Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 148/ШШ2023/00492

 

 

 

 

 

202 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 148/ШШ202/00492

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ******* ******* холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,025,752.78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох газар, трактораар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******,

Хариуцагч: *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чингис хаан ******* ХХК нь зээлдэгч ******* нартай байгуулсан 2019 оны 07 сарын 22-ны өдрийн тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний дагуу 200,0000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, зээл зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож, зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ******* нь Сэлэнгэ аймаг сум баг, тоотоос тоот хүртэл орших хаягтай газар тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газруудыг /5ш/ барьцаалуулж 2019 оны 07 сарын 22-ны өдрийн тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцааг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. ******* нар нь зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2020 оны 01 сарын 20-ноос эхлэн зөрчсөн буюу зээл авснаас хойш ямар ч төлөлт төлөгдөөгүй байна.

Тус ******* нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 10 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрд тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэг ч бодитой төлөлт огт хийгдээгүй юм. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 140,97,862.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,087,890.40 төгрөг нийт 6,025,752.78 төгрөгийг тус *******инд төлөх үүргээ гүйцэтгэхгүй хохироож байх тул Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 45-р зүйлийн 45.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 24, 26-р зүйл, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41-р зүйлийн 41.1-г тус тус үндэслэх дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.            Талуудын хооронд байгуулсан 2019 оны 07 сарын 22-ны өдрийн тоот зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 140,97,862.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,087,890.40 төгрөг нийт 6,025,752.78 төгрөгийг төлүүлэх,

2.            Талуудын хооронд байгуулсан 2019 оны 07 сарын 22-ны өдрийн тоот барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан газар тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газруудыг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Чингис хаан ******* ХХК нь *******тай 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 12 сарын хугацаатай, жилийн 1,4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг зээлдүүлж, *******ын нэр дээрх Чингис хаан *******ны 20400075 тоот данс руу шилжүүлсэн. Тус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ЗГ124 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Сэлэнгэ аймаг, сум, дугаар баг, -Өндөрт байрлах тоотоос тоот хүртэлх хаяг байршилтай газар тариалангийн зориулалтаар эзэмших эрхтэй 5 газрыг барьцаалсан. Мөн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр тракторыг барьцаалсан. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийн дагуу зохих ёсоор төлөөгүй, зээл авснаас хойш нэг ч удаа төлөөгүй учраас *******аас үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүү 140,47,862, нэмэгдүүлсэн хүү 22,087,890 төгрөг, нийт 6,025,752 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай *******инд зээлийн үйл ажиллагааны журам байдаг. Тухайн зээл нь ямар эргэлтийн хөрөнгөөр зээл авч байгааг нь хардаг. *******ын хувьд манай дотоод журамд заасан баримтыг бүрдүүлсэн байсан. Энэ зээл нь удирдлагын хорооны шийдвэрээр баталгаажсанаар л олгогддог. Зээлийн эдийн засагч нар судлаад баримтыг нь өгөх л үүрэгтэй. Бид өнөөдөр зээл олгох байсан эсэх талаар хариулт өгч чадахгүй, бид шийддэггүй... Тийм. Хэргийн материалд авагдсан зүйл байдаггүй. ******* өөрөө мэдэж байгаа. Бид шүүхэд хандахаас өмнө *******тай уулзаад зээлээ яахаар байна гэхэд ах нь төлнө гэж хэлж байсан. Энэ талаар хэрэгт авагдаагүй ч ******* ах өөрөө хэлэх байх. *******ын материалыг харахад зээл авахад хангалтгүй материал байна. Хариуцагч талын тайлбараас харахад зээлийг зориулалтын бусаар ашигласан нь харагдаж байна. Зээл авах үеэсээ эхлээд *******ийг хохироох зорилготой байсан байна. Эрдэнэбат нь хариу тайлбартаа өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зураад зээл авсан талаараа хэллээ. Гэхдээ өөрөө ашиглаагүй, зориулалтын бусаар ашигласан нь Чингис хаан *******ийг хохироох гэж санаатайгаар ийм зүйл хийсэн байна гэж харагдаж байна. Банк ямар тохиолдолд зээл гаргадаг вэ? гэхээр барьцаа хөрөнгөтэй, муу зээлийн түүхгүй, хөдөлмөрийн чадамжтай байхад итгэлцэл дээр тогтож олгодог. *******ын хувьд той ч юм уу? нягтлантайгаа ямар нэгэн асуудалтай бол цагдаа, шүүхийн байгууллагаар явж болох юм байна л гэж харлаа. Өнөөдөр бид зээлийг хэн, яаж авсан талаар нотлох гэж шүүх хуралдаан хийгээгүй гэж бодож байна. Хариуцагч талын тайлбарыг харвал Д. нь уг зээлийг ашигласан гэж байна. той ярилцахад надад удахгүй төлнө гэж хэлсэн гэх мэтээр ярьж байна. Одоогийн нөхцөл байдлыг харвал *******ын ажиллаж байгаа нь компанийн захирал нь Д. шүү дээ. , Эрдэнэбат хоёр нь ярилцаж байгаад *******наас зээл авч компанидаа ашиглачхаад одоо би мэдэхгүй гэж байгаа нь харагдаж байна. Эрдэнэбатыг харвал хөдөлмөрийн бүрэн чадамжтай этгээд байна. Ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн биш байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэх.

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* би Чингис хаан *******наас гаргасан зээлийн төлөлт нийт 6,025,752,78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. ******* би дээрх зээлийг авч хэрэглээгүй бөгөөд уг зээлийг Хайрхан үр тариа ХХК-д авч өгсөн. Иймд энэхүү нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь Сэлэнгэ аймгийн сумд үйл ажиллагаа явуулдаг Хайрхан үр тариа /захирал Б.Лхамсүрэн, утас 9909160/-г хариуцагчаар татаж өгнө үү. Иргэн ******* миний бие уг зээлд хамааралгүй...

- Тухайн үед ХХК-д 2019 оноос зөвлөх, 2020 оноос механикаар тус тус ажиллаж байсан. ХХК-ийн захирал нь тухайн үед Чингис хаан ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирлаар ажилладаг байсан. Намайг ажиллаж байх үед энэ зээлийг миний нэр дээр авсан. нь надад хэлэхдээ хурдан хугацаанд мөнгө хэрэгтэй байна, хурдан хаана гэж хэлсэн. Би тухайн үед группт байдаг байсан учраас миний нэр дээр зээл гарах үндэслэлгүй байсан. Анх миний нэр дээр зээл авсныг мэдээгүй. Намайг бригад дээр байхад ирээд Хайрхан үр тариа ХХК-г байгуулъя гэж санал солилцсон. Энэ хэргийг би шүүхэд шилжсэнийх нь дараа л мэдэж байна. Энэ мөнгөнөөс би өөртөө нэг ч төгрөг зарцуулаагүй, тухайн үеийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Гэрээ байгуулахдаа үүсэх нөхцөл байдлын талаар сайн мэдээгүй. Сайн мэдэхгүй байсан. Манай захирал мөнгө авч хэрэглэх гэж байгаа юм байна л гэж ойлгосон. Хайрхан үр тариа гэх компани байгуулах гээд мөнгө авсныг л мэдсэн. Би хөдөө бригад дээр байдаг учраас гэрээтэй танилцах зав байгаагүй. Би сард 1 удаа л группээ сунгуулахаар төвд орж ирдэг байсан. Зээлийн эдийн засагч, нягтлан, нэг удаа хамт ирээд гарын үсэг зуруулъя. Яаралтай газар авах хэрэгтэй байна гэсэн. захирал ажилчиддаа Чингис хаан ******* ХХК-д данс нээлгээд бүгдийг нь данстай болгож өгсөн. Бид нарын мэдээлэл бүгд нягтланд байдаг. Тухайн үед миний дансанд орсон эсэхийг мэдээгүй. Зээл бүтсэн гэдгийг л мэдсэн. Би гэрээ байгуулж гарын үсэг зурсан. 20400075 данс миний данс мөн, зарлага би хийгээгүй, энэ дансыг ашиглаж байгаагүй. Тухайн үед захирлын тайлбарласнаар богино хугацааны зээл удахгүй төлнө гэж хэлээд надаар гарын үсэг зуруулсан. Миний нэр дээр зээл авсан гэж ойлгоогүй. би өөрөө зохицуулна гэсэн учраас цагдаагийн байгууллагад хандахгүй. Энэ зээлийг *******ийг хохироохоор авсан гэж бодохгүй байна. ХХК-г үүсгэн байгуулагч нь Чингис хаан ******* ХХК шүү дээ. Энэ хүмүүс л нийлж миний нэрээр халхавчилж ийм зүйл хийсэн байна гэж ойлгож байна. Би ХХК-д харьяалалтай явдаг. Манай компанийн хувьд энэ жил ургац тариалаагүй. той жил орчмын хугацаанд утсаар л ярьж байна. Надтай уулзахгүй зугтаад байгаа. Үүнээс биш той тохирсон зүйл байхгүй гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас хариуцагч С.******* холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,025,752.78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох газар, трактораар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс хангаж дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...******* нь зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчсөн буюу зээл авснаас хойш ямар ч төлөлт төлөгдөөгүй байна...Тус ******* нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 10 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрд тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэг ч бодитой төлөлт огт хийгдээгүй юм... Иймд...нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэж тайлбарлаж,

 

Хариуцагч *******аас: ...Би энэ зээлийг аваагүй, гэж хүн авсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагаврыг үүсгэнэ гэсэн тайлбарыг гаргав.

 

Хариуцагчийн хувьд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр дугаартай үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдэд гарын үсэг зурж, гэрээг байгуулсанг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд мөн зээл авах шалтгаанаа нь шинээр компани үүсгэх шаардлагатай байна, мөнгө хэрэгтэй байна гэсэн тайлбарлав.

 

Үүнээс үзвэл хариуцагч мөнгө зээлэх хүсэлттэй байсан гэж үзэх бөгөөд энэхүү хүсэл зоригийнхоо хүрээнд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, мөнгө авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцагч нь нэхэмжлэгчтэй дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр дугаартай үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд байгуулагдсан үйл баримт нь хариуцагчийн гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрсөн тайлбар, уг гэрээнүүдийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн хариуцагчийн 20400075 дугаартай харилцах дансанд 2019 оны 7 дугаар сарын 0-ны өдөр 168,500,000 төгрөг, 9 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөг орсон болох уг дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 11-17, 19/

 

Иргэний хуулийн 451-45 дугаар зүйлд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл гэрээтэй холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,

196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулагдсан гэж үзнэ,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банкнаас олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээгээр олгосон зээлүүлсэн мөнгө, зээлийн хүүг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.-т зээлийн хүүг 20.4 хувиар , зээлдэгч зээлээ хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс гэрээний 6-т зааснаар зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тус тус тохирсон заасан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар зээлийн хүү, хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Банканд данс эзэмшигч нь өөрийн дансны үлдэгдэл болон гүйлгээгээ шалгах боломжтой нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд хариуцагч нь зээлийн мөнгө дансанд нь орсныг мэдээгүй гэж үзэх боломжгүй юм.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч ******* нь зээлийн мөнгийг зээлийн гэрээ байгуулагдсан өдөр бус дараа нь 2 хувааж шилжүүлсэн, зээлийн хүүг гэрээ байгуулсан өдрөөс тооцсон нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Зээлийн гэрээнд заасан зээлийн мөнгийг гэрээ байгуулагдсан өдөр бус дараа нь хувааж шилжүүлсэн нь зээлийн гэрээ байгуулагдсанг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс яг хэдэн төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхой заагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлгүй байна.

 

5. Хариуцагчаас дансанд орсон мөнгийг би ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээ нь зээлийн мөнгийг шилжүүлснээр байгуулагдсан тооцогдох бөгөөд хэрэгт хамааралгүй байх тул шүүхээс зээлийн мөнгө хариуцагчийн дансанд шилжсэн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойших дансны гүйлгээнд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

 

6. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч ******* нь хариуцагч тухайн зээлийн шалгуур нөхцөлийг хангаагүй байхад зээлийг олгож хууль, журмыг зөрчсөн гэсэн тайлбарыг гаргасан боловч ямар хуулийн аль үндэслэлийг нэхэмжлэгч ******* зөрчсөн, аль байгууллагаас баталсан ямар журамд заасан шалгуур нөхцөлийг хариуцагч нь хангаагүй болохыг тодорхой зааж тайлбарын үндэслэлээ нотолсонгүй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 45 дугаар зүйлийн 45.1зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 140,97,862.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,087,890.40 төгрөг, нийт 6,025,752.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгохоор шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэсэн болох нь Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 7 дугаар сарын 0-ны өдрийн 0/86 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул барьцааны гэрээг шүүхээс хүчин төгөлдөр гэж дүгнэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Э-10100005, Э-10100006, Э-10100002, Э-10100004, Э-1010000 дугаартай газар тариалангийн зориулалтай газрууд болон трактороор үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс төлсөн 2,04,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2,04,278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

9. Хариуцагчийн хувьд Д. гэх иргэнээс мөнгө нэхэмжлэх, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар нэхэмжлэгч *******ны ажилтан өөрт нь гэм хор учруулсан гэж үзэж хохирлоо холбогдох байгууллагаас нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг баримтлан хариуцагч Харчу овогт ******* Эрдэнэбат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 140,97,862.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,087,890.40 төгрөг, нийт 6,025,752.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК -нд олгосугай.

  2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:

  - Улсын бүртгэлийн Э-10100005, Э-10100006, Э-10100002, Э-10100004, Э-1010000 дугаартай газар тариалангийн зориулалтай газрууд болон трактороор үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс төлсөн 2,04,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2,04,278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  4.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

4.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

4.. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй..

4.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН