| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэгмэдийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 142/2023/01592/И |
| Дугаар | 142/ШШ2023/01460 |
| Огноо | 2023-11-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2023/01460
2023 11 21 142/ШШ2023/01460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, 29б гудамжны 13 тоотод оршин суух Цагаангэр овогт Гомбожавын Идэртэгш /РД:ИЗ62060510, 99400157/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************, Согоот баг 6-20-21 тоотод оршин суух, Боржгон овогт Хишигсүрэнгийн Гансүх /РД:ГА86120390, 95346445/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэлтэй, холбогдох 1 046 120 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрбаян, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан 1 046 120 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хүсэлтээр Nissan sanny ОРО маркийн машиныг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нотариатаар итгэмжлэл хийлгэж зарсан итгэмжлэлийн хугацаа дуусаагүй үед шилжүүлж хасалт хийлгэх гэж утсаар ярьж захидал илгээсэн боловч худал яриад зарснаас хойш 3 жилийн татвар 96 120 төгрөг, замын цагдаагийн торгууль 950 000 төгрөг, нийт 1 046 120 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Миний бие нь иргэн холбогдуулан нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч ийн нэхэмжлэлийн хариу тайлбар болон хариуцагчийг гэдэг хүнээр солих тухай тайлбартай танилцлаа. Би 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ОРО улсын дугаартай "Ниссан санни" маркийн автомашинаа худалдан борлуулж, "итгэмжлэл авъя" гэсэн хүсэлтийн дагуу итгэмжлэл өгсөн. Би ийн дээрхи автомашинийг цааш нь зарах эсэхийг анхнаасаа мэдээгүй юм. Иймээс хариуцагч ийг гэдэг хүнээр солих боломжгүй болно. Харин хариуцагч ОРО улсын дугаартай "Ниссан санни" маркийн автомашиний торгуулийн төлбөр болох 950.000 төгрөгийг Замын Цагдаагийн газрын торгуулийн дансанд төлөхийг даалгах, татвар болох 96.120 төгрөгийг Орхон аймгийн Татварын хэлтсийн автомашиний татварын холбогдох дансанд тушаахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлтэй байна гэжээ.
3.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нь гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Манай ах нь 2019 оны 11сард фейсбүүк зарын дагуу нэг залуугаас танихгүй, нэрийг нь мэдэхгүй 0Р0 улсын дугаартай Nissan sunny маркийн автомашиныг бэлэн мөнгөөр худалдаж авсан. Тэр залуу машинаа зарахдаа манай ахын машин байгаа юм аа, машины эзэн ах руу залгаад шилжүүлээд авчаарай гэж хэлээд гуайн дугаарыг нь өгсөн боловч дугаар холбогдохгүй байсан. Ингээд 2019.12.09-нд тэй холбогдсон. Манай ах нь ажилтай байсан тул намайг очоод нотариат хийлгээд авчих гэж гуйсны дагуу миний бие очиж ээс итгэмжпэл хийж авсан. Ах маань тэр машиныг анхнаасаа цааш нь зарах гэж авсан учраас ээс итгэмжпэл хийлгээд авсан. Уг итгэмжлэлийг ах нь ажилтай байсан учир би ахынхаа өмнөөс өөрийн нэр дээр хийж авсан. Удалгүй машиныг зарахаар болж зар тавихад Г. гэж залуу холбогдож машиныг чинь авъя гээд орой нь ирж авсан. Авахдаа хэдэн төгрөг дутуу өгөөд маргааш өглөө дутуу мөнгөө өгөөөд шилжүүлээд авъя гэж хэлээд машиныг аваад явсан. Тэр өдрөөс хойш Г. нь утас нь холбогдохгүй, ямар ч холбоо сураггүй машиныг аваад алга болсон. Тухайн үед машиныг өгч явуулахад тэй хийсэн итгэмжпэл машиныг урд хайрцганд хамт явсан. Ийм учраас ах бид 2 тэр итгэмжлэлээр гуайтай Г. нь холбогдож машинаа хоорондоо шилжүүлж авсан юм байхдаа, за тэр дутуу хэдэн төгрөг ч одоо яах вэ? гэж бодоод орхисон. Мөн энэ өдрөөс хойш гуай ч бас бидэнтэй машинаа яасан шилжүүлж авсан уу гэж холбогдоохгүй, таг чимээгүй болсон. Харин гаргасан нэхэмжлэлдээ утсаар ярьж захидал илгээсэн боловч худлаа яриад зарснааас хойш алга болсон мэтээр худал бичсэн байна. Энийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ах бид хоёрыг гүтгэж байна. Мөн нь итгэмжлэл хийж өгөхдөө нотариатын мөнгийг өгөхгүй гэж орилж хашгирч загнаад гараад явсан. Ингээд 2023 оны хавар машины эзэмшигч нь 2019 онд нотариат хийлгэснээс хойш анх удаа холбогдож торгууль татварын өртэй байна гэж ярьсан. Ах бид 2 гуайтай уулзаж хамт явж машиныг авч явсан Г.ийн хаягийг олж очоод уулзахад Г. нь би удаахгүй зохицуулчихъя, бичиг баримт, торгууль бүгдийг нь янзлаад өгнө гэж хэлээд, тохироод бид салцгаасан. Тэрнээс хойш Г. руу зөндөө залгасан боловч утсаа авахгүй байсан тул гэрт нь очиход эхнэр нь ажилдаа явсан, хаана ажилладагийг нь мэдэхгүй гээд байсан. 2023.10.12-нд утсаа авахаар нь очиж уулзаад ах ас машин авсан нь үнэн гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй бичиг хийлгэж машины бичиг баримтыг мөн авсан. Г. нь 2019 оны 12 сараас 2023 он хүртэл машиныг эзэмшиж байх хугацаандаа З жилийн татвар 96,120 төгрөг, мөн нийт 950,000 төгрөгний торгуулийн зөрчил гаргасан байсан. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөөрч байгаа бөгөөд машиныг Дэнжид байрлах авто задаргааны газарт өгсөн байсан. Ийм учир миний бие ОРО улсын дугаартай Nissan sunny маркийн автомашины татвар болон торгуульд ямар ч хамаагүй тул гуайн гаргасан нэхэмжлэлийн хариуцагчийг /жинхэнэ хариуцагч болох/ Г. гэдэг хүнээр сольж өгөхийг хүсье. Миний бие нь гуайн тайлбартай танилцлаа. Би 1390 ОРО улсын дугаартай ниссан санни маркын авто машиныг фэйсбүүк группээр дамжуулан нэгэн иргэнээс худалдаж авсан. Тэр хүн маань машины жинхэнэ эзэн нь манай ах байгаа юмаа, тийм учраас бичиг баримт асуудалгүй гэж хэлсний дагуу гуайн утасны дугаарыг авч, түүнтэй холбогдох гэж нилээн оролдсон /утас нь холбогдохгүй байсан/. Тэгж байгаад утас нь холбогдоход Идэртэгш гэдэг хүн хөдөө яваад ирсэн гэж хэлсэн. Тухайн машиныг зарах зорилготой авсан учраас гуайгаас итгэмжлэл хийж авсан. /зарахгүй байсан бол нэр шилжүүлж авах байсан шүү дээ/ нь хариуцагчийг яагаад солихгүй гээд байгаа учрыг ойлгохгүй байна. Энэ торгууль, татварын өрийг гаргасан гэгч хүн нь өөрөө Эрдэнэт хотод амьдардаг, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, торгууль, татвараа би өөрөө төлнө гэсэн байхад заавал ээр төлүүлнэ, хариуцагчийг солихгүй гээд байгааг нь ойлгохгүй байна. / нь би торгуулиа төлнө гэсэн байхад хариуцагчаа солиход асуудалгүй гэж бодож байна./ Миний хувьд тэр машиныг унаж яваад торгуулаагүй тул татвар болон торгуулийн мөнгийг төлөх боломжгүй. Иймд уг машиныг надаас авч явсан нь тэр машиныг авч явж торгууль, татварын өрөнд оруулсан тул Цагдаагийн газраас дүрэм журмын дагуу машиныг ямар хүн унаж яваад торгуулсан байна вэ? гэдгийг тодорхой болгож өгч, хариуцагчийг сольж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3/, замын цагдаагийн торгуулийн үлдэгдэлтэй талаарх бичиг /хх-ийн 4/, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1109 дугаартай итгэмжлэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5/,
Хариуцагчаас Г.ын иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 16/ зэрэг баримтыг хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан авто машин худалдан авснаас хойшхи татвар 96,120 төгрөг, авто машины торгууль 950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр итгэмжлэл хийлгэн NISSAN SAHHY маркын машиныг худалдсан ба удаа дараа итгэмжлэлийн хугцааа дууёахаас өмнө шилжүүлэн ав гэдэг шаардсан татвар 96,120 төгрөг, авто машины торгууль 950,000 төгрөг одоо уг машинд гарсан төлбөр байгаа тул гаргуулмаар байна гэж нэхэмжлийн шаардлагаа тодорхойлдог.
Хариуцагч нь ... Манай ах нь ажилтай байсан тул намайг очоод нотариат хийлгээд авчих гэж гуйсны дагуу миний бие очиж ээс итгэмжлэл хийж авсан. Ах маань тэр машиныг анхнаасаа цааш нь зарах гэж авсан учраас ээс итгэмжпэл хийлгээд авсан... Удалгүй машиныг зарахаар болж зар тавихад Г. гэж залуу холбогдож машиныг чинь авъя гээд орой нь ирж авсан уг хэрэг надтай огт хамааралгүй тэр өр төлбөрийг гэх хүн хариуцах ёстой гэж тайлбарладаг
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хариуцагч 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 13-94 ОРОулсын дугаартай NISSAN SAHHY маркын машиныг худалдсан байдаг.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Мөн 243 дугаар зүйлийн 243.2-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж хуульчилсан байдаг.
Үр шим болон эрсдэл шилжихдээ худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилждэг онцлогтой.
Худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа гэрээг амаар, бодит үйлдлээр болон бичгээр байгуулна.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж тус тус хуульчилж өгснөөс харахад автомашины худалдан авагчийн нэр дээр шилжүүлээгүй байгаа нь өмчлөх эрх нь нэхэмжлэгч эзэмшилд хэвээр байна гэж дүгнэхээр байна.
Мөн дээрхи авто машин нь 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр эрх шилжүүлэх итгэмжлэлийн дагуу шилжүүлэг хийгдээгүй ба 13-94 ОРОулсын дугаартай NISSAN SAHHY маркын машин нь одоог хүртэл нэхэмжлэгч нэр дээр бүртгэлтэй байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд байна.
Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.16-т зааснаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг эзэмшигч өөрөө төлөх учиртай.
Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид ямар хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч холбогдуулан гаргасан нэхэмжлэгч татвар 96120 төгрөг, торгууль 960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА