| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/0020/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/82 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгч Т.С********ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т*******н С********д холбогдох эрүүгийн 2538000000602 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б*******д овогт Т*******н С********ж, 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг, ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймгийн дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 мянган төгрөгөөр торгох ялаар, Хөвсгөл аймгийн дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн ************** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С********ж нь Хөвсгөл аймгийн дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота приус-20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2538000000602 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Шүүгдэгч Т.С********ж нь Хөвсгөл аймгийн дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота приус-20” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С********жийн өгсөн: “...Согтууруулах ундаа хэрэглэсэн нь миний буруу, Том Сэнгүр пиво гурвуулаа хоёр найзтайгаа хувааж уусан гэв. Гэм буруу дээрээ маргахгүй, миний буруу, утсаа алдаад архинаас болж ингэсэн...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 тал/,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолын тогтоолын хуулбар /хх-ийн 17-18 тал/,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын тогтоолын хуулбар /хх-ийн 19--22 тал/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/2247 дугаартай “ Т.С********ж нь эдэлбэл зохих эрх хасах ялаас 8 сар 25 хоногийн ялыг эдэлж, 2 жил 3 сар 5 хоногийн ялын үлдэгдэлтэй. Ялын тооцоог 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон тооцов...гэх албан бичиг /хх-ийн 28 тал/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан: “..хариулахаас татгалзсан..” гэх тэмдэглэл /хх-ийн 4 тал/
Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 15 тал/,
Шүүгдэгч Т.С********жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Би 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хөдөөний хоёр найзтайгаа таараад машин дотроо Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад Мөрөн сумын ** дугаар багт өөрийн эзэмшлийн ******улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаар явж байтал 15 цагийн үед замын цагдаа дохиж зогсоогоод намайг шалгасан. Би цагдаагийн газар ирээд шалгуулах гэсэн чинь миний автомашиныг журмын хашаанд хийчихсэн. Би өмнө нь яг энэ төрлийн хэргээр шалгагдаж байсан учраас шоронд явчих болов уу гэж айгаад согтуурлын зэрэг шалгадаг багажийг үлээж шалгуулаагүй юмаа. Би ганцаараа явсан. Өөр хэн нэгэн баигаагүй. Би 2023 оны 09 дүгээр сард жолоодох эрхээ хасуулж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэнэ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Даваахүү гаргасан: “...Шүүгдэгч Т.С********ж нь Хөвсгөл аймгийн дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота приус-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, жолоочийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурах эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлс хийснийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Иймд Т.С********жийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруутайд тооцох шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.С********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.С********ж нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа мэдээлэл, Хөвсгөл аймгийн дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С********жийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Т.С********ж нь Хөвсгөл аймгийн дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота приус-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан нөхцөл, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Т.С********н үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, гэм буруугийн хувьд санаатай, үйлдэл нь нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илэрдэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Тодруулбал: шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодож замын хөдөлгөөнд зориуд оролцож, тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон үйлдлээ шалгуулахаас зайлсхийсэн санаатай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Т.С********ж нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ амьсгал дахь спиртийн агууламжийг шалгуулахаас зайлсхийсэн нь хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан: “..хариулахаас татгалзсан..” гэх тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийг “Тоёота приус-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “согтуурсан” байдалтай байсныг Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтанаас шалган тогтоосон, шүүгдэгч нь Хөвсгөл аймгийн дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.С********ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.С********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн ..согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.С********жийн гэм буруутай үйлдлийн улмаас хэн нэгэнд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Т.С********г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.С********н гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Т.С********н “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн ..согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч Б.Даваахүү эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ :“... Шүүгдэгч Т.С********ж нь гэм буруу дээрээ маргахгүй гэсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.С********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Т.С********ж нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан зэрэг хувийн байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ял тохирно гэж үзэж байна. Иймд Т.С****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоох, Т.С********д Хөвсгөл аймгийн дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын үлдэгдэл хоног болох 2 жил 3 сар 27 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нийт эдлэх эрх хасах ялыг 5 жил 3 сар 27 хоногоор тооцож оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт цагдан хоригдсон хугацааг зорчих эрхийн нэг хоногоор тооцож зорчих эрх хязгаалах ялаас хасаж тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С********ж өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөрүүлж шийдэж өгч болох уу. Би 2020 оноос 14 хоногоор уурхай ажил хийж байсан. Би ** жилийн сангийн ажил хийж байгаад зогссон байгаа...” гэв.
Шүүгдэгч Т.С********н хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.С********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С********ж нь шүүх хуралдаанд “торгууль ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Т.С********н хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийхэд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.
Тодруулбал: шүүгдэгч Т.С********н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж хоёр удаагийн торгох ял оногдуулж байсан, өмнөх үйлдэлдээ гэмшиж байгаа байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, түүний хөрөнгө орлогын байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.С********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.С********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 5 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С********н цагдан хоригдсон 16 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 128 цагийг хасч түүний эдлэх ялыг 592 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С********ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С********д оногдуулсан 5 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь 16 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б*******д овогт Т*******н С********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн ..согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т*******н С********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.С********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 1 (нэг) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 5 (тав) жил 1 (нэг) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хасах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С*******н цагдан хоригдсон 16 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, оногдуулсан 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 128 (нэг зуун хорин найм) цагийг хасч түүний эдлэх ялыг 592 (таван зуун ерэн хоёр) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С********д оногдуулсан 592 (таван зуун ерэн хоёр) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм) цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Т.С********ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Т.С********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С********н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жил 1 (нэг) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Т.С********ж нь 16 (арван зургаа) хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН