Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2023/00666

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2023/00666

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 10 дугаар байрны 37 тоотод оршин суух Отгонтэнгэр овогт Даариймаагийн Соёлтуяа РД:/*******/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг,цэнхэр 5 давхар 17 дугаар байрны 46 тоотод оршин суух Сүлдэг боржигон овогт ******* ******* РД:/*******/

Нэхэмжлэлийн шаардлага: 46,170,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь Д.*******д холбогдуулан 46,170,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат ******* гэгч нь Солонгос улс руу хямдхан үнэ төлснөөр хүмүүсийг зуучлан гаргаж өгнө гэж, мөн Нийслэл орон сууцны корпорацийн түрээсийн байрнаас авч өгнө гэж, дахин визэнд оруулна гээд нийтдээ 46 сая 170000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ныг хүртэл хугацаанд өөрийнхөө *******, ******* тоот данснуудаар мөн дансаар надаас шилжүүлэн авсан юм. Дээрх мөнгөний 16 сая 170000 төгрөгийг нь Солонгос улс руу виз гаргаж өгнө гэсэн тул би өөрийнхөө нөхөр, ах, дүү, найз нөхдийнхөө хүүхдүүдийн амьдралд тус болох зорилгоор, *******д итгээд мөнгийг нь авч өгснөөр өөрөө би өрөнд орж төлсөн. Энэ мөнгийг авахдаа ******* нь бэлэн амлаж виз гарсан маргааш нисгэнэ, нөгөөдөр нисгэнэ, бэлэн л байж бай гэдэг байсан тул зарим нь ажлаасаа гарч, орон байраа хүртэл зарж хүлээсэн. Тэр битгий хэл Солонгос явахад эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай гээд хоёр ч удаа Улаанбаатар хот руу явуулж шинжилгээ хийлгээд, одоо бүх юм чинь бүрдчихлээ гээд худлаа код явуулаад хүлээ гэдэг байсан. Ингээд удаад нэг л биш болохоор нь Улаанбаатар хот явж эрэл сурал болж байгаад уулзтал надаас авсан мөнгийг аар хүнд залилуулж алдсан гээд бөөн шүүх хурал болсон байсан. ******* надад хэлэхдээ нэг хүний бүх юм нь багтаад 15 сая төгрөг болно гэсэн учраас би дээр хэлсэнчлэн нөхөр ах дүүс найз нөхдийн хүүхэд гэх мэт найман хүний мөнгө бүгд бэлдээд нийт 16 сая 170000 төгрөгийг өөрийнхөө данснаас *******ын дээрх данс руу хийж өгсөн. Энэ хүнд дэндүү итгэсэн. Мөн ******* нь энэ явцдаа Улаанбаатар хотод нийслэлийн орон сууцны корпорацын/түрээсэлж байгаад хувьдаа өмчилж авах/ байранд баталгаатай оруулж өгдөг хүнд зуучилж өгнө гэхээр нь би өөрийнхөө ах дүү нарын хүүхдүүдийг орон байртай болгочих гээд 30 сая төгрөгийг түүнд мөн л дансанд нь шилжүүлж өгсөн. ******* хэлэхдээ байранд бол баталгаатай оруулна наадам гэхэд байранд оруулна гэсэн, дараа нь 9 сарын нэгэнд ахмадын баярын үеэр оруулна, улс тунхагласны баяр, тэгээд дараа нь шинэ жил гэхэд байр бүтнэ гэсээр бас л худлаа болж таарсан. Мөн би араас нь хот руу эрэл сурал болж хөөцөлдсөөр байрны асуудал худлаа болох нь илэрсэн. Надаас авсан энэ бүх мөнгийг ******* нь хотод байдаг Лха, бас өөр хүмүүст залилуулсан цагдаа өөрөө хохирогчоор тогтоогдоод явж байгаа гэж ярьдаг. Миний хувьд *******д түүний өөрийнх нь дансанд мөнгөө шилжүүлж түүнд итгэж өгсөн юм. Ийм учраас би *******д өгсөн мөнгөө буцаан авахаар нэхэмжилж байна. ******* нь миний мөнгийг цааш өөр хүнд шилжүүлэн өгсөн явдал нь надад огтхон ч хамаагүй бөгөөд би тэдгээр хүмүүсийг огт таньж мэдэхгүй. ******* надаас авсан мөнгөнүүдийг дараах байдлаар надаас авсан. 1. 2022 оны 05 дугаар сарын 04-нд 910000 мянган төгрөгийг дансанд, 2/2022 оны 05 дугаар сарын 06-нд 680000. 3/ 2022 оны 07 дугаар сарын 12-нд тоот дансанд 1сая 590000, 2022 оны 07 дугаар сарын 12-нд дахин 1590000, 2022 оны 07 дугаар сарын 16-нд 1590000, 2022 оны 07 дугаар сарын 19-нд 1590000, 2022 оны 07 дугаар сарын 21-нд 2000000, 2022 оны 07 дугаар сарын 22-нд 190000, 2022 оны 07 дугаар сарын 24-нд 1сая 400000, 2022 оны 10 дугаар сарын 06-нд 1000000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 29-нд/ хүү Баасанбатын дансаар/ 3000000 төгрөг шилжүүлсэн. Мөн ******* тоот дансаар 2022 оны 07 дугаар сарын 29-нд 3000000 төгрөг, 2022 оны 07 дугаар дугаар сарын 29-нд 2300000, 2022 оны 07 дугаар сарын 30-нд 2000000, 2022 оны 07 дугаар сарын 30-нд 1сая 700000, 2022 оны 08 дугаар сарын 04-нд 3000000, мөн өдрөө 3000000, 2022 оны 08 дугаар 16-нд 1590000, 2022 оны 08 сарын 19-нд 3000000 мөн өдрөө дахин 3000000 саяар 2 удаа, 2022 оны 08 сарын 22-нд 3000000, 2022 оны 09 дүгээр сарын 29-нд 1040000, 2022 оны 10 дугаар сарын 6-нд 1000000, авч нийтдээ 46 сая 170000 төгрөгийг надаас авсан юм. Би өөрөө бизнес эрхэлдэг учраас энэ хүнд мөнгөө алдан одоог хүртэл авч чадахгүй эдийн засгаараа хохироод байна. *******тай олон удаа уулзсан боловч болно бүтнэ нөгөө хүмүүсээс мөнгөө авч байж өгнө гэсээр намайг чирэгдүүлж хохироосоор өдийг хүрлээ. Би энэ хүнээс яаралтай гаргуулж авахыг хүсэн шүүхэд нэхэмжилж байна. *******ын хэлсэн ярьсан болгон нь худлаа бүтэлгүй болсон тул арга буюу шүүхэд хандлаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

 

 

гэв.

2. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Миний бие Б.******* нь 2008 онд Лхасүрэн гэдэг эгчтэй Төмөр замын эмнэлэгт хэвтэж байхдаа танилцсан. Тэр цагаас хойш одоог хүртэл энэ хүнтэй харилцаатай байгаа. 2021 оны намар Лхасүрэн эгч над руу залгаад нийслэлийн орон сууц корпарацид зохион явуулж буй төсөлд хамрагдах уу энэ төсөл улсаас 50 хувийг нь төлдөг, хүүгүй урьдчилгаа өгөөд ордог. Энэ төсөлд өндөр настан, залуу гэр бүл, өрх толгойлсон эх, эцэг, төрийн албан хаагчид хамрагдана чи яг тохирноо гэсний үндсэн дээр би материал бүрдүүлэн 3 сая төгрөгтэй, өөрийн нэр дээр байранд орохоор мөнгө өгсөн. Гэтэл Лхасүрэн эгч хүмүүсийн байрын батламж гарч байна гэж батламж харуулж би түүнд нь итгэсэн. Тэгээд Лхасүрэн эгч намайг дахиад хэдэн хүн бүртгэнэ, чи хүн олоод өг гэхээр нь би хамаатан садан найз нөхөддөө хэлж тэд маань зөвшөөрсөнөөр Соёлтуяа эгчтэй холбогдсон. Соёлтуяа эгч байранд хүн оруулий гэж 30 сая төгрөг надад өгснөөс би Лхасүрэн эгч рүү 20 сая 500 г нь шилжүүлэн 9,5г өөрөө хэрэгцээндээ зарцуулсан байранд нь орохоор хэрэглэсэн. Мөнгөө Лхасүрэн эгчид өгий гэж бодоод хэрэглэсэн. Өөрийн хэрэглэсэн 9,5г удахгүй Соёлтуяа эгчид барагдуулж төлж дуусгана. Мөн Солонгос гэрээгээр явуулна гэж 8 хүний мөнгө Лхасүрэн эгч рүү шилжүүлсэн. Соёлтуяа эгчийн шилжүүлсэн 46 сая төгрөгнөөс 9,5г би өөрөө дараа нь байранд орохоор буцаагааад Лхасүрэн эгчид шилжүүлнэ гэж бодоод хэрэглэсэн. Миний буруу би хэрэглэсэн мөнгөө удахгүй барагдуулж төлж дуусгана. Үүнтэй холбоотой Лхасүрэн нь Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа тул энэ хэргийг шийдэгдтэл түр иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

 

 

гэв.

 

 

 

 

 

 

 

 

5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн , тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчаас мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар, Д.*******ын дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 28ё1-3/4329 дүгээр албан бичиг, үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, Хаан банк ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5675/573 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан дансаар шилжүүлсэн 46,170,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,500,000 төгрөг төлсөн, Лхасүрэнгээс *******гийн данс руу буцаалт гэж 1,590,000 төгрөг орсон тул нийт 11,090,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа 35,080,000 төгрөг болгожээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хариуцагч Б.******* нь Солонгос улс руу гэрээгээр явуулна гэж 8 хүний мөнгө Лхасүрэн эгч рүү шилжүүлсэн, Соёлтуяа эгч байранд хүн оруулъя гэж 30 сая төгрөг надад өгснөөс би Лхасүрэн эгч рүү 20,500,000 нь шилжүүлэн 9,500,000 төгрөгийг өөрөө хэрэгцээндээ зарцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төгрөгийг Лхасүрэн хариуцна гэж маргажээ.

Нэхэмжлэгч *******, хариуцагч Б.******* нарын хоорондоо дансаар мөнгө шилжүүлж байгаа үйлдэл нь Солонгос руу гэрээгээр явуулна, Нийслэлийн орон сууцны корпорацийн түрээсийн байрнаас авч өгнө гэх зүйлүүдэд тохиролцож, дансаар төгрөг шилжүүлж, харилцаж байсан талаар зохигчид тайлбарладаг, харилцан бие биетэйгээ мэдээлэл солилцож байсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 85-123 дугаар тал/

Хариуцагч Б.******* нь бусдыг Солонгос улс руу явуулах, Нийслэлийн орон сууцны корпорацийн түрээсийн байрнаас авч өгөх эрх бүхий этгээд мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч Б.******* нь дансаар авсан мөнгөө Лхасүрэн гэгчид шилжүүлж байсан талаар шүүхэд тайлбарлажээ.

Гэвч нэхэмжлэгч нь хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн эрх тул хариуцагчаар Б.*******ыг татаж, түүнд дансаар шилжүүлсэн төгрөгийг холбогдох дансны хуулгаараа нотлосон.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд аливаа гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид дансаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардаж буй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэж байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь талуудын хоорондын харилцааг Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ, эсхүл 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байж болох юм, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас үүсэх хариуцлага гэж тус тус тайлбарладаг боловч эдгээр нь бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд зуучлалын гэрээний 1 тал болох зуучлагч нь зуучлуулагчаас олгосон эрхийн дагуу, бусад этгээдтэй хэлцэл хийхэд нь холбож өгснөөр хөлсөө авдаг, харин хамтран ажиллах гэрээгээр талууд ашиг болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилладаг зэрэг тус тус онцлогтой, нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцаа нь дээрх гэрээнүүдийн шинжийг агуулаагүй, бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан зүйл байхгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон зааснаас үзвэл мөнгөн хөрөнгө олж авсан Б.*******, мөнгөн хөрөнгөө шилжүүлсэн ******* нарын хооронд үүрэг үүсээгүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь өөрийн тоот данснаас тоот данс руу 2022.7.12-нд 1,590,000 төгрөгийг sainaa solongos,

2022.7.12-нд 1,590,000 төгрөгийг lhagwademberel solongos,

2022.7.16-нд 1,590,000 төгрөгийг so saina,

2022.7.19-нд 1,590,000 төгрөгийг tuguldur sainaad so ywah,

2022.7.21-нд 2,000,000 төгрөгийг tserendulam viz,

2022.7.22-нд 190,000 төгрөгийг so sainaad,

2022.7.24-нд 1,400,000 төгрөгийг galt so sainaa 2,

2022.10.6-нд 1,000,000 төгрөгийг so sainaad uridchilga,

******* данс руу 2022.7.29-нд 3,000,000 төгрөгийг TOSK bair,

2022.7.29-нд 2,300,000 төгрөгийг TOSK bair,

2022.7.30-нд 2,000,000 төгрөгийг TOSK saina,

2022.7.30-нд 1,700,000 төгрөгийг TOSK bair saina,

2022.8.04-нд 3,000,000 төгрөгийг TOSK BATA,

2022.8.04-нд 3,000,000 төгрөгийг TOSK BATA2,

2022.8.16-нд 1.590,000 төгрөгийг so ywah 87 oniih,

2022.8.19-нд 3,000,000 төгрөгийг TOSK sainaad battulga,

2022.8.19-нд 3,000,000 төгрөгийг tosk tulga duu 3,

2022.8.19-нд 3,000,000 төгрөгийг TOSK nosk hadam,

2022.8.22-нд 3,000,000 төгрөгийг tosk hadam,

2022.9.29-нд 1,040,000 төгрөгийг so ywah zardal 8 гэж, нийт 40,580,000 төгрөгийг шилжүүлжээ. /хх-ийн 5-19 дүгээр тал/

Дээрх мөнгө хүлээн авсан , ******* тоот данснуудыг хариуцагч Б.******* эзэмшдэг болох нь Хаан банк ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5675/573 дугаар албан бичгээр тогтоогджээ. /хх-ийн 88 дугаар тал/

Харин данс руу 2022.5.04-нд 910,000 төгрөгийг so ywah gunnyam, 2022.5.06-нд 680,000 төгрөгийг gunnyam tiiz гэж тус тус шилжүүлснийг 2022.7.13-нд данснаас butsaalt гэж буцаан нэхэмжлэгч рүү шилжүүлсэн, мөн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэж тайлбарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нийт 11,090,000 төгрөгөөр багасгасан.

Иймд хариуцагч Б.*******аас 29,490,000 /40,580,000-11,090,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин 2022.8.06-нд тоот данс руу 1,590,000 төгрөгийг gerelt-od viz, 2022.7.29-нд 5055420050 тоот данс руу 3,000,000 төгрөгийг bair гэж тус тус нэхэмжлэгчээс шилжүүлсэн нь хариуцагчийн данс биш, Л.Лхамсүрэн, О.Баасанбат нарын данс болох нь баримтаар тогтоогдсон. /хх-ийн 85 дугаар тал/

Мөн 2022.10.06-нд хариуцагч руу шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг давхардуулан нэхэмжилсэн байх тул нийт 5,590,000 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 305,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 29,490,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, 5,590,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 305,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА