| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2026/0069/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/70 |
| Огноо | 2026-02-04 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2026/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 2538004940549 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.Б-,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б- нь 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “... ” гэх улсын тусгай хамгаалалттай газарт СКС маркийн галт зэвсэг ашиглан, тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтан буюу 2 тооны “шивэр молцог хандгай”-г тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар буудаж агнан байгаль экологид 78,800,000 төгрөгийн хохирол учруулж, ”Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б- нь 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “... ” гэх улсын тусгай хамгаалалттай газарт СКС маркийн галт зэвсэг ашиглан, тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтан буюу 2 тооны “шивэр молцог хандгай”-г тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар буудаж агнан байгаль экологид 78,800,000 төгрөгийн хохирол учруулж, ”Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-27 тал/, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 147 дугаартай, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 143 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-41 тал/, иргэний нэхэмжлэгч Г.М-гийн мэдүүлэг /хх-ийн 42-48 тал/, гэрч Э.Б-н мэдүүлэг /хх-ийн 49-53 тал/, гэрч Ч.А-н мэдүүлэг /хх-ийн 54-58 тал/, гэрч Б.Ц-н мэдүүлэг /хх-ийн 59-63 тал/, гэрч С.Г-н мэдүүлэг /хх-ийн 64-68 тал/, гэрч Т.М-н мэдүүлэг /хх-ийн 69-73 тал/, гэрч Х.Л-н мэдүүлэг /хх-ийн 91-94 тал/, гэрч Д.Б-н мэдүүлэг /хх-ийн 95-98 тал/, гэрч Ё.Н-н мэдүүлэг /хх-ийн 96-98 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Д.Д-н 2025 оны 11 дүгээр сарын 07 өдрийн 19 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-114 тал/, “...” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ШД-525/914501 дугаартай дүгнэлт /хх-ийн 115-122 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0125/2867 дугаартай дүгнэлт /хх-ийн 123-138 тал/, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1083 дугаартай албан бичиг /хх-ийн 173-177 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас экологи-эдийн засагт 39,400,000 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Д.Д-н 2025 оны 11 дүгэзр сарын 07 өдрийн 19 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т тус тус заасны дагуу амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж 2 толгой шивэр молцог хандгайны нөхөн төлбөр нийт 78,800,000 төгрөгөөр тооцсон байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч М.Б- нь нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 201 тал/, Төрийн банкны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн мемориалын баримт /хх-ийн 207 тал/-аар тогтоогдож байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зохицуулсан байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 147 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрлөөр хураан авсан СКС маркийн галт зэвсэг, гол төмөр ..., замаг ... дугаартай бор хүрэн өнгийн галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж,
2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 143 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрлөөр хураан авсан хандгай гэх амьтны арьс урт нь 1 метр 85см, өргөн 1 метр 17см хэмжээтэй 1 ширхэг арьс, "Хандгай” гэх амьтны арьс урт нь 1 метр 6Зсм, өргөн 92см хэмжээтэй 1 ширхэг арьс, жижиг Хандгайн тугалын баруун талын эрүүний яс 1 ширхэг, Жижиг Хандгайн дунд чөмгөний яс 1 ширхэг, Жижиг Хандгайн тугалын туруутай хөл 1 ширхэг, Жижиг Хандгайн тугалын харьт болон чөмгийн яс тус бүр 1 ширхэг, Жижиг Хандгайн тугалын хүзүү сээрний залгааны яс 1 ширхэг, Том Хандгайн туруутай хөл 1 ширхэг, Том Хандгайн баруун талын эрүүний яс 1 ширхэг, АКМ бууны 771/90 дугаартай сумны хонгио 5 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538004940549 дугаартай хэрэгт шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 78,800,000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 147 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрлөөр хураан авсан СКС маркийн галт зэвсэг, гол төмөр ..., замаг ... дугаартай бор хүрэн өнгийн галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж,
2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 143 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрлөөр хураан авсан хандгай гэх амьтны арьс урт нь 1 метр 85см, өргөн 1 метр 17см хэмжээтэй 1 ширхэг арьс, "Хандгай” гэх амьтны арьс урт нь 1 метр 6Зсм, өргөн 92см хэмжээтэй 1 ширхэг арьс, жижиг Хандгайн тугалын баруун талын эрүүний яс 1 ширхэг, Жижиг Хандгайн дунд чөмгөний яс 1 ширхэг, Жижиг Хандгайн тугалын туруутай хөл 1 ширхэг, Жижиг Хандгайн тугалын харьт болон чөмгийн яс тус бүр 1 ширхэг, Жижиг Хандгайн тугалын хүзүү сээрний залгааны яс 1 ширхэг, Том Хандгайн туруутай хөл 1 ширхэг, Том Хандгайн баруун талын эрүүний яс 1 ширхэг, АКМ бууны 771/90 дугаартай сумны хонгио 5 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
5. Эрүүгийн хэрэгт шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 78,800,000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР