| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/0015/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/50 |
| Огноо | 2026-01-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин
Шүүгдэгч Б.Б*****ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б******н Б**********д холбогдох эрүүгийн 2538004820513 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц*******л овогт Б*******н Б*****ж, 1995 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, ээж, 3 эгч, 6 ах, 2 дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг ******тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б*****жид өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд өмнө шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийтгэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн *********дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б*****ж нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг **тоотод байрлах иргэн н.Б****н эзэмшлийн монгол гэрийн бүслүүрийг тайлж гараа оруулан хаалгыг нь дотроос нь онгойлгон хууль бусаар нэвтрэн орж хохирогч Б.Д********рийн эзэмшлийн Ай- фоне 11 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 585,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн,
Мөн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг ***тоотод байрлах “***”дэлгүүрийн худалдагч С.Н*******нг архи өгсөнгүй гэх шалтгаанаар дэлгүүрийн вакум цонхыг чулуугаар цохиж хагалан, С.Н*******нгийн өмчлөх эрхэд 605,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538004820513 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б*****ж нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг **тоотод байрлах иргэн н.Б****н эзэмшлийн монгол гэрийн бүслүүрийг тайлж гараа оруулан хаалгыг нь дотроос нь онгойлгон хууль бусаар нэвтрэн орж Б.Д********рийн эзэмшлийн Ай-фоне 11 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Д********рт 585,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг ***тоотод байрлах “***”дэлгүүрийн худалдагч С.Н*******нг “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар гаднаас нь дэлгүүрийн вакум цонхыг чулуугаар цохиж хагалан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээн хохирогчид 605,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*****жийн өгсөн: “...Тэр өдөр би согтуу явж байсан. Мөнгө байхгүй байсан, гар утасны хохирол төлбөрийг төлсөн, би өөртөө гэмшиж байна... ” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Д********рийн өгсөн: “.. Би Мөрөн сумын 09-**тоотод аав болох Б**р, ээж О**г, дүү Э**г нарын хамт амьдардаг. Манай ээж Б***н аймаг руу 14 хоног ажилаар явсан байсан. Аав хөдөө Т***л сум руу явсан. Би 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр гэртээ дүү Э****н хамт утсаар тоглож байгаад шөнийн 02 цагийн үед унтацгаасан. Тэгээд өглөө 08 цагийн үед манай дүү намайг дуудахаар нь сэртэл манай гэрийн бүслүүрийг тасалцан, гэрийн үүдийг хүн онгойлгосон байна гэж хэлсэн. Тэгээд босоод хартал манай гэрийн зүүн талын 3 бүслүүрийг тайлаад гэрийн үүд онгойлгосон байдалтай байсан. Дүү бид 2 унтахдаа гэрийнхээ үүдийг дотор талаас нь галын хайчаар тэвхэлж түгжиж унтдаг. Тухайн галын хайч гэрийн гадаа байсан. Тэгээд би гэрт ороод гэрийн эд зүйлсээ хартал миний гар утас байхгүй байсан. Тэгээд би нагац эгч болох Б*****а руу залгаж цагдаад дуудлага өгүүлсэн. Гэрээс миний ***рго мах маркийн гар утас алдагдсан байсан. Өөр алдагдсан эд зүйлс байхгүй. Тухайн алдсан гар утсыг би унтахдаа толгойныхоо хажууд тавьсан байсан. 2024 оны 05 дугаар сард манай ээж надад бэлгэнд авч өгсөн утас юм. Би үнийг нь сайн мэдэхгүй байна. Зах зээлийн ханшаар нь үнэлнэ. Манай ээжийн төрсөн дүү болох Б****р овогтой Б****ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хулгайн хэргээр шалгагдаж байсан хүн. Цагдаад дуудлага өгсний дараахан манай нагац эгч Б*****а Б****й таараад болсон явдлын талаар асуутал миний утсыг аваад зарсан гэж хэлсэн байсан. Б****ж ах, ээжтэйгээ ** дугаар хороонд амьдардаг би гэрийг нь сайн мэдэхгүй байна. 7 хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас нүүж ирсэн...Миний гар утасны нөхөн төлбөр болох 585.000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед бэлнээр 9-**тоотод байрлах гэрт минь авчирч өгсөн. Бэлнээр авсан учир цаасан баримт байхгүй..Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 9-10, 57 тал/,
Хохирогч С.Н*******нгийн өгсөн: “..Орой дэлгүүрт гаднаас нэг залуу орж ирээд пиво өг гэж хэлэхээр нь орой 23:00 цагийн үед байх дэлгүүрээ хаах гээд байж байхад үл таних 2 залуу орж ирээд пиво авах гэсэн юм гэхээр нь одоо цаг хэд болж байгааг хараарай архи зарж болохгүй байна, зарахгүй гэж хэлтэл 1 залуу нь гараад явсан. Нөгөө үлдсэн залуу нь дэлгүүрийн лангуун дээр тээж хэвтчихээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь одоо хариад амарчих гээд эелдэгээр шаардлага тавихад миний унтах ор хаана байна гээд инээгээд доромжлоод байсан. Тэгээд нөгөө залууг арай гэж түлхээд хаалганаас гаргасан. Удалгүй нөгөө залуу чулуу авч шидээд дэлгүүрийн вакум цонхыг хага цохисон. Архи, пиво нэхээд өгөхгүй гэх шалтгааны улмаас манай дэлгүүрийн хаалгыг хага цохисон гэж бодож байна. Би *** гэх компаниар үнэлгээ хийлгүүлэхэд 605.000 төгрөгийн хохирол учирсан юм. Хохирол болох 605.000 төгрөгөө барагдуулж авмаар байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 тал/,
охирогч
\\ Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,
Мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн: “.. хэрэг болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****тоотод байрлах ертөнцийн зүгээр урд зүгт харсан цагаан өнгийн төмөр хаалгатай хашаа байв. Уг хашаа руу ороход хашааны хойд хэсэгт урд зүгт харсан байрлалтай шар өнгийн төмөр дээвэртэй модон байшин байв. Уг байшингийн урд хашааны төв хэсэгт цагаан өнгийн монгол гэр байв. Уг гэрийн модон хаалганы зүүн талын багана хэсгийн шар өнгийн мод хазайсан гэрийн зүүн талын 3 бүслүүр суларсан байдалтай уг хэсэгт цагаан өнгийн төмөр хайч байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.. гэрт ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй байх ба алдагдсан гэр утас байсан гэх гэрийн зүүн талын шар өнгийн модон материалтай улаан өнгийн дэвсгэртэй орыг хохирогч Б.Д********рээр заалгуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч тэмдэглэл үйлдэв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 тал/,
**ХХК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-525/913926 дугаартай: “...iphone 11 pro max гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 585.000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 тал/,
**ХХК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-10/29/02 дугаартай: “...Үнэлэгдэж буй вакум цонх 2 давхар 2025 оны 11 дүгээр сарын 04-ний байдлаар 605.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов..” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 82-86 тал/
Шүүгдэгч Б.Б*****жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 09 дугаар сарын 24-ний шөнө 10 дугаар багт “**” сургуулийн урд байдаг. Төрсөн эгч болох О*****н гэрт очсон чинь хашааны хаалга цоожтой эзэнгүй байх шиг байхаар нь хашаан дээгүүр нь даваад орсон чинь гэр нь цоожтой эзэнгүй байсан. Зүүн талын хаяаны бүслүүрийг тайлаад ханыг нь задлаад гэрт нь орсон юм. Би тухайн үед согтуу байсан учраас тэгээд унтсан маргааш өглөө 6 цагийн үед босоод харсан чинь зүүн орон дээр нь саарал өнгөтэй айфон-11 про макс маркийн гар утас байхаар нь аваад гэртээ харьсан. Танина О*****г нь миний төрсөн эгч байгаа юм. Тухайн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон хүн байхгүй. Гэмт хэргийг үйлдэхэд шахаж шаардсан хүн байхгүй болно. Би танихгүй хүнд 15,000 төгрөгөөр зараад авсан мөнгөөрөө Их монгол нэртэй 0,5 граммын шилтэй архи авч уусан юм аа гэв. О*****гийн гэрт зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч орсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн орой 23 цагийн үед таньдаг хүнтэйгээ хамт ** гээд хүнсний дэлгүүрээс орж архи авах гээд ороход дэлгүүрийн худалдагч манай дэлгүүр хааж байна архи зарахгүй гэхээр нь ..яагаад зардаггүй юм бэ. .. гэсэн чинь одоо цаг орой болсон байна хариад амарчих гэхээр миний унтах ор хаана байна гээд жаахан доромжилсон өнгө аястай харьцсан юм Тэгээд надад архи өг эсвэл би гарахгүй гэсэн чинь нөгөө эгч намайг түлхээд гаргасан юм. Тэгээд би уур хүрээд болдоггүй газраас чулуу аваад дэлгүүрийн хаалга руу нь шидсэн чинь чулуу нь үсэрч очоод цонхыг нь хагалчихсан юм. Тэгээд таксины жолооч ахтай зууралдаж байхад цагдаа нар ирсэн юм. Надад архи зарахгүй байхаар нь худалдагч эгч намайг түлхээд гаргахаар нь би уур хүрээд чулуу аваад хаалга руу нь шидсэн чинь чулуу нь үсэрч очоод цонхыг нь хагалсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрийн үйлдлээ бүрэн хянах чадваргүй байсан.. Хохиролын үнэлгээ 605.000 төгрөг гарсан байсан. Хохиролыг бүрэн төлнө.. өөрөөс нь уучлалт гуйгаагүй.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67, 96 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Ариунсанаа гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “... шүүгдэгч Б.Б*****ж нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг **тоотод байрлах иргэн н.Б****н эзэмшлийн монгол гэрийн бүслүүрийг тайлж гараа оруулан хаалгыг нь дотроос нь онгойлгон хууль бусаар нэвтрэн орж хохирогч Б.Д********рийн эзэмшлийн Ай-фоне 11 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 585,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн, мөн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг ***тоотод байрлах “***”дэлгүүрийн худалдагч С.Н*******нг архи өгсөнгүй гэх шалтгаанаар дэлгүүрийн вакум цонхыг чулуугаар цохиж хагалан, С.Н*******нгийн өмчлөх эрхэд 605,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Д********рийн мэдүүлэг, **ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт өмчийн эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилж өгсөн. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага бус хохирол учруулснаар төгсдөг бөгөөд энэ гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж зүйлчлэхээр хууль тогтоогчоос хуульчилсан. Шүүгдэгч Б.Б*****жийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Хохирогч С.Н*******нд 605,000 төгрөгийн хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд шүүгдэгч Б.Б*****жийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх байх тул шүүгдэгч Б.Б*****жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтээ гаргъя. Шүүгдэгч Б.Б*****ж нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр **тоотод байрлах эгчийнхээ гэрт орж хохирогч Б.Д********рийн эзэмшлийн Ай-фоне 11 промакс загварын гар утсыг хулгайлсан, мөн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг ***тоотод байрлах “***”дэлгүүрийн вакум цонхыг чулуугаар цохиж хагалан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нь эдгээр үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хулгайлах үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, цонх хагалсан үйлдлийг нь мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилсэнтэй маргаан байхгүй. 2025 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр гар утсыг 585,000 төгрөгөөр үнэлсэнтэй маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан. Хавтаст хэргийн 57 дугаар хуудаст хохирогчийн хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гомдол санал байхгүй гэснээр хохирол төлсөн нь харагдаж байдаг. Хагарсан вакум цонхны үнэ 605,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдааны шатанд төлөхөөр илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлага ноогдуулахдаа харгалзаж үзээсэй гэж шүүхээс үзэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б*****ж болон түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Б*****ж нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Б*****жийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгоно заажээ.
Шүүгдэгч Б.Б*****жийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг **тоотод байрлах иргэн н.Б****н эзэмшлийн монгол гэрийн бүслүүрийг тайлж гараа оруулан хаалгыг нь дотроос нь онгойлгон хууль бусаар нэвтрэн орж Б.Д********рийн эзэмшлийн Ай-фоне 11 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч нарын өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б*****ж нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.Б*****н мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б*****н Мөрөн сумын 14 дүгээр баг ***тоотод байрлах “***”дэлгүүрийн вакум цонхыг чулуугаар цохиж хагалж, эд хөрөнгийг хууль бусаар устгасан энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдэж бусдын бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийг зориуд хийсэн санаатай үйлдэл хийсэн, үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Д********рийн өгсөн мэдүүлэг, хохирогч С.Н*******нгийн өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, **ХХК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-525/913926 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, **ХХК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-10/29/02 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.Б*****ж нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дүгээр баг **тоотод байрлах иргэн н.Б****н эзэмшлийн монгол гэрийн бүслүүрийг тайлж гараа оруулан хаалгыг нь дотроос нь онгойлгон хууль бусаар нэвтрэн орж Б.Д********н эзэмшлийн Ай-фоне 11 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Д********щт 585,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг ***тоотод байрлах “***”дэлгүүрийн худалдагч С.Н*******г “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар гаднаас нь дэлгүүрийн вакум цонхыг чулуугаар цохиж хагалан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээн хохирогчид 605,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б*****жийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Д********рт 585.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Н*******нд 605.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Д********р нь “... Миний гар утасны нөхөн төлбөр болох 585.000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед бэлнээр **тоотод байрлах гэрт минь авчирч өгсөн. Бэлнээр авсан учир цаасан баримт байхгүй. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/-д, хохирогч С.Н*******н өгсөн: “...Би *** гээд үнэлгээний компаниар үнэлгээ хийлгүүлэхэд 605.000 төгрөгийн хохирол учирсан юм. Хохирол болох 605.000 төгрөгийг төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 тал/-д, шүүхэд хохиролын 605.000 төгрөг, дээрээ нэмж 80.000 төгрөгийн үнэлгээ хийлгэсэн мөнгөө авна...” гэх тайлбар гаргаж, нотлох баримтыг ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*****ж нь хохирогч Б.Д********т хохирол төлбөрийн 585.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч С.Н*******нд учруулсан 685.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б*****с 685.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Н*******д олгож, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Д********т төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б*****жийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б*****жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Ариунсанаа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг хариуцах чадвар, уг гэмт хэргийг урьд гурван удаа үйлдэж ял эдэлсэн боловч уг үйлдлийг ухамсарлахгүй, үнэлэлт дүгнэлт өгдөггүй, хохирол төлөөгүй зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 2 сарын хугацаагаараа зорчих эрх хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялын хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогч С.Н*******д энэ гэмт хэргийн улмаас 605,000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг төлж барагдуулаагүй байгаа тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Энэ хэрэгт Б.Б*****ж нь 2026 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба өнөөдрийн байдлаар 21 хоног цагдан хоригдсон тул уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт дагалдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шүүгдэгч Б.Б*****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*****ж нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлага ноогдуулахдаа харгалзаж үзээсэй гэж шүүхээс хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, дээрх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар оногдуулах, 2026 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж ч**, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндэрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Б*****жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Б*****н нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдврлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*****н цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б*****ж нь 21 хоног цагдан хоригдсон, хохирогч Б.Д********т төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б*****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц*****л овогт Б****н Б****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц*****л овогт Б****н Б****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 (нэг) 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Б*****н нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*****д оногдуулсан 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*****н цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б*****с 685.000 (зургаан зуун наян таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Н*******нд олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б*****ж нь 21 хоног цагдан хоригдсон, хохирогч Б.Д********т төлөх төлбөргүй, хохирогч Б.Д********р нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН