| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0305/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/51 |
| Огноо | 2026-01-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2026/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч Ж.Э*********г,
Шүүгдэгч, хохирогч Б.Б********ны өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч, хохирогч Л.Б***********лын өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*******н Б*********н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л********н Б*********л нарт холбогдох эрүүгийн 2438003990343 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б********н, Л.Б***********л нар,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нар нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг ****гэх газарт 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”
Шүүгдэгч Б.Б********н нь Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутагт Л.Б***********лын өвөлжөөний хашаан дээр 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Э*********гийн толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438003990343 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.Б***********л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг “**” гэх газарт Б.Б********нтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан, зодож, биед нь хацар ясны хурал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цээжний баруун талд 3-р хавирганы цууралт, дух, зүүн нүдний алим, 2 нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруу, уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б********н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг “**” гэх газарт Л.Б***********лтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан, зодож, биед нь хамар духанд зулгаралт, тархины хатуу хальсан дээр цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б********н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Л.Б***********лын өвөлжөөний хашаан дээр Ж.Э*********гтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан, зодож, толгойн тус газар цохисны улмаас биед нь зүүн хөхлөг сэртэн хэсэгт цус хуралт тархинд доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б***********лын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б********ны өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б***********лын өгсөн: “...гомдол, санал байхгүй. 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 8-ны өдөр шилжих шөнө унтах гээд байж байхад араас ирсэн. Маргалдсаны улмаас бие биедээ гэмтэл учруулсан. Нэхэмжилсэн мөнгөө гаргуулж авна. Өөр хохирол байхгүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б********ны өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 8-ны өдөр шилжих шөнө архи уусан. Одоо гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Э*********гийн өгсөн:“...Би өвөлжөөнийхөө хашаан дээр зодуулсан. Намайг цохиж унагааж боож чирсэн. Машин тэргээр намайг айлгаж дайрах гэж хөөсөн. Хэсэг зодуулж цохиулахдаа ухаан алдсан байсан. Мөрөн сумаас машинтай 4 дүүгээ дагуулж очиж зодсон. Хүүхэд маань зугтаагаагүй байсан бол хүн амины хэрэг гарах л байсан. Би эмнэлгээр үйлчилгээ авсан наашаа, цаашаа явсан зардал, сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Б***********н хохирогчоор өгсөн:“... : 2024 оны 10 дугаар сарын 7-ны орой 20 цагийн үед Б*******ж манай гэрт машинтайгаа ирэхээр нь 1 литр монгол архи хувааж уугаад гэрээс 2 литр монгол архи авч Б*********н ахын гэрт Б*******жийн хамт машинаар нь очоод машинд нь 2 литр монгол архиа орхиод гэрт нь ортол Б*********н ах эхнэртэйгээ мөн хадам дүү Э*********р нь эхнэртэйгээ цуг байсан юм. Б*******ж гэрээс гарч машинаасаа 2 литр монгол архи оруулж ирэхэд Д***********н эгч архиар яах гэж байгаа юм аваад яв гэхэд Б*********н ах байж бай наадхаа тойруулж уучихаад яв гэхээр нь задлаад Б*********н, Б*******ж Э*********р бид дөрөв хувааж уугаад дуусгахад Э*********р ах харьж унтлаа гэж хэлээд гараад явсан юм. ... М*****р ах Агар нэртэй архи авч ирэхэд Б*******ж ширээний ард тасраад унасан байхаар нь архи уулгүй гэртээ харилаа гэж хэлээд гарахад Б*********н ах М*****р ахтай уугаад үлдсэн юм. Э*********р ахын гэрт ороод намайг хүргээд өгөөч гээд хэлэхэд мотоциклынхоо түлхүүрийг Т******ө ахад өгөөд хүргээд өгчих гэж хэлээд би Т******ө ахын араар суугаад гэртээ хүргүүлээд цай уугаад сууж байтал араас манайд хүрээд ирэхээр нь гартал Б*********н ах машинаас бууж ирээд мотоцикл унаж явлаа чамайг ална гэж хэлэхээр нь таны мотоцикл биш шүү дээ та машиныхаа гэрэлд харалдаа гэхэд намайг заамдаж чирээд машинд хүчээр суулгаж цагаан толгойн урд руу давхиад машинаа шаварт суулгахаар нь буугаад түрж гаргах гэтэл машинаас бууж ирээд намайг устай намаг дотор хавсарч унагаагаад дээр гаран хоолой боож нүүр маажих явцад миний ухаан балартаж хэсэг хугацааны үйл явдлыг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Б*********н ах миний дээр гараад өвдөглөөд дараад суусан байхаар нь доороос нь гэдэс өөд нь түлхэж холдуулаад гэр рүүгээ алхаад явж байтал араас машинтайгаа давхиж ирээд дайрч ална хөөгөөд байхаар нь хажуу тийш ээ зайлж гарахад машинаа зогсоогоод намайг чирч машинд суулгаад манай гэр рүү хадан дундуур давхиад Ц********а ахын гэрийн ард хэсэг рүү хурдтай өгсөж яваад дайрч ална, хордуулж ална гэх зэргээр хэлээд байхаар нь айгаад яваан дунд нь машинаас үсэрч буугаад Ц********а ахын гэрт ортол Ц********а ах Ч*********л эгч нар унтаж байгаад сэрж юу болсон талаар асуухаар нь Б*********н ах намайг ална гээд байна гэж хэлээд дээлээ тайлж тавиад гэр рүүгээ явах гээд гартал Б*********н ахын машин эрэг дотор орилоод Б*********н ах намайг дуудаад орилоод байхаар нь яваад очиход өндөр эрэг рүү машинаа оруулсан байхаар нь мостыг нь залгах гээд очиход машиныхаа урд хэсгээр гэрэлд орон чулуу бариад гараад ирэхээр нь зугтаад машины араар тойрох гэтэл шавартай цөөрөм рүү орж араас орж ирээд намайг түлхэж унагаагаад дээр гаран ална гэж хэлээд миний юүдэнтэй цамцны малгайгаар хоолойг боож байхад Ч*********л эгч ирээд машин унтраагаад түлхүүрийг нь аваад яваад өгсөн юм. Би Б*******а ахаа одоо болилдоо гэж гуйгаад тавихгүй болохоор нь цамцныхаа хоолойг ураад цамцаа тайлан доороос нь гараад гэр рүүгээ явсан юм. Гэртээ ороод нойтон хувцасаа тайлаад гар нүүрээ угаагаад байж байтал Б*********н ах гэрийн араар осгож үхлээ гээд яваад байхаар нь машинаа унаад араас нь очоод гэрт нь хүргэж өгч гэрт нь оруулаад Б*******а ахаа Б********а ах М*******э ах нар намайг бага дээрэлхээрэй гэж хэлээд гарч гэртээ хариад унтсан юм. Маргааш өглөө нь 08 цаг болж байхад Э*********р ах манай гэрт ирээд Б*********н ах ирж байна та хоёр битгий зодолдчихоорой гэхээр нь гэрээсээ гартал Б*********н морьтой давхиж ирээд машинаас морио уяад намайг чиглээд хэн нь алахаа үзнэ гэж чулуу бариад ирэхээр нь Э*********р ах дундуур нь орж болиулаад чулууг нь гарнаас нь салгаад аваад явахаар нь харж байтал эхэнд намайг хавсарч унагаагаад нүүр самардаж боож байсан газар очиж байгаа харагдсан удалгүй, Э*********р эхнэрийн хамт Б*********н ах дээр очоод манай гэрт хонь шүүх гэж явна гэж ирэхэд Б*********н ах араас нь ирээд ална гээд над руу дайраад миний толгой хэсэг рүү гараараа цохиход Э*********р, Э*********р нар барьж авч болиулахад Б*******ж Б*********н ахыг гэрт нь хүргэж өгөхөөр аваад явсан 10 цаг өнгөрч байхад мотоциклоо унаад өвөлжөөн дээрээ очоод хашаа саравчаа янзлаад байж байтал Б******р надад туслахаар ирж бид хоёр юм хийж байтал Б*********н ах чамайг ална гэж орилоод морьтой ирж байгаа харагдахаар нь бас хэрүүл маргаан болно гэж бодоод Б******рыг ахын дүү яваарай гэж хэлээд би өвөлжөөний хажуу талын толгой өөд мотоциклтой очоод хэсэг зуур байж байтал Б*********н ах гол руу яваад өгсөхөөр нь өвөлжөөн дээрээ буцаж очиход Б******р мөн хүрээд ирсэн бид хоёр хашаагаа үргэлжлүүлээд янзалж байхад 14 цагийн үед Б*********н ахын гэр рүү улаан өнгийн машин явж байгаа харагдсан юм. 15 цаг өнгөрч байхад манай гэр болон Ц********а ахын гэр Б******рын гэрээр дамжиж зогсож байгаад гол гаран манай өвөлжөө рүү чиглээд давхихаар нь нүүр сорви шарх болсон учир хүнээс санаа зовоод мотоциклоо унан адуугаа харахаар Хавиргын даваа өөд гараад 16 цагийн орчимд өвөлжөө рүүгээ эргээд иртэл Б*********н ах ээжийг заамдсан зогсож байхаар нь дөхөхөд миний хүү цаашаа байгаарай ээж нь цагдаа дуудсан намайг хүмүүс алах гээд байна гэхээр нь мотоциклоо буцааж эргүүлээд зугтахад машинаар араас хөөгөөд довонд тулаад зогссон. Би жалгын эхэнд айлын хашаан дээр очиж хэсэг зуур нуугдаж байгаад өнөөх машиныг уруудахаар нь өвөлжөөн дээр очиж ээж, ах, эхнэр нартай уулзахад ээж маань их айж сандарч цочирдсон байдалтай байсан юм. Орой нь сумын төв ороод эмнэлэгт үзүүлэн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгөөд хэсгийн төлөөлөгчөөр шүүх шинжилгээнд үзүүлэх тогтоол хийлгэж аваад Мөрөн сум руу явж байтал гэнэт ухаан алдсан нэг мэдэхэд сумын эмнэлгийн гаднаас өргүүлээд орж байсан санагдаж байна ахин ухаан балартаад нэг сэртэл өглөө болж эмч сувилагч нар эм тариа хийж байсан юм. Тэгээд өдөр нь 12 цагийн үед сумын түргэний машинаар эмнэлгийн хяналтан доор Мөрөн суманд орж ирээд 103-д үзүүлээд маргааш нь эмнэлэгт хэвтэж 6 хоноход эмнэлгийн зүгээс Улаанбаатар хотод очиж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзээд эмчийн хяналтанд Улаанбаатар хот ороод Улсын 3 дугаар төв эмнэлэгт үзүүлэхэд Эмиран шинжилгээ хийлгэх шаардлагатай гэхээр нь М********р эмнэлэгт хийлгээд хариуг нь 3 дугаар эмнэлэг дээр авч очиход 1 сар уух эм бичиж өгөөд 6 сар гам барих зөвлөгөө өгч 1 сарын дараа дахин үзүүлээрэй гэсэн юм... Би энэ хэрэг явдалаас хойш зарим зүйлийг мартаад байдаг болсон. Шаварт суугаад мостыг нь мушгих гээл тонгойтол толгой руу ямар нэгэн юмаар цохихоор нь ухаан алдсан гэж ярьсан талаар санахгүй байна. Машины мост залгах гээд тонгойход Б*********н ах чулуу барьсан машиныхаа урдуур гараад ирэхээр нь эргэж зугтаад шавар руу ороход Б*********н ах миний дээр гарч хоолой боохоор нь арай хийж доороос нь гарсан юм. Толгой ар дагзаар янгинаж өвдсөн. Намайг цохиж зодон эрүүл мэндэд хохирол учруулсан. Ална гэж айлган сүрдүүлсэн заналхийлсэн асуудалд гомдолтой байна.Улсын 3 дугаар төв эмнэлэгт 1 сарын эмчилгээ хийлгэж 6 сар хүнд хүчир аж ахуйн ажил хийж болохгүй морь унаж болохгүй гэснээс болж ар гэрийн амьдрал хэцүү байгаа. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ... Б.Б********н ахын биед хацар ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, цээжний баруун талд 3 дугаар хавирганы цууралт дух зүүн нүдний алим 2 нүдний дээд доод зовхи баруун зүүн хацар хэсэгт цус хуралт, хамарын нуруу уруулд зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдсон байгаа юм. Хамар ясны хугарал хацар ясны хугарал хамрын муруйлт зэргийг 2-3 жилийн өмнө Ш*******н М*****ж гэдэг залууд зодуулж хамараа хугалуулж чихээс хийлгэж байсан гэж манай хүргэн Т.М******э хэд хоногийн өмнө надад хэлсэн юм. Тэгэхээр тухайн хуучин байсан гэмтлийг шинэ гэмтэл гэж Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг ойрын төрлийн 2-3 эмчээр эмчийн дүгнэлт гаргуулж шинэ гэмтэл мэтээр ойлгуулж шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх гэж бодож байгаа юм. Мөн Б*********н ах тухайн асуудал болохоос 10 хоногийн өмнө гэрийнхээ үүднээс булагын тархины бургас хүртэл ойролцоогоор 300-400 метр газар буханд чиригдэж гэмтэл авсан талаар Б*********ны хадам дүү Э*********р хэлж байсныг Н*******л, О*********р болон бид нар сонссон нүүрэнд учирсан зулгаралт цус хуралт зэрэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дов сондуул орчим газраар машин барьж явахдаа машинаа харайлгаж донслох явцад үүссэн байж магадгүй юм. Мөн 2-3 метр өндөртэй уулын нуранг эрэг рүү ухарч унангаа алдаж хөндөлдөж зогсох явцад жолооны хүрд эсвэл хаалга, цонх зэргийг мөргөж биедээ гэмтэл авсан байх гэж бодож байна. Миний хувьд Б*********н ахыг цохиж зодсон асуудал огт байхгүй гар хүрч гэмтэл учруулсан зүйл байхгүй... Би сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21, 23, 121 тал/,
Шүүгдэгч Б.Б********ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 07-ны орой Шинэ-Идэр сумын 2 дугаар сагийн нутаг ** аманд гэртээ амрах гээд байж байтал Б**********л нь 21 цагийн үед 5 литр монгол архи барьж гэрт орж ирсэн юм. Өмнө нь 2-3 удаа намайг архи ууя гэхээр нь би уугаагүй юм тухайн орой гэртээ байгаа юм чинь яахав гэж бодоод хувааж уун нэлээд согтсон юм. Б**********л гэрээс гараад байж байтал мотоциклын дуу гарахаар нь гараад хартал манайд мал маллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй Т******ө гэх залууг хэн аваад явж байгаа юм гэж хэлэн Б**********лтай хэрүүл маргаан болтол намайг ална гэж хэлээд энгэр хэсгээр барьж аваад хоолой боон цохихоор нь амиа хамгаалах гэж урдаас нь цохилцож зодолдоод салсан юм. Би машинаа асаагаад явах гэтэл машин дотор орж суугаад алалцана гэхээр нь хөдөлж голын зах руу ороод машинаас буун ахин барьцалдаж авч намайг шалбааг ус руу мушгиж унагаан дээрээс дарж суун 2-3 удаа нүүр рүү гараараа цохиод энгэрээс заамдаж бариад сэгсэрч ус руу булхуулж гаргаж байгаад ахин нүүр рүү цохихоор нь амьсгаа боогдож хөдлөх ямарч тэнхээгүй болсон тэгтэл намайг татаж босгоод машинаа асаагаад унаад яв гэхээр нь асаагаад явах гэтэл шаварт суугаад дугай нь хий эргэж хөдөлж болохгүй байсан тул тэндээ орхиод гэр рүүгээ алхаж байтал Б**********л араас машинаа унаж ирээд гэрт хүргэж өгсөн. Гэрт ороод манай эхнэрт нөхрийг чинь алчаагүй л авчирлаа гэж хэлсэн байсан юм. Маргааш өглөө нь босоод Б**********лаас шөнийн болсон асуудалд уучлалт гуйхаар очиход та архи чинь гараагүй байна та эрүүл бол гэхээр нь буцаад гэртээ харьсан юм. Өдөр нь ахин Б**********лын гэрт очиход гэртээ байхгүй байхаар нь эхнэрээс асуухад өвөлжөө рүүгээ явсан гэхээр нь очтол байхгүй байхаар нь гэртээ харьтал манай дүү нар болох Э**********н Э*******н, Н*********х, Э*********а нар хүрэн өнгийн хариер маркийн авто машинтай намайг авахаар ирсэн байхаар нь машинд нь суутал дүү нар маань Б**********тай уулзах гээд гэрт нь очиход эхнэр нь өвөлжөөн дээр байгаа гэхээр нь өвөлжөөн дээр нь очиход байхгүй байсан ба бид нар Б**********н юм хийж байгаа байх гэж бодоод тэр хавиар нь харж байтал Б**********н эхнэр, ээж, ах нар нь мотоциклтой хүрч ирээд хөгжлийн бэрхшээлтэй ах нь ална гэж над дээр ирээд миний хамар хэсэг рүү гараараа цохихоор барьж аваад газар унагахад ээж нь хүрч ирээд хүүг маань ална гэж бөөнөөрөө ирлээ гэж намайг барьж авахаар нь газар унагаан цохиод чирсэн юм. Тэгээд л тэндээсээ бөөнөөрөө яваад Мөрөн суманд орж эмнэлэгт хэвтсэн юм. Б**********й урьд өмнө таарамжгүй харилцаа үүгэж байгаагүй. Манай хадам дүү Э*********рыг мотоциклоор хүргэж өгсөн юм. Б**********л 2-3 хоногийн өмнө хониндоо явж байхад над дээр согтуу ирээд нагац ах О*********рын үхэрийг өнгөрсөн өвөл маллаж өгсөн хөлс мөнгийг өгөөгүй нь та битгий өгөөрэй гэж хэлсэнтэй холбоотой гэж хэлэхээр нь ах дүү улс бие биедээ тустай байлгүй яахав наад асуудлаа хоорондоо шийд гэхэд хоёулаа явж архи ууяа гэхээр нь малаа харж байна чадахгүй гэж хэлээд бэлчээр дээрээ үлдсэн юм. Орой нь Н*******н гэрт байж байтал Б**********л архи авч ирээд хамт ууяа гэхээр нь үгүй гэж хэлэхэд хэнтэй нь уугаад хэнтэй нь уудаггүй юм гэж хүчээр архи уу гэж өдөр хонины бэлчээр дээр ярьсан асуудлын талаар ахиад л яриад байсан юм. Тэгээд л би гэртээ харьсан юм. 2024 оны 10 дугаар сарын 07-ны орой гэртээ байж байтал манайд 5 литр монгол архи барьсаар ирэхээр нь гэртээ байгаа юм чинь гэж бодоод хамт ууж нилээд согттол манайд 3 хоног туслахаар ирсэн хөгжлийн бэрхшээлтэй Т******ө гэх залууг надад хэлэлгүй аваад явсан байхаар нь авах гэж гэрт нь очоод л асуудал үүссэн юм. Б**********л намайг зодсон асуудалд миний бие болон сэтгэл санаанд хохирол учирсан мөн дээрх асуудалтай холбоотой дүрс бичлэгийн олон ниитийн сүлжээнд тавьсан асуудалд манайг гэр бүл болоод миний нэр хүнд нутаг усны хүмүүсийн дунд ихэд унасан. Эмнэлгийн байгууллагаар биеэ эмчлүүлэхэд шаардлагатай зардалыг баримтаар нь гарган сэтгэл санааны хохирлыг хамт нэхэмжилнэ .. Надад одоо гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...Сэтгэл санааны хохиролоо нэхэмжлэхгүй....Одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 158, 164 тал/,
Хохирогч Ж.Э*********гийн өгсөн: “... Б*********н нь чиний хүү намайг зодоо биз дээ гэж хэлээд миний толгой хэсэг рүү гартаа ямар нэгэн зүйл атгасан гэмээр байдалтай зүүн талын чих хэсэг рүү цохиход нь ухаан алдаад газар унасан нэг сэртэл Б*********н миний үснээс татаж унагаагаад боож газар дээгүүр чирэхээр нь ойр хавьд байсан хүмүүст хандан намайг аваач гэж орилоход хэн ч намайг салгаагүй аллаа шүү дээ гэж орилоход тоохгүй байсан ахиад ухаан орон гаран болсон юм. Нэг мэдэхэд ганцаараа малын хашааны урд хэсэгт сууж байсан юм. Манай бэр Б********н хүү П*********ж болон Э********н, Э******н Н*********х, Э*********анар байсан юм. Нойр муутай толгой дүүнгэ байдалтай зүрх чичирч дэлссэн байдалтай байгаа юм. Б*********н нь миний биед болон манай хүүгийн биед гэмтэл учруулсан асуудалд маш их гомдолтой байна. Эмчилгээнд шаардлагатай зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн эмнэлэг дээр хүүгээ сахиад сууж байхад Б*********н цонхны цаанаас гараараа даллаад нааш ир гэхээр нь гараад уулзтал энэ үйл явдал болгон миний буруугаас боллоо тэр болгоныг минь уучлаарай би эмнэлгээс гараад яръя гэж хэлж байсан юм. Тэгээд л ахин ямар нэгэн байдлаар холбоо бариагүй...Би сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоолгохгүй...” /хх-ийн 32, 124 тал/,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл гаргах тухай: “... Иргэн Б.Б********н гаргасан “Шинэ-идэр сумын 2-р багт мөст гэх газар бусдад зодуулсан..” гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас Б*******д овогтой Б*********н /** / нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгээс яаралтай тусламж 148,217 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ГССҮТөвөөс амбулаторийн үзлэг 20.000 төгрөг, амбулаторийн үзлэг, оношилгоо шинжилгээний багцаар 68,880 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улсын 3-р төв эмнэлэгээс амбулаторийн үзлэг 20,000 төгрөг, 11 дүгээр сарын 5-ний өдөр Улсын 3-р төв эмнэлэгээс амбулаторийн оношилгоо шинжилгээний багцаар 20,000 төгрөг, мэс засалд 2,158,560 төгрөг, нийт 2,435,657 төгрөгний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тус тус авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд хохирлыг гэм буруутай этгээд болох Л********н овогтой Б**********лаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү...” гэх хүсэлт, нэхэмжлэл /ххийн 174 тал/,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл гаргах тухай: “... Иргэн Л.Б***********л гаргасан “Шинэ-идэр сумын 2-р багт мөст гэх газар бусдад зодуулсан” гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас Л********н Б**********л /******** / нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын эмнэлэгээс яаралтай тусламж 37082 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын 3-р төв эмнэлэгт амбуларторийн үзлэг 40,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Шинэ-Идэр сумын эмнэлэгээс эмийн эмчилгээ 666,860 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын эмнэлэгээс ойрын дуудлага 64,796 төгрөг, Улсын 3-р төв эмнэлэгт амбулаторийн үзлэг хоношилгоо шинжилгээ багц 155,400 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын эмнэлэгээс оношилгоо 14,000 төгрөг, 03 дугаар сарын 18-ны өдөр 564,300 төгрөг нийт 1,704,379 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тус тус авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд хохирлыг гэм буруутай этгээд Б********н Б*********наас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү.....” гэх хүсэлт, нэхэмжлэл /ххийн 170 тал/,
Эрүүл мэндийн даатгалаар Л.Б***********л, Ж.Э*********г, Б.Б********н нарын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 169-170, 172-173, 174, 177, 180, 184 тал/,
Гэрч Ж.Э*********гийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өглөө сумын төвд гэртээ байж байхад манай хүү Б**********л нь өөрийнхөө ** дугаарын утаснаас над руу залгаад ээжээ би Б*********н ахын гэрт очиж жаахан архи уугаад гэртээ хариад унтаж байхад Б*********н ах манай гэрт ирээд муудалцаад би гэрт нь хүргэж өглөө гэсэн юм. Өдөр нь нь санаа зовоод хөдөө гэртээ очиход хүү маань байхгүй байсан ба удалгүй улаан өнгийн машин унасан хүмүүс ирээд Б**********лыг эхнэрээс нь асуугаад танай нөхөрийг ална хаа байгаа газарыг нь хэл машинд суу гэж манай бэр Б********нг машинд суулгахыг завдсан байсан юм удалгүй өвөлжөө рүү бэр болон хүү П********ж нарын хамт өвөлжөөн дээр мотоциклоор гуравлаад яваад очиход өнөөх машинтай залуус хашаа нэгжээд гараад ирэхээр нь яваад очтол Б*********н “чиний хүү намайг зодоо биздээ” гэж хэлээд миний толгой хэсэг рүү гартаа ямар нэгэн зүйл атгасан гэмээр байдалтай зүүн талын чих хэсэг рүү цохиход нь ухаан алдаад газар унасан нэг сэртэл Н**********х миний үснээс татаж унагаагаад боож газар дээгүүр чирэхээр нь ойр хавьд байсан хүмүүст хандан намайг аваач гэж орилоход хэн ч намайг салгаагүй ба аллаа шүү дээ гэж орилоход тоохгүй байсан ба дахиад ухаан орон гаран болсон юм. нэг мэдэхэд ганцаараа малын хашааны урд хэсэгт сууж байсан тухайн үед ухаан орсон ба сэргээд харахад өвсний хашааны урд хэсэгт манай хүү П********жийг зодож байгаа харагдахаар нь очих явцад машин асаагаад дайрах гээд хүү рүү давхихаар нь миний хүү зугтаарай гэж орилоход манай хүү хөцөөний хашаан дээгүүр даваад би араас нь арай хийж давж гартал өнөөх хүмүүс ална гэж орилолдоод машин нь хашаа тойроод над руу хүрч ирээд зогссон П********ж хүүг маань Н**********х чулуугаар /хөмөөд/ шидээд уулын орой руу зугтаж байсан юм. Би тухайн газраа зогсож байтал Б**********л мотоциклтой гараад ирэхээр нь миний хүү цаашаа байгаарай чамайг алах гээд хүмүүс ирсэн байна гэж орилоод гараараа зангатал зогсоод буцаад давхихад улаан машин араас нь хөөгөөд хашааны урд хэсэгт байх дов сондуулд тулаад хөөж чадахгүй буцсан юм. Удалгүй манай бэр Б******рын араар суугаад мотоциклтой ирээд зогсоход Б*********н очоод манай бэрийг цохих гэхэд Б******рын араар орж зайлахад мотоцикл нь унаж өнөөх хүмүүс бөөнөөрөө ирээд Э*********н нь та хүүхдээ авч ир танай дүү Б*******жийг гараа шалбартал зодсон гээд гараа харуулахаар нь хүүгээ авчрах ямарч боломж байхгүй намайг ингэж байгаа юм чинь хүүгээ авчрахгүй та нарыг цагдаа шүүхэд хэлж байж хүүгээ авчирна гэхэд Э********н нь баруун гарнаас чирч татаад бургас тал руу гүйлгээд энэ цагдаа юүгээд буцааж хадтай тал руу чирч татан гүйлгээд шүүх үү очъё гэж байгаад бөөнөөрөө машиндаа суугаад яваад өгсөн юм. Орой нь сумын төв ороод маргааш нь хэсгийн төлөөлөгчид өргөдөл гаргахад Б**********л П********ж болон надад шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол гаргаж өгөөд шүүх эмчид үзүүлэх гээд Б********н даваан дээр явж байхад Б**********л ухаан алдаад унахаар нь сандараад буцаад сумын эмнэлэг дээр ороод үзүүлэхэд амьсгалын аппарат залгаад хөдөлгөж болохгүй гэж эмчилгээ хийж сахиж хоносон юм. Маргааш нь эмнэлэгт түргэний тэргээр ирсэн. Тухайн үед Б*********н Н**********х Э********н, Э*******н, Э********а нар байсан юм. Н**********х миний үснээс татаж зулгаан боож газар дээгүүр чирсэн Э********н нь баруун гарнаас чирч татаад ..надад хүч хэрэглэсэн үлдсэн 2 нь бол надад гар хүрээгүй Б*********н согтуу байсан бусад нь эрүүл байх шиг байсан. Б*********н нь манай хүүг мотоцикл авч явсан мэтээр ойлгоод ална гэж ирээд намайг зодсон. Манай хүү эмнэлэгт хэвтрийн байдалтай байгаа учир гомдолтой мөн намайг цохиж зодсонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
Гэрч Б.Б********нгийн өгсөн: “....2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Шинэ-Идэр сумын ** дугаар байрлах гэртээ байж байтал И******р Б*******ж нар нь 19 цаг өнгөрч байхад машинтай манай гэрт ирээд нөхрийг маань аваад явсан юм. Шөнө 01 цаг өнгөрч байхад Т******ө ах мотоциклоор нөхрийг маань хүргэж ирсэн юм. Манай нөхөр хэлэхдээ Э*********рын мотоциклийг Т******ө ах унаж хүргэж өглөө гэж байсан юм. Би гал түлээд хоол халаах гэж байтал хааз нь өндөр орилсон машин ирээд зогсохоор нь Б*******ж ирж байна гэж бодоод манай нөхөр гэрээс гартал үүд хэсэг рүү чулуу тас хийгээд дуугарахаар нь гайхаад гартал манай нөхөр Б*********н ахтай ноцолдож байгаа харагдахаар нь хүүхэд уйлаад байхаар нь гэртээ ортол машин яваад өгсөн юм. Би нөхөрөө хартал байхгүй байсан ба гэрээс ойролцоогоор 500 метр зайнд Б*********н ахын машин орилоод л байсан. Хүүхдүүд маань орилоод унтаагүй байж байтал 13 цаг өнгөрч байхад манай нөхөр гэртээ орж ирэхэд хувцас хунар нь дан ус шавар цус нөж болсон харахын эцэсгүй болсон байхаар нь хувцасыг нь солиулсан, гэрээс гарч машинаа унаж Б*********н ахыг гэрт нь аваачиж өгөөд гэртээ ирээд унтсан юм. Өглөө 07 цаг өнгөрч байхад Б*********н ах гэрийн гадна морь унаж ирээд манай нөхрийг ална гэж орилоод байхаар нь нөхөр гэрээс гарч уулзтал нөхрийг маань барьж аваад цохихоор нь мал шүүх гэж манай гадаа ирсэн байсан Б*******ж Э*********р нар салгаад Б*******ж машиндаа суулгаад Б*********н ахыг гэр рүү нь авч яваад манай нөхөр өвөлжөөн дээр хашаагаа янзална гээд мотоциклоо унаад явсан юм. Өдөр нь Б*********н ах 4-5 удаа гэрт орж ирээд нөхөр чинь хаашаа явсан юм олж ир пизда минь гэж өнжсөн юм. Өдөр 14 цаг өнгөрч байхад улаан өнгийн хариер маркийн машин манай гэрийн ард хэсгээр чанга чанга сигнал өгөөд дээш өгсөж Б*********н ахын гэрт очиж 1-2 цаг болж байгаад манай гэрт ирээд Ж*******а хаана байна манай ахыг нүдэж зодсон байна нөхрийг чинь нүдэн дээр чинь алж үзүүлэх үү гэж хэлээд өвөлжөө рүү давхиад явахад хадам ээж хадам ах нар мотоциклтой ирсэн ба болсон асуудлыг хэлэхэд араас нь явъя гэж гуравлаад очиход Б**********л өвөлжөөн дээр байхгүй байсан өнөөх машинтай хүмүүс хайсан байдалтай гэрийн хашааны үүдээр цувраад гарч ирж байсан. Хадам ээж юу болов гэхэд Б*********н ах хүүхэд чинь хаана байна гэж хадам ээжийг цохиж унагаагаад цамцны малгайгаар нь хойш нь боож чиртэл ээж сонин болоод байхаар нь гар утсаараа бичлэг хийхэд нэг залуу нь утас булааж авах гэхээр нь бичлэгээ болиод цааш зугтахад П********ж ахыг өвсний хашааны ойролцоо унагаасан тал талаас нь өшиглөж байсан юм араас машинаар хөөгөөд утас авах гээд байхаар нь дов руу гүйж ороход Н**********х нь хадам ах П********жийг уул руу чулуу шидээд хөөж байсан юм. Би цааш явахад Б******р хониндоо явж байхаар нь очоод болсон асуудлыг хэлж мотоциклийн араар суугаад өнөөх хүмүүс дээр ирэхэд Б*********н ах намайг цохихоор нь хойш ухарч бултахад хий цохиод Б******рыг мотоциклтой нь түлхээд унагаасан юм тэгээд л өнөөх хүмүүс яваад өгсөн юм. Орой нь сумын төв орж хоноод маргааш нь хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгсөн... Манай нөхрийн бие нь муудаад даралт нь ихсээд пулс нь унаад амьсгалын аппраттай 1 хоносон. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нь тархи гэмтэлтэй цус хуралттай байгаа учир босож чадахгүй байгаа гэж хэлсэн. Б*********н ах ганцаараа зодсон юм. Хамт байсан дүү нар нь ерөөсөө салгаагүй настай эмэгтэй хүн зодуулаад байхад салгаагүй.. Манай нөхөр хэлэхдээ шөнө Б*********н ах манай гэрт машинтай ирээд үүд хэсэг рүү чулуу шидээд машинд суухгүй бол ална гэхээр байхаар нь машинд нь суугаад явтал шаварт суугаад мостыг нь мушгих гээд онгойтол толгой руу нь ямар нэг юмаар цохихоор нь ухаан алдсан гэж ярьсан. Өмнөх шөнө манай гэрт согтуу ирсэн. Маргааш өдөржин согтуу байсан. Өвөлжөөн дээр байх үед мөн адил согтуу байсан. Эмнэлэгт манай нөхөр хэвтрийн байдалтай байгаа учир гомдолтой байна.. Манай нөхрийг өөрийнх нь мотоциклийг унаж явсан гэж бодоод л ирсэн байх.. Тухайн өдөр нөхрийг маань асууж удаа дараа ирэхдээ нүүр ам нь айхтар болчоогүй байсан морь унаад явж байхыг бодоход биеийн байдал нь зүгээр байсан байх нүдээр харахад айхтар хөхөрч хавдсан зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43, 45-46 тал/,
Гэрч Б.Э********ны өгсөн: “...Тухайн өдөр ажлаа хийгээд байж байсан чинь нагац ах Б*********н утсаар яриад хүнд зодууллаа гээд зураг чатаар ирсэн ба нүүр нь хөх няц болсон нүд нь тагларсан хамар нь мурийсан зураг ирэхээр нь Э********н Н**********х нарын хамт Шинэ-Идэр сумын 2 дугаар багт байх Б*********ны гэрт очиход Ж******й уулзана гээд яваад өгсөн байсан. Удалгүй Б*********н ах морьтой ирэхээр нь хоол цай идэж уугаад Б**********лтай уулзах гэж гэрт нь очиход өвөлжөөн дээрээ байгаа гэхэд яваад очиход байхгүй байсан. Удалгүй Э**********г, П********ж, Ж*******агийн эхнэр ирээд Э**********г эгч Б*********н ах руу орилоод бариад авангуут П***********н нь Б*********н ахын хамар руу цохихоор нь дундуур нь орж салгатал Б*********н ах Э**********г эгч нар ноцолдож байгаад давхаралдаад унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,
Гэрч Д.Ч*********лын өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад Б**********л манай гэрт хувцас хунар нь норсон байдалтай орж ирэхэд нь юу болсон бэ гэртээ харьж унт гэхэд гараад явсан юм. Шөнө нэг цаг өнгөрч байхад гэрийн араар маш хурдтай хаазлаад машин явж өнгөрөөд хэсэг хугацааны дараа тар няр гэсэн дуу гарахаар нь юу болов гээд гэрээс гарч харсан чинь машины гэрэл асаалттай байхаар нь түлхүүрийг нь авахад Б*********н Б**********л нар машины 2 талд зогсож байхаар нь юм ч хэлэлгүй гэртээ ирээд унтсан юм. Машины гэрэл хараад очих үед чанга чанга дуугараад орилолдоод хэрэлдэж байгаа чимээ сонсогдож байсан. Яваад очиход чимээгүй болоод машины хоёр талд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,
Гэрч Д.Э*********рын өгсөн: “...Тухайн орой Б*********н нь архи нэрж байгаад Б*******ж Б********ж нар гэрт нь ирэхэд 5 литр монгол архи задалж ууцгаасан. Тухайн архи тал дундуураа болж байхад гэртээ ороод унтсан байсан. Шөнө 23 цаг болж байхад Б**********л гэрт орж ирээд намайг хүргээд өгөөч гэхээр нь ах нь орондоо орсон байна миний машиныг унаад яв түлхүүрээ өгөхөд аваад гарсан. Тэгээд мотоцикл асаад Ш***а Э********р ахтай яриад араар суугаад яв гэх яриа сонсогдоод явцгаасан. Шөнө 3 цагийн үед Э******р ах миний мотоциклийг унаж ирээд манай гэрт хоносон. Б*********н, Б**********л, Б*******ж нар 5 литр монгол архи хувааж уухдаа хоорондоо маргалдсан зүйл огт болоогүй.. 2024 оны 10 дугаар сарын 08-ны өглөө Б*********н нь Б**********лын гэрт очоод гэрийнх нь гадна очиж хэрүүл маргаан зодоон болоогүй. Харин өчигдөр үдэш юунаас болоод маргав гэж ярилцаж байсан юм. .. 2025 оны 10 дугаар сарын 08-ны өглөө Л.Б***********лын хотонд хонь шүүж байхад Б*********н Б**********л нар нь хоорондоо барьцалдаад авахаар нь Э*********р бид 2 дундуур нь орж салгасан юм. Б*********н чулуу барьж авч дайрсан зүйл болоогүй. Ханцуй нь дээрээсээ барилцаж аваад хэрэлдэж байснаа зодолдох гээд байхаар нь дундуур нь орж салгасан Б*********н ахын нүүр нүд нь хөхөрсөн байсан. Б**********лын хувьд хацар дээр нь шалбархай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54, 134 тал/,
Гэрч Ж.Д***********нгийн өгсөн: “....2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Б*******ж Б********ж нар халамцуу орж ирэхээр нь та нар юун архи авч орж ирээд байна наад архиа аваад гэрээс гар гэхэд за юун сүртэй юм бэ гээд өмнөх архиа аваад манай нөхөрт задалж хийж өгөөд байсан Б********ж бол гарч орж гүйгээд бага зэрэг уугаад байсан. Тухайн архийг мөн хөгжлийн бэрхшээлтэй Э******р уусан Э*********р мөн уусан. Тэд нар хувааж уугаад Э*********р, Э******р нар гэртээ ороод Б*******ж тасраад унасан юм. Б********ж Э******рийг аваад явахаар нь халамцуу согтуу хүн хөгжлийн бэрхшээлтэй хүн аваад яваад өгөхөөр нь манай нөхөр араас нь Б*********ны хөлөөр нь буханы уяагаар ороогоод үүд хойморын зайтай газар чирсэн юм. Тэгээд араас дүү нар нь очиж барьж аваад унагаасан юм... Манай нөхрийн буханд чирэгдсэн асуудал нь 2024 оны 09 дүгээр сарын 04-нд болсон асуудал юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,
Гэрч П.Б********ны өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б***т гэх газар Б****а гэх айлын хүүхдийн үсний найранд очоод орой нь Б*********н ах нилээн халамцуу байсан тул сумын төвд гэртээ авчирч ирээд хонуулсан. Маргааш нь 14 цагийн үед Э******р гэдэг залууг хөдөө авч гараад түлээ хийнэ өвөлжөөний хашаа саравч засна гэж хэлээд гараад явсан. Б****агийн үсний найрнаас би гэртээ хонуулсан биеийн байдал зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 101 тал/,
Гэрч Д.Б******рын өгсөн: “...Тухайн өдөр Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг ** гэх газар Б**********л ахын өвөлжөөн дээр очиж Б**********л ахтай хашаа барилцаж байтал 15 цагийн үед Б**********л ахын гэрийн тэндээс улаан өнгийн машин наашаа зүглээд явахад машин наашаа ирэх юм шиг байна чи хонь руугаа яв ах нь өөр тийшээ явлаа гэхээр нь хонь руугаа явсан тухайн үөд хонь өвөлжөөний ойролцоо байсан ба хонин дээрээ очиход удалгүй өвөлжөөн дээр улаан өнгийн машин ирээд зогссон юм. Удалгүй араас нь мотоцикл дээр гурвалсан хүмүүс очоод зодоон болоод байх шиг орилолдоод байсан юм тэгтэл Б********н эгч над дээр гүйж ирээд хадам ээж хадам ах нарыг хүн зодоод байна хамт очьё гэхээр очиход Б*********н ах Б********н эгчийг цохих гээд Б********н эгч бултаж намайг мотоциклтой унагаахад машинаас нэг залуу бууж ирээд Б*********н ахад сайхан танилцлаа хөгшөөн гэж хэлээд гар бариад бөөнөөрөө машинд суугаад явсан. Э**********г эгч Б*********нг ханцуй нь битүү юмаар цохиж унагаасан толгой их өвдөж байна гэж байсан. Б*********н халамцуу нүд нь хөхөрсөн байдалтай байсан.. Л.Б***********л нь нүүр нь шалбарсан толгой өвдөөд байна гээд хөдөлгөөн нь удаан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 тал/,
Гэрч Б.Д***********нгийн өгсөн: “...Шөнө 3 цагт нүүр нь битүү хавдартай хамар амнаас нь цус гоожсон ирсэн юм. Өглөө босч ирэхээр нь угаасан чинь нүүр нь битүү хавдартай байсан. Нүүр ам нь хавдсан байсан зургийг нь дарсан байгаа Биеийн байдал нь зүгээр байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 105 тал/,
Гэрч М.Э*********рын өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 08-ны өглөө Мөрөн сумаас гэртээ ирсэн юм. Өглөө 09 цагийн үед эхнэрийн хамт Л.Б***********лын хотонд хонь шүүхээр очсон юм. Тэгтэл Л.Б***********л Б.Б********н нар нь өмнөх шөнө хоорондоо зодолдсон маягтай хэрэлдэж зогсож байснаа бие бие нээ барьж аваад зодолдох гээд байхаар нь Э*********р бид 2 дундуур нь орж салгаад Б**********лд маргалдаж байхаар дараа нь учраа ол гээд Б*********ныг та гэртээ харь гэж хэлээд явсан. Хоорондоо барилцаж авах нь авсан юм. Б*********н нь Б**********лын толгой хэсэг рүү цохисон зүйл бол анзаарагдаагүй Б*********ны нүүр нь хөхөрсөн хамар нь бага зэрэг мурийсан юм шиг хавдартай байсан. Б**********лын хувьд шанаа нь 2 шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 тал/,
Шинжээч М.Б******н өгсөн: “...Тархины хатуу ясан дээрх цус хуралт үүссэн байгаа тохиолдолд хаана ямар хэмжээтэй үүссэн гэдгээс хамаарч шинж тэмдэг нь харилцан адилгүй. Л.Б***********лын хувьд бага тархины хатуу хальсан дээрх цусан хураа нь жижиг хэмжээтэй буюу 2x0.2 хэмжээтэй байсан тул шинж тэмдэг нь харьцангуй хөнгөн бага тархи бол хүний тэнцвэрийг хариуцаж байдаг чухал эрхтэн тул бага тархины хатуу хальсан дээр их бага хэмжээтэй цусан хураа үүсэхэд толгой өвдөх эргэх хүзүүний булчингийн хөшинг илрэх зэрэг шинж тэмдэг илэрэхээс тэнцвэр алдагдах хүртэл шинж тэмдэг илэрч болно. Л.Б***********лын хувьд эмнэлзүйн шинж тэмдэг болон компютер ТГ-ын өөрчлөлтүүд хоорондоо таарч байна. Нэмээд Л.Б***********л нь бага тархины эргэн тойрны зай буюу /Магна цистерн/ өргөн байгаа нь бага тархинд гэмтэл учрах магадлалыг өндөр болгож байна. Магна цистерний өргөсгөл нь олдмол биш төрөлхийн гажиг юм. Дээрх бага тархины хатуу хальсны цус хуралт нь жижиг учир шинж тэмдэг нь ойролцоогоор 1-2 хоногийн дотор аажим аажимаар илэрч цусан хураа шимэгдэх хүртэл хугацаанд ойролцоогоор 14 хоног хүртлэх хугацаанд үргэлжлэн аажим аажимаар арилна. Цаашид цусан хураа бүрэн шимэгдэж үгүй болсон байгаа тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг үгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 тал/,
Гэрч М.Н**********хын өгсөн: “..Б*********н ахынд 14 цаг болж байхад очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд хүлээж байгаад гэртээ ирэхээр нь аваад явсан юм. Тэгтэл Э**********г Б*********н ахыг гүйж ирээд заамдалцаж байгаа харагдсан юм.. Б**********лын эхнэр нь бичлэг хийгээд байхаар нь чи болилдоо гэж хэлээд цаашаа хальт яваад ирэхэд бүгд хоорондоо салсан байхаар нь учраа ол гэж хэлээд Б*********н ахыг суулгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 тал/,
Шинжээч Х.Ө******н өгсөн: “...Б.Б********ны тухайн үед үзүүлэхэдээ хавсаргаж өгсөн эмнэлгийн бичиг баримт болох комьптер томо график рентген зураг нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн эмчлүүлэгчийн карт мөн шинжээч эмчийн хийсэн гадна үзлэг зэргээс харахад тухайн гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан... Б.Б********ны биед учирсан хацар ясны хугарал гэмтэл нь хохиролын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Бусад гэмтлүүд нь тус тусдаа хохиролын хөнгөн зэрэг тогтоогдоно...” гэх мэдүүлэг, тэмдэглэл /хх-ийн 112, 127 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 568 дугаартай: “...Л.Б***********лын биед нэмэлтээр гэмтэл тогтоогдсонгүй. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 530 тоот дүгнэлтэд нэмэлтээр өөрчлөлт орохгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 76 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаартай: “... Ж.Э*********гийн биед зүүн хөхлөг сэртэн хэсэгт цус хуралт тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Ж.Э*********гийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохиролын зэрэг хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 64 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 521 дугаартай: “...Б.Б********ны биед хацар ясны хурал,хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цээжний баруун талд 3-р хавирганы цууралт, дух, зүүн нүдний алим, 2 нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруу, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохиролын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт, КТГ-ын дүрс оношилгооны эмчийн дүгнэл, эмчийн тэмдэглэл /хх-ийн 67-71 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 530 дугаартай: “...Л.Б***********лын биед хамар духанд зулгаралт, тархины хатуу хальсан дээр цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Л.Б***********лын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохиролын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 81 тал/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/25170 дугаартай: “...Хохирогч Ж.Э*********гийн сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан эрүүл мэндийн хувьд гэмтэл авч өвдөлт зовуурь шаналгаа мэдэрч, ирээдүйдээ болон биеийн эрүүл мэнддээ санаа зовних, нойргүйдэх, уйлах, айх, сэтгэл санаа байнгын тайван бус байх, болсон хэргийн талаар бодож шаналах, ижил төст нөхцөл байдпаас сэрэмжлэх, өдөр тутмын сөрөг стресст өртөх зэргээр гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын түгшилтийн шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. Хувь хүний сэтгэлзүйн онцлог нь гэмт хэргийн нөхцөл байдлыг харьцангуй тэнцвэртэйгээр даван туулах боломжтой ч бие мах бодын эмчилгээ, эдгэрлээс шалтгаалан эмнэл зүйн шинж тэмдгүүд даамжрах эрсдэлтэй. Тийм учир урьдчилан цаг хугацааг тогтоох боломжгүй..” гэх дүгнэлтийг гаргасан байна...” гэх дүгнэлт /2 хх-ийн 57-60 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 10 тал/,
Л.Б***********лын Цагдаагийн байгууллагад хандан гаргасан өргөдөл /хх-ийн 11 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Б***********лын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манай найз Б*******ж архи уучихсан халамцуу манайд ирээд гэрт ороод ирэхээр нь гэрт байсан 5 литр монгол архинаас 2 литрийг нь 2-уулаа хувааж үлдсэн 3 литрийн аваад Б*********н ахынд очсон юм. Тэгээд Б*******а ахынд орсон чинь жаахан халамцуу сууж байсан юм. Удалгүй манай найз гараад 3 литр архиа бариад ороод ирсэн. Авгай нь архи дарсаар яаах гээд байгаа юм гэж уурлаад байхаар нь Б*******ж архиа нуугаад аваад гарах гэсэн чинь Б*********н ах эхнэр рүүгээ уурлаад хүн юм авчирч байхад яагаад уурлаад байгаа юм наад архи тойруул гээд гэхээр нь Б*******ж тойруулаад бид гурав ууж дуусаад гарах гэж байсан чинь эхнэр нь болох Д***********н эгч 0.5 литрийн 1 шил архи гаргаж ирээд за энийг хувааж уугаад та гурав эртхэн амраарай гэхээр нь бид гурав нөгөө нэг шил архийг хувааж ууж дуусаад байж байсан чинь хүргэн ах болох М*****р гэх хүн ирээд 0.75 литрийн 1 шил архины талыг барьчихсан орж ирэхээр нь бид хоёр уугаагүй манай найз Б*******ж тасраад уначихаар нь би найзыгаа орхиод хажуу айлын Э*********р ахын ороод намайг хүргээд өгөөч гэсэн чинь Т******ө ахаар хүргүүлчих гээд мотоициклийн түлхүүр өгөхөөр нь араар нь суугаад гэртээ хүргүүлсэн юм. Удалгүй гэртээ ирээд цай уугаад сууж байсан өндөр хаазтай машин давхиад ирэхээр нь өдөөс нь гарах хаалга руу чулуу тас хийгээд явахаар нь урдаас нь гарсан чи муу хулгайч минь мотоцикл унаж явлаа чамайг ална гээд байхаар нь энэ таны мотоцикл бишээ та машиныхаа гэрэлд хараач гэсэн үгийн зөрүү байхгүй хоолой боогоод машиндаа суулгаад авч явж чамайг ална гээд уруудаад давхисан. Тэгээд цагаан толгойн урд шаварт машин хий эргээд байхаар мостыг эргүүлэх гээд буусан чинь машиныхаа ар талын шавартай цөөрөмд хавсарч унагаасан. Би чиний үхэр адууг чинь дуусгана гээд нүүр ам маажаад байх шиг байсан би бас сайн санахгүй ухаан алдсан юм шиг байсан нэг мэдэхэд дээр өвдөглөөд дарчихсан байхаар нь Б*******а ахаа одоо больёоо гээд босоод гэр рүү гээ зугтсан юм. Би өмнө гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй өгсөн байгаа. Б*********н нь манай хүргэн ах байгаа юм. Би өөрийгөө хамгаалахын тулд Б*********н ахын биед халдсан юм. Би тухайн архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Би өөрийн үйлдлээ бүрэн хянах чадвартай байсан. Би бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан. Би Т******ө гэж хүнээр хүргүүлсэн юм. Б*********н гэж хүнтэй ямар нэгэн хамааралгүй. Хонь малыг хариулдаггүй хүн байгаа юм. Хажуу талын айлын Э*********р гэж хүний мотоцикл байгаа юм. Одоо Б*********н ах бид эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-148 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б********ны яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үйл явдал болсон өдрөө сайн санахгүй байна. Тэр өдөр 21 цагийн үед байх Б**********л 5 литр архи бариад ганцаараа манай гэрт хүрээд ирэхээр бид хоёр хамт хувааж ууж дуусаад байж байсан чинь Б**********л манай ажилд туслахаар ирсэн байсан хөгжлийн бэрхшээлтэй М.Э******р гэх залууг аваад мотоциклтой яваад өгөхөөр нь би араас очиж авах гээд очсон чинь Б**********л бид хоёр хоорондоо маргалдаад намайг цохиод дээрээс дарж унаад байхаар нь би босох гэсэн чадахгүй байсан. Маргааш нь Б**********лтай уулзах гэж ирсэн чинь ээж нь орилж чарлаад маажих гээд байхаар нь дугтарч унагаад дарчихсан юм. Ийм зүйл болсон. Ж.Э*********г, Л.Б***********л нар нь эхнэрийн талын хүмүүс байгаа юм. Манай гэрт ажил туслахаар ирсэн байсан хөгжлийн бэрхшээлтэй Э******р гэх залууг аваад явсанаас болж маргалдаж биед халдсан юм. Өш хонзон, авлагын асуудал байхгүй. Би тухайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрийн үйлдлээ бүрэн хянах чадвартай байсан. Би бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Үүрийнтуяагийн гаргасан: “...Шүүгдэгч Л.Б***********л, Б.Б********н нар нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 8-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутагт харилцан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн Б.Б********н нь Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутагт байрлах Л.Б***********лын өвөлжөөний хашаа нь дээр 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Э*********гийн толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд Б.Б********н нь шүүхийн шатанд болон хэрэгт 1,954,600 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Уг хохирлыг холбогдогч Л.Б***********лаас гаргуулах саналтай байна. Л.Б***********л нь шүүхийн шатанд болон хэрэгт 2,719,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснөөс шүүгдэгч Б.Б********н нь 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн 1,719,000 төгрөгийн хохирлыг Б.Б********наас гаргуулах саналтай байна. Хохирогч Ж.Э*********г нь 375,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба уг хохирлыг мөн түүний сэтгэцэд учирсан гэм хорын 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. 2025 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг байсан ба уг үнийн дүнг 5 дахин нэмэгдүүлж 3,960,000 төгрөгийн хохирлыг Б.Б********наас гаргуулж хохирогч Ж.Э*********гт олгуулах саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас Б.Б********нд 2,435,657 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан ба уг мөнгөн дүнг шүүгдэгч Л.Б***********лаас гаргуулах, хохирогч Ж.Э*********гийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан 37,082 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан ба уг мөнгөн дүнг шүүгдэгч Б.Б********наас гаргуулах, хохирогч Л.Б***********лын эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан 1,704,379 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан ба уг мөнгөн дүнг шүүгдэгч Б.Б********наас гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч Л.Б***********лын өмгөөлөгч Н.Баттөмөр гаргасан: “...Энэ хоёр хүн сайн яривал садан төрөл холбоотой. 2025 онд эвлэрээд учраа олж байсан боловч зарим асуудлаас болоод 2026 он гаргалаа. Гэм буруугийн хувьд гэм буруутай байдлаа хүлээн зөвшөөрсөн учир гэм буруутайд тооцох нь зүйтэй. Миний үйлчлэгч болон Б.Б********н нар нь гэм буруутай байдлаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол, хор уршгийн асуудал дээр Ж.Э*********г нь эрүүл мэндийн даатгалын сангаас 37,082 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан. Энэ 37,082 төгрөгийг Б.Б********наас гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Мөн Ж.Э*********гийн эм эмчилгээний, нааш, цаашаа явсан баримт нийт 375,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Энэ баримт нотлох баримтаар тооцогдохоор баримт учир бодит хохирол гэж үзэж Б.Б********наас гаргуулж олгуулах саналтай айна. Ж.Э*********г сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэж байсан боловч хохирол төлбөрийн асуудал дээр 1,000,000 төгрөгийг Л.Б***********лд төлсөн гэсэн учир сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага үүссэн. Үүний дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарч байсан гэсэн дүгнэлт ирсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хүртэл тооцож шүүхээс бодож оногдуулна. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөр хэд байснаас шалтгаалж шүүх тогтоож шийдвэрлэх байх. Хохирогч Л.Б***********л 2,719,536 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Ингэж явахдаа мөн өөрийн машинаар өөрөө бензин хийж, нэг удаа автобусаар эгчтэйгээ явсан баримтуудаа гаргаж өгсөн. 2,719,536 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж тооцоод 1,719,536 төгрөгийг Б.Б********наас гаргуулж Л.Б***********лд олгох нь зүйтэй байна. Л.Б***********л нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1,704,379 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Үүнийг Б.Б********наас гаргуулж төлүүлэхээр шийдвэрлүүлэх саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол болон бодит зардлаар гаргаж өгсөн баримт давхцах учиргүй гэсэн бодолтой байгаа. Давхардах учир байхгүй. Иргэнээс давхар авахаар төрийн бодлого зохицуулал хийгдээгүй байх. Мөн Б.Б********наас өнөөдөр гаргаж өгсөн баримтын харж амжсангүй. Бодит үндэслэлтэй юм гаргаж өгөө байлгүй. Үүнийг шүүх өөрийн итгэл, үнэмшлээр шинжлэн судалж хор уршиг тооцож гаргаасай гэсэн санал, дүгнэлттэй байна…” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б********ны өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд тус хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан. Л.Б***********л гэмт хэргээ үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу дээр маргаан байхгүй. Уучлалт гуйсан зэрэг асуудлыг ярьж байгаа. Миний үйлчлүүлэгч урьд болон өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн эрүүл мэндэд учирсан 1,954,600 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Өмнөх шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулъя гэдэг асуудлыг ярьж байсан боловч өнөөдөр хэрэг маргаанаа түргэн шуурхай шийдвэрлүүлье. Нэг нутгийн хүмүүс хэн хэндээ муу санаад яах вэ, миний дүүгээс ялгаагүй, хадам талын хүмүүс байгаа учир энэ зардлыг гаргуулахгүй гэж өмгөөлөгчтэйгөө нэгдмэл байр суурьтай орж ирсэн. Ийм учир миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гарсан 1,954,650 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү…” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч, хохирогч Б.Б********н, Л.Б***********л болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б********н, Л.Б***********л, Ж.Э*********г нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан тухай баримт, хохирогч нарын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөл эдэлсэн тухай лавлагаа мэдээлэл, гэрч Б.Б********н, Б.Э********н, Д.Ч*********л, Д.Э*********р, Ж.Д***********н, П.Батчулуун, Д.Б******р, Б.Д***********н, М.Э*********р, М.Н**********х нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээч М.Б*******х, Х.Ө********н нарын өгсөн мэдүүлэг, тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 521 дугаартай дүгнэлт, КТГ-ын дүрс оношилгооны эмчийн дүгнэл, эмчийн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 530 дугаартай дүгнэлт, Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/25170 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Л.Б***********л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг “**” гэх газарт Б.Б********нтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж зодож, биед нь хацар ясны хурал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цээжний баруун талд 3-р хавирганы цууралт, дух, зүүн нүдний алим, 2 нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруу, уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б********н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг “**” гэх газарт Л.Б***********лтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь хамар духанд зулгаралт, тархины хатуу хальсан дээр цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б********н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Л.Б***********лын өвөлжөөний хашаан дээр Ж.Э*********гтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, толгойн тус газар цохисны улмаас биед нь зүүн хөхлөг сэртэн хэсэгт цус хуралт тархинд доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б********ны гэм буруутай үйлдлийн улмаас Ж.Э*********гийн биед зүүн хөхлөг сэртэн хэсэгт цус хуралт тархинд доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Л.Б***********лын биед нь хамар духанд зулгаралт, тархины хатуу хальсан дээр цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, шүүгдэгч Л.Б***********лын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б********ны биед нь хацар ясны хурал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цээжний баруун талд 3-р хавирганы цууралт, дух, зүүн нүдний алим, 2 нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруу, уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд Б.Б********ныг хохирогч Ж.Э*********гийн биед хөнгөн хохирол, хохирогч Л.Б***********лын биед хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан, шүүгдэгч Л.Б***********лыг Б.Б********ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нар нь харилцан бие биедээ халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, шүүгдэгч Б.Б********н нь хохирогч Ж.Э*********гийн бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хэн аль нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд бодитоор халдсан шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нарын гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд хийсэн хууль бус, идэвхтэй үйлдлийн улмаас тус тус үүсчээ.
Шүүгдэгч нарын харилцан зодоон хийж, хэн альныхаа эрүүл мэндэд хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б********н нь Ж.Э*********гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь хүний бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Б.Б********ны гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Л.Б***********лын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Л.Б***********лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б********ны гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Э*********гийн биед хөнгөн хохирол, хохирогч Л.Б***********лын биед хүндэвтэр хохирол тус тус учирсан, шүүгдэгч Л.Б***********лын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б********ны биед хүндэвтэр хохирол учирсан болох тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б********н болон түүний өмгөөлөгч нь эрүүл мэндэд учирсан эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гарсан 1,954,600 төгрөгийг шүүгдэгч Л.Б***********лаас нэхэмжилж нотлох баримтыг ирүүлсэн, хохирогч Л.Б***********л болон түүний өмгөөлөгч нь эмчилгээ үйлчилгээний зардал 2,623,086 төгрөгийг шүүгдэгч Б.Б********наас нэхэмжилж /хх-ийн 188-191 тал/-д нотлох баримтыг ирүүлсэн, хохирогч Ж.Э*********г нь эм, эмчилгээний зардалд 375,100 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон төлбөрийг шүүгдэгч Б.Б********наас нэхэмжилж иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлсэн байна.
Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас хохирогч Л.Б***********лын гаргасан 2,623,086 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас /хх-ийн 188 дугаар талд авагдсан /60,800, 15,000, 42,300, 65,100/183,200 төгрөг, хх-ийн 189 дүгээр талд авагдсан /63,000, 4,500, 5,300/72,800 төгрөг, хх-ийн 190 дүгээр талд авагдсан /87,856, 409,800, 20,000, 15,000, 120,000/652,656 төгрөг нийт 908,656 төгрөгийн баримтууд нь хохирогчийн жам ёсны хэрэгцээ буюу хоол ундны зардал мөн хэрэгт хамааралгүй зардал, хэрэг болсон цаг хугацаанаас зөрүүтэй, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авсан зардалтай давхцсан баримт хэрэгт авагдсан байх тул дээрх 906,656 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хохирогч Л.Б***********лын эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлсэн, эмчилгээ үйчилгээ авсантай холбоотой гарсан зардал хх-ийн 188 дугаар талд авагдсан /60,800, 470,000, 9,200, 221,000, 120,000/881,000 төгрөг, хх-ийн 189 дүгээр талд авагдсан /20,000, 3,250, 26,900, 2,700/52,850 төгрөг, хх-ийн 190 дүгээр талд авагдсан /50,000, 100,000, 140,000, 106,050, 50,000/446,050 төгрөг, хх-ийн 191 дүгээр талд авагдсан /25,080, 19,800, 26,400, 21,150, 46,500, 20,000, 15,600/174,530 төгрөг зэргийг үндэслэн эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал нийт 1,554,430 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б***********л нь “эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгсөн” гэх тайлбар, шүүгдэгч Б.Б********н нь 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны депозит дансны хуулгыг гаргаж өгч байх тул шүүгдэгчийн төлбөл зохих 1,554,430 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж, шүүгдэгчээс 554,430 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б***********лд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хохирогч Л.Б***********лын нэхэмжлэлийн шаардлагаас /хх-ийн 188 дугаар талд авагдсан /160,000/ төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 160,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Б********наас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б********н нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Л.Б***********лаас 1,954,600 төгрөгийг нэхэмжилж шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг гаргаж өгсөн ба шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж /2хх-ийн 68-71 дүгээр талд авагдсан /300,000, 117,600, 38,000, 5,700, 77,600,133,000, 45,000, 35,000/751,900 төгрөг нийт 751,900 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Л.Б***********лаас 751,900 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б********нд олгох нь зүйтэй байна.
Хохирогч Б.Б********ны гаргасан 1,954,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас /2хх-ийн 66 дугаар талд авагдсан **ХХК-ийн ходоод гэдэсний хөтөлбөр, барагшинтай зөгийн бал, жилийтэй лав гэх утга бүхий 308,700 төгрөгийн баримт, **ХХК-ийн суджок эмнэлэг төлбөрийн баримт гэх утга бүхий 750,000 төгрөгийн баримт нийт 1,058,700 төгрөг нь төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх 1,058,700 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.Б***********лаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хохирогч Б.Б********ны гаргасан 1,954,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас /2хх-ийн 65, 67 дугаар талд авагдсан /39,000, 35,000, 70,000/144,000 төгрөг нийт 144,000 төгрөгийн баримтууд нь банкны пост уншуулсан баримт, кококлин давс гэх утга бүхий баримт хэрэгт авагдсан байх тул дээрх 144,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Э*********г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 375,100 төгрөгийг шүүгдэгч Б.Б********наас нэхэмжилж нотлох баримтыг ирүүлсэн байх ба шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж /2хх-ийн 72 дугаар талд авагдсан /20,000, 30,000, 40,000/90,000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Б.Б********наас 90,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э*********гт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Ж.Э*********гийн 375,100 төгрөгийн нэхэмжлэлээс 105,100 төгрөгийн баримт нь он, сар, өдөр нь тодорхойгүй, тухайн хэрэгт хамаарахгүй нэрсний үрэл, билобил гэх зэрэг эм бэлдмэл байх тул дээрх 105,100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас /2хх-ийн 72 дугаар талд авагдсан /180,000/ төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогч Ж.Э*********г нь 180,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Б********с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөн шүүхийн шатанд хохирогч Ж.Э*********г нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Б********н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг, Л.Б***********лын өвөлжөөний хашаан дээр Ж.Э*********эй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, толгойн тус газар цохисны улмаас биед нь зүүн хөхлөг сэртэн хэсэгт цус хуралт тархинд доргилт бүхий гэмтэл учруулсан үйл баримт 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр болсон байна.
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/25170 дугаартай: “...Хохирогч Ж.Э*********н сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан эрүүл мэндийн хувьд гэмтэл авч өвдөлт зовуурь шаналгаа мэдэрч, ирээдүйдээ болон биеийн эрүүл мэнддээ санаа зовних, нойргүйдэх, уйлах, айх, сэтгэл санаа байнгын тайван бус байх, болсон хэргийн талаар бодож шаналах, ижил төст нөхцөл байдпаас сэрэмжлэх, өдөр тутмын сөрөг стресст өртөх зэргээр гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын түгшилтийн шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. Хувь хүний сэтгэлзүйн онцлог нь гэмт хэргийн нөхцөл байдлыг харьцангуй тэнцвэртэйгээр даван туулах боломжтой ч бие мах бодын эмчилгээ, эдгэрлээс шалтгаалан эмнэл зүйн шинж тэмдгүүд даамжрах эрсдэлтэй. Тийм учир урьдчилан цаг хугацааг тогтоох боломжгүй..” гэх дүгнэлтийг гаргасан байна.
Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг хоёрдугаар зэрэглэлд хамаарч үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, хохирогч Ж.Э*********гийн биед нь зүүн хөхлөг сэртэн хэсэгт цус хуралт тархинд доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарч байгааг, уг гэмтлийн улмаас хохирогч нь “..Намайг цохиж унагааж боож чирсэн. Машин тэргээр намайг айлгаж дайрах гэж хөөсөн. Хэсэг зодуулж цохиулахдаа ухаан алдсан байсан. Мөрөн сумаас машинтай 4 дүүгээ дагуулж очиж зодсон. Хүүхэд маань зугтаагаагүй байсан бол хүн амины хэрэг гарах л байсан. Би эмнэлгээр үйлчилгээ авсан наашаа, цаашаа явсан зардал, сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулна....” гэх тайлбар, хохирогчийн нас, шүүгдэгч Б.Б********ны хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, урьдчилан мэдэх ёстой мэдэх боломжтой байсан гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нь малчин ажилтай ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг түүний төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч Ж.Э*********гт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон мөнгийг олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тогтоосон байх тул Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 3.300.000 төгрөгийн төлбөр тогтоогдож байна. /660.000*5= 3.300.000/.
Иймд шүүгдэгч Б.Б********наас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон төлбөр 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э*********гт олгож шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Т*******сийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Б********ны эмчилгээ үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.435.657 төгрөгийг шүүгдэгч Л.Б***********лаас, хохирогч Л.Б***********лын эмчилгээ үйлчилгээ авсан зардалд 1.704.379 төгрөгийг шүүгдэгч Б.Б********наас, хохирогч Ж.Э*********гийн эмчилгээ үйлчилгээ авсан зардалд 37.082 төгрөгийг шүүгдэгч Б.Б********наас тус тус нэхэмжилсэн байна.
Прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 285 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан Б.Б********ны эмчилгээнд 2.435.657 төгрөг, Л.Б***********лын эмчилгээний зардалд 1704.379 төгрөг, Ж.Э*********гийн эмчилгээний зардалд 37.082 төгрөгийг гаргуулахаар (хх-ийн 169-170, 172-173, 174, 177, 180, 184-р хуудас) баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан өвчний жагсаалт, Эрүүл мэндийн сайдын Эрүүл мэндийн бүртгэлийн маягт, эмнэлэгт өвчтөн хүлээн авсан маягт, амбулаторийн туслажм үйлчилгээ авсан тэмдэглэл, өвчтөний түүх, эмнэлгээр үйлчлүүлсэн баримт, эмчилгээний задаргаа зэрэг баримт хэрэгт авагдаагүй буюу Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1 Өвчний түүх, мөн тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-32 яаралтай тусламжийн хуудас, мөн тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-32а яаралтай тусламжийн хуудас тус тус хэрэгт хавсаргагдаагүй, түүнчлэн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл гаргах тухай хүсэлт, нэхэмжлэл нь эрүүл мэндийн даатгалаар Л.Б***********л, Ж.Э*********г, Б.Б********н нарын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэлтэй үнийн дүн зөрүүтэй байх тул иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын сан нь шүүгдэгч Л.Б***********лаас 2,435,657 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.Б********наас 1,704,379 төгрөгийн хохирол, мөн хохирогч Ж.Э*********гийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлсний хохирол 37,082 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б********ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Б***********лыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б********нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Б***********лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б********н нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б***********лын эрүүл мэндэд хүнд гэмтэл, хохирогч Ж.Э*********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг дээрээ маргаж байгаа эсэхэд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б********ныг 800 нэгж тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах саналтай байна. Мөн Л.Б***********л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг гэмт хэрэг дээр маргаагүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирол, төлбөрийг шүүхээр тогтоосон хэмжээнд төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б********ны өмгөөлөгч Б.Манлайбаяр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Н.Баттөмөр өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргүүд үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай талаар дурдлаа. Тэхдээ Монгол түмний овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг хэлцийг сүрхий иш татаад ярьж байна. Гэтэл овоог хэн босгоод байгаа юм бэ гэдэг асуудал тодорхой байгаа. Өөрөө ** насаар ах, малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэрт сууж байгаа хүн. Аав шигээ хүний гэрт харуй шөнө унтаж амрах гэж байхад нь үеийн залуустай архи авч очиж архи дарсаар дайлаад согтоогоод мал маллуулах гээд гуйж ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нь харанхуй шөнө хаашаа явж явж байгаа нь мэдэгдэхгүй аваад явахаар мэдээж миний үйлчлүүлэгчийн хувьд санаа нь зовж бухимдах сэтгэл төрсөн асуудал байгаа. Өмгөөлөгчийн илэрхийлж байгаа санаа, Л.Б***********лын өөрийнхөө гэм буруугийн асуудлыг хэлэлцэж байгаа асуудлаас харахад миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд учирсан үйлдэлдээ чин санаанаасаа харамсаж, гэмшиж байгаа юу, үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа юу гэдэг дээр эргэлзээ бий болгож байна. Миний үйлчлүүлэгч анхнаасаа энэ хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч өнөөдөр хохирогч нараас уучлалт гуйсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын холбогдох хэсгийг төлж барагдуулж байсан нөхцөл байдал байгаа. Л.Б***********л миний үйлчлүүлэгчид аливаа байдлаар хохирол төлж барагдуулаагүй нөхцөл байдал байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг харгалзан үзнэ гэж байгаа. Шинжээчийн дүгнэлтүүдийг харахад хэнд нь ямар хохирол учраад байна вэ. Миний үйлчлүүлэгчийн биед хамар ясны хугарал, хацрын хугацал, хамрын таславчийн мурийлт, гуравдугаар хавирганы цуурал, нүүр хэсгийн зулгаралт зэрэг гэмтэл учирсан. Гэтэл өнөөдөр Л.Б***********лын биед ямар гэмтэл учраад байна вэ. Хамар духны зулгаралт гэж байна. Энэ хүний биед тархины хатуу хальсны цусан хураа учраагүй бол энэ хүн өнөөдөр гэмтлийн зэрэг тогтоогдохгүй нөхцөл байдал байгаа. Тархины хатуу хальсны цусан хурааны талаар шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Б*******х өөрөө мэдүүлэг өгсөн байгаа. Л.Б***********лын биед тогтоогдож байгаа хатуу хальсны цусан хураа 2х0,2 хэмжээтэй буюу харьцангуй хөнгөн зэргийн цус хуралт юм. Яагаад бага тархинд нь гэмтэл учрах магадлал өндөр болоод байна гэхээр магна цестэрэн буюу тархины эргэн тойрон дахь өрөгсөл байна. Энэ өрөгсөл нь өөрөө төрөлхийн гажиг байна. Гажгаас болоод энэ хүний биед хүндэвтэр гэмтэл учруулах магадлалыг нэмэгдүүлсэн байна. Өнөөдөр ийм гажигтай биш байсан бол, өөр хэн нэгэн байсан бол энэ гэмтлийн зэрэг учрахгүй байх хэмжээний нөхцөл байдал байгаа. Эдгээр нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тал бүрээс нь харгалзаж үзээч ээ. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял оногдуулах боломжтой гэж байгаатай маргаан байхгүй. Ялын их, бага хэмжээ дээр асуудал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж байсан бол эдгээрийг нэмж нэгтгэх асуудал байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн торгох ялын доод хэмжээ 450,000 төгрөг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн торгох ялын доод хэмжээ 450 нэгжээс эхэлж байгаа. Мэдээж нэг нь хөнгөн, нэг нь хүнд учир харилцан адилгүй байх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр, нийт 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэх нь миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч ** насны ** хүүхэдтэй. Жирийн нэгэн малчин айлын нэг. Аймгийн аварга малчин. Хөдөлмөр, ажил үйлсээрээ тэргүүлж явдаг иргэн хүн. Эрүүгийн мэндийн хувьд толгой байнга өвддөг өвчин зовуурьтай байгаа. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж зарим хэсгийг төлж барагдуулсан зүйл байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж хохирогч нартай эвлэрэх хүсэлт гаргаж байсан. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт хүртэл гаргаж байсан. Л.Б***********лын талаас энэ хүсэлтээсээ татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Төрийн нэрийн өмнөөс цээрлэл хүлээлгэх, учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлүүлдгээс гадна миний үйлчлүүлэгч болох Б.Б********н гэх хүнийг нийгэмшүүлэх зорилгыг давхар агуулах зорилгын хүрээнд ялыг нэмж нэгтгэн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож өгөөч. Миний үйлчлэгч нар хохирогч нараас уучлалт гуйж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн гуйж байна. Л.Б***********л уучлалт гуйсан идэвхтэй үйлдэл олж харсангүй. Шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэж Л.Б***********лд ямар ял шийтгэл оногдуулахаа шийдэх байх. Хохирол хор уршиг ямар зааг ялгаатай байгаа. Ямар шалтгааны улмаас Л.Б***********лд хүндэвтэр гэмтэл учрах болов гэдгийг тодорхой тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл төрөлхийн гажиг шалтгаанаас шалтгаалж тархин дахь цусан хураа гэх гэмтэл авсан байна. Миний үйлчлүүлэгчийн нүүрний ясны гэмтлийг Монголд эмчлэх магадлалтай багатай. Гадаад улсад эмчлүүлэхээс өөр ахиц байхгүй гэж ярьж байгаа. Гэвч миний үйлчлүүлэгч өнөөдөр эр хүний жудаг, нутгийн хадам ахын нэр, цаашид ах, дүүсийн тангаргаа хэвээр авч үлдэх зорилгодоо нийцүүлж энэ хохирол төлбөрийг авахгүй гэж хандаж ирсэн. Ийм учир эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилгодоо нийцүүлж ял шийтгэл оногдуулах байх...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б***********лын өмгөөлөгч Н.Баттөмөр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж дүгнэж гэм буруугийн шийдвэр гарлаа. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байсан. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэж заасан. Энэ гэмт хэрэг анх юунаас үүдэлтэй, хэнээс үүдэлтэй, шалтгаан нөхцөл нь юу байсан юм бэ гэдгийг шүүх анхаарч үзэх ёстой гэж үзэж байна. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж байдаг. Б.Б********н гэдэг нэгэнт согтсон бол гэртээ унтаад амраад өгч болдоггүй унтаж амрах гээд явсан хүний араас очиж гэр оронд нь айдас түгшүүр төрүүлж араас нь очих шаардлага байсан уу. Араас нь очоогүй бол Л.Б***********л зүгээр унтаад н.Т******ө буцаад явах л асуудал байсан. Тэнд согтуурхаж нас тогтож байгаа хүн байж түгшүүр төрүүлж очсон нөхцөл байдлаас болсон. Өөрт нь болон гэр бүлийн гишүүн бусад хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх үзүүлж ална гэж машиндаа суулгаж авч явсан байдал хохирогч болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож харагдаж байдаг. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийг тооцоод үзэхэд Б.Б********н гуай өөрийн хийж байгаа үйлдэлдээ сэтгэхүйн харилцаандаа дүгнэлт хийхгүй дахин согтуурхаж Ж.Э*********г гэх хүнийг ах дүү нартайгаа нийлж очиж айлган сүрдүүлж байгаа нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл гэдэг байдлаар тогтоогдож байгаа. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзах нь зүйтэй байх. Ялыг шүүхээс нэмж нэгтгэх байдлаар оногдуулах байх. Ял оногдуулах санкци хувьд миний зүгээс хэлэх зүйл байхгүй. Л.Б***********л миний үйлчлүүлэгч учир би эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал харагдаж байна. Б.Б********н гэх хүн очиж хэрүүл хийж гэрийнх нь хаалга руу чулуу шидээд амгалан тайван байдал алдагдуулахаар гарахаас өөр нөхцөл байхгүй. Гарахаар энэ хоёр барилцаад ийм асуудал үүссэн. Энийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэж байгаа. Дээр нь Эрүүгийн ерөнхий хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Согтуу байсан ч гэсэн хэл амаараа ярьж болно. Тэгтэл шууд чулуу шидээд эхэлсэн. Тэгээд ална гэж машиндаа суулгаж авч явсан. Энэ нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Би ямар нэгэн аргагүй хамгаалалт гэдэг юм ярьсангүй. Л.Б***********лын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Барилцаж авахгүй ална гэснийх нь зоргоор алуулах байсан юм уу, хэвтээд зодуулаад, цохиулаад байх байсан юм уу гэдэг асуудлууд байж байгаа. Л.Б***********лын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ийм нөхцөл байна. Үүнийг анхаарч өгөөч. Л.Б***********лын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах нөхцөл байдал байна гэж харж байгаа. Энэ байдлыг шүүх харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгох санкц хэрэглэж болохоор байна. Хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлийг харгалзаж бага хэмжээгээр торгож өгнө үү...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Б********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Б***********лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Б********ны нийт эдлэх ялыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Б.Б********нд оногдуулсан 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Л.Б***********лд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б********д овогт Б*******н Б*********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х*****д овогт Л******йн Б**********лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б*******ын Б*********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Л*******ийн Б**********лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Б********ны нийт эдлэх ялыг 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300,000 /нэг сая гурван зуу/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б********нд оногдуулсан 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуу/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Л.Б***********лд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 90 /ер/ хоногийн хугацаагаар төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч Ж.Э*********гийн хохирол 105,100 (нэг зуун таван мянга нэг зуу) төгрөгийг, хохирогч Л.Б***********лын 906,656 (есөн зуун зургаан мянга зургаан зуун тавин зургаа) төгрөгийг, хохирогч Б.Б********ны 144,000 (нэг зуун дөчин дөрөв мянга) төгрөгийн хохирлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б********наас 3,390,000 (гурван сая гурван зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э*********гт, 554,430 (таван зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б***********лд тус тус олгож, шүүгдэгч Л.Б***********лаас 751,900 (долоон зуун тавин нэгэн мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б********нд олгож, хохирогч Л.Б***********л нь 160,000 (нэг зуун жаран мянга) төгрөгийн хохирлоо, хохирогч Ж.Э*********г нь 180,000 (нэг зуун наян мянга) төгрөгийн хохиролоо тус тус шүүгдэгч Б.Б********наас, хохирогч Б.Б********н нь 1,058,700 (нэг сая тавин найман мянга долоон зуу) төгрөгийн хохиролоо шүүгдэгч Л.Б***********лаас, иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан Б.Б********ны эмчилгээний зардал 2.435.657 (хоёр сая дөрвөн зуун гучин таван мянга зургаан зуун тавин долоо) төгрөгийг шүүгдэгч Б.Б********наас, Л.Б***********лын эмчилгээний зардал 1,704,379 (нэг сая долоон зуун дөрвөн мянга гурван зуун далан ес) төгрөг, Ж.Э*********гийн эмчилгээний зардал 37,082 (гучин долоон мянга, наян хоёр) төгрөгийг шүүгдэгч Б.Б********наас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б********н, Л.Б***********л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН