| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2026/0036/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/85 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ШЦТ/85
2026 02 12 2026/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Хохирогч Э.Э********************, түүний өмгөөлөгч Д.Уртбаяр,
Шүүгдэгч *****************, түүний өмгөөлөгч Ц.Баасанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э**********ын П**********т холбогдох эрүүгийн 2538002180486 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Э********************н хоолойг нь боож, зүүн хөлийг нь мушгиж, хөлөөрөө дэвсэж нүүрэн тус газарт нь цохиж, зүүн шилбэ, тахилзуур ясны далд хугарал, зүүн доод зовхи, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Э********************н хоолойг нь боож, зүүн хөлийг нь мушгиж, хөлөөрөө дэвсэж нүүрэн тус газарт нь цохиж, зүүн шилбэ, тахилзуур ясны далд хугарал, зүүн доод зовхи, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538002180486 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Э********************д хандаад ахын дүү чи яагаад юу болоод эмэгтэй хүн цохиод байгаа юм бэ гэсэн. Тэгсэн чинь чи муу писда тэгээд яах гээд байгаан гээд миний хамар хэсэг рүү нэг удаа цохиод унагаасан. Тэр үед Э********************г цохино гэж бодоогүй зөвхөн миний зорилго бол учир зүгийг олох гэж эмэгтэй зодуулаад байхад нь салгах гэж учир байдлыг зохицуулах гэж очсон байдаг. Цохиулаад босоод иртэл манай ангийн 2, 3 хүүхэд Э********************г машины гэрлээс цааш нь намайг цохиж унагаасан газраас холдуулж байсан бөгөөд миний хамрын цус ам дагаад урсаад гоожоод ирсэн байсан болохоор шууд гол руу явж ороод хамраа угааж байтал голын эрэг дээр нэг гар утасны гэрэл тусгасан хүн хүрээд ирсэн. Тэр нь манай эхнэр байсан. Надад хандаад зүгээр үү яаж байна гээд зогсож байхаар хамрын цус тогтож өгдөггүй ээ гээд чулуу налаад сууж байсан. Тэр гол ширүүн урсгалтай, өндөр эрэгтэй байсан. Хүмүүс голын эрэг дээр миний хоч буюу М********** хаана байна гээд эмэгтэй хүн орилоод байсан. Тэр үед би хамрын цусаа тогтоогоод гараад иртэл чамайг тэнд Э********************гийн эгч дүүгийн минь хөлийг хугалчихлаа гээд хашхираад гүйгээд байна гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгээд манай эхнэр яахын битгий дахиж оч хоёулаа гэртээ харья гээд шууд харьсан. ...Э.Э******************** хөлийг нь би хугалаагүй гэдгийг мэдэж байгаа. Би эмэгтэй хүн цохиж байхад нь очиж салгасныхаа төлөө ийм нөхцөл байдалд хүрлээ. Би Э.Э********************д цохиулаад хамрын цус тогтохгүй болохоор нь гол руу явж 10 гаруй минут нүүрээ угааж хамрын цусаа тогтоосон. Тэгээд голоос гарч иртэл Э.Э******************** хөл нь хугарчихлаа гээд н.П********** машин руу оруулж өгч байсан. Тэр өдөр би Э.Э********************д гар хүрээгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Э********************н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…П********** гэх залуу миний араас гүйж ирээд хоолой боохоор нь би гарыг нь байтал мултлаад түлхээд “чи зүгээр байгаач” гэж хэлээд зогсож байтал манай нутгийн Д********** гэх залуу гүйж ирээд миний хацар руу 2-3 удаа алгадаад авахаар нь би тэр залууд хандаж “чи яагаад байгаа юм бэ, болиоч” гэж хэлтэл шууд миний араас гараараа боогоод авсан. Тэгтэл П********** гүйж ирээд миний зүүн хөлийг барьж аваад шагай хэсгээр зүүн тийш нь хагас мушгиад шилбэний доод хэсэгт 2-3 удаа дэвсээд авахаар нь “чи болиоч миний хөл хугарчихлаа ш дээ” гээд хэлтэл тэр П********** Д**********ын араар гүйж ороод ахиж миний хамар хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь “хөөе миний хөл хугарсан байна болиоч” гээд хэлээд байж байтал Н**********, Х********** хоёр гүйж ирээд Х********** нь миний хамар руу гараараа 2 удаа цохиод Н********** нь “наадахаа гүйцээ” гээд орилоод жижиг модон сандал барьж ирээд миний хугарсан хөл рүү цохих гээд байхаар нь наад хөл чинь хугарсан цохих гэж байгаа бол миний баруун хөл рүү цохиоч” гэж хэлтэл миний баруун хөл рүү 1 удаа цохиод автал П********** гэх залуу гүйж ирээд “та нар болиоч наад хүний чинь хөл хугарсан байна ш дээ” гээд намайг үүрээд манай эгчийн машинд суулгаж өгөөд үлдсэн. ...Намайг очиход ***************** унтаж байгаагүй. Шүүгдэгч тухайн үед гүйж ирээд миний араас боосон. Чи болиоч ээ би эгчийгээ авах гэж ирсэн гэж хэлээд байж байтал н.Д********** ирээд хацар руу минь цохиж авсан. Би чи яагаад намайг цохиод байгаа юм бэ? гэхэд н.Д********** намайг боосон. Гэтэл шүүгдэгч ирээд хөлийг минь хугалсан. Миний хамар руу 2 цохисон. Би тухайн үед эрүүл байсан. бүгд согтолтын зэрэг өндөр байсан. Би худал хэлээгүй. Худал хэлбэл хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 12,99-д үржүүлж 10,288,080 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...эмчилгээний зардал 2,150,667 төгрөг, нийт 12,438,747 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Н**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би нэлээн согтоод байхаар нь хэсэг унтаад шөнө сэртэл манай ангийнхан хоорондоо хэрүүл маргаан болоод бужигналдаад байсан. Тэгэхээр нь босоод яваад очтол манай ангийн Э**********гийн төрсөн дүү болох Э.Э******************** ирчихсэн Д********** гэх залуутай хоёулаа газар уначихсан ноцолдоод байхаар нь би очоод тэр хоёрыг хооронд нь салгаад байж байтал манай ангийн Э********** хүрч ирээд “чи миний дүүг зодлоо” гээд нэг өшиглөөд нүүр рүү нэг удаа алгадаад авахаар нь би Э**********д хандаж би яагаа ч үгүй ш дээ энэ хоёрыг салгасан төдий гэж хэлтэл Э********** нэлээн ууртай яваад өгсөн. Тэр үед манай найз П********** намайг машиндаа аваачиж суулгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),
Гэрч Д.Д**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ залуу чинь П**********ын хамрын цусыг нээчихлээ гэхээр нь би яваад очтол Э******************** гэх залуу бас нэг хүнтэй маргалдсан зогсож байхаар нь Э********************г араас татаж байтал би ч бас хөл алдаад хоёулаа газар унасан. Тэр үед миний дээрээс нэг хүн дараад унасан. Тэр хүн миний дээрээс босоод Э******************** дээр очоод салгаж хамгаалаад байгаа бололтой байсан. Тухайн үед би босоод ил галын дэргэд дахиж ирээд хоёр сандлаа аваад машин руугаа хийгээд сууж байхад Х********** тэнд хашгараад л хүмүүс ч хоорондоо хэрэлдээд л байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-21-р хуудас),
Гэрч Э.Э**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ангийнхантайгаа уулзаад хэсэг голын эрэг хорхог хийж идэж жоохон ууцгаасан юм. Тэгээд би жоохон уусан байсан болохоор төрсөн дүүгээ ирээд авчих гээд дуудсан юм. Тэгээд манай дүү ирээд намайг авах гээд ирэх үед нь би машин дотроо унтаж байсан чинь манай ангийн эмэгтэй Х********** ирээд “Э**********г явуулахгүй чи эндээс зайл” энэ тэр гээд манай дүүг цохиж авсан байсан. Тэрнээс болж л хэрүүл маргаан гарч зодооны эх үүсвэр тавигдсан юм шиг байгаа юм. Би бол яг дүүгээ зодуулж байх үед нь хараагүй унтаж байгаад сэрсэн чинь манай дүү хөл хугарчихлаа гээд орилоод байхаар нь гараад хартал хөл нь хугарсан байдалтай байхаар нь хэн хөлийг нь хугалсан талаар асуутал П********** хугалсан гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч Ч.Н**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний дүүгийн хөл хугарсан байна ш дээ гээд хашхираад гүйгээд байсан. Тэр үед намайг яваад очиход миний машины баруун талд 4-5 метрийн зайд хохирогч Э******************** нь миний хөл хугарчихсан юм шиг байна гэсэн яриа өгүүлэмжтэй газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-29-р хуудас),
Гэрч Р.Н***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зүүн дээд, доод зовхинд учирсан цус хуралт, зүүн шилбэний урд дунд хэсэгт учирсан 4х4 см хэмжээтэй цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 101-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Э.Э******************** нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1,834,060 төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,834,060 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна...” гэх нэхэмжлэл (хх-ийн 121-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хх-ийн 5-7-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Ням-Осорын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 239 дугаартай: “...1. Э*********ий Э********************н биед зүүн шилбэ, тахилзуур ясны далд хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 43-53-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Ням-Осорын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай: “...1. Э.Э********************н биед зүүн шилбэ, тахилзуур ясны далд хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
2. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
3. Хөдөлмөрийн чадвар алдалтыг 50%-р 12 сарын хугацаагаар тогтоосон нь хүний эрүүл мэндийн хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 58-62-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0825/2200 дугаар “...1. Э*********ий Э******************** /РД:УЮ*************н сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.
2. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 93-95-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 74-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 73-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 71-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 72-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538002180486 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон үйл баримтыг дурдахад ***************** нь хэрэг гарсан гэх цаг хугацаа болох 2025 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө хохирогч Э.Э********************тай маргалдаж улмаар хоолойг нь боож, зүүн хөлийг нь мушгиж хөлөөрөө дэвссэн үйлдэл нь тогтоогдсон. Дээрх үйлдлийн улмаас хохирогч Э.Э********************н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа учраас шүүгдэгч *****************ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлэхээр 2,150,667 төгрөгийн баримт гаргаж ирүүлсэн. Иймд баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч *****************оос гаргуулан олгуулах, хохирогч Э.Э******************** цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байгаа учраас цаашид учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч нарын 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2200 дугаартай дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг бөгөөд дээрх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлж 5,544,000 төгрөгийг шүүгдэгч *****************оос гаргуулан олгуулах, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.Э********************н эмчилгээ үйлчилгээний зардалд авсан 1,834,060 төгрөгийг шүүгдэгч *****************оос гаргуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянасны ундсан дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэвч мөрдөгч, прокурор нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах болон цагаатгах талын нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой байсан боловч энэ хэргийн тухайд эргэлзээтэй, бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Энэ хэргийн тухайд шүүхийн мэтгэлцээний явцад үнэнийг тогтоох боломжгүй. Тиймээс энэ хэргийг 6 сарын хугацаанд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаалгах хүсэлтэй байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хохирогч нь өөрийнх нь эрүүл мэндэд гэмтэл учруулсан буруутай этгээдийг зааж ***************** гэж зааж байгаа. Тиймээс хэрэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байгаа 2,150,667 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан гэм хорын хорын хохирлыг 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Тиймээс тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлэн шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ***************** нь “...Э.Э********************н хөлийг нь би хугалаагүй...” гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Хохирогч Э.Э********************н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Тэгтэл П********** гүйж ирээд миний зүүн хөлийг барьж аваад шагай хэсгээр зүүн тийш нь хагас мушгиад шилбэний доод хэсэгт 2-3 удаа дэвсээд авахаар нь “чи болиоч миний хөл хугарчихлаа ш дээ” гээд хэлтэл тэр П********** Д**********ын араар гүйж ороод ахиж миний хамар хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохисон. ...П********** гэх залуу гүйж ирээд “та нар болиоч наад хүний чинь хөл хугарсан байна ш дээ” гээд намайг үүрээд манай эгчийн машинд суулгаж өгөөд үлдсэн. ...Намайг очиход ***************** унтаж байгаагүй. Шүүгдэгч тухайн үед гүйж ирээд миний араас боосон. ...Гэтэл шүүгдэгч ирээд хөлийг минь хугалсан. Миний хамар руу 2 цохисон. Би тухайн үед эрүүл байсан. бүгд согтолтын зэрэг өндөр байсан. Би худал хэлээгүй. Худал хэлбэл хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Э**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай дүү хөл хугарчихлаа гээд орилоод байхаар нь гараад хартал хөл нь хугарсан байдалтай байхаар нь хэн хөлийг нь хугалсан талаар асуутал П********** хугалсан гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч Ч.Н**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр үед намайг яваад очиход миний машины баруун талд 4-5 метрийн зайд хохирогч Э******************** нь миний хөл хугарчихсан юм шиг байна гэсэн яриа өгүүлэмжтэй газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-29-р хуудас),
Гэрч Р.Н************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зүүн дээд, доод зовхинд учирсан цус хуралт, зүүн шилбэний урд дунд хэсэгт учирсан 4х4 см хэмжээтэй цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 101-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Э.Э******************** нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1,834,060 төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,834,060 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна...” гэх нэхэмжлэл (хх-ийн 121-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хх-ийн 5-7-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Ням-Осорын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 239 дугаартай: “...1. Э*********ий Э********************н биед зүүн шилбэ, тахилзуур ясны далд хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 43-53-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Ням-Осорын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай: “...1. Э.Э********************н биед зүүн шилбэ, тахилзуур ясны далд хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...3. Хөдөлмөрийн чадвар алдалтыг 50%-р 12 сарын хугацаагаар тогтоосон нь хүний эрүүл мэндийн хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 58-62-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0825/2200 дугаар “...1. Э*********ий Э******************** /РД:УЮ*************/-ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 93-95-р хуудас) зэргээр шүүгдэгч ***************** нь “...Э.Э********************н хөлийг нь би хугалаагүй...” гэх санал гаргасан нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Э********************н хоолойг нь боож, зүүн хөлийг нь мушгиж, хөлөөрөө дэвсэж нүүрэн тус газарт нь цохиж, зүүн шилбэ, тахилзуур ясны далд хугарал, зүүн доод зовхи, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч Э.Э********************н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Н**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас), гэрч Д.Д**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-21-р хуудас), гэрч Э.Э**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас), гэрч Ч.Н**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 27-29-р хуудас), гэрч Р.Н***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 101-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн нэхэмжлэл (хх-ийн 121-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хх-ийн 5-7-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 43-53-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 58-62-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0825/2200 дугаар шинжээчийн дүгнэлт (хх-ийн 93-95-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Э********************н эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *****************ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ***************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ***************** нь хохирогч Э.Э********************н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна. Хохирогч Э.Э******************** нь эмчилгээний зардалд 2,150,667 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 10,288,080 төгрөг, нийт 12,438,747 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.
Хохирогч Э.Э********************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн дараах: 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Ник шатахуун түгээх станцаас авсан шатахууны 239,970 төгрөгийн Е баримт, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Шунхлай шатахуун түгээх станцаас авсан шатахууны 80,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ник шатахуун түгээх станцаас авсан шатахууны 50,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Монсуль шатахуун түгээх станцаас авсан шатахууны 126,344 төгрөгийн Е баримт, Авто тээврийн постын зам ашигласны хураамж 1,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Монсуль шатахуун түгээх станцаас авсан шатахууны 50,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Шунхлай шатахуун түгээх станцаас авсан шатахууны 50,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн Шунхлай шатахуун түгээх станцаас авсан шатахууны 40,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ник шатахуун түгээх станцаас авсан шатахууны 102,300 төгрөгийн Е баримт, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Шунхлай шатахуун түгээх станцаас авсан шатахууны 50,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Эрдэнэт шатахуун түгээх станцаас авсан шатахууны 80,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Ник шатахуун түгээх станцаас авсан шатахууны 72,706 төгрөгийн Е баримт, 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Монсуль шатахуун түгээх станцаас авсан шатахууны 122,500 төгрөгийн Е баримт, Авто тээврийн постын зам ашигласны хураамж 1,000 төгрөгийн Е баримт, Авто тээврийн постын зам ашигласны хураамж 1,000 төгрөгийн Е баримт, Авто тээврийн постын зам ашигласны хураамж 1,000 төгрөгийн Е баримт, Авто тээврийн постын зам ашигласны хураамж 1,000 төгрөгийн Е баримт, Авто тээврийн постын зам ашигласны хураамж 1,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Ник шатахуун түгээх станцаас авсан шатахууны 40,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Шунхлай шатахуун түгээх станцаас авсан шатахууны 40,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Шунхлай шатахуун түгээх станцаас авсан шатахууны 40,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ник шатахуун түгээх станцаас авсан шатахууны 168,997 төгрөгийн Е баримт, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Шунхлай шатахуун түгээх станцаас авсан шатахууны 80,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Эгийн сувд шатахуун түгээх станцаас авсан шатахууны 189,000 төгрөгийн Е баримт, нийт 1,627,817 төгрөгийн баримтууд нь эмчилгээнд зарцуулагдсан эсэх, ямар тээврийн хэрэгсэлд тухайн шатахууныг зарцуулсан зэрэг нь тодорхойгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар: 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өргөө фарм эмийн сангийн 51,900 төгрөгийн Е баримт, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өргөө фарм эмийн сангийн 126,740 төгрөгийн Е баримт, 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Үлэмж итгэл эмийн сангийн 4,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Нар баясах эмийн сангийн 5,500 төгрөгийн Е баримт, 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Тунамал эмийн сангийн 7,450 төгрөгийн Е баримт, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Үлэмж итгэл эмийн сангийн 1,500 төгрөгийн Е баримт, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Үлэмж итгэл эмийн сангийн 2,300 төгрөгийн Е баримт, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Үлэмж итгэл эмийн сангийн 20,150 төгрөгийн Е баримт, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монос эмийн сангийн 11,010 төгрөгийн Е баримт, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Нею адонис эмийн сангийн 228,750 төгрөгийн Е баримт, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Үлэмж итгэл эмийн сангийн 13,000 төгрөгийн Е баримт нийт 472,300 төгрөгийн хохирол тогтоогдож байна.
Хохирогч Э.Э******************** нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлээр гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10,288,080 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байх бөгөөд шүүхээс шүүгдэгч *****************ын төлбөрийн чадвар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,544,000 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч *****************оос сэтгэцэд учирсан хохирол 5,544,000 төгрөг, эмчилгээний зардал 472,300 төгрөг, нийт 6,016,300 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э********************д олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Э.Э********************н үлдэх хохирол болох эмчилгээний зардал 1,678,367 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул 1,678,367 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *****************оос нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Ж.Т********* нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 1,834,060 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь төлөөгүй байх тул шүүгдэгчээс 1,834,060 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах... дүгнэлт гаргаж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг шүүхээс гэм буруутайд тооцож, хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримт, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэсэн. Шүүгдэгчид оногдуулах ялын тухайд тусгайлан гаргах саналгүй байна. Улсын яллагч ялын саналаа хэлсэн учраас хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ялын санал гаргах нь зохисгүй байх. Тиймээс улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон тул ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогчийг эмнэлэгт хүргэх арга хэмжээ авсан. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан бий болсон гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулахдаа ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна. Гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, нөхцөл байдал, учруулсан хохирлын хэм хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгож өгөхийг хүсэж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч *****************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2538002180486 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө*********** овогт Э**********ын П**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э**********ын П**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *****************оос эмчилгээний зардал 472,300 (дөрвөн зуун далан хоёр мянга гурван зуу) төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 5,544,000 (таван сая таван зуун дөчин дөрвөн мянга) төгрөг, нийт 6,016,300 (зургаан сая арван зургаан мянга гурван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э********************д, 1,834,060 (нэг сая найман зуун гучин дөрвөн мянга жар) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР