Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/39

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, шүүгч Ж.Долгормаа, нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд: 
Нарийн бичгийн дарга                              Г.Чинзориг
Прокурор                                                  Д.Ганчимэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч             *******
Түүний өмгөөлөгч                                                           Д.Галтогтох
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч             *******
Түүний өмгөөлөгч                         В.Давааням
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******гийн өмгөөлөгч      Ө.Батболд    
Шүүгдэгчийн өмгөөлөгч                     М.Энхтуяа
Шүүгдэгч                             ******* нар оролцов. 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/265 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2121000010202 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, аймгийн Хэрлэн суманд 1970 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, ******* овогт *******ийн *******. Урьд:
- аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1.287.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч ******* нь аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг “Уурхайн дөрвөн зам”-ын уулзварт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед хүнд даацын “Футан” маркийн ******* ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, энэ дүрмийн 1.5 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ”Креста" ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийн жолооч , зорчигч нар нас барж, зорчигч ын эрүүл мэндэд хүнд, гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хоёр хүний амь нас хохирсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. 

аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/265 дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 4.2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоож, 
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т эдлүүлэхээр тогтоосон 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д  зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд иргэний нэхэмжлэгч “” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, нарт тус бүр 5.000.000 төгрөг, хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******д 3.000.000 төгрөг, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 13.300.000 төгрөг, ад 10.100.000 төгрөг, *******д 5.195.000 төгрөг тус тус төлсөн болохыг тогтоож, хохирогч ын хууль ёсны төлөөлөгч ******* нь хохирогч ыг цаашид эмчлүүлэхэд гарсан зардлыг, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг, амь хохирогч ий хууль ёсны төлөөлөгч ******* нь гэм хорын төлбөр 37.285.272 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******, “” ХХК нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий флаш диск, сиди тус бүр нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч *******ын эзэмшлийн Хэрлэн сумын 5 дугаар баг Жаргалант хорооллын тоотын 700 м2 газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, аймаг дахь Цагдаагийн газарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 450.000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч  “ ” ХХК, “” ХХК нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын   регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, жолоочийн үнэмлэхийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би *******ын буруутай үйлдлээс болж хайран сайхан хүүгээ алдсан эх хүн юм. Хүүг маань харамсалтайгаар амь насаа алдах үед ач хүү маань эхийнхээ хэвлийд 7 сартай үлдсэн. Энэ хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо ач хүү Тэмүлүнд гэм хорын хохирол нэхэмжилсэн юм. Гэвч шүүхээс нэхэмжлэлийг хангахгүй орхисонд гомдолтой байна. Мөн шүүгдэгч *******т оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 
Анхан шатны шүүх “Амь хохирогч ийг нас барсны дараа түүний хүү төрсөн тул түүнийг 18 нас хүртэл тэжээн тэтгэх гэм хорын төлбөрт нийт 37.285.272 төгрөгийг шүүх хуралдаанд нэхэмжилсэн. Шүүх гэм хорын төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад гэм хорын хохирол төлбөр тогтооход шаардлагатай нотлох баримт хангалтгүй байх тул дээрх гэм хорын төлбөр 37.285.272 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Шүүх ямар баримтыг хангалтгүй гэж үзсэн талаараа шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа манай хүүг “сард ямар хэмжээний цалин авдаг нь эргэлзээтэй байна. Нийгмийн даатгалын дэвтрийг ирүүлээгүй байна” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Миний хувьд хүүгийнхээ “” ХК-д ажиллаж байсан сүүлийн 1 жилийн цалингийн түүврийг нягтлан бодогчоор нь гаргуулж, захирлаар нь гарыг үсэг зуруулж аваад шүүхэд өгсөн. Өөр бусад баримтыг нь хангалттай өгсөн. Гэтэл амь насаа алдсан хүний хүүхдийн тэтгэлэгийг ямар ч үндэслэлгүйгээр олгохгүйгээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.
Хэрэв хүү маань амь насаа алдаагүй байсан бол ач хүү маань аавын хайр ивээлд өсч, хүмүүжих, тэжээн тэтгүүлэх боломжтой байсан. Гэтэл хорвоод мэндэлж амжаагүй байхад нь төрсөн эцгийг нь үгүй хийчихлээ. Энэ буруутай хүмүүс миний ач хүүг хуульд заасан хэмжээгээр 18 насанд хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй байх ёстой. Шүүгдэгч ******* болон “” ХХК-ийн захирал нар амь насаа алдсан миний хүүхдийг үл тоомсорлож, ач хүүд минь хэрхэн яаж туслах талаар юу ч хэлээгүй, дуугараагүйд маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх манай ач хүүг тэжээн тэтгүүлэх мөнгийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэр гаргаагүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 
Үүнээс гадна анхан шатны шүүх 17, 19 настай хоёр сайхан залуу хүүхдийн амь насыг хохироож, 2 хүүхдийн эрүүл мэндэд хүнд, хөнгөн гэмтэл учруулсан *******т гуравхан жилийн ял оноож, өмнө нь өршөөлийн хуульд хамрагдсан байсан хүний 2 жилийн хорих ялыг дахин өршөөлд хамруулж 1 жилийн хорих ял эдлүүлэхээр болсонд мөн гомдолтой байна. *******ын хийсэн хэрэгт энэ шийтгэл нь багадна гэж үзэж байна. 
Иймд миний энэхүү гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохих ёсоор хууль зүйн дагуу шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруу болон хохирогч буюу эсрэг талын тээврийн хэрэгслийн жолоочийн буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих зүйлийг шалгаж тогтоогоогүй талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, гагцхүү мөрдөгчийн магадлагаа, автын шинжээчдийн дүгнэлтэд гол тулгуурлан “туслах замын машин уулзварт түрүүлж нэвтэрсэн нь буруу” гэж дүгнээд л *******ыг ганцаараа буруутай зам тээврийн осол гаргах шалтгаан нь түүний буруутайгаас болсон гэсэн ерөнхий дүгнэлт хийсэн. Энэ асуудалд санал нийлэхгүй байна. 
*******ыг буруутгах Замын хөдөлгөөний дүрмийн гол заалт нь 15.9 дүгээр заалт юм. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмийн шаардлагыг хангах ёстой. Нөгөө хоёр заалт нь ерөнхий заалт юм. Эсрэг талын жолооч ч Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 1.5, 12.3 дахь заалтыг заавал биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргийг биелүүлсэн бол энэ осол гарахгүй байх осол аюулыг зайлуулах боломж байсан. 
Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг хэрэгжүүлэх нь жолоочийн мэдрэмж, замын нөхцөл байдалд дүгнэлт хийж уулзварт нэвтэрч орох эсэхээ шийдэх шийдвэр гаргахтай хамааралтай юм. Шинжээчдийн тодорхойлсноор 57.6 км/цаг хурдтай яваа жижиг тэрэг уулзвараас 300 гаран метр зайнд явж байхад туслах замын машин, түүнийг өнгөрөхийг хүлээгээд зогсох уу нэвтэрч өнгөрч болох эсэх асуудалдаа тооцоолж хөдөлгөөн хийдэг. 
Замын хөдөлгөөний дүрэмд төчнөөн метрийн зайнаас дотогш машин төв замд явж байвал уулзварт нэвтэрч болохгүй гэсэн заалтгүй учир жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл байдлаа харгалзан тооцоо хийдэг. Тиймээс ******* жижиг машин тэр цаана дэлгүүрийн урд явж байгааг харж, тооцоолохдоо амжиж гарах боломжтой гэж үзсэн. Нөгөөгөөр хамгийн гол шалтгаан уг жижиг машины өмнө нэг портер машин ирээд уулзварт нэвтэрсэн том машиныг өнгөрүүлэхээр явган хүний гарцны цаана зогссон, том машины өмнүүр портер /бас нэг/ машин зүүн гар тал руу эргэсэн энэ нөхцөл байдлыг үнэлээд хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. 
Гэтэл уулзварын голд хажуу талаас нь нөгөө жижиг машин ирж шууд мөргөөд урдуур нь орж түрэгдсэн. Том машин инерцээрээ зогсож чадахгүй түрсэн. Энд мөрдөн байцаагч “чи машиныг мөргөсөн” гэж шууд буруутгаж маргаад байсан учир аль машин нь алийгаа мөргөснийг харуулах зорилгоор том машины хажуу гишгүүр, дугуй, гуперт учирсан гэмтэл ул мөрийг өгсөн. Дугуйнд үзлэг хийж өгөөгүй, баруун талаас өмнүүр нь өнгөрч зүүн гар тийш эргэсэн портерийг олж тогтоож шалгаж, нөхцөл байдлыг тодруулж мэдүүлэг аваагүй. Хамгийн гол гэрч болох зүүн зүгээс жижиг машины өмнө ирж зогссон портерийн жолоочийг олж тогтоож гэрчээр асуугаагүй. Тэр бол машины байрлал, мөргөлдөх байдлыг нүдээрээ харсан гэрч. Ийнхүү энэ бүхнийг шалгахгүй 2 хүний амь нас хохирсон аймшигтай хэрэг болохоор жолоочийг л буруутгаад дүрмийг өөрсдийнхөөрөө тайлбарлаад л тэр гэрч зэрэг асуудлыг хүлээн аваагүй өнгөрсөн. 
Үйлчлүүлэгч ******* ч хүнд цохилтонд орж өөрөө ч сэтгэл санааны хувьд тогтвортой бус доройтож, харамсан өөрийгөө буруутгаж буруугаа маргахгүй гэж байсан. Гэхдээ хэргийг бодитой шалгаж тогтоох ёстой. Бодитой эргэлзээгүй болгохын тулд өөрсдөө энд тэндээс цагдаагийн шалгаагүй камерийн 3 бичлэг олж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд чадахаараа тус болсон, мэдээлэл өгсөн. Гэтэл тэд асуудалд ийм л хөшүүн хойрго хандаж хэргийг бүрдүүлсэнд гомдолтой. 
Хохирогчийн буруутай ажиллагааг тогтоолд тэмдэглүүлэхийг хүсэж байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон бол буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож ... байх” заалт бас байна. Гэтэл би л төв замын машин явах эрхтэй гээд бусад дүрмийн заалтыг хэрэгжүүлэхгүй байх эрхгүй. Ийм юманд аль алиных нь бурууг адил тэгш шалгаж тогтоон буруутай бол буруутайг нь хуулийн байгууллага тогтоож, мэдүүлэхгүй бол юу болох вэ? 
Бусад тээврийн хэрэгслийг тогтоож, гэрчүүдийг асууж бодит байдлыг тогтоохгүй юм бол мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлага байхгүй. Иймд бодит үнэнийг шүүх ч гэсэн олж харж хэргийн материалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой гэж үзэж байна.
Тиймээс ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой үнэлэлт, дүгнэлт оруулахыг хүсэж байна. Нэгэнт миний үйлчлүүлэгч хохирогч талын жолоочийн буруутай ажиллагааны талаар хэлдэг. Шалгуулах хүсэлтэй, хэргийн бодит үнэнийг шударгаар тогтоолгох хүсэлтэй ч мөрдөгч, шинжээч нар гол буруутан нь чи, чи гол зөрчил гаргасан гэдэг болохоор тэр бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг нь барагдуулах арга хэмжээ авсан.
Шалгагдвал зохих зүйлийг бүрэн шалгаж тогтоогүйгээс гэм буруугийн асуудалд хуульчийн хувьд эргэлзээтэй, хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тул хэргийг шалгуулах ёстой гэж үзэж байна. Ядаж хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шударгаар дүгнэлт хийхийг хүсэж байна.” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү “” ХК-д ажилладаг байсан. Ажиллаж байх хугацаандаа аваарт орж бурхан болсон. Бурхан болсных нь дараа миний ач хүү мэндэлсэн. Одоо 9 сар гарантай. Би өөрөө харж өсгөж байна. Ач хүүг минь 18 нас хүртэл нь тэтгэмж олгож өгөхийг хүсч байна. Хүү минь амьд сэрүүн байсан бол эхнэр, хүүхдээ хараад тэжээн тэтгээд явж байх байсан. Бид 3 өрөө байранд хамтдаа сайхан амьдардаг байсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 37 сая гаруй төгрөгийг гаргуулж өгнө үү. *******т оногдуулсан хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрын хоёр хүүхэд цэл залуугаараа өөд боллоо. Мөн хүнд гэмтсэн хоёр ч хүн байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оршуулгын зардлыг төлж барагдуулсан. Гэхдээ гэм хорын  хохирлыг төлж барагдуулаагүй гэж үзэж байна. Талийгаачийг нас барах үед эхнэр нь 7 сартай жирэмсэн байсан. Ингээд хүүхэд төрсний дараа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж төрсөн эцэг нь мөн болохыг тогтоолгосон. Амь хохирогчийн хувьд “” ХК-д ажилладаг байсан. Тэмүлүн нь тэжээгчээ алдсаны тэтгэмжид сар бүр 288 000 төгрөг авч байгаа. Он гараад 100 000 төгрөгийн тэтгэмж төлөгдөхгүй юм байна лээ. Одоо шүүгдэгчээс гэм хорын хохиролд 37 282 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс зарим баримт дутуу гэж үзсэн. Иргэний журмаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд *******т оногдуулсан хорих ял нь хөнгөдсөн гэж үзэж байгаа. ...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа зүйлсийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд оролцсон гаргасан тайлбартаа: “...*******ыг замын хөдөлгөөний дүрмийн 4 зүйл заалтаар буруутгасан. Гэхдээ ганц *******ын буруу байгаагүй. Эсрэг талын жолооч ч мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцлийг хангаж явах ёстой байсан. Хэрэв хурдаа тохируулж явсан бол энэ аюул үүсэхгүй ч байх боломжтой байсан. Эдгээр заалтууд ч гэсэн эсрэг талын жолоочид хамааралтай байсан. Хэдийгээр харамсалтайгаар эсрэг талын жолооч амь насаа алдсан хэдий ч хамаарах ёстой. ...Тэр холоос хурдаа хасч тооцсон гэхэд 57 км цагийн хурдтай ирж мөргөсөн байдаг. Энэ бол түүнийг маш хурдтай явж байсан болохыг харуулж байна. Талийгаач, хохирогч жолоочийн үйлдэл үйл ажиллагааг адил тэнцүүгээр тогтоож чадаагүй. Ганц жолоочид бүх хэргийг тохсон гэж үзэж байна. ...*******ын хувьд жижиг тэргийг хажуунаас нь мөргөөд замын хажууд тал руу оруулсан зүйл байхгүй. ...Нэг хүн нь нас барсан бол нөгөө талын жолооч буруутай биш шүү дээ. Би ялын хэсэгт гомдол гаргаагүй. Өршөөлийн тухай хуульд хамрагдаж 2 жилийн хорих ял нь хасагдсан байгаа. Энэ бүхэнд үнэлэлт дүгнэлт гаргаж өгнө үү гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ жолоочийн буруутай үйлдлээс болж хоёр сайхан залуу амь насаа алдлаа. Миний хүүхдэд гэмтэл учирсан. Цаашдаа хүүхдээ яаж босгох билээ л гэж бодож байна. “” ХХК болон шүүгдэгч ******* нарт гомдолтой байна. Би уг нь мөнгөн төлбөр нэхэмжилсэн. Гэхдээ энэ мөнгө олдохгүй юм шиг байна. “”  ХХК мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нь маш хүнд нөхцөлтэй байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гэхдээ яаж эмчилгээ хийлгэх нь тодорхой бус байна. Хохирогчийн төлөөлөгч П.Даваахүүгийн гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. *******ын өмгөөлөгч Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. *******ын буруутай үйлдэл нь шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгээр бүрэн нотлогдсон. Гол нь гол зам, туслах замын асуудал яригддаг. Хөдөлгөөнд давуу эрхтэй оролцох ёстой гол замын машин байсан. Энэ дүрмийг мөрдөлгүй туслах замаас түрүүлж хөдөлснөөс болж энэ осол гарсан “ гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******гийн өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбартаа: “...Энхтуяа өмгөөлөгчийн хувьд жижиг машины хурдыг тогтоогоогүй гэж хэлж байна. Жижиг машин хурдтай явж байсан нь үнэн ч том машин туслах замаас түрүүлж хөдөлгөөн хийсэн. ...Гэхдээ шүүхээс цаад машины буруутай үйлдэл байсан гэдгийг тооцож, шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр ял оногдуулсан гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн гомдлын тухайд нотлох баримт дутуу гэж үзсэн байгаа. Цаашид нэхэмжлэх бүрэн боломжтой байдаг. Тэрнээс биш хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй. ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энхтуяа өмгөөлөгчийн хувьд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн мөн асуух ёстой гэрчийг асуугаагүй гэж тайлбарлаж байна. Хэргийн нөхцөл байдал хэргийн газрын үзлэгээр тодорхой харагдаж байна. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нар аль аль нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Амь хохирогчийн үйлдэл зам тээврийн осолд шууд нөлөөлсөн зүйл байхгүй байгаа нь харагддаг. ...Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож өөрийн дотоод итгэлээр 3 жилийн хорих ялыг оногдуулсан байгаа. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...Даваасүрэнгийн хувьд анхан шатны шүүхэд мөн хохирол төлбөр нэхэмжилсэн. Гэхдээ нийгмийн даатгалын дэвтэр хавсаргаж ирээгүй байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг “Уурхайн дөрвөн зам”-ын уулзварт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед хүнд даацын Футан маркийн ******* ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, энэ дүрмийн 1.5 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Креста ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийн жолооч , зорчигч нар нас барж, зорчигч ын эрүүл мэндэд хүнд, гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 *******ын үйлдсэн хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн хохирогч ий хууль ёсны төлөөлөгч *******, хохирогч ын хууль ёсны төлөөлөгч , хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч , иргэний нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, гэрч , , , , шинжээч Б.Түмэнжаргал, шинжээч эмч Ж.Жаргалан нарын мэдүүлгүүд, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 150 тоот, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 197, 196, 197 тоот, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 151 тоот дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 366 тоот дүгнэлт, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 885 тоот дүгнэлт, мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн магадлагаа, Б.Түмэнжаргал, Б.Батбаяр, Э.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, Foton маркийн ******* ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Toyota Cresta маркийн ******* УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, хоёр хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн  байх ба шүүхээс түүний гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус оногдуулж, ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг хуульд нийцүүлэн тогтоожээ.
Ингэхдээ Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан ялаас өршөөн хасах үндэслэлд шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг хамаарч байгааг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасаж Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “...шүүгдэгч *******т оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзнэ.
Мөн “...Өршөөлийн хуульд хамрагдсан байсан хүний 2 жилийн хорих ялыг дахин өршөөлд хамруулж 1 жилийн хорих ял эдлүүлэхээр болсонд гомдолтой...” гэснийг хянаж үзэхэд: шүүгдэгч *******тай хамт нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн  гийн үйлдсэн хэргийг 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосноос өөрөөр ******* нь өршөөлийн хуульд хамрагдаагүй гэдэг нь 2 дугаар хавтаст хэргийн 21-23 дугаар талд авагдсан аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Мөн шүүх гэм хорын төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад  нотлох баримт хангалтгүй учир шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хохирогч ий хүү г 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхээр нэхэмжилсэн 37,285,272 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан гомдлын тухайд: Хэрэгт ахлах мөрдөгч, хошууч Э.Амартайван ...” Toyota Cresta” маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн зорчиж байсан хэсэгт тормозны мөр үүсээгүй учраас хурдыг тогтоох боломжгүй, өөрөөр хэлбэл хурд хэтрүүлсний улмаас уг осол болсон гэж үзэх үндэслэлгүй, харин жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.9 дэх заалтуудыг зөрчсөн боловч ослын үндсэн шалтгаан нөхцөл болсон гэж үзэхгүй. ...” гэсэн  мөрдөгчийн магадлагаа /1 дүгээр хавтас 147-150/ гаргасан. 
Түүнээс гадна бүрэлхүүнтэй шинжээчид “...Toyota Cresta маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь ЗХД-ийн 1.3 дахь заалтыг зөрчсөн нь ослын үндсэн шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлгүй байна. ... Тоёота Креста маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, камерийн бичлэгээс хурдыг камерт анх харагдсан Б цэгээс осол гарсан А цэг хүртэл 40 орчим метр. Энэ зайг ойролцоогоор 2.5 секундэд туулсан байна. 1 секундэд 16 м зам туулсан байна. 1 цагт 3600 секунд бол 1 цагт 57.6 км/цаг зам туулна. Иймд ойролцоогоор 58 км/цагийн хурдтай явж байсан бөгөөд хурд хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Түмэнжаргал  гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулж “...тухайн машин хурд хэтрүүлээгүй, хэрэв хурд хэтрүүлсэн байна гэж үзсэн ч осол гарах гол шалтгаан болохгүй. Учир нь тухайн тээврийн хэрэгсэл гол замаар зорчиж байсан. Иймд туслах замаар явсан тээврийн хэрэгсэл гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс энэ осол гарах үндсэн шалтгаан болсон...” гэж мэдүүлжээ.
Амь хохирогч нь “Toyota Cresta” маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэх заалтыг зөрчсөн боловч энэ нь ослын үндсэн шалтгаан нөхцөл болоогүй талаар мөрдөгчийн лавлагаа, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, шинжээч Б.Түмэнжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн “...Бусад тээврийн хэрэгслийг тогтоож, гэрчүүдийг асууж бодит байдлыг тогтоогоогүй...” гэх давж заалдах гомдлын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдсон тул “...Шалгагдвал зохих зүйлийг бүрэн шалгаж тогтоогүйгээс гэм буруугийн асуудалд хуульчийн хувьд эргэлзээтэй, хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тул хэргийг шалгуулах ёстой гэж үзэж байна. ...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээж авах үндэслэлгүй бөгөөд хэргийг прокурорын газарт буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгчин өмгөөлөгч М.Энхтуяа нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын17-ны өдрийн 2021/ШЦТ/265 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч *******ын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА 
                          ШҮҮГЧИД                                             Б.ДЭНСМАА 
                                                                                        З.ЭНХЦЭЦЭГ