| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/02696/И |
| Дугаар | 102/ШШ2023/03797 |
| Огноо | 2023-10-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/03797
2023 оны 10 дугаар сарын 24 Дугаар 102/ШШ2023/03797 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***, **************** тоотод байрлах хаягтай, рд:****, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ******** тоотод оршин суух, рд:****, м холбогдох,
2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан*****тоот Орон сууц захиалгын гэрээг цуцлах, гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 28 500 000 төгрөг, анхны байдалд нь оруулах зардал 15 000 000 төгрөг нийт 43 500 000 төгрөг гаргуулах мөн Баянгол дүүрэг ************************ өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Д.Мад холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ***************тоот Орон сууц захиалгын гэрээг цуцлах, гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 28 500 000 төгрөг, анхны байдалд нь оруулах зардал 15 000 000 төгрөг нийт 43 500 000 төгрөг гаргуулах мөн Баянгол дүүрэг ***************************** тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: “***” ХХК нь иргэн Д.Мтай 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө Д.М нь орон сууцыг актаар хүлээж аваад шууд нүүж орсон. Өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөрөө төлөхгүй байсан учир удаа дараа мэдэгдэл хүргүүлж, өөрөө ч ирж байсан. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш гэрт нь ч очиж уулзсан, утсаар ч холбогдож үзсэн. Сүүлдээ утсаа ч авахаа байсан учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн утга нь хохиролд 43,500,000 төгрөг, Баянгол дүүргийн *********тоот, 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь орон сууц захиалгын гэрээ байгуулсан байдаг. Орон сууц захиалгын гэрээний 2 дугаар зүйлийн 2,2 дэх хэсэгт зааснаар орон сууцны талбайн хэмжээ 74,4м.кв, гэрээний үнэ 202,590,000 төгрөг гэж талууд тохиролцсон. Гэрээний 3 дугаар зүйлийн 3,3 дэх хэсэгт үлдэгдэл төлбөр болох 180,590,000 төгрөгийг хавсралтад зааснаар төлөлт хийхээр тохиролцсон боловч төлөлт хийгдээгүй. Мөн тус гэрээний 7 дугаар зүйлийн 7,4 дэх хэсэгт худалдан авагчийн хүсэлтээр эсвэл худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн авсан анхны байдалд нь оруулж хүлээлгэн өгөх бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөх хүртэлх хугацааг орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцны хөлсийг нэг сарын 1,500,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй тул хохиролд 43,500,000 төгрөг, Баянгол дүүргийн 0*********************************тоот, 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү...гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Талууд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний үүргийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байдаг. Иргэний 243 дугаар зүйлд зааснаар тодорхой эд хөрөнгийг хариу төлбөртэйгөө өмчлөлд шилжүүлэх талаар тохиролцсон байдаг. Гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205,1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227,1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Манай компани нь уг орон сууцыг нэг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэн орлого олох боломжтойг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227,1 дэх хэсгээр тодорхойлогдож байгаа. Д.М нь орон сууцанд орсноос хойших 36 сарын түрээсийн төлбөр төлөхөөр болж байгаа. Иймд нэхэмжлэл дээр дурдагдсан 43,500,000 төгрөг болон өнөөдрийг хүртэл түрээсэлсэн 36 сарын төлбөрийг нэмж гаргуулж өгнө үү... гэжээ.
4.Нэхэмжлэгчийн ирүүлсэн
Нэхэмжлэл /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-4 дүгээр тал/
*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 5 дугаар тал/
Итгэмжлэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/
Орон сууц захиалгын гэрээ /хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/
Төлбөр төлөх хугацаа график /хавтаст хэргийн 10 дугаар тал/
Мэдэгдэл хүргүүлэх тухай /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/
Хүсэлт /хавтаст хэргийн 30 дугаар тал/
5.хариуцагчаас ирүүлсэн
Хүсэлт /хавтаст хэргийн 15 дугаар тал/
Хариу тайлбар /хавтаст хэргийн 23 дугаар тал/
Хүсэлт /хавтаст хэргийн 29 дүгээр тал/
Итгэмжлэл /хавтаст хэргийн 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ....... төгрөгөөс ............. төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн ............ төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн ... дугаар зүйлийн ..., ... дугаар зүйлийн ....-д зааснаар хариуцагч Д.Мад холбогдуулан гаргасан 43 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ...............
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн .......... төгрөгөөс .............. төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн ............. төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ