Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 0230

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Б.Хүрэлчулуун нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хүрэлчулуунд холбогдох эрүүгийн 1725000000035 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Боржигон овгийн Баттулгын Хүрэлчулуун, Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, Барилгын цэргийн ангийн 110-р ангид барилгачин ажилтай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн Тосгон шинэ хороо 17-10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ГВ83010216/

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Хүрэлчулуун нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Их хаадын цуваа  ХХК-ний барилгын урд талын төв зам дээр Э.Төрболдын нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч Э.Төрболдын “Тэр өдөр би Эрдэнэ-Оюун, Баттулга гэх хоёр найзтайгаа уулзаад 2 литрийн 2 ширхэг пиво уусан. Тэгээд би Эрдэнэ-Оюуны ажил дээр жаахан унтсан юм. Сэрээд утсаа харахад манай ажлын Эрдэнэцогт над руу 3 удаа залгасан байсан. Тэгээд би буцаагаад залгахад Их хаадын цуваа урд хүрээд ир гэсэн. Намайг очиход Хүрэлчулуун, Мөнхдөл, миний танихгүй 3 залуу байж байсан. Би Эрдэнэцогтоос унааны мөнгө байна уу гэхэд мөнгө байхгүй хүлээж бай гэхээр нь би Их хаадын цуваа ХХК-ний байрны урд зогсож байхад Хүрэлчулуун Мөнхдөл нар нөгөө танихгүй 3 залуугийн машинд сууж байхаар Хүрэлчулуунаа буугаад ир ярих юм байна гэхэд чи ууж идэхээрэй надтай юм ярьж байгаа юм уу гээд миний толгой руу 3 удаа, уруул руу 1 удаа гараараа цохисон. Миний уруулнаас цус их гарч байсан болохоор эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4-5-р хуудас/

 

2. Гэрч Д.Мөнхдөлийн “Хүрэлчулуун Төрболдтой юм яриад муудалцаад байсан. Тэгж байгаад Хүрэлчулуун Төрболдоос салаад хүрээд ирсэн. Хүрэлчулуун бид 2 зээл рүү алхсан. Эрдэнэцогт Төрболдтой үлдсэн өнөөдөр ажил дээр ирсэн чинь Төрболдын уруул сэтэрчихсэн оёо тавиулсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 08-09-р хуудас/

 

3. Гэрч Б.Эрдэнэцогтын “Би таксины жолоочтой юм яриад зогсож байхад ард Төрболд Хүрэлчулуун 2 хоорондоо барьцалдаад зогсож байсан. Тэгээд би очоод Хүрэлчулууныг салгасан чинь Мөнхдөл Хүрэлчулууныг салгаад Зээл тийшээ зам өгсөөд явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/

 

4. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 681 дугаартай шинжээчийн “Э.Төрболдын биед дээд уруулын зүүн хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Эдгээр гэмтэл нь хатуу зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 11-р хуудас/ болон Б.Хүрэлчулууны яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх 16-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 21-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Хүрэлчулуун нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Хүрэлчулуун нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Их хаадын цуваа  ХХК-ний барилгын урд талын төв зам дээр Э.Төрболдын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Э.Төрболдын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 681 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

                     Шүүгдэгч Б.Хүрэлчулууны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Э.Төрболд нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигонхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Хүрэлчулууныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Хүрэлчулуунд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хүрэлчулуунд урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС