Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2026/ШЦТ/97

 

  2026       02         10                                          2026/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Г.Э даргалж, Ерөнхий шүүгч Ц.А, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Ц.Л,  

иргэдийн төлөөлөгч Б.Н,

хохирогч Х.Ч, өмгөөлөгч Н.М,

хохирогч Д.Н, Ү.О, Э.Н, Х.О, Х.О, Б.Ц,

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч М.О-д холбогдох эрүүгийн 2525000000314 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1996 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймаг Матад суманд төрсөн, эмэгтэй, 29 настай, дээд боловсролтой, менежмент мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ******* ********** газар ********* ажилтай байсан, ам бүл 5, нөхөр, гурван хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ******** баг **-** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Х овогт М-ын О,

шүүгдэгч М.О нь;

2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ж.Отгончимэгийн 26.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр,

2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч М.Т-гийн 15.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Н-ийн 23.914.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2023 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрийн хооронд “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ч.Б-гийн 18.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 1 дүгээр сарын 07-08-ны өдрийн хооронд “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч М.У-ын 23.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Э-ын 24.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.М-ын 23.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.А-гийн 23.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Б-ы 25.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 6 дугаар сарын 21-27-ны өдрийн хооронд “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, есөн удаагийн гүйлгээгээр хохирогч Х.Ч-ын 42.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ү.О-гийн 30.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Н-гийн 25.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.П-ын 24.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Б-ын  75.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Ц-гийн 32.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Н.А-гийн 18.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 10 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Х.О-ийн 28.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Х.Оийн 26.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************* дансаар шилжүүлэн авсан буюу бусдад нийт 501.414.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч М.О “...Анх 2023 онд Солонгос Улс руу явах гээд бүтэлгүйтсэн, түүнээс өмнө декриттэй, ажлынхаа хүмүүсээс мөнгө зээлсэн байсан. Тухайн үед манай хүн ажлаасаа гараад хотод жил гаран болсон, хүмүүсээс мөнгө зээлсэн байсан учраас хүмүүс нь дарамтлаад хүмүүст мөнгөө өгөх зорилгоор нэгээс нь аваад нөгөөд нь өгдөг, хүү нь нэмэгддэг байсан. Би эхний хоёр хүүхэд дээрээ 6 сар болоод ажилдаа орсон, хүмүүсийг залилъя гэж үнэхээр бодоогүй. Миний хувьд байрны шалгуур яаж явагддаг, ямар материал бүрдүүлдэг гэдгийг мэддэг байсан, ийм материал бүрдүүлнэ гээд зарим хохирогчоос материалыг нь авсан, тухайн үед болно гэж бодсон. Өрнөөс өрний хооронд дарамтад орсон байсан учраас тухайн үед гэрийнхэндээ ч хэлээгүй бөгөөд болох байх гэж бодоод явсан, хүмүүсээс авсан мөнгөө хүмүүс рүү өгсөөр байгаад буцаад тэрнээсээ гарч чадахгүй болоод яваандаа мэдэгдсэн. Дунд нь хохирогч Б, О нар “цагдаа, шүүхэд өгнө” гэсэн болохоор айгаад нөгөө хэлдэг үгээрээ зарим хүмүүсээс мөнгө аваад нөгөө хүмүүст нь өгч яваад ийм байдалд хүрсэн. Энэ хугацаанд миний ээж амьдарч байсан байраа зарсан, ах маань машинаа өгсөн, гэр бүлийнхэн маань байдаг юмаа шавхаад төлбөрийг барагдуулах гэж хичээж байгаа, би энэ хугацаанд ээжтэйгээ хамт барилга дээр, машин угаалгын газар ажиллаад олсон орлогоо зарим хохирогч нарт өгсөн. Хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна, миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

хохирогч Д.Н “...2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр банкнаас 18.000.000 төгрөгийн зээл авсан, дараа нь дахиж зээл аваад нийт 23.914.000 төгрөг өгсөн, түрээсийн мөнгө гээд 1.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг өгч байсан. Би 2023 оноос хойш энэ хүнтэй орооцолдож явсан, “яагаад удаад байгаа юм” гэхэд “хүмүүстэй ярьсан байгаа, дарга нар маань болохгүй байна, сонгууль болоод бөөн хэл ам болоод байна, тийм учраас танд 1.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2.500.000 төгрөг өгье” гэж өгсөн нь баримтаараа байгаа. Би банкнаас зээл авсан, мөн нөхрөөрөө банкны зээл авахуулсан учраас хүүг нь нэхэмжилнэ, 7.914.000 төгрөг дээр нэмээд банкныхаа хүүг нэхэмжилж байгаа.” гэв.

хохирогч Ү.О “...2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цалингийн зээл аваад 30.000.000 төгрөг өгсөн, үүнээс 2025 оны 7 дугаар сард наадмын үеэр 1.000.000 төгрөг авсан, одоо үлдэгдэл 29.000.000 төгрөг байгаа, энэ мөнгө дээрээ хүүгээ бодуулж авмаар байна.” гэв.

хохирогч Э.Н “...2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 25.000.000 төгрөг өгсөн, үүнээс 20.000.000 төгрөгт гэх үү хэдэн сая төгрөг гэдэгт тохироогүй М.О-гийн “Prius-30” загварын автомашин авсан, “аль чадахаараа өндөр үнээр зарж мөнгөө тооцъё” гэдэг зүйл яриад “үлдэгдэл мөнгөө нэхэмжилнэ” гэж хэлсэн. ... машин одоогоор зарагдаагүй байгаа, нэг бол машинаа өгөөд 25.000.000 төгрөгөө авъя, нэг бол машинаа үнэлж өгөөд үнэлгээний зөрүүгээр мөнгөө тооцож өг гэдэг зүйл хэлмээр байна.” гэв.

хохирогч Х.О “...2024 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрийн хооронд 28.000.000 төгрөг өгсөн, 10.000.000 төгрөг буцааж аваад одоо 18.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.” гэв.

хохирогч Х.О “...2024 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрийн хооронд 26.500.000 төгрөг өгөөд 10.000.000 төгрөг буцааж авсан, одоо 16.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.” гэв.

хохирогч Х.Ч “...42.000.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн, үүнээс 32.100.000 төгрөг авсан, 9.900.000 төгрөг үлдсэн байгаа, сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна, сэтгэл санааны хохирол маш их байгаа. Би өрх толгойлсон ээж, дөрвөн хүүхэдтэйгээ орох оронгүй айлаар өчнөөн сар явж байна, өсвөр насны хүүхдүүдийн сурлага муудсан, “та байрандаа байсан бол юу гэж ийм зүйл болдог юм” гээд над руу чичилж дайрч, би ийм байдалд хүрчихээд өмгөөлөгч авсан. Ариунцэцэг гэдэг хүн надтай ингэж холбогдоогүй байсан бол би энэ хүнийг танихгүй,  “манай хүүхэд боломжийн байранд оруулж өгнө гэж байна, ахыгаа ч гэсэн оруулж өгөх гэж байгаа” гэж итгүүлсэн, А-ийг шалгуулмаар байна, А рүү ярихаар би юугаа төлөх юм, төлж чадахгүй гэж хэлж байгаа.” гэв.

хохирогч Б.Ц “...би өрх толгойлсон, гурван хүүхэдтэй ээж. Тухайн үед А гэдэг найзаараа дамжуулж энэ хүнтэй холбогдсон, “найдвартай биз дээ, эгч нь хашаа, байшингаа зараад мөнгөө шилжүүллээ шүү” гэж хэлээд 32.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ намар гурван хүүхдээ дагуулаад очих газаргүй, машиндаа хоносон, М.О-гийн гэрийн үүдэнд, орцонд нь хүртэл нэлээн хэд хоносон, тэгж явж байж 25.000.000 төгрөгөө авсан. ...одоо 5.500.000 төгрөг үлдсэн.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 2525000000314 дугаартай хэрэгт цуглуулсан;

хохирогч Ж.О-ийн “...Орхон аймгийн ***** газарт *************ажилтай О Орхон аймагт хэрэгжиж байсан, “орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт найдвартай оруулж өгнө, урьдчилгаа 30% өгчих” гэхээр нь нөхөр бид хоёр гурван өрөө байрны урьдчилгаа 36.000.000 төгрөгийг хашаа байшингаа зарах, хүмүүсээс мөнгө зээлэх зэргээр босгоод 26.000.000 төгрөг 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нөхрийн Хаан банкны данснаас М.О-гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр М.О-гийн дансаар дамжуулан өөрийн данс руу гурван удаагийн гүйлгээгээр 36.000.000 төгрөг буцаан авсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

“...өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна, би 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг дээрээ “10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэж мэдүүлсэн, ...яг үнэндээ 26.000.000 төгрөгийг 5094668472 данснаас 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр М.О-гийн ************* данс руу шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 72 дахь тал/,

М.О-гийн Хаан банкны ************* дансанд 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 26.000.000 төгрөг шилжүүлснийг нотлох баримт /4 дэх хавтаст хэргийн 69 дэх тал/,

хохирогч М.Т-гийн “...2023 оны 4 дүгээр сард Орхон аймагт хэрэгжиж эхэлсэн орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамрагдахаар судлаад явж байсан юм, манай найзын ах Б гэх хүн надад “манай найз О гэх эмэгтэй ****** аймгийн *********** газарт нарийн бичиг ажилтай, чиний сонирхож байгаа орлогод нийцсэн орон сууцанд ямар нэгэн шалгуур тавихгүйгээр оруулаад өгөх боломжтой хүн байдаг юм, чи холбогдоод үз” гэхээр нь ... “Аз” хотхонд Отай уулзсан, “Уртынгол багт 260 айлын орон сууц байгаа, урьдчилгаа мөнгөө өгөх юм бол байранд чинь оруулаад өгнө, байрандаа орсны дараа хүү төлөхгүйгээр үндсэн төлөлтөө хийгээд явах боломжтой, тэгээд чиний хувийн өмч болно.” гэхээр нь итгээд 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хоёр өрөө байрны урьдчилгаа 15.000.000 төгрөгийг Огийн Хаан банкны данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14.07 цагт хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 144 дэх тал/,

хохирогч М.Т-гийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /2 дахь хавтаст хэргийн 145 дахь тал/,

М.О-гийн Хаан банкны ************* дансанд 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 15.000.000 төгрөг шилжүүлснийг нотлох баримт /2 дахь хавтаст хэргийн 146 дахь тал/, 

хохирогч Д.Нийн “...2023 оны 6 дугаар сард найз Н-оор дамжуулж М.О-тай танилцаж байсан, Н надад “энэ охин ***** газарт *************ажилтай, орлогод нийцсэн орон сууцанд шалгуур үзүүлэлтгүйгээр оруулж өгнө, урьдчилгаа мөнгө хийхэд асуудалгүй гэж байна, чи уулзаад үзээч” гэж хэлсэн. Би Нямдолгорын хамт М.О гэх эмэгтэйтэй Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт уулзсан, “нэг өрөө байрны урьдчилгаа урьдчилгаа мөнгөө миний данс руу хийчих” гэхээр нь нөхөртэйгээ ярилцаж байгаад 18.000.000 төгрөгийн цалингийн зээл аваад 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хас банкны 5005477809 данснаас 9.400.000 төгрөг, нөхрийн 5005477497 данснаас 8.600.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг О.А, Д.Н гэх утгаар шилжүүлсэн, ...2023 оны 9 дүгээр сард “хүнээс хүүтэй мөнгө зээлээд хоёр өрөө байр болгоё” гэж бодоод 5005477809  данснаас 5.914.000 төгрөгийг М.Огийн ************* данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15.18 цагт хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 81 дэх тал/,

хохирогч Д.Н-ийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /2 дахь хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

М.О-гийн Хаан банкны дансанд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 23.914.000 төгрөг шилжүүлснийг нотлох баримт /2 дахь хавтаст хэргийн 88 дахь тал/, 

хохирогч Ч.Б-гийн “...2023 оны сүүлээр байшингаа зараад байр хайж байгаад Орхон аймагт орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжиж байгаа талаар мэдээлэл аваад тодруулахаар Отай холбогдоход, “сонирхож байгаа байрныхаа урьдчилгаа 30%-ийг өгөөд үлдсэнийг нь найз нь банктай уулзаад зохицуулаад өгнө.” гэсний дагуу нөхөр бид хоёр 2 өрөө байр авахаар 2023 оны 10 сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг,  маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13.000.000 төгрөг Огийн данс руу шилжүүлсэн. ...2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 26.000.000 төгрөг болгож буцааж авсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн хавтас 62-73 дахь тал/,

хохирогч М.У-ын “...2023 оны 12 дугаар сард М.О эхнэр А руу яриад “Уртынгол багт байрлах орлогод нийцсэн 260 айлын орон сууцанд ямар нэгэн шалгуургүй, урьдчилгаа мөнгө өгөөд үлдэгдэл төлбөрийг орон нутгийн өмчийн сан руу шилжүүлээд байртай болох боломж байна.” гэсэн. ...2024 оны 1 дүгээр сарын 07-08-ны өдрийн хооронд гурван өрөө байрны урьдчилгаа 23.000.000 төгрөгийг Огийн Хаан банкны данс руу хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 12.48 цагт хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,

М.О-гийн Хаан банкны ************* дансанд 2024 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 15.000.000 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 8.000.000 төгрөг тус тус шилжүүлснийг нотлох баримт /2 дахь хавтаст хэргийн 28 дахь тал/, 

Х.А-ийн Хаан банкны *************** данснаас 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “ochirma tulbur eejees ni” гэх утгаар 23.000.000 төгрөг хохирогч М.У-ын Хаан банкны ************* дансанд шилжүүлсэн тухай хохирол төлснийг нотлох баримт /1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал/,

хохирогч Б.М-ын “...2024 оны 2 дугаар сард Орхон аймагт ажиллаж амьдрахаар болоод нагац дүү -эй холбогдож, байр орон сууцанд орох боломж асуухад “Орхон аймагт хэрэгжиж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт 58м² гурван өрөө байр байна, ************ аймгийн ************ газарт ажилладаг миний таньдаг хүнд урьдчилгаа мөнгө өгөөд ямар нэгэн шалгуургүй оруулаад өгнө.” гэж ярьж байсан, би тухайн эмэгтэйн 99****** утсаар холбогдоход “орон сууцанд оруулж өгөх боломж байгаа, Т дарга, С дарга нартай яриад тохирчихсон урьдчилгаа мөнгөө өгчих, оруулаад өгнө.” гэсэн. Би Ч.Э-оос 23.000.000 төгрөг зээлээд М.О-гийн Хаан банкны данс руу 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Э-ын данснаас шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 133-134 дэх тал/,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 16.30 цагт хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 128 дахь тал/,

хохирогч Б.М-ын бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /2 дахь хавтаст хэргийн 129 дэх тал/,

шүүгдэгч М.О өөрийн Хаан банкны ************* данснаасаа хохирогч Б.М-ын Хаан банкны ************ дансанд 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “түрээс” гэх утгаар 1.600.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “turees” гэх утгаар 1.300.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “turees” гэх утгаар 1.300.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “түрээс” гэх утгаар 1.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “түрээс” гэх утгаар 500.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “turees” гэх утгаар 1.100.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “О-гаас төлбөр М-т” гэх утгаар 2.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай хохирол төлснийг нотлох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 68, 69, 70, 71, 72, 73, 74 дэх тал/,

хохирогч Б.А-гийн “...2024 оны 4 дүгээр сард О-гаар дамжуулан нөхрийн дүү М.У-ыг орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж ямар нэгэн шалгуур шаардлагагүйгээр орон сууцтай болгохоор болсон. М.О-гийн Хаан банкны данс руу Хаан банк дахь ************** данснаасаа 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нөхөр У-ын ************* данснаас 10.000.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр данснаасаа 8.000.000 төгрөг, нийт гурван удаагийн гүйлгээгээр 23.000.000 төгрөг шилжүүлсэн. ...нөхрийн дүү У байрандаа ороогүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 43-44  дэх тал/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13.39 цагт хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал/,

М.О-гийн Хаан банкны ************* дансанд 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 8.000.000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг тус тус шилжүүлснийг нотлох баримт /2 дахь хавтаст хэргийн 47-49 дэх тал/, 

Х.А-ийн Хаан банкны ************ данснаас 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “ochirma tulbur eejees ni” гэх утгаар 23.000.000 төгрөг хохирогч Б.А-гийн Хаан банкны 5100251002 дансанд шилжүүлсэн тухай хохирол төлснийг нотлох баримт /1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал/,

хохирогч Б.Б-ы “...2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр О яриад “Уртынгол багт байрлах 260 айлын орон сууцны сүүлийн нэг блок нь 2024 оны 7 дугаар сард ашиглалтанд орно, дөрвөн хүн тусгай гэрээгээр оруулна, С дарга найдвартай хүн асуугаад байна, дөрвөн хүний нэг нь больчихсон, та оронд нь opox yy, 2-3 өрөө байрны сонголттой, таньд бол алийг нь ч сонгох эрх байгаа.” гэхээр нь би “гурван өрөө байрыг нь сонгоё” гэсэн. ...Г гэх хүнээс 25.000.000 төгрөг зээлээд М.О-гийн Хаан банкны ************* данс руу шилжүүлсэн. ... 25.000.000 төгрөг Огаас нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 114-115 дахь тал/, 

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 09.39 цагт хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 109 дэх тал/,

хохирогч Б.Б-ы бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /2 дахь хавтаст хэргийн 110 дахь тал/,

М.О-гийн Хаан банкны дансанд 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 25.000.000 төгрөг шилжүүлснийг нотлох баримт /2 дахь хавтаст хэргийн 117 дахь тал/, 

хохирогч Х.Ч-ын “...2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр би өөрийн нэр дээр байдаг 2-25-53 тоот байрыг 95.000.000 төгрөгөөр зарсан, тухайн үед буюу 2024 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 08.00 цагийн үед Оюут багт хэсгийн ахлагч байсан А /М.О-гийн ээж/ манай ажил дээр ирээд “манай охин М.О ******** аймгийн ***** газарт ************* ажил хийдэг, орлогод нийцсэн орон сууцанд урьдчилгаа мөнгө өгөөд дараагийн төлөлтүүд нь ямар ч хүү төлөхгүйгээр байртай болох боломж байгаа юм байна, 10.00 цагт энэ талаар хуралд орох гэж байгаа, одоо мөнгөө байршуулах ёстой, би өөрийнхөө хүүг оруулах гэж байгаад мөнгө дутчихлаа, 12.000.000 төгрөг зээлэх боломж байна уу.” гэхээр нь “танай охин надад тусалж чадах юм бол би 12.000.000 төгрөг нэмж зээлүүлье, би 78м.кв гурван өрөө байранд орно шүү.” гэж тохиролцоод ээжийнх нь утсаар О-тай холбогдоход “орлогод нийцсэн орон сууцанд ************* газраас таван хүн оруулах боломжтой байгаа, энэ талаар хуралд орох гэж байна, хуралд орохоос өмнө данс руу мөнгөө хийчих, санаа зоволтгүй” гэхээр нь О-гийн Хаан банкны ************* дансанд есөн удаагийн гүйлгээгээр 42.000.000 төгрөг шилжүүлсэн. ...А надад “хохирсон олон хүн байгаа юм байна, тэд нарт тарааж өгөөд 3.000.000 төгрөг өгөх боломж байна.” гэхээр нь 3.000.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215-217 дахь тал/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11.42 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 205 дахь тал/,

хохирогч Х.Ч-ын бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 206-207 дахь тал/,

М.О-гийн Хаан банкны ************* дансанд 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 42.000.000 төгрөг шилжүүлснийг нотлох баримт /1 дэх хавтаст хэргийн 210 дахь тал/,

Х.А-ийн Хаан банкны ************** данснаас 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Ч-д А-аас” гэх утгаар 3.000.000 төгрөг хохирогч Х.Ч-ын Хаан банкны ************** дансанд шилжүүлсэн тухай хохирол төлснийг нотлох баримт /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/,

хохирогч Ү.О-гийн “...2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр найз О “Уртынгол багт баригдаж байгаа 260 айлын орон сууцанд ************* газрын даргын туслах М.О зуучилж, “хэдэн найдвартай итгэл даах хүн байвал түрээсийн орон сууцанд оруулах боломж байна.” гэх мэдээллийн дагуу боломжтой эсэхийг судлаад уулзаж байна.” гэж хэлсэн. ...О-тай уулзахад “30.000.000 төгрөг урьдчилгаанд аваад 260 айлын орон сууц ашиглалтад ороход залуу гэр бүлийг дэмжих боломжийн үнэтэй байр байгаа, урьдчилгаанд өгсөн 30.000.000 төгрөгийг байрны үнийн дүнгээс хасна, байрандаа орсны дараа үлдсэн мөнгийг сар бүр төлөөд явна, байраа үзээд хэдэн давхарт, хэдэн тоотод орохоо хэлчих, би гэрээнд тусгаад оруулчихна.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 174-176 дахь тал/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10.20 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 167 дахь тал/,

хохирогч Ү.О-гийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 169 дэх тал/,

М.О-гийн Хаан банкны ************* дансанд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 30.000.000 төгрөг шилжүүлснийг нотлох баримт /1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал/,

хохирогч Э.Н-гийн “...2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр найз Н “******* аймгийн ************ газарт хамт ажиллаж байсан О гээд эмэгтэй орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамрагдах боломж байна гэнэ, найз нь нөхцөл шийдлийг нь мэдэхгүй, та хэд О-тай холбогдож байгаад өөрсдөө уулзаад, судлаад шийдээрэй.” гэсэн. ...байрны урьдчилгаа 30.000.000 төгрөг өгөх шаардлагатай гэсэн зүйл яриад хоорондоо тохиролцоод М.О-гийн ************* данс руу 5094604304 данснаасаа 25.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр М.О-гийн нэр дээрх “Prius-30” **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ...үлдэгдэл 5.000.000 төгрөгөө төлөөгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 192-194 дэх тал/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 16.57 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 187 дахь тал/,

М.Огийн Хаан банкны ************* дансанд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 25.000.000 төгрөг шилжүүлснийг нотлох баримт /1 дэх хавтаст хэргийн 188 дахь тал/,

хохирогч Л.П-ын “...2024 оны 7 дугаар сард тусдаа гарах гээд байр судлаад явж байхад 260 айлын орон сууц боломжийн санагдаад, эгч Л.У “орлогод нийцсэн орон сууцад хамрагдах боломжтой юм шиг байна, **** ******** газарт ажилладаг хүнтэй холбогдоод болгочих шиг боллоо, чи урьдчилгаа 26.000.000 төгрөг олоод өгчих.” гэсэн, банкнаас цалингийн зээл 26.000.000 төгрөг зээлээд М.О гэх хүний ************* данс руу шилжүүлсэн. ...2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эгч “байр чинь худлаа болчихлоо, хүмүүс залилуулсан гээд яваад байна.” гэж хэлсэн. ...миний Хаан банкны ************** дансанд 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг шилжүүлсэн байна, ...14.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110-111 дэх тал/,  

Х.А-ийн Хаан банкны ************** данснаас “О ТӨЛБӨР ЭЭЖЭЭС НЬ” гэх утгаар 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг хохирогч Л.П-ын Хаан банкны 5090707040 дансанд шилжүүлсэн тухай хохирол төлснийг нотлох баримт /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/,  

хохирогч Д.Б-ын “...2024 оны 2 дугаар сард...М.О гэх *********** ************* газарт ажилладаг хүнтэй холбогдож, “Орхон аймагт хэрэгжиж байгаа орлогод нийцсэн орон сууцанд шалгуур үзүүлэлтгүйгээр байртай болох боломжтой.” гэхээр нь нөхөр бид хоёр ярилцаад байраа зараад урьдчилгаа 26.000.000 төгрөгийг М.О-гийн ************* данс руу 5091223060 данснаасаа шилжүүлсэн. ...О руу 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 75.000.000 төгрөг шилжүүлсэн, ... авсан мөнгөө тооцоод үзэхэд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дөрвөн удаагийн гүйлгээгээр нийт 57.000.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 580.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 450.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 900.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 900.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 6.000.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 900.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөг, нийт 79.730.000 төгрөгийг авч хохиролгүй болсон.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 66-67, 70-71 дэх тал/,

Х.А-ийн Хаан банкны ************** данснаас 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Ochirmaa gaas” гэх утгаар 6.000.000 төгрөг хохирогч Д.Б-ын Хаан банкны ************** дансанд шилжүүлсэн тухай хохирол төлснийг нотлох баримт /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 14.35 цагт хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 61 дэх тал/,

хохирогч Д.Б-ын бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /2 дахь хавтаст хэргийн 62 дахь тал/,

шүүгдэгч М.О өөрийн Хаан банкны ************* данснаасаа хохирогч Д.Б-ын Хаан банкны ************** дансанд  2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “turees” гэх утгаар 2.000.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “turees” гэх утгаар 5.000.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “turees” гэх утгаар 900.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “turees” гэх утгаар 6.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “түрээс” гэх утгаар 900.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “turees” гэх утгаар 900.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “99400321” гэх утгаар 28.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “99*******” гэх утгаар 20.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 27-ны “99********” гэх утгаар 5.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “99********” гэх утгаар 4.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “turees” гэх утгаар 450.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “99*******” гэх утгаар 580.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай хохирол төлснийг нотлох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50 дахь тал/,

хохирогч Б.Ц-гийн “...2024 оны 10 дугаар сард найз А “чамд байртай болох боломж гарч ирсэн байна, аймгийн орлогч дарга С өөрийн нарийн бичиг М.О-д “орлогод нийцсэн орон сууцанд оруулах ойр дотны, хамаатан садангаасаа ганц, хоёр хүн олчих, урьдчилгаа мөнгө байршуулчихвал ямар нэгэн шалгуур шаардлага тавихгүйгээр оруулж өгнө.” гэж хэлсэн байна, найз нь чамайг холбоод өгье.” гэж хэлсэн. ...хашаа байшингаа барьцаалаад 31.000.000 төгрөг зээлээд, өөрөө 1.000.000 төгрөг болгоод найз А-эй холбогдож, “найз нь ямар данс руу шилжүүлэх вэ.” гэж асуухад “58м2 гурван өрөө байр 1м2 нь 1.950.000 төгрөгөөр бодоод 32.000.000 төгрөг ************* данс руу хийчих.” гээд 99****** утаснаас месеж ирүүлсэн, ...би М.О-тай Захиргааны баруун талын автомашины зогсоол дээр миний эзэмшлийн **-**ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд уулзсан. ...М.О-гийн Хаан банкны ************* данс руу 32.000.000 төгрөгийг Орхон аймгийн Хас банкны төв салбарт очоод Хас банкны ************** данснаасаа шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 135-139 дэх тал/, 

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19.52 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 130 дахь тал/,

хохирогч Б.Ц-гийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 131 дэх тал/,

М.О-гийн Хаан банкны ************* дансанд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 32.000.000 төгрөг шилжүүлснийг нотлох баримт /1 дэх хавтаст хэргийн 142 дахь тал/,

Х.А-ийн Хаан банкны ************** данснаас 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “O TULBUR EEJ” гэх утгаар 25.000.000 төгрөг хохирогч Б.Ц-гийн Хас банкны ************** дансанд шилжүүлсэн тухай хохирол төлснийг нотлох баримт /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,

хохирогч Н.А-гийн “...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр О.Б-ийн үеэл дүү Н.П залгаад “Орхон аймагт орлогод нийцсэн орон сууцанд урьдчилгаа мөнгө өгөөд, шалгуур шаардлагагүйгээр байртай болох боломж ах та хоёрт байна, нөхөр бид хоёр орох гэсэн арай боломжгүй байна, хоёр өрөө байрны урьдчилгаа 15.000.000-18.000.000 төгрөгийн хооронд байна, 18.000.000 төгрөгөөр авах юм бол м.кв нь арай том болох юм байна.” гэхээр нь нөхөртэйгээ ярилцахад дургүйцэж байгаад зөвшөөрсөн. Мөнгөө бүрдүүлээд ...************ газар очоод М.О-тай уулзахад “ байранд асуудалгүй оруулаад өгнө, та санаа зовох хэрэггүй, 2023 оны 12 дугаар сар гэхэд багтаагаад оруулаад өгнө.” гэж хэлсэн. Тухайн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 235-236 дахь тал/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 19.50 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 228 дахь тал/,

хохирогч Н.А-гийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 229 дэх тал/,

М.О-д 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 18.000.000 төгрөг шилжүүлснийг нотлох баримт /1 дэх хавтаст хэргийн 230 дахь тал/,

Х.А-ийн Хаан банкны ************** данснаас 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “o tulbur eejeesn” гэх утгаар 3.000.000 төгрөг,

шүүгдэгч М.О өөрийн данснаасаа 2025 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “түрээс” гэх утгаар 800.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “turees” гэх утгаар 700.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “түрээс” гэх утгаар 800.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр “turees” гэх утгаар 800.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “turees” гэх утгаар 1.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “turees” гэх утгаар 800.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “turees” гэх утгаар 800.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “tulee” гэх утгаар 700.000 төгрөгийг хохирогч Н.А-гийн Хаан банкны 5097031020 дансанд тус тус шилжүүлсэн тухай хохирол төлснийг нотлох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 59, 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67 дахь тал/,

хохирогч Х.О-ийн “...2024 оны 10 дугаар сард байр хайж байтал ************* газарт ажилладаг дүү Ц “С даргын туслах О гээд хүүхэн түрээсийн орон сууцанд хамруулж өгнө, урьдчилгаа 30% мөнгөө хийчих гэж байна, ашиглалтанд орохоор нь асуудалгүй зохицуулаад өгнө гэсэн.” гэхээр нь Ц-оор дамжуулж М.О-гийн Хаан банкны ************* данс руу 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкны ************** данснаасаа 17.500.000 төгрөг, Төрийн банкныхаа данснаас 9.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 16.33 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/,

хохирогч Х.О-ийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал/,

Х.А-ийн Хаан банкны ************ данснаас 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “О ТӨЛБӨР ЭЭЖЭЭС НЬ” гэх утгаар 10.000.000 төгрөг хохирогч Х.О-ийн Хаан банкны ************ дансанд шилжүүлсэн тухай хохирол төлснийг нотлох баримт /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/,

хохирогч Х.О-ийн “...2024 оны 10 дугаар сард Орхон аймагт хэрэгжиж байсан орлогод нийцсэн орон сууцанд өөрийн хүү Б, түүний эхнэр А.Б нарыг байртай болгохоор судалж байгаад Ц гэх манай дүү “манай ажлын газрын О гэх С даргын нарийн бичиг эмэгтэй орлогод нийцсэн орон сууцанд нэг хүн оруулж өгөх боломжтой болсон, танайх байртай болохгүй юм уу” гэхээр нь итгээд байрны урьдчилгаа 28.000.000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд Хаан банкны ************ данснаасаа О-гийн Хаан банкны ************* данс руу гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан, ...18.000.000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

хохирогч Э.Э-ын “...2025 оны 1 дүгээр сарын сүүлээр Орхон аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байсан орлогод нийцсэн орон сууцыг сонирхож тухайн хөтөлбөрт бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаад найз М.О-г **************** газарт ажилладаг болохоор энэ талаар сайн мэдээлэлтэй байгаа байх гэж бодоод орлогод нийцсэн орон сууцанд орох сонирхолтой байгаа талаар хэлсэн. 2025 оны 2 дугаар сар болоод М.О “чи нөгөө байрандаа орох хэвээрээ юу, аймгийн хэмжээнд 10 залуу гэр бүлийг дэмжиж байранд оруулах боломжтой болсон, нөхцөл нь хүүгүй, урьдчилгаа 30%-ийг өгөөд үлдсэн мөнгийг хүүгүйгээр хуваагаад төлөх боломжтой, нэгэнд нь оруулаад өгөх үү” гэхээр нь “үнэхээр баталгаатай оруулах юм бол тэгье, угаасаа урьдчилгаа хийх гэж байгаа мөнгө байгаа” гэж хэлсэн чинь “би дансаа явуулья, чи данс руу хийчих” гэхээр нь уулзахад “С дарга хамаатныхаа гурван хүн оруулах гээд залуу гэр бүлийг дэмжсэн асуудал ярьсан, тэгээд шалгуур шаардлага хангаж байгаа хэдэн хүн хэрэгтэй байна, би ч гэсэн өөрийнхөө амьдарч байгаа байраа ийм нөхцөлтэйгөөр авч байсан, одоо би сардаа 350.000 төгрөг төлөөд явдаг, чамайг оруулаад өгье, маргааш иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг зүйлийг бүрдүүлээд ирээд уулзаарай” гэхээр нь материалаа бүрдүүлээд 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр М.О-гийн Хаан банкны ************* данс руу 24.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 2-4 дэх тал/,

хохирогч Э.Э-ын “үнийн дүндээ дүйцүүлэн “Prius-30” автомашин авахаар тохирсон, миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй болохыг үүгээр баталж байна.” гэсэн баталгаа /1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 18.19 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 247 дахь тал/,

хохирогч Э.Э-ын бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 248 дахь тал/,

М.О-гийн Хаан банкны ************* дансанд 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 24.000.000 төгрөг шилжүүлснийг нотлох баримт /2 дахь хавтаст хэргийн 7 дахь тал/,

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 17/06 дугаартай, “Орлогод нийцсэн орон сууцны журмыг шинэчлэн батлах тухай” тогтоол /3 дахь хавтаст хэргийн 54-58 дахь тал/,  

шүүгдэгч М.О-гийн Хаан банкны дансны хуулгууд /3 дахь хавтаст хэргийн 64-90, 92-118 дахь тал/,  

уг дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 125-157 дахь тал/,  

хохирогч М.Т-гийн шилжүүлсэн 15.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...8.195.000 төгрөг бусдаас зээлсэн мөнгөнд төлсөн, 1.000.000 төгрөг хохирогч Б.А-д шилжүүлсэн байх ба үлдэх 5.805.000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан нь тогтоогдож байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 214-216 дахь тал/,  

хохирогч М.У, Б.А нарын шилжүүлсэн 46.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...бусад хохирогч нарт мөнгө шилжүүлээгүй, өр зээлээ дарах, тавилга авах, хүнд зээлэх, танилдаа бэлэглэх зэргээр зарцуулсан байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 217-221 дэх тал/,  

хохирогч Д.Б-ын шилжүүлсэн 75.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...21.960.000 төгрөгөөр аялал зугаалгад явсан, З.Х-д 32.318.000 төгрөг шилжүүлсэн, 5.644.000 төгрөг Төрийн банкны данс руугаа шилжүүлж авсан, хохирогч Д.Б-д 900.000 төгрөг, хохирогч Б.А-д 150.000 төгрөг шилжүүлсэн, төрсөн эх, төрсөн ах, танил дүү, найз гэх хүмүүст нийт 2.255.000 төгрөг өгч, 1.069.000 төгрөгөөр өр төлбөр дарж зарцуулсан байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 222-225 дахь тал/,  

хохирогч Б.М-ын шилжүүлсэн 23.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...13.074.000 төгрөг бусдаас зээлсэн мөнгөнд буцаан төлсөн, 6.000.000 төгрөг танил дүүдээ өгсөн, 3.000.000 төгрөг хүний данс руу шилжүүлэн өөрөө буцаан авсан, үлдэх 926.000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 226 дахь тал/,  

хохирогч Б.Б-ы шилжүүлсэн 25.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...25.000.000 төгрөг, мөн өөрийн дансны үлдэгдэл нийт 26.000.000 төгрөг байранд орохоор урьдчилгаа төлбөрт шилжүүлээд, “мөнгөө буцаан авсан” гэх Ч.Бат-Өлзийд шилжүүлсэн байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 227-228 дахь тал/,  

хохирогч Х.Ч-ын шилжүүлсэн 42.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамрагдахаар урьдчилгаа төлбөр шилжүүлээд буцаан авсан Ц.О-т 36.000.000 төгрөг, хохирогч Б.Мт 2.200.000 төгрөг, хохирогч Д.Б-д 4.000.000 төгрөг шилжүүлсэн байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 229 дэх тал/,  

хохирогч Э.Н-гийн шилжүүлсэн 25.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...25.000.000 төгрөг хохирогч Д.Б-д шилжүүлсэн байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 230 дахь тал/,  

хохирогч Ү.О-гийн шилжүүлсэн 30.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...28.000.000 төгрөг хохирогч Д.Б-д, хохирогч Д.Н-т 2.000.000 төгрөг шилжүүлсэн байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 231 дэх тал/,  

хохирогч Д.Н-ийн шилжүүлсэн 23.914.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн  “...хохирогч Б.А-д 2.555.000 төгрөг төлж, 15.382.000 төгрөгөөр хэргийн бусад оролцогч /хэргийн оролцогч бус/ хүмүүст өр зээл дарахаар өгч, 2.500.000 төгрөг Төрийн банк руу шилжүүлсэн байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 232-233 дахь тал/,  

хохирогч Н.А-гийн шилжүүлсэн 18.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...З.Х-д 14.605.600 төгрөг, Г.Халиун /найз/-ын дансыг ашиглан Төрийн банкны данс руугаа 2.810.000 төгрөг шилжүүлэн авсан байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 234 дэх тал/,  

хохирогч Х.О-ийн шилжүүлсэн 28.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...17.500.000 төгрөг А.Б-д, 1.000.000 төгрөг Б.М-т, 2.000.000 төгрөг Д.Н-т шилжүүлсэн бөгөөд 1.985.000 төгрөгөөр гар утас болон гар утасны дагалдах хэрэгсэл худалдан авсан, 720.000 төгрөгөөр хувцас худалдан авсан, танил дүүдээ  500.000 төгрөг шилжүүлсэн, үлдэх 4.295.000 төгрөгийг бусад зүйлд зарцуулсан байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 235-236 дахь тал/,  

хохирогч Х.О-ийн шилжүүлсэн 26.500.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...17.000.288 төгрөг З.Х-аас зээлсэн мөнгөнд буцаан шилжүүлсэн, 1.000.000 төгрөг Х.Ч-д, 1.000.000 төгрөг найздаа зээлүүлсэн, 4.530.000 гар утас болон гар утасны дагалдах хэрэгсэл худалдан авсан, 560.000 төгрөгөөр хувцас худалдан авсан, төрсөн ахдаа 1.300.000 төгрөг шилжүүлсэн байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 237-238 дахь тал/,  

          хохирогч Б.Ц-гийн шилжүүлсэн 32.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...3.000.000 төгрөг хүүхдийн сэвлэг үргээхэд, 5.100.000 төгрөгөөр гар утас худалдан авсан, 18.000.000 төгрөг З.Х-д шилжүүлсэн, 4.915.500 төгрөг бусдын дансыг ашиглан Төрийн банкны данс руу шилжүүлүүлсэн, 3.607.000 төгрөг өр зээл төлөхөд зарцуулсан байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 239-240 дэх тал/,  

          хохирогч Л.П-ын шилжүүлсэн 24.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...12.030.500 төгрөгөөр аялалд явсан, 850.000 төгрөгөөр хувцас худалдан авсан, 9.000.000 төгрөг төрсөн ах, нагац ах, ээж, танил дүү болон найзынхаа ээжийн данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэх 2.119.500 төгрөгийг зээл төлөлт, хүнсэнд зарцуулсан байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 241-242 дахь тал/,  

          хохирогч З.Э-ын шилжүүлсэн 24.000.000 төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн мөрдөгчийн “...хохирогч Б.М-т 1.600.000 төгрөг шилжүүлсэн, 11.211.000 төгрөгөөр хүнээс зээлсэн мөнгөө буцаан төлсөн, 1.300.000 төгрөгөөр гар утас худалдан авсан, 1.994.000 төгрөгөөр хувцас худалдан авсан, 1.870.000 төгрөгийг төрсөн ах болон танил дүү нартаа шилжүүлж, үлдэх 6.024.900 төгрөгийг “1”, “99400321”, “ochirmaa”, “М.О” гэх утгаар шилжүүлсэн байна.” гэсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 243-246 дахь тал/,   

          М.Огийн эзэмшлийн Хаан банкны ************* дансанд хохирогч нараас шилжүүлсэн орлогын гүйлгээнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 247-248 дахь тал/,   

          шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн шинээр гаргаж хэрэгт хавсаргуулсан шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөртэй холбоотой баримтууд, 

шүүгдэгч М.О-гийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дахь хавтаст хэргийн 158 тал/,  

иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 162 дахь тал/ зэрэг баримтуудыг тус тус шүүх хуралдааны үед шинжлэн судлав.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч М.О нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд хохирогч Ж.Отгончимэг, М.Т, Д.Н, Ч.Б, М.У, Э.Э, Б.М, Б.А, Б.Б, Х.Ч, Ү.О, Э.Н, Л.П, Д.Б, Б.Ц, Н.А, Х.О, Х.О нарыг хуурч, тэдний 501.414.000 төгрөгийг шилжүүлэн авсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгчийн болон хохирогч Х.Ч, Д.Н, Ү.О, Э.Н, Х.О, Х.О, Б.Ц нарын мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

“Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж өөрөөр хэлбэл хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, уг үйлдлийн үр дүнд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө зэргийг нь шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг.

          Харин “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг ойлгоно.

          Шүүх хэргийн үйл баримт, эрүүгийн 2525000000314 дугаартай хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг дүгнэхэд,

шүүгдэгч М.О нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 1 жил 10 сарын хугацаанд хохирогч нарын эд хөрөнгө буюу мөнгийг авах зорилгоор “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хамруулж 260 айлын орон сууцанд оруулж өгнө.” гэж нэг ижил аргаар нэр бүхий 18 хохирогчийг хуурсан идэвхтэй үйлдэл хийж, өөрийгөө ******************** газарт ажилладаг гэдгээрээ далимдуулан ямар нэгэн шалгуур, үзүүлэлтгүйгээр орон сууцанд оруулж чадах мэтээр ойлгуулсан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн үйлдлээ хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, уг үйлдлийн үр дүнд хохирогч нарын 501.414.000 төгрөгийг шилжүүлэн авч тэднээс авсан мөнгөөр бусдад өр төлөх, аялал зугаалгаар явах, хоол хүнс, хувцас, гар утас, эд хэрэглэл авах, найз нөхөд, ах дүүдээ өгөх зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулж, амьжиргаагаа залгуулж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч М.Огийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, хохирогч нарт учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч нарын болон гэрч нарын мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

шүүгдэгчийн үйлдэл шунахайн сэдэлтэй, шууд санаатай, хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүх шүүгдэгч М.О-г “үргэлжилсэн үйлдлээр,  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.О-гийн олон удаагийн давтамжтайгаар, харьцангуй удаан хугацаанд залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт зөв байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Н шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох эрхийнхээ хүрээнд өөрийн итгэл үнэмшил, үзэл бодол, ухамсарын хүрээнд “...залилах үйлдлээ үргэлжилсэн байдлаар урт хугацааны туршид маш олон хүнийг санхүүгийн хувьд хохироосон байна. Шүүгдэгчийг буруутай гэж үзэж байна.” гэж дүгнэсэн нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудтай болон шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэртэй тохирсон.

Шүүх хуралдааны үед;

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч нар “...хохирогч нарт хохирол, төлбөр төлөхдөө, өөрөөр хэлбэл хохирогч Ж.О-т 10.000.000 төгрөг, хохирогч Ч.Б-д 8.000.000 төгрөг, хохирогч Д.Б-д 4.730.000 төгрөг тус тус илүү төлсөн, буцаан авч бусад хохирогч нарт шилжүүлэн өгмөөр байна.” гэж тайлбарласан бөгөөд энэ асуудлаар хоорондоо маргаантай бол эрүүгийн болон иргэний журмаар жич шийдвэрлүүлэх боломжтой юм.

Харин хохирогч Э.Н “...“Pruis-30” загварын автомашиныг хохиролдоо авсан, ...автомашиныг үнэлүүлж зөрүү мөнгөө авмаар байна.” гэсэн тайлбар гаргасан, хохирогч Э.Н-гийн хувьд хэн нэгний дарамт шахалтгүйгээр шүүгдэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр “Pruis-30” загварын автомашиныг 20.000.000 төгрөгт тооцон 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авснаас гадна мөрдөн шалгах ажиллагааны үед уг автомашинтай холбоотойгоор ямар нэгэн санал хүсэлт гаргаж байгаагүй тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 20.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзнэ. 

Мөн хохирогч Х.Ч, түүний өмгөөлөгч Н.М нар “...энэ хэрэгт шүүгдэгч М.О-гийн ээж Х.А, гэрч З.Х нарын үйлдэл, оролцоо байгаа эсэхийг шалгуулмаар байна.” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед шинжлэн судалсан, хэрэгт цуглуулсан баримтуудаар тэднийг залилах болон бусад гэмт хэрэгт сэжиглэх, гэмт хэрэгт оролцсон байж болзошгүй гэх үндэслэл бүхий баримт цуглараагүй байна.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч М.О болон түүний өмгөөлөгч Х.О, хохирогч Э.Н, хохирогч Х.Ч болон түүний өмгөөлөгч Н.М нарын шүүх хуралдаан эхлэхэд гаргасан санал хүсэлтүүдийг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнээд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч М.О-г “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх шүүгдэгч М.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, амар хялбар аргаар өөрийн болгох замаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 18 хохирогчид 501.414.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байдал, бага насны хүүхдүүдтэй ар гэрийн ахуй амьдрал, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан улсын яллагчийн “...шүүгдэгч М.О-д 8 /найм/ жил хорих ял оногдуулах.” гэсэн,

          шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-ын “...гэмт хэрэг үйлдсэн талаар өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ирснийг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, мөн онцгой нөхцөл байдал гэж үзэж болох бага насны буюу 3, 5, 9 насны хүүхдүүдтэй   зэргийг харгалзан 5 /тав/ жил хорих ял оногдуулна уу.” гэсэн саналуудыг тус тус харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч М.О-д 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг буюу түүний асрамжид 3-9 насны гурван хүүхэд нь байдаг.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан.

Шүүх шүүгдэгч М.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд,

түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод,  

гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 140.714.000 төгрөг гаргуулж,

хохирогч М.Т-д 15.000.000 төгрөг,

хохирогч Д.Н-т 7.914.000 төгрөг,

хохирогч Б.М-т 11.600.000 төгрөг,

хохирогч Б.Б-д 8.300.000 төгрөг,

хохирогч Х.Ч-д 9.900.000 төгрөг,

хохирогч Э.Н-д 5.000.000 төгрөг,

хохирогч Ү.О-д 29.000.000 төгрөг,

хохирогч Л.П-д 14.000.000 төгрөг,

хохирогч Б.Ц-д 5.500.000 төгрөг,

хохирогч Х.О-д  16.500.000 төгрөг,

хохирогч Х.О-д 18.000.000 төгрөг тус тус олгохоор, 

хохирогч Д.Н, Ү.О, Х.Ч нар банкны хүү, сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэхэд шүүгдэгч нь “...хохирол төлөх тул шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн түүний энэ хүсэлтийг хүлээн авч,  

шүүх хуралдааныг 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 08.00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан хугацаанд хохирогч М.Т-д 2.000.000 төгрөг, хохирогч Д.Н-т 2.000.000 төгрөг, хохирогч Б.М-т 1.500.000 төгрөг, хохирогч Х.Ч-д 2.000.000 төгрөг, хохирогч Э.Н-д 1.500.000 төгрөг, хохирогч Ү.О-д 2.000.000 төгрөг, хохирогч Л.П-д 2.000.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 2.000.000 төгрөг, хохирогч Х.О-д 2.000.000 төгрөг, хохирогч Х.О-д 2.000.000 төгрөг тус тус нөхөн төлсөн байсан тул үлдэх 121.714.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурьдаж байна.   

Шүүгдэгч М.О-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн тул шийтгэх тогтоолыг хувийг зохих газарт хүргүүлж түүний Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалтыг цуцлуулах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт М-ын О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч М.О-г 5 /тав/ жил 6 /зургаа/ хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж,

цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.О-гаас 121.714.000 төгрөг гаргуулж,

хохирогч М.Т-д 13.000.000 төгрөг,

хохирогч Д.Н-т 5.914.000 төгрөг,

хохирогч Б.М-т 10.100.000 төгрөг,

хохирогч Б.Б-д 8.300.000 төгрөг,

хохирогч Х.Ч-д 7.900.000 төгрөг,

хохирогч Э.Н-д 3.500.000 төгрөг,

хохирогч Ү.О-д 27.000.000 төгрөг,

хохирогч Л.П-д 12.000.000 төгрөг,

хохирогч Б.Ц-д 3.500.000 төгрөг,

хохирогч Х.О-д  14.500.000 төгрөг,

хохирогч Х.О-д 16.000.000 төгрөг олгож,

хохирогч Д.Н, Ү.О, Х.Ч нар банкны хүү, сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

6.Шийтгэх тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.С-д даалгасугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирсэн болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.Э

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.А

                                                  ШҮҮГЧ                         Б.Н