Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 145/ШШ2023/00463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 42 настай, ******* нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 35 настай, ******* холбогдох

“30336820 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй,

******* холбогдох “3396500 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь “т холбогдуулан 30336820 төгрөг гаргуулах”-ыг, хариуцагч нь “******* холбогдуулан 3396500 төгрөг гаргуулах”-г тус тус хүссэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн үндэслэл болон татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх эп хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Өвөрхангай аймгийн ,, мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага доорх байдлаар өөрчилж байна. миний бие Өвөрхангай аймгийн ,, 466-р байр 1 давхарт 56 тоот хаягтай 87. мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан. Миний бие аас тодорхой хэмжээний мөнгө зээлж дэлгүүрийн үйл ажиллагаандаа зориулж байсан бөгөөд зээлсэн мөнгөө бүрэн өгч дуусаагүй тул нь надад хандаж “та үлдэгдэл төлбөрөө төлөх хүртэл дэлгүүрээ миний нэр дээр шилжүүлээд өгчих гэсний дагуу миний бие зөвшөөрч түр шилжүүлж өгсөн. Гэтэл нь миний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авмагц намайг өдөр бүр дарамталж дэлгүүрээ чөлөөлж өг, одоо наад дэлгүүр чинь миний өмч гэсээр байгаад миний дэлгүүрийг өөрийн өмчлөлд бүр мөсөн шилжүүлж авсны дараа өөрийн хамаатан эд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. ын хувьд зээлийг өдрийн өндөр хүүтэйгээр өгдөг, албан ёсоор гэрээ байгуулдаггүй, зээл, зээлийн хүү тооцож авахдаа надад зээлсэн мэтээр хийгээд эргүүлээд өөр рүүгээ шилжүүлэхийг шаардаж их хэмжээний өр хуримтлагдсан мэтээр харагдуулдаг нь надад мөнгө зээлээд тэр дор нь буцааж авдаг байсан нь ын Хаан банкны , дугаартай харилцах данснаас, гийн Хаан банкны , дугаартай харилцах дансны хуулгаас тодорхой харагддаг ба нь миний үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон авч байгаа тохиолдолд хоорондын тооцоо хийж үнэлж зөрүүг тооцох ёстой атал шууд өөрийн нэр дээр шилжүүлж авч улмаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд санаатайгаар шилжүүлсэн. гийн хувьд аас мөнгө зээлж авч байсан, буцааж төлж байсан явдлууд байгаа. аас 2021, 2022 онд мөнгө зээлсэн. Энэ мөнгийг хариуцагч хүүтэй зээлж байсан талаар хэлдэг. Нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн байдлаар зээлийн гэрээ байгуулаагүй учир хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Харин т өгсөн хүү гэж тооцсон мөнгийг нэхэмжлэгчийн хувьд үндсэн мөнгөндөө оруулж байгаа. Дансаар болон бэлнээр хүү өгч байсан зүйл байдаг. Хариуцагчийн хувьд мөнгө авахдаа хүүнд тооцсон гэсэн зарим тайлбарыг гаргаж байсан. аас дансаар 277136500 төгрөг шилжүүлэн авсан. Тухайн төлбөрөө төлж чадаагүй байсан учир та төлбөрөө төлөх хугацаандаа надад дэлгүүрийг шилжүүлж өг, төлбөрөө төлснийхөө дараа аваарай гэсэн зүйл хэлж байсан. Тийм учраас бид тухайн орон сууцыг шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн , Рашаант 466 дугаар байрны 1 давхар 56 тоотод байрлах 87, мкв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Шилжүүлж авчихаад хариуцагч нь өнөөдөр ахиад гуравдагч этгээдэд шилжүүлчихсэн. т үнэхээр тухайн орон сууцыг худалдсан байсан бол тухайн орон сууцыг 10000000 төгрөгөөр хийхгүй байсан. Бодит төлбөр тооцоогоор шилжүүлэх байсан. Хоёрдугаарт тухайн орон сууцны бодит үнийн дүнг худалдсан худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой байсан. нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 10000000 төгрөгийг шилжүүлж авсан атлаа цааш нь шилжүүлэхдээ өөрийнхөө хамаарал бүхий этгээдэд 20000000 төгрөгөөр шилжүүлсэн байдаг. Хариуцагч ын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн хувьд тухайн орон сууцыг төлбөрт тооцож авсан тул өгөхгүй гэсэн тайлбар хэлсэн. Гуравдагч этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн учир орон сууцаа болье гээд мөнгөө нэхэмжилнэ гэж шаардлагаа өөрчилсөн. аас дансаар 277136500 төгрөг шилжүүлэн авсан. Тухайн орон сууцыг т шилжүүлэх үед 271356600 төгрөгийн өр төлбөртэй байсан. Тэгэхээр өөрийн зээлд гаргасан мөнгийг нийлүүлээд 348493100 төгрөгийн өр төлбөртэй харагдаад байгаа. Хариуцагчид дансаар 2035850 төгрөгийг өгсөн. Мөн дэлгүүрийг 28014030 төгрөгийн үнэтэй бараатай өгсөн. Энэ барааг авснаа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр т дансаар өгсөн мөнгө болон бэлнээр өгсөн мөнгө нийлээд 231599020 төгрөгийг шилжүүлсэн. аас авсан 348000000 төгрөгийн үлдэгдэл 116893980 төгрөгийг өгөхөөр тооцоотой байгаа. Бид ямар үнэтэй үл хөдлөхийг 116 000 000 төгрөгөнд тооцоод шилжүүлж аваад байгаа юм бэ? гэдгийг тодруулах үүднээс шинжээч томилуулсан. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 147230800 төгрөгийн үнийн дүнтэй гэсэн дүгнэлт гарсан. Хариуцагч тал энэ үнэлгээ дээр маргаагүй. Тийм учраас т өгөх ёстой 116893980 төгрөгийг хасаад хариуцагч 30336820 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх ёстой. Өөрөөр хэлбэл илүү дүнгээр дэлгүүрийн төлбөрт тооцож авсан учир энэ хэмжээний мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзэж байгаа. Тийм учраас дээр мөнгийг буцааж төлөх үүрэгтэй учир аас 30336820 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. гийн хувьд аас ямар нэгэн байдлаар бараа авсан зүйл байдаггүй. Өөрөө ямар нөхцөл тавьдаг вэ? гэхээр ийм нөхцөл байдалд хүрэх юм бол над руу шилжүүлж байгаа мөнгөө дэлгүүрийн бараанд зориулж шилжүүлээрэй гэдэг зүйлийг хэлдэг байсан учир бараа гэдэг юм уу? Тамхи гэдэг ч юм уу? Гүйлгээний утгатай шилжүүлж байсан. Бодитоор бараа авсан зүйл байдаггүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.   

4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: г би 2011 оноос хойш таньдаг болсон. Танилын итгэлцэл дээр би болон миний ээж түүнд бараа зээлүүлэх, мөнгө зээлүүлдэг байсан. нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл найз нарт мөнгө хэрэг гарлаа, зээл хаах гэсэн юм гэх мэтээр надаас нийт 351949620 төгрөгийг зээлж авснаас 186651000 төгрөгийг өгч, зээлийн үлдэгдэл болох бусад өр /5650/ төлбөртөө нэхэмжлэлд дурдсан обьектоо миний нэр дээр сайн дураараа шилжүүлж өгсөн. Тухайн обьектыг авах үед 71365600 төгрөгний зээлийн барьцаанд байсан тул уг зээлийн мөнгийг би өөрөө төлж зээлээс чөлөөлсөн. Түүнээс биш хүний эд хөрөнгийг ямар ч үнэ төлбөргүйгээр, хууль бусаар аваагүй. Түүний надаас зээлсэн мөнгөний тооцоо баримтууд дансны хуулгаар нотлогдоно. Энэ баримтаа шүүхэд гаргаж өгнө. Иймд түүний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.  Би Сараа эгчид мөнгө зээлж байсан. Гэхдээ буцааж зээлээ төлөхдөө хүү гэж өгч байсан. Над руу шилжүүлж байсан мөнгийг нь би буцааж өгч байсан гэж тооцож байгаа. Өөрөө байраа сайн дураараа шилжүүлж өгсөн, эгч нь ямар ч боломжгүй байна чи шилжүүлж ав гэж байсан. Зөрүүлээд гарч байгаа тооцоо дээр яаж байгаа вэ? гэхээр Сараа эгч 277136500 төгрөгийг над руу шилжүүлсэн гэсэн тооцоо гаргасан байсан. Гэтэл миний тооцоолсноор 283593020 төгрөг гарч байгаа. Энэ хоёрын хоорондын зөрүү нь 6456520 төгрөг яагаад гарч байгаа вэ? гэхээр урд нь Сараа эгч бодитоор бараа аваагүй гэж байна. Бодитоор манайхаас зөндөө бараа зээлж авч байсан. Дэвтэр дээр тооцоогоо хийдэг байсан. Энэ дээр өөрөө ийм ийм зүйлүүдийг тусгалгүй орхисон байсан. Жишээлбэл 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1156520 төгрөгийн бараа худалдаж авсан тооцоогоо зээл рүү шилжүүлье гэсэн хүсэлт гаргаад би тэр үед нь тэг тэг гээд зээл рүү шилжүүлсэн. Энэ мэтчилэн бүх тооцоогоо зээл рүү шилжүүлж 1156520 төгрөгийн тооцоог энэ дээр оруулаагүй. Сараа эгч манай нөхөр Пүрэвээ ах чинь хөдөө машинтайгаа явж байгаад суучихлаа, дугуй авах гэсэн юм 1300000 төгрөг зээлээч гэж ярьсан. Мөн Пүрэвээ ах өөрөө ч над руу ярихад нь за за тэг тэг гээд 1300000 төгрөг Пүрэвээ ахын данс руу шилжүүлж байсан. Мөн Сараа эгч 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай найзад мөнгө хэрэг болоод байна гээд 3000000 төгрөг зээлж байсан. Сараа эгч энэ тооцоогоо огт төлөөгүй байгаа. Бас миний шилжүүлсэн, орхигдуулсан 1000000 төгрөгийг тусгалгүй орхисон байна. Дансны хуулгаа харвал гарч ирнэ. Өгсөн өр төлбөр гэж мөн ярьж байна. Өгсөн өр төлбөрт эднийх 2035850 төгрөг өгсөн байгаа. Гэтэл яг мөнгөтэй холбоотой тооцоо нь дээр бараа худалдан авалт хамааралгүй зөвхөн зээлж авсан мөнгөтэй холбоотой тооцоогоор 188001000 төгрөгийг надад өгсөн байдаг. Энэ хоёрын хоорондын зөрүү нь 155840 төгрөг гэж гарч байгаа. Энэ нь хаанаас гарч ирсэн бэ? гэхээр дэвтэр дээр байгаа он сар өдөртэй нь шилжүүлэг хийсэн барааны тооцоог нэмээд тооцсон байгаа. Тэгээд энэ зөрүү үүсч харагдаж байна. Үүнийг дэвтэр дээр он, сар, өдрөөр нь хайх юм бол өмнө өгсөн баримт дээр жирийтэл бичсэн байгаа. Энэ тоонууд бол над руу шилжиж орсон дээр огт бичээгүй. Энэ дээр Сараа эгч бүгдийг нь холиод эмх цэгцгүй, хооронд нь ялгалгүйгээр  тооцчихсон байна. Үүний ялгааг гаргамаар байна. Ингээд барааны тооцоонд шилжүүлсэн мөнгөө өр төлбөртөө өгсөн гэж өөрөө тооцож гаргаж 155840 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Нийт тооцсон өр төлбөртөө 116893980 төгрөг гэж тооцож байгаа юм байна. Гэтэл минийхээр мөнгөтэй холбоотой өгсөн авсан зүйлээ тооцох юм бол 138934590 төгрөг болж байгаа. Үүн дээр нэмэгдэх нь Сараа эгчийн дэвтэр дээрх зээлийн барааны үлдэгдэл 1650000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ үлдэгдлээ төлөөгүй. Тухайд үед гэрээ хийхдээ би татвар, нотариатын төлбөрийг би төлж байсан. Ер нь гарсан зардлыг нь би төлсөн. Тэрнээс өмнөх байрны зардал гээд янз бүрийн зардлууд нь төлөгдөөгүй байсан. Мөн би очиж төлсөн. Тэгэхдээ би энийг оруулаагүй. Ингээд тооцоод үзэхээр нийт 140784590 төгрөг болж байгаа юм. Үнэлгээ хийлгүүлсэн байсан. Үнэлгээнээс миний тооцоог хасахаар 6446216 төгрөгийн зөрүү гарч би өгөхөөр болж байх шиг байна. Ер нь үнэлгээ хийлгэхэд үнэ ингэж өндөр үнэ гарч ирж байгаа хүчин зүйл нь тэр байр анх үнэхээр аймшигтай заваан, засвар орохоор байсан. Би тэр бүгдийг нь засаж янзалж 3000000 гаран төгрөгийн зардал орсон. Тийм учраас өндөр үнэлэгдсэн байх. Сөрөг нэхэмжлэлдээ засвар хийсэн тооцоогоо давхар оруулсан байгаа. Тэгэхээр энэ тооцоогоо хамаагүй бичсэн байна. Өөрсдийнхөө хувийн хэрэгцээ авч байсан, тухайн үед зурагтаа сунгуулж байсныг хүртэл бичсэн байна. Үүнийг ялгаж салгаж тооцоогоо үнэн зөв нийлмээр байна. Мөн материалтай танилцахад шалгах үзэх нэлээд хэдэн тоо гарч байна. Үүн дээр би ч адсан байхыг үгүйсгэхгүй. Энэ тоонуудыг бас шалгаж нийлүүлмээр байна гэв.

5. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тай 2011 оноос танилцсан. Танил итгэлцэлээр түүнд бараа болон мөнгө удаа дараа зээлүүлдэг байсан. нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл найз нарт мөнгөний хэрэг гарлаа, зээл хаах гэсэн юм асуудалгүй, дор дор нь хүүг нь найдвартай өгнө гэх мэтээр шалж, шахаж хоргоож 351 949 620 төгрөгийг цувуулан зээлж авснаас 186 651 000 төгрөгийг өгч /хүү тооцоогүй/ 142 934 590 төгрөгийг буцааж өгөх боломжгүй боллоо гэж гуйж өөрийн өмчлөлийн , Рашаант 466-56 тоотод байрлалтай 87. мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг / дэлгүүрийг/ надад өөрийнхөө хүсэлтээр,өөрөө сайн дураараа нийт 142 934 590 төгрөгний зээл, төлбөрт тооцож “худалдах худалдан авах “ гэрээ хийж эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж шилжүүлж өгсөн. Дэлгүүр тухайн үед банкны барьцаат зээлтэй, зээлийн үлдэгдэл төлбөр 71356600 төгрөг байсан. энэ зээлийн үлдэгдэл өрийг төлөх ямар ч боломжгүй гэж надаас гуйж надаар төлүүлж банкнаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авсан. Тухайн үед би дэлгүүр худалдах, худалдан авах гэрээний дүнг зээл төлбөрийн үлдэгдэл 142 934 590 төгрөгөөр хийх гэсэн боловч нь “надад татвар төлөх мөнгө байхгүй, аль болох бага татвар төлөхөөр хийе, чи өөрөө төлөөд авчих” гэснээр нь үл хөдлөх эд хөрөнгийг 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийж түүний төлөх ёстой үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварыг нь хүртэл төлж өмчлөл шилжүүлсэн /200000 төгрөгийг надаар төлүүлсэн/. надаас удаа дараа мөнгө болон бараа зээлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бидний банкны хуулгууд, надаас бараа зээлж авсан барааны бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогдоно. миний итгэлийг  ашиглаж мөнгө, бараа авчихаад зээлсэн мөнгөө өгөөч гэж удаа дараа шаардлага тавихад янз бүрийн шалтаг тоочиж хуурч  намайг өрөнд оруулж хохироосон. Мөнгө удахгүй орж ирнэ, найдвартай хүмүүст өгсөн. 100000000 төгрөгийг залилуулчихлаа, мөнгө авсан хүн хүний наймаагаар шоронд явчихлаа, авгай хүүхдүүд нь бүх юм аа хураалгаад хот явсан, ямар ч холбогдох боломжгүй гэх мэтээр ярьж одоо мөнгөө авах ямар ч аргагүй боллоо, байгаа нь энэ ганц дэлгүүр байна үүнийг ав гэж надад өөрийнхөө хүсэлтээр шилжүүлж өгсөн. Ингэж миний бие ******* хууртагдаж бусдад их хэмжээний өр төлбөртэй болсон тул тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад төлөх ёстой өр төлбөртөө тооцож бусдын өмчлөлд шилжүүлсэн. Тэгэхдээ дээрхи үйлчилгээний зориулалттай дэлгүүрт засвар зайлшгүй шаардлагатай байсан тул 33965000 төгрөгийн завсар хийсэн. Сараа эгч тухайн байрны гэрчилгээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасан учраас би Сараа эгчид өгсөн бүх мөнгөө нэхэмжилсэн. 142934590 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Харин дэлгүүрийн тохижилт засвар хийсэн материалын үнэ 3396500 төгрөгийг нэхэмжилнэ. Би өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь манай дэлгүүрээс бараа зээлдэг төдийгүй надаас бэлэн мөнгө зээлж авдаг байсан нийт 115985000 төгрөгийг зээлүүлсэн ба надаас зээлсэн мөнгөө ******* өгдөг байсан нь сүүлд мэдэгдсэн. Би аас зээлсэн мөнгөө өгөөчээ арай л удаад байгаа юм биш үү гэхэд “за өгнөө, чамаас авсан мөнгөө Сарантуяад зээлүүлчихсэн гээд мөнгөө өгдөггүй, Сарантуяаг өгөхөөр нь өгнө” гэж хэлдэг. Ер нь өнгөн дээрээ надаас Энхбаатар нь мөнгө зээлээд байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ би Энхбаатарт биш Сарантуяад л мөнгө зээлүүлдэг байсан юм билээ. Сарантуяа нь Энхбаатарыг таньдаг мөнгөний хэрэг болохоороо л түүн рүү ханддаг, Энхбаатар нь болохоор манай эхнэрийн ах, тэгээд хэрэг болохоороо надаас гуйдаг иймэрхүү л нэг өрийн сүлжээ үүсчихсэн яваад байна. Энхбаатараас зээлсэн мөнгөө Сарантуяа нь хоногоор хүүтэйгээр бусдад зээлүүлдэг байсан талаар мэдээлэл байна. Бусдаас мөнгө зээлж аваад өөр нэгэнд хүүтэй зээлүүлэх нь тухайн хүний дурын асуудал боловч бусдаас зээлсэн мөнгөө хугацаанд нь төлж байх нь зүй ёсны хэрэг. Би зээлүүлсэн барааны үнэ, мөнгөө авч чадахгүй удсаны эцэст Энхбаатарын санал болгосноор бид тохиролцож Рашаант 466-56 тоотод байрлалтай 87. мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /дэлгүүрийг/ зээлдээ тооцож нэмж 20000000 төгрөг шилжүүлэн өгч өр төлбөрийг эцэслэн дуусгавар болгосон. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх зардлыг Энхбаатар өөрөө дааж төлсөн. Энхбаатарын авсан мөнгө манай тооцооны дэвтэр болон миний дансны хуулгаар нотлогдоно гэжээ.

7. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, , нарын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гаас 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр *******т олгосон 0368 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, аас авсан болон өгсөн мөнгөний дүн/хүснэгтээр/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

8. Хариуцагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: , нарын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, ******* шилжүүлсэн болон буцаж орсон дансны хуулга гэх нэртэй тооцоолол хийсэн хүснэгт, ын Хаан банкны , , тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Хас банкны тоот дансны хуулга, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дэлгүүртээ тооллого хийж бараа хүлээлгэн өгсөн гэрэл зураг, “Тунамал” тооллого 2022 оны 06 дугаар сарын 29 гэх бичиглэлтэй дэвтрийн хуулбар, “Барааны авлагын дэвтэр” Сараа гэх бичиглэлтэй дэвтрийн хуулбар, үл хөдлөх хөрөнгө борлуулалтын албан татвар төлсөн баримт, өмгөөлөгч ын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23/21 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ын гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөрүү тооцооны тайлбар/хүснэгтээр/, ******* шилжүүлсэн болон буцаж орсон дансны хуулга гэх нэртэй тооцоолол хийсэн хүснэгт, ын Хаан банкны , дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, А.Сарантуяа нь бараа зээл авдаг байсан бөгөөд доорх шилжүүлгийн дүнгүүд нь авсан барааны төлбөр төлсөн шилжүүлгийн жагсаалт, ын Хаан банкны дугаартай  депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

9. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд дараах баримтуудыг гаргаж өгсөн: ийн Хас банкны дугаартай дансны хуулга, Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

10. Шүүхээс хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай албан тоот, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №5540/0147 дугаартай албан тоот, гийн Хаан банкны , дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 308 дугаартай албан тоот, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Хас банкны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мемориалын ордер болон төлбөрийн баримт, , нарын хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ/ үл хөдлөх эд хөрөнгө/, , нарын иргэний үнэмлэхний хуулбар, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 369 дугаартай албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 43 тоот албан бичиг, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 264 дугаартай албан бичиг, Чингис хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Бх/799 дугаартай, Ариг банкны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 855 дугаартай, Капитрон банкны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Д643 дугаартай, Хас банкны 2023 оны 06 дугаар сарын -ний өдрийн 56/2613 дугаартай, Үндэсний хөрөнгө оруулалттай банкны 2023 оны 06 дугаар сарын -ний өдрийн 23/324 дугаартай, Тээвэр хөгжлийн банкны 2023 оны 06 дугаар сарын -ний өдрийн 04/01-557 дугаартай, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 6/6075 дугаартай, Төрийн банкны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10/3236 дугаартай, Хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29/6112 дугаартай, Богд банкны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 05/1856 дугаартай, Голомт банкны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгүүд, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07/05 дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг зохигчдийн хүсэлтээр бүрдүүлсэн.  

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нь тус шүүхэд “2022 оны 07 дугаар  сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Өвөрхангай аймгийн , Рашаант 466 байрны 1 давхарын 56 тоот хаягтай 87, мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “30336820 төгрөгийг аас гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж мөн хариуцагч нь хэрэг хянан хэлэлцэх явцад “дэлгүүрийн тохижилт засвар хийсэн материалын үнэ 3396500 төгрөгийг гаас гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

2.Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “... нь надад дансаар 277136500 төгрөгийг шилжүүлж, байр шилжүүлэн авсан үед зээлийн төлбөр 71356600 төгрөг төлсөн бөгөөд нийт 348493100 төгрөгийг авч т дансаар 2035850 төгрөг, дэлгүүрийн 28014030 төгрөгийн үнэ бүхий барааг өгч нийт 231599120 төгрөгийг төлж үлдэгдэл 116893980 төгрөгийн өр төлбөртэй. Өвөрхангай аймгийн Рашаант 466 байр 1 давхарт 56 тоот байрлалтай 87, мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 147230800 төгрөгөөр тогтоосон. нь миний 147230800 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг 116893980 төгрөгийн өр төлбөрт тооцон авч 30336820 төгрөгийг илүү авсан...” гэж тодорхойлсон.  

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...дансаар 283593020 төгрөг, дэлгүүрийн байрны зээлд 71356600 төгрөг төлж нийт 354949620 төгрөгийг ******* өгсөн. Надад 188010000 төгрөг, дэлгүүрийн бараа 28014030 төгрөг нийт 216015030  төгрөгийг өгч үлдэгдэл 138934950 төгрөг байгаа. Мөн барааны төлбөр 1850000 төгрөг төлөөгүй байгаа. нь нийт 140784950 төгрөгийг өглөгтэй байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлэгдсэн үнэлгээнээс гийн төлөх төлбөрийг хасвал 6446210 төгрөг төгрөгийг би ******* өгөхөөр байгаа. Гэвч би тухайн дэлгүүрт 3000000 орчим төгрөгөөр засвар хийсэн. Засвар хийсэн учир үнэлгээ өндөр гарсан гэж үзэж байгаа. Иймд засвар хийсэн 3396500 төгрөгийг хасаад 3049710  төгрөгийг ******* өгнө... ” гэж  маргажээ.  

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд хариуцагч тай зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлж байсан бөгөөд уг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Өвөрхангай аймгийн Рашаант 466 байрны 1 давхарын 56 тоот хаягт байрлалтай 87, мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч тай байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр түүний өмчлөлд шилжүүлсэн байна.

Хариуцагч шүүх хуралдаанд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тоот данс руу шилжүүлсэн 1000000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5540221315 тоот данс руу шилжүүлсэн 1300000 төгрөг, мөн барааны төлбөр 1156520 төгрөгийг нэхэмжлэгч гийн төлөх зээлд шилжүүлж нийт 3456520 төгрөгийг нэхэмжлэгч гийн төлөх зээлд суутгана гэж тайлбарлан маргасан.  

Хаан банкнаас нэхэмжлэгч г , , 5564329196 дугаартай данснуудыг эзэмшдэг талаар 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29/6112 тоот албан бичигт дурджээ.

2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1000000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1300000 төгрөг шилжүүлсэн данснууд нь нэхэмжлэгч гийн эзэмшдэг данснаас өөр, ямар хүний эзэмшдэг данс болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч гийн дээрхи данснуудад 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1000000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1300000 төгрөгийн гүйлгээнүүд хийгдээгүй байна. 

Мөн “Барааны авлагын дэвтэр”, “Сараа” гэх дэвтрээс “1156520 хаав. Хаалт руу шилжүүлэв” гэх бичиглэлтэй хэсгийг хариуцагч шүүх хуралдаанд шинжлэн судлуулахдаа 1556520 төгрөгийг нэхэмжлэгч тай харилцан тохиролцож төлөх зээлд суутгахаар болсон гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тоот данс руу шилжүүлсэн 1000000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5540221315 тоот данс руу шилжүүлсэн 1300000 төгрөг, мөн барааны төлбөр 1156520 төгрөгийг хариуцах үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч гийн Хаан банкны , тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч ын Хаан банкны , , тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Хас банкны тоот дансны хуулгыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар дүгнэлтийг хийв.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 3 000 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 500 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 800 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын -ний өдөр 2 800 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 88 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 8 500 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 7 000 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1 400 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 305 000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3 843 500 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2 200 000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8 000 000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 12 000 000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 000 000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 9 000 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 3 000 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 8 000 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1 100 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 225 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3500 төгрөг,

тоот дансаар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5000000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3000000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3000000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 13 000 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5 600 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын -ний дөр 8 000 000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 8 000 000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15 000 000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 15 000 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 17 000 000 төгрөг, /нийт 280365000 төгрөг/, Өвөрхангай аймгийн , Рашаант 466 байрны 1 давхарын 56 тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зээлийг хаахад 71356600 төгрөг нийт 351721600 төгрөгийг тус тус хариуцагч аас шилжүүлэн авчээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр “... дансаар 78408520 төгрөг, тоолсон бараа 28014030 төгрөг, нийт 106419550 төгрөгийг т өгсөн...”, хариуцагч “...дансаар 188001000 төгрөг, тоолсон барааны дүн 28014030 төгрөг, нийт 216015030 төгрөгийг төлсөн...” талаар тус тусдаа тооцоолол гарган шүүхэд ирүүлснийг хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Д.Сарантуяагийн Хаан банкны , тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хариуцагч ын эзэмшлийн , тоот дансруу орсон гүйлгээтэй тулгахад нэхэмжлэгч нь тоот дансаар 2022.1.17-ны өдөр 650000 төгрөг, 2022.2.14-ний өдөр 1045000 төгрөг, 2022.02.21-ний өдөр 1 250 000 төгрөг, 2022.02.22-ны өдөр 953000 төгрөг,  2022.03.21-ний өдөр 1 000 000 төгрөг, 2022.03.31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2022.04.13-ны өдөр 2 500 000 төгрөг, 2022.04.16-ны өдөр 763 000 төгрөг, 2023.04.18-ны өдөр 1 600 000 төгрөг, 2022.04.19-ний өдөр 2 560 000 төгрөг, 2022.04.22-ны өдөр 4 250 000 төгрөг, 2022.04.27-ны өдөр 1 280 000 төгрөг, 2022.04.29-ний өөр 2 600 000 төгрөг, 2022.05.02-ны өдөр 2 430 000 төгрөг, 2022.05.03-ны өдөр 1 100 000 төгрөг, 2022.05.06-ны өдөр 3 640 000 төгрөг, 2022.05.-ний өдөр 5 280 000 төгрөг, 2022.05.10-ны өдөр 1 200 000 төгрөг, 2022.05.12-ны өдөр 1 690 000 төгрөг, 2022.05.12-ны өдөр 1 670 000 төгрөг, 2022.05.12-ны өдөр 20 000 төгрөг, 2022.05.16-ны өдөр 3 220 000 төгрөг, 2022.05.18-ны өдөр 4 580 000 төгрөг, 2022.05.19-ний өдөр 1 560 000 төгрөг, 2022 .05.23-ны өдөр 3 500 000 төгрөг, 2022.05.24-ний өдөр 2 960 000 төгрөг, 2022.05.26-ны өдөр 4 120 000 төгрөг, 2022.05.30-ны өдөр 6360000 төгрөг, 2022.06.03-ны өдөр 6 930 000 төгрөг, 2022.06.06-ны өдөр 4 970 000 төгрөг, 2022.06 08-ны өдөр 2 990 000 төгрөг, 2022.06.10-ны өдөр  5 160 000 төгрөг, 2022.06.15-ны өдөр 1 280 000 төгрөг, 2022.06.16-ны өдөр 3 900 000 төгрөг, 2022.06.17-ны өдөр 2 100 000 төгрөг, 2022.06.20-ны өдөр 5 610 000 төгрөг, 2022.06.22-ны өдөр 1 600 000 төгрөг, 2022.06.23-ны өдөр 2 550 000 төгрөг, 2022.06.24-ний өдөр 1 600 000 төгрөг,

тоот данснаар 2021.12.13-ны өдөр 90000 төгрөг, 2021.12.17-ны өдөр 90000 төгрөг, 2021.12.21-ний өдөр 90000 төгрөг, 2021.12.24-ний өдөр 180000 төгрөг, 2021.12.27-ны өдөр 459000 төгрөг, 2021.12.30-ны өдөр 150000 төгрөг, 2022.01.03-ны өдөр 150000 төгрөг, 2022.01.07-ны өдөр 400000 төгрөг, 2022.01.10-ны өдөр 500000 төгрөг, 2022.01.14-ний өдөр 500000 төгрөг, 2022.01.19-ний өдөр 8585000 төгрөг, 2022.01.21-ний өдөр 585000 төгрөг, 2022.01.27-ны өдөр 480000 төгрөг, 2022.01.28-ны өдөр 10100000 төгрөг, 2022.02.05-ны өдөр 2020000 төгрөг, 2022.02.08-ны өдөр 2730000 төгрөг, 2022.02.11-ний өдөр 30000 төгрөг, 2022.02.17-ны өдөр 1380000 төгрөг, 2022.02.28-ны өдөр 2020000 төгрөг, 2022.03.04-ний өдөр 9230000 төгрөг, 2022.03.07-ны өдөр 490000 төгрөг, 2022.03.10-ны өдөр 1000000 төгрөг, 2022.03.14-ний өдөр 3250000 төгрөг, 2022.03.18-ны өдөр 1040000 төгрөг, 2022.03.23-ны өдөр 1200000 төгрөг, 2022.03.25-ны өдөр 12820000 төгрөг, 2022.03.28-ны өдөр 1300000 төгрөг, 2022.04.05-ны өдөр 2000000 төгрөг, 2022.04.06-ны өдөр 60000 төгрөг, 2022.04.06-ны өдөр 1800000 төгрөг, 2022.04.07-ны өдөр 160000 төгрөг, 2022.04.08-ны өдөр 840000 төгрөг, 2022.04.11-ний өдөр 4000000 төгрөг, 2022.04.12-ны өдөр 540000 төгрөг, 2022.04.25-ны өдөр 7576000 төгрөг, 2022.04.26-ны өдөр 593540 төгрөг, 2022.05.23-ны өдөр 4320000 төгрөг, 2022.06.13-ны өдөр 600000 төгрөг, 2022.06.13-ны өдөр 1400000 төгрөг, 2022.06.18-ны өдөр 500000 төгрөг, 2022.06.21-ний өдөр 708300 төгрөг, 2022.06.25-ны өдөр 134000 төгрөг, 2022.6.30-ны өдөр 500000 төгрөг нийт 193131840 төгрөгийг дансаар, мөн 28014030 төгрөгийг барааг хүлээлгэн өгч нийт 221145870 төгрөгийг хариуцагч т буцаан өгчээ.

Хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний дагуу Өвөрхангай аймгийн Рашаант 466 байрны 1 давхарын 56 тоот хаягт байрлалтай 87, мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхдээ 28014030 төгрөгийн барааг авсан талаар маргаагүй байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хүсэлтээр Өвөрхангай аймгийн Рашаант 466 байрны 1 давхарын 56 тоот хаягт байрлалтай 87, мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд томилогдсон шинжээч дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг 147230800 төгрөгийн үнэлгээтэй талаар дүгнэлтээ гарган шүүхэд ирүүлжээ. 

Иргэний хуулийн 492 дугаар  зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй.

Хариуцагч нь 130575730 төгрөг /351721600-221145870/-ийн авлагын оронд 147230800 төгрөгийн үнэ бүхий Өвөрхангай аймгийн Рашаант 466 байрны 1 давхарын 56 тоот хаягт байрлалтай 87, мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж 16655070 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 16655070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 13681750 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 “Дэлгүүрийн тохижилт засвар хийсэн материалын үнэ 3396500 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “зээлийн үлдэгдэл 142934590 төгрөг, засварын материалын үнэ 3396500 төгрөг гаргуулах” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. 

Шүүх хариуцагч ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч ******* 2023 оны 05 дугаар сарын -ний өдөр гардуулж өгчээ. 

Хэдийгээр нь тус шүүхэд “30336820 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Нэхэмжлэгч”-ээр оролцож байгаа боловч хариуцагч ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд “хариуцагч”-аар оролцон тайлбар гаргах, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх зэрэг хариуцагчийн хуульд заасан эрхийг эдлэж, үүрэг хүлээн оролцдог.

Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр *******т олгосон итгэмжлэлдээ “...нэхэмжлэгч талыг бүрэн төлөөлөн бүх шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх, хэргийн материалтай танилцах, хуулбарлаж авах, хүсэлт, тайлбар, гомдол гаргах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч аах, шүүх хуралдаанд оролцох, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гардан авах, давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, ИХШХШТхуулийн 25,26 дугаар зүйлд заасан бүх эрх эдлэж, үүрэг хүлээх, эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 12-13 дугаар зүйл, 22 дугаар зүйлд заасан эрх эдлэх, гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, эрэн сурвалжлуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас хүлээн авах, үйлдэл хийх бүрэн эрхийг олгож байна...” гэжээ.

Харин нэхэмжлэгч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаж шүүхэд ирүүлсэн бөгөөд дээрхи итгэмжлэлд нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргах гэх мэт эрхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т олгоогүй байх тул түүний 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарыг ирүүлснийг хариуцагч г төлөөлж гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг “засвар хийсэн материалын үнэ 3396500 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хариуцагч нь хэрэг хянан хэлэлцэх явцад “зээлийн гэрээний үүрэг болох 142934590 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ч ын татгалзалыг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч аас 241225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэгч гаас 69294 төгрөгийг гаргуулан хариуцагч т олгож, улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч гаас төлсөн 3634 төгрөг, хариуцагч аас төлсөн 889605 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч аас 16655070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 13681750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч гаас 3396500 төгрөгийг гаргуулан хариуцагч т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нь “зээлийн гэрээний үүрэг болох 142934590 төгрөг гаргуулах” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсныг баталсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч аас 241225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэгч гаас 69294 төгрөгийг гаргуулан хариуцагч т олгож, улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч гаас төлсөн 3634 төгрөг, хариуцагч аас төлсөн 889605 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.                     

                 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА