| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0540/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/93 |
| Огноо | 2026-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/93
2026 02 06 2026/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Д,
хохирогч Д.А,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.С, Д.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б.М-т холбогдох эрүүгийн 24250044***30 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Орхон аймаг Баян-Өндөр сум ******** баг ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг ** тоотод оршин суух, урьд;
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ хоног хорих ялаар шийтгүүлснийг Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаартай магадлалаар “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар,
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж гурван мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
Б овогт Б-ийн М,
Шүүгдэгч Б.М нь;
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг “********” зочид буудлын *** тоот өрөөнд хохирогч Д.А-ыг “явах гэлээ, чи явдаг хэн юм” гэж хэлж, үсдэж, толгой, нүүр хэсэгт нь алгадах, хоолойг нь боох зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.М “...П, О нар миний таньдаг хуурай дүү нар байгаа юм, тухайн өдөр дүү нар маань ирээд бид “жаахан сууя, машинд суултай биш” гээд “********” буудал ороод хоол захиалж идээд сууцгаасан.
Аыг “П-ын найз” гэж надад ярьж байсан, буудал руу орохоос өмнө Дэнжид явж байгаад “манай найз дээр ороодхоё, пиво дөхүүлээд өгчих гэнэ” гэж хэлээд П хоёр лааз пиво аваачиж өгсөн, А хальт машины хажууд ирсэн, тэгээд бид нар хөдөлсөн. Бид нар буудалд ороод хоол, унд захиалж идээд, ганц нэг пиво уугаад сууж байтал цаг орчмын дараа А орж ирсэн, П дуудсан байгаа юм. П нь А-д өөрийнхөө нэр дээрх хашаа байшинг зараад, нэр шилжүүлж өгөөгүй, мөнгө төгрөг дутуу гэсэн маргааныг би яаж шийдэх юм, би тийм юм зохицуулдаг хүн биш, тухайн үеийн харилцааг нь харахад энэ хоёр найз нөхдүүд болсон, их ойр дотно холбоотой хүмүүс юм шиг байгаа юм, тэгээд ч хашаа байшинг нь зохицуулж өгнө гэдэг надад ямар ч хамааралгүй, би тэрийг зохицуулж өгөх ямар ч боломжгүй. Би авто засварын газар, авто сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг, сүүлийн 15-16 жил ажиллуулж байна, А “Lexus-250” гэдэг машин унадаг юм билээ, надтай танилцсаныхаа дараа “ах аа би ажил төрөлгүй хэцүү байна, танд зээлээр янзлаад өгөх боломж бололцоо байгаа юу” гэж ярьсан, би “болно” гэдгийг хэлж байсан, А бид хоёрын хооронд нэг л удаа тийм харьцаа болж байгаа. Түүнээс надад эмэгтэй хүн байтугай, эрэгтэй хүнийг ч гэсэн барьж аваад цохиж зодох шаардлага байхгүй, цохиж зоддог ч үгүй, би өнөөдрийг хүртэл хэлсэн, хийсэн болгондоо хариуцлагаа хүлээсээр ирсэн, харин намайг энэ дээр буруутан болгох гэж байгаа шалтгаан нь би замын цагдаад шалгуулаад, замын цагдаа надад хөнгөн гэмтэл учиртал зодчихоод сүүлд нь “аргагүй хамгаалалт” байсан гэдэг зүйлийг яриад өнгөрч байгаа. Энэ хэрэг дээр ажилласан байцаагч надад ял тохохын төлөө зүтгэсэн, “зодсон гэсэн биз дээ”, “чамайг зодсон л гээд байгаа юм даа” гэдэг. Үүнээс өмнө А гэдэг хохирогчоос мэдүүлэг авсан байгаа, гэтэл өнөөдөр аваагүй мэтээр, хавтаст хэрэгт нэг ширхэг ч баримт байхгүй, бүтэн цаг намайг өрөөндөө зодож цохиж, элдвээр дуудсан. Би тэр үед замын цагдаа Батзаяа гэдэг хүнтэй маргалдаад, бид хоёрын хэрэг шүүх дээр явж байсан, ямар нэгэн асуудал болохгүй, ямар нэгэн хэрэг төвөгт оролцохгүй гээд би хувийн батлан даалт дээр гарын үсэг зурсан байсан, хичээж амьдрах гэж зүтгэж яваа хүний хувьд энэ дундуур хэрэг хийвэл шууд хоригдоно гэдгийг мэдэж байгаа, надад ял өгөхөөр харилцан тохиролцож зүтгэсэн. Энэ хэрэг дээр оролцсон цагдаа, прокурор, бүх хүмүүсийг шалгадаг газар нь шалгуулж эхнээсээ арга хэмжээ авахуулаад явж байгаа, тухайн орой А гэдэг хүн П-тай “хашаа байшингаа шилжүүлж өгнө”, “өгөөгүй” гэдэг хоорондын хэрүүлээ хийж эхэлсэн, би тэгэхээр нь “миний авсан өрөөнд та нар ингэж хэрүүл хийхгүй, хэрүүл хийвэл гадаа гарч хий, та нарын хэрэлддэг өрөө биш, та нар бусдыгаа хүндлэхгүй байна” гэдэг байдлаар энэ хоёрт хэлсэн. ...хэрэлдэж маргалдаад нэгнийгээ элдвээр дуудаад, А нь П-ыг алгадаж авахад П буцаагаад нүүр рүү нь алгадаад, хоёулаа орилолдоод ноцолдсон, би нэг ч гар хүрээгүй, надад энэ хүнийг зодсон гэх ямар ч юм байхгүй, тухайн үед байсан цорын ганц гэрч нь П. Танихгүй хүнтэй маргалдана гэж юу байх вэ, хамгийн гол нь энэ хоёр хэрэлдэж байгаад овоо гайгүй болоод А “би явлаа” гээд гарах гэхээр нь “ахын дүү согтуу байж машин барьж яах юм, жолооч дууддаг юм уу яадаг юм, тиймэрхүү арга хэмжээ аваарай, нийгэм хэцүү болсон шүү” гээд ахын хувиар зөвлөгөө өгсөн, гэтэл гараад явахдаа ширээн дээр байсан миний гар утсыг аваад гараад явчихаж байгаа юм, тэгэхээр нь би “утсаар ярих гэж байгаа юм байх даа, хувцсаа өмсөөд гарсан юм даа, би утсаа авъя, хөөе наадах чинь утас авчихлаа, П аа босоорой” гэхэд гутлаа өмсөх гээд байгаа юм шиг, таавчиг өмсөх гээд байгаа ч юм шиг дүлэгнээд байхаар нь би шууд босоод гарсан. А-тай коридорт ойролцоогоор 3 минут юм уу 5 минут ярилцсан, “чи яагаад миний утсыг авчихав, миний утсыг өгөөч, чи яасан гээд миний утсыг авч байгаа юм, утсаар ярих гэж байгаа бол наанаа ярьчихаад буцаагаад өг” гэхэд “би чиний утсыг аваагүй, явлаа” гэсэн, “чи сая нүдэн дээр аваад гарчихлаа шүү дээ” гэхэд “би аваагүй, хар, нэгж” гэж байгаа юм, тэгээд карманаас нь миний утас гараад ирэхэд “өө энэ л байна” гээд ор руу шидсэн. П бид гурав зогсож байсан, “чи авсан л байгаа биз дээ, хар хулгайч минь, яадаг муу п***а вэ, авчихаад гүрийгээд” гэж энэ хүнийг хэл үгээр доромжилсон, энэ хүн “юун сүртэй юм андуурсан байна” гэхээр нь “чи андуурсан бол өөрийнхөө утсыг үлдээгээд миний утсыг аваад гармаар юм, гэтэл миний утсыг аваад гардаг нь ямар учиртай юм” гэсэн чинь “чиний ах намайг хулгайч гэлээ” гээд П-тай буцаад орилолдсон, эмэгтэй хүнд байх шинж энэ охинд үнэндээ байхгүй. ...энэ хоёр хоорондоо хэрэлдээд барьцалдаж аваад, А-ын куртик тайлагдаад барьцалдсан байхад нь би “боль” гээд П-ыг татаад, нэг гараараа энэ хүнийг “ахын дүү цаашаа яв” гэсэн, явахгүй хэрүүл хийгээд байхаар нь би утсаа аваад “за больё, цагдаа дуудаад чамайг өгөөд явуулна, утас авч гараад баригдахаараа андуурсан болчихдог, баригдахгүй бол чи хулгай хийчихдэг, ийм юм байж болдог юм уу, чамайг өгдөг газар нь өгөөд явуулъя, андуурсан юм бол яршиг мөрөөрөө яв гэж байхад яасан их юм ярьдаг юм” гэхэд “би хулгайч биш, муу п***а нар минь” гээд эр хүнийг хэлэх, хэлэхгүйгээр хэлж байсан. Тэгэхээр нь “цагдаа дуудъя” гээд утсаа аваад гартал шууд түрүүлээд гараад явсан, “явчихаж байгаа юм чинь” гээд цагдаа руу залгаагүй, тэр миний хамгийн том алдаа болсон гэж дүгнэлт хийж байгаа. Тэр үед гараад явахаар нь “явчихлаа даа” гээд “ахын дүү хэвтэе хэвтэе, эндээ нэг мөсөн хоноё” гээд удаа ч үгүй байж байтал гаднаас гурван цагдаа орж ирсэн, “А гэдэг эмэгтэй танай өрөөнд зодуулсан гээд дуудлага өгсөн байна, юу болсон юм” гэхээр нь би саяын ярьсныг ярьсан, “энэ залуу тэр эмэгтэйн найз нь, энэ хоёр хашаа, байшингийн маргаан хийсэн, миний утсыг хулгайлахаар нь цагдаа дуудах гэхэд зугтаагаад гараад явсан, явчихлаа гэж бодсон эсрэгээрээ зодуулсан болж байгаа юм уу, ах нь ерөөсөө гар хүрээгүй, харин энэ хүн /П/ нүүр рүү нь алгадаж унагаасан, энэ хоёр ноцолдсон, би болиулсан” гээд гурван цагдаагийн өмнө болсон процессыг хэлэхэд П-ыг барьж аваад “чи тэгсэн юм уу, юу болсон юм” гэсэн “хашаа байшин гээд над руу агсраад байсан, би хулгайч биш гээд М ахын утсыг авчихаад байсан” гэхэд “та дагаж яваад цагдаа дээр наад ярьж байгаа юмаа ярина” гээд Пыг дагуулж явсан, энэ охин үүдэнд зогсож байсан байгаа юм. Дагуулж яваад цагдаа дээр очоод эд нараас тайлбар мэдүүлэг авсан юм билээ, П буцаад 1 цаг юм уу 2 цагийн дараа өрөөнд ороод ирсэн, “яасан, юу болов” гэхэд “очоод ирлээ, болсон процессыг ярилаа, чихэн дээр нь урагдсан байна, миний цаганд урагдсан байна” гэсэн. Том цагаан төмөр цаг зүүсэн байсан, “миний энэ цаганд чихнийх нь ар тал жаахан урагдсан юм, тэр дээр л юм яриад байна” гэсэн, “зодож цохисон юм байхгүй юм байгаа биз дээ” гэхэд намайг нэг алгадахаар нь би буцаагаад нэг алгадсан, өөр зодсон юм байхгүй ах аа” гээд унтсан. Тэгээд хоёр хоногийн дараа намайг цагдаагаас дуудаад, “та тэр үед байсан байна, гэрчийн мэдүүлэг өгөөдөхөөч” гэхээр нь очиж гэрчийн мэдүүлэг өгсөн, тухайн өдөр дуудлагаар орж ирсэн Мөнх-Эрдэнэ гэх хоёр офицерын нэг офицер дээр нь энэ хэрэг шалгаж байгаа, тухайн байцаагчид ийм юм болсон гэдгийг нь хэлсэн, “гэрчийн мэдүүлэг авчихлаа, боллоо” гэсэн чинь жилийн дараа буюу жил дуусахад 2, 3 хоног дутуу байхад дуудаад намайг яллагдагчаар татаж байгаа юм, “яаж байгаа юм” гэхэд “А таныг зодсон гээд байна, прокуророос таныг тат гэсэн, өөр ямар ч арга байхгүй” гээд намайг татсан. ...Надад энэ жижигхэн охиныг зодож нүдээд явах ямар ч сонирхол байхгүй, тийм харизм ч байхгүй, харин эрэгтэй хүнтэй үзвэл үзчихдэг, ярих юмаа ярьчихдаг, хаана ч хэлье гэдгээ хэлчихдэг ийм л хүн, өмнөх хийсэн үйлдлээр нь хүнийг “энэ үнэхээр л муу хүн юм даа” гээд байвал хэцүү л байх. Би боддог юм, энэ хүн гарч Птай ярилцаад “энэ хүнд гомдолтой гээд хэлчихвэл машинаа үнэгүй янзлуулчих юм болов уу” гэж бодсон болов уу гэж дотроо бодож байгаа, “********” буудал нь Эрдэнэтийн топ гурван буудлын нэг, бид хоёр коридорт ойролцоогоор таван минут нэлээн юм ярьсан, тэр камерын бичлэг цагдаа нарт байгаа, гэтэл тэрийг гаргахгүй байна, би тухайн үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө “камерын бичлэг байгаа, би коридорт гараад энэ хүнтэй нэлээн ярилцсан, П ч хажууд зогсож байсан, тэгэхэд энэ хүн “аваагүй” л гэж байсан, “та нар энэ хүний хулгай хийснийг камераар шүүхгүй, зодуулсан болгож намайг буруутгадаг нь ямар учиртай юм” гэдэг үгийг удаа дараа хэлсэн, А тухайн үед хашаа байшин ярих гэж ирээгүй, тухайн үед орж ирэхэд манай П гэдэг дүү, төмөр замын орлогч дарга О гээд дүү байсан, эд нар А-ын ярьсан болгоныг мэдэж байгаа, нэг ч удаа хашаа байшингийн талаар яриагүй, ярих ч боломжгүй, би хүний хашаа байшинг авч өгдөг хүн юм уу, энэ нь илт худлаа, харин тэр орой хальт уулзаад салахдаа гупер янзлуулах талаар ярьсан, дараа нь буудалд орж ирээд энэ талаар ярьсан, би А ямар хариу өгсөн бэ гэхээр миний хувьд боломжтой учраас “болно ахын дүү, тэг тэг” гээд танилын нүүр халуун гэж, “тус болвол больё” гэж бодсон, өөр ямар нэг атгаг санаагүй. Тэр үед цорын ганц хамт байсан хүн нь П, тэр өөрөө ч надад болон хамт байсан хүмүүст “энэ цагаар ингээд урсан”, “ийм болчихлоо” гээд хэд, хэдэн удаа ярьсан, хэрэгт хяналт тавьж байгаа цагдаа, прокурорын зүгээс цагийг нь эд мөрийн баримтаар аваагүй, Пыг татсан явж байгаад жилийн өмнө муу хүн модон улаатай гэгчээр “М, М-ийг татъя, муу хүн юм чинь” гээд намайг татчихаж байгаа юм, утас хулгай хийгээд авч гараад мэдэгдэхгүй бол тэр чигээрээ алга болдог, мэдэгдэхээрээ андуурсан болдог зүйлийг нийгэмд зогсоомоор байна. Хүн болгон хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой, тийм ч үүднээс би албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа, хүнийг эрүүдэн шүүж байгаа тухайн алба хаагч нарыг хянадаг байгууллагуудад нь өгсөн. Тийм ч учраас би шүүх засаглалд итгэхгүй байгаа, дотроо айдастай байгаа учраас шүүгч таныг ч гэсэн “татгалзаж байна” гэж татгалзсан хүсэлт өгсөн “нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна” гэж байсан. Шаардлагатай бол тухайн хүмүүсийг энд ч гэрчээр суулгаж болно, цорын ганц зодсон хүн нь П, энэ хоёр маргалдсан, Пыг энд гэрчээр оруулмаар байна, Паар болсон юмыг яриулмаар байна, П “цагны оосроороо урсан, тэр дээр л юм яриад байна” гэж хэлсэн үгийг нь 3, 4 хүн сонссон, тэр хүмүүсийг ч гэсэн бүгдийг нь байлгамаар байна. Би олон сая төгрөгөөр энэ хэрэг дээр Улаанбаатар, Дарханаас өмгөөлөгч авсан, мөнгөтэйдөө биш юм, хоёр удаа төрийн албан хаагчтай орооцолдсоны улмаас, үр дүнгээ өгөхгүй байгаа учраас нэг ч гэсэн зүйл нийгэмд шударга үлдээсэй, нэг ч гэсэн юм үнэн байгаасай, муу л гэхээрээ битгий нийгмээрээ давтаасай” гэсэндээ өнөөдөр ингэж эцсээ хүртэл тэмцье гэж явж байгаа. Би Э.Ч дээр хэвлэлийн бага хурал хийнэ, бүх сайтын газартай ярьсан байгаа, нэг ч гэсэн зүйлийг үнэнээр нь бодож, үнэнээр нь шийдээд өгнө үү гэж хүсэж байгаа.” гэв.
хохирогч Д.А “...би нэг ч зүйлийг худлаа яриагүй, хэргийн процессыг үнэн зөвөөр ярьсан байгаа, тухайн үед би 2012 оны “Лексус-250” гэдэг машин унаж байсан нь үнэн, ...би П-тай учиргүй маргаж, хашаа байшин гэж зодолдоогүй. Энэ хүн “утас хулгай хийсэн” гээд дайраад байсан бөгөөд намайг зодуулж байхад П зурагтны урд пиво бариад зогсож байсан, Отгонбаатар нь цагаан поло цамцтай, цэнхэр өмдтэй, гараа кармандаа хийгээд зогсож байсан. ...утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд “чамайг утас авсан гэж хэлээд болоо шүү дээ, яах юм бацаанаа” гэсэн, би П руу хараад “П би утас хулгай хийх хүн мөн үү” гэхэд “андуурсан л юм байлгүй дээ” гэсэн. ...Энэ хүн үсдэж өрөөндөө оруулаад миний урдаас “ямар шазруун бацаан бэ” гээд яахын зуургүй, бие нь цагаан, хүзүү нүүр хоёр нь түлэгдэж улайсан цээжээрээ ингээд дайраад байсан, ...тухайн үед О байсан, надад хэн ч туслаагүй, би П гэдэг хүнд их гомдолтой байдаг. Би гарч яваад уйлсан, машин дотроо суугаад машинаа нормалдаад зогсоод 5-10 минут уйлж суусан, тухайн үед цагдаа дуудах бодолгүй байсан, ...машиныхаа голын толинд харахад энэ талын хацар маань будаа цацарсан юм шиг болсон, чих маань бамбайсан байсан, ...“харанхуй шөнө буудалд байсан ч гэсэн танихгүй хүнд доромжлуулаад явах юм уу” гээд цагдаа руу залгаад, аав, ээж рүүгээ залгасан, П бид хоёрыг машин дотроо маргалдаад байж байхад цагдаа ирээд П-ыг аваад орсон, би тухайн үед гурван цагдаа ирсэн гэж мэдээгүй, ороод 5-10 минут болсон, нэг цагдаа ирэхээр нь ороход П дахиад зурагтны урд зогсож байсан, энэ хүн орноосоо босож ирсэн ялгаагүй шалдан, хоёр орны голд зогсож байхаар нь “энэ хүн намайг зодсон” гэсэн. Цагдаа нар П-ыг авч явсан, П намар надаас нэлээн их уучлалт гуйсан, П энэ хүнийг “ах” гээд нийлээд яваад байдаг, ...тухайн үед машины хар хайрцагт бичигдсэн байсан, би утсан дээрээ хурааж аваагүй нь тэнэг юм болж байна, П намайг “чи ямар хүнтэй зууралдсанаа мэдэхгүй байна, их том хүн шүү дээ” гээд байсан. ...Намайг “гупер янзлуулах гэж байгаа” гэж байна, дээрээс нь “утас хулгай хийсэн” гэж байна, удаа дараа яаж хүнийг ингэж доромжилж чаддаг юм бэ, би эхний цохилтыг нь даасан, дээр гараад хөдлөхгүй суучихаар нь хөдлөх гээд хөдөлж чадаагүй, өөрөө зөв нийгмийн бүтээх гээд байгаа юм бол надаас хүн шиг чин сэтгэлээсээ уучлалт гуйсан бол би ч гэсэн ингэж цаг заваа үрж явахгүй байсан, “эмэгтэй хүн гэхэд хүнийг муухай хараадаг” гэж байна, яагаад ингэж худлаа яриад байна вэ.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 24250044***30 дугаартай хэрэгт цуглуулсан;
хохирогч Д.А-ын “...2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр...П залгаад “******-д байна” гэж хэлэхээр нь “хаана байдаг юм” гэж асуусан чинь “Есөн-Эрдэнийн голын замаар эргээд буудалд нь байна” гэж ярьсан, би “буудалд юм бол очихгүй, харин найз нь машиныг чинь бариад гадуур гаръя” гэж хэлсэн чинь “чи өдий олон жил найзалж байж надад итгэхгүй байгаа юм уу” гэж хэлэхээр нь “********” буудлын гадаа явж очоод найз Пүүлээтэй гадаа нь уулзахад намайг гуйгаад “хоёулаа буудал руу оръё, энд том, том хүмүүс байгаа, хоёулангийнх нь асуудлыг шийдэж өгөх хүмүүс байна шүү дээ.” гэж хэлэхээр нь хамт орсон. ...“П-ын ах” гээд байгаа жижигхэн, бүдүүн залуу намайг зодсон. Намайг буудлын хаалгаар гарах гэтэл тухайн үл таних залуу зүүн талын хацар хэсэгт 1-3 удаа алгагдаж, миний ухаан санаа балартаад царай маань бүлцийсэн, тэгээд арай гайгүй болж байхад тухайн залуу намайг “чи миний гар утсыг авсан” гэж хэлэхээр би “ямар гар утас юм” гэж асуусан чинь...хөнжлөөс гаргаж ирээд “Ѕ-23 ультра гар утас энэ байна” гэсэн, манай найз П “чи андуураад авсан гэж хэлж болно шүү дээ” гэж надад хэлээд би гарч явах гэтэл орон дээр хэвтэж байсан залуу намайг хүзүүний арын үснээс зулгааж, чирч өрөө рүү буцаж оруулаад, тэгснээ орон дээр гишгэж байгаад өөрөө цаашаа яваад өгсөн, би өөрийнхөө гар утсыг карманаас гаргаж ирээд бичлэг хийх гэтэл намайг ор луу түлхэж, “чи муу ямар шазруун бацаан бэ” гээд шууд миний хоолойноос боож, толгой хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохиж, намайг хөдөлгөөнгүй болгож миний дээр гарч суугаад багалзуурдаад, толгой хэсэг рүү олон удаа нүдэж зодоод, намайг “ална шүү” гэж хэлээд над руу дайраад, би орилоод байсан чинь цаашаа буугаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/,
“...Намайг очиход тухайн буудлын өрөөнд М, П, тэр хоёрын нэг найз, тэгээд би бид дөрөв юм ярьж, нэг хүний хоёр ширхэг 0.5л пиво уусан. Энэ хэрэг явдлаас болж миний сэтгэл тайван биш, толгойн ар хэсгээр хатгаж базалж, баруун талын чих сорвитой, биеийн баруун, зүүн ташаа сорвитой байна. ... монетан ээмэг, бөгж, эрүүл мэнд, хувцас урсан, эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардал, ажилдаа 7-8 хоног яваагүй бөгөөд хийгээгүй ажлын цалин, мөнгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,
“...М гэх эрэгтэй хүнийг танихгүй, 2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө найз П намайг дуудахаар нь Оюут баг “********” зочид буудлын *** тоот өрөөнд очиж уулзсан. Тухайн буудалд М гэх эрэгтэйд зодуулж байхад П нь зурагтны урд зогсож байсан, нөгөө эрэгтэй нь цонхны урд талд зогсож байсан. ...сэтгэцэд хор уршиг тогтоолгохгүй, ...“зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт” гэмтлийг М гэх эрэгтэй миний эрүүл мэндэд учруулсан. Энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон, эмчилгээний зардал мөнгө болох 275.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед миний өрөөсөн монетан ээмэг, дунд хуруунд зүүж байсан монетан бөгж эд зүйлүүд алга болсон тул тухайн хүнээр төлүүлж, хохирлоо барагдуулмаар байна. Мөн хар өнгөтэй, силкен цамц миний дээр гараад хоолойг боож, өвдөглөж байхад урагдсан тул би цамцны 180.000 төгрөг нэхэмжилж, гаргуулж авах болно.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
гэрч Ж.Б-ын “...****** зочид буудлын ресепшнээр 24 цагаар ажиллаж байхад 17.00 цагийн орчим гаднаас хоёр залуу орж ирээд “хоёр ортой өрөө байна уу” гээд хоёр давхарт *** тоот өрөөнд оруулсан, өрөөнд орсны дараа удалгүй гаднаас нэг эмэгтэй, нэг эрэгтэй орж ирээд *** тоотын өрөөнд хоёр залуу дээр нэмэгдэж орсон. Тухайн *** тоот өрөөнд байсан хүмүүс ямар нэгэн дуу чимээ, хэрүүл маргаан болоогүй байсан, сүүлд орж ирсэн нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр буудлын өрөөнөөс байн байн гадагш орж, гараад байсан, ...сүүлд орж ирсэн эмэгтэй нэг мэдсэн гараад яваад өгсөн байсан, 04.00 цагийн үед буудлын гадаа цагдаа нар ирээд намайг “*** тоот өрөө онгойлгоод өг” гэхээр нь онгойлгож өгөхөд цагдаа надаас “энэ өрөөнд байсан хүмүүс хоорондоо маргалдаж зодолдсон юм уу” гэж асуухаар нь би “энэ өрөөний хүмүүс маргалдаж, зодолдсон юм байна” гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/,
гэрч Б.Э-ын “...2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө манай буудлын камер хэвийн ажиллаж байсан, тэгээд хяналтын камерынхаа тоог нэмэх гээд засвар үйлчилгээ хийсэн, ...тухайн өдрийн хяналтын камерын бичлэг 15 хоног хадгалаад устсан байсан, манай буудлын хажууд барилга засварын угсралтын ажил явагдаад дээрээс нь хэд, хэдэн хяналтын камер шинээр тавьсан тэрнээс болж устсан байж магадгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/,
гэрч Б.Я-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18.00 цагийн үед...А манай гэрт ирээд хоол, цай идээд байж байтал гар утас нь дуугараад П гэх найз нь “хаана байгаа юм, хоёулаа уулзая, машин тэргээ янзалсан юм уу, хаана байгаа юм яваад очьё, машин тэргийг нь янзлаад өгье, ганц, хоёр пиво ууя, найз охиноо дагуулаад гараад ирээч, хамт жаахан сууя, би хоёр найзтайгаа явж байна.” гэсэн. ...Тухайн өдөр манай гэрт ирэхдээ А чихэндээ хос ээмэгтэй байсан, хар өнгийн силкен цамцтай, жинсэн өмдтэй манай гэрт ирж хоол идсэн, ...манай найз охин баруун гартаа монетан бөгж зүүсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51, 223 дахь тал/,
гэрч Э.М-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн ахлагч Д.Н-ийн хамт 24 цагийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 04.03 цагт...7035102 дугаарын утсанд бүртгэгдсэн дуудлагын дагуу очиж шалгахад А гэх эмэгтэй “********” зочид буудлын гадаа П гэх эрэгтэйтэй юм яриад зогсож байхаар нь буудлын *** тоот өрөөнд ороход буудлын өрөөний оронд нэг жижигхэн эрэгтэй хүн хэвтэж байсан чинь “энэ намайг зодсон эрэгтэй” гэж хэлж, зааж байсан. ...Тухайн эмэгтэй “намайг алгадсан, миний чихийг сэтэлсэн” гэсэн, хацар, хоолой хэсэг нь улайсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
“...тухайн өдөр дуудлага, мэдээллээр очиход хохирогч эмэгтэй найз болох П гэх хүнтэй машин дотор хамт сууж байсан, ...юу болсон талаар хохирогч эмэгтэйгээс асуухад “энэ буудалд хамт байсан хүн намайг зодсон, нэг жижигхэн биетэй ах байгаа, ...“намайг алгадаад, хоолойноос боосон” гэж байсан. Хажуудах хүн болох П-аас юу болсон талаар асуухад “манай хуурай ах болох М зодсон юмаа” гэж хэлэхээр нь П-ыг дагуулаад, хамт явж байсан цагдаагийн хамтаар буудал руу орсон, тэгээд юу болсон талаар тодруулахад “би наад хүүхнийг чинь зодсон юм байхгүй, миний утсыг аваад гарахаар нь би араас нь гараад гар утсаа авсан” гэж хэлж байсан. ...тухайн эмэгтэй “наад хэвтэж байгаа хүн чинь намайг зодсон, коридороос чирч оруулж ирсэн, тэгэхэд П байсан” гэсэн, П-аас асуухад “М ах бишээ” гэж мэлзээд байхаар нь “чи сая гадаа байхдаа М ах зодсон юм гэж хэлээд байсан байж одоо яагаад бишээ гээд байгаа юм” гэж хэлсэн. ...П болохоор М ах зодсон.” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54, 62 дахь тал/,
гэрч Б.О-ын “...найз П над руу залгаад “чамайг явснаас хойш зодоон болоод, хамт байсан эмэгтэйн ээмэг билүү гинжний нэг нь алга болсон” гэж ярьж байсан. ...П надтай ярихдаа “чамайг явснаас хойш зодоон болоод, нөгөө эмэгтэйг М цохисон юм шиг байна билээ, би бас их муудсан юм шиг байна” гэж ярьж байсан, М ааш авиртай, танхайдуу хүн юм шиг байсан. ... Намайг байх үед зодоон болоогүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
гэрч Ж.Б-ын “...2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “********” зочид буудалд 24 цагийн ресейпшнээр ажиллаж байх үед манай *** өрөөнд орсон хүмүүс дээр гаднаас нэг эмэгтэй ирээд, өндөр залуугийн хамт тухайн буудлын өрөөнд орсон. ....Тухайн эмэгтэй доор бууж ирээд надад “би зодуулчихлаа” гэж хэлээд байхаар нь “би яаж мэдэх вэ дээ, танай өрөөнд камер байгаа” гэж хэлсэн, ...удалгүй цагдаа нар ирээд...би буудлын *** тоот өрөөнд ороход нөгөө эмэгтэй “энэ орон дээр хэвтэж байгаа залуу намайг зодсон” гэж хэлсэн, ...үүр цайж байх үед буцаж ирээд “миний өрөөсөн ээмэг алга болсон байна, буудлын өрөөнд орж үзье” гэж хэлэхээр нь нөгөө жижигхэн залуу буудлын өрөөнд ганцаараа унтаж байсан, эмэгтэйтэй ирсэн өндөр залуу “битгий оруул, одоо ороод дахиад хэрүүл зодоон болно” гэхээр нь буудлын өрөөнд оруулаагүй. Бөгжний талаар ярьж хэлсэн зүйл байхгүй, харин өрөөсөн ээмэг, алга болсон талаар ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66-69 дэх тал/,
гэрч Б.Д-ийн “…2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө манай охин А над руу утсаар залгаад “хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. ... охиноо сууж байхад би “өрөөсөн ээмэг чинь хаачихсан юм, алга болчихсон байна шүү дээ” гэж хэлэхэд “намайг тэр буудалд хоолойноос багалзуурдсан тэр хооронд уначихсан байна” гэж хэлсэн, би охиноо аваад тухайн буудал руу орж, охиныхоо өрөөсөн ээмгийг үзье” гэж буудлын ресейпшинд хэлэхэд “хоногоор өрөө авсан, та нар орж болохгүй, тухайн буудал авсан хүмүүст түлхүүр нь байгаа” гэж хэлсэн. Манай охин тухайн үед цагдаагийн байгууллагад ирэхдээ нүүр ам нь хөхөрсөн, хоолой, амыг нь багалзуурдсан, нэг чих нь улайсан, хавдсан байдалтай хүргэгдэн ирсэн байсан. ...тэр өдөр миний охин гэрээсээ ажилдаа явахдаа бөгжтэй явсан, манай охины нөхөр болох талийгаач авч өгч байсан юм. Миний охин надад “тухайн өдөр намайг П дуудаж, хашаа байшингийн асуудлаар уулзуулсан, нөгөө нэг жижигхэн залуу намайг алгадаж, багалзуурдаж орон дээр унагаж, нэлээн хэдэн удаа багалзуурдаж дарсан, босож зугтсан чинь араас нь очиж үснээс нь зулгааж, буцаж оруулаад зодож байхад П нь хажуугаас “болио” гэж хэлсэн” гэж хэлж ярьсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 225-226 дахь тал/,
гэрч С.П-ын “…2024 оны 9 дүгээр сарын 08-09-ний орой 21.00 цагийн орчим А над руу залгаад “хаана байгаа юм бэ” гэхээр нь “****** зочид буудалд байна, гадаа ирээд залгачих” гэж хэлсэн, удалгүй А “гадаа ирчихлээ” гэхээр нь би гарч тосож аваад буудлын өрөө рүү хамт орсон. Тэгээд О, М бид нартай хамт пиво уусан, ...А тэр буудалд хүмүүс рүү агсрах гээд байсан, тэгээд “машинаа барьж явна” гэхээр нь би “чи согтуу машин барьж явж яах гээд байгаа юм” гэсэн, тэгээд би “такси дуудаад өгье” гээд бие засах өрөө орчихоод гараад ирэхэд тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийчихсэн, М нь А-ыг “утас аваад явчихлаа, хулгайч п***а” гэж хэл үгээр доромжлоод байсан. Тэгээд А буцаж орж ирээд намайг “танай ах хулгайчаар дуудлаа” гэж хэлээд М, А хоёр хэрэлдээд байсан, тэгээд байж байснаа “би хулгайч биш” гэж хэлээд намайг алгадаад, М-ыг алгадаад, хоёр талаасаа босож ирээд хоорондоо барилцаж авах гээд байхаар нь би дундуур нь орж салгасан. М “наад эмэгтэйн чинь өмдний карманд миний гар утас байгаа” гэж хэлсэн, “чи андуураа биз” гэж хэлсэн чинь А гар утсыг нь гаргаж ирээд ор хэсэг рүү шидсэн. Тэр хоёр бие биенийгээ үгээр өдөж, хэрүүл хийгээд “ах чинь намайг янхан гэлээ” гэж орилоод байхаар нь би түлхсэн чинь орон дээр уначихсан юм, Мөөжиг ах “цагдаа дуудаж өгнө” гээд “муу хулгайч, п***а” гээд хэлсэн чинь А гараад явсан, би араас нь гарсан чинь машиндаа цагдаа дуудаад, “би зодууллаа” гээд уйлаад сууж байсан. А цагдаа нарт “М зодсон” гэж хэлсэн, тэгэхээр нь би цагдаа нарт “цохиж, зодсон гээд байгаа хүн нь тэр буудал дотор байгаа, ороод уулзчих” гэж хэлсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө буудал руу ороход А цагдаа нарт “намайг зодсон эрэгтэй тэр орон дээр хэвтэж байгаа М, тэнд хэвтэж байна” гэж хэлж ярьсан, “наад эмэгтэйг чинь цохиж, зодсон гээд байгаа хүн нь дотор байгаа” гэж хэлсэн. Тэгсэн дуудлагаар орсон цагдаа Мт “танай дүү чинь таныг зодсон гэж хэлж ярьж байна” гэсэн, би “наад эмэгтэйгийн чинь зодсон, цохисон гээд байгаа хүн энэ байна” гэж л хэлсэн, цагдаагийн алба хаагч намайг “чи гадаа нэг өөр, дотор нэг өөр юм яриад” гэж Мын хажууд хэлсэн. Би цагдаагаас буудал руугаа алхаад очтол А ээж, аавтайгаа ирчихсэн, “би өрөөнд орж ээмэг бөгжөө авмаар байна, буудлын өрөөг орж шалгана” гэж хэлээд буудлын ресейпшинтэй хэрүүл хийгээд байж байхад нь ээмэг, бөгжний талаар мэдсэн. Тэр хоёр зодолдох гээд байхаар нь би дундуур нь ороод хоёр тийш болгоод, Аыг бариад зогссон.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 5-8 дахь тал/,
Б.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 9 дүгээр сарын 08-ны орой 17.00 цагийн орчим хуурай дүү О, П хоёртой “*****” засварын гадаа уулзсан, 10 шил пиво аваад “********” буудалд ороод байж байтал Пын найз гэх эмэгтэй гаднаас орж ирсэн. ...П, А хоёр хоорондоо хашаа байшинтай холбоотой асуудал яриад хэрүүл, маргаан хийгээд байхаар нь би тэр хоёрт “хэрүүл, маргаан хийхээ болиоч ээ” гэж хэлсэн чинь А “би одоо явлаа” гэхээр нь...би А-ыг машинтай яваа юм байх гэж бодоод “ахын дүү чи машин тэргээ согтуу битгий бариарай, дуудлагын такси дуудаад яваарай” гэж хэлсэн чинь А хэсэг тайвширч сууж байгаад ширээн дээр байсан миний гар утсыг аваад өмднийхөө карманд ч хийхгүй барьж сууж байгаад 3 минутын дараа шууд босоод гараад явсан. ...би араас нь гараад буудлын коридор дотор баруун гараас нь татаад “чи яагаад миний гар утсыг аваад явчихаж байгаа юм” гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй “гар утас аваагүй” гээд гүрийгээд байхаар нь...П-т “танай найз эмэгтэй чинь миний гар утсыг авч гарчихаад өгөхгүй байна” гэж хэлсэн чинь П нь А-д “чи гар утсыг нь авсан юм бол гаргаж өгөөч” гэж хэлсэн, тэгэхэд А өөрийнхөө гар утсыг гаргаж ирэхэд цаад талаас нь миний гар утас гарч ирэхээр нь би “чи муу миний гар утсыг аваагүй чинь энэ үү, муу лалар минь”, “муу хулгайч”, “хар лалар п***а вэ” гэж хэлсэн чинь А “би андуураа биз, юун сүртэй юм, би хулгайч биш” гээд миний гар утсыг ор луу шидсэн, тэгээд над руу “би хулгайч биш” гээд орилж, хашгираад байсан. ... А нь П-ын зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа алгадсан, П нь А-ыг мангасдаад, түлхсэн чинь А ор налаад суучихсан, босож ирээд П тэр хоёр ноцолдож байгаад салаад жаахан тайвшраад “чи яагаад намайг зодож байгаа юм” гэхэд П “би чамайг цохиж зодсон зүйл байхгүй” гэж хэлсэн чинь А “чи уруул, чих рүү цохилоо” гээд уурлаад байсан. ...би тухайн эмэгтэйн гараас татаж, чангааж өрөө рүү оруулсан нь үнэн, өөр цохиж, зодсон зүйл байхгүй. ...А надад зодуулсан гээд намайг хөнгөн хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/,
“...Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 129 дэх тал/,
“...хохирогч гэх эмэгтэй А тухайн үед миний гар утсыг хулгайлж, надад баригдсан, дараа нь андуурсан мэтээр худал ярьж байгаад би гомдолтой байна. Мөн надад зодуулсан мэтээр илт худал мэдүүлэг өгч, гүтгэж байгаад маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132 дахь тал/,
шинжээч эмч Э.Б-ын “...Дээрх зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байгаа ба шарх гэмтэл нь арьсны бүх давхаргыг хамарч гэмтээдэг ба эдгэрэхдээ сорви үүсгэж үлдэцтэй эдгэрдэг. Мөн тухайн шархны эргэн тойрон зөөлөн эдийн няцралтай /хавдсан/ байсан ба дээрх нь шинэ гэмтэл гэдгийг илтгэж байна. Тиймээс тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 78 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 800 дугаартай; “...Д.А-ын биед зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
хохирогч Д.А-ын “...2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 02.00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг “********” зочид буудлын *** тоотод үл таних залууд зодуулсан.” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 28 дахь тал/,
түүний бичгээр гаргасан гомдол, мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/,
Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Мөнх-Эрдэнийн, “...Д.А 1.06%-ийн согтолттой, С.П 1.58%-ийн согтолттой, тэднээс мэдүүлэг авах боломжгүй байсан.” талаарх тэмдэглэлүүд /1 дэх хавтаст хэргийн 31, 32 дахь тал/,
хохирогч Д.А-ын “...2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 02.00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг “********” зочид буудлын *** тоотод үл таних залууд зодуулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/,
гэрэл зураг таньж олуулах ажиллагаа явуулахад,
хохирогч Д.А “...намайг 2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг “********” зочид буудалд зодсон хүн “5” дугаартай шифр дээр байрлуулсан “БНМАУ” гэсэн бичигтэй цамц өмссөн залуу мөн байна.” гэснийг,
“2” дугаартай шифр дээр байрлуулсан “БНМАУ” гэсэн бичигтэй цамц өмссөн залуу 2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг “********” зочид буудалд зодсон хүн мөн байна.” гэснийг тус тус тэмдэглэсэн гэрэл зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 37-38, 39-40 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг “********” зочид буудлын *** тоот өрөөний үнэ 140.000 төгрөгийг О дансаараа төлснийг бүртгэсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/,
“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ОРХ-913534 дугаарай; “...монетон ээмэг 345.000 төгрөг, монетон бөгж 1.380.000 төгрөг, торон силкен цамц 100.000 төгрөг, нийт 1.825.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 119-122 дахь тал/,
хохирогч Д.А-ын өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 233-234, 235-237 дахь тал/,
“Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-10/16 дугаартай; “...Монетан ээмэг /солонгос түгжээтэй, 6 дэлбээтэй, сувдан шигтгээтэй/, хуучин 227.850 төгрөг, монетан бөгж /шигтгээтэй, дөрвөлжин хийцлэлтэй/, хуучин 781.200 төгрөг, хар өнгийн силкэн цамц 117.300 төгрөг, нийт үнэ 1.126.350 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 241-243, 244-245 дахь тал/,
хохирогч Д.А, гэрч Б.О нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал/,
хохирогч Д.А-ын хохирол,төлбөр нэхэмжилсэн;
“Эрдэнэт медикал” эмнэлгийн үзлэгийн хуудас, эм, шатахууны үнийн 175.000 + 21.000 + 20.000 + 20.000 + 17.950 = 253.950 төгрөгийн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 79, 83 дахь тал/,
“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-д эд зүйлийн үнэлгээний төлбөр 150.000 төгрөг төлсөн баримт /1 дэх хавтаст хэргийн 192 дахь тал/,
шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн шинээр гаргаж хэрэгт хавсаргуулсан, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоол,
шүүгдэгч Б.М-ын;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 136, 155 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 150 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар хувь /1 дэх хавтаст хэргийн 137-141 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар хувь /1 дэх хавтаст хэргийн 142-144 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар хувь /1 дэх хавтаст хэргийн 145-148 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар хувь /1 дэх хавтаст хэргийн 157-175 дахь тал/,
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай магадлалын хуулбар хувь /1 дэх хавтаст хэргийн 201-214 дэх тал/,
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар гурван мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон Б овогт Б-ийн М /РД; **********/-т оногдуулсан торгох ялын төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлж, торгох ялыг бүрэн эдэлж дууссан.” гэх агуулга бүхий Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар хувь /2 дахь хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдааны үед шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.М-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг “********” зочид буудлын *** тоот өрөөнд хохирогч Д.А-ыг зодож, түүний эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны үед өгсөн хохирогч Д.А-ын мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Д.А-ын “...“П-ын ах” гээд байгаа жижигхэн, бүдүүн залуу намайг зодсон. Намайг буудлын хаалгаар гарах гэтэл тухайн үл таних залуу зүүн талын хацар хэсэгт 1-3 удаа алгагдаж, миний ухаан санаа балартаад царай маань бүлцийсэн, ...орон дээр хэвтэж байсан залуу намайг хүзүүний арын үснээс зулгааж, чирч өрөө рүү буцаж оруулаад, ...намайг ор луу түлхэж, “чи муу ямар шазруун бацаан бэ” гээд шууд миний хоолойноос боож, толгой хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохиж, намайг хөдөлгөөнгүй болгож миний дээр гарч суугаад багалзуурдаад, толгой хэсэг рүү олон удаа нүдэж зодоод, намайг “ална шүү” гэж хэлээд над руу дайраад, би орилоод байсан чинь цаашаа буугаад яваад өгсөн. ...“зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт” гэмтлийг М гэх эрэгтэй миний эрүүл мэндэд учруулсан.” гэх,
гэрч Э.М-ийн “...7035102 дугаарын утсанд бүртгэгдсэн дуудлагын дагуу очиж шалгахад А гэх эмэгтэй “********” зочид буудлын гадаа П гэх эрэгтэйтэй юм яриад зогсож байхаар нь буудлын *** тоот өрөөнд ороход буудлын өрөөний оронд нэг жижигхэн эрэгтэй хүн хэвтэж байсан чинь “энэ намайг зодсон эрэгтэй” гэж хэлж, зааж байсан. ...Тухайн эмэгтэй “намайг алгадсан, миний чихийг сэтэлсэн” гэсэн, хацар, хоолой хэсэг нь улайсан байсан. ... П болохоор М ах зодсон.” гэж хэлж байсан.” гэх,
гэрч Б.О-ын “...найз П над руу залгаад “чамайг явснаас хойш зодоон болоод, хамт байсан эмэгтэйн ээмэг билүү гинжний нэг нь алга болсон” гэж ярьж байсан. ...П надтай ярихдаа “чамайг явснаас хойш зодоон болоод, нөгөө эмэгтэйг М цохисон юм шиг байна билээ.” гэх,
гэрч Ж.Б-ын “...Тухайн эмэгтэй доор бууж ирээд надад “би зодуулчихлаа” гэж хэлээд байхаар нь “би яаж мэдэх вэ дээ, танай өрөөнд камер байгаа” гэж хэлсэн, ...удалгүй цагдаа нар ирээд...би буудлын *** тоот өрөөнд ороход нөгөө эмэгтэй “энэ орон дээр хэвтэж байгаа залуу намайг зодсон” гэж хэлсэн.” гэх, гэрч Б.Д-ийн “…2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө манай охин А над руу утсаар залгаад “хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. ...би “өрөөсөн ээмэг чинь хаачихсан юм, алга болчихсон байна шүү дээ” гэж хэлэхэд “намайг тэр буудалд хоолойноос багалзуурдсан тэр хооронд уначихсан байна” гэж хэлсэн, ...Манай охин тухайн үед цагдаагийн байгууллагад ирэхдээ нүүр ам нь хөхөрсөн, хоолой, амыг нь багалзуурдсан, нэг чих нь улайсан, хавдсан байдалтай хүргэгдэн ирсэн байсан. ...Миний охин надад “тухайн өдөр намайг П дуудаж, хашаа байшингийн асуудлаар уулзуулсан, нөгөө нэг жижигхэн залуу намайг алгадаж, багалзуурдаж орон дээр унагаж, нэлээн хэдэн удаа багалзуурдаж дарсан, босож зугтсан чинь араас нь очиж үснээс нь зулгааж, буцаж оруулаад зодож байхад П нь хажуугаас “болио” гэж хэлсэн” гэж хэлж ярьсан.” гэх,
шинжээч эмч Э.Б-ын “...Дээрх зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байгаа ... шархны эргэн тойрон зөөлөн эдийн няцралтай /хавдсан/ байсан ба дээрх нь шинэ гэмтэл гэдгийг илтгэж байна. Тиймээс тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 800 дугаартай; “...Д.А-ын биед зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтээр,
хохирогч Д.А-ын “...2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 02.00 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг “********” зочид буудлын *** тоотод үл таних залууд зодуулсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан хүлээн авсан тэмдэглэл, түүний бичгээр гаргасан гомдол, мэдээлэл болон гэрэл зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч Д.А-ын өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, уг тэмдэглэлүүдэд хавсаргасан зургийн үзүүлэлтүүдээр тус тус тогтоогдох бөгөөд цуглуулсан нотлох баримтууд хэргийн үйл баримтыг тогтоож чадсан гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруугийн талаар маргасан байх бөгөөд шүүх хуралдааны үед “гэмт хэрэг үйлдээгүй, ...надад энэ жижигхэн охиныг зодож нүдээд явах ямар ч сонирхол байхгүй.” гэж тайлбарласан.
Шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.М-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Учир;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн талаар нотлох үүрэг хүлээхгүй,
харин энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэрч нь шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.А-д, мөн мэдүүлэг өгсөн бүх гэрч нарт хууль сануулж, тэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган мэдүүлгүүдээ өгсөн байх бөгөөд гэрч Б.О-ын “...П надтай ярихдаа “чамайг явснаас хойш зодоон болоод, нөгөө эмэгтэйг М цохисон юм шиг байна билээ.” гэх мэдүүлгийг,
гэрч Э.М-ийн “...буудлын *** тоот өрөөнд ороход буудлын өрөөний оронд нэг жижигхэн эрэгтэй хүн хэвтэж байсан чинь “энэ намайг зодсон эрэгтэй” гэж хэлж, зааж байсан. ...Тухайн эмэгтэй “намайг алгадсан, миний чихийг сэтэлсэн” гэсэн, хацар, хоолой хэсэг нь улайсан байсан. ...Паас юу болсон талаар асуухад “манай хуурай ах болох М зодсон юмаа” гэж хэлэхээр нь П-ыг дагуулаад, хамт явж байсан цагдаагийн хамтаар буудал руу орсон.” гэх,
мөн түүний “...П-аас асуухад “М ах бишээ” гэж мэлзээд байхаар нь “чи сая гадаа байхдаа М ах зодсон юм гэж хэлээд байсан байж одоо яагаад бишээ гээд байгаа юм” гэж хэлсэн. ...П болохоор М ах зодсон.” гэж хэлж байсан.” гэх хоёр удаагийн мэдүүлгийг няцаах баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Б.Мыг гэмт хэрэг үйлдээгүй гэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, улмаар түүнийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй.
Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “...шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан байдаг боловч шүүгдэгч нь өөрийгөө гэм буруугүйг нотлох, өөрт ач холбогдолтой гэх баримтыг үндэслэл зааж тайлбарлаагүй, мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадаагүй.
Шүүх хуралдааны явцад,
шүүгдэгч Б.М “...цорын ганц зодсон хүн нь П, энэ хоёр маргалдсан, П-ыг энд гэрчээр оруулмаар байна, Паар болсон юмыг яриулмаар байна, П “цагны оосроороо урсан, тэр дээр л юм яриад байна” гэж хэлсэн үгийг нь 3, 4 хүн сонссон, тэр хүмүүсийг ч гэсэн бүгдийг нь байлгамаар байна.” гэж тайлбарласан бөгөөд шүүх хуралдаанд гэрч оролцуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Харин хохирогч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, шүүх хуралдааны үед хохирогч Д.А-д эрх болон үүргийг нь тайлбарлаж, худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг сануулахад, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаад, “...шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлүүдийг М учруулсан.” гэж мэдүүлснийг дурьдах нь зүйтэй.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,
шүүгдэгч Б.М, хохирогч Д.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг “********” зочид буудлын *** тоот өрөөнд хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч нь хохирогчийг үсдэх, толгой, нүүр хэсэгт нь алгадах, хоолойг нь боох зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалгаант холбоотой гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй болон урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,
шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “...торгох ял оногдуулна уу” гэсэн саналуудыг тус тус харгалзан, “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулав.
Шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.М нь гэм буруутай үйлдлээрээ хохирогч Д.А-ын эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтлийг учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд түүний эмнэлгийн тусламж авах, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарах зардал нь хор уршигт тооцогдоно.
Шүүх шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод,
хохирол, төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг доорх байдлаар шийдвэрлэв.
1 дэх хавтаст хэргийн 241-245 дахь талд авагдсан,
“Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны ТХҮ-10/16 дугаартай; “...Монетан ээмэг /солонгос түгжээтэй, 6 дэлбээтэй, сувдан шигтгээтэй/, хуучин 227.850 төгрөг, монетан бөгж /шигтгээтэй, дөрвөлжин хийцлэлтэй/, хуучин 781.200 төгрөг, хар өнгийн силкэн цамц 117.300 төгрөг, нийт үнэ 1.126.350 төгрөг.” гэсэн үнэлгээний тайланг,
1 дэх хавтаст хэргийн 192 дахь талд авагдсан,
“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-д эд зүйлийн үнэлгээний төлбөр 150.000 төгрөг төлсөн баримтыг,
1 дэх хавтаст хэргийн 79, 83 дахь талд авагдсан,
“Эрдэнэт медикал” эмнэлгийн үзлэгийн хуудас, эм, шатахууны үнийн 175.000 + 21.000 + 20.000 + 20.000 + 17.950 = 253.950 төгрөгийн баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Б.М-оос нийт 1.530.300 төгрөг гаргуулж хохирогч Д.А-д олгох үндэслэлтэй.
Хэдийгээр эм авсан, шатахууны үнэ төлсөн гэх баримтууд дээр хохирогч Д.Аын нэр бичигдээгүй байх боловч баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш буюу 2024 оны 9 дүгээр сарын 11, 12, 16 гэсэн огноотойгоос гадна хохирогчийг монетан ээмэг, бөгжтэй явсныг, хар өнгийн силкэн цамцтай байсныг гэрчүүд мэдүүлдэг болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М-оос 1.530.300 төгрөг гаргуулж хохирогч Д.А-д олгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э