Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2023/0164/З |
Дугаар | 126/ШШ2023/0164 |
Огноо | 2023-04-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 126/ШШ2023/0164
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Батзолбоогийн гаргасан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч С.Отгон-Өлзийд холбогдуулан гаргасан Холбогдогч Н.Гэрэлмаад шийтгэл оногдуулсан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0143133 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Батзолбоо тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч С.Отгон-Өлзий нь иргэний үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн гэх 213 дугаартай зөрчлийн талаарх мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, холбогдогч Н.Гэрэлмаа нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гучин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудтай танилцахад Н.Гэрэлмаа нь гар утас, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсээ гээгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтан дээрх үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэх зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэн холбогдогчид шийтгэл оногдуулжээ.
Гэтэл Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт Иргэний улсын бүртгэл хөтлөх журам болон иргэний төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалын хавсралтаар Иргэний улсын бүртгэл хөтлөх журам-ын 1.1-д Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэний улсын бүртгэл хөтлөхөд энэ журмыг баримтална, 8.1-т Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхийн бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Иргэний үнэмлэхийн дүрмийг баримтална гэж тус тус заасан байх бөгөөд эдгээр иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам, дүрэм зэрэг эрх зүйн хэм хэмжээний актуудад иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд дахин олгох үндэслэл болон иргэний бүртгэлийн ажилтны бүртгэл хөтлөхөд баримтлах журмыг тогтоосон байна.
Түүнчлэн хүн өөрийн эзэмшилд буй эд зүйлсээ хаях, гээгдүүлэх, алдах зэрэг нь түүний үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй буюу хүсэл зоригоос үл хамаарах үйл явдал бөгөөд уг үйл явдлын төлөө тухайн хүнд өөрт нь хариуцлага хүлээлгэхээр хуульчлаагүй байна.
Холбогдогч Н.Гэрэлмаа нь иргэний үнэмлэхээ хаяж, гээсэн эсхүл хулгайд алдсан эсэхээ мэдэхгүй бөгөөд уг үйл баримтыг зөрчлийн хэрэг бүртгэлтээр шалгаж тогтоогоогүй байна.
Иймд холбогдогч Н.Гэрэлмаагийн тухайд иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн зөрчлийн шинжгүй байхад түүнд уг зүйл хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж, 4 дэх хэсэгт Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж тус тус заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч С.Отгон-Өлзийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0143133 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч С.Отгон-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч С.Отгон-Өлзий би тус аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Батзолбоогийн холбогдогч Н.Гэрэлмаа /РУ86092701/-д иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн үйлдэлд нь 15.24-4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч С.Отгон-Өлзий нь иргэний үнэмлэхээ гээсэн гэх 213дугаартай зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Н.Гэрэлмаа нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гучин нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 30 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Батзолбоо тус шүүхэд хандан Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч С.Отгон-Өлзийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0143133 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэнийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоногэжээ. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан. Хууль тогтоогч иргэний үнэмлэхээ гээсэн гэх нөхцлийг зөрчлийн шинж болгон хуульчлаагүй, иргэний үнэмлэхээ гээгдүүлэх нь зөрчил биш байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч С.Отгон-Өлзийгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0143133 дугаартай шийтгэлийн хуудас нь хууль бус бөгөөд түүнийг хүчингүй болгохыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Батзолбоогийн Холбогдогч Н.Гэрэлмаад шийтгэл оногдуулсан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0143133 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч С.Отгон-Өлзий бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ