Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

гэрч ***********,

шинжээч Б.Отгонжаргал, Б.Амарсайхан, /цахимаар/,

хохирогч ***********,

хохирогчийн өмгөөлөгч М.Мэндбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

шүүгдэгч *********** нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********д холбогдох эрүүгийн 2425005100150 дугаартай, 312/2025/0410/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч *********** нь ***********зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа зөрчлийн бүртгэлийн 1100-3704 дугаартай гомдлыг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр удирдлагын цохолтоор хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ***********ыг *********** албан өрөөндөө дуудаж, Орхон аймгийн Баян-Өндөр сум *********** гэх хэргийг хүлээлгэх зорилгоор “...чамайг л зодсон гээд байгаа юм даа, чи тэгээд зодоогүй гээд байх юм, ...чи зодсон бол зодсон гэдгээ хэл пизда минь, чамайг яасан ч яадаг юм, гөлөг минь” гэж төрийн албан хаагч, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж бусдад хэрцгий хандаж, ***********ын энгэрээс заамдан хоолойг нь боож, толгойн ар дагз хэсгээр нь хана мөргүүлж, баруун гараараа нүүр, уруул хэсэгт нь цохиж бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоосон,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *********** албан өрөөнд хохирогч ***********ыг “бусдыг зодсон гэдгээ хэл хэмээн” хэрэг хүлээлгэхээр өөртөө болон бусдад эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор  энгэрээс нь заамдан хоолойг нь боож, толгойн ар дагз хэсгээр нь хана мөргүүлж, баруун гараараа нүүр, уруул хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ***********, шинжээч Б.Отгонжаргал, Б.Амарсайхан, хохирогч ***********, шүүгдэгч *********** нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425005100150 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав.

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***********өгсөн: 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн ***********аас бусдад зодуулсан гэх дуудлага мэдээллийг шуурхай удирдлагын төвөөс хүлээн авч надад цохогдож хуваарилагдсан. Тус гомдол мэдээлэлд ***********аас мэдүүлэг аваад биед нь гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилсон. 09 дүгээр сарын 13-ны өдөр шинжээчийн дүгнэлт гараад шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг авахаасаа өмнө би ***********ыг дуудсан. Шинжээчийн дүгнэлтийг аваад ажлын байран дээр ирэхэд *********** ***********ийн өрөөнд юм яриад байж байсан. Миний өрөө ***********ийн өрөөний цаана байдаг болохоор *********** ирснийг хараад миний өрөөнд ороод ирээрэй гэхэд араас орж ирээд миний өөдөөс хараад сандал дээр суусан. Суухдаа халааснаасаа гар утсаа гаргаж ирээд компьютерын хажууд тавьсан. Тэгээд энэ хүнийг бичлэг хийж байж магадгүй юм байна гэж үзсэн. Яагаад гэхээр энэ хүн цагдаагийн алба хаагч нартай хэрүүл маргаан их хийдэг, байнга л явж байдаг. Тийм учраас би энэ хүнтэй маш эвтэйхэн харьцсан. Би өөрт нь мэдүүлэг авахгүй гэж тайлбарласан хөнгөн зэргийг гэмтэл тогтоогдсон учраас шинжээчийн дүгнэлт танилцуулах гэж дуудсан гэдгийг хэлсэн. Шинжээчийн дүгнэлтийг танилцуулсны дараа би хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шилжүүлэх саналтай өгнө, тухайн үед мөрдөн байцаах тасаг харьяаллын дагуу авах байх гэж тайлбарлаж хэлээд компьютер дээрээсээ шинжээчийн дүгнэлтийн дугаарыг нь бичээд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл хэвлэх хоорондоо дүгнэлтийг ***********т өгсөн. Гэтэл энэ хүн яахаараа хөнгөн гэмтэл гардаг юм, чи анхнаасаа энэ хүний гомдол ирсэн байхад надад танилцуулаагүй байж шууд шинжээчийн дүгнэлт танилцууллаа гэсэн зүйлийг ярьсан. Тэгэхээр нь би хөнгөн зэрэг гээд дүгнэлт нь гарсан байна би үүн дээр одоо ажиллагаа хийх эрх байхгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. Гэтэл энэ хүн ширээний цаанаас босож ирээд намайг заамдаад авсан. Чи муу бацаан ингэх болоогүй шүү эсвэл өмнөх зүйл дээр чи өс санаад байна уу гэсэн утгатай зүйлийг ярьсан. Заамдаад авахаар нь би хоёр гарыг нь бариад тавь хөөё гэхэд тавихгүй байхаар нь ширээгээ тойроод заамдсан гарыг нь барьсан чигээрээ тавиулах гэж нэлээд хэд нударсан боловч тавихгүй байсан. Тэгээд маргалдаж явсаар байгаад хаалганы хажууд ирэхэд гаднаас *********** орж ирсэн тэр хооронд *********** амь авраарай гээд орилж дайраад байсан. Тэгээд *********** орж ирээд салгаад аваад гарсан. Гарахдаа энэ хүн ширээн дээр байсан гар утсаа аваад гарсан. Би энэ хүнийг ширээн дээр гар утсаа тавихдаа бичлэг хийсэн гэж үзэж байна. Үнэхээр өөрт нь бичлэг байгаа бол гаргаж өгмөөр байна. Өрөөнөөс гарахдаа чам дээр гомдол гаргана, чамайг ажилгүй болгоно, намайг хараарай гэж хэлээд гараад явсан гэх мэдүүлэг,

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***********ын өгсөн: 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр миний *********** гэсэн дугаар луу *********** 14 цаг 50 минутын үед мэдүүлэг авах гэсэн юм цагдаагийн 2 дугаар байрны 305 тоотод ирээрэй гэсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бол гэхэд тэрийг одоо танд хэлэх боломжгүй та ирээд уулзаарай гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн үедээ би *********** луу залгаад ойрхон явж байна уу гэхэд ойрхон явж байна гэхээр нь ахыгаа хүргээд өгөөч гээд цагдаагийн хоёрдугаар байр луу хүргүүлсэн тэгээд ***********ыг гадаа үлдээгээд орсон. Тэгээд би ороход ***********, *********** хоёр нэг өрөөнд сууж байхаар нь ***********өрөө юм байна гэж бодоод орсон, *********** бид хоёр хуучны танилууд мэнд усаа мэдээд байж байхад *********** би шүүх шинжилгээний хэлтэс рүү явчхаад ирье гээд явсан. Тухайн үедээ 30 минут орчим ***********тэй юм яриад ***********ийг хүлээсэн. Тэгээд *********** ирээд өрөөндөө оруулаад мэдүүлгээ аваад шууд шивээд эхэлсэн надад ерөөсөө шинжээчийн дүгнэлт танилцуулъя гэсэн зүйл яриагүй. Тесоро буудалд юу болсон талаар яриад өгөөч гээд шивж эхэлсэн. Би тухайн болсон зүйлийг нэг бүрчлэн илүү дутуу үлдээхгүйгээр бүх зүйлийг болсноор нь ярьсан. Надаас эхлээд хэн гэдэг хаана төрсөн эсэхийг асуугаад тухайн өдөр хэн хэн байсан, *********** гэдэг хүнийг зодсон уу зодоогүй юу гэж асуухад би зодоогүй гэж хэлсэн. Тэгээд компьютер дээрээ шивж байгаад зодсон л гээд байгаа юм даа, зодоогүй юу гээд шивээд сууж байсан. Тэгээд зодоогүй гэж хэлэхэд муухай харчхаад үргэлжлүүлээд надаас хэн зодсон бэ гэж асуусан тэгэхээр нь би зодоогүй гэхэд битгий худлаа шаагаад байгаарай, зодсон бол зодсоноо хэл гэсэн. Тэгэхээр нь би та одоо юу яриад байгаа юм бэ, би зодсон зүйл байхгүй болсон зүйлийг болсноор нь хэлж байна гэж хэлсэн. ***********өрөөнд хамгийн багадаа 1 цаг болсон өрөөнөөс нь хурдан гарсан зүйл байхгүй. Би зодоогүй гэхэд *********** босож ирээд гөлөг минь чи үнэнээ хэлээд салбал сал, чамайг зодсон гээд байна гэж хэлээд миний нүүрийг мангасдсан. Тэгэхээр нь урдаас нь босоод яаж байгаа юм бэ гэхэд намайг заамдаж аваад ширээнийхээ араас гарч ирэхэд нь би утсаа гаргаж ирээд ингэж хүн зоддог юм уу бичлэг хийнэ гэхэд тойрч ирээд миний утсыг газар цохиж унагаагаад заамдсан. Тухайн үед би замын цагдаатай маргалдсан, хэрэлдсэн, зодолдсон гээд шалгагдаж байсан. Надад гэмтэл гарсан би өөрөө хохирогч, замын цагдаа дээр мөн гэмтэл гаргасан байсан. Тухайн үед би машин барьж яваагүй зорчиж явсан тэгээд намайг эхлээд цохисон энэ нь камерын бичлэгээр нотлогддог. Тэгээд би зодуулсан зодсон гээд шалгагдаж байсан учраас цагдаагийн байгууллагын алба хаагчтай яаж харьцах, ингэж харьцаж болохгүй гэдгээ сайн мэддэг хүн. Тэгээд намайг заамдаж аваад баруун гараараа миний уруул хэсэг руу цохиж язралт үүсгэж цус гаргаад хойш нь үүднийхээ хана руу чирч аваачаад миний толгойг хана руу хэд хэдэн удаа мөргүүлсэн. Би эхний мөргөлтөн дээрээс хүн байна уу авраарай гэж хашхирсан тэгээд хүн орж ирэх хүртэл удаа дараа мөргүүлсэн. Тэгээд хөлийн чимээ дуугартал *********** орж ирээд ***********ийг загнаад чи боль, юу болж байгаа юм бэ гээд намайг салгаад аваад гарсан. Тэгэхэд би унагаасан утсаа авъя гэж хэлсэн. Гараад ***********ын машинд суугаад цусаа хувцсаараа арчаад, нүүрээ хараад байж байсан. Тэгээд цагдаагийн дугаар луу залгаад намайг байцаалт авъя гэж дуудаад цагдаа зодчихлоо шалгадаг хүн байна уу гэхэд надад *********** гээд хүний дугаарыг өгсөн. Тэгээд тэр дугаар луу нь залгахад одоо дуудлагатай байна, хүлээж байгаарай гэж хэлсэн. Би 30, 40 минут хүлээсэн, тэгээд дахиад залгахад би дуудлагатай байна одоохон гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1900-1950 гэсэн дугаар луу залгаж Цагдаагийн ерөнхий газрын ёс зүйн хорооны утас байна гэж хэлж аваад Цагдаагийн ерөнхий газрын гомдол хүлээн авдаг газар луу гомдлоо гаргасан. Тэгэхэд үнэхээр зодуулсан бол бичгээр гомдлоо өгөөрэй гэсэн. Тухайн үедээ утсаараа гадаа яриад зогсонгоо *********** гэдэг хүнийг давхар хүлээж байсан. Тэгээд шүүхийн байрны хажууд ***********гэдэг өмгөөлөгчөөс өмнө зөвлөгөө авч байсан таньдаг учраас шууд алхаж очоод намайг зодчихлоо гээд зөвлөгөө авсан. Цагдаагийн газар луу гомдол гаргахад албан ёсоор өргөдлөө өг гэж байна гээд миний өргөдлийг бичээд өгөөч гээд хууль зүйн туслалцаа аваад өргөдлөө бичүүлсэн тухайн үед ажлын цаг дууссан байсан учраас нэг дэх өдөр өргөдлөө өгье гээд тэндээсээ гараад буцаж ирж машиндаа суугаад шууд нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очсон. Өргөдлөө бичүүлж байх хооронд *********** гэж хүн залгаад би ирсэн байна, хаана байна гэсэн тэгэхээр нь би эмнэлэгт үзүүлэх гээд явчихсан байна гэдгээ хэлсэн. Тэгвэл эмнэлэгт үзүүлээд шаардлагатай бол өргөдөл гомдлоо гаргаарай гэдэг зүйлийг *********** хэлсэн. Нэгдсэн эмнэлэг дээр очиход хүн ихтэй байсан. Тэгээд хүлээж байгаад үзүүлсэн миний толгой эргээд байна, уруулынхаа шархыг харуулахад оёдол тавих шаардлагагүй байна гэсэн. Тэгээд надад өвчин намдаах эм бичиж өгөөд хэрвээ өвдөөд байвал нэг дэх өдөр гэмтлийн эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс гараад харьсан гэх мэдүүлэг,

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ***********ын өгсөн: ...Цагдаагийн газар руу ороод 20, 30 минут болсон байх. Орчхоод гарч ирээд их ууртай байсан. Нүүр, эрүү ам нь улайсан, шалбарсан байдалтай байсан. *********** ах эмнэлэг оръё гээд очсон. Эмнэлэг рүү би ороогүй. Гэмтлийн эмч нь байхгүй байна, яаралтай тусламж руу орлоо гэж байсан. Машин дотор хүлээж байсан. Тэгээд гарч ирэхээр нь би гэрт нь буюу *********** засвар дээр хүргэж өгсөн. Цагдаагийн газраас хөдлөөд шүүхийн үүд хавьцаа зогсоод удалгүй гарч ирээд эмнэлэг явсан... гэв.

- Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Отгонжаргалын өгсөн: Сэтгэцэд хор хохирол учирсан эсэхийг тогтоох шинжилгээг гаргахад эмч, сэтгэл зүйч 2 байсан. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолыг шинжээчид удирдлага болгодоггүй. Хуульчид л хэрэглэдэг байх... гэх мэдүүлэг,

- Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Амарсайханы өгсөн: ...Шинжилгээний дүгнэлт гаргахдаа 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хууль зүйн дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 286 болон 275 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт дахь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын дагуу шинжилгээг хийж дүгнэлтээ гаргадаг. Тэгэхээр энэ шинжилгээг хийж дүгнэлтээ гаргахдаа тухайн хүний сэтгэцийн хариу урвалыг үнэлж дүгнэнэ гэж заасан байдаг. *********** гэх шинжлүүлэгч маань үзлэг шинжилгээ хийлгэсэн. Тэгэхээр үзлэг шинжилгээ нь тусгайлсан арга аргачлалын дагуу ажиглалт сорилын аргачлалуудыг ашиглаж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээрээ цаг хугацаа, орон зайн баримжаатай, үйл ажиллагааны хувьд техникийн хөдөлгөөн үйл ажиллагаа хэвийн, хий үзэгдэх энергийн шинж илрээгүй. Аливаа зүйлсийн талаар сэдэлт хэвийн, гэмт хэргийн нөхцөл байдал буюу хэтрүүлэн олон дутуугаар үнэлэлт байдал ажиглагдахгүй гэж үнэлсэн. Болж өнгөрсөн үйл явдлаас буюу хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан санхүүгийн бэрхшээл үүсэх, сэтгэл санаа тогтворгүй болох, ижил төст нөхцөл байдлаас сэрэмжлэх, уурлаж бухимдах, өдөр тутмын сөрөг стресс зэргээр гэмтлийн дараах стресст хариу өгөх шинжүүд илэрч байна гэдэг үндэслэлийн дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл гэж гаргасан... гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- Хохирогч ***********оос Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисст тус тус гаргасан гомдол, хавсралт зургууд /1-р хавтаст хэргийн 7-27-р тал/,

- Хохирогч ***********ын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн: Гаргасан гомдлынхоо талаар тайлбарлаж ярихад 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *********** нь *********** дугаарын утаснаас 14 цаг 57 минутад миний *********** дугаар луу залгаж гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна, Цагдаагийн газрын хойд талын байрны 3 дугаар давхарт ирж уулзаарай гэж хэлсний дагуу 15-16 цагийн орчимд очсон. Цагдаагийн газрын хойд талын буюу хоёрдугаар байрны 3 дугаар давхарт гараад ***********тэй уулзах гээд очиход н.*********** гэх албан тушаалтны өрөөнд *********** нь н.***********тэй хоёулаа зогсож байсан. Тэгээд намайг сууж бай гээд н.***********ийн өрөөнд суулгаад үлдээсэн, өөрөө болохоор Шүүх шинжилгээ орчхоод ирье гэж хэлээд гараад явсан. Ойролцоогоор 1 цаг орчмын дараагаар *********** нь эргэж ирээд намайг ороод ир гэж хэлэн өөрийнхөө өрөөнд оруулсан. Надтай уулзаад 2024 оны 09 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө “Тесоро” зочид буудалд болсон асуудлын талаар яриарай гээд миний ярьсныг компьютерт бичиж эхэлсэн. Надад тайлбар, мэдүүлэг авч байна гэж урьдчилж хэлээгүй, ямар нэгэн байдлаар эрх, үүрэг танилцуулаагүй. Би болсон явдлын талаар нэгд нэгэнгүй, дэлгэрэнгүй ярьж эхэлсэн, намайг ярьж байхад миний хэлсэн зүйлийг компьютерт шивж байсан, тэгснээ зогсоод чамайг л зодсон гээд байгаа юм даа, чи тэгээд зодоогүй гээд байх юм гэж хэлэхээр нь зодсон зүйл байхгүй, яг л болсон процесс нь энэ байгаа юм гэхэд, за яах вэ ярь ярь гэж хэлээд миний хэлснийг үргэлжлүүлэн бичиж байснаа дахин бичихээ больж чи зодсон бол зодсон гэдгээ хэл л дээ пиздаа минь гэж над руу хандаж дуугаа өндөрсгөөд эхэлсэн. Тэгэхээр нь би миний зүгээс зодсон юм байхгүй ээ, би болсон асуудлыг байгаагаар нь хэлж байна, та яагаад намайг хараагаад байгаа юм бэ гэхэд чамайг яасан ч яадаг юм гөлөг минь гэж хэлээд ширээнийхээ араас босож ирээд ширээнийхээ цаанаас баруун гараараа миний хоолойг багалзуурдаж эрүүг дээш нь өргөсөн, тэгэхэд би яагаад байгаа юм бэ гээд хойшоо болсон, тэр үед би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд миний гар утсыг аваад газар шидсэн, тэгээд ширээгээ тойрч ирээд зүүн гараараа миний энгэрээс заамдаж аваад боож толгойн ар хэсгээр хана мөргүүлсэн, тэгээд баруун гараараа нүүрний уруул хэсэг рүү нэг удаа цохисон, тэгэхээр нь би чи яаж байнаа, болиоч ээ гээд гарыг нь тавиулах оролдлого хийхэд намайг хойд талын хана руу толгойн арын хэсгээр 2-оос 3 удаа мөргүүлсэн. Тухайн үед өрөөнд *********** мөрдөгч бид хоёр л байсан, өрөөний хаалга хаалттай байсан. Тэгээд би хүн байна уу авраарай гэж хэлээд орилсон, тэгэхэд цаад өрөөнөөс н.*********** гээд ахлах мөрдөгч нь гүйж орж ирээд *********** намайг багалзуурдаад шахсан байдалтай байхад н.*********** чи боль, боль чи гэж ***********ийг загнаад бид хоёрыг салгасан. Дараа нь намайг өрөөнөөс авч гарах гэхэд нь би н.***********д хандаж би газраас утсаа авъя, *********** миний гар утсыг шидчихсэн гэж хэлээд өрөөний шалан дээрээс утсаа аваад н.Түвшинртөртэй хамт тус өрөөнөөс гарч түүний өрөө рүү орсон. н.***********ийн өрөөнд ороход миний доод уруулын дотор хэсгээс цус гарсан байдалтай, хоолой багалзуурдсаны улмаас улайсан байдалтай байсан. Тэгээд би н.***********д хандан намайг ингэж зодлоо, чамайг орж ирэхэд намайг хананд шахчихсан байсныг чи харсан биз дээ гэж хэлээд, чи үнэн зөвийг дараа нь болсноор нь хэлээрэй, чамайг салгаагүй бол энэ мөрдөгч намайг өшөө илүү зодох байлаа гэж хэлээд гараад авсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-50 дугаар тал/,

-Хохирогч ***********ын 2025 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хохирогчоор өгсөн: “...Тийм, би *********** байцаагчийн өрөөнөөс гараад шууд гомдол өгөхөөр ***********жижүүр лүү залгаж танай албан хаагч намайг зодчихлоо гэж хэлэхэд ёс журмын эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчийн дугаар болох *********** дугаарыг өгсөн. Тэр дугаар луу нь залгаж танай албан хаагч байцаалт авахдаа өрөөндөө намайг зодлоо гэдгийг хэлэхэд дуудлагатай явж байна, наанаа байж бай, дуудлагаа дуусгаад яваад очно гэж хэлсэн. Дараа нь би Улаанбаатар хотын ёс журмын эргүүлийн тусгай дугаарыг лавлахаас асууж байгаад залгаж болсон асуудлын талаар хэлсэн..., ...Тухайн зургуудыг өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн ажлын өрөөнд байхдаа өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнээр түүний гар утсыг ашиглан авхуулсан. Өмгөөлөгчийн гар утсаар зургаа авхуулж, дараа н өмгөөлөгч өнгөт хэвлэгчээр хэвлэсэн. Мөн болсон асуудлыг шалгуулах талаар гомдлыг бичсэн. Тухайн өдөр ажлын цаг дууссан учраас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн гомдлоо хэвлэж, зургуудыг хавсарган холбогдох байгууллагуудад нь гомдлоо хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208-212 дугаар тал/,

- Гэрч Г.***********ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн: “...Байцаагч *********** нь  тухайн өдрийн өглөө эрт ажил дээрээ ирээд ***********т холбогдох гомдолд гэмтлийн зэрэг тогтоогдсон байна, Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлнэ гэж танилцуулж байсан. Тэгэхээр мэдүүлэг аваагүй гэж бодож байна, харин шинжээчийн дүгнэлт танилцуулахаар дуудсан байх. Тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр миний өрөөний хаалга нээлттэй намайг ганцаараа өрөөндөө сууж байх үед *********** коридороор явж харагдсан. Тэгээд би түүнтэй мэнд усаа мэдэлцээд болсон асуудлын талаар ярилцаад сууж байтал *********** нь гаднаас манай өрөөнд орж ирээд ***********ыг хараад манай өрөө рүү ороод ирээрэй гэж хэлээд өөрийнхөө өрөөнд орсон. Тухайн үед *********** нь хэсэг хугацаанд надтай юм яриад сууж байгаад гарч ***********өрөө рүү орсон. *********** нь шүүх шинжилгээний байгууллага руу яваад ирье гэж хэлснийг би санахгүй байна, ямар ч байсан *********** бид хочрыг уулзаад сууж байхад гаднаас орж ирсэн. Тэгээд ***********ын ***********өрөө рүү орсны дараа би гарч цагдаагийн газрын нэгдүгээр байранд ирж албан бичиг явуулаад 10 орчим минутын дараа эргээд ирэхэд ***********өрөөнд хүмүүс хэрэлдэж байгаа чимээ гарч байсан. Тэгэхээр нь би ***********өрөө рүү яваад ортол ***********, *********** нар өрөөний хаалганы зүүн гар талд, баруун урд хэсэгт, хувцасны шкафын хажууд юм булаалцалдаж байгаа бололтой хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Би тэр хоёрт хандаж та хоёр боль, юу болоод байгаа юм гэж хэлэн салгаад ***********ыг өрөөнөөс дагуулж гарах үед тэр хоёр хоорондоо хэрэлдэж л байсан. Дараа нь би ***********ыг өрөөндөө оруулж суулгаад юунаас болж маргалдаад байгаа юм, яагаад байгаа юм гэж асуухад энэ муу бацаан намайг дээрэлхэж, загнаж байна, би энэнд гомдол гаргана гэхлээр нь яах гээд байгаа юм бэ, хоёрын хооронд эр хүмүүс байж гомдол гаргаад хэрэггүй гэхэд би гомдол гаргана гэж хэлээд гарах үедээ *********** намайг зодсон, чи харсан биз дээ гэхээр нь би түүнд хандаж *********** чамайг цохиж зодсоныг бих хараагүй, та хоёр зүгээр л зууралдаад л байж байсан гэж хэлтэл за Түвшөө чи ингэхгүй шүү, би бүх газарт гомдол гаргана аа, наад бацааныг чинь юу ч үгүй болгоно гээд хэлхээр нь яах юм бэ хөгшөөн хоёрын хооронд хэрэггүй ш дээ гэж хэлтэл *********** нь би танай ёс журамд чинь мэдэгдэнэ, хэлэх газарт нь хэлнэ гэхээр нь за за өөрөө мэд гэж хэлээд явуулсан. Тэрнээс хойш би түүнтэй уулзалдаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-62 дугаар тал/,

- Гэрч Г.***********ын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн: “...***********жижүүрийн 102 дугаарын утаснаас над руу залгаж *********** гэх хүн гомдол гаргасан байна, та холбогдоорой гэхээр нь би жижүүрээс *********** гэх хүн гомдол гаргасан байна, та холбогдоорой гэхээр нь би жижүүрээс *********** гэх хүний 99366182 гэсэн дугаарыг нь авч 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цаг 29 минутад түүн рүү залгаж ярьсан. Тэгэхэд би  Цагдаагийн газрын хоёрдугаар байрнаас гараад явчихсан байна, одоо хороололд явж байна яваад очъё гэж хэлээд алга болсон. Түүнээс хойш тус өдрийн 19 цаг 08 минутад яав аа та гээд залгахад би эмнэлэг дээр явж байна, минй тархи толгой эргээд байна гэхээр нь та зодуулж нүдүүлсэн гэж байгаа юм бол та үзүүлж харуулаад өргөдлөө гаргаа, наадах чинь цагдаагийн байгууллагийн алба хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудал биш байна, үнэхээр зодож цохисон асуудал байгаа бол наадах чинь гэмт хэргийн шинжтэй асуудал байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүн надтай ирж уулзаагүй, би түүнээс тайлбар мэдүүлэг авах зорилгоор хоёр ч удаа залгасан. Тухайн үедээ тэр хүн алга болсон, тэгээд амралтын өдөр таарсан, нэг дэх өдрөөс надтай ч холбогдоогүй, тэгээд би тэр хүнийг тэр үедээ уурлаж бухимдсанаа ёс журам руу залгасан юм байна даа гээд орхисон. Үнэхээр зодуулсан байсан бол нэг дэх өдрийн өглөө хүрээд л ирэх байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66-р дугаар тал/

- Гэрч ***********ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн “...Тус өдрийн 15 цаг өнгөрч байх үед *********** нь миний *********** дугаарыг утас руу өөрийн *********** дугаараас залгаад өөрийнхөө ажиллуулдаг “***********” авто засварын газарт машинтайгаа хүрээд ирээч, би машингүй байна, цагдаа орох ажилтай боллоо гэхээр нь би өөрийн Тоёота приус 50 загварын ***********улсын дугаартай, хар өнгийн машинтай, ганцаараа “***********” Авто засварын газарт 15 цаг 40 минту орчмын үед очиж *********** ахыг суулгаад бид хоёр цагдаагийн газрын хойд талын байранд очсон. Тэгэхэд *********** нь би ганцаараа ороод ирье, чи машиндаа хүлээж бай гэж хэлээд 16 цагийн орчимд дотогш орсон. Цагдаа руу орохдоо ямар хэргээр орж байгаагаа надад хэлээгүй. Мөн хэн гэж байцаагчтай уулзах аа хэлээгүй, ямар ч байсан байцаагчтай уулзана гэж хэлээд орсон. Тэгээд ойролцоогоор бараг 2 цаг орчмын дараа буюу 18 цаг дөхөж байх үед *********** ах тус цагдаагийн газраас ганцаараа нэлээд уурласан байдалтай гарч ирээд машинд суусан. Тэгэхэд түүний доод уруулаас нь цус гарсан, эрүү нь доод хэсгээр маажуулсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад байцаагч нь намайг зодож байна гэж хэлсэн. Мөн утсаараа нэг газар луу залгаад гомдол гаргана гээд уурласан байх үедээ цагдаагийн гомдол гаргадаг утрас руу залгаад танай байцаагч чинь намайг зодож байна, энэ асуудүлыг яаж шийддэг юм бэ гээд ярьж байсан. Годмол гаргаж утсаар ярьсныхаа дараа *********** надад хандаж Нэгдсэн эмнэлэг ргүү явж эмчид үзүүлье гэж хэлэхээр нь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хамт явсан ба эмнэлгийн гадаа очоод би мөн адил машиндаа үлдсэн. *********** ганцаараа эмнэлэг рүү орсон. Эмнэлэг рүү орох үед 18 цаг өнгөрч байсан бөгөөд эмнэлэгт нээх их удаагүй эргээд гарч ирсэн. Тэгэхдээ гэмтлийн эмч нар нь байхгүй байна. Хүлээн авахын эмчид үзүүллээ гэж хэлж байсан. Эмнэлгээс хөдлөөд *********** ахыг “***********” авто засварын газарт буцаагаад хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дүгээр тал/,

- Гэрч ***********ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр дахин өгсөн: “...Тэр өдөр би *********** ахтай цуг цагдаагийн газрын гадаа 16 цагийн /цагийг нь яг тэд гэж тодорхой хэлж мэдэхгүй багцаагаар хэлж байна/ үед очоод *********** ах дотогшоо ганцаараа орсон. Машинаа Онцгой байдлын газрын баруун урд талд шүүх рүү явах зам дагуулаад тавьан ба машиндаа би суугаад үлдсэн. *********** ахыг цагдаагийн газар руу ороход 16 цаг болж байсан гэж санаж байна. Ойролцоогоор 2 цаг орчим болсын дараа гэж санаад байна ирээд эмнэлэг явъя гэж хэлэн бид хоёр цуг Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явсан. Гэхдээ тэрнээс өмнө *********** ах утсаараа ийш тийшээ олон газар луу залгаж цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдлоо ярьж хэлж байсан. Би тэр цаг хугацаанд хаашаа ч хөдлөөгүй машинд утрсаар юм үзээд сууж л байсан. Сүүлд нь боллоо эмнэлэг явъя гэхэд нь л хөдөлсөн. *********** ах цагдаагийн газраас гарч ирэхдээ нэлээд уурласан байдалтай байсан, мөн хүзүү нь улайчихсан, доод уруулаас нь цус гарсан байдалтай, эрүү нь маажуулсан юм шиг халцарсан байдалтай байсан. Ер нь л их ууртай гарч ирээд байцаагч намайг зодож байна гэж хэлчихээд утсаар яриад л нааш цааш яваад байсан..., ...Би түүнийг өмгөөлөгчтэй уулзахаар явсан гэдгийг мэдээгүй. Намайг машиндаа сууж байхад эхлээд цагдаагаас гарч ирээд байцаагч зодчихлоо гэж хэлээд ууралж ийш тийшээ утсаар залган гомдол мэдүүлээд тэр хавиар яваад байсан. Би машинаас буугаагүй утсаар юм үзээд сууж байсан. Ер нь бол тасралтгүй утсаар яриад л байсан, машинд суугаад эмнэлэг рүү явах үедээ ч утсаар ярьж л байсан. Надад өмгөөлөгчтэй уулзсан гэдгээ хэлээгүй. Харин сүүлд түүнтэй уулзахад би цагдаагийн газраас гараад хойд талд нь байдаг ***********өмгөөлөгчийн өрөө рүү орж гомдол бичсэн, өөрийнхөө зургийг авхуулсан гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар тал/,  

- Гэрч ***********ын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр өгсөн: “...Үзлэгийн асуумжаар толгой өвдөнө, дотор эвгүйрнэ, хүзүү эргүүлж хөдлөхөд өвдөнө, хорсоно гэж хэлж байсан. Миний санаж байгаагаар бодит  үзлэгээр харахад хүзүү, нүүр хавьцаа зулгарсан, өнгөц хавдруудтай, мөн тархины мэдрэлийн үзлэгээр тархины хөнгөн доргилтын шинж илэрсэн байсан тул түүнд тархины хөнгөн доргилт гэсэн онош тавиад эмийн эмчилгээ зөвлөсөн. Манай эмнэлгийн эмийн жор нь цахимд шилжиж байгаа боловч уг ажил нь гүйцэт хийгдээгүй улмаас цахим эмчилгээ болон эмийн жор бичиж өгөх боломжгүй болж үйлчлүүлж байгаа эмийн санчтай нь утсаар ярьж эмийн зааврыг би хэлж өгсөн...” /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар тал/,

- Гэрч ***********ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр дахин өгсөн: “...S06.00 гэдэг нь тархины хөнгөн доргилт гэдэг оношоор тэмдэглэгддэг код байгаа юм. Энэ оношийг тавихын тулд өвчтөний асуумж, зовуурь, бодит үзлэг, мэдрэлийн үзлэг, өмнө нь хүлээн авах дээр үзүүлсэн баримт, оногийг үндэслэн тавьсан. Өөрөөр хэлбэл дээр дурдсан асуудлуудаар энэ оношийг тавих үндэслэлтэй байсан. Заавал багажийн шижилгээ буюу KTГ, MRI хийлгэх шаардлагагүй байдаг. *********** нь багажийн шинжилгээ хийлгээгүй. Бодит үзлэг, мэдрэлийн үзлэг, асуумж, зовуурийг үндэслээд  S06.00 тархи доргих. Гавал доторх ил шархгүй” гэсэн оношийг тавьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар тал/,

- Гэрч ***********ийн 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн: “...Би *********** гэх хүний биед асуултад дурдсан цаг хугацаанд үзлэг хийсэн байна. Үзлэгийн хуудаснаас харахад тухайн үйлчлүүлэгчээс багажийн шинжилгээ авах шаардлагагүй гэж үзээд зөвлөгөө өгч буцаасан хүн байна. Үндсэн онош хэсэгт тархи доргих, гавал доторх ил шархгүй гэсэн оношийг бичсэн. Үзлэгээр тухайн хүний үзлэгт гарсан өөрчлүүлэлтүүд, шинж тэмдэг зэргийг үндэслээд дээрх оношийг тавьсан... ...Асуумж болон бодит үзлэг дээр тулгуурлан S06.00 буюу тархи доргих, гавал доторх ил шархгүй гэсэн оношийг тавьж болно. S гэдэг үсэг нь гэмтлийн онош гэдгийг баталж өгч байгаа юм. Арын тоонууд нь өөрчлөгдөөд ирэхээр өөр өөр гэмтлийг илэрхийлж байгаа юм. S06.00 гэдэг нь хүлээн авах дээр ирэхдээ тавигддаг онош. Ямар учраас тухайн оношийг тавьдаг вэ гэхээр үйлчлүүлэгч нь толгойн хэсэгт гэмтэл авсан тохиолдолд ихэнхдээ тавигддаг онош байгаа юм. Тэгэхээр энэ үйлчлүүлэгчийн тухайд толгойдоо гэмтэл авсан гэдгийг асуумжаар хэлж байсан, бодит үзлэгээр тогтоосон гэсэн үг. Хүн болгонд багажийн шинжилгээ хийгээд байх шаардлагагүй байдаг. Энэ хүний тухайд багажийн шинжилгээг хийлгэх шаардлагагүй учраас амбулториар давтан үзүүлэх зөвлөгөөг өгөөд явуулсан байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дугаар тал/,

- Шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шинжээчээр өгсөн: 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ***********ын биед үзлэг хийсэн. Тухайн өдрийн үзлэгээр ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй, ил харагдах бэртэх гэмтэлгүй байсан. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эмчийн үзлэгийн хуудсанд “...хацар, хүзүү орчим хавдар, өнгөц зулгаралтууд үүссэн, хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдсан, мэдрэлийн үзлэгт хүүхэн хараа гэрэлийн ба хам хугаралд сул нистагм эерэг /нүдний алимны чичирхийлэлт/, ригидность /хүзүүний хөшөнги/ үүссэн байсан...” гэж тэмдэглэгдсэн байсан. Дээрх шинж тэмдгүүд нь тархи доргилтын үндсэн шинж тэмдгүүд бөгөөд дээрх эмчийн үзлэг болон 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, 09 дүгээр сарын 16-ны өдрийн эмчийн онош зэргийг үндэслэн дүгнэлтийг гаргасан..., 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гэмтлийн эмчийн үзлэг үндэслэлтэй. Учир нь “...хацар, хүзүү орчим хавдар, өнгөц зулгаралтууд үүссэн, хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдсан, мэдрэлийн үзлэгт хүүхэн хараа гэрэлийн ба хам хугаралд сул нистагм эерэг /нүдний алимны чичирхийлэлт/, ригидность /хүзүүний хөшөнги/ үүссэн байсан...” тэмдэглэсэн тархи доргилтын үндсэн шинж тэмдгүүд юм. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд тархи доргилт гэсэн оношийг тавих боломжтой. Тархи доргилт гэмтэл нь Хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр тал/,

- Шинжээч эмч Э.Батбаярын “...Шүүх шинжилгээний тухай хуульд шинжээч эмч нь өвчтөн буюу үзүүлэгчээс ямар нэгэн эмнэлгийн бичиг баримт шаардах эрхгүй ба шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд шаардлага тавьж эмнэлгийн бичиг баримтуудыг шаардаж авах тохиолдол байдаг...” Иргэн ***********ын хувьд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгч, комиссар Б.Батболдын шинжээч томилох тогтоолоор манай Шүүх шинжилгээний хэлтэс дээр ирж надад үзүүлсэн ба уг иргэн нь эрэгтэй, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Орхон бүсийн оношилгооны төвийн яаралтай тусламжийн хуудас, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эмчийн үзлэгийн хуудас, мөн 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн амбулторийн картыг авчирч ирэхэд нь дээрх эмнэлгийн бичиг баримтыг үндэслэж тухайн дүгнэлтийг гаргасан. Би тухайн иргэнээс нарийн шинжилгээ рентген зураг компьютер томографик зураг авхуулаад ир гэж шаардах эрхгүй учраас авчирж ирсэн дээрх эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслэж л дүгнэлтээ гаргасан...” /1 дүгээр хавтаст хэргийн 233-234 дүгээр тал/,

- Бүрэлдэхүүнтэй шинжилгээг ахалж байгаа эмч нь гардан бичдэг. Тухайн 104 дугаартай дүгнэлтийн хувьд ахлах шинжээч эмч Б.Ганзориг гардан бичсэн. Шинжээч эмч Энхцолмон бид хоёрын хувьд тогтоолын хамт ирүүлсэн материалтай танилцаад зөвлөлдөн саналаа өгсөн. Мөн бичиг баримтын үндэслэл онош, хохирлын зэрэг тогтоосон дүгнэлт гэх мэт зүйлтэй танилцсан. Тэгэхээр Ганзориг эмч дүгнэлтийг бичих явцдаа бичвэр техникийн алдаа гаргаж, ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад тусгагдаагүй үг өгүүлбэр болох “цээжээр өвдөнө, хэвлий умдаг хэсгээр өвдөнө гэх” гэсэн үг өгүүлбэрийг дүгнэлтэд тусгасан байна, уг алдаа нь дүгнэлт болон хохирлын зэрэгт нөлөөлөхгүй, үг, өгүүлбэрийн техник бичилтийн алдаа юм... гэх шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шинжээчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 233-234 дүгээр тал/,

 - Материалаар дүгнэлт гаргахад өмнө нь гаргасан дүгнэлт болон нэмэлтээр ирүүлсэн материалуудыг уншиж судалдаг. Тэндээс дүгнэлтэд ач холбогдолтой зүйлүүдийг авч тусгадаг. Ингэх явцад өмнө гаргасан дүгнэлтийн зовуурийн хэсэг бичилтийн алдааны улмаас зөрүүтэй тусгагдсан байна. Энэ нь дүгнэлтэд ямар нэгэн нөлөөгүй юм. Дүгнэлтийг гаргахдаа 3 шинжээч санал нэгтэй байсан, бичилт хийх алыг Б.Ганзориг эмч хариуцан бичсэн... гэх шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шинжээчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 238-239 дүгээр тал/,

- Энэ дүгнэлтийн бичилтийг нь би хийсэн. Материалуудаас хуулбарлан бичихдээ механикийн алдаа буюу бичилтийн алдаа гаргасан байна. Энэ нь дүгнэлтийн  чанар, үр дүнд нөлөөлөхгүй. Өмнөх дүгнэлтийг хуулж бичихдээ copy, paste хийхдээ механикийн алдаа гаргасан байна. Түүнээс ямар нэгэн санаа зорилго байхгүй… гэх шинжээч эмч Б.Ганзоригийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шинжээчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 869 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр тал/,

- Хэрэг бүртгэлийн 242500442 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тус хэргээс ач холбогдох бүхий нотлох баримтыг хуулбарлан авсан материалууд /1 дүгээр хавтаст хэргийн 104-128 дугаар тал/,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 191-194 дүгээр тал/,

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0525/405 дугаартай бүрэлдэхүүнтэй “...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орхон аймгийн ШШХ-ийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шижнилгээ №869 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2024 оны 12  дугаар сарын 24-ний өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №104 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. ***********ын биед анхны үзлэг хийх үед үйлдэгдсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, яаралтай тусламжийн хуудас үйлдэгдсэн (№18729), эмчийн үзлэгийн хуудас (Ня.Даваадорж), осол гэмтлийн тохиодлыг бүртгэх хуудас, эмчийн үзлэгийн хуудас (***********), ирүүлсэн А4 хэмжээтэй цаасан дээр өнгөтөөр хэвлэгдсэн 7 ширхэг фото зургаар ***********ын биед тухайн үед тархи доргилт, хацар, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, эрүү, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдож байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. ***********ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь Эрүү мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/A/153/A/85 дугаартай тушаалын хавсралт Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Хацар, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, эрүү, уруулын зулгаралт нь нийтдээ болон тус тусдаа 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. “Цээжээр өвдөнө, хэвлий, умдаг хэсгээр өвдөнө гэнэ” гэж тэмдэглэгдсэн нь №104 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үр дүнд нөлөөлөөгүй байна. Дээрх эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслэн тархи доргилт гэмтэл тогтоож хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлтэй байна /2 дугаар хавтаст хэргийн 37-41 дүгээр тал/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 49-53 дугаар тал/,

-Яллагдагч ***********эс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 84-87 дугаар тал/,

- 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1388 дугаартай “...***********ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрестт үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 123-125 дугаар тал/,  

- “Мобиком корпораци” ХХК-ийн ***********ын 43784967 гэрээний дугаартай, *********** утасны дугаартай хэрэглэгчийн 2024 оны 09 дүгээр сарын хэрэглээний дэлгэрэнгүйг харуулсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 199-201 дүгээр тал/,

- 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дугаар тал/,

- Хохирогч ***********оос гаргасан хохиролтой холбоотой баримт /1 дүгээр хавтаст хэргийн 214-215 дугаар тал/,

- 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хүний эрхийн үндэсний комисст хохирогч ***********ын гаргасан гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар тал/,

- 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр тал/,

-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 137, 139-154, 157, 160, 161, 166-170, 171 дүгээр тал/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***********ийг ***********зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа зөрчлийн бүртгэлийн 1100-3704 дугаартай гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр удирдлагын цохолтоор хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ***********ыг *********** албан өрөөндөө дуудаж, Орхон аймгийн Баян-Өндөр сум *********** гэх хэргийг хүлээлгэх зорилгоор “...чамайг л зодсон гээд байгаа юм даа, чи тэгээд зодоогүй гээд байх юм, ...чи зодсон бол зодсон гэдгээ хэл пизда минь, чамайг яасан ч яадаг юм, гөлөг минь” гэж төрийн албан хаагч, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж бусдад хэрцгий хандаж, ***********ын энгэрээс заамдан хоолойг нь боож, толгойн ар дагз хэсгээр нь хана мөргүүлж, баруун гараараа нүүр, уруул хэсэгт нь цохиж бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоож, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр *********** албан өрөөнд хохирогч ***********ыг “бусдыг зодсон гэдгээ хэл хэмээн” хэрэг хүлээлгэхээр өөртөө болон бусдад эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор  энгэрээс нь заамдан хоолойг нь боож, толгойн ар дагз хэсгээр нь хана мөргүүлж, баруун гараараа нүүр, уруул хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэх Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг нь өөр өөр бүлэгт хамаарах өөр өөр гэмт хэргийн шинжийг агуулсан тул тэдгээрийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэхгүй ба энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.

Прокурор 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 312 дугаартай яллах дүгнэлтэд ***********ийг эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь зүйлчлэлийн хувьд зөв боловч үргэлжилсэн үйлдлээр гэх шинж нь буруу болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүү шүүлтийн агуулгыг илүү өргөн хүрээтэй хуульчилсан ба үүнд “Эрүү шүүлт” тулгах гэмт хэргийн субъект нь төрийн албан хаагч байхаар, гэмт хэргийн шинжийг “тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол” гэж тодорхойлжээ.

Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрсөн үйлдэл, эс үйлдэхүй, эдгээр үйлдлийн улмаас бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон үр дагавар үүсгэсэн байх ойлголт юм.

Гэрч Г.***********, Ч.***********, Г.***********, ***********ын нарын мэдүүлгээр шүүгдэгч *********** нь өөрийн шалгаж буй хэргийг шуурхай шийдвэрлэж, өөртөө ашигтай байдал бий болгох, хохирогч Д.***********ыг зодсон хүнийг илрүүлж, түүний хохирсон хэргийг шуурхай шийдвэрлэж Д.***********д ашигтай байдал бий болгохоор мэдүүлэг, тайлбар авах, хэрэг хүлээлгэх зорилгоор ***********ын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.  

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын 1 дүгээр зүйлд “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ гэж тодорхойлсон.

Хохирогч ***********, гэрч ***********, Г.***********, Ч.*********** нарын мэдүүлгээр хохирогчийн эрүү хэсэг нь улайсан, эрүү хэсгийг нь маажсан байдалтай байсныг л мэдүүлдэг болохоос биш шүүгдэгч *********** нь хэргийн талаар тайлбар, мэдүүлэг авах зорилгоор ***********ын бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоосон талаар огт мэдүүлээгүй. Түүнчлэн *********** нь зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа хэн нэгний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Эрүү шүүлт нь зөвхөн бие махбодыг өвтгөхөөр хязгаарлагдахгүй бөгөөд өвтгөх, зовоох үйл ажиллагаа нь нэг удаа бус олон давтагдсан, тарчлаах шинжтэй байхыг ойлгодог. Нэг удаа өвтгөсөн тарчлаан зовоосон тохиолдлыг эрүү шүүлт гэж ойлгохгүй бөгөөд харин энэ нь зүй бус, хэрцгий, хүнлэг бус харьцаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч *********** нь хохирогч ***********т “1100-3704 бүртгэлийн дугаартай зөрчлийн гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хохирогч Д.***********ын эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан гэх шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 800 дугаартай дүгнэлтийг танилцуулж, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг гаргах гэж байсан…, ***********т шинжээчийн дүгнэлтээр Д.***********ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл гарсан гэж танилцуулж эхэлтэл *********** нь тийм зүйл байхгүй, яахаараа гэмтэл гардаг юм…, би зодоогүй гэж уурлаж, бухимдаж, хэрүүл маргаан үүсгэж, гар утсаар бичлэг хийсэн. Тиймээс би дүгнэлт танилцуулсан баримт үйлдэж, гарын үсэг зуруулж амжаагүй.., …би эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан биш учраас надад Д.***********ын гомдолтой хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өөртөө болон Д.***********д ашигтай байдал бий болгох зорилго байгаагүй, тиймээс ***********оос мэдүүлэг, тайлбар авахаар дуудаагүй… гэж мэдүүлсэн ба түүний мэдүүлгийн эх сурвалж нь

- 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт /хэргийн 1 дүгээр хавтасны 111 дэх тал/,

- 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай” прокурорын зөвшөөрөл /хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/,

- 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 800 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтасны 114-115 дахь тал/,

-…***********оос мэдүүлэг авсан файл болон шинжээчийн дүгнэлт танилцуулсан файл байхгүй тул үзлэгийг дуусгав гэх ***********албан ажилд ашиглаж буй компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 129-131 дэх тал/,

- гэрч Г.***********ийн өгсөн … *********** нь тухайн өдрийн өглөө эрт ажил дээрээ ирээд ***********т холбогдох хэрэгт гомдолд гэмтлийн зэрэг тогтоогдсон байна. Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлнэ гэж танилцуулж байсан. Тэгэхээр мэдүүлэг аваагүй гэж бодож байна, харин шинжээчийн дүгнэлт танилцуулахаар дуудсан байх… гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 54 дэх тал/,

- гэрч ***********ын өгсөн …***********ыг 2018 оноос хойш танина, хуурай ах, дүүгийн харилцаатай. … Тус өдрийн 15 цаг өнгөрч байх үед *********** нь миний *********** дугаарыг утас руу өөрийн *********** дугаараас залгаад өөрийнхөө ажиллуулдаг “***********” авто засварын газарт машинтайгаа хүрээд ирээч, би машингүй байна, цагдаа орох ажилтай боллоо гэхээр нь би өөрийн Тоёота приус 50 загварын ***********улсын дугаартай, хар өнгийн машинтай, ганцаараа “***********” Авто засварын газарт 15 цаг 40 минут орчмын үед очиж *********** ахыг суулгаад бид хоёр цагдаагийн газрын хойд талын байранд очсон. Тэгэхэд *********** нь би ганцаараа ороод ирье, чи машиндаа хүлээж бай гэж хэлээд 16 цагийн орчимд дотогш орсон. Цагдаа руу орохдоо ямар хэргээр орж байгаагаа надад хэлээгүй гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 70 дахь тал/,

- шүүгдэгч *********** нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ***********зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагчаар ажиллаж байсныг нотлох Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/257 дугаартай тушаал зэргээр давхар нотлогдсон гэж үзэв.

Харин хохирогч *********** нь шүүхийн хэлэлцүүлэгт *********** нь түүнийг Д.***********ын биед хөнгөн хохирол учруулсан гэх хэрэг хүлээлгэх зорилгоор 1 цаг гаран мэдүүлэг авч, гэмт хэргийг үйлдээгүй гэхэд биед нь халдаж, зодсон буюу эрүү шүүлт тулгасан .... гэх мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан

 

- гэрч ***********ын өгсөн ... …***********ыг 2018 оноос хойш танина, хуурай ах, дүүгийн харилцаатай. … Тус өдрийн 15 цаг өнгөрч байх үед *********** нь миний *********** дугаарыг утас руу өөрийн *********** дугаараас залгаад өөрийнхөө ажиллуулдаг “***********” авто засварын газарт машинтайгаа хүрээд ирээч, би машингүй байна, цагдаа орох ажилтай боллоо гэхээр нь би өөрийн Тоёота приус 50 загварын ***********улсын дугаартай, хар өнгийн машинтай, ганцаараа “***********” Авто засварын газарт 15 цаг 40 минут орчмын үед очиж *********** ахыг суулгаад бид хоёр цагдаагийн газрын хойд талын байранд очсон. Тэгэхэд *********** нь би ганцаараа ороод ирье, чи машиндаа хүлээж бай гэж хэлээд 16 цагийн орчимд дотогш орсон. Цагдаа руу орохдоо ямар хэргээр орж байгаагаа надад хэлээгүй. Мөн хэн гэж байцаагчтай уулзах аа хэлээгүй, ямар ч байсан байцаагчтай уулзана гэж хэлээд орсон гэх,

 

- Гэрч Г.***********ийн өгсөн …тэгээд ***********ыг ***********өрөө рүү орсны дараа би гарч цагдаагийн газрын нэгдүгээр байранд ирж албан бичиг явуулаад 10 орчим минутын дараа эргээд ирэхэд ***********өрөөнд хүмүүс хэрэлдэж байгаа чимээ гарч байсан. Тэгэхээр нь би ***********өрөө рүү яваад ортол ***********, *********** нар өрөөний хаалганы зүүн гар талд, баруун урд хэсэгт, хувцасны шкафын хажууд юм булаалцалдаж байгаа бололтой хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Би тэр хоёрт хандаж та хоёр боль, юу болоод байгаа юм гэж хэлэн салгаад ***********ыг өрөөнөөс дагуулж гарах үед тэр хоёр хоорондоо хэрэлдэж л байсан... гэх,

 

- Гэрч Ч.***********гийн өгсөн ...би тэр өдөр Г.*********** байцаагчийн өрөөнд компьютерыг нь янзалж өгөхөөр орсон. *********** гэх хүн байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Намайг компьютер янзалж байх үед ямар ч байсан нэг залуу байсан. Тэд нар хэрүүл маргаан хийсэн болов уу, ингэж болохгүй ш дээ ч билүү нэг тиймэрхүү юм ярьж байсан, намайг орох үед зөрөөд гарсан, эсхүл гарах үед зөрөөд орж байсан л гэж санаад байна... гэх,

 

- Хохирогч ***********ын өгсөн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *********** нь *********** дугаарын утаснаас 14 цаг 57 минутад миний *********** дугаар луу залгаж гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна, Цагдаагийн газрын хойд талын байрны 3 дугаар давхарт ирж уулзаарай гэж хэлсний дагуу 15-16 цагийн орчимд очсон. Цагдаагийн газрын хойд талын буюу хоёрдугаар байрны 3 дугаар давхарт  гараад ***********тэй уулзах гээд очиход *********** гэх албан тушаалтны өрөөнд *********** нь ***********тэй хоёулаа зогсож байсан. Тэгээд намайг сууж бай гээд ***********ийн өрөөнд суулгаад үлдээсэн, өөрөө болохоор Шүүх шинжилгээ орчхоод ирье гэж хэлээд гараад явсан. Ойролцоогоор 1 цаг орчмын дараагаар *********** нь эргэж ирээд намайг ороод ир гэж хэлэн өөрийнхөө өрөөнд оруулсан. Надад тайлбар, мэдүүлэг авч байна гэж урьдчилж хэлээгүй, ямар нэгэн байдлаар эрх, үүрэг танилцуулаагүй..., би *********** байцаагчийн өрөөнөөс гараад шууд гомдол өгөхөөр ***********жижүүр лүү залгаж танай албан хаагч намайг зодчихлоо гэж хэлэхэд ёс журмын эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчийн дугаар болох *********** дугаарыг өгсөн...  гэх,

 

- 2024/09/13-ны өдрийн 14:57:23 *********** дугаараас залгасан дуудлага, 16:34:27 7035102 дугаарт ***********ын *********** дугаараас залгасан дуудлагын талаарх Mobicom корпорацаас гаргасан лавлагаа зэргээр үгүйсгэгдсэн.

 

Тодруулбал, ***********ын *********** нь өрөөндөө 1 цаг гаран хэрэг хүлээлгэхээр эрүү шүүлт тулган мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал дээрх гэрч нарын мэдүүлэг болон ***********ын гар утасны дуудлага хүлээн авсан болон, гарсан дуудлагаар 14:57:23 минутад *********** нь *********** руу залгаж дуудсан, *********** нь 16 цагийн орчимд цагдаагийн газарт орж, 16:34:27 минутад цагдаагийн газрын 7035102 дугаарт дуудлага өгсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *********** нь хохирогч ***********ыг 1 цаг гаран эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэхээр мэдүүлэг авсан гэх үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэх заалтыг үндэслэн хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***********д холбогдох хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч *********** нь ***********зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагчаар ажиллаж байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ***********хоёрдугаар байрны гуравдугаар давхрын 305 тоот албан өрөөнд Д.***********аас гаргасан зөрчлийн гомдол мэдээлэлд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсныг танилцуулж, гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэхийг мэдэгдэх үед “би зодоогүй, яасан гэж хөнгөн гэмтэл гардаг юм” гэж ***********ыг уурлаж бухимдаж, хэрүүл, маргаан үүсгэж, гар утсаар бичлэг хийх үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийхдээ ***********ын эрүүл мэндэд халдаж “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

- Хохирогч ***********ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... тэр үед би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд миний гар утсыг аваад газар шидсэн, тэгээд ширээгээ тойрч ирээд зүүн гараараа миний энгэрээс заамдаж аваад боож толгойн ар хэсгээр хана мөргүүлсэн, тэгээд баруун гараараа нүүрний уруул хэсэг рүү нэг удаа цохисон, тэгэхээр нь би чи яаж байнаа, болиоч ээ гээд гарыг нь тавиулах оролдлого хийхэд намайг хойд талын хана руу толгойн арын хэсгээр 2-оос 3 удаа мөргүүлсэн гэх мэдүүлэг,

- гэрч Г.***********ийн өгсөн ...Тэгэхээр нь би ***********өрөө рүү яваад ортол ***********, *********** нар өрөөний хаалганы зүүн гар талд, баруун урд хэсэгт, хувцасны шкафын хажууд юм булаалцалдаж байгаа бололтой хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Би тэр хоёрт хандаж та хоёр боль, юу болоод байгаа юм гэж хэлэн салгаад ***********ыг өрөөнөөс дагуулж гарах үед тэр хоёр хоорондоо хэрэлдэж л байсан... гэх мэдүүлэг,

- гэрч ***********ын өгсөн ...*********** ах цагдаагийн газраас гарч ирэхдээ нэлээд уурласан байдалтай байсан, мөн хүзүү нь улайчихсан, доод уруулаас нь цус гарсан байдалтай, эрүү нь маажуулсан юм шиг халцарсан байдалтай байсан... гэх мэдүүлэг,

- гэрч ***********ын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр өгсөн: “...Үзлэгийн асуумжаар толгой өвдөнө, дотор эвгүйрнэ, хүзүү эргүүлж хөдлөхөд өвдөнө, хорсоно гэж хэлж байсан. Миний санаж байгаагаар бодит  үзлэгээр харахад хүзүү, нүүр хавьцаа зулгарсан, өнгөц хавдруудтай, мөн тархины мэдрэлийн үзлэгээр тархины хөнгөн доргилтын шинж илэрсэн байсан тул түүнд тархины хөнгөн доргилт гэсэн онош тавиад эмийн эмчилгээ зөвлөсөн... гэх мэдүүлэг,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тархи доргилт” гэх 869 дугаартай шинжээчийн дүгнэлт,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0525/405 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн“...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орхон аймгийн ШШХ-ийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №869 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2024 оны 12  дугаар сарын 24-ний өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №104 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. ***********ын биед анхны үзлэг хийх үед үйлдэгдсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, яаралтай тусламжийн хуудас үйлдэгдсэн (№18729), эмчийн үзлэгийн хуудас (Ня.Даваадорж), осол гэмтлийн тохиодлыг бүртгэх хуудас, эмчийн үзлэгийн хуудас (***********), ирүүлсэн А4 хэмжээтэй цаасан дээр өнгөтөөр хэвлэгдсэн 7 ширхэг фото зургаар ***********ын биед тухайн үед тархи доргилт, хацар, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, эрүү, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдож байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. ***********ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь Эрүү мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/A/153/A/85 дугаартай тушаалын хавсралт Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Хацар, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, эрүү, уруулын зулгаралт нь нийтдээ болон тус тусдаа 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 49-53 дугаар тал/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 869, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0525/405 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон.

Шүүгдэгч нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, Ё.Бат-Ерөөлт  нар нь хохирогч ***********ын эрүүл мэндэд халдаагүй, гэмт хэрэг үйлдээгүй, гэрч ***********ын мэдүүлэг зөрүүтэй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцсэн нь

- гэрч Г.***********ийн өгсөн ...Тэгэхээр нь би ***********өрөө рүү яваад ортол ***********, *********** нар өрөөний хаалганы зүүн гар талд, баруун урд хэсэгт, хувцасны шкафын хажууд юм булаалцалдаж байгаа бололтой хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Би тэр хоёрт хандаж та хоёр боль, юу болоод байгаа юм гэж хэлэн салгаад ***********ыг өрөөнөөс дагуулж гарах үед тэр хоёр хоорондоо хэрэлдэж л байсан... гэх мэдүүлэг,

- гэрч ***********ын өгсөн ...*********** ах цагдаагийн газраас гарч ирэхдээ нэлээд уурласан байдалтай байсан, мөн хүзүү нь улайчихсан, доод уруулаас нь цус гарсан байдалтай, эрүү нь маажуулсан юм шиг халцарсан байдалтай байсан... гэх мэдүүлэг,

- гэрч ***********ын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр өгсөн: “...Үзлэгийн асуумжаар толгой өвдөнө, дотор эвгүйрнэ, хүзүү эргүүлж хөдлөхөд өвдөнө, хорсоно гэж хэлж байсан. Миний санаж байгаагаар бодит  үзлэгээр харахад хүзүү, нүүр хавьцаа зулгарсан, өнгөц хавдруудтай, мөн тархины мэдрэлийн үзлэгээр тархины хөнгөн доргилтын шинж илэрсэн байсан тул түүнд тархины хөнгөн доргилт гэсэн онош тавиад эмийн эмчилгээ зөвлөсөн... гэх мэдүүлэг,

- шинжээч эмч ***********, Э.Батбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус үгүйсгэгдсэн, тэдний мэдүүлэг, дүгнэлтийг няцаах, үгүйсгэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэх эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хангалттай нотлогдоогүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бэхээ овогт Эрдэнэбаяны Чамин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0525/405 дугаартай бүрэлдэхүүнтэй хэргийн материалаас хийсэн шинжээчийн дүгнэлтийн 8 дахь заалтад “Цээжээр өвдөнө, хэвлий, умдаг хэсгээр өвдөнө гэнэ” гэж тэмдэглэгдсэн нь №104 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үр дүнд нөлөөлөөгүй байна. Дээрх эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслэн тархи доргилт гэмтэл тогтоогдож хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлтэй гэж дурдсан бөгөөд 104 тоот дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Ганзориг, Н.Энхцолмон, Э.Хүрэлсүх нар нь дээрх дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан, дүгнэлтийг ахалсан эмч Ганзориг нь бичиг, техникийн шинжтэй алдаа гаргаж бичсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх тул шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдоно.

 

Шүүх хохирогчоос ирүүлсэн нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь заалтад “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасны дагуу хохирогч ***********ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхисон болно.

 

Үүнд: Эм авсан 45,500 төгрөгийн нэхэмжлэл нь бодит баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс 45,500 төгрөгийг гаргуулж, хохирогч ***********т олгож, ажилгүй байсан 3 хоногийн цалин буюу 900,000 төгрөгийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1388 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч ***********т гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгааг тогтоосон шийдвэрийг хохирогч, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хоёрдугаар зэрэглэлд хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тооцож нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заажээ.

Шүүх хохирогч ***********т сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгч, хохирогч нарын гэм буруугийн байдал, хохирлын тооцоо зэргийг тус тус харгалзан үзэж гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7.5 дахин нэмэгдүүлэн тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 12 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.

Иймд Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “жишиг аргачлал”-ын 2 дугаар зэрэглэлд тооцон, аргачлалын 3.4 дэх хэсэгт зааснаар хохирол хор уршиг учрах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлэн тооцож, 99.000.000 төгрөгөөс 5 хувиар тооцох үндсэн аргачлалыг баримтлан нөхөн төлбөрийн хэмжээг 4.950.000 төгрөгөөр тооцож, гаргуулах үндэслэлтэй байна.

 Иймд хохирогчийн эм авсан зардалд 45.500 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 4.950.000 төгрөг, нийт 4.995.500 төгрөгийг шүүгдэгч ***********эс гаргуулан хохирогч ***********т олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь ажилгүй байсан 3 хоногийн цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдохгүй байх тул нь шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүхээс нэгэнт гэмт буруутайд тооцсон тул торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулах, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах байр суурийг тус тус илэрхийлж оролцлоо.

 

Шүүгдэгч ***********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч ***********хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч ***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 137, 139-154, 157, 160, 161, 166-170, 171 дахь талд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/334 дугаартай ажилд томилох тухай тушаал, Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/287 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалын хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/329 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох, дадлагажих ажилтнаар томилон ажиллуулах, цагдаагийн цол тухай” тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/257 дугаартай тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1796 дугаартай тушаал, албан тушаалын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар шүүгдэгч ************************** зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч ***********үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч ***********ийг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч *********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэж, тогтоолыг хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ***********эс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***********д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******************************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч *******************************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

6. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэж, тогтоолыг хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***********эс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 4.950.000 /дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөг, эм авсан зардалд 45.500 /дөчин таван мянга таван зуу/, нийт 4.995.500 /дөрвөн сая есөн зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч ***********т олгож, ажилгүй байсан хугацааны цалин 900.000 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч *********** нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч ***********эс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ