Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 0228

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч О.Наранцогт нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Наранцогтод холбогдох эрүүгийн 1725000000028 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Өвгөн буурал овгийн Оюумаагийн Наранцогт, Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Булган аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Орхон Азза” ХХК-д гагнуурчин ажилтай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд багийн 7-4 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ГЮ83101131/

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.Наранцогт нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Н.Оргилдаштай хамт архи ууж байгаад нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ш.Оргилдашийн “2017 оны 7 дугаар  сарын 21-ний өдөр ажил тараад ажлын газрын найзууд болох Одонтэмдэг, Даваажав, Наранцогт нартай цуг тосгоны урд талын булаг дээр архи ууцгаасан. Одонтэмдэг машин барьж байгаа гээд архи уугаагүй. Даваажав, Наранцогт бид нар 0.75 граммын архи 2 шилийг хувааж ууж дуусгаад булагаас хөдлөөд хивсний үйлдвэрийн урд талд бие засах гээд Наранцогт бид 2 буусан. Тэгээд зогсож байтал чи дүү уруу татаж архи уугаад байна гэж уурласан. Би уруу татаж архи уугаагүй гээд машинд орж суухад үгийн зөрүүгүй миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Би гарыг нь барьж авах гэж байтал миний шүд рүү цохисон. Гэтэл Одонтэмдэг цаанаас ирээд Наранцогтыг салгаад цааш нь аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/

 

2. Гэрч Н.Одонтэмдэгийн “Тухайн өдөр би машин барьж явсан болохоор архи уугаагүй. Эхний шил архиа ууж дуусгачихаад 2 дах шил архиа явж байхад уусан. Тэгээд ниссаны уулзвар луу эргээд зогссон. Би бие засах гээд цаашаа буугаад явсан эргээд ирэхэд Оргилдашийн хамраас цус гарчихсан Даваажав тэр хоёрыг салгаад байж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12-р хуудас/

 

3. Гэрч Б.Даваажавын “Н.Оргилдаш О.Наранцогт 2 хоорондоо юм ярьж байгаад О.Наранцогт Н.Оргилдашийг цохих шиг болсон. Н.Оргилдаш О.Наранцогтод цохиулахдаа гартаа байсан архийг миний нүүрлүү цацсан. Тэгээд би Оргилдашийн урдуур буугаад О.Наранцогтыг цааш нь салгаад Оргилдашийг Даваажав аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/

 

4. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар  сарын 27-ны өдрийн 655 дугаартай шинжээчийн “Н.Оргилдашийн биед дээд баруун нэг ба хоёр дугаар шүдний ганхалт, баруун нүдний зовхинд цус хуралд үүсчээ. Дээрх гэмтлүүдийн дээд баруун нэг ба хоёр дугаар шүдний ганхалт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 12-13-р хуудас/ болон О.Наранцогтын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх 18-19-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 23-р хуудас/ зэргийн шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Наранцогт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч О.Наранцогт нь 2017 оны 07 сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Н.Оргилдаштай маргалдан нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.Оргилдашийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 655 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

                     Шүүгдэгч О.Наранцогтын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Н.Оргилдаш нь мөрдөн байцаалтын шатанд “Миний бие О.Наранцогттой маргалдсаны улмаас биед учруулсан гэмтэл одоо эдгэрч эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгч туслана уу” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Өвгөн бууралхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Наранцогтыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.Наранцогтод оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Наранцогтод урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС