Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2019/02554

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2019/02554

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

       ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  С,  Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн ..... тоот хаягт байрлах хувийн сууцанд Н.Д 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амьдарч /амьдрах хугацааны ашиглалтын зардлыг Н.Д хариуцахаар/, мөн 22.000.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор М.С өгөх, М.С 22.000.000 төгрөгийг шилжүүлснээр байрны өмчлөх эрхийг Н.Д шилжүүлэх, дээр тохирсон хугацаанд мөнгийг өгөхгүй бол байрыг үл маргах журмаар чөлөөлж М.С өгнө, байрыг чөлөөлж өгснөөр М.С 22.000.000 төгрөгийг Н.Д өгөхөөр тохирсон эвлэрлийг баталсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Д70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.С олгосугай.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

          

 

                    ДАРГАЛАГЧ                                    Д.ДАВААСҮРЭН