Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 0236

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд

                             буцаах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас би Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Очиржав овгийн Халзангийн Отгонбаатарт холбогдох 201714000290 тоот  эрүүгийн хэргийг  2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч  хянаад

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Яллагдагч Х.Отгонбаатар нь 2017 оны 05 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар бааранд Г.Баяржаргалтай магалдаж улмаар улмаар түүнийг цохиж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлжээ.

 

            2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харъяалах шүүхэд шилжүүлэхээр заасан байна.

 

Тус шүүх яллагдагч Х.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, яллах дүгнэлт гардуулах ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй болсон тул  дээрхи ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна.

                       

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2, заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Яллагдагч Х.Отгонбаатарт холбогдох 201714000290 тоот эрүүгийн хэргийг

Орхон аймгийн прокуророор дамжуулан нэмэлт  мөрдөн  байцаалтанд  буцаасугай.          

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д зааснаар хэргийг прокурорт очтол яллагдагч Х.Отгонбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.    

 

4.Энэ захирамжийг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.АЛТАНГАДАС