| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 148/2017/0114/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2017-09-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 118
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Л.Энхтайван
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 23-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, настай, баяд, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аймгийн сумын , баруун дэнж, 4-Б гудамж 09 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл, Сэлэнгэ аймгийн сум дундын 3-р шүүхийн 2011 оны 09 сарын 09-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн 25 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт ******* *******, /РД: /
Монгол Улсын иргэн: 1985 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* аймгийн Улаангом суманд ттөрсөн, 31 настай, эрэгтэй, дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, ******* аймгийн Улаангом сумын 4-р 11-р гудамж 33 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх *******ууд овогт *******ын *******, /РД: /
Шүүгдэгч Г.******* нь Б.*******ийн хамт 2017 оны 06 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р ийн иргэн ын байшинд эзэнгүй үед нь вакум цонхны салхивчийг хөшиж гэрт нь хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 752.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.******* нь ганцаараа 2017 оны 07 сарын 06-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн 2-р 2-р хэсэг 086 тоотод оршин суух гийн гэрт эзэнгүй байх хугацаанд нь гадна хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.468.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Б.*******ийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хувиараа гар аргаар алт олборлох ажил хийдэг. Миний холын хамаатан болох гэж залуутай алтанд Заамар руу явдаг юм. тай алтанд хамт явчихаад 2017 оны 6 сарын 23-24-ний хооронд бууж ирсэн ба Дархан-Уул аймагт явж байгаад нутгийн залуу болох *******той тааралдсан. Ингээд алтанд яваад ирсэн талаараа хэлээд би “ажилгүй байгаа хамт явмаар байна” гэж хэлэхээр нь зөвшөөрч Сэлэнгэ аймаг руу дагуулж ирсэн. Сэлэнгэд гэрт 2 хоноглоод буцаад явахаар ярьж тохирсон байсан. Сэлэнгэ аймагт ирээд хэд хоносон юм. ******* бид 2 гарч яваад гэрээс баруун гар тийш байх эсрэг гудамжны цэнхэр дээвэртэй улаан тоосгон байшин руу 06 сарын 29-ний орой 22 цагийн үед очоод хаалгаар нь хашаа руу орсон. Байшин гэрэлгүй харанхуй байсан. Ингээд ******* байшингийн хаалганы эсрэг талын вакум цонхны жижиг порчикийг татаж байгаад түлхээд онгойлгосон ба намайг “хүн харж бай ирвэл хэлээрэй” гэж хэлээд байшин руу цонхоор яваад орсон. Гадна нь хүн хараад хүлээгээд зогсож байтал удалгүй том хар зурагт аваад гараад ирсэн. Зурагтыг ногоон өнгийн мишоконд боосон боосон дотор нь мөн хүлээн авагч төхөөрөмж залгуур антен хийсэн байсан. Ингээд зурагтыг тэр чигт нь боолттой авч яваад хашаанд ороод байшингийнх нь ар талд өвсөн дунд нууж орхисон. Тухайн үед гэртээ байхгүй гараад явсан, гэрт нь 3 хүүхэд нь унтаж байсан. Өглөө эрт босоод байшингын урд байх ноосон тахианы байранд оруулж тавьсан. Энэ талаар мэдээгүй. Ингэж 4-5 хоноод 2017 оны 07 сарын 02-03-ны хооронд дахин такси зогсоолын хажууд байрлах ламборданд зурагтыг тавиад 250.000 төгрөгөнд тавиад мөнгөр нь архи уугаад дуусгасан. Зурагтын хүлээн авагч ногоон өнгийн мишок зэргийг гэрт оруулж орон доогуур нь хийж нуусан. мэдээгүй гэртээ бараг байхгүй, хэдэн хүүхэд нь гарч тоглоод явчихдаг. Эхнэр О нь ээжийнх рүүгээ явчихдаг байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 108-111-р ху/,
2. Шүүгдэгч Д.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 06 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Могойтын ам гэдэг газраас Гын гэрт нэвтэрч гэрээс нь зурагт авсан. Зурагтыг ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролоо нөхөн төлсөн. ...гэх мэдүүлэг
3.Шүүгдэгч Г.*******ын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний аав Дархан-Уул аймагт амьдардаг юм. Ингээд 06 сарын 20-н гаргаад Дархан-Уул аймагт аав дээр ирсэн. Ингээд Дарханд байж байгаад нутгийн залуу *******той таараад “алтанд яваад ирлээ” гэхээр нь “би ажилгүй байгаа намайг аваад яваач” гэж хэлсэн. Ингэхэд “одоо Сэлэнгэ явах гэж байна. Сэлэнгэд манай хамаатны д хэд хоноод буцаад явъя” гэхээр нь хамт явсан. Тухайн үед гэх залуутай явж байсан. Ингээд Сэлэнгэ аймагт ирээд гэрт хоноглож байсан. Олон хүүхэдтэй амьдралын түвшин хэцүү айл байсан. Ингэж байх хугацаандаа буюу 06 сарын 29-ний өдөр оройны 22 цаг өнгөрч байхад гэрээс баруун тийш байх эсрэг гудамжны цэнхэр дээвэртэй улаан тоосгон байшингийн хашаа руу ******* бид 2 орсон. Ороод би байшингийн хаалган талын жижиг порчиктой вакум цонхыг цохиж түлхэхэд онгойчихсон ба *******ийг “хүн харж байгаарай” гэж хэлээд цонхоор явж орсон. Ингэж байшин руу ороод байсан зурагтыг хүлээн авагчийг залгуурын хамтаар нь авя ногоон өнгийн мишоконд боогоод өргөж цонхоор гаргасан. ******* тосож аваад газарт тавьсан. Би байшин дотор гал тогооны өрөөнөөс нь ууттай хоолны гоймон авсан. Ингэж аваад цонхоор нь бууж гараад зурагтыг 2-лаа бариад шууд гэр рүү явсан ба хашаа руу нь ороод байшингийн арын өвсөн дунд тавиад орж унтсан. Энэ талаар мэдээгүй. Өглөө эрт босоод байшингын урд байх ноосон тахианы байранд оруулж тавьсан. Энэ талаар мэдээгүй. Ингээд хэд хоног байлгаж байгаад 2017 оны 07 сарын 02-ны өдөр байх такси зогсоолын хажууд байрлах “Нөр их” ламборданд оруулж 250.000 төгрөнд тавиад мөнгөөр нь архи уугаад идэж уугаад дуусгасан. Зурагтын хүлээн авагч ногоон өнгийн мишок зэргийг гэрт оруулж орон доогуур нь хийж нуусан. энэ талаар мэдээгүй. Үүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2017 оны 07 сарын 06-нд 22 цагийн үед байх, согтуу байхдаа гэрээс ганцаараа гарч яваад гэрээс баруун тийш нилээн цаашаа байх үзүүрийн ногоон өнгийн байшингийн хашаа руу явж ороод газраас чулуу аваад хаалган дээр очиход хужаа цагаан цоожоор цоожилсон байсан ба цоожийг чулуугаар цохиход онгойчихсон. Ингээд байшин руу яваад ороход 2 билүү 3 өрөөтэй байшин байсан.Би нэг өрөөнд нь зурагт ус буцалгагч, тоос сорогч улаан хүрэн жинсэн өмд, хар өнгийн жинсэн өмд хар подволк, элгэн хүрэн өнгийн ботинк, цагаан өргөө тамхи 5-6 хайрцаг, хар өнгийн гар утас S-4 маркийн ягаан гадартай гар утас зэргийг хулгайлж аваад айлаас зөөж гаргасан. Ингээд эдгээр зүйлсийг 2 тасдаж зөөгөд тулгын хашаанд задгай баригдсан арын амбаарт нь зөөж оруулаад орж унтсан. Тухайн үед ******* гэрт согтуу унтаж байсан. мөн согтуу унтаж байсан. Цагдаад баригдахаас 2 хоногийн өмнө гэрт зөөж оруулаад байшингынх нь булан хэсэгт байрлуулж тавьсан. ******* нар “хаанаас авсан юм хулгай хийсэн юм биш биз дээ” гэж асуухаар нь “хулгайн юм биш ээ миний юм” гэхэд “ямар учиртай юм бэ” гээд уурлаад байсан. Эдгээр зүйлсийг чимээгүй байлгаж байгаад зарж борлуулж чадалгүй цагдаад баригдаад тоо ёсоор нь хураалгасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 112-11 ху/,
4.Шүүгдэгч Г.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Г.*******: Би 2017 оны 06 сарын 26-ны өдөр айлын гэрт орж зурагт хулгайлж аваад 2-3 хоногийн дараа захын хажууд байдаг ломбарданд 250000 төгрөгөөр тавьсан. Тэр мөнгөөрөө идэж уух юм авсан. Д.*******той 2017 оны 07 сарын 06-нд мөн айлын байшинд орж зурагт, эд зүйлс авсан. Авсан зүйлсээсээ зарж үрээгүй, буцаагаад эзэнд нь өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролоо нөхөн төлсөн. Хулгайн гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
5. Хохирогч ын 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 6 сарын 26-ны өдөр манай бэр Ариунцэцэг ерөнхийлөгчийнхээ сонгуулийг өгчихөөд 2 хүүхдээ аваад Баянхонгор аймаг руу явахаар болсон. Би бэр Ариунцэцэгийг 2 хүүхдийнх нь хамт хүүгийнхээ машинаар Дархан-Уул аймагт хүргэж өгсөн. Манай бэр Дарханы авто вокзал дээрээс Улаанбаатар хот явах автобусанд суугаад явсан. Тэгээд би 2017 оны 07 сарын 04-ний орой 20 цаг 40 минутын үед хүү Гын гэрийг очиж шалгахад хүүхдийн өрөөний вакум цонх онгорхой байхаар нь яанаа гээд гэрт нь орсон чинь гал тогооны өрөөний хоолны сервант онгойлгосон, мөн унтлагын өрөөний хувцасны шкацыг онгойлгоод хамаг юмыг гаргаад унтлагын өрөөний орон дээр цацчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хулгай орсон талаар мэдэгдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 66-6 ху/,
6. Хохирогч ын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би өнөөдөр хулгайд алдагдсан зурагт хүлээн авагч, залгуур зэргийг хүлээн авлаа . Хулгайд алдагдсан эд зүйл мөн байна. Харин мөнгөн ээмэг, гинж, бөгж нийлсэн 2 хос олдсонгүй , уг мөнгөн хосыг 100.000 төгрөгөөр үнэлсэн байгаа хулгай хийсэн хүмүүс гаргаж өгсөнгүй. Үүнээс гадгна хоол хүнсний жаахан зүйл алга болсон. Гэхдээ үүнийг үнэлэхгүй өгөхийг шаардахгүй. Мөнгөн хослолоо нэхэмжилж байна. Манай бэр охины мөнгөн хослол байгаа, эмээгээс нь өвлөж ирсэн гэж байсан. Одоо мөнгөн хослолоо олоод авчихвал өөр нэхэмжлэх зүйлгүй.. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 68-р ху/,
7.Хохирогч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Г.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч ын ээж би Б.*******оос хохирлын мөнгө 50.000 төгрөг хүлээн авлаа. Иймд Б.*******ид цаашид гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү. ...гэх хүсэлт,
8.Хохирогч гийн 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 сарын 06-ны өдрийни 21 цаг 40 минутын үед гэрээсээ гараад найзынхаа гэр рүү очиж хонохоор явсан. Би найз гийнхаа гэрт хоноод 07 сарын 07-ны өдөр ажилдаа яваад тэр өдрийнхөө орой 19 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай том өрөөний цонх онгорхой, хаалгыг нь эвдчихсэн байсан. Гэртээ орсон чинь гэрт байсан хамаг эд зүйлсийг эмх замбараагүй болгочихсон байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай гэрээс самсунг маркийн /S-4/ гар утас ягаан өнгийн гадаргуутай, уг гар утасны нүүрэн хэсэг нь шилэн наалттай, шилэн наалт нь баруун дээд буландаа 2 газраа цуурсан байсан. Энэ гар утас маань хэвийн ажиллагаатай байсан. Том өрөөний зурагтын тавиур дээр байсан 21 инчийн, хятад улсад үйлдвэрлэсэн, ЛОС гэсэн бичигтэй хар өнгийн зурагт, уг зурагт хэвийн ажиллагаатай байсан. Энэ зурагтын тавиурын шүүгээнээс цагаан өргөө тамхи 8 ширхэг алга болсон байсан. Манай том өрөөнд байсан шкафнаас сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг, гинж, бөгж, бугуйвч кулон, /5 хослол/ мөн дээрх 3-х хослолтой хамт сувд, циркон шигтгээ хосолсон ээмэг, бөгжгинжний хослол /3 хослол/ алга болсон байсан. Энэ шкафны дээд талын шургуулганд мөнгөлөг саарал өнгийн айпод /IPOD/ хятад улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн мэдрэгчтэй гар утас, уг гар утас ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй программын гэмтэлтэй утас байсан. Манай жижиг өрөөнд байрлах хувцасны шкафнаас “адидас” гэсэн бичигтэй цагаан өнгийн подволк, хар өнгийн подволк, хар улаан, цэнхэр өнгөтэй 3 ширхэг жинсжн өмд, саарал өнгийн бэлтгэлийн өмд, адидас гэсэн бичигтэй хар өнгийн бэлтгэлийн өмд, цамц цэнхэр өнгийн монгол цамц эдгээр хувцаснуудтай хамт могойн дүрстэй мөнгөн бөгж, мөнгөн гинж зэрэг эд зүйл тус тус алга болсон. Бас жижиг өрөөнд байсан цагаан цэнхэр хосолсон/ китачи/ маркийн тоос сорогч алга болсон. Харин манай үүдний өрөөнөөс шар өнгийн эмэгтэй хүний бугуйн цаг, уг цаг ажиллахгүй байгаа /зай нь дууссан/ би цагны нэрийг нь санахгүй байна. Мөн сейко гэсэн бичигтэй мөнгөлөг саарал өнгийн эрэгтэй хүний бугуйн цаг алга болсон. Мөн үүдний өрөний гутлын тавиур дээр байсан хар улаан хосолсон /солдер 10/ 41 размерийн пүүз 1 хос, элгэн материалтай бор өнгийн 41 размерийн бор өнгийн ботинк, 40 размерийн хар ултай бор өнгийн сандаал зэрэг эд зүйлс алга болсон. Манай гал тогооны өрөөнөөс улаан өнгийн 5 литрийн ттаамжтай ус буцалгагч алга байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 72-75-р ху/,
9.Хохирогч гийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би өнөөдөр хулгайд алдагдсан эд зүйлсээ хүлээн авлаа. Хулгайд алдагдсан эд зүйлүүдээс 2 ширхэг гар утас, ай под 1 ширхэг, мөнгөн хослол 2, мөнгөн гинж, мөнгөн бөгж, эрэгтэй эмэгтэй 2 шиххэг цаг, ногоон, цэнхэр, хар өнгийн 3 ширхэг жинсэн өмд, саарал өнгийн биеийн тамирын өмд, “адидас” бэлтгэлийн хувцас хосоороо, “адидас” бичигтэй цагаан подволк шорттойгоо, цэнхэр өнгийн гар хийцийн монгол загварын цамц1 ширхэг, хар өнгийн эрэгтэй сандаал хосоороо, хар өнгийн подволк 1 ширхэг, 7 хайрцаг цагаан өргөө тамхи тус тус алга байна. Эдгээр зүйлсээ гаргуулж авмаар байна. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 76-р ху/,
10. Хохирогч гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 09-р сарын 05-ны өдөр товлогдсон *******, ******* нарт холбогдох хуралд суух боломжгүй байна. Учир нь миний төрсөн ах Ж.А нь цусны хорт хавдар өвчин тусч Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт сахиуртай хэвтэж байгаа юм. Ахыгаа сахиад шүүх хуралд суух боломжгүй байна. *******, ******* нараас 655.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өөр санал хүсэлт байхгүй болно...гэх хүсэлт,
11.Иргэний нэхэмжлэгч ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 сарын 02-ны өдөр би ганцаараа ажил дээр байхад 12 цагийн орчим 2 хүн орж ирээд хар өнгийн гадаргуутай 40 инчийн хавтгай дэлгэцтэй доод талд нь “ELKO” гэсэн бичигтэй LED зурагтыг 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ******* ******* гэдэг хүний иргэний үнэмлэхний хуулбараар барьцаанд тавьсан. Тэр 2 залуу Алтанбулагаас ирээд гэж ярьж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 78-79-р ху/,
12. Иргэний нэхэмжлэгч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 сарын 02-ны өдөр би ганцаараа ажил дээр байхад 12 цагийн орчим 2 залуу орж ирээд хар өнгийн гадаргуутай 40 инчийн хавтгай дэлгэцтэй LED зурагтыг 250.000 төгрөгөөр барьцаанд ******* ******* гэдэг хүний иргэний үнэмлэхний хуулбараар барьцаанд тавьсан. Уг зурагт нь бичиг баримтгүй байсан. Алтанбулагаас ирсэн бичиг баримтыг нь авчраагүй гээд байхаар нь иргэний үнэмлэхний эзэн нь өөрөө тавьж байгаа болохоор итгээд авсан. Одоо *******оос 125.000 төгрөг нэхэмжилж байна. энэ мөнгийн төлчихвөл гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. ...гэх мэдүүлэг,
13. Иргэний нэхэмжлэгч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Иргэний нэхэмжлэгч би хохирогч нараас өөрт учирсан хохирол болох 250.000 төгрөгийг хүлээн авлаа. Одоо цаашид гаргах гомдол, санал үгүй, нэхэмжлэх зүйлгүй. Үргэлжлэх шүүх хуралд оролцох боломжгүй тул надгүйгээр шүүх хуралдаан үргэлжлүүлэн явуулахад татгалзах зүйлгүй. гэх хүсэлт,
14.Гэрч ын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сүүлийн үед Г-ынх байнга хүнгүй байгаа, зундаа цэцэрлэг амраад ер нь хүнгүй байдаг. Би бодохдоо энэ хавиар өдрийн цагаар хүүхдүүд байнга тоглож байдаг болохоор шөнийн цагаар л хулгай оросон болов уу. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 82-р ху/,
15. Шүүх Шинжилгээний түндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн № 55 тоот:
1. Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч ирүүлсэн гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Хэргийн газрын үзлэгээр ирүүлсэн гарын мөр нь Г.*******, Б.******* нарын болон санд авагдсан хүмүүсийн гарын хээний дардасуудтай хоорондоо тохирохгүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 86-р ху/,
16 .Шүүгдэгч Г.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 124-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн12-24-р ху/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 26-28, 31-, 35-36-р ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 37-38-р ху/, эрэн сурвалжилж ажилласан талаархи цагдаагийн ажилтан нарын илтгэх хуудас, /хх-ийн 47-58-р ху/, шинжээчийн 55 тоот дүгнэлт, дүгнэлтэнд хавсаргах гэрэл зураг, /хх-ийн 86-89–р ху/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 126-130, 133-141-р ху/, шүүгдэгч Г.*******ын сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 101-102-р ху/, шүүгдэгч Г.*******ыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх-ийн 112-11 ху/, Шүүгдэгч Б.*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 123-р ху/, шүүгдэгч Б.*******ийн сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 103-104-р ху/, шүүгдэгч Б.*******ийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 108-111-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 40, 44, 90,–р ху/, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 41-42, 45, 91–р ху/, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт, /хх-ийн 39, 43, 46-р ху/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа,/хх-ийн 121-122-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******, Б.******* нарыг 2017 оны 06 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р ийн иргэн ын байшинд эзэнгүй үед нь вакум цонхны салхивчийг хөшиж гэрт нь хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 752.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.*******ыг ганцаараа 2017 оны 07 сарын 06-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн 2-р 2-р хэсэг 086 тоотод оршин суух гийн гэрт эзэнгүй байх хугацаанд нь гадна хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.468.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлэг авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эрэн сурвалжилж ажилласан талаархи цагдаагийн ажилтан нарын илтгэх хуудас, шинжээчийн 55 тоот дүгнэлт, дүгнэлтэнд хавсаргах гэрэл зураг, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Гэвч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Б.*******ид аймгийн Прокурорын газраас 2017 оны 06 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р ийн иргэн ын байшингийн вакум цонхны салхивчийг хөшиж гэрт нь хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 752.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2- зааснаар өөрчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нь тэнсэж хянан харгалзах, шүүгдэгч Г.*******од ял шийтгэл оногдуулахдаа иргэний нэхэмжлэгч , хохирогч , нарын хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар оногдуулах ялын доод хэмжээний хоёрны нэгээс агүй ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 51 хоногтой, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон 61 хоногтой, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36. зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч *******ууд овогт *******ын *******ид Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 болгон өөрчилсүгэй.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч *******ууд овогт *******ын *******ийг мөн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д заасан “...орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэм хэрэгт, Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч *******ууд овогт *******ын *******ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ******* овогт ******* *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 02/хоёр/ жилийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Г.*******од оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснар шүүгдэгч Б.*******ийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 08-р сарын 29-ний өдөр хүртэл нийт цагдан хоригдсон цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч Г.*******ын 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 09-р сарын 08-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцсугай.
7. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дугаар зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Д.*******ид сануулсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.*******ид хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
10. Шүүгдэгч Д.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.*******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, ирэгний нэхэмжлэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН