Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/04754

 

 

 

 

 

 

 

 

 

2022 11 10

101/ШШ2022/04754

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах болон орон байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , гэрч , , нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Миний бие хариуцагч тэй харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр*******,,, тоот хаягт байрлах00 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг бөгөөд мөн тус газар дээр 200 м.кв талбайтай хувийн сууцыг5,000,000.00 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Бид, гэрээ, хэлэлцээр байгуулах явцад цар тахлын улмаас хүнд нөхцөл байдал үүссэн байсан тул хэн аль нэг нь санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон учраас гэрээний үнийн дүнг3,000,000.00 төгрөгөөөр худалдан авахаар тохиролцсон.

 

Би, тус тохиролцсоны дагуу урьдчилгаа 3 сарын төлбөр буюу 15,000,000.00 төгрөгийг хариуцагчид өгч, дараа нь 5,000,000.00 төгрөгөөр 1 /нэг/ жилийн хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон ба 2020 оны 11 дүгээр сараас эхлэн тус хашаа, байшинд нүүж ороод өнөөдрийг хүртэлх хугацаанд амьдарч байна. Тухайн үед хариуцагч нь надад хэлэхдээ нэгэнт чамд зарсан болохоор эргэж буцахгүй итгэж болно гэсэн. Ингээд миний бие хашаа, байшиндаа орсон цагаасаа хойш тохижуулж, тавилга хэрэгслээ тааруулж хөрөнгө мөнгө зарцуулан амьдарч байна. Хариуцагч нь миний багын найз гийн төрсөн эгч бөгөөд хамтдаа арван жилийн сургууль төгссөн учир түүнд илүү итгэж байсан. Надад тэр үед мөнгийг өөр зүйлд зарцуулах хэрэгцээ гарч байсан ч тохирсон ёсоор хашаа, байшингийнхаа төлбөрийг төлсөн.

 

Би, хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч гийн дансанд,000,000.00 төгрөг шилжүүлээд нийт5,000,000.00 төгрөг төлж хашаа, байшингийнхаа төлбөрийг бүрэн төлж дууссан. Үүний дараа тохирсон ёсоор хариуцагчаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхийг шаардсан боловч тэрээр үндэслэлгүйгээр татгалзсан ба худалдах, худалдан авах гэрээний үнийг нэмэх шаардлага гаргасныг зөвшөөрөөгүй.

 

Хариуцагч нь нөхөр ийг сахарын өвчтэй, даралт нь ихэсдэг гээд манай эмийн сангаар хөнгөлөлттэй жороор үйлчлүүлдэг, эмийн хэрэглээ их болохоор хямдхан эм хаяа захиж авдаг байсан. Түүний тайлбарыг харахад намайг мэдэхгүй, танихгүй гэсэн аястай байх тул энэ талаар тодруулга өгөх нь зүйтэй гэж бодсон. Би, найз гаас эгч нь , байшингаа зарна гэдгийг сонсоод үнийг нь асуухад0,000,000.00 төгрөг гэнэ гэхэд нь очиж үзье гэж бодсон. Хэрэв анхнаасаа 150,000,000.00 төгрөг гэж хэлсэн бол би үзэх, худалдаж авахүгүй байсан. Ингээд хашаа, байшинг очиж үзэхдээ би хүүхдүүддээ танилцуулах зорилгоор бичлэг хийсэн, тэр бичлэг дээр бүх зүйл бичигдсэн ба энэ үед хариуцагч нь надад5,000,000.00 төгрөг, наймаагаа буцаахгүй шүү гэж дахин дахин анхааруулж байсан юм.

 

Надаас өмнө энэ байшингаа төрсөн эгч Энхцэцэгийн том хүү н.ын худуудад нь зарна гээд тэр хүмүүс нь энэ байшинд нэг хэсэг амьдарч байсныг хариуцагч нь ярьж байсан, бас ч надад хэлж байсан. Гэвч тэр хүмүүсийн мөнгө нь бүтээгүй учраас түрээсийн мөнгийг нь аваад гаргасан гэсэн. Хариуцагч нь хашаа, байшингаа яагаад зарах гэж байгаа шалтгаанаа 2 байдлаар тайлбарлаж байсан. Нөхөр нь хөлөө чихрийн шижин өвчний хүндрэлээр тайруулсан, түүний эмчилгээнд энэ мөнгийг зарцуулна гэж хэлж байсан. Үүнээс гадна шинэ барьсан 3 давхар цэцэрлэгийн зориулалтын барилгадаа 2 охинтойгоо 3 гэр бүлээрээ нэг, нэг давхарт нь амьдардаг тул эзэнгүйдээд байна гэж байсан ба энэ бол наймаа эхлэх үеийн процесс юм.

 

Дараа нь бид хоёр үнэ хөлсөө ярилцаад хариуцагч нь5,000,000.00 төгрөгөөр зарна гэхэд нь0,000,000.00 төгрөгөөр зарна гэсэн байсан, тэр үнээр өгчих л дөө гэж би хэлж байсан бөгөөд эцэст нь5,000,000.00 төгрөгөөр тохироолцоод урьдчилгаа 20 хувь буюу 15,000,000.00 төгрөгийг өгөөд 2020 оны дугаар сараас эхлэн төлбөр 5,000,000.00 төгрөгийг сар бүр төлөөд дуусгахаар болсон. Энэ үед хариуцагч нь надад чамд хашаа, байшингаа зарж байгаадаа дуртай байна, ашгүй дээ, чи авдаг нь яамай гэж байсан. Хэн, хэн маань энэ наймаанд сэтгэл хангалуун байсан. Би, урьдчилгаа төлбөрийг хариуцагчийн дансанд шилжүүлснээр худалдан авах үйл ажиллагаа эхэлсэн хашаа, байшиндаа нүүж ороод тохиролцсоны дагуу 2020 оны дугаар сараас эхлэн сар бүр 5,000,000.00 сая төгрөгийг төлж эхэлсэн.

 

Гэвч 2020 он дуусахад нийт төлбөрийнхөө 60 хувийг төлсөн байх үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн хүндрэл гарсан боловч хариуцагчийн дансанд5,000,000.00 төгрөгийг шилжлүүлж дуусгасан. Хариуцагч нь надад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахад санаа зоволгүй ээ гэсэн учир миний хувьд сар болгон төлбөрөө хийж дуусгах нь л чухал байсан. Ингээд Ковид-19 цар тахлын хямралын хүнд үед нийт төлбөрийнхөө 93 хувийг төлж дууссан ба хариуцагчид төлбөр тооцоогоо дуусгаъя, гэрчилгээгээ солиулъя гэхэд хариуцагчи нь нуруу өвдөөд эмнэлгээр явж байна, юунд яараад байгаа юм гэж хэлээд хэсэг холбогдохгүй болсон. Гэтэл үүний дараа надтай эргэж ярихдаа хашаа, байшингаа 90,000,000.00 төгрөгөөр худалдах саналтай байна гэхэд нь би үгүй л гэж хэлсэн, дараа нь ахиж утсаар ярихдаа 150,000,00.00 төгрөгт зарна үгүй гэвэл гэрчилгээ өгөхгүй гэж хэлсэн.

 

2022 он гарахад гэрээний төлбөрөөс 5,000,000.00 төгрөг дутуу байсан бөгөөд хариуцагч нь надаас мөнгөө шаардаж байсныг тухай бүр төлж сүүлд нь дуусгасан. Намайг уг хашаа, байшинд зөвшөөрөлгүй орж суугаагүй гэдгийг хариуцагч нь мэдэж байгаа, энэ бүх хугацаанд хашаа, байгинд засвар, тохижил зэрэгт 25-аас 30 сая төгрөг зарцуулсан. Гэтэл хариуцагч нь 2022 оны 2 дугаар сард гэнэт миний дансанд мөнгө шилжүүлэх болсон юм. Миний бие үүнийг гайхаад тухай бүрт нь буцаан шилжүүлж байсан боловч хариуцагч нь манай компанийн дасанд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 52,000,000.00 төгрөгийг шилжүүлээд улмаар өөрийнхөө дансгы хаасан байсан.

 

Би, нягтландаа энэ талаар хэлж, орох ёсгүй орлого шилжиж ирсэн тул буцаан тухайн дансанд шилжүүлэг хийх гэтэл хаагдсан байсан тул -нд үнэт зүйлийн хадгаламжийн хайрцаг нээлгээд хадгалуулсан тул хариуцагч нь тэрхүү мөнгийг авч болно. Үүнийг нотолсон баримтудыг хэрэгт өгсөн. Хариуцагч нь хүнд хэцүү үед хүний мөнгийг авч хэрэглэчихээд одоо наймаанаасаа буцаж, намайг доог тохуу хийж, доромжиж байна. Иймд, миний бие худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн тул хариуцагч д*******,,, тоот хаягт байрлах00 м.кв талбайтай газар мөн тус газар дээр 200 м.кв талбайтай хувийн сууцны эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие*******,,, тоот хаягт байрлах00 м.кв талбайтай газар мөн тус газар дээр 200 м.кв талбайтай хувийн сууцыг 2020 оны 04 дүгээр сард нэхэмжэлгч т зарна гэж аман байдлаар ярилцсан. 2020 оны 04 дүгээр сард шөнийн 22 цагт дугаараас олон удаа залгасан байсныг аваагүй бөгөөд маргааш нь ахин өөр танихгүй дугаараас дуудлага ирэх үед нь автал нь яриад хашаа, байшингаа зарах гэж байгаа тухай хүнээс сонслоо очиж үзмээр байна гэж хэлсэн. Удалгүй тэр 2 өдрийн дараагаар хашаа, байшинг үзэхээр ирээд авах сонирхолтой байна яаралтай худалдаж авмаар байна гэсэн санал тавьсан ба мөнгөө бүгдийг нь өгч чадахгүй 1 /нэг/ жилийн хугацаанд төлж барагдуулна гэж хэлээд аман байдлаар тохиролцсон.

 

Миний хувьд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 60 нас хүрсэн нөхөр минь хүндээр өвдөж чихрийн шижин хавсарсан хөлийн үе тайрах хүнд хагалгаанд орж доод үений 3/2 хөлөө тайруулсан нь манай гэр бүлийн хувьд асар хүнд нөхцөлд орж байсан бөгөөд сэтгэл санаа тогтворгүй байсан ба нэхэмжлэгч тал 150,000,000.00 төгрөгт зарах байсныг минь та хямдруулаач гэж гуйгаад байхаар нь 1 /нэг/ жилийн хугацаанд5,000,000.00 төгрөгөөр зарахаар болсон. Зарах болсон шалтгаан гэвэл нөхөр маань эмчилгээ хийлгэх шаардлагатай хотоос хол болохоор ирж очиход хүндрэлтэй байсан, одоо ч манай нөхөр эмчилгээ хийлгээд явж суухад хүнд байна.

 

Нөхөр маань уг хашаа, байшинг 20 жилийн өмнө буюу 2000 онд өөрөө барьж босгож, нийт 130 гаруй мод тарьж тохижуулсан ба нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхдөө хүнээр засвар хийлгүүлсэн. Би ч бас энэ хүнд итгээд даруй суллаж өгсөн ба сар бүрийн 05-ны өдөр тохиролцсон мөнгөө тогтмол шилжүүлэх ёстой шүү гэж хэлэхэд нэхэмжлэгч за асуудалгүй гэж байсан. Тухайн үед нэхэмжлэгч тал гэх эм ханган нийлүүлдэг компанийн захирал гэдгийг сонсож байсан тул найдвартай итгэлтэй санагдаж аман байдлаар 1 /нэг/ жилийн хугацаатай сар бүрийн 05-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг төлж дуусхаар тохиролцсон. Миний зүгээс нэхэмжлэчид худалдах, худалдан авах гэрээгээ нотариатаар баталгаажуулах шаардлагатай гэж хэлсэн ч нэхэмжлэгч нь тийм юм хийж хэрэггүй, угаасаа өгөх нь тодорхой, та үүнд санаа зоволтгүй гэж хэлсэн.

 

Гэвч нэхэмжлэгч нь тохиролцсон хугацаанаас хойш 2 жил өнгөрсөн байхад мөнгөө төлөхгүй, сүүлдээ мөнгө өгөх шаардлага тавиад залгахад утсаа авахгүй, Ковид-19 цар тахлаас болоод мөнгөгүй болсон гэсэн шалтаг тоочоод төлбөрөө өгөхгүй байсан. Мөн төлбөр тооцоогоо дуусгаагүй байж үл хөдлөхийн гэрчилгээгээ шилжүүлмээр байна гэж шаардсан. Энэ явдлын дараа би эргэлзэж би чамд байраа зарахаа болилоо гэж хэлэхэд тийм юм байхгүй, би буцааж өгөхгүй гэж хэлсэн. Ер нь төлбөр төлөх хугацаа бүртээ байнга утсаар шаардуулж, сүүлдээ утсаа авахгүй мессеж бичүүлж байж хэд хоног, сарын дараа төлбөрөө хийдэг болсон. 2022 он гарснаас хойш байраа хямдруулаач гэж хэлэх болсон. Мөн төлбөр тооцоогоо дуусгаагүй байж үл хөдлөхийн гэрчилгээгээ шилжүүлж авмаар байна гэж хэлж байсан. Уг үйл явдлын дараа 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр,000,000.000 төгрөг шилжүүлсэн байсан.

 

Би, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч ийн дахь тоот дансанд 37,000,000.00 төгрөгийг буцаан шилжүүлснийг 2022 оны 03 дугаар сарын 09-ны 37,000,000 төгрөгийг Төрийн банк ХХК дахь миний тоот шилжүүлсэн байсныг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр буцаан шилжүүлсэн. Үүний дараа 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр миний дансанд дахин шилжүүлсэн байсныг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эргүүлээд ийн дансанд буцаан шилжүүлээд 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэмж 15,000,000.00 төгрөгийг шилжүүлээд дансаа хаасан.

 

Одоогоор миний бие нэхэмжлэгч т 52,000,000.00 төгрөгийг буцаан шилжүүлээд байна. Миний нөхөр 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч ийн нөхөр гэх хүнтэй ярихад та юу мэдэх юм, таньтай ярихгүй, та наашаа ирэх эрхгүй гэсэн, мөн миний охин нөхрийн хамт 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр энэ хүмүүстэй очиж уулзах гэсэн боловч хашааны хаалганы цаанаас өөрийгөө н.Пүрэвдорж гэх хүн би мэдэхгүй, мэддэг хүнийг нь дуудья гээд цаашаа яваад та нартай уулзах шаардлагагүй гэж татгалзсан байсан.

 

Дээрх хугацаанд нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000.00 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000.00 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000.00 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000.00 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000.00 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр,000,000.00 төгрөг, нийт 14 удаа таслан 22 сарын хугацаанд өгсөн.

 

Бид нар хашаа, байшингаа чөлөөлж авч, дараа нь үлдэгдэл мөнгийг засварын зардлаа хасч өгнө. нэхэмжлэгч ийг худалдах, худалдан авах гэрээний үнэ5,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, мөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ тул өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүсэхгүй.

 

Иймд, нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ба хууль бусаар миний өмчлөлийн хашаа, байшинг эзэмшиж байгаа тул албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.         Зурвас /захидал харилцаа/-ны хуулбар,

2.         ийн дахь тоот депозит дансны хуулга,

3.         гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ,

4.         Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын зураг,

5.         гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

6.         Фото зургууд,

7.         дахь орлогын мэдүүлгийн баримт,

8.         Төрийн банк ХХК дахь мөнгөн шилжүүлгийн баримт,

9.         Фото зураг,

10.      2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн -иас Нуган ХХК-ийн захирал т өгсөн мэдэгдэл,

11.      дахь мөнгөн шилжүүлэг, гүйлгээний баримт,

12.      дахь үнэт зүйл хадгалах үйлчилгээний гэрээ,

13.      Фото зураг,

14.      Төлбөр төлөлтийн график,

15.      дугаарын зурвас /захидал харилцаа/-ны хуубар зураг,

16.      2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/4658 тоот 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2668 тоот албан бичгийн хариу, гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1129 тоот дугаартай өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ,

17.      2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ээс хариуцагч д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан байна.

 

Харин гаас т холбогдуулан түүнийг хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг нь эзэмшиж байгаа гэсэн үндэслэлээр албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2022/09045 тоот захирамжаар эдгээр хэргийг нэгтгэжээ /х.х-ийн 68, 69 хуудас/.

 

Зохигч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3-д тус тус зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх болон хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн байна. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, харин гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь*******,,, тоот хаягт байрлах00 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг бөгөөд мөн тус газар дээр 200 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн байна /х.х-ийн 48-50 хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримт болон гэрч нарын мэдүүлгээр хариуцагч г тус газар болоод хувийн сууцыг эзэмших, өмчлөх эрхтэй эсэх талаар үүссэн маргаан байхгүй байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж, мөн 183.2-т Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хариуцагч г тухайн газар, хувийг сууцыг эзэмших, өмчлөх эрхгүй гэж, аль эсхүл бусад этгээд хамтран эзэмшиж, өмчилдөг байсан гэж хэн нэгэн гуравдагч этгээдээс маргаан үүсгээгүй байх тул зохигч нарын маргаж буй газар, хувийн сууцны эзэмших болон өмчлөх эрхийн бүртгэлийг үнэн зөв гэж тооцох учиртай.

 

Энэ тохиолдолд хариуцагч г Иргэний 101 дүгээр зүйлийн 101.1Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар өөрийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй гэж үзнэ.

 

2.            Зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч тай дээр дурдсан газар, хувийг сууцыг5,000,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр хийсэн үзлэгээр нэхэмжлэгч болон хариуцагч нар тус үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авахаар санал солилцож, улмаар харилцан зөвшөөрсөн учир нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сараас эхлэн уг хувийн сууцанд амьдарч байгаа ажээ /х.х-ийн 127-134, 151-158 хуудас/.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн 40 дүгээр зүйлийн 40.1Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч д тухайн газар, хувийн сууцыг худалдан авах санал гаргасныг хариуцагч нь татгалзаагүй ба дээр дурдсан хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан үйл баримт тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийн энэхүү саналыг хүчинтэй гэж үзэх бөгөөд зохигчид 75,000,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсоноор тэдгээрийн хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсан гэж дүгнэж болно.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж зааснаар зохигч нар худалдах, худалдан авах гэрээний үнийг5,000,000.00 төгрөгөөр тохирсон үйл баримтын талаар маргаагүй тул энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.4Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэж заасны дагуу талуудыг худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй гэж дүгнэх үндэслэл алга байна.

 

3.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Гэтэл хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч ийг худалдах, худалдан авах гэрээний үнэ5,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ тул өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүсэхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заажээ. Тайлбарлавал, иргэний эрх зүйн субъектуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулах замаар, аль эсхүл хуульд заасан үндэслэл бий болсон /гэм хор учруулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт/-оор иргэний эрх зүйн харилцаа үүсэх ба нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэхэд гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаардахгүй.

 

Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үүргийн эрх зүйн гэрээний нэгэн төрөл бөгөөд тус гэрээний харилцаа үүсэхэд бусад төрлийн гэрээтэй ижил тухайлбал, үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний нэгэн адил гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж хуульчлаагүй байна.

 

Харин Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж, түүнчлэн 110 дугаар зүйлийн 110.1Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан нь өмчлөх эрх шилжүүлэх буюу өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж, дараагийн өмчлөгчийн эрхийг бүртгэхтэй холбоотой харилцаанд тавьсан шаардлага юм.

 

Тодруулбал, энэ нь нэгэнт үүссэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах үүргийн эрх зүйн гэрээний дагуу худалдан авагч нь худалдагч талаас гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлж улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотойгоор тавьсан шаардлага бөгөөд хэрэв худалдагч нь үндэслэлгүйгээр өмчлөх эрх дуусгавар болсон болон шинээр үүсэх бүртгэлийг хийлгэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр үүнийг тогтоож болно.

 

Энэ талаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно гэж заажээ.

 

Тиймээс өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болж, өөр нэг этгээдэд өмчлөх эрх шинээр үүссэнийг бүртгэж, өмчлөгч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой бүртгэлийн зарчмын хүрээнд тавьсан хэлбэрийн шаардлагыг худалдах, худалдан авах үүргийн эрх зүйн гэрээнд нэгэн адил хэрэглэгдэнэ гэж хамааруулахгүй, үүнийг Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж болохгүй гэж хориглосон байдаг.

 

4.            Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар зохигчид хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийг хэсэгчлэн бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож болох ба хожим өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг байгуулах бол хуульд заасан шаардлагыг хангах учиртай.

 

Гэвч хариуцагчийн тайлбарлаж буй шиг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой гэвэл худалдан авагч нь төлбөрийг тэр даруй төлбөрийг бүрэн төлөх ёстой болохын сацуу гэрээний талуудын бие даасан байх, гэрээний агуулга, нөхцөлийг чөлөөтэй тохирох эрхэнд сөргөөр нөлөөлөх тул ийнхүү хуульд талуудыг гэрээний үнийг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрч, төлж дуусгасан тохиолдолд дараа нь худалдагчийн өмчлөх эрхийг дуусгавар болгох, худалдан авагчид өмчлөх эрх үүссэн болохыг бүртгүүлэхтэй холбоотой хэлцлийн хэлбэрийн шаардлагыг биелүүлэх агуулгатай зохицуулалт тусгагдсан байна.

 

Иймд, хариуцагчийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэсэн татгалзал үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

5.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч д худалдах, худалдан авах гэрээний үнэ5,000,000.00 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1 /нэг/ жилийн хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өдрийн дотор төлж барагдуулах үүргийг хүлээжээ.

 

Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000.00 төгрөг, 2020 оны 07 сарын 06-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000.00 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000.00 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000.00 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000.00 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000.00 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр,000,000.00 төгрөг, нийт5,000,000.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 10-22, 35 хуудас/.

 

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 1 /нэг/ жилийн хугацаанд5,000,000.00 төгрөгийг төлөөгүй гэсэн үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 37,000,000.00 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 15,000,000.00 төгрөг, нийт 52,000,000.00 төгрөгийг буцаан шилжүүлж, үлдэх 23,000,000.00 төгрөгийг газар, хувийн сууцанд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор өөртөө үлдээж, улмаар нэхэмжлэгчээс төлбөр хүлээн авч байсан өөрийн эзэмшлийн дансыг хаасан байна /х.х-ийн 57, 58, 94, 95 хуудас/.

 

Үүнээс улбаалан нэхэмжлэгч нь хариуцагч д төлсөн5,000,000.00 төгрөгөөс түүнд буцаан шилжүүлсэн 52,000,000.00 төгрөгийг хариуцагчид өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул -нд үнэт зүйлийн хадгаламжийн хайрцаг нээлгэж хадгалуулсан гэж тайлбарласан /х.х-ийн 96-99 хуудас/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үнэ5,000,000.00 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1 /нэг/ жилийн хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч тэрээр төлбөрийг хэсэгчлэн төлсөөр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулсан байна. Үүнийг нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж болох хэдий ч гэрээг цуцлах хэмжээний зөрчил гаргасан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн үзлэг хийсэн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч ээс гэрээний төлбөрийг хугацаандаа төлөхийг сүүлийн төлбөр төлөгдсөн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд шаардаж байсан ба харин гэрээг цуцлах, гэрээнээс татгалзаж байгаа тухай санал гаргаж байгаагүй байна /х.х-ийн 5-9 хуудас/.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зохигчид худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг 1 /нэг/ жилийн хугацаанд төлөх үүргийг зөрчсөнтэй холбоотойгоор гэрээг цуцлах бол нөгөө талдаа зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаа олгох ба тэрхүү хугацаанд үүргээ биелүүлэхгүй бол гэрээг цуцалж болно. Энэ талаар тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, түүнчлэн 225.2Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заажээ.

 

Гэвч зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч т үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай урьдчилан сануулж байгаагүй, гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөрийг тухай бүр шаардаж байсан байх тул хариуцагчид хүчин төгөлдөр үүргийн гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзах /цуцлах/ эрх байхгүй юм.

 

6.            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гээд 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэжээ. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч этгээд гэрээг цуцлахыг шаардах эрхгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч этгээдэд төлбөр төлөх үүргийг биелүүлэхэд нь тодорхой хүчин зүйл саад болсон зүйл бий эсэхийг тодруулах нь энэ хуулийн 222 дугаар зүйлийн 222.2Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасантай нийцнэ.

 

Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тоот тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 181 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, мөн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус хөл хорио тогтоосон.

 

Энэ нийтэд илэрхий үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ................ нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нотлох шаардлагагүй юм. Гэвч нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үнэ5,000,000.00 төгрөгийг COVID-19 цар тахал үргэлжилж байх хугацаанд төлсөөр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулсан байх тул гэрээг цуцлах нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхгүй.

 

7.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болоод үзлэг хийсэн баримтаар хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үнийг тухайн гэрээ байгуулагдаж, талууд үүргээ биелүүлж байх цаг хугацаанд 90,000,000.00 төгрөг болгох саналыг нэхэмжлэгч т гаргасан боловч худалдан авагч тал үнэд өөрчлөлт оруулсан саналаас татгалзсан байна /х.х-ийн 5-9 хуудас/.

 

Иймд, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үнийг өөрчлөх тухай саналаас тэр даруй татгалзсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж зааснаар зохигч нарыг худалдах, худалдан авах гэрээний үнийг өөрчилсөнд тооцогдохгүй.

 

Нөгөө талаар хариуцагч нь тус үл хөдлөх хөрөнгийг 150,000,000.00 төгрөгөөр худалдах гэж байсан, гэвч нөхөр ийн эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байсан учир5,000,000.00 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэсэн. Зүй нь, аргагүй гачигдалтай байдалд орж өөртөө илтэд хохиролтой хэлцлийг хийхээс өөр ямар ч аргагүй байдалд байхад нь нөгөө тал энэ байдлыг нь ашиглаж өөртөө ашигтайгаар зориуд санаатай хэлцэл хийсэн бол шүүх үүссэн нөхцөл байдлыг дүгнээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

 

Гэвч харицагч нь зохигч нарын маргаж буй үл хөдлөх хөрөнгийн ханшийг тухайн үед 150,000,000.00 төгрөг байсан, бусад этгээдэд уг үнээр худалдахаар тохиролцсон байсан гэдэг тайлбараа баримтаар нотлоогүй ба хариуцагч нь аргагүй байдалд байсан, үүний улмаас нэхэмжлэгтэй гэрээ байгуулж, өөртөө илтэд хохиролтой нөхцөл байдал үүсгэсэн гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

 

8.            Иргэний хуулийн 237 дугаар зүйлийн 237.1Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг хэтрүүлсэн, эсхүл түүний оршин суугаа /оршин байгаа/ газар нь тодорхой бус бол үүрэг гүйцэтгэгч нь үүргийн зүйлийг уул үүргийг гүйцэтгэвэл зохих газрын нотариатад, мөнгө буюу үнэт цаасыг нотариатаар дамжуулан банкинд хадгалуулахаар шилжүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцогдож, үүргээс чөлөөлөгдөнө гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч г 52,000,000.00 төгрөгийг хүлээн авахгүй, эсхүл хүлээн авахтай холбоотой данс нь хаагдсан, оршин суудаг газар нь өөрчлөгдсөн тохиолдолд мөнгийг нотариатаар дамжуулан банкинд хадгалуулахаар шилжүүлснээр үүргээ гүйцэтгэсэн тооцож болно. Гэтэл нэхэмжлэгч тал хариуцагчид худалдах, худалдан авах гэрээний төлбөр5,000,000.00 төгрөгийг бүрэн төлсөн байхад хожим хариуцагч нь тодорхой үндэслэлгүйгээр 52,000,000.00 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч нь үүнийг мэдээд хариуцагчийн данс руу шилжүүлэх гэхэд данс нь хаагдсан байсан тул -нд үнэт зүйлийн хадгаламжийн хайрцаг нээлгэж хадгалуулсан байна.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч гийн өмнө хүлээсэн худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд 52,000,000.00 төгрөгийг хүлээн авахгүй байгааг нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болсон гэж үзэхгүй, харин хариуцагч нь 52,000,000.00 төгрөгийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан байна.

 

9.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар энэ хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсний дараагаар хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохигч нарын маргааны зүйл болох ,,, тоот хаягт байрлах хувийн сууцны хамтран өмчлөгчөөр нөхөр ийг бүртгүүлжээ /х.х-ийн 142-146 хуудас/.

 

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч тэй 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг зөрчихгүй буюу гэрээний зүйлийг өөр этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй. Худалдан авагч буюу нэхэмжлэгч нь газар, хувийн сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэн авна гэснийг хариуцагч болох худалдагч тал хүлээн зөвшөөрч, тийнхүү шилжүүлэх амлалт өгсөн бол худалдагчийн энэхүү амлалтад итгэж, гэрээний харилцаа үүсгэсэн худалдан авагчийн итгэлийг хамгаалах ёстой бөгөөд үүнийг худалдагч нь буруугаар ашиглаж болохгүй.

 

Мөн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж, мөн 128.3Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан зохигч нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

 

Учир нь, энэ хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, мөн 91.2Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй гээд 91.2.1эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гэж зохицуулжээ. Тайлбарлавал, худалдан авагч ийн хувьд хөдлөх хөрөнгөөс бусад буюу тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлд бүртгэгдсэн хариуцагч г мөн гэж итгэх эрхтэй ба энэ талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж заажээ.

 

Иймээс нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж байх тэрхүү цаг хугацаанд зохигч нарын маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр гагцхүү хариуцагч нь бүртгэлтэй байсан тул нэхэмжлэгч буюу худалдан авагч нь улсын бүртгэлийн үнэн зөв байх зарчмын хүрээнд шударгаар өмчлөх эрхийг олж авсан этгээдэд тооцогдоно.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасны дагуу ийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэж байна.

 

10.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нарын хүсэлтээр , нарыг гэрчээр оролцуулсан ба гэрч ийн мэдүүлгээс үзвэл тэрээр хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө зохигч нарын маргаж буй газар, хувийн сууцыг нэхэмжлэгч , хариуцагч нар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэдгийг мэдэж байсан байна.

 

Үүнээс гадна зохигчид болон гэрч этгээд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаагүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба нэхэмжлэгч ийн хувьд энэхүү худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх үүссэн байхад гэрч нь хамтран өмчлөгчөөр бүртгэгджээ.

 

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч гаас түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцож, гэрээний үнийг бүрэн төлсөн байх тул өмчлөгч нь болох, ийнхүү өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөх эрхийг шилжүүлэх худалдагчийн үүргийг биелүүлэхтэй холбоотой гэрээний хэлбэрийг хуульд заасан шаардлагад нийцүүлэх үүргийг хангуулах агуулгатай байх тул дээр дурдсан хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг зөрчихгүй.

 

11.         Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хэн нэгэн этгээд эд хөрөнгийг тодорхой гэрээ болон хуульд заасан үндэслэлээр олж авсан тохиолдолд түүнд эд хөрөнгийг эзэмших, өмчлөх, ашиглах буюу захиран зарцуулах эрх үүснэ. Энэ тохиолдолд тухайн хүнийг мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар шударга эзэмшигч гэж үзэх учиртай.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэн зохигч нарын маргаж буй газар, хувийн сууцыг 2020 оны 11 дүгээр сараас эхлэн эзэмшиж байх тул хууль бус буюу шударга бус эзэмшигч гэж биш, түүнээс Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж зааснаар хариуцагч д шаардах эрх үүсэхгүй.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан боловч хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу тус үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч ийн эзэмшилд шилжүүлсэн, улмаар шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээж байх тул нэхэмжлэгчийг бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж дүгнэх боломжгүй юм.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 100 дугаар зүйлийн 100.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч д*******,,, тоот хаягт байрлах00 м.кв талбайтай, нэгж талбарын тоот дугаартай, улсын бүртгэлийн тоот дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалттай газрын эзэмших эрх, мөн тус газар дээр баригдсан тоот улсын бүртгэлийн дугаартай 200 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч т шилжүүлэх, өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгасугай.

 

2.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гийн гаргасан хариуцагч т холбогдох*******,,, тоот хаягт байрлах00 м.кв талбайтай, нэгж талбарын тоот дугаартай, улсын бүртгэлийн тоот дугаартай, орон сууцын хашааны зориулалттай газар, мөн тус газар дээр баригдсан тоот улсын бүртгэлийн дугаартай 200 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1,.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950.00 төгрөг, хариуцагчийн төлсөн0,200.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч гаас 532,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР