Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2026/ШЦТ/40

 

 

 

   2026            01            28                                                 2026/ШЦТ/40

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Х.Ууганбат

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой. малын эмч мэргэжилтэй, "*******" нарийн боовны цехэд борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг "*******" хотхоны ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт байрлах Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 1 давхрын бие засах өрөөнд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

мөн 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт байрлах Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 1 давхрын бие засах өрөөнд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч г гараараа нүүрэн тус хэсэгт нь 2 удаа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Болсон асуудлыг яриад байх зүйлгүй, би та бүхнээс уучлалт гуйж байна гэв.  

 

*******  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

               Хохирогч гийн:  миний бие 2025 оны 11 дүгээр сарын 20-ны дүгээр сарын 21-ний 06 цаг 30 минутын үед айлын хаалга согтуу хун балбаад байна. хугацаанд Эрүүлжүүлэх байрны цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 2025 оны 11 мөн гаднаас нь цонх хагалчихлаа гэсэн дуудлага ирсний дагуу жолооч цагдаа, Мэргэжлийн хяналтын 16-н айлын орон сууцнаас ******* гэх хүнийг Цагдаагийн цагдаагийн ахлах ахлагч гийн хамт Баруун-Урт сумын 6 дугаар багт байх үед нь чинь шууд газар дээр авчраад саатуулах тогтоол ерөнхий жижүүрээр гаргуулах гээд хүлээж байх миний нүүр лүү 2 удаа цохиод авсан. Тэгээд 00-с гараад ерөнхий жижүүрт мэдэхгүй. ... Тухайн үед Б. бид 2-оос өөр хүн байгаагүй. Ямар нэгэн шалтгаан байхгүй, муудаж, маргалдсан зүйл байхгүй байхад гэнэт цохисон. бид 2 маргалдаагүй байсан учраас санаандгүй цохиулчихсан. Миний хувцсыг урсан зүйл байхгүй, зууралдаагүй гэнэт л нүүр лүү цохисон... Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй." гэх мэдүүлэг (хх-ийн 12-13 х),

 

               Гэрч ын:.. 2025 оны 11 дүгээр сарын 21-ний 05 цагт мэдээгээ баталгаажуулсны дараа Баруун-Урт сумын 6 дугаар баг Мэргэжлийн хяналтын 16-н айлд согтуу хүн амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн дуудлагын дагуу жолооч , Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа нар дуудлагад яваад ******* гэх хүнийг Цагдаагийн газарт авчирсан. Тухайн хүнийг саатуулахын тулд жижүүр эмчийг дуудуулаад саатуулах тогтоол үйлдэх хооронд ******* нь бие засмаар байна гэхээр нь дэд ахлагч гийн хамт бие засах өрөөнд оруулсан чинь миний нүдийг цохисон гээд хамт гарч ирсэн. Тэгээд удирдах даргад танилцуулж ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч ирж гомдлыг нь хүлээн авсан. ... , ******* нар байсан өөр хүн байгаагүй....., ******* нарыг ямар асуудлаас болж хоорондоо маргалдсан талаар хамт байгаагүй болохоор мэдэхгүй байна. ******* нь дуудлагаар ирсэн, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан." гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас).

 

               Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч А. 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай 1. гийн биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, зүүн шанаанд няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагaap сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 31-33 х).

 

              Шинжээч А.: 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15цаг 23 минутад Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад ын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух, 23 настай, эрэгтэй, ын гийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох зорилгоор шинжээч эмчийн үзлэг болон эмнэлгийн бичиг баримтын эх хувьд үндэслэн шүүх эмнэлгийн дахин дүгнэлтийг гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цаг 23 минутад гийн өөрийн биед нь үзлэг хийх шаардлагатай гэж үзэн үзлэг хийсэн.  хариулна, байрлал идэвхтэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугариг, гэрлийн урвалд жигд Биеийн ерөнхий байдал дунд ухаан санаа саруул, асуусан асуултад оролцоно, нүдний алимны чичирхийлэл илрэхгүй, дааганы булчингийн хөшинггүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдэрхүй хос мэдрэл голомтот өөрчлөлтгүй, см Пастернацкий 2 талд бараг. Ромбергийн сорилд тэнцвэртэй хамар хурууны сорилд алдахгүй, см Манна/ Хэсэг газрын үзлэгээр баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд улаан хүрэн өнгийн цус хуралттай байсан. Мөн гийн гэх Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 9742 тоот яаралтай тусламжийн хуудсанд: Үндсэн зовиур: баруун нүд хөхөрсөн, чинэрч өвдөнө, зүүн хацар орчим хавдсан гэх. Одоогийн өвчний түүх өнөөдөр өглөө ажил үүргээ гүйцэтгэж яваад хүнд цохиулсан гэх. Үзэхэд биеийн байдал дунд, ухаан санаа саруул, арьс салст чийглэг, арьсан дээр эмгэг тууралтгүй, тунгалгийн булчирхай тэмтрэгдэхгүй, эмзэглэлгүй, хүүхэн хараа 2 талдаа гэрлийн урвалтай, зүрхний авиа тод хэм жигд, уушги 2 талдаа цулцангийн амьсгалтай, хэвлийн тойм үзлэгээр хэл нимгэн цайвар өнгөртэй, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, өтгөн шингэний гарц хэвийн, захад ил хавангүй, хэсэг газрын үзлэгээр баруун нүд орчим дээд зовхи хөхөрсөн, зүүн хацар орчим хавдсан гэж бичигдсэн байсан." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40-р хуудас), 5. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/3Ш/1220 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 65-67 х),

 

               Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч гийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар (хх ийн 90-94-р хуудас),

 

               Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга гийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/66 дугаартай "Э г албан тушаалд томилж, цагдаагийн цол, цалин хөлс олгох тухай" тушаалын хуулбар (хх-ийн 65-р х),

 

              Согтуурсан хүнийг саатуулах тухай 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 253 дугаартай эрх бүхий албан тушаалтны тогтоолын хуулбар (хх-ийн 99 х).

               Саатуулагдсан хүнийг сулласан тухай 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар  /хх-ийн 100 х/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 х /

 

Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71 х / зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******  нь 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт байрлах Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 1 давхрын бие засах өрөөнд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

мөн 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт байрлах Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 1 давхрын бие засах өрөөнд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч г гараараа нүүрэн тус хэсэгт нь 2 удаа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч гийн:  ...цонх хагалчихлаа гэсэн дуудлага ирсний дагуу жолооч цагдаа, Мэргэжлийн хяналтын 16-н айлын орон сууцнаас ******* гэх хүнийг Цагдаагийн цагдаагийн ахлах ахлагч гийн хамт Баруун-Урт сумын 6 дугаар багт байх үед нь чинь шууд газар дээр авчраад саатуулах тогтоол ерөнхий жижүүрээр гаргуулах гээд хүлээж байх миний нүүр рүү 2 удаа цохиод авсан. Тэгээд 00-с гараад ерөнхий жижүүрт мэдэгдсэн... Тухайн үед ******* бид 2-оос өөр хүн байгаагүй. Ямар нэгэн шалтгаан байхгүй, муудаж, маргалдсан зүйл байхгүй байхад гэнэт цохисон бид 2 маргалдаагүй байсан учраас санаандгүй цохиулчихсан. Миний хувцсыг урсан зүйл байхгүй, зууралдаагүй гэнэт л нүүр лүү цохисон... гэх,

 Гэрч ын:.. 2025 оны 11 дүгээр сарын 21-ний 05 цагт мэдээгээ баталгаажуулсны дараа Баруун-Урт сумын 6 дугаар баг Мэргэжлийн хяналтын 16-н айлд согтуу хүн амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн дуудлагын дагуу жолооч , Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа нар дуудлагад яваад ******* гэх хүнийг Цагдаагийн газарт авчирсан. Тухайн хүнийг саатуулахын тулд жижүүр эмчийг дуудуулаад саатуулах тогтоол үйлдэх хооронд ******* нь бие засмаар байна гэхээр нь дэд ахлагч гийн хамт бие засах өрөөнд оруулсан чинь миний нүдийг цохисон гээд хамт гарч ирсэн. Тэгээд удирдах даргад танилцуулж ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч ирж гомдлыг нь хүлээн авсан. ... , ******* нар байсан өөр хүн байгаагүй....., ******* нарыг ямар асуудлаас болж хоорондоо маргалдсан талаар хамт байгаагүй болохоор мэдэхгүй байна. ******* нь дуудлагаар ирсэн, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан." гэх

 Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч А. 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай 1. гийн биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, зүүн шанаанд няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагaap сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,  яаралтай тусламжийн хуудас

Шинжээч А.: 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15цаг 23 минутад Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад ын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух, 23 настай, эрэгтэй, ын гийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох зорилгоор шинжээч эмчийн үзлэг болон эмнэлгийн бичиг баримтын эх хувьд үндэслэн шүүх эмнэлгийн дахин дүгнэлтийг гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цаг 23 минутад гийн өөрийн биед нь үзлэг хийх шаардлагатай гэж үзэн үзлэг хийсэн.  хариулна, байрлал идэвхтэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугариг, гэрлийн урвалд жигд Биеийн ерөнхий байдал дунд ухаан санаа саруул, асуусан асуултад оролцоно, нүдний алимны чичирхийлэл илрэхгүй, дааганы булчингийн хөшинггүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдэрхүй хос мэдрэл голомтот өөрчлөлтгүй, см Пастернацкий 2 талд бараг. Ромбергийн сорилд тэнцвэртэй хамар хурууны сорилд алдахгүй, см Манна/ Хэсэг газрын үзлэгээр баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд улаан хүрэн өнгийн цус хуралттай байсан. Мөн гийн гэх Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 9742 тоот яаралтай тусламжийн хуудсанд: Үндсэн зовиур: баруун нүд хөхөрсөн, чинэрч өвдөнө, зүүн хацар орчим хавдсан гэх. Одоогийн өвчний түүх өнөөдөр өглөө ажил үүргээ гүйцэтгэж яваад хүнд цохиулсан гэх. Үзэхэд биеийн байдал дунд, ухаан санаа саруул, арьс салст чийглэг, арьсан дээр эмгэг тууралтгүй, тунгалгийн булчирхай тэмтрэгдэхгүй, эмзэглэлгүй, хүүхэн хараа 2 талдаа гэрлийн урвалтай, зүрхний авиа тод хэм жигд, уушги 2 талдаа цулцангийн амьсгалтай, хэвлийн тойм үзлэгээр хэл нимгэн цайвар өнгөртэй, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, өтгөн шингэний гарц хэвийн, захад ил хавангүй, хэсэг газрын үзлэгээр баруун нүд орчим дээд зовхи хөхөрсөн, зүүн хацар орчим хавдсан гэж бичигдсэн байсан." гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба хохирогч нь  сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн байна. Хохирогч нь өөрийн биед учирсан хохирлыг үзүүлж эмчилсэн эмчилгээний зардалд 28,350 төгрөгийн зардал гарсан, шүүгдэгч төлсөн болно.            Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэдэгт: Үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хууль сахиулагч гэдэгт: Цагдаа, Тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээдийг, Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдгийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан хууль ёсны шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго бүхий, идэвхтэй үйлдлийг ойлгоно хэмээн хуульчилсан байх тул шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...  гэх дүгнэлтийг гаргав.

 

 

    1. Хууль зүйн дүгнэлт

 

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход  гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрт нь  хууль ёсны шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, зүүн шанаанд няцрал бүхий  хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн шүүгдэгч *******ын 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт байрлах Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 1 давхрын бие засах өрөөнд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэдэгт Үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хууль сахиулагч гэдэгт: цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээдийг, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэдэгт: гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсан байхыг ойлгохоор хуульчилжээ.

 

Хохирогч нь  Сүхбаатар аймгийн эрүүлжүүлэх байрны  цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтой болох нь тухайн хэрэг гарах үед хууль сахиулагчаар ажиллаж байсан болох нь  хэрэгт авагдсан гэрч   ын “...Баруун-Урт сумын 6 дугаар баг Мэргэжлийн хяналтын 16-н айлд согтуу хүн амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн дуудлагын дагуу жолооч , Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа нар дуудлагад яваад ******* гэх хүнийг Цагдаагийн газарт авчирсан. Тухайн хүнийг саатуулахын тулд жижүүр эмчийг дуудуулаад саатуулах тогтоол үйлдэх хооронд ******* нь бие засмаар байна гэхээр нь дэд ахлагч гийн хамт бие засах өрөөнд оруулсан чинь миний нүдийг цохисон гээд хамт гарч ирсэн...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Түмүүлэнгийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, албаны шаардлага тавих үед нь түүнийг эсэргүүцэж  албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад  учруулж байгаа нь үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: : Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 3,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргав.

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч
*******ыг “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”  гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч *******ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгохоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч гийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч   нь төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болох нь  түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

 

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ад 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч *******ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 / гурван сая хоёр зуу мянга / төгрөгөөр торгох ялаар  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч *******  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь хохирогч хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй  гэсэн, эрүүл мэндийн даатгалын санд 28350 төгрөг төлсөн болохыг   тус тус дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан цаашид гарах эмчилгээний төлбөр, сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР