Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2026/ШЦТ/95

2026       02         09                                          2026/ШЦТ/95

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн 2525006710724 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Булган аймаг Тэшиг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  “*************” ХХК-д жолооч ажилтай, ам бүл *, ******, ******** хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ******** баг ***-*** тоотод оршин суух, урьд;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 486 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Б овогт Б-ын М,

шүүгдэгч Б.М нь;

2025 оны 8 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 00.00-01.00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-15 дугаар байрны гадаа хохирогч Б.Н-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэхийг завдах явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед;                              

шүүгдэгч Б.М “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 2525006710724 дугаартай цуглуулсан;

хохирогч Б.Н-ийн “...2025 оны 8 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө баар хаах үед баарнаас гараад 1-15 дугаар байрны ард төв зам дээр такси барих гээд ганцаараа зогсож байсан чинь гэнэт араас нэг хүн миний амыг дараад 1-15 дугаар байрны модонд дунд чирээд оруулсан. Намайг дарж унагаагаад дээр гараад нэг гараараа миний хүзүүг боогоод нөгөө гараараа миний амыг дараад байхаар нь эсэргүүцээд орилсон, ...Тухайн эрэгтэй “орилох юм бол ухаан алдуулна шүү” гээд хоолойг боогоод байсан, ...палажийг сөхсөн, хоёр гараараа миний хоолой, амыг боосон байсан болохоор дотуур өмдийг тайлж чадаагүй. Тухайн эрэгтэйгээс “би юу ч дуугарахгүй”, “хүн дуудахгүй”, “хашгирахгүй”, “би зугтахгүй, хоёулаа ярилцъя” гэсэн чинь намайг босгосон, шууд зугтах гэхээр баригдчих гээд байсан болохоор цуг орцны урд талын сандал дээр суугаад хэсэг юм ярихад тухайн залуу цагаан фодволктой байсан, өөрийгөө “би ганц бие, гок-д ажилладаг, би чамайг түрүүнээс хойш чамайг ажигласан, чиний уруул надад таалагдсан” гэх мэт зүйл яриад үнсэх гээд нүүрийг маань өөр рүүгээ татаад байсан. Тухайн залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ их согтолттой байгаагүй, юм ярьж байхад нь бага багаар холдож байгаад зугтаагаад “Дээдэс” төвийн урд талаас таксинд суугаад гэр лүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

“...эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас өвчин намдаах эм ууж, ...ажилдаа явж чадаагүй. 5.000.000 төгрөг нэхэмжилж байна, ...сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/,

Б.М-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2025 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Set” баар руу 23.00 цагийн орчим хоёр найзын хамт орж нэг шил пиво уугаад ганцаараа гарч такси барих гэж төв зам руу гарсан чинь замын хөвөөн дээр согтуу эмэгтэй суучихсан байсан. Би өмнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор согтолттой байсан, тухайн эмэгтэй дээр очиж “такси бариад өгье, хамт явъя” гэсэн чинь над руу “чам шиг халтар хүнтэй явахгүй, зайл” гэж хэлсэн, ...би тухайн эмэгтэй хүний ардаас тэвэрч авч явсан. Зэст багийн 1-15 дугаар байрны дотор хэсэг рүү орж зууралдаж байгаад хашлага хэсэг рүү унасан, зүүн талын нүд хэсэг рүү маажих үед хоёр гарыг нь барьж, дээр нь гарч суусан, ...“намайг явуулаач, би хүүхэдтэй шүү дээ” гэж гуйхаар нь босгож орцны урд хэсэгт юм ярьж суусан, тухайн эмэгтэй хүнийг “ямар гоё уруултай юм” гэж хэлээд нэг удаа үнсээд хэсэг юм ярьж байгаад салаад явсан. ...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, урьд нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 48 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 805 дугаартай; “...Б.Н-ийн биед баруун, зүүн бугалга, нуруу, зүүн шуу, баруун өгзөг, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, эрүү, хүзүү, хамрын угалз, баруун хацар, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээр гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-15 дугаар байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-6 дахь тал/,

хохирогч Б.Н-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

хяналтын камерын бичлэг бүхий хуурцагыг эд мөрийн мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 8 дахь тал/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 15.20 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

хохирогч Б.Н-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 5.000.000 төгрөг төлснийг нотлох баримтууд /хавтаст хэргийн 99, 100 дахь тал/,

хохирогч Б.Н-ийн “…тус шүүхэд хянагдаж буй Б.М-д холбогдох эрүүгийн хэрэгт Б.Н миний бие хохирогчоор оролцож байгаа болно. Уг хэрэгт хохирогчоор оролцож гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.000.000 нэхэмжилсэн бөгөөд Б.М-ээс 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 4.500.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг тус тус миний Хаан банкны ... дансанд шилжүүлж хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд хохирол барагдуулсан тул түүнд гомдол санал байхгүй болно. Мөн миний бие холбогдох шүүх хуралд оролцохгүй болно.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 101 дэх тал/,

шүүгдэгч Б.М-ийн;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 486 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 71-75 дахь тал/ зэргийг шүүх хуралдааны үед шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх цуглуулсан баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.М нь 2025 оны 8 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 00.00-01.00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ,

Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-15 дугаар байрны гадаа хохирогч Б.Н-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэхийг завдах явцдаа эрүүл мэндэд нь “баруун, зүүн бугалга, нуруу, зүүн шуу, баруун өгзөг, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, эрүү, хүзүү, хамрын угалз, баруун хацар, зүүн нүдний доод зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Б.Н-ийн “...гэнэт араас нэг хүн миний амыг дараад 1-15 дугаар байрны модонд дунд чирээд оруулсан. Намайг дарж унагаагаад дээр гараад нэг гараараа миний хүзүүг боогоод нөгөө гараараа миний амыг дараад байхаар нь эсэргүүцээд орилсон, ...Тухайн эрэгтэй “орилох юм бол ухаан алдуулна шүү” гээд хоолойг боогоод байсан, ...палажийг сөхсөн, хоёр гараараа миний хоолой, амыг боосон байсан болохоор дотуур өмдийг тайлж чадаагүй. Тухайн эрэгтэйгээс “би юу ч дуугарахгүй”, “хүн дуудахгүй”, “хашгирахгүй”, “би зугтахгүй, хоёулаа ярилцъя” гэсэн чинь намайг босгосон.” гэх,

Б.М-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…тухайн эмэгтэй дээр очиж “такси бариад өгье, хамт явъя” гэсэн чинь над руу “чам шиг халтар хүнтэй явахгүй, зайл” гэж хэлсэн, ...би тухайн эмэгтэй хүний ардаас тэвэрч авч явсан. Зэст багийн 1-15 дугаар байрны дотор хэсэг рүү орж зууралдаж байгаад хашлага хэсэг рүү унасан, зүүн талын нүд хэсэг рүү маажих үед хоёр гарыг нь барьж, дээр нь гарч суусан, ...“намайг явуулаач, би хүүхэдтэй шүү дээ” гэж гуйхаар нь босгож орцны урд хэсэгт юм ярьж суусан, ...хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 805 дугаартай, “...Б.Н-ийн биед баруун, зүүн бугалга, нуруу, зүүн шуу, баруун өгзөг, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, эрүү, хүзүү, хамрын угалз, баруун хацар, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-15 дугаар байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Н-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 15.20 цагт хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Номин-Эрдэнэд 5.000.000 төгрөг төлснийг нотлох баримтууд зэргээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй.

“Хүчиндэх” гэмт хэргийн үндсэн шинж нь халдлагад өртөгч /хохирогч/-ийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэж тодорхойлдог, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд ял оногдуулахдаа гэмт санаагаа хэрэгжүүлсэн хэр хэмжээ, завдалт төгссөн эсэх, завдсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргээ туйлд нь хүргэж чадаагүй нөхцөл байдлыг харгалздаг.

          Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл хийсэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Мийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулсан үйлдлүүдэд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.М-ийг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж,

мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, ... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилсан тул шүүх шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс,

гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохиролд 5.000.000 төгрөг нөхөн төлсөн байдал, хохирогчийн “гомдол саналгүй.” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.М-д дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн  хохирогч Б.Н-д 5.000.000 төгрөг төлснийг нотлох баримтуудыг, мөн хохирогчийн “…тус шүүхэд хянагдаж буй Б.М-д холбогдох эрүүгийн хэрэгт Б.Н миний бие хохирогчоор оролцож байгаа болно. Уг хэрэгт хохирогчоор оролцож гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.000.000 нэхэмжилсэн бөгөөд Б.М-ээс 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 4.500.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг тус тус миний Хаан банкны ... дансанд шилжүүлж хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд хохирол барагдуулсан тул түүнд гомдол санал байхгүй болно. Мөн миний бие холбогдох шүүх хуралд оролцохгүй болно.” гэсэн хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

         Хэргийн хамт хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцаг ирүүлснийг уг хэрэгт хавсарган үлдээж,

         битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.        

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б овогт Б-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          5.Шүүгдэгч Б.М-д дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Хэргийн хамт хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцаг ирүүлснийг уг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э