Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2023/01472

 

 

 

 

 

2023 11 23 142/ШШ2023/01472

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******, 14 дүгээр гудамжинд байрлах ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД:9069798, 99078172/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт оршин суух, Зутан овогт Дашнямын Баянцагаан /РД:РЛ99081017/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1 599 285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр  сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагч *******д холбогдуулан 1 599 285 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 774 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 2 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна. ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа зөөврийн цэнэглэгч 4 ширхгийг хаяж үрэгдүүлсэн, соронзон цэнэглэгч 1 ширхэг, хяналтын тоног төхөөрөмж цахим бугуйвч 1 ширхгийг эвдсэн нэг бүрийн үнэ 780 000 төгрөг, цахим бугуйвч ашиглалтын төлбөр 237 хоног ашигласан хугацааны нийт 1 599 285 төгрөгийн хохирол учруулсан тул *******аас гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 3.Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хотод төрсөн. Ам бүл-5, аав, ээж, дүүгийн хамт хотод амьдарч байгаа. 2021 оны 12 сард цахим бугуйвч зүүж байх хугацаандаа зөөврийн цэнэглэгч 3 ширхэгийг алга болгож буцааж өгсөн. Мөн 2021 оны 12 сард цахим бугуйвч гардаж авахдаа цахим бугуйвч 1 ширхэг, соронзон цэнэглэгч 1 ширхэг гардаж авсан нь үнэн болно гэжээ.

 4.Нэхэмжлэгчээс дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/774 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 3-7/, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7-8/, цахим бугуйвч, тоног төхөөрөмж ашигласан зардлыг төлөх мэдэгдэл /хх-ийн 9-13/, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 14/, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 15/, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 16/, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж устгаж, үрэгдүүлсэн болон хаяж гээгдүүлсэн тохиолдолд дахин олгосон тэмдэглэл /хх-ийн 17-18/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх-ийн 19/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зөрчлийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 20/, Бодь электроникс ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21/3295 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 21/, цахим бугуйвч болон түүний иж бүрдэл үнийн задаргааны хуулбар /хх-ийн 22/ зэрэг баримтыг хэрэгт хавсаргасан.

Хариуцагчаас: дансны хуулга /хх-ийн 16-44/ зэрэг баримтыг хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагч *******д холбогдуулан цахим бугуйвчийн үнэ 1 599 285 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 774 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 2 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна. ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа зөөврийн цэнэглэгч 4 ширхгийг хаяж үрэгдүүлсэн, соронзон цэнэглэгч 1 ширхэг, хяналтын тоног төхөөрөмж цахим бугуйвч 1 ширхэгийг эвдсэн нэг бүрийн үнэ 780 000 төгрөг, цахим бугуйвч ашиглалтын төлбөр 237 хоног ашигласан хугацааны нийт 1 599 285 төгрөгийн хохирол учруулсан тул *******аас гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч ******* нь Миний бие нь 1999 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хотод төрсөн. Ам бүл-5, аав, ээж, дүүгийн хамт хотод амьдарч байгаа. 2021 оны 12 сард цахим бугуйвч зүүж байх хугацаандаа зөөврийн цэнэглэгч 3 ширхэгийг алга болгож буцааж өгсөн. Мөн 2021 оны 12 сард цахим бугуйвч гардаж авахдаа цахим бугуйвч 1 ширхэг, соронзон цэнэглэгч 1 ширхэг гардаж авсан нь үнэн гэхдээ цэнэглэгчийг нь буцааж өгсөн гэж маргадаг.

2. Хариуцагч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж, эрх үүрэгтэйгээ танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

3. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/774 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 3-7/, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7-8/, цахим бугуйвч, тоног төхөөрөмж ашигласан зардлыг төлөх мэдэгдэл /хх-ийн 9-13/, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 14/, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 15/, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 16/, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж устгаж, үрэгдүүлсэн болон хаяж гээгдүүлсэн тохиолдолд дахин олгосон тэмдэглэл /хх-ийн 17-18/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх-ийн 19/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зөрчлийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 20/, Бодь электроникс ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21/3295 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 21/, цахим бугуйвч болон түүний иж бүрдэл үнийн задаргааны хуулбар /хх-ийн 22/ зэрэг баримтыг хэрэгт хавсаргасан үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч ******* нь ял эдлэх хугацаандаа цахим бугуйвчийг гэмтээсэн гэж тайлбарлаж байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглах тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, эсхүл хэвийн ажиллагааг нь сарниулсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, гэм буруутай этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь цахим бугуйвчын үнэ 1 599 285 төгрөгийг *******аас шаардах эрхтэй байна.

6. Хариуцагч ******* нь Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 29ны өдөр, 2022 оны 03 дугаармсарын 03-ныөдөр 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр тус тус хүлээлгэн өгсөн ба цахим бугуйвч, тоног төхөөрөмж ашигласан зардлыг төлөх мэдэгдэл, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж устгаж, үрэгдүүлсэн болон хаяж гээгдүүлсэн тохиолдолд дахин олгосон тэмдэглэл, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зөрчлийн тэмдэглэлийн хуулбар, цахим бугуйвчийн оосор доторх мэдээлэл илгээх үүрэг бүхий ялтас гэмтсэн нь их биетэй хамт солигддог тул уг бугуйвчийг цаашид дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

7. Иймд хариуцагч *******аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д зааснаар цахим бугуйвчийн үнэ 1 599 285 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх тул хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 40539 төгрөгийг гаргуулж Төрийн санд олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д зааснаар хариуцагч *******аас цахим бугуйвчийн үнэ 1599285 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******аас 40539 төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.