| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0544/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/40 |
| Огноо | 2026-01-19 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2026/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,
гэрч М.***********,
шинжээч эмч Ц.Бадрал /цахимаар/,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Баасанжав, С.Төмөрбаатар, Д.Туяа,
шүүгдэгч Х.***********, Д.***********, Б.***********, О.*********** нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.***********т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.***********д, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.***********, О.*********** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325003990489 дугаартай, 312/2025/0544/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /***************/,
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /***************/,
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /***************/,
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /***************/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.*********** нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********дугаар байрны гадна Б.***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч О.*********** нь Б.***********тай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********дугаар байрны гадна хохирогч Д.***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “..хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.*********** нь О.***********тай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********дугаар байрны гадна хохирогч Д.***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “..хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Д.***********, Б.***********, шүүгдэгч Х.***********, Б.***********, О.***********, Д.*********** нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2325003990489 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Х.*********** нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********дугаар байрны гадна хохирогч Д.***********тай зүй бус харьцаанаас үүдэн маргалдаж, цохисны улмаас хохирогч асфальтан зам дээр унасан үед хохирогчийн толгой тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.*********** нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********дугаар байрны гадна Б.***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч О.***********, Б.*********** нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********дугаар байрны гадна хохирогч Д.***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “..хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт..” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.***********ын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Д.*********** ахаас уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоор Д.***********ын өгсөн: “...Тухайн үед хүн хүн рүү үсрээд дайраад байсан зүйл байхгүй. ***********ыг зодно гэхээр нь өмөөрч маргалдсан. Зогсож байхад Б.*********** өдөөд байсан. Өмнө нь энэ хүмүүстэй нийлж ууж байгаагүй тухайн үед Сөүл ресторанаас гарч ирснээс хойш бид нартай нийлдэггүй байж хамт явъя гэж байсан одоо ингээд бодохоор анхнаасаа намайг зодох зорилгоор хамт явсан байх гэж бодож байна. Сэтгэл санааны хохирол дээр өндрөөр биш харин ч бага тогтоосон гэж бодож байна. Байнгын толгой өвддөг, гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.***********ын өгсөн: “...Сөүл ресторанаас гарч ирээд Өргөө кино театрын караокед байхад ***********, *********** гэх хүмүүс хамт явж байсан. Караокеноос гараад менежер ***********ийн гэрт очсон. ***********ийн гэрт эхнэр ***********э нь байсан. Тэгээд ***********ийн гэрт ***********, *********** гэх хүмүүс бид дөрвөөс гадна хамт орсон тэгээд ***********, *********** хоёр түрүүлээд гараад явсан. Бид нар тэндээ ганц юм уучхаад харъя гээд байж байхад Б.***********, Д.*********** хоёр маргалдаад байсан. Тэгэхээр нь гарцгаая айлд маргалдаад яах вэ гээд гэрээс нь гараад байрны гадаа орцны үүдэнд Х.*********** бид хоёр байж байхад Б.***********, Д.*********** хоёр үзье гээд цаашаа байрны булан руу явсан. Тэгээд байж байхад нэгнийгээ цохиж харагдахаар нь гүйж очоод салгахад Д.*********** намайг цохисон. Тэгэхээр нь би Д.***********ыг чи найзыгаа яаж байгаа юм бэ гээд зөрүүлээд нэг удаа цохисон тэгээд бид 2 салсан. Бөөнөөрөө болъё нэг шил архи уучхаад харья би дүү ***********ийгээ дуудчихъя гээд байрны дэлгүүр лүү ороод нэг шил архи авах гэсэн мөнгөгүй байсан болохоор нь би дэлгүүрийн эзнээс зээлээд авсан. Тэгээд гарч ирээд архиа ууж байхад Д.***********, Б.*********** хоёр дахин маргалдаад байсан. Тэгэхэд *********** ирээд миний машины түлхүүрийг аваад Сөүл ресторанаас машин аваад ирсэн байсан. Тэгээд ***********ийг ирэхэд Б.***********, Д.*********** хоёр маргалдаад байсан, бид авсан архиа уугаад сууж байсан. Тэгэхэд Х.*********** нэг ажлын хүмүүс байж маргалдаад яах вэ гэсэн чинь Д.*********** чи мэддэг болчихсон юм уу эргүү бацаан гээд хоорондоо нэлээн хэрэлдээд байж байснаа зодоон эхэлсэн. Д.*********** Х.***********ыг нэг удаа цохисон тэгээд Х.*********** зөрүүлээд нэг удаа цохиод газар унагааж байгаад бордюртэй хавсраад нүүр лүү нь өшиглөсөн. Тэгээд манай эхнэр төрөх гэж байсан *********** очиж тэр хоёрыг салгаад би Х.***********ыг салгахад намайг заамдаж авсан тэгэхээр нь чи болиоч гээд болиулаад ***********ийг дагуулаад гэр лүү явсан маргааш нь манай эхнэр төрсөн гэх мэдүүлэг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоор Б.***********ын өгсөн: “...Бүлэглэж зодсон зүйл байхгүй. Д.*********** бид хоёр маргалдсан нь үнэн байрны буланд очоод Д.*********** намайг нэг удаа цохисон би хойшоогоо унасан. Тэгээд О.***********, Х.*********** нар ирээд болиоч нэг ажлын газрын хүмүүс байж гээд салгасан. Тэгээд чи ахыгаа өмөөрөөд байгаа юм уу гээд О.*********** луу *********** нь дайрсан тэгэхэд үгүй тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд хоёулаа сайхан үзье гэснээ Д.***********, О.***********ыг нэг удаа цохисон тэгэхэд нь О.*********** зөрүүлээд Д.***********ыг цохисон. Тэгээд хоорондоо барилцаж аваад газар унасан, босож ирээд хоорондоо эвлэрээд дэлгүүр лүү ороод буцаад гадаа сандал руу явж байх замдаа Д.*********** бид хоёр дахиж маргалдаад би хамар луугаа цохиулсан. Сандал дээр суухад хамрын цус тогтохгүй байсан учраас ***********ийн гэрт орж хамрынхаа цусыг угаачхаад гарч ирсэн. Тэгээд гарч ирээд О.***********, Д.*********** бид 3 зэрэг сандал дээр зэрэгцээд суусан байсан Х.*********** авсан архиа бариад тойруулаад зогсож байсан. Д.*********** бид хоёр дахиж хоорондоо муудалцаад бие биеийгээ нэг нэг удаа цохисон. Тэгэхэд би хойшоогоо ухарч байгаад хашлага давж унасан Д.*********** сандлын хажууд суугаад татуулаад босож ирсэн. Тэгээд босож ирээд одоо адилхан боллоо шүү эвлэрье гээд сандал дээр сууж байсан. Сандал дээр сууж байхад Х.*********** нэг ажлын хүмүүс байж нэгнийгээ ингэж болдог юм уу гэсэн миний хамраас цус гарсан байсан болохоор тийм утгатай үг хэлэхэд ахыгаа өмөөрөөд байгаа юм уу писда, чамайг шоронгийн хүнээр бөгсдүүлнэ, ална гэдэг байдлаар Д.*********** ярьсан. Х.*********** ахаа болиоч, та яагаад ийм зүйл ярьж байгаа юм бэ арай дэндүү гэдэг утгаар хэлж байсан. Сүүлдээ Д.*********** босоод ирсэн тэгээд Х.***********, Д.*********** хоёр цаашаа явсан. Тэгээд маргалдсан учраас хальт цохиод тиймэрхүү зүйл болох байх гэж бодсон гэтэл тийм зүйл болоогүй. Энэ хоёр зодолдоод унаад Д.***********ыг бордюртай хавсарч өшиглөж байгаа харагдсан. Тэгээд ухаан алдаад хөдлөхгүй байсан. Тэгэхэд цаанаас ***********ээ гүйж ирээд болиоч хүн аллаа гээд Х.***********тай хамт өргөөд сандал дээр суулгаад эхнэрийг нь дуудсан ...” гэх мэдүүлэг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.***********ий өгсөн ... Тухайн өдөр О.*********** ах жолоо бариад өгөөч гэж дуудсан тэгээд би 5 дугаарт микрт нэг байрны гадаа очсон. Намайг очиход Х.***********, Д.***********тай зодолдоод газар унасан байхад нь дээрээс нь 2, 3 удаа дэвссэн. Би очиж салгасан, тэгээд Д.*********** ах ухаангүй байхад нь түшиж, сандал дээр суулгаад явсан. Би эхлээд очоод машинд сууж байгаад ахыг авч явахаар орцны харалдаа ирээд хэсэг сууж байгаад авч явсан. ...Цаг хугацаа өнгөрсөнөөс болж санахгүй байгаа... гэх мэдүүлэг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Бадралын өгсөн ... Гавал ясны хурал буюу дагз ясны шугамын хугарал, далд ясны бага тархины зүүн дэлбэн, зүүн тархины дагзны дэлбэнгийн хатуу ясан дээрх цусан хураа, тархины баруун духны дэлбэнгийн няцрал гээд энэ гэмтэл толгойн ар хэсэг буюу дагзны түвшинд мохоо зүйлийн цохигдох үед тухайн хэсэг газраар хавтгай өргөн гадаргуутай зүйл дээр унах, эсвэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэнэ. Хамар ясны хугарал, таславчийн хугарал, баруун нүдний зовхины гэмтэл нь нүүрэн тус газарт 1-2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Томографын хариугаар дагзны зүүн хэсэг дээр дагзны суурь хэсэг рүү үүссэн шугаман хугарал үүссэн. Гавлын ясны хугарал, шугаман хугарлын гэмтэл газарт бордюртай хавсарч өшиглөх үед үүсэн боломжтой. Дээрх гэмтлийн авсан хүнд тухайн үедээ толгой өвдөх, дотор муухайрах, ямар нэгэн тэнцвэр алдагдах, биеийн хөдөлгөөнөө удирдаж чадахгүй байх шинж тэмдгүүд илэрч болно. Ухаан санааг дүрслэх нь тухайн гэмтлийнхээ цар хүрээ няцралын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдалтай байна. Цусан хураа үүссэн, цусан хураагийн харалдаа няцрал үүссэн учраас ой санамжид өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Тархины шугаман хугарал нь нүүрэн тус газар гараар цохих үед үүсэх боломж бага гэсэн үг, цохиулж толгойн ар хэсгээр унасны улмаас үүссэн гэж үзэж байгаа. Хохирогчийн гавал тархинд учирсан гэмтэл босоо байрлалаас эсвэл суугаа байрлалаас унах нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, аль гэмтлийг үүсгэж байгаагаас хамаараад нүүрээрээ унавал толгойн урд хэсэг, ар хэсгээрээ унавал толгойн ар хэсгийн гэмтэл үүснэ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Иргэн М.***********гээс Цагдаагийн газарт гаргасан “...миний нөхөр Д.*********** нь хамт ажилладаг “***********” ХХК-ийн ажилчид болох ***********, ***********, ***********гэсэн хүмүүст зодуулсан. Эмнэлгийн байгууллагаар явж үзүүлэхэд тархиндаа цус хуралттай, дагзны ясны хундага нь цууралттай хүнд гэсэн оноштой байна. Иймд шалгаж, хариуцлага тооцож өгнө үү...” гэх өргөдөл /1-р хавтаст хэргийн 11-р тал/,
2. Хохирогч Д.***********ын өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай захирал ***********гийн эцэг, эхийн найр болж 12 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах Сөүл ресторанд очсон. Тэгээд тухайн газар сууж байгаад 17 цагт гарч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт багийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театр дээр байрлах караокед ажлынхаа хамт олны хамт орсон. Тухайн караокеноос 19 цаг өнгөрч байхад гараад ***********дугаар байрны 2 дугаар орцонд байх ажлын газрын менежер ***********гийн гэрт Мягаа, ***********, *********** нарын хамт очиж хоол цай уучхаад 21 болж байхад гэртээ харихаар Мягаа, ***********, *********** нарын хамт гарч ирээд орцных нь гадна талд зогсож байхад Мийгаа намайг өдөж хэрүүл хийгээд байсан. ***********надтай хэрүүл хийж байгаад миний баруун талын шанаа хэсэгт гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлж Мягааг 1 удаа цохиж бид хоёр хоорондоо эвлэрсэн. Тэгээд ***********бид хоёр эвлэрчхээд орцны сандал дээр сууж байхад миний ард дагз хэсэг рүү ***********, *********** хоёрын нэг нь цохисон. Би хэн цохисныг болон юугаар цохисныг мэдээгүй ухаан алдчихсан. ...Маргаашаас нь миний бие өвдөж эмнэлгээр үзүүлж яаралтай эмнэлэгт хэвтсэн..., *********** гэх залуутай маргалдаж муудалцаагүй. Намайг Мягаатай маргалдаж байхад *********** над руу дайраад байсан түүнээс маргалдаагүй... Мягаатай маргалдаж байх үед *********** болон түүний дүү ***********ээ гэх залуу *********** бид нар байсан... Миний толгой зовуурьтай хөдөлгөөн хийж болохгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 21-22-р тал/,
“...замд *********** хоёулаа зодолдох уу гээд өдөөд байсан. Би тухайн үед замдаа тоглоом шоглоом болгоод явсаар байгаад ***********гийн гэрт буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ***********дугаар байрны 2 дугаар орцны 4 давхарт ирсэн. Гэрт нь ороод бид зургаа хоёр шил экс нэртэй архи ууцгаасан. Тэгж байтал ***********, ***********, *********** гурав *********** гэх залууг очиж зодно барина гэж яриа өрнүүлээд байсан. Тэр дээр нь би одоо больцгоо нэг хамт олон байсан байж яах гээд байгаа юм гэж өмөөрсөн үг аяс гаргасан чинь ***********ыг өмөөрлөө гээд байсан. Тэгэхээр нь би айлд маргалдаад яах вэ? гадаа гарцгаая гээд ***********, ***********, *********** нарын хамт гарсан. Уртбулаг багийн ***********дугаар байрны гадаа тэр гурав тойрч зогсоод *********** нь надтай зодолдоно гээд байхаар нь би та гурав над руу нийлж дайраад яах вэ? харин чи надтай ийшээ гараад зайтайхан шиг учраа олчих уу гэхэд орцноос зайдуу болж ирснээ дэлгүүрийн ойролцоо намайг *********** барьж аваад энд зодолдоно гэж хэлсэн.
...Тэгэхээр нь би өөдөөс нь баруун гараараа зүүн талын хацар шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиод авсан. Цаанаас *********** гүйж ирээд намайг хавсарч унагаасан. Унасан хойно минь баруун нүд рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд эргээд босоод ирсэн чинь ***********т өшиглүүлсэн нүд рүү минь цохиод авсан. Нүд хавдсан байсан. Тэр үед би чи түрүүлж намайг өдөөд байсан. Тэгээд нэг цохисны төлөө *********** гүйж ирж газар унагааснаа миний нүд рүү өшиглөсөн дараа нь чи нэг цохилоо одоо маргалдаад яах вэ больцгооё гэхэд *********** за уучлаарай гэж хэлсэн. *********** нь намайг ална тална гэж дайраад байсан. *********** нь хэдүүлээ эвлэрээд нэг шил архи уучхаад салах уу гэж хэлсэн. Бүгдээрээ зөвшөөрөөд дэлгүүр орж нэг шил экс нэртэй архи аваад 2-р орцны үүдэнд сууж байгаад ууцгаасан.
...Тэгээд сууж байтал *********** нь намайг ална гээд над руу дайраад босоод ирсэн. Барьж аваад нүүр рүү цохисон. Тэгээд би зөрүүлээд хамар руу нь нэг удаа цохисон. Тэгсэн ар дагзнаас нэг нь цохиж авсан. Тухайн үед хэн нь цохисныг би хараагүй. Араас цохих үед би эгц урагшаа нүүрээрээ унасны дараа тэд нар бүгд нийлж дээрээс өшиглөж толгой руу цохиж зодож эхэлсэн...
...*********** бол миний баруун талын нүд рүү өшиглөж орцны үүдэнд архи ууж байхдаа хамар руу цохиж авсан. Тэр үед араас хэн цохисон нь мэдэхгүй дагз руу цохиод манараад эхэлсэн. Дагз руу цохисныг бол *********** цохисон байсан учраас эмчилгээний зардал гэж 2,400,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 24-25-р тал/,
3. Хохирогч Б.***********ын өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********дугаар байрны гадаа хохирогч Д.***********тай маргалдах үедээ хамар руугаа цохиулж биедээ хөнгөн гэмтэл авсан. Тухайн гэмтлийг хохирогч Д.*********** учруулсан. Миний хамрын цус гараад тогтож өгөхгүй байсан. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлэхэд хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдсон. ...Миний нүүрэн тус газар гараараа хоёр гурван удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-р тал/,
4. Гэрч М.***********гийн өгсөн: “...Манай нөхөр Д.*********** нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед ажилдаа явчхаад өдөр 11 цагийн үед над руу залгаад “манай дарга найр хийж байгаа ажилчдаа урьсан би урьсан найран дээр очлоо гэж” хэлж байсан. Тэгээд орой нь 23 цагийн үед манай нөхрийн утсаар ажлынх нь газрын хүн болох *********** яриад нөхөр чинь согтчихсон явж чадахгүй байна ***********дугаар байрны гадна талаас та ирж нөхрөө ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***********дугаар байран дээр очиход манай нөхөр ***********дугаар байрны 2 дугаар орцны гадна талд сандал дээр *********** гэх залууг налаад хэвтчихсэн хажуу талд нь ***********болон *********** гэх залуу зогсож байсан тэгээд би нөхрөө очоод харахад манай нөхрийн нүүр болон толгойны ард хэсэг цус болчихсон харагдсан. Тэгэхээр нь би хамт байсан хүмүүсээс нь манай нөхөр яасан юм бол гэж асуухад ***********гэх залуу нь намайг зүгээр зогсож байхад танай нөхөр миний нүүр рүү цохичихсон тэгэхээр нь би хоёр дүүгээ дуудаж ***********г зодуулсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би та нар ямар сонин юм бэ та гурав нийлж байгаад зодчихсон юм уу гэхэд ***********, *********** бид хоёр гэр рүү орчхоод гараад ирэхэд *********** ах ийм байдалтай болчихсон байсан юу болсныг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд зогсож байхад ***********, ***********хоёр нь цаашаа орц руугаа орчихсон. Тэгэхэд манай нөхрийг түшиж үлдсэн *********** гэх залуу нь *********** ахыг ***********оройноос хойш өдөөд байсан. Тэгээд дүү нараа дуудаж *********** ахыг зодуулсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө авч гэртээ харьсан. Тэрнээс хойш 2 хоног манай нөхрийн толгой өвдөж зүгээр болохгүй болохоор нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би нөхрийгөө эмнэлэгт үзүүлэхэд тархи мэдрэл хоёрыг холбосон хундган яс цуурч, толгойд нь их цус хурсан байна гэж хэлээд яаралтай Орхон аймгийн Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвийн гэмтэл согог судлалын тасагт 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу өнөөдрөөс эхэлж хэвтэн эмчлүүлж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-р тал/,
5. Гэрч М.***********ий өгсөн: “...*********** ахын байгаа газрыг асууж ***********дугаар байрны гадна талд очсон намайг очиход *********** ах, ***********гэх хүнтэй хоорондоо маргалдаад байсан. ...*********** ахын машиныг авч буцаж ***********дугаар байран дээр ирэхэд *********** ах, ***********, ***********, ***********нарын хамт ***********дугаар байрны 2 дугаар орцны гадна талд архи уугаад сууж байсан. Тэгээд намайг очиход *********** ах, ***********ах хоёр хоорондоо муудалцаад байсан тэгж байхад *********** ах *********** ахыг муудалцахаа болиоч гэж хэлээд байх шиг байсан. Тэгэхээр нь би холдоод *********** ахыг хүлээгээд ганцаараа сууж байхад *********** ах *********** хоёр сууж байснаа босоод ирчихсэн ***********, *********** хоёроос холдчихсон зогсож байсан. *********** ах ***********той хамт юм яриад зогсож байх үедээ ***********гийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиж харагдсан тэгэхэд *********** нь зөрүүлж *********** ахын нүүр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохиж *********** ахтай зууралдаж *********** ахыг толгой хэсгээр нь асфальтын зам дээр хүчтэй унагааж, унасан байх үед *********** ах *********** ахын толгой хэсэг рүү нь 1-2 удаа замын хажуу талын хашлага бордууртай хавсраад өшиглөсөн. Тэгэхээр нь би очиж *********** ахыг салгаж *********** ахыг хоёр талаас нь өргөсөн тэгэхэд *********** ах ухаан алдчихсан хамар болон амнаас цус гарч байсан. Тэгээд *********** ах бид хоёр *********** ахыг сандал суулгаад байж байхад *********** ахын эхнэр нь төрөх гээд байна гэж хэлэхээр нь би *********** ахын хамт яваад өгсөн....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 39-р тал/,
“...Би анх очоод *********** ахыг хүлээнгээ машин дотор нь сууж байсан. Намайг машины зогсоол дээр машин дотор сууж байхад ***********, *********** ах хоёр маргалдаж байсан. Ер нь бол намайг харж байхад *********** ах өөрөө маш их согтчихсон харсан болгон руугаа хараалын үг хэлж томорч, өдөөд байсан. Хэсэг хугацааны дараа би ...орцны урд талын сандал дээр суусан. Харин *********** ах хажууханд ойрхон зогсож байсан. Юу гэж хэлээд зогсож байсныг нь санахгүй байна, 1 жилийн өмнө болсон учраас хэлсэн үгийг нь санахгүй байна, хэрүүл хийгээд байсан байх. Гэтэл гэнэт *********** ах *********** ах руу гүйж очоод зууралдаж 1 бил үү 2 удаа нүүр хэсэг рүү нь цохиж газар унагаад толгой руу нь өшиглөсөн. Ингэж өшиглөх үед *********** ахын толгой замын боржуранд хавсарч цохигдсон. Би үүнийг хараад шууд гүйж очоод *********** ахыг болиоч гэж хэлээд *********** хараад шууд гүйж очоод *********** ахыг болиоч гэж хэлээд *********** ахыг заамдсан. Бид хоёрыг заамдалцаж байхад *********** ах сандал дээрээс босож ирээд намайг тайвшир гэж хэлсэн. ..*********** ахын хамт газарт ухаангүй хэвтэж байсан *********** ахыг хоёр талаас нь сугадаж өргөөд орцны урд талын сандал дээр гуулгасан...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-р тал/,
6. Гэрч Г.***********ийн өгсөн: “...хаалга тогшоод *********** байсан, харахад хамраас нь цус гарчихсан орж ирээд угаалтуурт цусаа угаасан... хэсэг хугацааны дараа би гадаа гартал *********** сандал дээр сууж байсан. ***********ыг дүү нь ирээд аваад явж байсан. Д.*********** газар хэвтэж байсан. *********** хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-р тал/,
7. Гэрч Ч.***********гийн өгсөн: “...***********, ***********, *********** нар компаниас 3 сая төгрөг зээлсэн. Тухайн зээлсэн мөнгөнүүдээ цалин дээрээсээ суутгаад төлөгдөж дуусгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-р тал/,
8. Гэрч М.***********ийн өгсөн: “...гэртээ орохоор ганцаараа орцныхоо гадаа алхаж явтал манай орцны үүдэнд ***********, ***********, *********** гурав байсан. Намайг харахад *********** нэлээн уурласан байдалтай, надад мань чинь зодуулчихлаа гэж хэлсэн. Харин ***********ын өмссөн цагаан өнгийн цамц битүү цус болчихсон ухаангүй тасарчихсан хүн шиг сандал дээр сууж байсан ба хажууд нь *********** тэвэрч, түшээд сууж байсан. Мөн ***********ын цамц нь цус болчихсон танай орж угаачхаад гарч ирсэн гэж надад хэлсэн. ...юу болсон бэ гэж асуухад *********** “*********** ах намайг шоронгийн хүнээр бөгсдүүлнэ” гэсэн би зөндөө аргадсан тэгээд тэсэхээ байгаад ингэчихсэн юм аа, би ингэсэн юм гэж хэлсэн. Тэгтэл удалгүй ***********ын эхнэр нэг машинтай хүрсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-р тал/,
9. Шинжээч эмч Ц.Бадралын өгсөн: “...Д.***********ын биед учирсан дагз ясны шугаман хугарал, хугарлын харалдаах бага тархины зүүн дэлбэн, их дэлбэнгийн хажуу хальсан дээрх цусан хураа их тархины баруун духны цусны няцрал нь толгойн ар хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээр хавтгай өргөн гадаргуу унах /хана, шал, газар/ өргөн гадаргуутай зүйлээр цохигдох, мод, мөн өшиглөгдөх гэх мэт зэргийн үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р тал/,
10. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №944 дугаартай “...Д.***********ын биед дагз ясны шугаман хугарал, дагзны хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..” гэх дүгнэлт /1-р хх-ийн 76-77-р тал/
11. Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 78-80-р тал/,
12. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 497 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “...2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Орхон аймгийн ШШХ-ийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №944 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Д.***********ын биед дагз ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа бага тархины зүүн дэлбэн, их тархины дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Дээрх дагзны ясан шугаман хугарал, хугарлын харалдаа бага тархины зүүн дэлбэн их тархины дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд. нэг болон ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 87-91-р тал/,
13. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 362 дугаартай "...Магадлуулагч Д.***********ын сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өртсөн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Д.***********ын сэтгэцэд сэтгэл түгшилт, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 104-105-р тал,
14. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №1007 дугаартай “...Б.***********ын биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /1-р хх-ийн 119-120-р тал/,
15. Яллагдагч Х.***********ын өгсөн: “би хүлээн зөвшөөрөхгүй. ...*********** ах ***********ыг өмөөрөөд чи одоо болиоч хүн болгон руу үсчээд дайраад байх юм гэхэд тэр хоёр ахиж бие биеэ цохиж хоёр тийш газар унасан. *********** ах унахдаа хашлага давж унасан. *********** ах хашлаганд тээглээд хойш савж унахдаа хогийн сав мөргөж унасан. *********** ахын хөмсөг нь сэтэрчихсэн Тэгээд тэр хоёрыг салгаад тайвшруулсан. *********** дүүгээ дуудаад дүү нь ирсэн, дүүтэй нь зөрөөд би явсан. Тэр дөрөв үлдсэн цааш юу болсон талаар мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178-р тал/,
16. Хохирогч Д.***********ын өвчний түүх, амбулаторийн картын хуулбар /2-р хх-ийн 50-89-р тал/,
17. Хохирогч Д.***********аас гаргасан хохирол барагдуулах баримтууд /3-р хх-ийн 7-26-р тал/,
18. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Х.***********ын фейсбүүк чат 6 хуудас, хохирол төлбөр төлсөн дансны хуулга, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчоор Д.***********, Б.*********** нарын өгсөн мэдүүлэг, гэрч М.***********, М.***********, Г.***********э, Ч.***********, М.***********, шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн эмч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №944 дугаартай дүгнэлт, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 497 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1007 дугаартай дүгнэлт, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч болон хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********дугаар байрны гадна шүүгдэгч Х.*********** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Д.***********ын зүй бус харьцаанаас үүдэн маргалдаж, цохисны улмаас хохирогч асфальтан зам дээр унасан үед хохирогчийн толгой тус газарт өшиглөж “...дагз ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа бага тархины зүүн дэлбэн, их тархины дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн хугацаанд шүүгдэгч Д.*********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.***********тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, О.***********, Б.*********** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн хохирогч Д.***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “..хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.***********ын эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 944 дугаартай дүгнэлтэд, хохирогч Б.***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 1007 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгч нарын үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтүүдээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Болж өнгөрсөн үйл явдлыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэгт тулгуурлан сэргээн тогтооход шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болсноос гадна тэдгээрийн хооронд үүссэн зөрчил зодоон болж хувирч улмаар ганцаар болон бүлэглэн бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн болон хүнд гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч Д.***********, Б.***********, О.*********** нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо гэнэт үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан Б.***********, О.*********** нар нь бүлэглэн Д.***********ыг гараараа цохиж, газарт хавсарч унагаан хөлөөрөө болон гараараа цохиж эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт бүхий хөнгөн, Д.*********** нь Б.***********ын эрүүл мэндэд нүүрэн тус газарт нь цохиж хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн, Х.*********** нь дээрх маргаан болж өнгөрсний дараа Д.***********д “одоо больцгоо, нэг газарт ажилладаг хүмүүс байж маргалдахаа боль” гэх шаардлага тавьсныг Д.*********** нь эс зөвшөөрч түүнтэй маргалдаж, цохисны улмаас Х.*********** нь Д.***********ыг цохиж, Д.*********** нь газарт унаж, газарт унасан үед нь толгой руу нь өшиглөж эрүүл мэндэд нь “...дагз ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа бага тархины зүүн дэлбэн, их тархины дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан дээрх үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулсан болно.
Шүүгдэгч Х.*********** нь хохирогчийг нэг удаа цохисон, хохирогч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тул газарт унаж замын бордюр мөргөсөн гэж, түүний өмгөөлөгч Д.Туяа нь хохирогчийн мэдүүлэг үнэн зөв гэж үзвэл Б.***********, *********** хоёрын аль нэг нь хохирогчийн араас өшиглөсний улмаас хохирогч урагшаа газарт унахдаа замын бордюр мөргөсөн байх боломжтой, гэрч ***********ий мэдүүлгүүд зөрүүтэй тул эргэлзээтэй гэж, өмгөөлөгч С.Төмөрбаатар нь шүүгдэгч Х.*********** нь болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Д.***********д хүнд хохирол учруулсан гэж тус тус санал дүгнэлтийг, шүүгдэгч Б.***********, О.*********** нарын өмгөөлөгч М.Мэндбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нараас шүүгдэгч нарын үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч байна, харин шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй гэх байр суурийг тус тус илэрхийлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн.
Учир нь Х.***********ын үйлдлийн улмаас Д.***********д хүнд хохирол учирсныг хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Х.***********аас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бичсэн “...Sainuu agaa duu n hiisen ym. Mash ih gemshij bnaa5 Hedii nasandaa zodoon hiideg boltsiin…” гэх фейсбүүк чатын харилцан ярианы хуулбар 6 хуудас, гэрч М.***********ий өгсөн ... Тэгээд намайг очиход *********** ах, ***********ах хоёр хоорондоо муудалцаад байсан тэгж байхад *********** ах *********** ахыг муудалцахаа болиоч гэж хэлээд байх шиг байсан. Тэгэхээр нь би холдоод *********** ахыг хүлээгээд ганцаараа сууж байхад *********** ах *********** хоёр сууж байснаа босоод ирчихсэн ***********, *********** хоёроос холдчихсон зогсож байсан. *********** ах ***********той хамт юм яриад зогсож байх үедээ ***********гийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиж харагдсан тэгэхэд *********** нь зөрүүлж *********** ахын нүүр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохиж *********** ахтай зууралдаж *********** ахыг толгой хэсгээр нь асфальтын зам дээр хүчтэй унагааж, унасан байх үед *********** ах *********** ахын толгой хэсэг рүү нь 1-2 удаа замын хажуу талын хашлага боржууртай хавсраад өшиглөсөн. Тэгэхээр нь би очиж *********** ахыг салгаж *********** ахыг хоёр талаас нь өргөсөн тэгэхэд *********** ах ухаан алдчихсан хамар болон амнаас цус гарч байсан...” гэх, гэрч Б.***********ийн өгсөн “... гэртээ орохоор ганцаараа орцныхоо гадаа алхаж явтал манай орцны үүдэнд ***********, ***********, *********** гурав байсан. Намайг харахад *********** нэлээн уурласан байдалтай, надад мань чинь зодуулчихлаа гэж хэлсэн. Харин ***********ын өмссөн цагаан өнгийн цамц битүү цус болчихсон ухаангүй тасарчихсан хүн шиг сандал дээр сууж байсан ба хажууд нь *********** тэвэрч, түшээд сууж байсан. Мөн ***********ын цамц нь цус болчихсон танай орж угаачхаад гарч ирсэн гэж надад хэлсэн...”, гэх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч эмч Ц.Бадралын өгсөн ...хохирогчид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, толгойн ар хэсэг, баруун талд цохисон аль эсвэл хавтгай гадаргуу дээр унасан үйлдлийн улмаас үүсэх боломжтой. Тархи өөрөө онцлог эрхтэн, баруун талд цохих үед зүүн талд гэмтэл үүсэх боломжтой гэх мэдүүлэг, ...шүүгдэгч О.***********, Б.***********, хохирогчоор Д.***********ын өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдсон, тэдний мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг юм. Энэ нь хууль, захиргааны хэм хэмжээ, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсныг хэлэх бөгөөд шүүгдэгч Х.*********** нь бусдын бие эрх чөлөөнд халдах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь шүүгдэгч Х.*********** нь Д.***********ыг эхлээд цохих үед согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогч тэнцвэрээ алдаж газарт унасан үед нь үйлдлээ үргэлжлүүлэн дахин түүний толгой хэсэгт цохиж байгаа үйлдлийг болгоомжгүйгээр бусдад хүнд хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул өмгөөлөгч С.Төмөрбаатарын дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан бөгөөд гэрч М.***********ээс мөрдөгч мэдүүлэг авахдаа түүнд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэдгийг сануулан мэдүүлэг авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг худал гэж үзэх боломжгүй, хэрэгт гэрч М.*********** нь өөрийн харсан үзсэн зүйлийн талаар мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэх баримт авагдаагүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.***********, О.*********** нарын хооронд Д.***********ын бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулах талаар бодит тохироо хийгдээгүй буюу хүрэх үр дүнгийн талаар урьдчилан тохиролцож, үүрэг оролцоогоо хуваарилсан байдал тогтоогдоогүй болно.
Харин гэнэт үүссэн санаагаар буюу Б.***********, Д.*********** нар нь хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, харилцан бие биенийхээ эрх чөлөөнд нь халдах үед О.*********** нь Б.***********, Д.*********** нарыг салгахаар очиж, Д.***********тай маргаан үүсгэж, үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогчийн бие эрх чөлөөнд нь халдаж цохисон О.***********, Б.*********** нарын үйлдлүүдийн улмаас хохирогч Д.***********ын эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул тэдний өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын бусдын биед хууль бусаар халдаж, нүүр хэсэгт гараар болон газарт унасан үед нь хөлөөрөө өшиглөсөн үйлдлүүд нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдлүүд юм.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.***********, О.*********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Х.***********ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүнд хохирол, шүүгдэгч Б.***********, О.*********** нарын бүлэглэн үйлдсэн, Д.***********ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол тус тус учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.*********** нь шүүхийн хэлэлцүүлэгт биед учирсан хүнд хохирол болох “дагз ясанд шугаман хугарал, хугарлын харалдаа бага тархины зүүн дэлбэн, их тархины дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал” зэргийг эмчлүүлэхэд гарсан зардал болох эм тарианы зардалд 3,186,060, шатахуун, таксины зардалд 365,800, эмнэлэгт хэвтсэн зардалд 1,701,000, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 5,356,177, эхнэр М.***********гийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 9,075,538, сэтгэцэд учирсан хохиролд 10,288,280, нийт 29,972,855 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж холбогдох нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт ирүүлснээс шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Х.*********** 7,700,000 төгрөг, шүүгдэгч Б.*********** 1,500,000 төгрөг, О.*********** 500,000 төгрөг, нийт 9,700,000 төгрөгийг хохирогчид сайн дураараа төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нарын мэдүүлгүүд, тэднээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн банкны дансны хуулгуудаар нотлогдсон, хохирогч Д.***********, түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт төлөгдөөгүй үлдсэн 20,272,855 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хохирогчоос ирүүлсэн нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасны дагуу хохирогч Д.***********ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 362 дугаартай "...Магадлуулагч Д.***********ын сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өртсөн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Д.***********ын сэтгэцэд сэтгэл түгшилт, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэж тогтоосныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмтлийн улмаас учирсан зовуурь, шаналал, хохирогчийн гэм буруутай байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлж, 5.500.000 төгрөгийг сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч нараас гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан гэмтлийн байдлыг харгалзан шүүгдэгч О.***********аас 1.100.000, Б.***********аас 1.100.000 төгрөгийг, шүүгдэгч Х.***********аас 3.300.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.***********д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*********** 1.500.000 төгрөгийг, О.*********** 500.000 төгрөгийг хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.***********ыг төлөх төлбөргүйд тооцож, шүүгдэгч О.***********аас 600.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч О.*********** нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Хохирогч Д.***********ын ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 5.356.177 эмчилгээ оношилгооны зардалд 2.641.669, бензин шатахууны зардалд 365.800, бусад хохиролд 178.810, И баримтгүй боловч дансны гүйлгээгээр худалдан авалт хийсэн нь тогтоогдсон 329.291 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3.300.000 төгрөг, нийт 12.171.747 төгрөгөөс шүүгдэгч Х.***********ын төлсөн 7.700.000 төгрөгийг хасаж, нийт 4.471.747 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Х.***********ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч Д.***********ын нэхэмжлэлийн шаардлагаас баримтыг давхардуулан тооцсон, бичиг арилсан үндэслэлээр 215.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эхнэр М.***********гийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 9,075,538 төгрөгийг нотлох баримт хангалтгүй /жирэмсний хожуу хүндрэлийн улмаас ажилдаа яваагүй аль эсвэл нөхөр Д.***********ыг эмнэлэгт сахисны улмаас ажилдаа яваагүй гэдэг нь тодорхойгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа байхгүй/ үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хохирогч Д.*********** нь Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай хэргийн 2 дугаар хавтасны 50-78 дугаар хуудсанд авагдсан өвчний түүхийн арын хуудаст эрүүл мэндийн даатгалаас хохирогчийг хэвтэн эмчлүүлэхэд 1.154.000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, улсын яллагчид эрх шилжүүлсэн талаарх итгэмжлээгүй, хууль ёсны төлөөлөгч томилогдоогүй, иргэний нэхэмжлэгч нь уг хохирлыг нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх эсэх талаар мэдүүлэг, тайлбар авагдаагүй байх тул дан ганц Е баримтад үндэслэн шүүгдэгчээс дээрх төлбөрийг гаргуулах боломжгүй тул хэлэлцэлгүй орхиж, холбогдох байгууллага нь уг хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Мөн хохирогч Б.*********** нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын болон сэтгэцэд учирсан хохирлыг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч нь хамрын таславчийн мурийлтыг эмчлүүлэх мэс заслын төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх санал гаргасныг хүлээн авч хохирогч Б.*********** нь мэс заслын төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, шүүгдэгч Х.***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.***********, О.*********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Д.***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч Б.***********, Д.***********, О.***********, тэдний өмгөөлөгч нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг хүлээн зөвшөөрсөн боловч бүлэглэн гэмт хэргийг үйлдээгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас, шүүгдэгч Х.***********, түүний өмгөөлөгч Д.Туяа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, өмгөөлөгч С.Төмөрбаатар нь шүүгдэгч Х.***********ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч Д.***********, Б.***********, тэдний өмгөөлөгч нар нь шүүгдэгч нарыг гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай, хохирогч нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулах гэх байр суурийг тус тус илэрхийлж оролцлоо.
Шүүгдэгч Х.***********ын өмгөөлөгч Д.Туяа нь шүүх хуралдааны бэлтгэл үе шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэж байр сууриа илэрхийлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй тул шүүгдэгч Х.*********** нь гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримтгүй, эргэлзээтэй гэж гэм буруу дээр мэтгэлцсэн болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Х.***********ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.***********, О.*********** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Д.***********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Х.***********, Б.***********, О.***********, Д.*********** нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.***********, Б.***********, О.*********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 1хх-ийн 247-250, 2хх-ийн 1, 3, 6, 8-13, 14-20, 23, 25-31, 35-39, 40-47 дэх талд авагдсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, “Аз лагшма” ХХК-ийн тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн талаарх дүгнэлт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Орхон аймаг дахь сум дундын 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолын хуулбар, Орхон аймаг дахь сум дундын 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 114А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар
шүүгдэгч Х.*********** нь **************, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
шүүгдэгч Б.*********** нь **************, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
шүүгдэгч О.***********, ***************, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
шүүгдэгч Д.***********, ******************, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.***********, О.***********, Д.***********, Б.*********** нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хохирогчид учруулсан материаллаг хохирлыг нэхэмжилсэн үнийн дүнгээр нөхөн төлж барагдуулсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, 18,000 (арван найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 (арван найман сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***********, О.*********** нарыг 1.300 ( нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуу мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***********ыг 1.300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуу мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Х.***********, Д.***********, Б.***********, О.*********** нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.***********т оногдуулсан 18.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 18 сарын хугацаанд, шүүгдэгч Д.***********, Б.***********, О.*********** нарт оногдуулсан 1.300.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.***********, Д.***********, Б.***********, О.*********** нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.***********, Д.***********, Б.***********, О.*********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Х.***********т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ тухай Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.***********, Д.***********, Б.***********, О.*********** нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, нэг ширхэг томографикийн зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.***********д буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ***********************, ******************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***********ыг 18.000 (арван найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 ( арван найман сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***********, О.*********** нарыг 1.300 ( нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуу мянга) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***********ыг 1.300 ( нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуу мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***********т шүүхээс оногдуулсан 18.000 (арван найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 (арван найман сая) төгрөгийн торгох ялыг 18 (арван найм) сарын хугацаанд, шүүгдэгч Б.***********, О.***********, Д.*********** нарт оногдуулсан 1.300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуу мянга) төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.***********, Д.***********, Б.***********, О.*********** нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.***********, Д.***********, Б.***********, О.*********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Х.***********т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ тухай Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.***********ын нэхэмжлэлийн шаардлагаас баримтыг давхардуулан тооцсон, бичиг арилсан үндэслэлээр 215.300 (хоёр зуун арван таван мянга гурван зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эхнэр М.***********гийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 9,078,538 (есөн сая далан найман мянга таван зуун гучин найм) төгрөгийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр, эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 1.154.000 (нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг нэхэмжлэх эрх бүхий этгээд нэхэмжлээгүй үндэслэлээр тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.*********** нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой болон цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Х.***********аас, хохирогч Б.*********** нь өөрт учирсан хамрын таславчийн мурийлт гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа шүүгдэгч Д.***********аас, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд, холбогдох байгууллага нь шүүгдэгч Х.***********аас тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Х.***********, Д.***********, Б.***********, О.*********** нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, нэг ширхэг томографикийн зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.***********д буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ