Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2023/00606

 

 

 

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2023/00606

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ХХК-нд холбогдох

******* ******* сүлжээ, дэд бүтцийн суурилалт, завсар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* ******* , , нь Монгол Улсад аж ахуйн нэгж, иргэд харилцаа ******* зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдьэр гаргаж ******* ******* тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг юм.

Харицаа ******* ******* ******* болон ******* ******* ХХК-ийн хооронд /Б/ тоот харилцаа ******* үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан. Энэ тусгай зөвшөөрлийн төлбөр жилийн 1,000,000 төгрөг бөгөөд хариуцагч 2014-2016 оны төлбөр болох 2,000,000 төгрөгийг төлж барагуулсан бөгөөд одоо 2016-2017 оны төлбөр болох 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд харилцаа ******* үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийн төлбөр болох 1,000,000 / нэг сая/ төгрөгийг ******* ******* ХХК-с гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-аас хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан гаргасан ******* ******* сүлжээ, дэд бүтцийн суурилалт, завсар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс дараах үндэслэлээр хангах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

1. Хариуцагч ******* ******* ХХК нь /Б/NILM/ дугаартай Гадна ******* кабедь шугамын угсралт суурилуулалт, засвар хийх Б ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-тай 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Б ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан үйл баримт нь ******* ******* ХХК-нд 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр олгосон Б ангиллын тусгай зөвшөөрөл, /Б/NILM/ дугаартай ******* ******* үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь /Б/NILM/ дугаартай ******* ******* үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ******* ******* ХХК нь ээлжит жилийн төлбөрийг жил бүр тусгай зөвшөөрөл олгосон ******* ******* ******* ******* *******-нд төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан боловч хариуцагч нь ээлжит жилийн төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* ******* ХХК-наас ******* ******* сүлжээ, дэд бүтцийн суурилалт, завсар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-нд олгохоор шийдвэрлэлээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг эзгүйд шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан, хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн өмнөх шүүх хуралдааны хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс хойшилж байсан зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар зохигч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК ******* ******* сүлжээ, дэд бүтцийн суурилалт, завсар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төлбөрт 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* /РД:9089314/-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь байгууллагын хувьд тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад тохирох тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулж, орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БАЯРСАЙХАН