Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 148/ШШ2023/00621

 

 

 

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 148/ШШ2023/00621

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох

 

12,394,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* миний бие Д.*******ай хамт ажилладаг байсан. Энэ хугацаанд ******* нь итгэл үнэмшил үзүүлж, 5-н жилийн мөнгө удахгүй бууна, тэгэхээр өгий гээд янз бүрийн зовлон гачигдал тоочиж 2022 оны 04 сараас 2022 оны 12 сар хүртэл өөрийн данс болох ******* болон аав ******* хаан банкны данс тоот данснуудад нийт 12,413,600 төгрөгийг бага багаар цувуулж авсан. Уг мөнгийг авахдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй, мөн хүүгүй авсан болно. ******* нь уг авсан мөнгөнөөсөө 4,019,000 төгрөгийг мөн цувуулж бага багаар өгсөн. 2023 оны 02 сарын 20-ны өдөр эвлэрүүлэн зуучлахад өгсөн боловч би хол ажилладаг, чөлөө өгөхгүй байна гэсээр сүүлдээ чаддаг юм бол шүүхдээд ав гэж хэлсэн, үүнээс хойш миний фэйсбүүк, утас блок хийсэн. *******ын аав Даваасүрэнтэй 2022 оны 05 сарын 02-ны 19:32 цагт 95879067 утсаар холбогдоход би мэдэхгүй, өгдөг газар нь өг гэж хэлсэн. ******* нь...боомтод том машин явуулж байгаа, удахгүй өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй би чамаас 12 сая төгрөг авснаа мэдэхгүй байна гэж мессэж бичсэн байсан. *******ын мөнгө гуйсан чат, мэссэж бүгд бий. ******* миний бие Д.******* ямар нэгэн төлбөр байхгүй. Гэрийн хаягийг нь олохоор гэрт нь очиход хашаа, байшингаа зараад шилжсэн байсан. Иймд миний үндсэн мөнгө болох 8,394,600 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хилийн цэргийн 101 дүгээр ангид ажилладаг. 2022 оны 05 дугаар сараас эхлэн Алтанбулаг боомт дээр ажиллаж эхэлсэн. Тэгэхэд энэ хүн надтай анх танилцахдаа миний хамаатан гэж хэлж байсан. Миний ээж айлын өргөмөл хүүхэд учраас би маш их баярласан, тэрнээс хойш миний итгэл үнэмшлийг хүлээж авсан. Тэрнээс хойш надаас анх 30,000 төгрөг зээлсэн, дараа нь 100,000 төгрөг зээлсэн, түүний дараа нь миний 5 жилийн мөнгө орно тэгэхээр өгье гэж хэлээд надаас байнга мөнгө нэхдэг болсон. Би үнэхээр орох үгүйг нь мэдэхгүй учраас таньдаг хүнээсээ асууж энэ хүний мөнгө орох болов уу гэж асуутал орох юи байна гэж хэлсэн, энэ хүнийг би нэхэх болгонд нь би мөнгийг нь өгдөг байсан. Энэ хүн покер тоглодог байсан, надаас хэлж авдаг хэлэхдээ маш их шаналгадаг, зовоодог тухайн үед ч би мөнгөтэй байсан. Дараа нь надаас аавын тэтгэврийн мөнгө бууна гэж 300,000 төгрөг авсан дараа нь бэлэн 800,000 төгрөг авсан 2022 оны 08 дугаар сард хүртэл би өгсөн. Дулаанханд байдаг Баярмаа гэж хүн байдаг, миний хуурай эгч байсан энэ хүнээс болж тангараг тасарсан. Тэр хүнээс ******* эхлээд 500,000 төгрөг, дараа нь 1,500,000 төгрөг сар болгоны 20% хүүтэй мөнгө авсан. Гэвч ******* өгөөгүй, энэ хүний өмнөөс сар болгон хүүтэй мөнгө төлсөн. Сүүлдээ хүүтэй мөнгийг нь төлөөд сүүлдээ би төлж чадахаа больсон. Энэ хүн мэдэж байгаа, гэрт нь хүртэл очсон. Миний дансаар авчихсан учир энэ хүний өмнөөс хүүтэй мөнгө төлөөд Баярмаа гэдэг хүнд би одоогоор 6,000,000 төгрөгийг өгсөн. Энэ хүний өрийг төлөөд өрийн дарамт болж эхэлж байна. Би энэ хүний өмнөөс бүх данс цалингаа бариулчихсан. Би хүүхдийнхээ 100,000 төгрөгөөр амьдарч байна. Сүүлдээ 2022 оны 12 дугаар сард унаж байсан машиныг нь зарж өрөө өгөх гэтэл би чиний мөнгийг өгнө гээд машинаа зараад мөнгө зээлчих гээд би өгсөн. Энэ хүн үнэхээр өгөхгүй байгаа юм уу гэхээр бага багаар 150,000 төгрө, 200,000 төгрөг өгдөг. Би энэ хүнээс мөнгө аваагүй биш авсан, энэ хүн надаас мөнгө авахдаа дандаа хүүгүй мөнгө авдаг. Би харин энэ хүний өмнөөс дандаа хүүтэй мөнгө төлсөн. Баярмаа гэх хүн нөхөртэйгөө хамт хүүхэдтэйгээ хамт нөхөр нь зүрхэндээ стик тавиулчихсан гуурс тавьчихсан аймар хүн ирсэн. Би ээжээсээ нуучихсан байсан учраас манай гэр бүлд маш их хэрүүл авчирсан манай ээж сахарын хяналтанд байдаг. Тэрнээс хойш манай ээж унаад, 7 дугаар сарын 5-нд зүрхэндээ стик тавьчихсан. Энэ хүн мэдэж байна. Сүүлдээ эхнэр нь намайг фейсбүүкэд тавьсан. Янз янзаар дарамталсан. Би сүүлдээ шал өөр хоёр дугаар авчихсан. Би даргадаа тайлбарлаж хэлсэн. Би яах учраа олохгүй байсан. 1,800,000 төгрөгийг би аваад энэ их өрний хаана нь наах вэ? Энэнээс болоод манай ээж үнэхээр үхэх дээрээ тулаад байж байна. Битгий манай гэрт ирээд дарамтлаачээ гэж гуйсан. Би энэний араас Сайншанд руу хүртэл явсан. Энэ залуу надад үнэхээр дарамт үзүүлсэн. Би мөнгөө авмаар байна, ийм гэдгийг чинь ч мэдээгүй... гэжээ.

3. Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2018 онд Сэлэнгэ аймгийн 101 дүгээр ангид шилжиж ирсэн. Тухайн үед найз нөхөд гэхээсээ илүү харилцаа нь ондоо болж ирсэн. Энэ хүн намайг гэрт ирсэн гэж байна. Тухайн үед би гэртээ байдаг байсан Цэцэгбаяр байнга манайд ирдэг байсан. Хажуу айлын хүн хүртэл мэддэг. Энэ хүн намайг луйвардсан гэж байна. Тухайн үед би 1,200,000 төгрөгийн цалинтай байсан. 1,000,000 төгрөгийг зээлэнд явж үлдсэн 200,000 төгрөгийн 100,000 төгрөгөөр өөрийгөө болгож, үлдсэн 100,000 төгрөгөөр тоглодог байсан. Баярмаа гэдэг хүн над руу залгаж мөнгө нэхсэн. Надад хамаагүй гэсэн учраас Цэцэгбаяраас авна гэж хэлээд салгаж байсан. Нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаас харагдаж байна. Би мөнгө төгрөг авсны хувьд авсан ч дараа нь тухайн шилжүүлсэн данс руу нь буцааж орсон. Миний хувьд их мөнгө аваад энэ хүнээс зугтаагаагүй. Өөрөө авчраад хамт сууж тоглодог байсан. Тухайн үед хожоорой, чи шүү, амжилт, хайртай шүү гэсэн утгатай мөнгө шилжүүлдэг байсан. Эцэст нь хэлэхэд би эгчээсээ мөнгө зээлж, ажиллагаанд явж хамгийн сүүлд 2,500,000 төгрөг авах ёстой байсан. Сүүлдээ 2,000,000 төгрөг ******* данс руу хийчих гээд хийж байсан. Унаж байгаа хар машиныг би мөнгө нэмэрлэж урьдчилгаа хийж байсан... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 12,394,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны үед 12,060,000 төгрөг гаргуулах болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгав.

 

Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн данснаас хариуцагч *******ын данс руу шилжүүлсэн 3,976,000 төгрөг, бэлнээр өгсөн 800,000 төгрөг, хариуцагч *******ын хэлсэн нэр бүхий 12 хүний дансаар түүн рүү шилжүүлж өгсөн 7,443,000 төгрөг, гэх иргэнээс зээлсэн мөнгөний хүүд төлөх 2,700,000 төгрөг, нийт 14,919,000 төгрөг, үүнээс хариуцагч *******аас буцаан өгсөн 2,859,000 төгрөгийг хасаад үлдсэн 12,060,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

 

Нэхэмжлэгчээс дээрх мөнгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа үндэслэлээ: Д.*******ай хамт ажилладаг байсан, ******* покер тоглоно гэж дээрх мөнгийг надаас зээлж аваад 2,859,000 төгрөгийг буцааж өгсөн, үлдсэн мөнгийг өгөхгүй байгаа тул түүнээс гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж, хариуцагч ******* нь *******аас авсан мөнгөнүүдээ буцааж өгсөн, одоо нэхэмжилж байгаа мөнгөөс аав руу шилжүүлсэн 2,000,000 төгрөг, эгч рүү шилжүүлсэн 350,000 төгрөг, төлбөр гэж шилжүүлсэн 20,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргав.

 

2. Хариуцагч ******* покер тоглох зорилгоор нэхэмжлэгч *******аас мөнгө зээлж байсан нь хариуцагч, нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч *******ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр өгсөн: ...Мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгыг нь харах юм бол lantu, sh, shijir гэх нэрээр шилжүүлж байгаа нь намайг цахимаар покер тоглоод мөнгө хожвол өгөөрэй гэж хэлээд шилжүүлдэг байсан гэсэн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн данс руу hojino shuu, chi shuu гэх утгааар шилжүүлсэн гүйлгээний баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хэргийн 120 тал/

 

Хариуцагч *******аас Нэхэмжлэгч *******ыг дээрх мөнгийг хамтарч покер тоглохын тулд шилжүүлдэг байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдсонгүй.

 

Иймд тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үззэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр ******* нь *******аас зээлж авсан мөнгийг түүний шаардсан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

3. Нэхэмжлэгчийн 12,060,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчид бэлнээр өгсөн гэх 800,000 төгрөг, гэх иргэнээс зээлсэн мөнгөний хүүд төлөх 2,700,000 төгрөг, хариуцагч *******ын хэлсний нэр бүхий 12 хүний дансаар дамжуулж түүнд өгсөн 7,443,000 төгрөгөөс данс руу шилжүүлсэн гэх 300,000 төгрөг, гэх данс руу шилжүүлсэн 614,000 төгрөг, данс руу шилжүүлсэн гэх 15,000 төгрөг, нийт 929,000 төгрөг бүгд нийт 4,429,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

-Бэлнээр хариуцагч ******* өгсөн гэх 800,000 төгрөгийг тухайд: Нэхэмжлэгчээс хариуцагчид 800,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч, энэ нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.

 

- гэх иргэнээс зээлсэн мөнгөний хүүд төлөх 2,700,000 төгрөгийн тухайд: Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар оос *******т холбогдуулан гаргасан Үндсэн зээл 2,400,000 төгрөг, алданги 240,000 төгрөг, нийт 2,640,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн од 2,700,000 төгрөгийн хүү төлөх ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй байна. /хэргийн 75 тал/

Мөн оос зээлсэн мөнгийг Д.******* зээлүүлсэн гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

-Хариуцагч *******ын хэлсний дагуу нэр бүхий 12 хүний дансаар дамжуулж түүнд өгсөн 7,443,000 төгрөгийн данс руу шилжүүлсэн гэх 300,000 төгрөг, гэх данс руу шилжүүлсэн 614,000 төгрөг, данс руу шилжүүлсэн гэх 15,000 төгрөг, нийт 929,000 төгрөг-ийн тухайд:

ХААН банкны Сэлэнгэ аймаг дахь салбарын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолтоор дээрх 3 данснууд зөрүүтэй талаар мэдээлэл ирүүлснээр дээрх данс эзэмшигчдийн мэдээлэл тодорхойлогдоогүй байна. Иймээс эдгээр дансаар шилжсэн мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна /хэргийн 40 тал/

4. Нэхэмжлэлийн шаардлагаас 7,631,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

- Нэхэмжлэгч О.******* данснаас хариуцагч *******ын данс руу шилжүүлсэн 3,976,000 төгрөгийн тухайд:

Хариуцагч *******ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр өгсөн: ...Өөрийнхөө Хаан банкны 5679035231 тоот дансаар түүнээс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 29 удаагийн гүйлгээгээр 3,976,000 төгрөгийг хүлээн авсан гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн ХААН банк дах эзэмшлийн 5029550434 дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгчээс хариуцагчид 3,976,000 төгрөгийг зээлүүлж, хариуцагч түүнийг хүлээн авсан нь тогтоогдож байна. /хэргийн 5-24, 120 тал/

 

- Хариуцагч *******ын хэлсний дагуу нэр бүхий 12 хүний дансаар дамжуулж түүнд шилжүүлж өгсөн 7,443,000 төгрөгийн тухайд:

Нэхэмжлэгчээс хариуцагч *******ын хэлсний дагуу нэр бүхий 12 иргэнээр дамжууулан 7,443,000 төгрөгийг түүнд өгсөн болох нь нэхэмжлэгчийн ХААН банк дах эзэмшлийн 5029550434 дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны Сэлэнгэ аймаг дахь салбарын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагчаас дээрх данснуудыг мэдэхгүй, нэхэмжлэгчид хэлээгүй гэж тайлбарлаж боловч энэхүү тайлбар нь нэхэмжлэгчийн дээрх нэр бүхий 12 иргэн данс руу [email protected], Lantu, Shjree, Shijirbaatar гэх утгаар шилжүүлж байсан нэхэмжлэгчийн ХААН банк дах эзэмшлийн 5029550434 дансны дэлгэрэнгүй хуулгаар үгүйсгэгдэж байна. /хэргийн 5-24, 40 тал/

Мөн хариуцагчаас 1,500,000 төгрөгийг Бадамсүрэн гэх иргэнээр дамжуулж нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн иргэн нь хариуцагчийн мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 12,060,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,631,000 /7,631,000 төгрөг нь нэхэмжлэгч О.******* данснаас хариуцагч *******ын данс руу шилжүүлсэн 3,976,000 төгрөг, хариуцагч *******ын хэлсэн нэр бүхий 12 хүний дансаар түүн рүү шилжүүлж өгсөн 7,443,000 төгрөгөөс 6,514,000 төгрөгийг, нийт 10,490,000 төгрөгөөс хариуцагчийн буцаан төлсөн 2,859,000 төгрөгийг хассан дүн/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,429,000 /4,429,000 төгрөг нь бэлнээр хариуцагчид өгсөн гэх 800,000 төгрөг, гэх иргэнээс зээлсэн мөнгөний хүүд төлөх 2,700,000 төгрөг, хариуцагч *******ын хэлсэн нэр бүхий 12 хүний дансаар түүн рүү шилжүүлж өгсөн 7,443,000 төгрөгөөс данс руу шилжүүлсэн гэх 300,000 төгрөг, гэх данс руу шилжүүлсэн 614,000 төгрөг, данс руу шилжүүлсэн гэх 15,000 төгрөг, нийт 929,000 төгрөг-ийн нийлбэр дүн/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,904 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 145,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан хариуцагч овогт ******* Шижирбаатар 7,631,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч овогт ******* Цэцэгбаяр олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,429,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,904 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 145,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

 3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БАЯРСАЙХАН