Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2023/01502

 

 

 

 

 

2023 11 29 142/ШШ2023/01502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,  ХХК /Утас: 99540000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 б хороолол 46 тоот хаягт байрлах  ХХК /регистрийн дугаар: 3192067,*******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гий үүрэгт 1,115,583,029 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч  ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гий үүрэгт 1,115,583,029 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Уул МенежментХХК ХХК-тай 440,000 /дөрвөн зуун дөчин мянга/ ам доллар үнэ бүхий 10,000 /арван мянган/ тонн төмрийн хүдэр Худалдах худалдан авах гэрээ №NВ2020/01/15 дугаартай гэрээ байгуулсан. Тус гий 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан 440,000/дөрвөн зуун дөчин мянган/ ам долларыг Их Уул Менежмент ХХК-ний Банкны тоот данс руу ХХК-ний олон Улсын тоот данснаас шилжүүлэн төлсөн. Их Уул Менежмент ХХК 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхний ээлжийн цувааг №NВ2020/01/15-тоот гий 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг зөрчин 22 хоногийн дараа -н хот руу 3,351.150 тонн эхний ээлжийн төмрийн хүдрийг цуваа явуулсныг ХХК хүлээн авсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Их Уул Менежмент ХХК гий үүргээ биелүүлэхгүй алга болж цагдаагийн байгууллагад хандсан болов ч Иргэний эрх зүйн маргаан байна гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс цагдаагийн байгууллага татгалзан шийдвэрлэсэн. № гий 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан 6649 тонн төмрийн хүдэр ачсан 2 болон 3 дугаар Воганы цувааг худалдагч тал худалдан авагчид өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй байна. №NB2020/01/15 гий төлбөрт төлсөн 440,000 /дөрвөн зуун дөчин мянган/ ам доллароос 147,451 ам долларын 3,351.150 тонн төмрийн хүдрийг худалдан авагч тал хүлээн авсан. Үлдэгдэл 292,549.040 /хоёр зуун ерэн хоёр мянган таван зуун дөчин есөн / ам долларыг 2020 оны 01 дүгээр сард шилжүүлэн өгсөн Монгол банкны нэг ам долларын ханш болох 2744,38 төгрөгт хөрвүүлэхэд 802,866,722.372 /найман зуун хоёр сая найман зуун жаран зургаан мянга долоон зуун хорин хоёр/ төгрөг болсон. -Төмрийн хүдэр Худалдах худалдан авах гэрээ-ний 6-дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт: төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0.05% торгууль тооцон гэж заасны дагуу 802,866,722.372 /найман зуун хоёр сая найман зуун жаран зургаан мянга долоон хорин хоёр/ төгрөгний 0.05%-ийн хоногийн торгууль 401,433 /дөрвөн зуун нэг мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөг, -2020 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдөр хүртэл 779 хоног өнгөрсөн бөгөөд 401,433 төгрөг*779 хоног=312,716,307 төгрөг/гурван зуун арван хоёр сая долоон зуун арван зургаан мянга гурван зуун долоон /төгрөг, -802,866,722.372 төгрөг /үндсэн төлбөр/+312,716,307 төгрөг /торгууль/=1,115,583,029 /нэг тэр бум нэг зуун арван таван сая таван зуун наян гурван мянга хорин есөн/ төгрөг болсон. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн № NВ2020/01/15 дугаартай төмрийн хүдэр Худалдах Худалдан авах гэрээ-ний үүрэгт Хариуцагч Их Уул менежментХХК-с 1,115,583,029 /нэг тэр бум нэг зуун арван таван сая таван зуун наян гурван мянга хорин есөн/ төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж нэхэмжлэгч -ын ХХК-ний нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлдэн хангаж шийдвэрлэнэ өгнө үү гэж тайлбарласан.

 3.Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: -ын ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн NB2020/01/15 дугаартаи "Худалдах Худалдан авах" гий үүрэгт 1,115,585,029 төгрөг гаргуулах, Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулах" шаардлага бүхий иргэний хэрэгт би хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжтүй тул энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь гий үүрэгт 802,866.722.372 /найман зуун хоёр сая найман зуун жаран зүргаан мянга долоон зуун хорин хоёр/ төгрөг, торгууль 312,716,307 /гурван зуун арван хоёр сая долоон зуун арван зургаан мянга гурван зуун долоон/ төгрөг, нийт 1 115.583.029 /нэг тэрбум нэг зуун арван таван сая таван зуун наян гурван мянга хорин есөн мянга/ төгрөгийг гаргуулахаар шаардсан байх бөгөөд үүнээс гий торгууль буюу алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь тухайн цаг үед дэлхийн нийтийг хамарсан Коронавируст халдвар (Ковид-19 цар тахал гарсаны улмаас гий зүйлийг нийлүүлэх үйл ажиллагаа зогсонги байдалд орж улмаар гий зүйл буюу төмрийн хүдрийг гд заасан хугацаанд тээвэрлэн илгээх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Талуудын хооронд байгуулагдсан гий 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Гий аль нэг тал давагдашгуй хучин зуйл тухайлбал газар хөдлөлт, үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн ишйдвэр, оролцоо гэх мэт нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүпэх боломжгүй болсон тохиолдолд гий хириуцлага /алданги, торгуупь/-с чөлөөлөгдөх үндэслэл болох бөгөөд уг байдлын талаар нөгөө талдаа мэдэгдэж харилцан зөвшилцөлд хүрнэ. " гэж, 7.2 дахь хэсэгт Төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, мэдэгдэл нь давагдашгүй хүчин зүйлийн нотолгоо болно" гэж заасан. Мөн хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 15-ний NВ2020/01/15 дугаартай Худалдах, Худалдан авах гэрээ-ний дагуу 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр эхний 50 полувагон 3,351.1З тн төмрийн хүдрийг /Eren dap/ нөхцөлөөр нийлүүлсэн. Түүнчлэн хариуцагч нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний А-21/42 дугаар албан бичигт дурдсан нөхцөл байдлын улмаас гий үүргээ биелүүлж чадаагүй бөгөөд гий үлдэгдэл 6,648,85 тн төмрийн хүдрийн төлбөр болох 292,549.40 ам.долларыг буцаан төлөх хүсэлтэй байгаа тухайгаа дээрх албан бичгээр мэдэгдсэн. Иймд гд заасан давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл торгууль 312 716 307 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 4.Нэхэмжлэгчээс  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2387 дугаартай итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 687 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/750 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/2511 дугаартай гомдлын хариу өгөх тухай албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А-21/42 дугаартай хүсэлт, ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн АБ-22/20 дугаартай мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа,

Хариуцагчаас: ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 02/278 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, зэрэг баримтыг хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч  ХХК-ийн нь ХХК ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гий үүрэгт 1,115,583,029 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

  2.1.Нэхэмжлэгч  ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд:

а. Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10,000 /арван мянган/ тонн төмрийн хүдэр Худалдах худалдан авах гэрээ №NВ2020/01/15 дугаартай гэрээ байгуулсан. Тус гий 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан 440,000 /дөрвөн зуун дөчин мянган/ ам долларыг Их Уул Менежмент ХХК-ний Банкны тоот данс руу ХХК-ний олон Улсын тоот данснаас шилжүүлэн төлсөн. Их Уул Менежмент ХХК 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхний ээлжийн цувааг №NВ2020/01/15-тоот гий 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг зөрчин 22 хоногийн дараа -н хот руу 3,351.150 тонн эхний ээлжийн төмрийн хүдрийг цуваа явуулсныг ХХК хүлээн авсан.

  б. Нэхэмжлэгч нь гий 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан 6649 тонн төмрийн хүдэр ачсан 2 болон 3 дугаар Воганы цувааг худалдагч тал буюу ХХК нь худалдан авагчид өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн NВ2020/01/15 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-нд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулж хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хэдийгээр талуудын байгуулсан дээрх гүүдээс үзэхэд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байгаа боловч энэхүү гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээжээ. Энэ нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болдог тул энэ гд худалдах худалдан авах гий талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаардаг.

  Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул шүүх зохигчийн хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан гий харилцаа үүссэн байна гэж үзлээ.

  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ-ний хувьд тодорхой хөрөнгийг шилжүүлэх нөгөө талын үүргийн хариу төлбөр болгож, тухайн гий зүйлийн үнийг төлдөг бол Арилжааны гэрээ-нд үнэ төлөхгүй, харин нөгөө талын шилжүүлэн өгсөн хөрөнгийн хариуд өөрийн хөрөнгийг шилжүүлснээр гий үүрэг биелэгддэг онцгой төрлийн гэрээ юм.

  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Энэхүү зохицуулалтаар худалдан авсан зүйлийн үнийг төлөх нь худалдан авагчийн үндсэн үүрэг байна.

  4.2.Нэхэмжлэгч ХХК нь NВ2020/01/15 дугаартай гий 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан 440,000 /дөрвөн зуун дөчин мянган/ ам долларыг Их Уул Менежмент ХХК-д төлсөн талаар талууд маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

  4.3. Хариуцагч нь гий 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан 6649 тонн төмрийн хүдэр ачсан 2 болон 3 дугаар Воганы цувааг ХХК-д нийлүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсэх үндэслэл болжээ.

  Нэхэмжлэгч ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн NВ2020/01/15 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 1,115,583,029 /нэг тэр бум нэг зуун арван таван сая таван зуун наян гурван мянга хорин есөн/ төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн, хариуцагчийн гий үлдэгдэл 6,648,85 тн төмрийн хүдрийн төлбөр болох 292,549.40 ам.долларыг буцаан төлөх хүсэлтэй байгаа тухайгаа албан бичгээр мэдэгдсэн. Гд заасан давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл торгууль 312 716 307 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

  Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээ ёсоор хариуцагч Их Уул Менежмент ХХК нь 6,648,85 тн төмрийн хүдрийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч ХХК-д хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй, нэхэмжлэгч уг гээс  татгалзаж, 1,115,583,029 /нэг тэр бум нэг зуун арван таван сая таван зуун наян гурван мянга хорин есөн/ төгрөг гаргуулахаар шаардаж байгаа гэж тайлбарласан тайлбар үндэслэл бүхий байна. Учир нь талуудын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн NВ2020/01/15 дугаартай Худалдах худалдан авах гий 7 дугаар зүйлийн 7.2-т Гий аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол нөгөө талын санаачлагаар цуцалж болно гэжээ.

4.4.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан.

Хариуцагч Их Уул Менежмент ХХК нь 6,648,85 тн төмрийн хүдрийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч тэр үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн NВ2020/01/15-гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрээг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой бөгөөд мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул ...Цагдаагийн газарт гомдол гаргасан. Хариуцагч нь хэл сураггүй алга болсон гэх нэхэмжлэгчийн тайлбараар мэдэгдсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гд заасны дагуу аль нэг тал нь гээс татгалзсан бол талууд гий гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

  Гэрээг цуцлах, гээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гий хувьд байх ойлголт бөгөөд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүсдэг. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гд заасны дагуу гий нэг талын хүсэл зоригоор буцаахыг гээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гий хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

Гээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гий харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэгээрээ онцлогтой.

Нэхэмжлэгч Их Уул Менежмент ХХК нь гээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу төлөгдөөгүй үнийн дүнгээс 802,866,722.372 төгрөгний 0.05%-ийн хоногийн торгууль 401,433 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдөр хүртэл 312,716,307 төгрөг, 802,866,722.372 төгрөг, 312,716,307 төгрөгийн торгууль 1,115,583,029 төгрөг нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан ба 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн NВ2020/01/15 тоот гий дагуу  хариуцагч Их Уул Менежмент ХХК аас 1,115,583,029 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

  5.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 735 868,15 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Их Уул Менежмент ХХК -иас 5 276 224 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

  6. Шүүх хариуцагч Их Уул Менежмент ХХК-д 2023.07.04-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан, эрх, үүргийг нь танилцуулсан бөгөөд хариуцагчаас 2023.07.18-ны өдөр хариу тайлбарыг бичгээр ирүүлсэн байх ба тухайн хэргийг шийдвэрлэх шүүгч миний ээлжийн амтралт 2023.07.17-ны өдрөөс эхлэсэн тул шүүх хуралдааныг 2023.10.24-ний өдрийн 09:00 цагт товлож, 2023.10.10-ны өдөр 182/ШЗ2023/12726 дугаартай Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн  232.8-т зааснаар Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж хуульчилсан байна.

Иймд хариуцагч ХХК-иас үндсэн төлбөр 802,866,722, төгрөг, торгууль 220,788,15 төгрөг нийт 1 023 654 872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 91,928,157 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.8, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч ХХК-иас үндсэн төлбөр 802,866,722, төгрөг, торгууль 220,788,15 төгрөг нийт 1023654872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 91,928,157 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангасугай

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 735 868,15 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 276 224 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.