Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 01

 

 Х.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Г.Дд

 холбогдох иргэний хэргийн талаар

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Б.Гоос” гэснийг “Г.Дгээс” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            Хоёр:Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  44  дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын төсвийн орлогоос 40594 /дөчин мянга  таван зуун ерэн дөрөв/  төгрөг гаргуулж хариуцагч Г.Дд /лк 79092916/ олгосугай.

 

            Гурав. Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               О.БААТАРСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                                С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                       Д.БАЙГАЛМАА