2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2502

 

 2025          11           05                                   2025/ШЦТ/2502

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,

улсын яллагч С.Энхням (томилолтоор),

шүүгдэгч У.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат (цахимаар) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.*******д холбогдох эрүүгийн 2436002131577 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,, тоотод түр оршин суух гэх, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 968 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ял дээр 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 19 хоног хорих ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн,  овогт ын ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч У.******* нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “Билэгт-Учрал” ХХК-ийн зочид буудлын өрөөнд байхдаа хохирогч Ц.д “Өвс зарна, урьдчилгаа өг” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банкны тоот дансаар 200,000 төгрөгийг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б.ын эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 200,000 төгрөгийг, нийт 400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 14-ний орой гэсэн дугаартай өвс зарна гэсэн зар байсан. Тэгээд би зар дээр бичигдсэн утас руу өөрийнхөө гэсэн дугаараар залгаж холбогдоход “240 ширхэг боосон өвс (пресс) байгаа газар дээрээс нь 1 ширхгийг нь 14,000 төгрөгөөр өгнө” гэсэн тэгээд 2 хоног чимээгүй байсан. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр залгаад “өвс авах юм уу” гэхээр нь би “унаа олдохгүй байна” гээд утсаа тасалсан. Тэгтэл над руу буцаагаад залгасан “Үенч сум руу 2 гэр ачиж ирэхээр Мяти машин явж байна чи өөрөө жолоочтой нь ярь” гээд гэсэн утасны дугаар явуулсан. Тэгээд би тоот дугаарын утас руу залгаж ярьтал “тиймээ би явах гэж байгаа Мянгад суман дээрээс дамартай кабель ачих гэж байгаа тэрийг ачихгүй бол чи нэг талын шатахуун хийвэл би өвсийг чинь ачъя” гэсэн. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэсэн утаснаас залгаж орж ирсэн “Чи өвс ачвал ач, нөгөө хүн рүүгээ ярь” гэсэн тэгэхлээр нь би дугаар луу ярьтал “өө тэр машин намар манай өвсийг татсан машин тэр машинаа явуулчих манай гэрийг мэдэж байгаа” гэсэн. Тэгээд би “та нар ямар хамааралтай хүмүүс бэ” гэхэд бид 2 худ ургийн холбоотой гэсэн. Тэгтэл тоот дугаараас залгаж орж ирээд бензиний мөнгө хий гэсэн. Тэгээд би “за дансаа явуул” гэхэд тоот дугаараас тоот дансны дугаарыг Antvwshin гэсэн мессеж ирсэн. Би өөрийн утаснаас 200,000 төгрөг шилжүүлсэн, маргааш өглөө нь буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өглөө дугаарын утас руу залгаж ярихад “Өвсөө ачаад шөнө 02 цагийн үед явсан” гэсэн тэгээд нөгөө утас буюу дугаар луу залгаж ярихад “Манхан суманд байна нэг дугуй хийгээд хөдөлнө” гэсэн. 2024 оны 03 дугаарын 20-ны өглөө 06 цагийн үед Алтай сумаас М.Баатар- утаснаас залгаж ярьсан, “өвс ирээгүй би адуунд явах гээд хүлээгээд байна” гэсэн. Тэгээд тоот дугаар нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс холбогдохгүй болсон. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тоот дугаараас тоот дугаарын дансыг мессежээр явуулж урьдчилгаа 200,000 төгрөг хийчих гэхээр нь би хийсэн. 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагаас хойшоо бүх утас нь холбогдохгүй болсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би У.******* гэдэг хүнийг танихгүй 56 67 УНЕ улсын дугаартай хар өнгийн Тоёота Румиёон маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад Сонгинохайрхан захын хажуу талаас такси авах гээд зогсож байхад нь би өөрийн тээврийн хэрэгсэлтэй очиж авсан. Ганзориг бас нэг хүүхэнтэй гурвуулаа явж байсан. Тэгээд Толгойтын эцэст байх нэг буудалд очсон нэрийг нь сайн мэдэхгүй байна. Очоод өөрөө буудлын тооцоог хийсэн. Нэг дүүгээрээ хийлгэж байна гээд тоот миний данс руу 9811 гэсэн гүйлгээний утгатай 200,000 төгрөг хийсэн. Тэгээд тэндээ цэнхэр, улаан өнгийн лаазтай 10 ширхэг Cass нэртэй пиво авч уусан. Хэсэг сууж байгаад 22 цагийн үед тэр барилга дотроо караоке орсон. Орой 12 цагийн үед гарсан байх. Он сарыг нь санахгүй байна. 3 сарын 20-д хавьцаа байх цэргийн баяр өнгөрсөн байсан. Надад дүүгээсээ мөнгө авч байгаа сайхан ууж шоудъя, дансаа над руу явуулчих дахиад ч би мөнгө явуулъя гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

Хохирогч Ц.Гантулгын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн: “...хохирогч Ц. (РД: )-ын эзэмшлийн Хаан банкны дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр 400,000 төгрөгийн зарлага гарсан нь хохирогчийн эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна” гэсэн тэмдэглэл, Ц.Гантулгын Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас),

Б.ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 93 дугаар хуудас),

Шүүгдэгч У.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас зочид буудалд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн найз Наранчимэг, нарын хамт байхад Ховд аймагт байхдаа өөрийн Ankhaa Ankhaa гэх фейсбүүк хаягаараа “өвс зарна” гэж зар оруулж дугаарын утсыг байрлуулсан байсан зарын дагуу дугаарын утаснаас залгаад “өвс хаана байгаа вэ өвс худалдаж авах гэсэн юм” гэж хэлсэн. Би өвс байгаа хөдөө манай аав ээж хоёрт байгаа очоод авчих гэж хэлсэн. Би өвсний мөнгө гэж нийт 400,000 төгрөгийг 2 хувааж эхний мөнгийг өөрийн Төрийн банкны тоот дансаар авсан. Дараа нь үлдсэн 200,000 төгрөгийг ын Хаан банкны тоот дугаарын дансаар шилжүүлж авсан. Би тухайн үед өөрийн баруун талын хөлөө тайруулсан байсан болохоор өвс зарна гэж авсан мөнгөөр хөлдөө эмчилгээ хийлгэсэн. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ харамсан гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 118 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 55-67 дугаар хуудас), Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 144 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч У.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч У.******* нь Фейсбүүк цахим орчинд “Өвс зарна” гэсэн зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Ц.ас урьдчилгаа мөнгө гэж 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банкны дугаартай дансаар 200,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын өрөөнд байхдаа буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б.ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар 200,000 төгрөг тус тус шилжүүлэн авч, хохирогч Ц.д нийт 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч Ц., гэрч Б. нарын мэдүүлэг, хохирогч Ц.Гантулгын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, Б.ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч У.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт) хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч У.******* нь шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор хохирогч Ц.д “өвс зарна, урьдчилгаа өг” гэж худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс хоёр удаагийн гүйлгээгээр 400,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч У.******* өөрийнх нь дээрх үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч У.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.д 400,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүнд 400,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дансаар шилжүүлэн өгсөн талаарх баримтаа шүүгдэгч шүүхэд гаргаж өгсөн ба шүүхээс хохирогч Ц.д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирлыг нөхөн төлсөн талаар хэлж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн зурвас илгээсэн байх тул шүүгдэгч У.*******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч У.******* цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч У.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан бол шүүгдэгч “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний эрүүл мэндийн байдал, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******г 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч У.*******ий хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч У.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай зөвшөөрлөөр ын *******ий эзэмшлийн Төрийн банкны дугаартай дансны, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаартай зөвшөөрлөөр ны ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******г 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч У.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч У.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Прокурорын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай зөвшөөрлөөр ын *******ий эзэмшлийн Төрийн банкны дугаартай дансны, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаартай зөвшөөрлөөр ны ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.НЯМДАВАА