| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0132/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/15 |
| Огноо | 2026-12-01 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2026/ШЦТ/15
2026 01 12 2026/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч А.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б
Орчуулагч Ц.О
Шүүгдэгч Лиу Юунг Пэй /LIU YONG FEI/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д... аймгийн З... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л... Ю... П... /..../-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б... Н... Х.. А... Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр Б.. Н.. Х... Ард Улсын Л... муж Ф... хотод төрсөн, яс үндэс манж, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Т.. ш. фа компанид жолооч ажилтай, ам бүл ..., ..., хүүгийн хамт Л... муж, Фу чинь хот ... нэн хошуу Д... тосгоны ... тоотод оршин суух, Л... Ю...г П.. /ИҮД: .../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Л.. Ю.. П.. /.../ нь Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, Засгийн газрын 19... оны 153 дугаар тогтоолын хавсралт “Ховор ургамлын жагсаалт”-д орсон 10... грамм зүүн гарын гоёо ургамлыг 2025 оны 04 сарын 21-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл У... аймгаас У... хот, У... хотоос З... сум хүртэл өөрийн гар тээшинд хийж тээвэрлэсэн, мөн 2025 оны 10 сарын 16-ны өдрийн 09 цагийн орчимд З... сум дахь Гаалийн газрын Авто шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт, “Ховор ургамлын жагсаалт”-д орсон 10... грамм зүүн гарын гоёо ургамлыг өөрийн гар тээшинд хийж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л... Ю... П... /....
I/ нь Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт “Ховор ургамлын жагсаалт”-д орсон 1098.4 грамм зүүн гарын гоёо ургамлыг 2025 оны 04 сарын 21-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Увс аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Замын-Үүд сум хүртэл өөрийн гар тээшинд хийж тээвэрлэсэн, мөн 2025 оны 10 сарын 16-ны өдрийн 09 цагийн орчимд Замын-Үүд сум дахь Гаалийн газрын Авто шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт, “Ховор ургамлын жагсаалт”-д орсон 1098.4 грамм зүүн гарын гоёо ургамлыг өөрийн гар тээшинд хийж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгуулах тухай прокурорын газрын тогтоол /хх-ийн 01/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03/, эд зүйлийг түр хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 04/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 сарын 27-ны өдрийн ДГО0325/001 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-18/, шинжээчийн дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21/ иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай /хх-ийн 49/, иргэний нэхэмжлэгч Б.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 51/, гэрч Б.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 53-54/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 55/, гадаадын иргэний талаар интерполын үндэсний төв товчоонд мэдэгдэх тэмдэглэл /хх-ийн 60/, иргэний нэхэмжлэгч байгууллагад хохирол төлсөн баримт /хх-ийн 63/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүхээр гаргасан хүсэлт /хх-ийн 69, 125/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамалыг тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд:
Иргэний нэхэмжлэгч байгууллагад экологи эдийн засгийн хохиролд ... төгрөгийг шүүгдэгч ньтөлж барагдуулсан нь Хаан банкны шилжүүлэг /хх-ийн 63/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ... төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ... төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар огогдуулсан ялыг нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг ... нэгтжэй тэнцэх хэмжээний буюу ... төгрөгийн торгох ялаар тогтоов.
Шүүгдэгчийн хувьд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах болон шүүхийн шатанд тогтоогдоогүй болно.
2025 оны 10 сарын 27-ны өдрийн ДГО325/001 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-18/-ээр эд мөрийн баримтаар хураагдсан зүүн гарын гоёо ургамлыг стандартын дагуу хадгалаагүйгээс хадгалах явцад жин, хэмжээнд өөрчлөлт орох боломжтой гэж дүгнэсэн. Иймд анх хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын хэмжээ ... граммтай байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэмжээ багасаж ... грамм зүүн гарын гоёо ургамал шүүхэд ирсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ... грамм зүүн гарын гоёо ургамлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгав.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л... Ю... П.. /.../-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актанд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамалыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л... Ю.. П... /.../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... /.../ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... /.../ төгрөгөөр, мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... /.../ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .... /.../ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л... Ю... П... /.../ нь оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт .... /..../ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу .... /..../ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Л... Ю... П... /.../ нь оногдуулсан ... төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялаар тооцон солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн .... грамм зүүн гарын гоёо ургамлыг улсын орлого болгохоор хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.... Ю... П.... /..../-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б