| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 148/2017/0001/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2017-08-01 |
| Зүйл хэсэг | 111.2., |
| Улсын яллагч | А.Ариунзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 94
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Ариунзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Хохирогч О.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга Х.Нарантуяа нар оролцов.
******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох 201718000073 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 09-нд ******* хотод төрсөн, эрэгтэй, ******* настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ******* аймаг ******* сум 6 дугаар баг, 8 дугаар хэсгийн 120 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ ******* “АЗЗА” ХХК-нд ерөнхий нягтлан ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын *******, /РД:*******/,
Шүүгдэгч Х.******* нь 2015 оны 11 дүгээр сард эхнэр О.ы фэйсбүүк хаягийг өөрчилж улмаар 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь салбар сургуулийн цахим хуудаст О.ы биеийн цээж хэсэг ил гарсан унтлагын хувцастай зургийг байршуулж “...даараад байна, дулаацуулж өгөх эр байна уу?” гэх мэдээллийг,
2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь салбар сургуулийн цахим хуудаст О.ы биеийн цээж хэсэг ил гарсан унтлагын хувцастай зургийг байршуулж “...даараад байна, дулаацуулж өгөх эр байна уу?” гэх мэдээллийг,
2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зар мэдээллийн www.bestzar.mn сайтанд “...санхүү авна, 20 охин байна, үйлчилгээ төгс, холбоо барих утас 94534860” гэх мэдээллийг,
2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр www.myzar.mn сайтанд “...санхүү авна, 20 охин байна, үйлчилгээ төгс, холбоо барих утас 94534860” гэх мэдээллийг,
2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд О.ы эзэмшлийн “ Оюундэлгэр” нэртэй цахим фэйсбүүк хаягийн нүүр хуудас, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь салбар сургуулийн цахим хуудаст “...Дорноговь АШУҮИС-ийн янхан” “санхүү авна”, нөхрөө яаж хуурч хүмүүстэй явалдахыг зааж өгнө” “миний явдаг залуугийн хүүхдүүд” “миний үнэн гэвэл нөхрөө хуурах, яаж явалдах, хүүхдүүд өнчрүүлэх, айлын нөхөртэй явалдахыг сурсан юм” гэх мэдээллийг тус тус байршуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр О.ы нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Х.*******ын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Эхнэр бид 2 одоогоос 9 жилийн өмнө ******* аймагт танилцаж үерхэж байгаад нэг гэр бүл болж дундаасаа 2 хүүхэдтэй болсон юм. Тэгээд эхнэр маань Дорноговь аймгийн АШУҮИС-д сурахаар явж одоо төгсөх 6 дугаар дамжааны оюутан болсон байгаа, тэгээд эхнэр бид хоёр 2 талд амьдраад бие холдохоор сэтгэл холдоно гэгчээр хааяа гэр бүлийн асуудлаас болж хэрүүл маргаан гардаг болсон юм. Тэгээд би эхнэрийн цахим хаягаар дур мэдэн нэвтэрч нэр төрд нь халдсан худал мэдээлэл тарааснаас болж цагдаагийн байгууллагаас дуудагдан ирж шалгагдаж байна. Эхнэр маань надаас өөр хүнтэй уулзаад байх шиг болохоор нь уурандаа бичдэг болсон юм. Өмнө нь надтай танилцаж үерхэхээс өмнө миний нүдэн дээр өөр эрэгтэй хүнтэй эр эмийн ажил хийж л байсан. Тэгээд Дорноговьд найз нөхөдтэйгээ баардаж байна, шоудаж байна л гээд байдаг байсан. Анх 2016 онд бичиж байсан үнээн. Тэгээд сүүлд 2017 оны 01 дүгээр сард хаягаар нь нэвтэрч худал мэдээлэл тараасан нь үнэн. 2016 оны зун байх *******т бид 2 цуг байхад өөрөө нууц үгээ хэлж байсан. 2017 оны 01 дүгээр сард 91032121 дугаарыг нь өөрчилж 91032121247 нээгээд ы нэр зурагтай мэдээллүүд бичдэг байсан юм, Тэгсэн тэр сүүлийн дугаарыг би өөрийн ах ын охин гийн 99087347 гэсэн дугаараар бүртгэсэн байсан чинь руу цагдаагаас ярьж байна гээд нууц дугаарыг нь аваад устгасан байсан. 2017 оны 02 дугаар сарын 10-ны үед байх нэг залуутай байгаад байх шиг байхаар нь ы зургийг фэйсбүүк хаягнаас нь татаж аваад өөрөө Оюундэлгэр гэж нээгээд нууц дугаарыг нь 906662639511 гэж нээгээд мөн өмнө нь бичиж байсан “нөхрөө хуурдаг” “янхан” “санхүү авна” “50 доллароор явна” “нөхрөө яаж хуурахыг зааж өгнө” “би 3 хүүхэдтэй хүнтэй явалддаг” гэх мэт үгнүүдийг бичсэн байгаа. Гэртээ байхдаа ажлаа тараад оройн цагаар ихэвчлэн тавьдаг байсан. Ганцаараа байхдаа өөрийн гар утсаар орж тавьдаг байсан. ******* аймаг Алтанбулаг суманд Анхбаяр гэдэг залуу байгаа. Эхнэр Ганчимэг гэдэг эмэгтэй нь над руу залгаад “манай нөхөр танай эхнэртэй уулзаад байна” гэж хэлсэн. Энэ хүнтэй явдгийг нь мэдээд цахимын энэ мэдээллүүдийг бичиж тавьсан юм. Гаргасан алдаагаа ойлгож байна миний буруу. Хуулийг нь бүрэн дүүрэн ойлгоогүй ээ. Манай эхнэр одоогоос 3 жилийн өмнө Дорноговь аймагт манай ахынд амьдарч байхад нь уулздаг байсан залуу нь шөнө ирж манай ахны хаалгыг өшиглөж байсан гэсэн, ер нь энгэр султай, эрэгтэй хүнтэй уулздаг, Дорноговьд ахынд байхдаа хичээл сургуультай гээд л байнга шөнө орой ирдэг байсан гэсэн. Бид уг нь 2 хүүхдээ бодоод одоо нийлээд амьдрахад надад татгалзах зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 57,58-р ху/,
2. Шүүгдэгч Х.*******ын 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Эхнэр бид 2 одоогоос 9 жилийн өмнө ******* аймагт танилцаж үерхэж байгаад нэг гэр бүл болж дундаасаа 2 хүүхэдтэй болсон юм. Тэгээд эхнэр маань Дорноговь аймгийн АШУҮИС-д сурахаар явж одоо төгсөх 6 дугаар дамжааны оюутан болсон байгаа, тэгээд эхнэр бид хоёр 2 талд амьдраад бие холдохоор сэтгэл холдоно гэгчээр хааяа гэр бүлийн асуудлаас болж хэрүүл маргаан гардаг болсон юм. Тэгээд би эхнэрийн цахим хаягаар дур мэдэн нэвтэрч нэр төрд нь халдсан худал мэдээлэл тарааснаас болж цагдаагийн байгууллагаас дуудагдан ирж шалгагдаж байна. Эхнэр маань надаас өөр хүнтэй уулзаад байх шиг болохоор нь уурандаа бичдэг болсон юм. Өмнө нь надтай танилцаж үерхэхээс өмнө миний нүдэн дээр өөр эрэгтэй хүнтэй эр эмийн ажил хийж л байсан. Тэгээд Дорноговьд найз нөхөдтэйгээ баардаж байна, шоудаж байна л гээд байдаг байсан. Анх 2016 онд бичиж байсан үнээн. Тэгээд сүүлд 2017 оны 01 дүгээр сард хаягаар нь нэвтэрч худал мэдээлэл тараасан нь үнэн. 2016 оны зун байх *******т бид 2 цуг байхад өөрөө нууц үгээ хэлж байсан. 2017 оны 01 дүгээр сард 91032121 дугаарыг нь өөрчилж 91032121247 нээгээд ы нэр зурагтай мэдээллүүд бичдэг байсан юм, Тэгсэн тэр сүүлийн дугаарыг би өөрийн ах ын охин гийн 99087347 гэсэн дугаараар бүртгэсэн байсан чинь руу цагдаагаас ярьж байна гээд нууц дугаарыг нь аваад устгасан байсан. 2017 оны 02 дугаар сарын 10-ны үед байх нэг залуутай байгаад байх шиг байхаар нь ы зургийг фэйсбүүк хаягнаас нь татаж аваад өөрөө Оюундэлгэр гэж нээгээд нууц дугаарыг нь 906662639511 гэж нээгээд мөн өмнө нь бичиж байсан “нөхрөө хуурдаг” “янхан” “санхүү авна” “50 доллароор явна” “нөхрөө яаж хуурахыг зааж өгнө” “би 3 хүүхэдтэй хүнтэй явалддаг” гэх мэт үгнүүдийг бичсэн байгаа. ******* аймаг Алтанбулаг суманд Анхбаяр гэдэг залуу байгаа. Эхнэр Ганчимэг гэдэг эмэгтэй нь над руу залгаад “манай нөхөр танай эхнэртэй уулзаад байна” гэж хэлсэн. Энэ хүнтэй явдгийг нь мэдээд цахимын энэ мэдээллүүдийг бичиж тавьсан юм. Манай эхнэр одоогоос 3 жилийн өмнө Дорноговь аймагт манай ахынд амьдарч байхад нь уулздаг байсан залуу нь шөнө ирж манай ахны хаалгыг өшиглөж байсан гэсэн, ер нь энгэр султай, эрэгтэй хүнтэй уулздаг, Дорноговьд ахынд байхдаа хичээл сургуультай гээд л байнга шөнө орой ирдэг байсан гэсэн. Бид уг нь 2 хүүхдээ бодоод одоо нийлээд амьдрахад надад татгалзах зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 61,62-р ху/,
3. Шүүгдэгч Х.*******ын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Миний хувьд надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би О.ы фэйсбүүк хаяг, сургуулийн групп, зарын сайтууд дээр “санхүү авна” гэх зэрэг мэдээллийг бичээгүй. Хэн бичсэн болохыг мэдэхгүй. Би 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “намайг баярлуулах эр байна уу” гэх мэдээлэл, мөн эрэгтэй хүний зурагтай хамт фэйсбүүкийн хуудсан дээр тавьсан. Миний хувьд “санхүү авна” гэх мэдээллийг зарын сайтанд байршуулж байгаагүй. О.тай 2008 онд танилцсан. 2009 онд О. ******* хотод сургуульд сурдаг, 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл Дорноговь аймгийн Анагаахын сургуульд суралцаж байгаа. Бид 2-н хамт амьдарсан өдрүүд цөөхөн. Баяр ёслолын үеэр *******д ирдэг. Ингээд бодоход О.тай би хамт амьдраад зодоод байсан асуудал огт байхгүй. Би түүний биед гэмтэл шарх учруулж байсан удаа байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 147-р ху/,
4.Шүүгдэгч Х.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ зүйлийг хийгээгүй. Бүгд худал байна. Би ийм зүйл хийгээгүй. Бид хоёр гэрлээд 9 жил болж байгаа, хоёр хүүхэдтэй. Гэрлээд 9 жил болсон боловч хамт байсан хугацаа нь зөвхөн 9 сар юмаа. сургуулиасаа хасагдах гэд байна гэхээр нь өргөдөл бичсэн. аа бүгдийг хэлж өгсөн. Тэрний дагуу би цагдаад мэдүүлэг өгсөн. ...гэх мэдүүлэг,
5. Хохирогч О.ы 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр Х.******* миний ашиглаж байсан хуучин фэйсбүүк хаягийг ашиглаж миний нэр төрд халдаж, худал мэдээлэл тарааж, гутаан доромжилсон тул энэ асуудлыг шийдүүлэх гэж цагдаагийн байгууллагад хандсан юм. “ Оюундэлгэр” гэж хаяг байсан. Тухайн үед би тэр хаягийг ашигладаг байсан. ******* миний тэр хаягийн нууц үгийг мэддэг байсан болохоор кодыг хийгээд орж мэдээлэл бичдэг болсон. Тэгээд миний кодыг солиод өөр код хийгээд намайг нэвтрэх боломжгүй болгосон байсан. “ Оюундэлгэр” гэж хаяг байсан. Тухайн үед би тэр хаягийг ашигладаг байсан. ******* миний тэр хаягийн нууц үгийг мэддэг байсан болохоор кодыг хийгээд орж мэдээлэл бичдэг болсон. Тэгээд миний кодыг солиод өөр код хийгээд намайг нэвтрэх боломжгүй болгосон байсан. “Best” “zar.assa” гэх мэт зарын сайтуудад мэдээлэл тавьсан байсан. Өмнө нь ийм асуудал гаргаж байсан хуулийн байгууллагаар шалгуулж байгаагүй. 2009 онд гэр бүлээ батлуулж байсан. *******ын ах дүү нар нь “сургуулиас чинь гаргана, хөөлгөнө” гээд байхаар нь айдаг байсан. 2013 онд миний авахуулсан зураг, ******* миний биед халдаж цохиж зодож байсан. Тухайн үед шалгуулаагүй. Би гэр бүлээс гадуур асуудал гаргаж байгаагүй. ******* нэг удаа эмэгтэй хүнтэй унтсан гээд надад бэлгийн замын өвчин халдааж байсан. Надад өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрдөг. Гутаан доромжлуулсан нэр төрөө сэргээх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28,29-р ху/,
6. Хохирогч О.ы 2017 оны 05-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Тухайн фэйсбүүк хаягийг би анх 2010 оны сүүлээр нээсэн тухайгаа санаж байна. Би тухайн хаягийг нээсэн төдий боловч барагтаа ашигладаггүй байсан учраас тухайн хаягт нийт хэдэн найз нэгдсэн байсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би тухайн хаягийг нээгээд удаагүй байхад ******* миний нууц кодыг надаас асуугаад мэддэг болсон байсан. Миний хаягийн кодыг ******* 2014 оноос эхлэн сольчихдог болсон байсан. Үе үе орох гэхээр сольчихсон гуйж байгаад нууц үгээ авч ордог байсан. ******* миний нууц кодыг хэлэхийг шаардах бөгөөд “би өгөхгүй” гэхээр над руу уурлаад “янхан, банзал” гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр доромжлох, оронд орсон байхад биеийн хэсгээс чимхэх зэргээр байж суухын аргагүй болгож нууц код авдаг байсан. Хамгийн анх 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 11 цаг 02 минутанд *******т над руу 99087347 /*******ын хамаатны охины дугаар/ “сургуулийн чинь группэд зургийг чинь тавьж тоглох уу, хэдэн хүн чамд лайк дарахыг харъя” гэсэн утгатай мессеж илгээсэн юм. Тухайн мессеж миний гар утсанд хадгалагдсан байсныг өмгөөлөгчөөрөө дамжуулан хуулбарлан өгсөн байгаа. ******* тэр меесежийг илгээсний дараа Ууганбаяр гэх манай ангид байсан залуу над руу утасдаад “хөөе чи сургуулийн фэйсбүүк рүү юу гээд зурагтай пост биччихсэн байсан юм бэ” гэж хэлсэн юм. Би тухайн үед тэр постыг өөрийн нүдээр харсан зүйл огт байхгүй. Харин тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа манай ангийн хүүхэд “хөөе чиний зургийг манай сургуулийн групп дээр тавиад /даараад байна, дулаацуулаад өгөөч/ гэсэн утгатай зүйл бичсэн байна” гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 129-р ху/,
7. Хохирогч О.ы 2017 оны 05-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... ******* 2016 онд намайг базаж, чимхдэг, тохойддог, элэгддэг, үгээр басамжилж, заналхийлдэг, доромжилдог, банны хүйтэн ус руу намайг түлхэж унагаадаг. Ийм байдал гаргадгийг би гэр бүлийнхээ нэр төрийг бодож тэвчиж, хэнд ч хэлэхгүй нуудаг байсан. Энэ байдал нь үргэлжилж СХДЦХ-д “халуун хоол цацуулсан” асуудлаа шалгуулсан. Өөр цагдаагийн байгууллагад шалгуулж байгаагүй. *******т чимхүүлж, базуулж байснаа би хэн нэгэнд хэлж байгаагүй. Миний биед эдгэрэшгүй шарх сорви байхгүй. Намайг “тээгч эх” гэж байнга доромжилдог. Миний фэйсбүүк хаягийн нууц үгийг *******аас өөр мэдэх хүн байхгүй. Надаас ******* дарамталж, шаардаж авсан. Би сайн дураараа өгөөгүй. Миний хувьд нэр төр гутааж, гүтгэсний 20 сая төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Дорноговь аймгаас ******* суманд ирэх, очих замын зардлын мөнгө болох 500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Замын зардлын баримтыг цаашид гаргаж өгөх болно. Миний хувьд маш их гомдолтой байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 130-р ху/,
8. Хохирогч О.ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ******* бид хоёр 2008 онд танилцаж 2009 он гэр бүл болсон. Хүү охин хоёртой, байнга дарамталж зоддог. ******* намайг байнга дарамталдаг, сайн дураараа кодоо хэлж байгаагүй. Өмнө нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг нь үнэн зөв, одоо хэлж байгаа нь худлаа. Намайг их харддаг. Энэ хүн өөрөө намайг дөнгөж төрөөд удаагүй байхад эмнэлэгт шинжилгээ өгөхөд өвчин авсан байсан. Тэгээд хэлэхэд манай ажлынхан нь гадуур хонохдоо өвчин авсан гэж хэлсэн. Өөр шигээ байх гээд харддаг болсон. Хаана юу тавигдсаныг мэдэхгүй байна гэсэн тэгээд санхүү авна гэдэг нэр томъёог мэдэхгүй байсан. Надруу маш олон хүн залгаж мессеж бичсэн. “Хөөе нөгөө шийдсэн хүүхэн чинь явж байна” гэж хэлдэг байсан. Тэгээд би ах руугаа залгаж хэлсэн. Суусан цагаас эхэлж 2014 онд хэвтэрт ортол зодож байсан. Миний кодыг ганцхан ******* мэддэг. 2009 оны 9 дүгээр сард хүү маань гараад нэг гэрт амьдарсан. Хамгийн дээд тал нь 9 сар амьдарч үзсэн. ...гэх мэдүүлэг,
9.Гэрч ын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2008 онд би гадаадаас ирсэн юм. Тэгээд гэртээ байх хугацаанд манай охин ыг машинтай хүн ирээд гаднаас дуудаад явчихдаг байсан, тэгээд үе үе гэрээс гараад явчихдаг, заримдаа хоногоор явчихаад байхаар нь би сүүлд нь дуудаж дагуулаад яваад байгаа залуугийн гэрийг нь заалгаж байгаад гэрт нь очиход манай охин , ******* нар цуг байсан. Тэгээд би *******т хандаж шаардлага тавихад дуугарахгүй байгаад байхаар нь цагдаад дуудлага өгч шалгуулсан юм. Тэгсэн ******* “манай охинд хайртай, сууна” гээд байхаар нь тухайн үед салсан. Тэгээд явсаар байгаад тэд нар 7-8 жил болж дундаасаа 2 хүүхэдтэй болж 2009 онд гэр бүлээ батлуулсан. Хамт амьдардаггүй юм. Зундаа л хамт нэг сар болдог байсан байх. 2 хүүхэд нь над дээр байдаг байсан. зундаа дадлага гээд явчихдаг. Ер нь бол хамт амьдраагүй. Хүүхдээ төрүүлээд гэр бүлээ батлуулсан болохоос нэг гэр бүл болоод удаан хамт байгаагүй. ******* ер нь бол их дарамталж, цохиж зодож, хазаж, чимхдэг байсан юм. хотод *******ын гэрт очих үед би *******эс хүүхдийг нь аваад хэд хонодог байсан юм. Намайг нэг удаа очиход байрны шатаар өгсөж яваад цохиод өшиглөсөн гээд хөл нь хөхрөөд орж ирсэн байсан. Нэг гэрт орж амьдрах боломж байхгүй ээ. Олон насаар дүү хүнтэй суучихаад байнга дарамталж, дээрэлхэж, эрхшээлдээ байлгадаг, бүтэхгүй. ******* өнгөрсөн 2016 онд халуун ус цацаад би ******* хот, Баянгол дүүрэгт цагдаад дуудлага өгч арга хэмжээ тооцуулж байсан. Миний мэдэхээр 2 хүүхдийг нь төрүүлсэн эхнэр лүүгээ нэг мянган төгрөг ч явуулж байгаагүй хүн яаж хамт амьдрах билээ дээ. *******ын бичсэн гүтгэлгүүдийг руу гар утсаар залгаж хэлдэг. Мөн 2016 онд устгуулсан чинь удалгүй дахин бичигдээд эхэлсэн. *******аас өөр миний охины нууц кодыг мэддэг хүн байхгүй учир ******* бичдэг нь тодорхой харагдаж байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 35-р ху/,
10. Гэрч Д.*******ын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Одоогоос 7,8 жилийн өмнө *******т гэртээ нэг жирэмсэн охин дагуулж ирсэн юм. Тэгээд 2 жил гаран байх сургуулиасаа чөлөө аваад манайхаар байж байгаад Дорноговь руу сургуульдаа явсан тэрнээс хойш тэндээ байгаа. Анх очихдоо гэрлэлтээ батлуулаагүй байсан. Дараа нь төрөөс өгч байгаа 500,000 төгрөгийн үед гэр бүлээ батлуулсан гэж сонсогдож байсан. Манай гэрт байхдаа хэрүүл маргаан гаргаж муудалдаж байгаагүй. 2 талд амьдардаг болсноос хойш жаахан маргаан гардаг байсан байх. Манай хүүхдүүд болон хэн нэгнээс надад тэд нарыг хэрэлддэг маргалддаг талаар ярьж байгаагүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 37-р ху/,
11.Гэрч Т.гийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...О. бид 2 хамаатан садны холбоотой. ******* нь манай хүргэн байгаа юм. Би одоо он сарыг нь сайн санахгүй байна манай хамаатны дүү над руу утсаар яриад “ахаа манай нөхөр ******* миний фэйсбүүк хаягаар нэвтэрч ороод өөрөө нууц дугаарыг нь сольчихоод миний хаягаар зарын сүлжээнд намайг янхан мэтээр олон нийтийн өмнө доромжилж санхүү авна 50,000 төгрөг гэх мэт зар тавиад байна” гэж ярьдаг байсан. Тэр үед би “чи аль ойрхон байгаа цагдаагийн газарт хандаж өргөдөл гаргаж нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй” гэж хэлж байсан. тэр үед утсаар хэлэхдээ “миний өөрийн фэйсбүүк хаяг бол Оюундэлгэр Халиука гэдэг хаяг байгаа шүү, харин манай нөхөр ******* нэвтэрч ороод миний нэр хүндийг гутаан доромжлоод байгаа хаяг бол Оюундэлгэр гэсэн арай өөр хаяг байгаа” гэж хэлэхээр нь Би Оюундэлгэр гэсэн хаяг руу нэвтэрч орж харахад О.ы зургийг тавьчихсан “санхүү авна, 50,000 төгрөг” групп хийнэ” гэсэн утгатай пост үлдээсэн байсан. Би д “энд бичээд байгаа зүйлийг өөрөө ороод устгаад байж болдоггүй юм уу” гэхэд “******* нууц үгийг өөрчилчихөөд би мэдэхгүй болохоор нэвтэрч чадахгүй байна, би сургууль дээрээ болон багш нарынхаа дунд нүүрээ хийх газаргүй болтлоо ичиж байна, багш нар намайг буруугаар ойлгоод сургуулиас хөөнө гээд байна” гэж хэлсэн. Ингээд доромжлоод байгааг нь би өөрөө нүдээрээ харчихаад фэйсбүүкийн мэдлэгтэй Түвшинжаргалд хандаж ы нөхөр ******* нэвтэрч ороод байгаа Оюундэлгэр гэсэн хаягийг утсгуулсан юм. Тэгтэл хэд хоногийн дараа над руу яриад “ахаа нөгөө ******* чинь дахиад миний нэрээр фэйсбүүк хаяг нээчихээд дахиад доромжлоод байна” гэхээр нь “за чи тэгвэл ******* аймгийн Цагдаагийн газарт хандах хэрэгтэй юм байна” гэж зөвлөсөн юм. Ийм л зүйл болсон. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 39-р ху/,
12. Гэрч ийн 2017 оны 03-р сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...О. манай хамаатны охин байгаа юм. Түүнийг нөхөр *******ыг нэг удаа уулзаж харж байсан бусдаар танихгүй. Би өөрөө *******т хэлж бичсэн. Би “Ганбаа чи мал уу? Чиний эхнэр шүү дээ чи арай хэтэрч байгаа юм биш үү, хүн доромжлох хуультай байдаг юм шүү, чи бол үнэн даварчихсан гар байна” гэх сэтгэгдэл бичсэн. ыг эхлээд өөрийнхөө зураг, найз охинтой хамт авахуулсан зураг дээр хүнтэй яаж явалдахыг зааж өгнө гэсэн пост үлдээгээд 8800-той дугаарыг нь бичсэн байсан. Би дугаарыг нь сайн санахгүй байна. Дараа нь нэг танихгүй залуугийн зураг тавьж “энэ миний явалддаг залуу” гэж ******* бичсэн байхаар нь “Ганбаа чи мал уу? Чиний эхнэр шүү дээ чи арай хэтэрч байгаа юм биш үү, хүн доромжлох хуультай байдаг юм шүү” гэж пост бичсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,
13. Гэрч ийн 2017 оны 03-р сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Анхбаяр бид 2 гэрлээд одоо 11 жил болж байгаа юм байна. 3 хүүхэдтэй. гэх эмэгтэйг машинд сууж явахад нь харсан, тэрнээс уулзаж ярьж байгаагүй, манай нөхөр Анхбаяртай эр эмийн асуудлаар холбогдоод байгаа эмэгтэй. Би бол хамт байхыг нь хараагүй. Нэг өдөр ы ээжийн Портер маркийн машиныг Анхбаяр жолоодчихсон, , ы ээжийг суулгачихсан Алтанбулагаас ******* явах замд таарч байсан юм, манай том хүү Дэлгэрмөрөн аавыгаа “нөгөө ы машиныг нь жолоодчихсон хажуудаа ыг суулгачихсан явсан” гэсэн. 2016 оны 06 дугаар сард машинтай явж байгаад шаварт суусан байхаар нь гаргаж өгөөд танилцаад тэрнээс хойш уулздаг болсон гэсэн. Анхбаяр машинтай уул руу модонд явахдаа гэрээр нь ороод явдаг байсан байна лээ. ы ээжид хэлсэн чинь “би мэдэхгүй ээ” гэж байсан. ы ээжийн эгч нь гэсэн байх 1 эгчтэй ярьж хэлсэн чинь “харин тиймээ ийм асуудал болоод байх шиг байна, ы нөхөр ******* надад хэлсэн” гэж байсан. тай би өөртэй нь ярьсан чинь “Анхаатай өөртэй нь ярь, би хичээлтэй байна” гээд байсан. Би шүүхэд гэр бүлээ салах өргөдөл гаргасан юм. Тэгсэн чинь “Анхаатай шүүхээс ярина, утас нь холбогдохгүй байна” гэхээр нь би ы 88093581 дугаар луу залгаад “Анхаатай ярья” гэсэн чинь “Анхаа байхгүй, хотод ажил хийж байгаа” гэсэн. Хүнээс худлаа хэлж мөнгө зээлж аваад ы дансанд хийсэн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/,
14. Гэрч ын 2017 оны 03-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Оюундэлгэрийн ыг олон жилийн өмнө буюу ******* аймгийн ******* сумын 6 дугаар 8-н жилийн сургуульд сурдаг байхад нь мэднэ. Манай дээд ангид сурдаг байсан юм. Би аатай 2016 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд суманд явж байгаад тааралдсан. аа “энд сурч байгаа, би энд хүнтэй суусан” гэж хэлж байсан. Тэгээд бид 2 фэйсбүүк хаягаа солилцсон юм. Ямар нэртэй байсныг мэдэхгүй байна. ******* гэдэг хүнийг танихгүй. Хоёр адилхан хаягаар би яаж нөхрийнхөө араар тавьдгийг зааж өгнө гэсэн утга бүхий юм бичээд байсан. Би тэр 2 хаяг руу нь “юу болоод байгаа юм бэ” гэж явуулсан. ы хуучин хаягнаас миний хаяг руу “Янхан” гэсэн постыг таглаад явуулсан байсан. Би нэг удаа 2 хаяг руу нь “олон нийтийн сайтаар хүний нэр унагаасан пост бичээд гэр бүлийн асуудлаа өөрсдөө шийдээч мэдрэл муутай юмнууд гэж бичсэн”. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху/,
15.Гэрч гийн 2017 оны 03-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Оюундэлгэр гэсэн фэйсбүүкний хэрэглэгчийг танихгүй. Миний гар утсанд орой 19:00-20:00 цагийн хооронд “ Оюундэлгэр” гэсэн хэрэглэгчийн хаяг руу орж үзэхэд “хүний нөхрийг салгаж, өнчрүүлсэн янхан” гэх мэт үг хэллэг байсан. Би Оюундэлгэр лүү “нэр төрөө цэвэрлүүлж аваачээ” гэж бичсэн. Дахин мессеж бичээгүй. Би өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр амралтын өдөр байсан эхний пост нь “айл гэр үймүүлсэн бузар эм, энэ Оюундэлгэр” гэсэн үгийг тодоор харлуулсан байсан. Гэр бүл салгагч, хүний нөхрийн толгой эргүүлж хүүхэд өнчрүүлсэн бузар эм гэж бичсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р ху/,
16.Гэрч ын 2017 оны 03-р сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Т. ах “манай дүүгийн нөхөр нь эхнэрийнхээ фэйсбүүк хаягаар нэвтэрч ороод олон нийтийн өмнө гутаан доромжлоод байна, чи хаягийг нь устгаж чадах уу” гэж асуухаар нь “би чадна” гэж хэлээд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр [email protected] гэсэн эмайл хаяг бүхий 99087347 дугаар дээр бүртгэлтэй Оюундэлгэр Халиука фэйсбүүк хаягийг устгасан. Фэйсбүүк зарын групп болон бусад группүүдэд “Санхүү авна” гэсэн утгатай пост бичиж байрлуулсан байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 99-р ху/,
17.Гэрч ийн 2017 оны 04-р сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Анх би фэйсбүүкээр харж байгаад ы нөхөр *******тай яриад би өөрийгөө танилцуулаад “манай нөхөр Анхбаяр танай эхнэртэй уулзаад эр, эмийн асуудлаар холбогдоод байна” гэхэд Алтанбулагт манай ажил дээр ирээд уулзаад “хөдөө ы ээж дээр хүү маань байгаа, очиж авах гэсэн юм, зам заагаад өгөөч” гэхээр нь зам заагаад хамт явж байсан чинь ы ээж Портер машинтай *******ын хүүг суулгасан явсан юм, тэгсэн ******* ээжтэй нь хэрүүл хийж байгаад хүүгээ аваад манай ажил дээр намайг буулгахдаа Анхаагийн зургийг харуулсан чинь “би хараагүй юм байна” гэсэн чинь *******ын хүү нь таниад “Анхаа байна, надад машин авч өгнө гэсэн гээд хөдөө Анхаа ах ээжтэй хамт олон хоносон” гэх зүйл яриад байсан. /ичмээр/ Би машинаа өөрийн нэр дээр шилжүүлэх гээд авто тээврийн газарт бичиг баримтаа хөөцөлдөөд явж байхад “Оюундэлгэрийн гэх эмэгтэй жолоодож яваад Шандад 2017 оны 01 дүгээр сард байх торгуулсан байна” гэж хэлж байсан. Тэгээд би торгуулийг нь төлж байсан. . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 100-р ху/,
18.Гэрч ын 2017 оны 06-р сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... бид 2 төрсөн эгч дүүсийн хүүхдүүд, *******ыг ы нөхөр гэдгээр нь мэднэ. Миний хувьд энэ 2 хүний хувийн амьдралын талаар нарийн мэдэхгүй, ямар ч байсан 2009 онд анхныхаа том хүү Чинбатыг төрүүлсэн. Дараа жил нь 2010 оны хавар өөрийн том хүү Чинбатыг 6-7 сартай байхад нь хүүхдээ тэврээд өмсөх хувцсаа барьсан ******* хотод манай гэрт ирэхээр нь “юу болов, яасан юм бэ” гэж асуухад “манай нөхөр ******* намайг гэрээсээ хүүхэдтэй минь цуг хөөгөөд” хувцсаа аваад ирсэн. Тэр цагаас хойш манай гэрт 7 хонож байхад ******* нэг ч удаа эхнэр, хүүхдээ сураглаж асуугаагүй. Тэгээд би ажилдаа яваад гэртээ ирсэн чинь манай гэрээс явсан байхаар нь хаана байгаа талаар нь асуусан чинь “би гэртээ харьсан байна” гэж ярьсан. , ******* нарын гэрт очиход ******* нь хүүхэдтэйгээ болон эхнэртэйгээ их ширүүн загнаж, зандрангуй харьцаж байгаа нь анзаарагдсан. Мөн ******* нь гар утас, интернэт, компьютр их тоглодог харагдсан. ******* нь 2 хүүхдээ харж ханддаггүй, аагийн ээж 2 хүүхдийг нь харж хамгаалдаг байсныг нь би мэддэг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 131-р ху/,
19.Гэрч ийн 2017 оны 06-р сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..., ******* нартай садан төрлийн холбоо байхгүй. Х.******* нь “Шим” хүнсний ХХК-нд ажиллаж байсан. Одоогоос 10 жилийн өмнөөс зүс танина. Жилийн өмнөөс манай хажууд хөршөөр 2 хүүхдийнхээ хамт амьдарч байна. Эхнэр ыг нь би хараагүй, танихгүй. Хааяа завгүй үедээ хүүхдүүдээ манай гэрт авчирч харуулдаг. Архи дарс хэрэглэсэн байхыг нь хараагүй. Төлөв даруу, ажилч, хөдөлмөрч хүн.******* 2 хүүхдэдээ анхаарал, халамж тавьдаг. Сайн аав гэж боддог. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 137-р ху/,
20.Гэрч ын 2017 оны 06-р сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... бид 2 найз нөхдийн холбоотой. Дорноговь аймагт хамт байр түрээслэн суудаг байсан. Нөхөр *******ыг нь сайн танихгүй. 2016 оны 05 дугаар сард санаж байна. ааг надтай хамт амьдарч байх үед Халианаагийн нөхөр нь фэйсбүүк хаягынх нь нууц үгийг сольж өөрөө ороод байдаг байсан. аа хаягаараа өөрөө орж чаддаггүй байсан. Тэгээд нөхөр ааг “зургаа над руу явуул” гэж хэлээд аа зургаа миний хаягаар явуулахаар өөрийнх нь хаягаар орж зургийг нь группт тавиад /даараад байна, дулаацуулаад өгөөч, уйдаад байна/ гэх мэтээр аагийн нэр хүндийг гутаан доромжилсон үг бүхий зүйл бичдэг байсан. Ер нь аагийн нөхөр их хартай юм шиг санагдсан. аа бид 2-г хамт амьдарч байх хугацаанд над руу мессеж бичээд /наад янханаа гэрээсээ хөөж явуул, битгий байлга/ гэх мэтээр бичдэг байсан. аа нь бусадтай нийтэч, шударга зантай хүүхэд байгаа юм. Нөхөр *******ын зан байдлыг сайн мэдэхгүй байна. аатай ярилцаж байгааг харахад их дээрэлхүү зантай хүн юм шиг санагдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 139-р ху/,
21.Гэрч гийн 2017 оны 06-р сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тай 2014 оноос хойш Анагаах ухааны их сургуульд нэг ангид сурч байсан. Энгийн найз нөхдийн холбоотой. ******* гэж хүнийг танихгүй, *******ын нөхөр гэдгээр нь мэднэ. Оюундэлгэр гэсэн хаягнаас ангийн группт аагийн унтлагын хувцастай нүүрээ будаагүй зураг тавьсан байсан. Уг зургийг хараад манай ангийн хүүхдүүд “юу вэ” гэх мэтээр янз бүрийн коммент бичдэг байсан. аа өөрөө хэлэхдээ “манай нөхөр ******* миний хаягаар ороод группт миний өмнөөс янз бүрийн юм бичээд байгаа” гэж хэлж байсан болохоор би тухайн үед хаягийг нь өөрийн хаягнаас блок хийж устгасан. Түүнээс хойш юу бичиж байсан талаар мэдэхгүй байна. О. зан байдлын хувьд сэргэлэн цовоо зантай хүүхэд. ******* гэх хүний зан байдлыг мэдэхгүй. аа надтай хамтран амьдрах болсон цагаас хйош нөхөртэйгээ яриад байдаггүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 140-р ху/,
22.Гэрч гийн 2017 оны 06-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... манай сургуулийн төгсөх курсийн оюутан байгаа юм. Сургуулийн группт бол ааг доромжилсон ямар нэгэн сэтгэгдэл бичсэн зүйл байхгүй. Манай дүү Цацрал гэж хүүхэд байдаг. Тэр хүүхэд рүү 2016 оны 12 дугаар сар санаж байна гэсэн хаягнаас “янхан” гэсэн мессеж бичсэн байсан. Тэгээд би аа руу залгаж асуутал “манай нөхөр миний хаягнаас орж хүмүүс рүү ийм юм бичээд байгаа юм, би Цацрал руу яриад уучлалт гуйя” гэж байсан. ы зан байдлын талаар сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 141-р ху/,
23.Гэрч ын 2017 оны 06-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Д.Гал-Эрдэнийн явуулсан 13 дугаартай даалгавар ирсэн. 5 дугаартай заалтад www.my-zar, www.ass.mn www.beszar.mn зэрэг сайтуудын эзэмшигч тэдгээрийн хаягийг олж тогтоох байсан юм. Тухайн сайтууд руу ороход эзэмшигчийн мэдээлэл болон хаяг байршил нь тодорхойгүй байсан бөгөөд иргэн О.ы талаар тавигдсан мэдээлэл байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 143-р ху/,
24.Гэрч ын 2017 оны 06-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Манай охин 2010 оноос өөрийн фэйсбүүк хаяг нээж ашиглаж байгаа. Х.******* нь фэйсбүүк хаягийн нууц үгийг нь өөрчилж өөрөө 2015 оны сүүлээр авч ашиглаад байгаа талаар надад хэлж байсан. айлын том охин учраас өөрт тохиолдсон зовлон жаргал бүхий л зүйлээ нууж хаалгүй ярьдаг. Энэ учраас би д холбоотой асуудлыг сайн мэдэж байгаа. Хамгийн анх 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүк групп дээр миний охины цээж хэсэг ил гарсан зургийг, мөн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөн сургуулийн групп дээр нь унтлагын хувцастай, нүүр царай бие нь ил гарсан зургийг тавьж элдвээр хэлсэн сэтгэгдэл бичдэг байсан. Энэ байдал нь цааш үргэлжилж 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд www.my-zar, www.assа.mn www.beszar.mn мэдээллийн сайтуудад “санхүү авна, 20 охин санхүү авна, Үйлчилгээ төгс, холбоо барих утас 94534860” гэх утгатай мэдээллийг тавьсан. 84534860 дугаар нь миний охины эзэмшлийн дугаар юм. Мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Дорноговь АШУҮИСын янхан 2017 оны 02 дугаар сарын 09-нөөс 19-ний өдрийн хооронд “санхүү авна, групп хийнэ” гэх мэтээр төрсөн охины минь нэр төр, алдар хүндэд халдсан илт худал гүтгэлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Фэйсбүүк, зарын сайтуудад тараасан. Энэ явдалдд миний бие эх хүний хувьд сэтгэл санаа үнэхээр их эмзэглэж, нуулгүй уйлж явсан минь саяхан санагдаж байна. Энэ асуудлыг хурдан шалгаж өгөхийг хүсье. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 145-р ху/,
25. Шүүгдэгч Х.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 64-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 56-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 57,58-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 59,60-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 61,62-р ху/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, /хх 9–р ху/, хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /хх-ийн 10-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14-р ху/, хохирогчийн талаархи баримтууд 30-33-р ху/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 127-р ху/, зэрэг болно.
******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.*******ыг 2015 оны 11 дүгээр сард эхнэр О.ы фэйсбүүк хаягийг өөрчилж улмаар 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь салбар сургуулийн цахим хуудаст О.ы биеийн цээж хэсэг ил гарсан унтлагын хувцастай зургийг байршуулж “...даараад байна, дулаацуулж өгөх эр байна уу?” гэх мэдээллийг,
2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зар мэдээллийн www.bestzar.mn сайтанд “...санхүү авна, 20 охин байна, үйлчилгээ төгс, холбоо барих утас 94534860” гэх мэдээллийг,
2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр www.myzar.mn сайтанд “...санхүү авна, 20 охин байна, үйлчилгээ төгс, холбоо барих утас 94534860” гэх мэдээллийг,
2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд О.ы эзэмшлийн “ Оюундэлгэр” нэртэй цахим фэйсбүүк хаягийн нүүр хуудас, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь салбар сургуулийн цахим хуудаст “...Дорноговь АШУҮИС-ийн янхан” “санхүү авна”, нөхрөө яаж хуурч хүмүүстэй явалдахыг зааж өгнө” “миний явдаг залуугийн хүүхдүүд” “миний үнэн гэвэл нөхрөө хуурах, яаж явалдах, хүүхдүүд өнчрүүлэх, айлын нөхөртэй явалдахыг сурсан юм” гэх мэдээллийг тус тус байршуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр О.ы нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгээр шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэл нь 2015 оны эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болж Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлд заасан зөрчилд тооцох болсон тул шүүгдэгч Х.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах боломжгүй байна.
Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг СДИ ирсэн, ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 2, 5, 36.9-р зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1-дэх хэсгийн 1.5-д зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******т холбогдох 201718000073 тоот хэргийг тухайн үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
3.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СДИ-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
4.Шүүгдэгч Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах О.Төгөлдөрт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор оролцогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН