Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 95

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Д.Ренченхорол, С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:           

 

       Улсын яллагч                                           Д.Нямдэлэг

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                        А.Мөнхбат

       Хохирогчийн өмгөөлөгч                       Д.Эрдэнэ-Оргил

       Хохирогч                                                   Ш.Онолбаатар  

       Нарийн бичгийн дарга                         Х.Нарантуяа нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Вовкагийн Наранбатад холбогдох 201718000112 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Цагааннуур сум 2 дугаар баг, 4 дүгээр хэсэгт оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл, Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 2 жил, 6 сарын хохир ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж , 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 6 сар, 26 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Вовкагийн Наранбат, /РД:МХ-81121114/,

 

Шүүгдэгч В.Наранбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, Хонхорын 11 тоотод 2017 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө О.Бат-Эрдэнийг танхайн сэдэлтээр 2 удаа буюу цээжний хөндийн 11,12 дугаар хавирганы завсраар, баруун гуянд нь хутгалан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      

Тодорхойлох нь ;

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч В.Наранбатын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр А.Баярсайхан, миний төрсөн дүү В.Наран-Эрдэнэ, хойд айлын Догоо эгч, Оюунтуул гэж эмэгтэй, Батжаргал гээд залуу, Цагаанхүү гээд залуу бид хэд 22 цагийн үед А.Баярсайханы гэрт архи ууж эхэлсэн. Бид нар 0,75 граммын “Ерөөл” нэртэй 2 шил архи ууж дуусаад 3 дахь архиа ууж байтал гаднаас Идаа буюу Бат-Эрдэнэ архи уучихсан согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд бид нартай хамт архи ууж байгаад Идаа бид 2 морь малнаас болж маргалдсан, учир нь Идаагаас морь мал худалдаж авна гэж ярьж байгаад мөнгө төгрөгний боломжгүй байсан учраас авч чадаагүй байсан юм. Тэгсэн чинь Идаа намайг “хэлсэн үгэндээ байж чадахгүй, худлаа шаагаад муу новш, банди” гээд намайг хэл үгээр доромжлоод агсам тавиад, намайг зүгээр суулгахгүй өдөөд байсан. Тэгээд миний хувцаснаас зуураад “гарч үзье” гээд татаж чангаагаад байхаар нь би босоод хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад айлгах санаатай хөл рүү нь хутгаар нэг хатгасан, тэгээд тонгойхоор нь бөгс рүү нь хатгах гэж байгаад бөөр нуруу хавьцаа нь хатгасан. Тэр хутга их үзүүртэй хутга байсан юм байна лээ, хүрэх төдий л болсон чинь хатгагдсан байсан. Энэ явдал их хурдан болж өнгөрсөн. Идаа надад хутгалуулчихаад шууд шалан дээр хэвтчихсэн ба өмдийг нь цус нэвтрээд гараад ирэхээр нь би хамт байсан хүмүүсдээ “эмнэлэг, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Удалгүй хэсгийн төлөөлөгч Чинзориг ирээд бид 2 Идааг эмнэлэгт хүргэж өгсөн. Манай дүүгийнд буюу миний амьдардаг байсан айлд байсан төмөр иштэй, хутганы ир хэсэг нь төө орчим урттай хутгаар би хутгалсан. Би О.Бат-Эрдэнийг 2 удаа хутгалсан. Намайг элдвээр хэлээд агсам согтуу тавиад “гарч үзье” гээд намайг чирээд зүгээр суулгахгүй, өдөж хоргоогоод байхаар нь хутгалсан. Гэхдээ би амь насанд нь хүрнэ гэж бодоогүй. Миний хувьд өөрийн гэсэн ухаантай байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч өөрийн хийж байгаа үйлдлээ ойлгож байсан. Юу болсон талаараа тодорхой санаж байна. Би халамцуу, талийгаач нилээн халамцуу байсан. Талийгаач бид 2 хуурай ах дүү гэж явдаг хүмүүс байгаа юм. О.Бат-Эрдэнэ одоогоос 4 жилийн өмнөөс таньж мэднэ. Ямар нэгэн өс хонзонгийн асуудал болон өр авлагын асуудал байхгүй. Архи ууж согтуурхаж, улмаар хоорондоо маргалдаж үл ойлголцсоноос ийм зүйл боллоо. Би уг нь талийгаачийг над руу агсараад элдвээр хэлж яриад байхаар нь “ахын дүү болио, цаашаа суу, хоол унд ид, дараа нь наад асуудлыг чинь ярья” гэж зөндөө гуйж аргадсан. Тэгсэн миний үгийг авахгүй улам дайрч давшлаад байсан. Өөрийн төрсөн шахуу дүүтэйгээ маргаж улмаар хутгалж амь насыг нь хохироосондоо маш их харамсаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 113,114-р ху/,

2. Шүүгдэгч В.Наранбатын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би талийгаачтай хуурай ах дүү шиг их дотно харилцаа холбоотой байсан. Талийгаач надад хүрэн үрээ морио 1,500,000 төгрөгөөр зарахаар ярьж тохирсон байсан юм, би өөрийн мотоциклийг өгөөд солихоор ярьсан байсан ба мотоцикл үнэд хүрэхгүй адуу нь их үнэтэй байсан. Ингээд би мотоциклоо бага үнээр найз Цагаанаад зарчихсан юм. Дүү Бат-Эрдэнэ морио үнэтэй хэлээд би авч чадахааргүй болохоор нь мотоциклоо хүнд зарчихсан, гэтэл намайг “морь авна гээд авсангүй, худлаа шаагаад хэлсэндээ хүрсэнгүй, намайг хорлолоо” гэж надад уурлаж хэлээд согтуурхаад дайраад байхаар нь учраа хэлж “ахын дүү битгий уурла, хоол цай уу, тайван бай” гэж хэлтэл учир зүггүй дайраад л “2-лаа гараад үзчихье, чи намайг барах уу” гээд дайраад “гаръя” гэж хэлэхээр нь “чи чадах юм уу” гэхэд “чадна гаръя” гэхээр нь араас нь дагаж явсан ба айлгах санаатай ширээн дээр байсан хутгыг аваад араас нь зөөлөн хатгасан ба эргээд харахаар нь хөл рүү хатгасан юм. Тухайн үед би араас нь дагаж босоход намайг татаж чангаагаад гарнаас татаад угзрахаар нь гараа татаж аваад араас нь алхаж явахдаа хутга ширээн дээрээс аваад айлгах гэж араас нь зөөлөн хатгасан юм. Би хутга гүнзгий орчихно гэж бодоогүй байсан ба дөнгөж л үзүүрээрээ хатгасан байх гэж бодсон юм. Уг асуудлаас л болж ийм байдалд хүрсэн тэрнээс бид 2 эвтэй байдаг байсан. Талийгаач гаднаас инээсэн их л сайхан ааштай орж ирсэн, жаахан архи уусан байх шиг харагдсан. Орж ирээд бид нарын ууж байсан архинаас уусан юм. Хэрэг явдал болох үед 2-даа ухаантай жаахан халамцуу байсан. Би морийг нь худалдаж аваагүй болохоор надад уурлаад юм санасан байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 116-р ху/,

3. Шүүгдэгч В.Наранбатын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би ийм хэрэг үйлдсэндээ үнэхээр харамсаж байна, гэм буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 119-р ху/,

4. Шүүгдэгч В.Наранбатын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талийгаач намайг татаж чангаагаад “гарч зодолдъё, үзчихье” гээд дагуулаад явсан. “Намайг ярьсандаа байж чаддаггүй, хогийн пизда, намайг хорлоод” гэж хэлээд гаръя гэсэн ба босож явахад татаж чангаагаад байсан. Ингээд би айлгах санаатай хутга ширээн дээрээс аваад араас нь хатгасан юм. Амь насанд нь хүрье гэж бодоогүй. Намайг татаж чангаагаад “гарч зодолдъё” гээгүй бол би ийм үйлдэл гаргахгүй байсан. Би дүүтэйгээ зодолдох гэхээр сонин санагдаад цочирдоод айлгах гэж л хатгасан юм. Тухайн үед талийгаачийн төрсөн ах Батжаргал над руу дайраад хувцаснаас зуураад урсан, эмнэлэг дээр очсон байхад мөн дайраад нүүр лүү хэд хэд хүчтэй цохисон. Цагдаа Чинзориг салгасан юм. Батжаргал нь эдгээр гэмтэл, урагдалтыг учруулсан. Талийгаач миний эрх чөлөөнд бол халдаагүй. “Гарч зодолдъё” гээд гарнаас татаж чангаагаад байсан. “Би боль” гэхэд 2-лаа гарч үзье гээд байсан юм. Хэл амаар өдөөд зүгээр суулгахгүй байсан. Миний арга барагдаад ийм үйлдэл хийсэн. гэх мэдүүлэг, /хх-ийн 121-р ху/,

5.Шүүгдэгч В.Наранбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би Цагааннуур суманд  дүү нарын хамт амьдардаг. Манай хөрш Оюунтуул, Доогий нар орж ирээд нэг шил архи  уусан. Зарим нь архинд гараад явсан.  Хуурай дүү Бат-Эрдэнэтэй морь малны наймаан дээрээс  маргаан үүсээд, ийм юм болчихлоо. Маш их харамсаж гэмшж байна. Тухайн үед ухаан санаа орж гараад санаандгүй тийм зүйл болсон. Ийм зүйл болно гэж бодоогүй. Би дүү нараа цагдаа дуудаарай гээд дуудуулсан Дахин  дахин уучлалт гуймаар байна. Тухайн үед хүргэн Баярсайхан, 2 хөрш,  хохирогчийн ах Батжаргал, Цагаанхүү бид хэд 3 шил архи уусан. Талийгаач бид хоёр ах дүүс шиг харилцаатай, бие биедээ тус дэм болоод  явдаг л хүмүүс байсан. Манай ах дүү нар хохирол 390000 төгрөг өгсөн.  Хийсэн хэргээ хүлээж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. ...гэх мэдүүлэг,

6. Хохирогч Ш.Онолбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Талийгаач 1990 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн. Айлын 4 дэх отгон хүүхэд юм. Миний хүү цэргийн алба хаагаагүй, бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж, Алтанбулаг суманд 8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. Бага залуу насандаа мал маллаж явсан, одоо ч мал маллаж байсан юм. Талийгаач хүү маань Цагааннуур сумын эмэгтэйтэй сууж гэр бүл болсон ба мал маллан амьдарч байсан. Хүү маань ажил төрөл хийж байгаагүй, эхнэр нь хотод оюутан, хүүхэд байхгүй. Талийгаач зан байдлын хувьд хүний үгээр, ажилд их сайн байсан. Ноднин жил Цагааннуур сум руу шилжиж ирсэн. Миний дэргэд байхдаа бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй. Цагааннуур суманд ирээд л уудаг болсон юм байна гэж ойлгож байна. Уул нь миний хүү их сайн хүү байсан. Эхнэрийгээ бараадаад Цагааннуур суманд ирсэн. Миний хувьд маш их гомдолтой байна. Хайран сайхан хүүгээ алдсан, хүүхэдтэй ч болж амжаагүй байсан, хийж бүтээдэг насан дээрээ байсан хүүхэд, маш их гомдолтой байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 21-р ху/,  

7. Хохирогч Ш.Онолбаатарын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...В.Наранбатын төрсөн дүү нар болох Нарангэрэл, Болор-Эрдэнэ нар нийт 3.809.000 төгрөг оршуулгын зардалд бэлнээр өгсөн. Ажил явдлыг эдгээр хүмүүсийн өгсөн мөнгөөр хийж дуусгасан. Мөнгө өгсөн авсан бичиг хийж миний охин мөнгийг нь хүлээн авсан юм. Оршуулгын зардалд гарсан баримт бол алга байна. Би талийгаачийн 21 хоногт зориулан хүүхэд нохой хооллосон нийт 300,000 гаран төгрөг өөрөөсөө гаргасан. Одоо 49 хоногт нь зориулж мөн хүүхэд нохой хооллоно, шарилыг нь янзалж хашаа барина, мөн Алтанбулаг сумын Бөхлөө гэх газраас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу явж уг үйл ажиллагааг хийж байна. Талийгаачийг Цагааннуур суманд оршуулсан гэх мэтчилэн замын зардал хүүхэд нохой хооллоно гээд их мөнгө гарч байгаа уг зардлын баримтыг бүрдүүлж байгаа, баримтыг бүрдүүлж шүүхийн шатанд баримтыг гаргаж өгч мөнгөө нэхэмжилнэ. Өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилыг 1,000,000 төгрөгөөр хөлсөлж эрх зүйн туслалцаа авч байгаа, уг мөнгийг мөн гаргуулж авна. Цаашид гарах бүхий зардлын баримтыг бүрдүүлж шүүхэд өгнө гэдгээ хэлмээр байна. Хэргийг түргэн шуурхай, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч гэж хүсмээр байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 22-р ху/,  

8.Хохирогч Ш.Онолбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Энэ худлаа яриад байна.  Орой 10 цагийн үед залгаж дуудсан  гэсэн. Ахыг нь Оюунтуултай цуг архинд явуулаад хойгуур нь  тийм зүйл болсон. Араас хутгалаад яаж байгаа юм, нэг хутгалаад “яаж байгаа юм бэ” гэхэд нь  болихгүй яасан юм бэ? 3 хоногийн өмнө  хутга ирлээд сууж байсан гэсэн. Яагаад хутга ирлэх болсон юм бэ. Ажил явдлын үеэр цуг байсан Оюунтуул гэгч утсаар хоолойгоо боосон, тухайн үед хүүхэд харсан тулдаа хоолойгоо боосон боолтыг нь тасалж амийг нь аварсан. Хохиролын хувьд 3809000 төгрөг өгсөн, сүүлд гарсан зардлын баримтаа хавтаст хэрэгт хавсаргасан. Гомдолтой байна. үнэн зөв шийдвэрлэж өгнө үү?. ...гэх мэдүүлэг,

9. Гэрч А.Баярсайханы 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багт эхнэр 3 хүүхдийнхээ хамтаар амьдардаг юм. Манай эхнэрийн төрсөн ах В.Наранбат манайд хамт амьдардаг. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би гэртээ Наранбат ах, эхнэр Наран-Эрдэнэ, 3 хүүхэд маань байсан. Гэтэл оройны 21 цаг өнгөрч байхад манай гэрт сумын иргэн Цагаанаа орж ирээд “хөдөөнөөс саяхан орж ирлээ” гэж ярьсан ба хэсэг юм ярьж байгаад архи уухаар болоод Цагаанаа надад мөнгө өгөөд би дэлгүүр орж 1 шил 0,75 граммын Ерөөл архи авсан юм. Ингээд уг архийг Наранбат ах, Цагаанаа, эхнэр Наран-Эрдэнэ бид нар хувааж уусан. Эхнэр маань бараг уугаагүй, амсаад л өгөөд байсан. Бид 3 уусан гэж хэлж болно. Архи уугаад сууж байхад манай арын гудамжны Оюунтуул, Догоо эгч 21 цаг 40 минутын орж ирээд бид нартай хамт сууж ойр зуурын юм яриад архи мөн хийж өгөн ганц 2 татсан. Ингээд хуурч хөөрөөд сууж байхад гаднаас талийгаач Идаа буюу Бат-Эрдэнэ орж ирсэн. Ингээд модон сандал дээр суугаад бид нарын мэндийг мэдээд архинаас хийж өгсөн ба архи дуусаад дахин нэг шил архи авахаар болоод Наранбат ах архины мөнгө өгсөн шиг санаж байна. Батжаргал дэлгүүр яваад удалгүй 0,75 граммын Ерөөл архи барьсан орж ирсэн. Ингээд хамт сууж архиа хувааж ууцгаасан ба архи удалгүй дуусаад дахин архи авахаар болоод Батжаргал, Оюунтуул, Догоо эгч нар дэлгүүр мотоцикльтой явцгаасан. Гэрт эхнэр Наран-Эрдэнэ, Цагаанаа, Наранбат, Идаа бид 5 үлдсэн юм. Цагаанаа нилээн согтоод нойрмоглоод хана налаад хэвтээд өгсөн, унтаад байх шиг байсан. Наранбат ах, Идаа 2 юм яриад суугаад байсан. Харин эхнэр бид 2 орон дээр хэвтэж байсан. Архи уусан чинь дотор халаад манараад байхаар нь шалан дээр зассан байсан орон дээр хэвтээд өгсөн юм. Манай 3 хүүхдүүд орон дээрээ унтаж байсан юм. Хүүхдүүд маань унтаж байсан учир дуу чимээ бага гаргаж байсан. Ингээд орон дээр хэвтэж байхад гэнэт Наранбат ах, Бат-Эрдэнэ 2 үг хаялцаад “гарчих уу, чадах юм уу” гэж басаад хоорондын харьцаа нь их эвгүй байдалтай яриад байсан. Ингээд 2-лаа сууж юм ярьж байгаад босоод хаалга руу явсан ба яах гэж байгаа юм бол гараад зодолдохов дээ гэж бодоод хойноос нь босоод харахад Наранбат ах ширээн дээр байсан төмөр иштэй хутгийг баруун гартаа барьсан байсан ба хүүе, хаая гэхийн завдалгүй талийгаачийн бөөр, хөл хэсэг рүү хатгасан юм. Өөдөөс нь талийгаач эсэргүүцэж зодолдоогүй хутгалуулаад шууд газарт унаж байсан. Би явж очиж чадаагүй цус ихээр гараад хараад шууд айсан. Эхнэр маань цусыг болон талийгаачийг хараад шууд орилоод сандраад байж байхад Наранбат ах хутгыг ширээн дээр тавиад буцаж ирээд сууж байсан сандал дээрээ суусан юм. Энэ үед Цагаанаа боссон байсан ба бид 3 талийгаачид хүрч чадахгүй сандраад цагдаа, эмнэлэг рүү залгаж дуудсан. Наранбат ах чимээгүй л сандал дээрээ суугаад байсан. Бид нар юм хэлээгүй, талийгаачид ойртохын аргагүй байсан учир үүдний хэсгээр нилэнхүйдээ цус гоожсон, талийгаач цустайгаа холилдоод шалан дээр хэвтэж байсан үнэхээр аймшигтай харагдаж байсан. Ингээд байж байхад цагдаа Чинзориг, талийгаачийн төрсөн ах Батжаргал, Оюунтуул, Догоо эгч нар зэрэг ирээд Батжаргал орилоод талийгаачийг тэвэрч аваад сандраад орилж чарлаад байсан ба Батжаргалыг тайвшруулаад эмнэлэг явах шаардлагатай гэж хэлээд талийгаачийг шууд цагдаагийн машинд өргөж оруулаад шууд эмнэлэг явсан. Ингээд эмнэлэг дээр талийгаач шархаа даалгүй нас барсан, дусал хийсэн боловч бие нь сайжралгүй тэр дороо нас барсан. Наранбат ах уул нь гайгүй ааш зантай, хүнтэй их эвтэй байдаг, архи уухаараа хүртэл ааш авир гаргаад байдаггүй, ийм хэрэг хийснийг нь бодохоор их гайхаж байна. Талийгаачийн хувьд мөн л хүнтэй эвтэй байдаг, хүнд тусархуу сайн залуу байсан. Ийм зүйл болсонд их харамсаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22,23-р ху/,

10. Гэрч А.Баярсайханы 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... В.Наранбат ах зан байдлын хувьд даруухан үг дуу цөөтэй, олон таван үггүй, хүнд тусархуу, ажилд их сайн, архи уусан үедээ элдэв зан авир гаргаад байдаггүй, хааяа л нэг огцом ааш гаргаж уурладаг. Тэрнээс уурлахгүй үедээ тайван сайхан байдаг. Надад элдэв зан авир гаргаж байгаагүй. Талийгаач, Наранбат ах 2 их эвтэй, хуурай ах дүүс шиг байдаг байсан. Талийгаач гаднаас орж ирэхдээ эрүүл байсан байхаа инээсэн орж ирсэн, ойртож суугаагүй болохоор уусан байсан эсэхийг сайтар мэдэхгүй байна. Харахад эрүүл харагдаж байсан. Манайд орж ирээд архинаас уусан. Талийгаач ер нь бол согтсон байсан, хэл ам нь ээдрээд их яриасаг болсон байсан, гэхдээ ухаан санаагаа алдатлаа бол согтоогүй байсан. . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,

11. Гэрч А.Баярсайханы 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Тухайн үед би ганцаараа эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Эхнэр болон Цагаанхүү нар сандраад “яах уу” гээд хараад зогсоод байсан. Харин Наранбат ах “цагдаа, эмнэлэгт мэдэгд” гэж хэлээд сандал дээр шоконд орсон байдалтай чимээгүй суугаад байсан. Ингээд би өөрийн 99650186 дугаарын утаснаас эхлээд хэсгийн төлөөлөгч Чинзоригийн 99501545 дугаарын утсанд юу болсон талаар мэдэгдээд дараа нь шууд сумын эмнэлгийн мобигийн утсанд юу болсон талаар мэдэгдэж яаралтай ирэх талаар мэдэгдсэн. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн талийгаач хутгалуулж газар унаад цус шалаар урсаад би сандраад цагдаад хамгийн түрүүнд мэдэгдээд дараа нь эмнэлэгт мэдэгдсэн. Цагдаа бол хурдан шуурхай ирсэн. Цагдааг ирэх үед талийгаач ер нь бол амьсгал хураах гэж байсан. Царай нь цайгаад ямар ч ухаангүй байсан, цус биеэс нь маш ихээр гарсан. Тухайн үед талийгаачийн төрсөн ах Батжаргал гаднаас орж ирээд талийгаачийг хараад орилоод манай угаалтуурыг цохиж цааш нь унагаагаад талийгаачийг тэвэрч аваад “юу боловоо” гэж над руу хашгирахаар нь “Наранбат ах сая хутгалчихлаа” гэж хэлэхэд учир зүггүй босож ирээд Наранбат ахыг хувцаснаас нь заамдаж аваад татаж чангаагаад цохих гэхээр нь дундуур нь орж салгасан ба энэ үед цагдаа Чинзориг гаднаас орж ирсэн юм. Тухайн үед зурагтаа дууг нь чанга тавьсан кино үзэж байсан халь сонсоход “гарчих уу, чадах уу” гэх зэргээр юм яриад байсан ба Наранбат ах инээгээд байсан харин Бат-Эрдэнэ уурлангүй царай төрх гаргасан “намайг гомдоосон шүү” гэх зүйл яриад байсан өөр нарийн ширийн зүйлийг нь нэг бүрчлэн сонсож чадаагүй. Хэрэг болсны дараа талийгаачийн эхнэр Сарантуяагаас сонсоход талийгаач, Наранбат 2 морины наймаа ярьсан байсан юм байна лээ, Наранбат ах мотоциклоо өгөөд мөнгө нэмж өгөх учиртай байсан юм уу даа, тэгж ярьчихаад талийгаачаас морийг нь худалдаж авалгүй, мотоциклоо Цагаанаа найздаа зарчихсан юм байна лээ. Үүнээс л үүдэн талийгаач Наранбат ахад гомдоод юм санаад байсан юм шиг байгаа юм. Хамгийн эхний уудаг 0,75 граммын Ерөөл архийг би эхнэр Наран-Эрдэнийн хамтаар Тосол уул дэлгүүрээс худалдагч Пүүжээ гэх хүнээс худалдан авсан. 2 дахь 0,75 граммын Ерөөл архийг Батжаргал явж авчирсан. 3 дахь архи авах гээд Батжаргал, Оюунтуул, Долгоржав нар дэлгүүр явсан юм. Ингээд архи явах гээд явсан хойгуур хэрэг явдал болсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,

 12. Гэрч В.Наран-Эрдэнийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багт нөхөр 3 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Миний төрсөн ах В.Наранбат манайд хамт амьдардаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би гэртээ ах В.Наранбат, нөхөр А.Баярсайхан, 3 хүүхдийн хамтаар байсан юм. Гэтэл оройны 21 цаг өнгөрч байхад манай гэрт сумын иргэн ахын найз Цагаанаа орж ирээд “хөдөөнөөс саяхан орж ирлээ” гэж ярьсан ба нөхөр бид 2 тамхи авч татахаар дэлгүүр явах гээд Цагаанаагаас мотоциклийг нь гуйхад “нэг шил архи аваад ир” гээд 12,000 төгрөг өгсөн ба уг мөнгөөр нь Ерөөл нэртэй 0,75 граммын нэг шил архи авсан юм. Ингээд архи аваад гэр лүүгэ харьсан ба уг архийг В.Наранбат ах, Цагаанаа, нөхөр Баярсайхан бид нар хуваан уусан. Би ч бараг уугаагүй, амсаад л өгч байсан. Архи уугаад сууж байхад манай арын гудамжны хөрш Оюунтуул, Догоо эгч нар оройны 22 цаг өнгөрч байхад манайд орж ирээд бид нартай хамт сууж ойр зуурын юм яриад архинаас мөн хийж өгсөн, гаднаас Батжаргал орж ирсэн ба мөн хамт сууж архинаас хийж өгсөн ганц, хоёр удаа татсан байх. Ингээд сонин сайхан яриад хуурч хөөрөөд сууж байхад гаднаас талийгаач Ида буюу Бат-Эрдэнэ орж ирсэн. Ингээд модон сандал дээр суугаад бид нарын мэндийг мэдээд сонин сайхан яриад архинаас хийж өгсөн ба архи дуусаад дахин нэг шил архи авахаар болоод Наранбат ах архины мөнгө өгсөн шиг санаж байна. Батжаргал ах архи авахаар дэлгүүр явсан, удалгүй 0,75 граммын Ерөөл архи барьсан орж ирсэн. Ингээд хамт сууж архиа хувааж уусан ба архи удалгүй дуусаад дахин архи авахаар болоод Батжаргал, Оюунтуул, Догоо эгч нар дэлгүүр мотоцикльтой явсан. Цагаанаа ах нилээн согтоод нойрмоглоод хана налаад хэвтээд унтаад өгсөн байх шиг байсан. Наранбат ах, Бат-Эрдэнэ 2 юм яриад суугаад байх шиг байсан. Харин нөхөр бид 2 газар зассан орон дээр хэвтэж байсан. 3 хүүхэд маань орон дээр унтаж байсан. Ингээд орон дээр нөхөртэйгээ юм яриад хэвтэж байхад хажууд Наранбат ах, талийгаач 2 жаахан маргаад “чадах юм уу, гарчих уу” гэх зэргээр хоорондоо эвгүй харьцаад зодолдох гээд байх шиг болохоор нь би “та 2 яагаад байгаа юм бэ, маргахаа болиоч” гэхэд миний үгийг ерөөсөө тоохгүй байсан. Юунаас болоод маргаад эхэлснийг нь ойлгоогүй. Харахад зүгээр л юм яриад сууж байсан ба нэг сонсоход “гарчих уу, чи чадах уу” гэх зэргээр яриад байсан. Миний сонссоноор Бат-Эрдэнэ “2-лаа гарчих уу” гэж ахад хэлээд байх шиг байсан, “чи чадах юм уу, яагаад байна” гэх зэргээр уурлангуй ярьж байсан. Ингээд нөхөртэй хэвтэж байхад Наранбат ах, талийгаач 2 сандал дээр сууж байгаад босоод явсан ба урд нь Бат-Эрдэнэ гарсан алхаж байсан араас нь Наранабат ах алхаж байсан. Миний хажууд нөхөр хэвтэж байгаад нөгөө 2-г босоод явчихаар нь араас нь босож байсан. Энэ үед би тоолгүй хэвтэж байсан юм. Гэтэл гэнэт Баярсайхан орилоод “агаа яаж байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би босоод харахад Бат-Эрдэнэ хаалга онгойлгосон хаалгаар гарах гэж байгаа юм шиг харагдсан ба цаашаа гарч чадалгүй шууд дотогшоогоо гэр дотор унасан унахад нь маш их цус биеэс нь гарсан, шалаар нил цус урсаад байсан. Тухайн үед хажууд нь Наранбат ах баруун гартаа төмөр иштэй хутгыг барьсан зогсож байсан, гар нь цус болсон байсан. Ингээд “би яаж байгаа юм бэ” гэж орилоход Наранбат ах гартаа барьж байсан хутгаа ширээн дээр тавиад сандал дээр ирээд суухаар нь би хутгыг нь ширээн дээрээс аваад шүүгээ рүү хийсэн. Ингээд сандраад эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Хүүхдүүд маань сэрээд уйлаад байхаар нь хүүхдүүдээ очиж тайвшруулаад хэвтүүлсэн. Ингээд байж байхад гаднаас Батжаргал, Оюунтуул, Догоо эгч нар ирээд удалгүй орж ирсэн. Би араас нь эмнэлэг дээр очиход нас барчихлаа гэсэн. Энэ 2-н дунд өр авлага, өс хонзонгын асуудал байхгүй, хоорондоо их эвтэй, хуурай ах дүү шиг л явцгаадаг байсан. Манай гэрээр талийгаач байнгын л орж гардаг байсан, яагаад ийм болсныг маш их гайхаж байна, архи уусандаа л ийм зүйл хийлээ гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,

13. Гэрч В.Наран-Эрдэнийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Миний ах зан байдлын хувьд уул нь даруухан үг дуу цөөтэй, олон таван үггүй, хүнд их тусархуу, ажилд сайн, архи дарс уусан үедээ их тайван сайхан байдаг. Элдэв зан авир гаргаж байгаагүй. Талийгаач мөн адил мөрөөрөө, хүн юм хэлэхэд за гээд хүлээгээд авдаг, чих зөөлөн, эвдрээгүй зан авиртай, сайн залуу байсан. Талийгаач гаднаас орж ирэхдээ инээсэн орж ирсэн. Ойртож суугаагүй болохоор уусан байсан эсэхийг нь сайтар мэдэхгүй байна. Харахад бол эрүүл шиг харагдаж байсан. Манайд орж ирээд бол архинаас уусан. Тухайн үед хаагуур яваад байна гэж Наранбат ах асуухад “хөдөө явчихаад саяхан ирлээ” гэж хэлж байсан. Яг хаашаа хэнийд очиж байгаад ирсэн талаараа тодорхой хэлээгүй, ямартай ч хөдөө явчихаад л ирсэнг гэж хэлж байсан. Хувцас хунар, царай зүс хэвийн харагдаж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

14.Гэрч В.Наран-Эрдэнийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Би тухайн үед дуудлага өгөөгүй, манай нөхөр Баярсайхан цагдаад болон эмнэлэгт өөрийн 99650186 дугаарын утаснаас дуудлага өгсөн. Би сандраад дотор чичрээд утсаар дуудлага өгөх чадваргүй байсан. Дуудлага 01 цаг 40 минутын үед өгсөн. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Тухайн үед талийгаачийн төрсөн ах Батжаргал гаднаас орж ирээд орилоод манай угаалтуурыг цохиж цааш нь унагаагаад талийгаачийг тэвэрч аваад юу болвоо гээд орилоод байсан. Ингээд Наранбат ахыг барьж аваад хувцаснаас нь заамдаад татаж чангаагаад цохих гэхээр нь дундуур нь орж больцгоо гэж салгасан ба энэ үед цагдаа Чинзориг гаднаас орж ирсэн юм. Ингээд Наранбат ах, Батжаргал, цагдаа Чинзориг 3 талийгаачийг өргөөд машиндаа суулгаад шууд эмнэлэг явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,

15.Гэрч Н.Цагаанхүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Цагааннуур сумын төв рүү 21 цаг өнгөрч байх үед орж ирээд колонкоос түлш хийгээд найз Наранбаттай уулзахаар гэр лүү нь очсон. Намайг очиход найзын дүү охин, нөхөр хүүхэдтэйгээ байсан. Наранбат зурагт хараад сууж байсан юм. Ингээд би Наранбаттай уулзаад сонин сайхан яриад сууж байхад найзын дүү охин болох Наран-Эрдэнэ “мотоциклоо өгч бай, дэлгүүр ороод ирье” гэхээр нь Наранбатаас “ганц юм уух уу” гэж асуухад “тэгье” гэсэн. Ингээд 12,000 төгрөг гаргаж өгөөд 1 шил 0,75 граммын Ерөөл архи захиж явуулсан юм. Ингээд найзтай мал яриад сууж байхад Оюунтуул, Догоо гэх 2 эмэгтэй орж ирсэн, хөрш нь гэж байсан. Ингээд уг 2 эмэгтэй хамт суугаад архинаас хийж өгөөд юм ярьцгаагаад сууж байхад гаднаас Батжаргал гэдэг залуу орж ирсэн, мөн л хамт уусан. Удалгүй араас нь Бат-Эрдэнэ гэх залуу орж ирсэн. Ингээд архи тойруулаад архи дуусаад дахин архи авахаар болоод би мөнгө Наранбатад өгөөд Наранбат мөнгийг Батжаргал гэх залууд өгөөд архинд явуулсан. Удалгүй ,75 граммын архи авчираад хамт сууж архиа хувааж ууцгаагаад удалгүй архи дуусаад дахин авахаар болоод Батжаргал, Оюунтуул, Догоо эгч нар дэлгүүр лүү миний мотоциклтой явцгаасан. Харин би ядраад архиндаа согтоод хана налж хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Намайг унтсан хойгуур юу болсныг мэдээгүй гэнэт л эмэгтэй хүн чангаар орилоод байхаар нь цочиж сэрээд харахад хаалганы орчим үүдний хэсэгт Бат-Эрдэнэ гэх залуу унасан биеэс нь маш их цус гараад шалаар урссан байдалтай Наранбат ширээний дэргэд зогсож байсан ба 2 гар нь цус болсон гэрт нь хутга харагдаагүй ба ширээн дээр цус болсон төмөр иштэй хутга байсан. Ингээд би Наранбатад “чи яаж байгаа юм бэ, яагаад ийм хэрэг хийж байгаа юм бэ” гээд эмнэлэг, цагдаа дуудах гээд сандарч утсаар ярьсан. Тухайн үед Наранбат зогсож байгаад сандал дээр суугаад шоконд орсон байдалтай чимээгүй л суугаад байсан. Дүү охин нь одоо яанаа гээд сандраад орилоод байсан ба утсаар цагдаа, эмнэлэг утасдаад удаа ч үгүй Батжаргал нөгөө 2 эмэгтэйтэй ирээд дүүгээ тэвэрч аваад “яачихсан юм бэ, яаж байгаа юм бэ” гээд орилоод Наранбат руу дайрсан, бид нар салгасан. Ингээд удаагүй цагдаа орж ирээд талийгаачийг болон Наранбатыг машиндаа суулгаад шууд эмнэлэг рүү явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

16.Гэрч Н.Цагаанхүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Хэрэг явдал болсны дараагаар гаднаас талийгаачийн төрсөн Батжаргал орж ирээд юу болсныг хараад орилоод талийгаачийг тэвэрч аваад байсан ба Наранбатыг хутгалсныг мэдээд Наранбат руу дайрч хувцас, хунараас нь татаж чангаагаад цохих гэхээр нь Баярсайхан бид 2 дундуур нь орж болиулсан ба энэ үед гаднаас хэсгийн төлөөлөгч Чинзориг орж ирээд болиулаад талийгаачийг болон Наранбатыг машиндаа суулгаад шууд эмнэлэг рүү явсан. Наранбат надад хэлэхдээ “найзад нь ааваас минь үлдсэн ганц мотоцикль байна, чи худалдаж авах уу? Найзад нь мөнгө хэрэгтэй байна” гэхээр надад мотоцикль хэрэгтэй байсан учир худалдаж авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/,

17.Гэрч Т.Оюунтуулын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүүхдүүдээ гадаа тоглуулж байгаад гэр лүү нь оруулчихаад хөрш Баярсайханы гэр лүү Догоо эгчтэй хамт 21 цаг өнгөрч байх үед орсон юм. Гэрт нь сумын Цагаанаа гэх залуу ирсэн Баярсайхан, Наранбат, Наран-Эрдэнэ нарын хамтаар архи задалсан уугаад сууж байхаар нь бид 2 хамт суусан ба гаднаас Батжаргал гэх залуу орж ирээд дараа нь Бат-Эрдэнэ гэх залуу орж ирээд хамт суугаад архи авна гээд Батжаргал аваад нэг шил 0,75 граммын Ерөөл архи авч орж ирсэн ба архийг хувааж уугаад дахин нэг шил архи авахаар болоод Батжаргалтай хамт Догоо эгч бид 2 явсан ба удаагүй дэлгүүрээс ирэхэд Бат-Эрдэнэ байшингийн үүдэн хэсэгт доошоо харсан цусаа гойжуулсан хэвтэж байсан шалаар нил цус урссан байсан. Ингээд айж сандраад байж байхад цагдаа Чинзориг ирээд талийгаачийг машинд өргөж суулгаад эмнэлэг рүү явсан. Би хөндлөнгөөс хараад сандраад юу болсон талаар асуухад Наранбат ах хутгалчихсан гэж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,

18.Гэрч М.Долгоржавын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүүхдүүдээ гадаа тоглуулж байгаад гэр лүү нь оруулчихаад хөрш Баярсайханы гэр лүү Оюунтуултай хамт 21 цаг өнгөрч байх үед орсон юм. Гэрт нь сумын Цагаанаа гэх залуу ирсэн Баярсайхан, Наранбат, Наран-Эрдэнэ нарын хамтаар архи задалсан уугаад сууж байхаар нь бид 2 хамт суусан ба гаднаас Батжаргал гэх залуу орж ирээд дараа нь Бат-Эрдэнэ гэх залуу орж ирээд хамт суугаад архи авна гээд Батжаргал аваад нэг шил 0,75 граммын Ерөөл архи авч орж ирсэн ба архийг хувааж уугаад дахин нэг шил архи авахаар болоод Батжаргалтай хамт Догоо эгч бид 2 явсан ба удаагүй дэлгүүрээс ирэхэд Бат-Эрдэнэ байшингийн үүдэн хэсэгт доошоо харсан цусаа гойжуулсан хэвтэж байсан шалаар нил цус урссан байсан. Ингээд айж сандраад байж байхад цагдаа Чинзориг ирээд талийгаачийг машинд өргөж суулгаад эмнэлэг рүү явсан. Би хөндлөнгөөс хараад сандраад юу болсон талаар асуухад Наранбат ах хутгалчихсан гэж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/,

19.Гэрч М.Сарантуяагийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... В.Наранбат ахыг сумын иргэн гэдгээр нь танина. Манай гэрээр хааяа л нэг орж ирдэг байсан. Манай нөхөртэй хааяа нийлдэг, хамт ажил төрөл хийдэг байсан. О.Бат-Эрдэнэ бид 2 2015 гэр бүл болж амьдраад 2 жил гаран болж байна. Манай нөхөр В.Наранбат ахтай хааяа л нийлсэн явдаг байсан. Хамт кино үзэх, ажил төрөл хийх асуудал байдаг байсан, хоорондоо их л эвтэй ах, дүүс шиг байдаг байсан. Ийм зүйл болно гэж төсөөлж байсангүй. Манай хүн ч Наранбатад сайн байдаг байсан. Хааяа нэг кино үзэж байхдаа киноноос болж маргах зүйл байдаг байсан. Хэн хэн нь өөрсдийнхөө бодлыг тулгаад үүнээс болоод маргах асуудал байдаг байсан. Тэрнээс сүртэй маргалдаж, муудалцаад хэн хэнтэйгээ зодолдож, муугаар бодохоор нөхцөл байдал үүсч байгаагүй. Манай нөхөр өөрийнхөө бодол дээр бат зогсдог, хүнтэй үг мурийх аашлах асуудал байдаг юм. Наранбат ах архи уусан үедээ их авиртай ааштай болчихдог юм. Сонин сонин зйүл яриад жижиг сажиг зүйл дээр юм яриад хэрүүл маргаан үүсгээд байдаг юм байна лээ. Би согтуу байхыг нь ганц 2 удаа харж байсан. Манай нөхрийн хувьд архи уусан үедээ гэртээ ирээд амраад өгдөг, элдэв ааш авир байхгүй. Нэг зүйлийн талаар хэлмээр байна. Манай нөхөр Наранбат ахаас хуучин мотоциклийг нь цавьдар үрээгээр сольж авахаар тохирсон байсан юм. Гэтэл Наранбат ах мотоциклоо өөр хүнд зараад ярьсандаа хүрээгүй юм. Үүнээс болоод маргасан байж магадгүй гэж бодож байна. Манай нөхөр ойрын хэдэн өдөр сэтгэл нь их дундуур болсон байсан юм. Үүнээс өөрөөр Наранбат ахад гомдох зүйл байхгүй. Миний хувьд гомдолтой байгаа. Хуулийн дагуу үнэн зөвөөр хэргийг шийдэж өгөхийг хүсэж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

20.Гэрч М.Сарантуяагийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Бид 2 суугаад 2 жил гаран болж байсан юм. Бид 2 хүүхэд байхгүй. Мөн өр зээлийн асуудал байхгүй. Талийгаач хувиараа хар бор ажил хийдэг. Аав, ээж нь малтай учир морь уядаг, малаа малладаг байсан. Талийгаачид төрсөн ах нь нэг машин өгч байсан. Мөн аав, ээжээс нь тасдаж өгсөн хэдэн тооны мал байсан. Тэгэхдээ яг талийгаачийн нэр дээр байдаггүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,

21.Гэрч Д.Уранчимэгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагаас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 09 цаг хүртэл ээлжийн сувилагчаар үүрэг гүйцэтгэсэн. Шөнийн 01 цаг 42 минутанд дуудлагын утас дуугарч Баярсайхан гэх иргэнээс Хонхор гэх газарт хүн хутгалуулчихлаа, хурдлаачээ гэсэн дуудлага өгөөд гар утсаа тасалсан ба тухайн өдөр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан Энхдэлгэр аймаг руу хүнд хүүхэд тээвэрлээд эмнэлгийн машинтай явсан юм. Оронд нь бага эмч Шинэтуяа гэдэг эмч гарсан ба шөнө утас руу 2 удаа залгасан боловч утсаа аваагүй. Ингээд арга барагдаад цагдаа Чинзориг руу утасдаж “Хонхорт хүн хутгалуулсан гээд байна, манай машин аймаг руу явсан байгаа, чи ирээд авчихаач” гэж хэлэхэд “би хэргийн газарт ирчихсэн байна, одоо аваад очьё” гэж хэлсэн. Ингээд удалгүй талийгаачийг өргөсөн эмнэлэг рүү оруулж ирсэн ба талийгаачийн биеэс маш их цус гарсан хувцас нь битүү цус болсон байсан. Ингээд шууд хүлээн авах өрөөнд хэвтүүлж дээдэх подволкийг нь хаачилж тайлаад, доогуурх өмдийг нь татаж тайлсан, цамц өмдийг нь мушигахад цус гарахаар байсан маш их цус шингэсэн байсан. Ингээд хувцасыг тайлж аваад шарханд цэвэрлэгээ хийгээд амьсгал, зүрх судас дэмжих тариа, цус тогтоох тариа шингэн дуслаар хийсэн учир нь цус ихээр алдсан байсна. Ингэж эмчилгээ хийсэн боловч шөнийн 02 цаг 11 минутанд амьсгал хураасан, эмнэлэг дээр ирээд удаагүй нас барсан, хүргэгдэн ирэхдээ нүүр нь цайрсан, цусны дутагдалд орсон ухаангүй ирсэн, ер нь бол зүрх нь зогсож байсан. Тариа хийсэн болов нөлөөлөөгүй учир нь маш ихээр цус алдсан байсан артерийн судас дайрсан шархтай байсан ийм тохиолдолд амьд үлдэх боломжгүй юм. Нас барахаар нь 2 цаг байлгаж байгаад цогцос хадгалах өрөөнд оруулж хийсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/,

22.Гэрч Х.Сайхан-Эрдэнийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Миний найз Наранбат эхээс 7-лаа шиг санагдаж байна. 3 эгч, 3 эмэгтэй дүүтэй айлын ганц эрэгтэй хүүхэд юм. Наранбат нь Цагааннуурын сургуульд 10 жилийн сургуулийг 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд гэр зуураа байсан. Эхнэр аваад 1 бандитай болсон, одоо эхнэр хүүхэд нь хотод байдаг байх салаад удаж байгаа. Ерөөсөө ажил төрөл хийж байгаагүй, хөдөө мал дээр л байдаг байсан. Өөрөө ажилд их сайн учир энд тэнд юм хийгээд мал маллаад амьдардаг юм. Ингээд явахдаа 2 удаа ял шийтгэл эдэлсэн. Эхлээд баавгай агнасан хэргээр, дараа нь хүн зодсон хэргээр шоронд суугаад Өршөөлийн тухай хуулиар суллагдсан. Зан байдлын хувьд их даруу төлөв, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, ажилд сайн, архи уусан үедээ ч хүнтэй маргаад байдаггүй. Надтай лав архи ууж байхдаа элдэв ааш гаргаж өөрийн санаа бодлыг тулгаж авирлаж байгаагүй, мөрөөрөө л архи уудаг юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,

23.Гэрч А.Энхтайвангийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би талийгаачтай өчигдөржингөө цуг гадуур явсан. Цагааннуур сумын тийрэг гэх газарт манай адуунуудын дэлийг засалцаж өгсөн. Ингээд оройны 22 цагийн үед байх талийгаачийг гэр лүү нь буюу Хонхор гэх газарт гэрийнх нь гадаа буулгаж үлдээгээд би өөрөө харихаар явсан. Надад хэлэхдээ “найз нь одоо амарлаа” гэсэн ба ямар учиртай Наранбатынх руу очсоныг мэдэхгүй байна, энэ өдөр бол гэртээ ганцаараа байсан, эхнэр нь Дархан-уул аймагт сурдаг юм. Архи уусан үедээ зүгээр байдаг, ямар нэг агсам зан авир гаргаад байдаггүй. Мөрөөрөө унтаад өгдөг юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,

24.Гэрч Ш.Батжаргалын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийн танил В.Наранбат ахын гэр лүү 22 цагийн үед ороход Наранбат ах, Цагаанхүү ах, Баярсайхан, Наран-Эрдэнэ, 3 хүүхэд нь, Оюунтуул, Догоо эгч нар байсан ба 1 шил 0,75 граммын архи задалсан уугаад сууж байсан. Ингээд мэнд мэдээд юм яриад сууж байхад гаднаас миний төрсөн дүү Бат-Эрдэнэ инээд алдсан “та нар юу хийж байгаа юм бэ” гэсэн орж ирсэн. Ингээд хамт суугаад архи дууссан учир намайг архи аваад ир гээд Наранбат ах мөнгө өгөхөөр нь архи авсан юм. Ингээд авчираад бөөндөө хувааж ууцгаасан юм. Архи ууж дуусахад дахин нэг шил архи аваад ир гээд намайг явуулахаар болоод би явах гэхэд Догоо эгч, Оюунтуул нар хамт дэлгүүр явна гээд надтай хамт явсан юм. Ингээд дэлгүүрийн гадаа зогсоод хамт явсан 2 эмэгтэй дэлгүүр ороод би гадаа нь хүлээсэн. Ингээд удалгүй гараад ирэхээр нь хойноо суулгаад явсан удаагүй Наранбат ахын гадаа ирээд би түрүүлээд байшин руу хаалгийг нь онгойлгоод яваад ороход миний дүү О.Бат-Эрдэнэ үүдэнд шалан дээр доошоо харсан байдалтай цусаа гойжуулсан ухаангүй хэвтэж байсан. Би яаваа гэж хэлээд тэврээд авахад жаахан хөдлөөд дахин хөдлөөгүй юм. Ингээд би “хэн ингэчихвээ, яаж байгаа юм бэ” гэж уйлж хэлэхэд Баярсайхан надад “Наранбат ах сая хутгалчихсан” гэж хэлсэн ба Наранбат сандал дээр сууж харагдахаар нь Наранбатыг барьж аваад татаж чангаагаад заамдсан юм. Энэ үед боль гээд дундуур хүмүүс ороод салгасан. Энэ үед Чинзориг цагдаа орж ирээд талийгаачийг яаралтай эмнэлэг авч явах шаардлагатай байна гэхээр нь Чинзориг цагдаагийн машинд өргөж оруулаад шууд эмнэлэг рүү явсан юм. Ингээд эмнэлэг дээр очоод удаа ч үгүй нас барсан. Шархандаа бие нь дийлээгүй, хүнд шархтай байсан, бөөр хэсэгт нь болон хөлийнх нь гуянд хутгалсан, маш ихээр цус гарч байсан. Би яваад нээх удалгүй ирсэн. Гэтэл дүүг маань хутгалчихсан цустай нь холиод хаясан байсан би арай ингэнэ гэж бодоогүй. Наранбат талийгаач 2 хоорондоо их эвтэй, хуурай ах дүүс байсан, цуг хоноод хоолоо хувааж идээд явдаг байсан ингэнэ гэж даан ч бодож байсангүй. Бид нартай хамт сууж байхад ямар нэгэн хэрүүл маргаан огт үүсээгүй. Морь яриад л сууж байсан яагаад ийм зүйл болсныг үнэхээр их гайхаж байна. Өс хонзонгийн асуудал байна гэх байхгүй юм даа. Хоорондоо их л эвтэй байдаг байсан. Наранбат ах уул нь их гайгүй хүн, огцом түргэн ууртай, авиртай хүн, гэнэт учир нь олдохгүй уурдачихдаг юм. Үүнээс бусдаар бол их гайгүй хүн. Миний төрсөн дүүгийн зан байдал ёстой гоё хүн байсан, хүнтэй хэрэлдэж маргаад байдаггүй, яг хүүхдээрээ зантай, хүнд тусархуу, хүний үгээр, ажилд сайн залуу байсан, их ирээдүйтэй сайн малчин болохоор хүн байсан юм. Миний дүү үрийн зулай ч үнэрлээгүй байсан шүү дээ, ингээд бодохоор их харамсаж байна. Би өчигдөр яах гэж яваваа л гэж бодож байна. Талийгаач архи уугаагүй эрүүл саруул байх шиг байсан, архи уусан байдал ажиглагдаагүй. Гаднаас инээсэн орж ирсэн. Талийгаач манай хашаанд бөөрөнхий гэрт амьдардаг байсан юм. Өчигдөр бид 2 санаандгүй байдлаар Наранбат ахынд таарсан юм. Намайг орж ирээд удаагүй байхад араас орж ирсэн. Архинаас талийгаачид хийж өгсөн. Архийг ууж байсан гэхдээ согтоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43,44-р ху/,

25.Гэрч Ш.Батжаргалын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Би тухайн үед юу болсныг хараад шоконд ороод биеэ барьж чадалгүй айлын угаалтуурыг гараараа цохиж унагаасан мөн Наранбатыг барьж аваад хувцас энгэрээс нь зуурж татаж, чангаасан цохиж зодох гэсэн боловч Баярсайхан, Цагаанхүү нар дундуур ороод цохиулаагүй юм. Энэ үед гаднаас цагдаа Чинзориг орж ирээд “больцгоо талийгаачийг яаралтай эмнэлэг рүү авч явах хэрэгтэй байна, машин нь аймаг руу явсан гэнээ” гэж хэлэхээр нь В.Наранбат, цагдаа Чинзориг бид 3 талийгаачийг өргөөд машинд оруулж суулгаад шууд эмнэлэг явсан ба эмнэлэг дээр очоод түргэн тусламж үзүүлэх өрөөнд оруулж хэвтүүлсэн. Ингээд Наранбат бид 2 эмнэлэгийн үүдний хэсэг рүү гарч ирээд би Наранбатаас “яагаад ийм хэрэг хийж байгаа юм бэ? Миний дүү чамайг яасан юм бэ” гэхэд юм дуугарахгүй байсан ба би уурандаа Наранбатын нүүрэн хэсэг рүү хэд хэд цохисон ба цагдаа Чинзориг гарч ирээд боль гээд намайг холдуулаад Наранбатыг аваад явсан. Би эмнэлэг дээр дүүгийнхээ дэргэд үлдсэн ба дүү маань удалгүй нас барсан. Учир нь цус алдаад тогтохгүй дотуураа цус алдаад байна гэж эмч хэлсэн, дүү маань маш их цус алдаад эмнэлэг дээр очсон цус нь тэрхэн зуур маш их гоожсон байсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху/,

26.Гэрч В.Болор-Эрдэнийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Миний ах В.Наранбат 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд айлын 4 дэх хүү болон төрсөн. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж, Цагааннуур сумын 10 жилийн бүрэн дунд сургуульд 8 дугаар анги төгссөн. 2000 онд хүнтэй сууж хүүтэй болж байсан. 2003 онд эхнэр нь салаад өөр хүнтэй суусан. Ах маань эхнэрээсээ салаад дахин хүнтэй суугаагүй, хүүтэйгээ холбоотой байдаг байсан. Зан байдлын хувьд ер нь хүнтэй маргалдаж, муудаад байдаггүй, хэлсэн үгэнд ордог, элдэв зан авиргүй, их дөлгөөн, үг дуу цөөтэй, илүү дутуу үггүй, мөрөөрөө хүн, архи уусан үедээ хүртэл ааш гаргаад агсам согтуу тавьдаггүй юм. Ийм хэрэгт холбогдсонд нь их харамсаж байна, ийм хэрэг хийсэн гэхэд нь итгэж өгөхгүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р ху/,

27.Гэрч Б.Дамдинбазарын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...В.Наранбатыг сайн таньж мэдэхгүй. Талийгаач О.Бат-Эрдэнийг сайтар таньж мэдэхгүй, манай сумын 3 дугаар багт айлын хүргэн болж ирсэн, манайд бүртгэлгүй, Алтанбулаг сумаас ирсэн юм. Харахад төлөв даруу томоотой хүүхэд шиг байсан. Талийгаачтай тулж уулзаж байгаагүй, төрсөн ахыг нь Батжаргал гэдэг юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р ху/,

28.Гэрч Д.Алтанзоригийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...В.Наранбат манай 2 дугаар багийн иргэн байгаа юм. Харин О.Бат-Эрдэнэ 3 дугаар багийн иргэн. Наранбат хааяа л нэг архи уучихаад байдаг болохоос биш их гайгүй залуу, даруухан ааш зантай, хүнтэй бараг маргаж, муудалдаад байдаггүй, архи уусан үедээ ямар зан авиртай болохыг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 50-р ху/,

29.Гэрч А.Энхдэлгэрийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төвд 1 дүгээр багийн эмч ажилтай, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны 20 цагийн үед Цагааннуур сумаас Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүүхэд хүргэж өгөхөөр жолооч Бат-Очирын хамтаар эмнэлгийн машинтай явсан юм. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны шөнийн 02 цагийн үед Цагааннуур суманд эмнэлэг дээр ирэхэд яаралтай тусламжийн өрөөнд хутгалагдсан шархтай гэсэн эрэгтэй хүн хүргэгдсэн дусал хийлгэсэн байж байсан ба тухайн хүн ямар ч ухаангүй, царай нь цайрсан амьсгал нь тасалдсан үхэж байсан. Ингээд удаагүй нас барсан. Юу болсон талаар асуухад манай ангийн хүүхэд болох В.Наранбат, О.Бат-Эрдэнэ гэх залуутай хамт архи уугаад хутгалсан байсан. Талийгаач бүдүүн гуяны артерийн судас дайрсан шархтай байсан, уг шарх нь шууд үхэлд хүргэдэг юм. Учир нь талийгаач цусаа юүлсэн царай нь цайсан, зүрхний цохилт удааширч тасалдсан, даралт нь байхгүй болсон байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-р ху/,

30.Гэрч Н.Ууганбаярын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...В.Наранбат сургуулиас болон анги хамт олноос зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээнд байнгын оролцдог байсан ба сурлага, спортын тал дээр тааруухан байсан. Анги хамт олны дунд нэр хүндтэй, ааш зан сайтай их л гайгүй хүүхэд байсан. Ямар нэгэн элдэв зан аашгүй, бага насандаа ямар зан ааштай байсан яг тэрүүгээрээ байсан заан ааш нь өөрчлөгдөөгүй, яг хэвээрээ шиг санагддаг. Би дотно найзалж нөхөрлөөд нийлээд байдаггүй учир сайн мэдэхгүй юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 52-р ху/,

31.Гэрч Ж.Оюунчимэгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумын эрүүл мэндийн төвийн дарга эмч ажилтай. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 50 минутанд эмнэлгийн ээлжийн сувилагч Уранчимэг утасдаж хутгалагдсан хүнд шархтай хүн хүргэгдэн ирлээ гэж хэлэхээр нь би алхаад эмнэлэг рүү очиход сумын иргэн болох Бат-Эрдэнэ гэх хүн ухаагүй байдалтай, маш их цус алдсан яаралтай тусламжийн өрөөнд хэвтэж байсан ямар нэгэн хөдөлгөөнгүй 4 мөч нь хөрсөн, царай төрх нь цайсан, цонхигор цагаан болсон нүдийг нь нээж үзэхэд хүүхэн хараа өргөссөн гэрлийн урвалд хариу өгөхгүй, зүрх тасалдсан нэг 2 удаа удаанаар цохилж амьсгалж байсан. Ингээд сэхээн амьдруулах тариа дусал залгасан боловч амьсгал зүрх зогсож нас барсан. Эмнэлэг дээр хүргэгдэн ирэхдээ л зорхний цохилт багассандаралт унасан, царай нь цонхийсон байдалтай ирсэн, ер нь бол үхэж байсан гэж хэлж болно. Артерийн судас дайраагүй, нарийн жижиг судас дайрсан шарх байсан бол эмнэлгийн анхны тусламж үзүүлээд амьд үлдэх боломжтой юм, гэтэл уг шарх нь артерийн судас дайрсан маш хүнд амь насанд шууд хүрэх шарх байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р ху/,

32.Гэрч Б.Пүрэвжавын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Баярсайхан, Наран-Эрдэнэ нар манай дэлгүүр 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр орой гадаа бүрэнхий болсон байхад орж ирээд хоол хүнсний зүйл авсан ба хүний захисан юм гээд 0,75 граммын Ерөөл архи авч байсан. Батжаргал гэдэг хүнийг архи авсныг сайн санахгүй байна. Олон хүмүүс үйлчлүүлдэг учир санахгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р ху/,

33.Гэрч Д.Мягмаржавын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Талийгаач үгэнд сайн ордог, хүний хэлсэн үгээр эвдрээгүй их сайн хүүхэд байсан. Ажилд сайн, өөриймсөг зантай, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүүхэд байсан. Талийгаач Наранбат гээд л яриад байдаг байсан болохоор миний олйгосноор гайгүй харьцаа холбоотой байсан юм уу даа гэж бодсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 55-р ху/,

34.Гэрч Д.Чинзоригийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгч ажилтай. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 40 минутын үед миний 99501545 дугаарын утас руу сумын иргэн Баярсайхан гэх залуу мобигийн дугаараас залгаад манай гэрт Наранбат ах Бат-эрдэнийг хутгалчихлаа хурдан хүрээд ирээч гэхээр нь маш хурдан гэр лүү нь очсон. Тухайн үед би гадуур эргүүлтэй явж байсан юм. Дуудлага ирээд 4-5 минут л болсон байх гэрт нь очиход талийгаач Бат-Эрдэнэ үүдний хэсэгт доошоо харсан байдалтай хэвтсэн маш их цус шалаар урссан талийгаач ухаангүй байдалтай байсан, харин Батжаргал Наранбат руу дайрсан байдалтай орилж хашгирсан байж байхаар нь “талийгаачийг яаралтай эмнэлэг авч явъя” гэж хэлээд Батжаргал Наранбатын хамтаар өргөж машины арын хэсэгт хэвтүүлээд тэр чигтээ эмнэлэгт очсон. Яаралтай тусламжийн өрөөнд хэвтүүлээд эмнэлгээс өрөөнөөс гарч явсан ба Батжаргал Наранбат руу дайраад нүүр лүү хэд хэд цохин хувцаснаас нь чангаагаад байхаар нь арай хийж салгаж болиулаад Наранбатыг эмнэлгээс гаргаж машиндаа суулгаад цагдаагийн байр луу авч явсан. Харин Батжаргал эмнэлэг дээр үлдсэн. Ингээд шууд цагдаагийн 102 дугаарын утсанд болсон асуудлын талаар мэдэгдсэн юм. Удалгүй 02 цаг өнгөрч байхад талийгаачийг нас барчихлаа гэж эмнэлгээс мэдэгдсэн юм. Тухайн үед хэргийн газарт очиход Баярсайхан надад хандаж “Наранбат ах Бат-Эрдэнийг хутгалчихлаа” гэж хэлсэн. Батжаргал “энэ пизда дүүг минь хутгалсан байна” гэж хэлж байсан. Харин Наранбат сандал дээр суусан шоконд орсон байдалтай их айсан, царай нь цонхийгоод сонин болсон байдалтай байсан. В.Наранбатын хувьд удаа дараа ял шийтгүүлсэн манай судалгаанд байдаг хүн. Зан байдлын хувьд даруухан, үг дуу цөөтэй, олон таван үггүй, мөрөөрөө хүн дээ. Архи хааяа ууна, гэхдээ агсам согтуу тавиад байдаггүй, мөрөөрөө архи уудаг. Талийгаач Бат-Эрдэнийн хувьд манай суманд ирж сууршиж байгаа даруухан зан ааштай, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 56-р ху/,

35.Гэрч С.Пүрэвдуламын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 4 хүүхэдтэй, 3 хүү, 1 охинтой. Талийгаач миний хамгийн бага хүү байсан юм. Зүүнбүрэн суманд төрөөд өсөж томроод цэцэрлэгт хүмүүжсэн ба хүүгээ 5-6 настай байхад Алтанбулаг сум руу шилжсэн ба Алтанбулаг сумын 10 жилийн сургуульд 8 настайдаа элсэн орж 3 дугаар ангиа төгсөөд сургуулиасаа гарсан, дахин сургуульд суралцаагүй. Талийгаач цэргийн алба хаагаагүй, бага наснаасаа мал дээр нөхөр бид 2-той үлдсэн юм. Хүү маань ганц бие маш удаан явсан ба одоогоос 2 жилийн өмнө Сарантуяа гэж эмэгтэйтэй танилцаж үерхэж эхэлсэн. Удалгүй суухаар болж нөхөр бид 2 бэр гуйж авсан. Ингээд хүү маань бид 2-той амьдрахаа больж Цагааннуур сум руу эхнэр лүүгээ амьдрахаар болсон. Хүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Хийж бүтээсэн зйүлгүй, үр удмаа хүртэл үлдээж чадалгүй нас барлаа шүү дээ. Талийгаач их хүнд тусархуу, хүний үгээр зан ааш нь эвдрээгүй ажилд сайн, их сайн хүү байсан. В.Наранбат гэж хүнийг танихгүй. Хүү маань надад ярьж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 57-р ху/,

36.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 05-р сарын 17-ны өдрийн  № 2795 тоот актын дүгнэлт хэсэгт:

    -Цэнхэр футболканд гарсан 195х145 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна.

   -Цэнхэр эрээн оруулгатай хар хөх дотоожинд гарсан 7х6мм, 4х4мм хэмжээтэй гэмтлүүд нь тус тус гарсан хуучин цооролтууд байна.

   -Дээрх гэмтлүүдийг ямар чиглэлд гарсан болохыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт өгөх үндэс болж байна. гэх дүгнэлт, /хх-ийн 61-р ху/,

37. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  № 125 тоот нэмэлт актын дүгнэлт хэсэгт:

1. В.Наранбатын биед зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.       

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 68-р ху/,

38. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн  нэмэлт актын дүгнэлт хэсэгт:

1. Талийгаачид доорх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Талийгаачид цээжний хөндийд 11,12-р хавирганы завсараар нэвтэрсэн шарх, Баруун гуянд хатгагдаж, том артерийн судас нэвтэрсэн, өрц, дэлүүнд хатгагдсан шархтай гэмтлүүд тогтоогдлоо.

3. Учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 болон 3.1.8-д зааснаар амь насан аюултай гэмтэлд хамаарагдана.

4. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь хүнд зэргийн согтолттой байжээ.

         6.Талийгаач нь хурц цус алдалт, цус багадалтын улмаас ШОК-н хүндрэлээр нас баржээ.

         7. Талийгаачийн цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байжээ.

         8. Талийгаач нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх нь цаг хугацааны хувьд боломжгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 73-р ху/,

39. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн  № 2796 тоот нэмэлт актын дүгнэлт хэсэгт:

     1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй.

        2. О.Бат-Эрдэнийн гарын дардаснаас барун гарын эрхий, долоовор хуруу, зүүн гарын эрхий, долоовор, чигчий хуруу, баруун зүүн гарын алганы мөр, В.Наранбатын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

      3. Папилон системийн нэгдсэн санд байгаа гарын дардас болон эзэнгүй хэргий гарын мөрнүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. гэх дүгнэлт, /хх-ийн 93-р ху/,

40. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн  № 4692 тоот нэмэлт актын дүгнэлт хэсэгт:

1. Сэжигтэн В.Наранбатын гэх хатаасан цус нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна.

2. О.Бат-Эрдэний гэх хатаасан цус нь АВО системээр А/I/ бүлгийн харъяалалтай байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн В.Наранбатын гэх хүрэн өнгийн савхин хүрэм, цэнхэр өнгийн футволка, хар өнгийн бэлтгэлийн өмд, сэжигтэн В.Наранбатын зүүн шанаа гэсэн бичигтэй марльд шингээсэн бүдэг хүрэн өнгийн зүйл, В.Наранбатын баруун зүүн алга гэсэн бичигтэй марльд шингээсэн бүдэг хүрэн өнгийн зүйл А.Баярсайханы гэх айлын хаалганы хэсэг гэсэн бичигтэй марльд шингээсэн бүдэг хүрэн өнгийн зүйл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 12,1 см төмөр иштэй 30 см урттай хутган дээр илэрсэн.

4. Сэжигтэн В.Наранбатын гэх цэнхэр өнгийн футволка, сэжигтэн В.Наранбатын зүүн шанаа гэсэн бичигтэй марльд шингээсэн бүдэг хүрэн өнгийн зүйл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 12,1 см төмөр иштэй 30 см урттай хутган дээрх АВО системээр А/I/ бүлгийн харъяалалтай байна.

5. Сэжигтэн В.Наранбатын гэх хүрэн өнгийн савхин хүрэм, хар өнгийн бэлтгэлийн өмд, В.Наранбатын баруун зүүн алга гэсэн бичигтэй марльд шингээсэн бүдэг хүрэн өнгийн зүйл, А.Баярсайханы гэх айлын хаалганы хэсэг гэсэн бичигтэй марльд шингээсэн бүдэг хүрэн өнгийн зүйл дээр илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна.

6. Сэжигтэн В.Наранбатын гэх саарал өнгийн дотуур өмд, бор өнгийн хос оймс, хөх алаг өнгийн дотоожин дээр цус илрээгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 93-р ху/,

41.Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлгийн магадлагаа №40/17 дүгнэлт хэсэгт:

1. Яллагдагч В.Наранбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн талаар өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан болно.

2.В.Наранбат нь сэтгэцийн хувьд эрүүл, удамшлын өвчингүй болно.

3.В.Наранбат нь сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно.

4. В.Наранбат нь сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно. гэх дүгнэлт, /хх-ийн 100-р ху/,

        

Шүүгдэгч В.Наранбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 142-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 112-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 113,114-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 117-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 118-р ху/, түүхчилэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 122-127-р ху/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4,5-р ху/, хэргийн газрын схем зураг /хх-ийн 6-8-р ху/, хүний бие болон хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-р ху/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 14,15-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-р ху/, шүүгдэгч, хохирогч нарын шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл /хх-ийн 64,69,70/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 74,75,76,79,80,88,89,94,95,101,102-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77,78-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх 129-р ху/, шүүгдэгчийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 145-207-р ху/, хохирогчийн хохирлын баримтууд /хх-ийн 213-226-р/ зэрэг болно.

 

Шүүгдэгч В.Наранбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, Хонхорын 11 тоотод 2017 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө О.Бат-Эрдэнийг танхайн сэдэлтээр 2 удаа буюу цээжний хөндийн 11,12 дугаар хавирганы завсраар, баруун гуянд нь хутгалан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, хүний бие болон хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хохирлын баримтууд ...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч В.Наранбатад 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.

Гэвч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шйидвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “танхайрах гэмт хэрэг”, мөн “гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх” гэдэг ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул В.Наранбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч В.Наранбат нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч В.Наранбат нь энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч В.Наранбат нь хохирогчид оршуулгын зардалд 3.948.000 төгрөг өгсөн болохыг дурьдах нь зүйтэй. Үүнээс гадна хохирогч талаас  нийт 5.997.200 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шаардлага хангасан нотлох баримтуудын хүрээнд 997.200 төгрөг гаргуулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д  зааснаар хохирогчоос өөрийн өмгөөлөгчид төлсөн 1.000.000  төгрөгийн зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Учир нь хохирогч Ш.Онолбаатар түүний өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил нарын хооронд байгуулагдаж буй “ эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний талуудын сайн дурын үндсэн дээр хийгдэж буй гэрээ бөгөөд энэ заавал хийгдэх шинжтэй, албадлагын зүйл биш тул түүнийг дээрх зардалд оруулан тооцохгүй болно.

Иймд хохирогч талаас нэхэмжилсэн 4.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 18 см, нийт урт нь 30 см, төмөр иштэй гар хийцийн хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц  устгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч В.Наранбатын 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 94 хоногийг эдлэх ялнаас нь хасч тооцоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,  3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч Боржигон овогт Вовкагийн Наранбатад Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1  болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч В.Наранбатыг  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1-т  заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч В.Наранбатад 10 /арван/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Наранбатад оногдуулсан 10 /арван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч В.Наранбатаас 997.200 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р баг 3 тоотод оршин суух Цахир овогт Шагдарын Онолбаатарт олгож, 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 1,4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 18 см, нийт урт нь 30 см, төмөр иштэй гар хийцийн хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах, В.Наранбатын өмсөж байсан гэх савхин хүрэм 1 ширхэг, биеийн тамирын өмд 1 ширхэг, подволк 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэгийг тус тус шүүгдэгчид буцаан олгох, СДИ 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч В.Наранбатын 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 94 хоногийг эдлэх ялнаас нь хасч тооцсугай.

9.Шүүгдэгч В.Наранбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах О.Төгөлдөрт даалгасугай.

         12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧИД                                            Д.РЕНЧЕНХОРОЛ

                                                               С.НОЛХООСҮРЭН