Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 0257

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Н.Хүлэг-Эрдэнэ, Л.Нандинбат нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Хүлэг-Эрдэнэ, Л.Нандинбат нарт холбогдох эрүүгийн 1725000000058 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

 Савар овгийн Нямдаваагийн Хүлэг-Эрдэнэ, Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тусгай авто машины жолооч мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт Орхон аймаг Өаян-Өндөр сумын, Уурхайчин багийн 3-9-142 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ФА89091954/

 

Чойжинхүнд овгийн Лувсан-Ёндонгийн Нандинбат, Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Булган аймаг Баян-Агт сум, 5-р баг Халтар гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ГА89061073/

 

  1. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.Хүлэг-Эрдэнэ нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “ Богд гол” баарны гадаа Л.Нандинбатын төмсөг рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан. Л.Нандинбат нь Н.Хүлэг-Эрдэнийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч Л.Нандинбатын ...“2017 оны 08 сарын 20-ны орой 23 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Богд гол бааранд найз Үүрцайх, Галсан-Очир нарын хамт орсон. Бааранд ороод 1 шил архи, пиво уугаад бүжиглэж байгаад орой баар хаахад баарнаас гараад машиндаа суух гээд явж байхад араас нь үл таних залуу гарч ирээд миний төмсөг тус газар нэг удаа өшиглөхөөр нь би зөрүүлээд гартаа барьсан байсан шилтэй пивороо толгой руу нь нэг удаа цохьчихсон юм. Тэгээд Үүрцайх, Галсан-Очир нар ирээд намайг салгасан ба нөгөө залуугийн найзууд ирээд бас салгасан” гэсэн мэдүүлэг

 

2. Хохирогч Н.Хүлэг-Эрдэнийн “2017 оны 08 дугаар сарын 20-ны орой найз Золбаяр, Мэндсайхан, Энхбаяр нарын хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Богд гол” бааранд орж бүжиглэж архи уусан. Тухайн үед би нилээн архи уучихсан байсан юм. Орой баар хаагаад гарч байхдаа гадаа танихгүй хүнтэй маргалдахад тэр залуу миний толгой руу пивоны шилээр цохисон” гэсэн мэдүүлэг.

 

3. Гэрч О.Галсан-Очирын ...“2017 оны 08 дугаар сарыэ 20-ны орой найз Үүрцайх, Нандинбат нарын хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” бааранд орж бүжиглэсэн. Тухайн үед бид архи, пиво уусан. Орой баар хаах үед бид 3 хамт баарнаас гараад машин дээр очиход Нандинбатын араас танихгүй залуу ирээд өшиглөхөд Нандинбат гартаа барьчихсан байсан пивоны шилтэй гараараа нөгөө залууг цохисон. Үүрцайх бид хоёр Нандинбатыг салгаад машин руу авч явсан. Харин нөгөө залуу дээр найз нь очиж байсан. Удалгүй цагдаа нар ирээд Нандинбатыг аваад явсан” гэсэн мэдүүлэг.

 

4. Гэрч Я.Үүрцайх ... “2017 оны 08 дугаар сарын 20-ны орой найз Галсан-Очир, Нандинбат нарын хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Богд гол бааранд орж бүжиглэсэн. Орой баар хаах үед бид 3 хамт баарнаас гараад машин дээр очиход Нандинбатын араас танихгүй залуу ирээд өшиглөхөд Нандинбат гартаа барьчихсан байсан пивоны шилтэй гараараа нөгөө залууг цохисон” гэсэн мэдүүлэг.

 

5. Шүүгдэгч Н.Хүлэг-Эрдэнийн “2017 оны 08 сарын 20-ны өдөр найзуудтайгаа Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байх Богд гол бааранд орсон юм. Орой баар хаах үед би найзуудаасаа түрүүлээд баарнаас гараад шатаар уруудаж байхдаа хохирогч гэх залуутай хальт маргалдсан юм шиг байна лээ. Би тухайн үед нилээд согтуу байсан. Тэгээд би хохирогч залуутай цуг баарнаас гараад хохирогч цаашаа явах гэж байхад нь би салтаа руу нь нэг удаа өшиглөсөн чинь тэр залуу эргэж хараад миний толгой руу барьж байсан пивоны шилээрээ нэг удаа цохисон. Тэгээд байж байтал хоёр талаас найзууд ирээд бид хоёрыг салгаад болиулсан юм” гэсэн мэдүүлэг.

 

6. Шүүгдэгч Л.Нандинбатын “2017 оны 08 сарын 20-ны орой 23 цагийн үед би найзуудтайгаа” Богд гол” бааранд орсон юм. Бааранд ороод 1 шил архи, 5 шил пиво найзуудтайгаа хувааж уусан. Баар хаах үед бид нар баарнаас гарах гээд шатаар бууж байхад хохирогч Хүлэг-Эрдэнэтэй тааралдаж хоорондоо юм яриад баарнаас гарсан. Тухайн үед би нилээн согтуу байсан учраас яг юу ярьж гарснаа санахгүй байна. Тэгээд би машиндаа суух гээд цаашаа явах гэтэл Хүлэг-Эрдэнэ миний араас төмсөг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би барьж байсан пивоны шилээ толгой руу нь шидсэн. Тэгээд байж байхад хоёр талаас найзууд нь ирээд Хүлэг-Эрдэнэ бид хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг.

 

7. Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 24-ны өдрийн “Л.Нандинбатын биед зүүн талын төмсөгний хуйхнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт.

 

8. Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 24-ны өдрийн “Н.Хүлэг-Эрдэнийн биед хухайнд шарх үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтдийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Хүлэг-Эрдэнэ  мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож байгаа. Бид 2 харилцан зодолдсон. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Л.Нандинбат мэдүүлэхдээ “бусдад гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Хүлэг-Эрдэнэ, Л.Нандинбат нар  нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны орой 23 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “ Богд гол” баарны гадаа харилцан зодолдож Л.Нандинбатын эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан, Н.Хүлэг-Эрдэний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

 

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Савар овгийн Нямдаваагийн Хүлэг-Эрдэнэ, Чойжинхүнд овгийн Лувсан-Ёндонгийн Нандинбат нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Хүлэг-Эрдэнэ, Л.Нандинбат нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Хүлэг-Эрдэнэ, Л.Нандинбат нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хүлэг-Эрдэнэ, Л.Нандинбат нарт авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС