| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0343/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/79 |
| Огноо | 2026-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2026/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,
Шүүгдэгч Д.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ц-т холбогдох эрүүгийн 2538000000424 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Ц-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ц- нь 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сум дахь “... ” ХХК-ийн 35-ын дэд станцад тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас О.Б-гийн баруун нүдэн тус хэсэгт нэг удаа өшиглөн биед нь хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, духны баруун тал, баруун нүд, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2538000000098 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Ц- нь 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сум дахь “... ” ХХК-ийн 35-ын дэд станцад тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас О.Б-гийн баруун нүдэн тус хэсэгт нэг удаа өшиглөн биед нь хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, духны баруун тал, баруун нүд, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц-ын өгсөн: “...өмнө нь хүртэл ажлын байранд дарамт шахалт үзүүлдэг байсан. Түүнээс болж тухайн үед ийм үйл явдал болсон...” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “...” ХХК-ийн ... сум дахь 35-ын дэд станц хариуцсан техникчийн ажил эрхэлдэг хүн байгаа юм. 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хамт ажилладаг байцаагч монитор ажилтай Д.Ц-, Т.Г- нарыг хөдөлмөр аюулгүй байдлын гэрээн дээр гарын үсэг зур гэж дуудсан. Тэгсэн эхэлж Д.Ц- ирсэн. Тэгээд гарын үсэг зуруулаад станц дээрээс ПС-дал хойд хашаа руу зөөх ажил байсан. Түүнийг ачиж буулгая гэж хэлсэн. Д.Ц- би чадахгүй чам шиг пиздагийн үгэнд орохгүй. Би аймагт байдаг инженерийн үгэнд ордог гэхээр нь чи миний үгэнд орох ёстой гээд маргалдаад бид хоёр заамдалцаж авсан байсан. Т.Г- гаднаас ирээд бид хоёрыг салгаж байх үед миний баруун нүдэн тус газар нэг удаа өшиглөсөн. Тэгээд чамайг ална гээд Д.Ц- тавихгүй зууралдаад байхаар нь би малгайтай цамцаа тайлж байж салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,
Гэрч Т.Г-ийн өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай техникч О.Б- над руу залгаад станцын хашаанаас хойд хашаа руу ПС-дал зөөнө гэсэн. Тэгээд би очсон О.Б- болон Д.Ц- нар хоорондоо маргалдсан байж байсан. Д.Ц- ПС дал зөөж чадахгүй гээд тэр хоёр маргалдаад. заамдалцаад авахаар нь би салгасан. Салгаж байсан О.Б-г Д.Ц- зүүн талын нүдэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд маргалдаж байгаад Д.Ц- машинаа асаагаад явсан. Тухайн үед О.Б-гийн нүд хавдаад эмнэлэгт очсон. Өөр ямар нэгэн зодоон болоогүй тухайн үед О.Б- болон Д.Ц- бид гурав л байсан өөр ямар нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Ө-гийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 390 дугаартай: “1. О.Б-гийн биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, духны баруун тал, баруун нүд, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгтогтоохжурмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн: “...Хохирогч О.Б- нь 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2 удаагийн 192,260 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Дээрх төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн ... тоот дансанд хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаараар нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл /хх-ийн 67 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.М-, Б.О- нарын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0826/105 дугаартай: “..О.Б-гийн сэтгэцэд 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн тал/,
Шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...над руу чулуу аваад шидэхээр нь дахиж очоод барьж аваад нүүр хэсэг рүү нь баруун хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/, гэрч Т.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Ө-гийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэл /хх-ийн 67 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.М-, Б.О- нарын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0826/105 дугаартай дүгнэлт /хх-ийн тал/, шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Ц- нь 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сум дахь ... ХХК-ийн 35-ын дэд станцад тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас О.Б-гийн баруун нүдэн тус хэсэгт нэг удаа өшиглөн биед нь хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, духны баруун тал, баруун нүд, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Б-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Ц-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Ц-ын үйлдэл идэвхтэй, хохирогч О.Б-гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Ц-ын хохирогч О.Б-гийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Хохирогч О.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “..гомдолтой” гэх мэдүүлгийг өгсөн, хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд ... ХХК-ийн чих хамар хоолойн эмнэлэгийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, ... гэх 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хамар дайвар хөндийн КТГ-н үзлэгийн төлбөр 150,000 төгрөгийн Е-баримт, ... эмнэлгийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20,000 төгрөгийн Е-баримт, ... гэх 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн чих хамар хоолойн үзлэгийн 60,000 төгрөгийн Е-баримт, ... гэх 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үйлчилгээний төлбөр 2,558,769 төгрөгийн Е-баримт, ... эмийн сангийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8,000 төгрөгийн Е-баримт, ... гэх 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мэс заслын ор хоногийн төлбөр 150,000 төгрөгийн Е-баримт, ... эмийн сангийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7,200 төгрөгийн Е-баримт, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 78,800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 78,800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 78,800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, ... эмийн сангийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 139,600 төгрөгийн Е-баримт, ... эмийн сангийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 40,000 төгрөгийн Е-баримт, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 55,000 төгрөгийн Е-баримт, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн КТГ-н төлбөр 160,000 төгрөгийн Е-баримт, 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Автотээврийн үндэсний төвийн 80,000 төгрөгийн Е-баримт, ... эмнэлэгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шинжилгээний төлбөр 345,000 төгрөгийн Е-баримт, нийт 4,018,069 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
Хохирогч О.Б-гийн өмгөөлөгч Э.Ууганбаяраас гаргаж өгсөн ... гэх 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хамар дайвар хөндийн КТГ-н үзлэгийн төлбөр 150,000 төгрөгийн Е-баримт, ... эмнэлгийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20,000 төгрөгийн Е-баримт, ... гэх 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн чих хамар хоолойн үзлэгийн 60,000 төгрөгийн Е-баримт, ... гэх 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үйлчилгээний төлбөр 2,558,769 төгрөгийн Е-баримт, ... эмийн сангийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8,000 төгрөгийн Е-баримт, ... гэх 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мэс заслын ор хоногийн төлбөр 150,000 төгрөгийн Е-баримт, ... эмийн сангийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7,200 төгрөгийн Е-баримт, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 78,800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 78,800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 78,800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, ... эмийн сангийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 139,600 төгрөгийн Е-баримт, ... эмийн сангийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 40,000 төгрөгийн Е-баримт, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 55,000 төгрөгийн Е-баримт, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн КТГ-н төлбөр 160,000 төгрөгийн Е-баримт, 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Автотээврийн үндэсний төвийн 80,000 төгрөгийн Е-баримт, ... эмнэлэгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шинжилгээний төлбөр 345,000 төгрөгийн Е-баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралтай гэж дүгнэж, шүүгдэгч Д.Ц-оос 4,018,069 төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.М-, Б.О- нарын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0826/105 дугаартай: “..Оюунбилэг овогтой О.Б-гийн сэтгэцэд 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт хэрэгт авагдсан байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.
Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар хохирогч О.Б-гийн сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, хохирогч О.Б-гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, духны баруун тал, баруун нүд, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгаа, хохирогчийн нас, хүйс, шүүгдэгч Д.Ц-ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн боловч гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хувийн байдал, эрхэлсэн хөдөлмөр, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч О.Б-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ц-ын хохирогч О.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн байна.
2025 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосон Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн цагийн 4,715 буюу сард 792,000 төгрөг болгохоор шийдвэрлэснийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон байх тул 2025 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгийг хуульд зааснаар 6 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 4,752,000 /792,000х6=4,752,000/ төгрөг болж байна.
Иймд шүүгдэгч Д.Ц-оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар 4,752,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Т-ийг тогтоосон, иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэл /хх-ийн 67 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Иргэний нэхэмжлэгч Ж.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Б-гийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 192,260 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Ц-оос 192,260 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 26, 52, 54-56 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Ц- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа ...бусад туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Д.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчийн: “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, хохирогчийн өмгөөлөгч Э.Ууганбаярын: “...улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус харгалзан шүүгдэгч Д.Ц-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан торгох ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538000000098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-оос эмчилгээ, замын зардал 4,018,069 (дөрвөн сая арван найман мянга жаран ес) төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 4,752,000 (дөрвөн сая долоон зуун тавин хоёр мянга) төгрөг, нийт 8,770,069 (найман сая долоон зуун далан мянга жаран ес) төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-д олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Ц-оос 192,260 (нэг зуун ерэн хоёр мянга хоёр зуун жар) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн ... тоот дансанд олгосугай.
7. Эрүүгийн 2538000000098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР