд тооцоод машиныг өгсөн. *******ны нэр дээрх машиныг би унаж байсан бөгөөд буцаан өгсөн. Гэтэл жилийн дараа ингэж нэхэмжлэгч нь хариуцагч нарыг хохироох гэж байна. Аль эрт машиныг хурааж авчхаад, хамтран зараад зээлээ төлөхөөр тохиролцчихоод жилийн дараа хүү бодож биднийг хохироох гэж байгаа нь болохгүй юм. Төлбөрт авсан машинаа тал үнээр зараад зөрүү авна гэдэг нь байж болохгүй юм. 2022 оны 9 сараас хойш бид машиныг ашиглаагүй бөгөөд хүү төлөх асуудлыг хүчээр зуруулсан байх. Зээлийг төлөх гэсэн боловч болохгүй байсан. Машин зарахаар Налайх орно гэж байдаггүй. Машин авах хүн нь өөрөө ирж үздэг. Зогсоолд байх ёстой машиныг Налайх уруу унаж ашиглаж явснаа нуугаад хүү шаардаж байгаа нь байж болохгүй асуудал юм гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх7-8/, фидуцийн гэрээний хуулбар /хх9/, УБА улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хх10/, харилцах дансны хуулга /хх11-12/, зээлийн дансны хуулга /хх13-16/, зээл хүү тооцооллын хүснэгт /хх17/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийн хуулбар 2 ширхэг /хх18,*******9/, өргөдөл /хх20/, гараар бичсэн баримтын хуулбар 2 ширхэг /хх43, 44/, торгуулийн мэдээллийн хуулбар /хх45-48/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь зээлийн гэрээний үүрэг болон үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт*******8,819,162.86 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Э., Э. нар нь зээлийн мөнгөөр авсан автомашиныг нэхэмжлэгч буцаан авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хариуцагч Э.т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар түүний шүүхэд тэмдэглүүлсэн утсаар мэдэгдсэн. Мөн хариуцагч Э., Э. нар нь төрсөн ах дүүс болох нь хариуцагч Э.ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Улмаар хариуцагч Э.т хуралдааны товыг мэдэгдэж холбогдох баримтад гарын үсэг зуруулснаар дээрх хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар хариуцагч Э.т хуралдааны товыг мэдэгдсэнд тооцно.
Хариуцагч Э. нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******00 дугаар зүйлийн*******00.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
5. Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр*******8,500,000 төгрөгийн үнэ бүхий 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. /хх7-8/
Зээлийн гэрээний 2.2.3-т зааснаар зээлийн мөнгөн хөрөнгөөр эд хөрөнгө буюу автомашин худалдан авахаар тохиролцсон.
Цаашлаад, зохигчид мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулсан. Уг гэрээний зүйл нь Pruis 30 маркийн, арлын дугаартай, УБА улсын дугаартай автомашин байна.
Хариуцагч нар нь энэхүү автомашиныг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил, ашиглалтад авсан.
Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
6. Хариуцагч Э.ийн дансны хуулганаас үзэхэд зээлийн гэрээ байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр*******8,500,000 төгрөг олгогдож, мөн өдрөө зээл олголтын шимтгэл гэсэн утгаар*******85,000 төгрөг, бэлтгэн нийлүүлэгчийн гэсэн утгаар 370,000 төгрөгийг суутган авчээ. /хх11/
Үүнээс үзэхэд гэрээний үнэ болох*******8,500,000 төгрөгөөс зээлийн хүүг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, зээл гэдэг нь мөнгөн хөрөнгийг бусдад хариу төлбөртэй болон хариу төлбөргүйгээр ашиглуулахыг ойлгодог. Гэтэл зээл олгосон өдрөө шимтгэлийг суутган авч байгаа нь зээлийн*******85,000 төгрөгт холбогдох хэсгийг ашиглуулсан гэж үзэхгүй.
Мөн шимтгэл авсан үндэслэл болох зээлдүүлэгчид зээл олгохтой холбоотойгоор бусад зардал гарсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй.
Банк хэдийгээр хадгаламжид хүү төлдөг боловч бусдын хадгалуулсан мөнгөн хөрөнгийг өөр бусдад зээл олгох замаар ашиглуулснаар зээлийн хүү авдаг тул зээл олгосон тул шимтгэл авах эрхтэй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
6а. Бэлтгэн нийлүүлэгчийн шимтгэл гэсэн утгаар 370,000 төгрөг суутгасан байна. Хэдийгээр улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос факторингийн үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй боловч уг шимтгэл нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-д заасан факторингийн үйлчилгээнд хамаарах боломжтой гэж үзлээ.
Гэвч факторингийн үйлчилгээ нь зээлдэгчид хамааралгүй, өөрөөр хэлбэл банк, бэлтгэн нийлүүлэгч нарын хоорондох үйлчилгээний хөлс юм. Иймд энэхүү мөнгөн хөрөнгийг зээлдэгч буюу хариуцагч нар ашигласан гэж үзэхгүй.
7. Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлд бодит байдлаар хүлээн авсан байна. Мөн хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт*******5,588,911.21 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх16/
Иймд фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн авснаар үндсэн зээлийн үүрэг дуусгавар болно. Харин фидуцийн зүйлийн үнэ нь зээлийн гэрээний үүрэгт хүрэхгүй гэх тайлбарын хувьд гэрээг Иргэний хуулийн*******89 дүгээр зүйлийн*******89.1-д зааснаар агуулгыг талууд тодорхойлох замаар байгуулдаг. Улмаар ямар зээлийн үүрэгт ямар эд хөрөнгө барьцаалах нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэл зоригоос хамаарах тул зах зээлийн үнэ нь үндсэн үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй байх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрсдэл болно.
Үүнээс үзэхэд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээний зүйлийг нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч бодитоор хүлээн авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.
8. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад зээлдүүлэгчээс гарсан зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хариуцагч нарыг гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учруулсан хохиролд тооцох үндэслэлгүй.
9. Хэргийн 43, 44 дүгээр талд авагдсан гараар бичсэн баримтын хувьд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн гэх боловч 2023 оны*******2 дугаар сарын 06-ны өдөр нотариат хуулбар үнэн гэж гэрчилсэн. Хариуцагч Э. нь уг баримтад гарын үсэг зураагүй гэж маргасан. Иймд нотариат хуулбар үнэн гэж гэрчилсэн нь тухайн баримтын үнэн зөвийг, өөрөөр хэлбэл хариуцагч Э. гарын үсэг зурсан гэдгийг нотлохгүй. Иймд уг баримт нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.
10. Зээлийн гэрээний үүрэг болон үүргээ гүйцэтгэхээс учирсан хохирол гаргуулах үндсэн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болсон, цаашлаад фидуцийн гэрээний зүйл бодитоор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн тул Иргэний хуулийн*******53 дугаар зүйлийн*******53.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олох журамтай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 322,145.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.2.3,*******16,*******18 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 235 дугаар зүйлийн 235.4-д зааснаар хариуцагч Э., Э. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг болон үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт*******8,819,162.86 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болох УБА улсын дугаартай Pruis 30 автомашинаар хангуулах тухай нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 322,145.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******19.3,*******19.4,*******19.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш*******4 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш*******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД