| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2023/00470/И |
| Дугаар | 148/ШШ2023/00577 |
| Огноо | 2023-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2023/00577
2023 оны 10 сарын 11 өдөр Дугаар 148/ШШ2023/00577 Сэлэнгэ аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох
6,500,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 ооны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 20 хоногийн ххугацаатай 5,000,000 /таван сая/ төгрөг зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаанд нь өгөхгүй намайг хохироож байна. 2023 оны 04 сарын 07-ны өдөр чатаар хүү тогтоож өгөөрэй гэж санал гаргахад хариуцагч зөвшөөрсөн. Иймд хариуцагч *******ээс зээлж авсан мөнгө болох 5,000,000 /таван сая/ төгрөг, хүү 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 1 сарын10 хувь буюу 3 сарын хүү болох 1,500,000 төгрөг нийт 6,500,000 төггрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******өөс хариуцагч Т.******* холбогдуулан Зээл 5,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хүү 1,500,000 төгрөг нийт 6,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн мөнгө зээлэх хүсэлтийн дагуу 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн өөрийн эзэмшлийн ******* дугаартай данснаас дугаартай данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, дансны хуулга, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна.
Тогтоосон үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
283 дугаар зүйлийн 283.1-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасны дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******өд зээлсэн мөнгө болох 5,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
2. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хүү 1,500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчаас маргаангүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул зээлийн хүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******ээс Зээлийн мөнгө 5,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх зээлийн хүү 1,500,000 төгрөг нийт 6,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 118,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан ******* Баярцэцэгээс зээлийн мөнгө 5,000,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* Мөнгөнтөгс /РД:МЮ86011473/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 118,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.
3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
3.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН