| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2026/0017/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/24 |
| Огноо | 2026-01-09 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/24
2026 01 09 2026/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Алтангадас даргалж,
Нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С
Гэрч Ц.А , Б.Б
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 2525002520638 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
С овгийн А-н Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь Орхон аймгийн Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн ахлах нягтлан бодогчоор буюу Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь хэсэгт тус тус заасан нийтийн албан тушаалтнаар ажиллах явцдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн 7.1.7 дахь заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” хориглох гэснийг зөрчиж, тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б т мэдэгдэлгүйгээр, холбогдох тушаал, шийдвэрийг гаргуулалгүйгээр 2024 оны 05 дугаар сарын 02 дугаар хагасын цалин дээр 1,471,000 төгрөгийг, мөн 2024 оны 07 дугаар сарын 02 дугаар хагасын цалин дээр 915,811 төгрөгийг тус тус “урамшуулал” хэлбэрээр олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-н нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ “Боловсролын яамны сайдын тушаалаар нягтлан бодогч нарт урамшуулал олгох шийдвэр гарсныг захиралын үүрэг гүйцэтгэж байсан Б.Б мэдэж байсан. Урамшууллыг бодчих гэсэн аталаа тушаалыг нь гаргаж өгөөгүй. Б захиралд ажил хавсарч хийсэн гэж цалингаа нэмүүлэх боломжгүй гэж хэлсэн учир надад тушаал гаргасаж өгөөгүй хуурсан. Захирал зөвшөөрөл өгсөн учир цалингаа нэмж бодсон. Төрийн сан захирлын зөвшөөрөлгүй гүйлгээ хийхгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Б.Б мэдүүлэхдээ “2024 оны 10 дугаар сард нарийн бичиг Ш.М , А.Б хоёр нь нөгөө урамшуулал дээрээ яаж тушаал гаргах вэ, гэж хоорондоо ярьж байхыг нь манай ажилтан Алтанзул сонсоод над дээр ирээд та нягтлан А.Б-д балансын урамшуулал олгосон юм уу? гэж асуухаар нь би үгүй гэж хэлтэл Алтанзул ямар сонин юм бэ сая А.Б Ш.М хоёр тушаал яаж гаргуулах вэ? гэж ярьж байна гэж хэлсэн. Би нягтлан А.Б балансын урамшуулал олгосон тушаал гаргаагүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ц.А мэдүүлэхдээ “6 дугаар сард таньдаг хүнээсээ төслийг нь аваад өгөөч гэж гуйсан би 13-р сургуулийн нарийн бичиг Э гэдэг хүнээс аваад өгсөн. Манай нягтлан нийгмийн даатгалын тайлангаа надаар шивүүлдэг байсан. Тэгээд нэг шивсэн чинь энэ хүний нийгмийн даатгал өндөр болчихсон байхаар нь би балансын урамшуулал авчихсан юм байх гэж бодоод өнгөрсөн тэгээд би дараа нь энэ талаар мэдээд сонсчихоод Б захиралд орж хэлсэн. Б балансын урамшуулал авах эрхтэй эсэхийг би сайн мэдэхгүй байна. Намайг Б захиралд энэ талаар хэлэхэд мэдэхгүй за харъя гэж хэлсэн байсан. ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Гэрч Б.Б ийн: “Би Орхон аймаг Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын *** дугаар сургуульд одоогоор арга зүйч албан тушаал дээр ажиллаж байна. *** дугаар сургуульд 2000 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2017 оны 5 дугаар сар хүртэлх бага сургуулийн сургалтын менежер, түүнээс хойш 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл дунд ахлах анги хариуцсан сургалтын менежер, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тус сургуулийн захирлын үүргийн хавсран гүйцэтгэж ирсэн бөгөөд боловсролын байгууллагад 29 дэх жилдээ ажиллаж байна. Би тухайн сургуулийн захирлын үүргийн хавсран гүйцэтгэж байхдаа нягтлан бодогч А.Б гэх хүнд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А-26 дугаартай балансын урамшуулал олгох тухай захирлын тушаалыг гаргаагүй. Тэгсэн чинь манай нарийн бичиг Ш.М , А.Б хоёр нь нөгөө урамшуулал дээрээ яаж тушаал гаргах вэ?, гэж хоорондоо ярьж байхыг нь манай ажилтан Алтанзул сонсоод над дээр ирээд та нягтлан А.Б-д 1.500.000 төгрөгийн балансын урамшуулал олгосон юм уу? Гэж асуухаар нь би үгүй гэж хэлтэл Алтанзул ямар сонин юм бэ сая А.Б Ш.М хоёр тушаал яаж гаргуулах вэ? Гээд ярьж байна та гарын үсэг ямар нэгэн зүйл зурахдаа анхааралтай байгаагүй гэж хэлэхээр нь би 2024 оны 10 дугаар сард мэдсэн. Тухайн үед ажпаа өгөхөөс өмнө энэ явдлын мэдчихээд нарийн бичиг Ш.М т хандаж нягтлан А.Б балансын урамшуулал авсан тушаалыг хуурамчаар үйлдэх гэж оролдох байх шүү чи анхааралтай байгаарай би нягтлан А.Б балансын урамшуулал олгосон тушаал гаргаагүйг чи мэдэж байгаа шүү дээ гэсэн Ш.М харин тиймээ багшаа юу гэж тийм юм байх вэ гэж тухайн хэлж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10, 110-111 дэх тал/
2. Гэрч Ц.А ын: “Анх 2024 оны 07 дугаар сард манай нягтлан Б нь надаар нийгмийн даатгалын тайлангаа надаар гаргуулаад цалингийн хүснэгтээ шивүүлсэн тухайн үед Б ы цалин нь 4.000.000 гаран төгрөгөөр бодогдсон байсан би гайхаад ямар аймар өндөр бодогдсон юм бэ? гэж бодоод тухайн үед захирлын үүргийг хавсран гүйцэтгэж байсан Б даргаас Б ы цалинг анзаарсан уу? 4.000.000 гаран төгрөгийн цалин бодогдсон байна гэж хэлсэн чинь Б захирал би анзаараагүй шууд баталчихсан гэж байсан. Тэгээд бид хоёр ажиглаад орхичихсон байсан юм. 2024 оны 10 дугаар сард манай байгууллагад аудитын шалгалт орохоор болсон. Тэгсэн чинь нярав Б нь нөгөө урамшууллын тушуулаа хоёулаа гаргаж хийхгүй бол аудит орох дөхлөө гээд нарийн бичиг Ш-тэй ярьж байсан юм. Тэгээд би захирал Б т нярав Б нарийн бичиг М нарын ярьж байгааг хэлсэн юм. Тэгээд би 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр нягтлан Б надад чи энэ материалуудыг аудитын газар хүргээд өгчих би түрүүлээд очоод байж байя гээд явсан. Тухайн үед би материалыг нь оруулж өгөхдөө юмыг яаж мэдэх вэ гээд захирлын тушаал гэсэн хавтсыг нээгээд үзтэл 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дугаар А-26 гэсэн тушаалыг тамга дараад гарын үсэггүй хийчихсэн байсан. Тухайн тушаал дээр нягтлан Б өөрийн цалингаа үндсэн цалингийн 1.5 хувиар нэмсэн байсан. Манай сургууль сургуулийн бичиг хэргийн материалуудаа Оргил бичиг хэргийн дэлгүүр болон Цахиурт бичиг хэргийн дэлгүүрээс авдаг юм. Тэгсэн нягтлан Б нь 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр миний машиныг гуйгаад горад орчхоод ирье гээд аваад явсан юм. Тэгээд удалгүй ирээд машины чинь арын тээшинд 4 цаасан хайрцагтай юм байгаа тэрийг аваад скаладанд хийчих түр хадгалж байгаарай гэж байсан. Би нягтлан Б аас ямар учиртай юу? юм бэ? гэж асуухад бичиг хэргийн материал принтерийн хор, нотебүүкийн цэнэглэгч, утасны компьютерын гар зэрэг бараа материалууд байсан. Тэд нарыг би скаланданд эд нарыг одоо яах юм бэ? гэсэн чинь нягтлан Б "Оргил", "Цахиурт" хоёроос авахаа болиод энэ материалуудыг сургуульд аваадах бусдыг нь би өөрөө зохицуулчихна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би одоогийн захирал Э-д Болсон явдлын талаар батлахдаа та анзаарч хараарай гэж хэлсэн юм. Удалгүй захирал Э намайг дуудаад нягтлан Б "Хадаг сервис" ХХК гэсэн кампани 2.211.000 төгрөгийн нэхэмжлэл үүсгээд оруулаад ирсэн байна гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дахь тал/
3. Гэрч С.Э ын: “Сургуулийн захирлын урамшуулал олгох А тушаалыг хуулийн хүрээнд хариуцсан чиглэлийн ажилтан болох нягтлан бодогчид шийдвэрлэх үүргийг захирал өгнө. Үүний дагуу нягтлан бодогч тушаалын төсөл боловсруулна, боловсруулсан төслийг сургуулийн захиралд танилцуулж гарын үсэг зуруулна. Захирал танилцаж зөвшөөрөн гарын үсэг зурж баталгаажуулсан төслийг сургуулийн бичиг хэргийн ажилтан сургуулийн албан бланк дээр хэвлэж захирлын гарын үсэг, тамга дарагдсанаар он, сар, өдөр дугаар олгон тушаал албажин гардаг. Урамшуулал олгох тушаал гарсан тохиолдолд захирал сургуулийн удирдлагын зөвлөл болон урамшуулал авч буй хүнд танилцуулна. Тушаалыг үндэслэн нягтлан бодогч урамшууллыг бодож олгоно... Хуулийн хүрээнд батлагдсан төсөвт багтаан орон нутагт хүлээн зөвшөөрөгдсөн баталгаатай компаниудтай гэрээ байгуулдаг. Гэхдээ ерөнхийдөө бол Орхон аймгийн хэмжээд сургалтын үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиуд тодорхой чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг буюу жишээ нь хүнсний худалдаагаа нэг ижил компанитай гэрээ байгуулж бараа материал авдаг. Олон жил ийм байдлаар явж байна. Би өөрөө яг Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуульд 1999 оноос хойш ажиллаж байгаа учраас ерөнхийдөө ямар компаниас бараа материал авдгийг мэддэг. Баталгаагүй, өмнө нь нийлүүлж байгаагүй, сонсож байгаагүй компанитай бол гэрээ байгуулдаггүй...Тийм учраас тухайн компанийн нэхэмжпэлийг буцааж дахин уг компаниас худалдан хийгээгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 117-119 дэх тал/
4. Гэрч А.П-н : “Тухайн албан бичиг нь 2023 оны санхүүгийн тайлан нь Төрийн аудитын газраас “өөрчлөлтгүй”, “Итгэл үзүүлсэн”, "Түүвэрт хамрагдсан” гэж дүгнэгдсэн Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын нягтлан бодогч нарт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу балансын урамшуулал олгох бичиг байгаа юм... Ер нь бол тухайн албан бичиг ирснээрээ балансын урамшуулал олгох ёстой гэсэн үг биш. Албан бичгийг хүлээн авсан байгууллага өөрсдийн төсөвт багтаан төсвийн шууд захирагч буюу захирал, даргын тушаалыг үндэслэн балансын урамшуулал олгох ёстой... Төсвийн шууд захирагчийн тушаал шийдвэргүйгээр балансын урамшуулал болон бусад урамшууллыг олгож болохгүй. Нягтлан бодох бүртгэл хариуцсан ажилтанд өөрөө дур мэдэн төсвийн шууд захирагчийн тушаал шийдвэргүйгээр урамшуулал олгох эрх хэмжээ байхгүй... Тэгэх боломж байхгүй, зөвхөн тушаал албажин гарснаар урамшуулал авах эрх нь үүснэ, тушаал нөхөн гаргах хуулийн зохицуулалт байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 145-146 дахь тал/
5. Гэрч А.О-н : “Дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан бичиг буюу яамны 2024 оны 2/2772 дугаар албан бичгийг үндэслээд төсвийн шууд захирагч буюу жишээ нь Ерөнхий боловсролын сургуулийн захирал, захирлын үүргийг гүйцэтгэж буй албан тушаалтан сургуулийн төсөвт багтаан тушаал гаргаж холбогдох нягтлан бодох бүртгэлийн ажилтанд балансын урамшуулал олгох ёстой байдаг... Болохгүй, Боловсрол, шинжпэх ухааны яамны 2024 оны 2/2772 дугаар албан бичгийг үндэслэн балансын урамшуулал олгох эсэх асуудлыг зөвхөн төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирал шийдвэр гаргаж тушаалаар зөвхөн олгох ёстой. Ерөнхий нягтлан бодогчид өөрөө дур мэдэн урамшуулал олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ байдаггүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 229-230 дахь тал/
6. Гэрч Г.М-н : “Би албан бичгийг харлаа, төсвийн шууд захирагч гэдэгт Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн захирал нар шууд хамаарна... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг үндэслэн өмнөх оны санхүүгийн тайлан нь холбогдох төрийн аудитын газраас "Өөрчлөлтгүй", "Итгэл үзүүлсэн", "Түүвэрт хамрагдсан" гэж дүгнэгдсэн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтанд төсвийн шууд захирагч буюу сургуулиар бол сургуулийн захирал тушаал гаргаж сургуулийн тус оны батлагдсан төсөвт багтаан урамшуулал олгох ёстой байдаг. Мөн олгохгүй ч байж бас болно, олгох эсэх асуудлыг сургуулийн захирал шийднэ... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын шийдвэрээр" гэж зааж өгсний дагуу зөвхөн байгууллагын удирдлага, сургуулийн захирлын тушаалаар олгох ёстой. Нягтлан бодох бүртгэл болон бусад холбогдох хууль, журамд заасан ерөнхий нягтлан бодогчийн эрх хэмжээнд байгууллагын төсвийг шууд захиран зарцуулах эрх хэмжээ байдаггүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 232 дахь тал/
7. Сэжигтэн Ш.М ийн “Нягтлан А.Б хэлэхдээ "Би урамшууллаа 2024 оны 06 дугаар сард авчихсан, харин одоо тушаал гаргуулах хэрэгтэй байна, би Б тэй ярьчихсан чи хэвлээд өг" гэж хэлсэн учраас би хэвлээд өгчихсөн юм. Гэхдээ уг тушаалын хэвлэн гаргаж өгөхөөс 10 орчим хоногийн өмнө сургуулийн захирал Б багш надад "Цаад А.Б чинь өөртөө тушаалгүйгээр урамшуулал олгочихсон юм шиг байна, тушаал гаргаж батлуулах гэж оролдох байх, тийм юм байхгүй шүү" гэж хэлж байсан. Би уг нь А.Б-д "Тэгж болохгүй, та захирлаас сайн асуу, би хэвлэн өгч чадахгүй" гэж хэлсэн боловч над руу "Би угаасаа наад урамшууллыг чинь авчихсан, одоо зүгээр тушаал нь л хэрэгтэй байна, тушаалыг нь хавсаргах ёстой, би хэлчихсэн, чи тушаалыг нь гаргаад өг" гэж ууртайгаар хэлсэн учраас би ер нь жоохон айгаад тушаалыг гаргаад өгчихсөн юм. А. Б нь өөрөө хэцүү ааштай хүн байгаа юм, тэрийг манай сургуулийн ихэнх багш, ажилчид мэдэж байгаа. Надад багш ажилчдын зарим нь орж ирээд А.Б ы талаар сөрөг зүйлс ярьдаг. Тэгээд тэр ярианаас нь болоод би эмээгээд нээх дотно байж чаддаггүй. Би захирлын А/26 дугаар тушаалыг А. Б ы хэлснээр л хэвлэн өгсөн, дараа нь А.Б би Б т хэлчихсэн шүү гэж хэлсэн учраас би өөрөө бол захиралд хэлээгүй... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ тулгамдаад зарим зүйлсийг дутуу ярьсан юм шиг санагдаад байгаа. Тэр нь анх нягтлан А.Б тушаалыг хэвлүүлээд авсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын эхээр надад захирлын гарын үсэггүй тамга дарсан тушаалыг өгсөн. Би тушаалыг хараад захирал гарын үсэг зураагүй байсан учраас гайхаад гарын үсэг зурахаа мартчихсан юм байна гэж бодоод он, сар, өдөр, дугаар өгсөн... Би уг албан бичгийг өмнө нь харж байснаа санахгүй байна, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024 оны 2/2772 дугаар албан бичиг манай сургуульд ирж байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 125-126, 157 дахь тал/
8. Яллагдагч А.Б ы: “Би Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төгөлдөрийн 2025 оны 10 сарын 06-ны өдрийн 2525002520638 дугаартай "Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай" тогтоолыг уншиж танилцлаа. Би уг прокурорын тогтоолын хүлээн зөвшөөрч байна... Орхон аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн багш ажилчдад зөвхөн сургуулийн захирал, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн шийдвэр, тушаалаар батлагдсан төсөвт багтаан урамшуулал олгодог. Болохгүй, захирал, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэдэг нь төсвийн шууд захирагч болдог бөгөөд тэдний шийдвэргүйгээр урамшуулал олгож болохгүй. Би уг урамшууллыг өөрийн 5 болон 7 дугаар сарын цалин дээр 2 хувааж авсан боловч мэргэжлийн алдаа гаргаж захирлын тушаалгүйгээр дээрээс нь 7 дугаар сарын цалин дээр 735,500 төгрөг авах байсан боловч 915,81- төгрөгөөр бодож олгосон. Уг алдаагаа би хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Орхов аймгийн Төрийн аудитын газраас албан шаардлага авч, Орхон аймгий Санхүүгийн хяналт, Дотоод аудитын газраас 2,352,500 төгрөгийн төлбөрийн ан тавигдаад би одоогийн байдлаар 500,000 төгрөг төлчихсөн байгаа. Үлдэгдэ мөнгийг нь 11 сар гэхэд төлөөд дуусчихна” гэх мэдүүлэг. /хх-ийн 189-190 дэх тал/
9. Орхон аймгийн Ерөнхий боловсролын * дугаар сургуулиас гаргуулан авсан тус сургуулийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/26 дугаартай “Балансын урамшуулал олгох тухай” тушаалын хуулбар. /хх-ийн 17-18 дахь тал/
10. Орхон аймгийн Ерөнхий боловсролын * дугаар сургуулиас гаргуулан авсан нягтлан бодогч Б.Б ы ажил байдлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 2024 онд олгосон цалин, урамшууллын баримтууд. /хх-ийн 19-59 дэх тал/.
11. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22/416 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Хадаг сервис” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа. /хх-ийн 61-62 дахь тал/
12. Орхон аймгийн Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 55 дугаартай албан бичиг, хавсралт албан тушаалын тодорхойлолт. /хх-ийн 64 дэх тал/
13. Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх боловсролын газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаартай албан бичиг, албан тушаалын тодорхойлолт. /хх-ийн 66-70 дахь тал/
14. Монгол Улсын боловсролын яамны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 9/3706 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/2772 тоот албан бичгийн хуулбар хувь. /хх-ийн 99 дэх тал/
15. Орхон аймгийн Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн санхүүгийн зарим үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын илтгэх хуудас. /хх-ийн 101-104 дэх тал/
16. Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12/25 дугаартай “Төлбөрийн акт тогтоох тухай” улсын байцаагчийн акт. /хх-ийн 107-108 дахь тал/
17. Орхон аймгийн Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн албан хэрэг хөтлөлтийн баримт бичигт үзлэг хийсэн тухай мердөгчийн тэмдэглэл. /хх-ийн 120- 122, 148-154 дэх талууд/
18. Яллагдагч А.Б аас гаргаж өгсөн “махны машин худалдан авсан санхүүгийн баримт, балансын урамшуулал олгосон 2024 оны 05, 07 дугаар сарын цалингийн хүснэгт. /хх-ийн 127-135 дахь тал/
19. Яллагдагч А.Б аас гаргаж өгсөн “Хаан банкны **** тоот дансны хуулга, тус хуулга үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 221-227 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Мөнхцэцэгээс гэрчээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй, шинжлэн судлаагүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Б нь Орхон аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн ахлах нягтлан бодогчоор буюу Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь хэсэгт тус тус заасан нийтийн албан тушаалтнаар ажиллах явцдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн 7.1.7 дахь заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” хориглох гэснийг зөрчиж, тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б т мэдэгдэлгүйгээр, холбогдох тушаал, шийдвэрийг гаргуулалгүйгээр Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/2772 дугаар албан тоотод заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 02 дугаар хагасын цалин дээр 1,471,000 төгрөгийг, мөн 2024 оны 07 дугаар сарын 02 дугаар хагасын цалин дээр 915,811 төгрөгийг тус тус “цалингийн зөрүү” хэлбэрээр олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэг авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, дансны гүйлгээний хуулга болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 000 нэгж буюу 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Шүүгдэгчийн мэдүүлэг үндэслэлтэй. Өмгөөлөгчийн хувьд дэмжиж байгаа. Захирал Б.Б нь А.Б-д балансийн урамшуулал олгохыг зөвшөөрсөн боловч тушаалаа гаргаж өгөөгүй. Захирал Б.Б ийн зөвшөөрөлгүй төрийн сан гүйлгээ хийх боломжгүй. Шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг прокурорт хүргүүлж, нэмэлт ажиллагаа хийлгэх нь зүйтэй” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Б ийн: “Би тухайн сургуулийн захирлын үүргийн хавсран гүйцэтгэж байхдаа нягтлан бодогч А.Б гэх хүнд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А-26 дугаартай балансын урамшуулал олгох тухай захирлын тушаалыг гаргаагүй. Тэгсэн чинь манай нарийн бичиг Ш.М , А.Б хоёр нь нөгөө урамшуулал дээрээ яаж тушаал гаргах вэ?, гэж хоорондоо ярьж байхыг нь манай ажилтан Алтанзул сонсоод над дээр ирээд та нягтлан А.Б-д 1.500.000 төгрөгийн балансын урамшуулал олгосон юм уу? гэж асуухаар нь би үгүй гэж хэлтэл Алтанзул ямар сонин юм бэ сая А.Б Ш.М хоёр тушаал яаж гаргуулах вэ? гээд ярьж байна та гарын үсэг ямар нэгэн зүйл зурахдаа анхааралтай байгаагүй гэж хэлэхээр нь би 2024 оны 10 дугаар сард мэдсэн. Тухайн үед ажлаа өгөхөөс өмнө энэ явдлын мэдчихээд нарийн бичиг Ш.М т хандаж нягтлан А.Б балансын урамшуулал авсан тушаалыг хуурамчаар үйлдэх гэж оролдох байх шүү чи анхааралтай байгаарай би нягтлан А.Б балансын урамшуулал олгосон тушаал гаргаагүйг чи мэдэж байгаа шүү дээ гэсэн Ш.М харин тиймээ багшаа юу гэж тийм юм байх вэ гэж тухайн хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.А ын: “2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дугаар А-26 гэсэн тушаалыг тамга дараад гарын үсэггүй хийчихсэн байсан. Тухайн тушаал дээр нягтлан Б өөрийн цалингаа үндсэн цалингийн 1.5 хувиар нэмсэн байсан. Тэгсэн нягтлан Б нь 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр миний машиныг гуйгаад горд орчхоод ирье гээд аваад явсан юм. Тэгээд удалгүй ирээд машины чинь арын тээшинд 4 цаасан хайрцагтай юм байгаа тэрийг аваад скаладанд хийчих түр хадгалж байгаарай гэж байсан. Би нягтлан Б аас ямар учиртай юу? юм бэ? гэж асуухад бичиг хэргийн материал принтерийн хор, нотебүүкийн цэнэглэгч, утасны компьютерын гар зэрэг бараа материалууд байсан. Тэд нарыг би скаланданд эд нарыг одоо яах юм бэ? гэсэн чинь нягтлан Б "Оргил", "Цахиурт" хоёроос авахаа болиод энэ материалуудыг сургуульд аваадах бусдыг нь би өөрөө зохицуулчихна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би одоогийн захирал Э-д Болсон явдлын талаар батлахдаа та анзаарч хараарай гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг, гэрч С.Э ын: “Урамшуулал олгох тушаал гарсан тохиолдолд захирал сургуулийн удирдлагын зөвлөл болон урамшуулал авч буй хүнд танилцуулна. Тушаалыг үндэслэн нягтлан бодогч урамшууллыг бодож олгоно... Хуулийн хүрээнд батлагдсан төсөвт багтаан орон нутагт хүлээн зөвшөөрөгдсөн баталгаатай компаниудтай гэрээ байгуулдаг. Гэхдээ ерөнхийдөө бол Орхон аймгийн хэмжээд сургалтын үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиуд тодорхой чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг буюу жишээ нь хүнсний худалдаагаа нэг ижил компанитай гэрээ байгуулж бараа материал авдаг. Олон жил ийм байдлаар явж байна” гэх мэдүүлэг, гэрч А.П-н : “Төсвийн шууд захирагчийн тушаал шийдвэргүйгээр балансын урамшуулал болон бусад урамшууллыг олгож болохгүй. Нягтлан бодох бүртгэл хариуцсан ажилтанд өөрөө дур мэдэн төсвийн шууд захирагчийн тушаал шийдвэргүйгээр урамшуулал олгох эрх хэмжээ байхгүй. Тэгэх боломж байхгүй, зөвхөн тушаал албажин гарснаар урамшуулал авах эрх нь үүснэ, тушаал нөхөн гаргах хуулийн зохицуулалт байхгүй” гэх мэдүүлэг, гэрч А.О-н : “Болохгүй, Боловсрол, шинжпэх ухааны яамны 2024 оны 2/2772 дугаар албан бичгийг үндэслэн балансын урамшуулал олгох эсэх асуудлыг зөвхөн төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирал шийдвэр гаргаж тушаалаар зөвхөн олгох ёстой. Ерөнхий нягтлан бодогчид өөрөө дур мэдэн урамшуулал олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ байдаггүй” гэх мэдүүлэг, гэрч Г.М-н : “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг үндэслэн өмнөх оны санхүүгийн тайлан нь холбогдох төрийн аудитын газраас "Өөрчлөлтгүй", "Итгэл үзүүлсэн", "Түүвэрт хамрагдсан" гэж дүгнэгдсэн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтанд төсвийн шууд захирагч буюу сургуулиар бол сургуулийн захирал тушаал гаргаж сургуулийн тус оны батлагдсан төсөвт багтаан урамшуулал олгох ёстой байдаг. Мөн олгохгүй ч байж бас болно, олгох эсэх асуудлыг сургуулийн захирал шийднэ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын шийдвэрээр" гэж зааж өгсний дагуу зөвхөн байгууллагын удирдлага, сургуулийн захирлын тушаалаар олгох ёстой. Нягтлан бодох бүртгэл болон бусад холбогдох хууль, журамд заасан ерөнхий нягтлан бодогчийн эрх хэмжээнд байгууллагын төсвийг шууд захиран зарцуулах эрх хэмжээ байдаггүй” гэх мэдүүлэг, Ш.М ийн “Би уг нь А.Б-д "Тэгж болохгүй, та захирлаас сайн асуу, би хэвлэн өгч чадахгүй" гэж хэлсэн боловч над руу "Би угаасаа наад урамшууллыг чинь авчихсан, одоо зүгээр тушаал нь л хэрэгтэй байна, тушаалыг нь хавсаргах ёстой, би хэлчихсэн, чи тушаалыг нь гаргаад өг" гэж ууртайгаар хэлсэн учраас би ер нь жоохон айгаад тушаалыг гаргаад өгчихсөн юм. Би захирлын А/26 дугаар тушаалыг А.Б ы хэлснээр л хэвлэн өгсөн, дараа нь А.Б би Б т хэлчихсэн шүү гэж хэлсэн учраас би өөрөө бол захиралд хэлээгүй” гэх мэдүүлэг, яллагдагч А.Б ы: “...Би уг урамшууллыг өөрийн 5 болон 7 дугаар сарын цалин дээр 2 хувааж авсан боловч мэргэжлийн алдаа гаргаж захирлын тушаалгүйгээр дээрээс нь 7 дугаар сарын цалин дээр 735,500 төгрөг авах байсан боловч 915,810 төгрөгөөр бодож олгосон...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулиас гаргуулан авсан тус сургуулийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/26 дугаартай “Балансын урамшуулал олгох тухай” тушаалын хуулбар, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулиас гаргуулан авсан нягтлан бодогч Б.Б ы ажил байдлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 2024 онд олгосон цалин, урамшууллын баримтууд, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22/416 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Хадаг сервис” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 55 дугаартай албан бичиг, хавсралт албан тушаалын тодорхойлолт, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх боловсролын газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаартай албан бичиг, албан тушаалын тодорхойлолт, Монгол Улсын боловсролын яамны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 9/3706 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/2772 тоот албан бичгийн хуулбар хувь, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн санхүүгийн зарим үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын илтгэх хуудас, Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12/25 дугаартай “Төлбөрийн акт тогтоох тухай” улсын байцаагчийн акт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн албан хэрэг хөтлөлтийн баримт бичигт үзлэг хийсэн тухай мердөгчийн тэмдэглэл, яллагдагч А.Б аас гаргаж өгсөн “махны машин худалдан авсан санхүүгийн баримт, балансын урамшуулал олгосон 2024 оны 05, 07 дугаар сарын цалингийн хүснэгт, яллагдагч А.Б аас гаргаж өгсөн “Хаан банкны **** тоот дансны хуулга, тус хуулга үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь Орхон аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн ахлах нягтлан бодогчоор ажиллах байхдаа сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б ийн зөвшөөрөлгүй, холбогдох тушаал, шийдвэрийг гаргуулалгүйгээр 2024 оны 05 дугаар сарын 02 дугаар хагасын цалин дээр 1 471 000 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 02 дугаар хагасын цалин дээр 915 811 төгрөгийг нийт 2 386 811 төгрөгийг балансийн урамшуулал хэлбэрээр өөрийн цалин дээрээ нэмж авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б нь орон нутгийн өмчит Орхон аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн ахлах нягтлан бодогч буюу Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаар ажиллах байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн 7.1.7 дахь заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” хориглох гэснийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2 386 811 төгрөгийг балансийн урамшуулал хэлбэрээр цалин дээрээ нэмж авч ашиг олох зорилгоор өөртөө давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “Боловсролын яамны сайдын тушаалаар нягтлан бодогч нарт урамшуулал олгох шийдвэр гарсныг захирлын үүрэг гүйцэтгэж байсан Б.Б мэдэж байсан. Урамшууллыг бодчих гэсэн аталаа тушаалыг нь гаргаж өгөөгүй. Б захиралд ажил хавсарч хийсэн гэж цалингаа нэмүүлэх боломжгүй гэж хэлсэн учир надад тушаал гаргаж өгөөгүй хуурсан. Захирал зөвшөөрөл өгсөн учир цалингаа нэмж бодсон. Төрийн сан захирлын зөвшөөрөлгүй гүйлгээ хийх боломжгүй” гэж мэтгэлцэж байх боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д ерөнхий нягтлан бодогч нь “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” үүрэгтэй гэж заасан байхад А.Б нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, анхан шатны баримт бүрдээгүй байхад Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/2772 дугаар албан тоот буюу төсөвийн захирагч нарт эрх олгосон шийдвэрийг үндэслэн хууль бус гэдгийг мэдсээр байж өөртөө урамшуулал авч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн 7.1.7 дахь заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-г хориглоно гэснийг санаатай зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан төрийн санд 2 386 811 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг хуульд заасан хугацаагаар хасч, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн А-н Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС