Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2023/02488

 

 

 

 

2023 оны 8 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2023/02488

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт М.Бйн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт Э.З-д холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Ганчимэг нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.М.Б Э.Зд холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн М.Б нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Стай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дугаар тоотод орших 55.04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 150.000.000 төгрөгөөр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн  дугаар гэрчилгээ гаргуулан авсан. Орон сууц худалдан авсан төлбөрийг гэрээ байгуулах үед худалдан авагч Б.Сд бүрэн төлж барагдуулан байрандаа орох гэсэн боловч уг байранд Э.З гэгч түрээслэн амьдарч байгаа гэсэн тайлбар хэлж байр чөлөөлж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан. О.Н гэгч түүнд байрыг түрээсэлсэн гэх бөгөөд уг этгээд нь орон сууцыг бусдад түрээслэх эрх бүхий этгээд биш бөгөөд М.Бг орон сууцыг худалдан авах үед байрны өмчлөгчөөр зөвхөн Б.С бүртгэлтэй байсан. Иймд Улаанбаатар хот, дугаар тоотод орших 55.04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Э.Згийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

4.Хариуцагч Э.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн П, О.Ннараас маргаж буй орон сууцыг 5 жилийн хугацаатайгаар хөлсөлсөн бөгөөд удаан хугацаагаар хөлслөх сонирхолтой тухайгаа гэрээ байгуулахдаа ярилцан харилцан тохиролцсон. Ингэхдээ гэрээний хугацаа дуусахаас өмнө хөлслөгчийг хууль бусаар орон сууцнаас чөлөөлөх гэх мэт асуудал гарахаас сэргийлэн зуучлагч компаниар дамжуулан жил бүр гэрээг сунгадаг байсан. Мөн хөлслөгч миний бие 5 жил тогтвортой хөлслөх баталгаа болгон хөлсийг бүхэлд нь урьдчилан төлсөн. Гэтэл 2023 оны 5 дугаар сард гэнэт өмчлөгч нь би болсон байрнаасаа гар хэмжээн М.Б гэх хүн хэл амаар доромжилж, амгалан тайван байдал алдагдуулж эхэлсэн. Энэ хүн уг орон сууцыг огт үзэж харж байгаагүй бөгөөд уг байрыг худалдаж буй тухай хэн аль нь надад урьдчилан мэдэгдээгүй, орон сууц хөлслөх гэрээгээ цуцлах, хөлсийг буцаан төлөх гэх мэт ямар ч арга хэмжээ аваагүй. Иймд орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд уг гэрээний дагуу төлсөн мөнгийг буцаан төлөөгүй, өмчлөх эрх олж авсан этгээдийн өмчлөлийн талаар маргаантай байгаа, шударгаар өмчлөх эрх олж авсан зэрэг нь эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн лавлагаа, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

6.Хариуцагчаас баримт ирүүлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.М.Б Э.Зд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2. 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Стай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дугаар тоотод орших 55.04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 150.000.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийн бүрэн төлж барагдуулан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Орон сууцандаа орох гэсэн боловч уг байранд Э.З гэгч түрээслэн амьдарч байгаа гэсэн тайлбар хэлж байр чөлөөлж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан. Иймд орон сууцыг Э.Згийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хариуцагч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн П, О.Ннараас маргаж буй орон сууцыг 5 жилийн хугацаатайгаар хөлсөлсөн. Гэрээний хугацаа дуусахаас өмнө хөлслөгчийг хууль бусаар орон сууцнаас чөлөөлөх гэх мэт асуудал гарахаас сэргийлэн зуучлагч компаниар дамжуулан жил бүр гэрээг сунгадаг байсан. Мөн хөлслөгч миний бие 5 жил тогтвортой хөлслөх баталгаа болгон хөлсийг бүхэлд нь урьдчилан төлсөн. Уг орон сууцыг худалдаж буй тухай талуудын хэн аль нь надад урьдчилан мэдэгдээгүй, орон сууц хөлслөх гэрээгээ цуцлах, хөлсийг буцаан төлөх гэх мэт ямар ч арга хэмжээ аваагүй, өмчлөх эрх олж авсан этгээд өмчлөлийн талаар маргаантай, шударгаар өмчлөх эрх олж авсан зэрэг нь эргэлзээтэй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч М.Б нь маргааны зүйл болох эрхийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, дугаар тоотод орших 55.04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 05 дугар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

7. Дээрх шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна уг эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх хоёр нөхцөлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлдэг бөгөөд хариуцагч нь маргааны зүйл болох орон сууцыг гэрээний дагуу эзэмшиж байгаа гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн хэдий ч тэрээр өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

8.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар М.Б дээрх орон сууцны өмчлөгч байх бөгөөд тэрээр бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 907 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 907 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

10. Хариуцагч Э.Зд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт товлож, товыг хариуцагч Э.Зд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бгийн өмчлөлийн дугаар тоот орон сууцыг хариуцагч Э.Згийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Згаас 907 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ