| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2025/0020/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/17 |
| Огноо | 2026-01-02 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/17
2026 01 02 2026/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж, Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Галхүү хөтөлж,
-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,
-иргэдийн төлөөлөгч С.Э,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О түүний өмгөөлөгч Н.Энх-Эрдэнэ /цахимаар/,
-шүүгдэгч Л.Б түүний өмгөөлөгч Д.Гансүх, Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овгийн Л-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434********* дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТК**** дугаарын регистртэй, Х овгийн Л.Б
Холбогдсон хэргийн агуулга:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн ***** нутаг дэвсгэрт иргэн Р.С-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь "... дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа..." бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Р.С нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан буюу “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Л.Б:“...Намайг цохихоор нь зөрүүлээд 2-3 удаа цохисон. Хацараас нь цус гарахад нь арчиж өгөөд салсан...” гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О:
“...2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Н.Ч эгч залгаад “аав чинь бөөлжөөд, халуураад эвгүй болчихлоо” гэж хэлж байсан ба аав руу залгаад асуухад “зүгээр ээ хариад залгая” гэж хэлсэн ба төд удалгүй Н.Ч эгч залгаад “аав чинь ухаангүй болчихлоо” гэж хэлсэн. Ер нь тэгээд Улсын гуравдугаар эмнэлэг рүү яваад ухаангүй байж байгаад өнгөрсөн. Шүүхийн шийдвэрийг хүндэлнэ. Өмнөх шийтгэх тогтоолоор гаргахаар шийдвэрлэсэн хохирлыг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан. Үүн дээр нэмээд сэтгэл санааны хохирлыг тухайн үед шийдсэн шийтгэх тогтоолоор төлсөн байдаг. Шүүгдэгчийн хувьд баримтаар гаргаж өгсөн хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 2434**** дугаартай хэргээс:
Улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-10 тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-18 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н “...Миний хувьд тухайн үед нь хажууд нь байгаагүй бөгөөд сүүлд буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн үедээ над руу аав залгаад хоолны хордлого л авчихсан юм шиг байна аав нь зүгээрээ гайгүй болоод элгээд ярина гэж хэлээд утсаа салгасан боловч 5 минутын дараа над руу Н.Ч гэж хамтран амьдрагч нь залгаад аав чинь ухаангүй болчихлоо ир гэж хэлхээр нь юу болсон талаар тодруулан асуухад 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Батсүх гэдэг хүнд зодуулаад гудамжинд хэвтэж байхад нь манай хүү олж авч ирсэн гэж хэлж байсан. Тэрнээс хойш гэртээ байсан сүүлийн хоёр хоногийн өмнөөс дотор нь муухайраад даралт нь ихэссэн гэж сонссон тэрнээс биш яг хажууд нь бол байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Г-н “...Лавлагаанаас харахад дээрх Р.С нь хөнгөлөлтөөр тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн **** дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.А-ын “...Би 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд гэртээ байж байх үед миний төрсөн дүү С.Н миний утас руу залгаад аавын бие муу байна 3 дугаар эмнэлэг дээр үзүүлсэн чинь гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл гэж байна гэж ярьсан. Тэгээд дараа нь ярихдаа аав гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орохоор боллоо зүүн шанаа нь хавдартай хөхөрсөн байна гэж ярьсан. Тэгээд би 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ирээд Р.С ахын охин О-с юу болсон талаар асуухад аав хүнтэй урд өмнө нь зодолдсон тэгээд аавыг хаячихсан байхад нь хүн очиж авсан юм шиг байна. Тэгээд би Р.С ахын эхнэр Н.Ч эгчээс юу болсон талаар асуухад 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ******-д хүмүүстэй архи уугаад зодолдсон гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Л-ийн “... Би 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 14 цагийн үед манай эхнэр Ц.З нь миний утас руу залгаад С.С бид хоёр С эгчийнд төмс ялгаж байсан чинь Р.С ах бөөлжөөд байна ирээд авчих гэсэн. Тэгээд би ээжтэй хамт очоод Р.С ахыг аваад сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэгт эмчилгээ хийлгээд байж байтал 16 цаг өнгөрч байх үед бие нь муудаад ухаан алдсан. Тэгээд орой нь сумын эмнэлгийн машинаар Улаанбаатар хотод 3-р эмнэлэгт ирж үзүүлэхэд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэсэн тэгээд гэмтлийн эмнэлэг ирээд яаралтай хагалгаанд орсон одоо ухаан ороогүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Ч-ын “...Миний нөхөр Р.С нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өглөө бага хүү Д-ийн хамт Төв аймгийн ******багт байдаг С гэх айлд очиж ялгасан төмс хиллэнэ гээд явсан. Өдөр 13 цагийн үед миний утас руу залгаад Р.С-н даралт ихсээд байх шиг байна. Сая өдрийн хоол идээд бөөлжөөд байна гэхээр би хүү Ч.Л-ийн хамт очиж аваад гэрээрээ орж хувцсыг нь солиод сумын эмнэлэгт үзүүлсэн. Би эмнэлэгт очоод хоолны хордлогод орчих шиг боллоо даралт нь ихсээд бөөлжөөд байна гэж хэлсэн. Тэгээд эмч нар үзээд согтолтын эсрэг болон даралт буулгах тариа хийсэн. Хэсэг хугацааны дараа даралт нь буугаагүй байсан болохоор шээс хөөх фурсамед, магнизмтай тусал зэргийг хийсэн. Тэгээд ойр ойрхон 2-3 удаа шээгээд даралт нь бага зэрэг буугаад дахиад ихсээд тогтворгүй байгаад байсан. Бие нь сулбайгаад унтах гээд байсан. Тэгтэл Бадамцэцэг гэдэг эмч хордлого тайлан рингер дусал хийсэн. Би Бадамцэцэг эмчид манай хүн цэргийн баярын үеэр шанаандаа цохиулчихсан хавдаж, хөхөрсөн байсан түүнээс болсон байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд тархины үйл ажиллагаа сэргээх эмчилгээ хийсэн тэгтэл ухаангүй болчихсон. Хэсэг харж байгаад Улаанбаатар хот руу эмнэлгийн машинаар тээвэрлэж Улсын нэгдсэн 3-р эмнэлэгт ирээд толгойны томо графикт үзүүлэхэд бэртлийн улмаас харвалт өгсөн байна гэж хэлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирээд хагалгаанд орсон одоо ухаангүй биеийн байдал муу байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.З-ийн “...Би 2024 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг 30 минутын үед Төв аймгийн Жаргалант ***** багт байдаг гэрээсээ хадам аав Р.С-ын хамт тус багт байдаг С гэх айлд төмс явгахаар явсан юм. эгчийнд очоод хашаанд нь би төмс ялгасан, хадав аав Р.С ялгаж шуудайлсан төмсийг клограммлаж амыг нь боох ажил хийж байсан. Өдөр 13 цагийн үед өдөр хоолоо идэж байтал хадам аав Р.С хоол идэж байгаад бөөлжсөн. Тэгэхээр нь би нөхөр Б.Л рүү утсаар залгаад хадам аав бөөлжөөд байна ирж ав гэх хэлсэн. Удалгүй Б.Л, хадам ээж А.Ч хоёр хамтдаа ирээд хадам аавыг аваад сумын эмнэлэг явсан. Орой нь эмнэлэгт ухаангүй болчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Т-ын “...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчим миний төрсөн дүү болох Т надад хэлээд төмс ачаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд хажуу талынхаа айлд болох Д-д орсон юмаа. Дүү Т-ын төмс нь Д-ийн зооринд байсан бөгөөд тухайн төмс ачих үед Р.С хоёр бандитайгаа, мөн эхнэр бэр нарынхаа хамтаар тэгээд би болон дүү Т нар төмс ачсан юмаа. Төмсөө гялс ачаад цаг шахуу л болсон байх тэгээд Р.С-ын нэг банди нь манай дүү Төмөртулгын хамтаар Улаанбаатар хот руу төмсөө аваад явсан би Р.С-ыг аваад гэр лүүгээ явсан бусад нь тэндээсээ салцгаасан юмаа. Ингээд би Р.С-т нэг үеийнхэн найзууд юм чинь манайд ганц юм байгаа цэргийн баяраар уулзаж чадаагүй юм чинь ганц юм уучихъяа гэж хэлээд дагуулаад гэртээ ойролцоогоор 13 цагийн орчим байсан байх орсон юмаа. Тэгээд бид хоёр манай гэрт ороод би гэрт байсан 0,5-тай Агар нэртэй архиа задлаад бид хоёр юм бариад Р.С дуу дуулаад ууж дуусгасан юмаа. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй юмаа. Ингээд архиа 1 цаг шахуу ууж дуусгаад би гэрт байсан толгой шийрийг гадаа хуйхлахаар болоод хамт гараад хашааны урд талын нүүр хэсэгт байх зуухны хажууд очоод тэнд байсан урт сандал дээр суугаад толгой шийрээ хуйхалж эхэлсэн бөгөөд тэр үед Р.С дахиад нэг шил архи авна гээд машинтай явсан бөгөөд нэг их удалгүй хагас шил Чингэс нэртэй архи бариад ороод ирсэн ирэхдээ замд хүмүүс таараад задалчихлаа гэж хэлсэн юмаа. Тэгээд бид хоёр тэр архийг уугаад юм ярингаа толгой шийрээ хуйхлаад сууж байтал гаднаас нутгийн дүү болох Л.Б ороод ирсэн юмаа. Л.Б, Р.С нар бие бие нээ таньдаг өмнө нь алтанд хамт явж байсан гээд их л найрсаг юм яриад нөгөө архинаас хувааж ууж байсан юмаа. Тэгж байсан чинь гэнэт л Л.Б, Р.С хоёр зууралдаад босоод ирсэн бөгөөд Л.Б нь Р.С-ын нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиод авсан харин Р.С нь Л.Б-ийг цохиж амжаагүй байж байхад нь би дундуур нь ороод салгасан тэгтэл Р.С шарахлсандаа хажууд хайс түшүүлээд тавьсан байсан хүрзийг аваад Л.Б-ийг цохих гэхээр нь би хүрзийг нь барьж аваад болиулсан. Яг энэ үед манай төрсөн дүү Г өвөртөө бас нэг жижиг архи хийчихсэн орж ирэхээр нь би уурлаад яв зайл гээд хөөгөөд гаргасан. Тэгээд би Л.Б-ийг чи хөгшин хүнийг яах гээд байгаа юм яв эд хөөсөн чинь манай хойд талын хашаа давах гэж байхдаа хашааны хоёр ширхэг банз сугалж аваад над руу шидсэн тэрийг нь би барьж аваад хаясан тэгээд эргээд толгой шийр хуйхалж байсан газраа ирсэн чинь Л.Б тойроод араас ороод ирсэн тэгээд Л.Б, Р.С хоёр гараад явсан бөгөөд манай баруун талын хашааны Д-ийн урд талд очоод зодолдсон байсан тэрийг нь Д харсан гэж хэлсэн харин би Ө.Т руу утсаар залгаад болсон асуудлыг хэлсэн чинь хотод явж байна гэхээр нь Р.С-ын эхнэр лүү нь залгаад танай нөхөр Л.Б-тэй маргалдаад байна ирж ав гэж хэлсэн. Миний хувьд тухайн үед толгой шийрээ хуйхалж байсан болохоор сүүлийн зодооныг нь бол очиж хараагүй Л.Б, Р.С нартай уулзаагүй юмаа. Миний мэдэх зүйл ийм л байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Г-ийн “...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 13-14 цагийн орчим байсан байх яг сайн цагийг нь сайн санахгүй байна би нэг шил архи уучихсан байхдаа төрсөн ах болох Ө.Т-ын очиж усны талон авах гээд гэрт нь ирсэн юмаа тэгтэл ах хашаан дотроо үүд хэсэгтээ толгой шийр хуйхлаад байж байсан бөгөөд мөн тэнд Л.Б, Р.С нар байсан тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан намайг орж ирэхэд Л.Б, Р.С хоёр зөрөөд гарсан тэгтэл ах намайг чи архи уусан байна яв гээд байхаар нь хашаанаас нь гарсан чинь хашааны үүдэнд Л.Б, Р.С хоёр хоорондоо зодолдоод дээр доороо ороод байж байхаар нь очоод салгасан. Тэгтэл зүгээр болохгүй дахиад бие биенийхээ нүүр хэсэгт цохисон мөн Р.С газар унагаад дээрээс нь хөлөөрөө толгой руу нь мөн мөр хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн шиг санагдаж байна. Тэгээд би хөөш наадах чинь хөшин хүн ш дээ гэж орилоод очоод салгасан тэгээд Р.С босоод иртэл дахиад Л.Б татаад газар унгачихсан тэгээд зодоон цохион дуусаад Р.С-ыг Л.Б босгоод байж байтал Р.С-ын хүүхэд нь машинтай ирээд Р.С-ыг аваад явсан. Миний харсан зүйл бол энэ л байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Г-ийн дахин өгсөн “...Намайг ахын хашаанд ороход өөдөөс зөрөөд гарч явсан тэгээд ах намайг хөөгөөд гаргасан чинь хашааны хажуу талд хоорондоо зууралдаад авчихсан байсан намайг гарч ирэхээс өмнө нь хэн хэнийгээ яаж цохисныг мэдэхгүй тэгээд би салгаад явуулсан чинь баруун талын хашааны урд талд дахин очоод Л.Б Р.С-ыг нүүр хэсэг рүү нь гараараа цохиж унагаад газар унахлаар нь дээрээс нь нүүр болон цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд авсан тэгээд би наанаас нь хөөш чи наад настай хүнээ боль гэж хэлээд очиход дээр доороо ороод давхралдаад унасан тэгээд би босгож ирээд харахад Р.С-ын хамраас нь цус гарчихсан байсан тэгээд Л.Б хамраас гарсан цусыг нь арчиж өгч байхад Р.С-ын хүүхэд нь ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Д-ийн “...Манай хашаанд Ө.Т төмсөө зоорилсон байсан юмаа улмаар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төмсөө ачих гээд Р.С-ыг хүүхдүүдтэй нь ямар ч байсан авч ирсэн байсан тухайн үед би 1 нас 5 сартай ачаа харж байсан учир гэрээс гараагүй юмаа. Иргээд төмсөө ачиж дуусгаад явцгаасан миний хувьд цаг хараагүй болохоор хугацааг нь сайн санахгүй байна. Тэгээд нэлээн байж байсан чинь хашааны гадаа хүн наадах чинь хөгшин хүн шүү дээ гэж хэлээд чангаар орлох шиг болохоор нь цонхоороо хартал Л.Б Р.С-ыг татаад унагаж байсан. Тэгээд Р.С нь газар унаад босож чадахгүй байхаар нь би Ө.Т руу залгаад та нар энэ хүнээ аваач ээ гэж хэлээд утсаар ярьж байхад Л.Б босгоод авсан юмаа тэр үед Д.Г хажууд нь байсан юмаа. Тэгээд би тэр талаар Ө.Т-д хэлж байтал машин нь ирээд Р.С-ыг аваад явсан энэ асуудал ойролцоогоор 5-10 минут л болсон байх миний хувьд хашааны гадна болсон асуудлыг хашаан дотор байх байшингийнхаа цонхоор л харсан юмаа. Миний мэдэх зүйл гэвэл энэ л байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.С-ын “...Би Төв аймгийн Жаргалант суманд хувиараа төмс тарьдаг юм. 2024 оны 03 дугаар сарын эхээр манайх хашаандаа хураасан төмсөө ялгаж байсан бөгөөд хүн хүч дутаад байсан учир Э, О, Д, О, Л, З, Б нарыг ажиллуулж төмсөө ялгаж байсан юм. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагийн үед санагдаж байна Р.Сүхбаатар манай хашаанд хүрээд ирсэн бөгөөд ирэхээр нь би "Манайд ажиллах уу?" гэхэд Р.РСүхбаатар зөвшөөрөөд манай хашаанд жинлэх дээр ажиллаж эхэлсэн. Уг өдрийн 13 цагийн үед манай ажилчид хашаанд дотор байдаг гэрт хоолондоо орсон. Р.РСүхбаатар хоолонд их сайн бөгөөд тухайн үед хоол бага идээд байхаар нь би "Яагаад хоолонд муу болчихоо вэ?" гэхэд "Хоол идэх хүсэлгүй байна" гэж байсан. Тэгээд 18 цагийн үед ажил тарцгаагаад гэр гэр лүүгээ явсан. Маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагийн үед дээр дурдсан манай ажилчид манай хашаанд ирээд ажилдаа орсон бөгөөд 11 цагийн үед Р.С над дээр ирээд "Толгой өвдөөд байна, толгойны эм байвал өгөөч" гэхээр нь би цитармон гэдэг эм өгсөн. 12 цагийн үед Р.С над дээр дахин ирээд "Толгойны өвчин намдахгүй байна яах уу?" гэхээр нь Полдамин гэдэг толгойны эм өгөөд даралтыг нь үзэхэд даралт нь өндөр гарсан. Даралт нь өндөр гарахаар би "Чи яваа, харь" гэсэн чинь "Үгүй би ажиллана, яагаад хүн хөөгөөд байгаа юм бэ?" гээд байхаар нь би Лориста гэдэг даралтны эм өгөхөд Р.С ажил руугаа гарсан. Тэгж байгаад 13 цагийн үед манай ажлынхан хоолондоо орсон бөгөөд Р.С бас л хоол бага идээд сууж байгаад хоолны ширээн дээрээ надтай хамт үлдсэн, бусад хүмүүс ажилдаа орсон. Тэгсэн Р.С надад хандаж "Намайг хүн зодчихсон юм аа" гэхээр нь би "Хэн зодсон юм бэ? Зодуулснаас чинь болж толгой чинь өвдөөд байгаа юм биш үү?" гэсэн чинь Р.С надад хандаж "Намайг Л.Б зодсон" гэхээр нь би "Чи Гэмтлийн эмнэлэг рүү явж тархины зургаа авхуул ингэж байж болохгүй, эмнэлэг яв" гэсэн чинь "Яадаг юм билээ" гэж байгаад гэрээс гараад ажилчид дээр очоод төд удалгүй огиод эхэлсэн чинь Доржпүрэв эмнэлэг рүү явуулах гээд Б.Л лүү залгаад дуудсан. Үүний дараа би Р.С-ыг дагуулж гэртээ оруулаад орон дээр хэвтүүлэхэд хэдэн минутын дараа Л, Р.С-ын эхнэр Ч-тай машинтай ирсэн бөгөөд гэрт орж ирээд Р.С-ыг аваад Жаргалант сумын эмнэлэг рүү явсан. Тухайн үед 14-15 цагийн үед байсан байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.О-ны “...Би тухайн үед С.С гэдэг хүний хашаанд төмс ялгах ажил хийж байсан юм. Тус өдрийн өглөө 09 цагт хашаанд ирэхэд Д, Д-ийн хойд аав Р.С, манай дүү М.Л, Р.С-ын бэр болох Ц.З, Б нар цай уугаад сууж байсан. Тэгээд би очоод мөн цай ууж байтал Сүхбаатар "Толгой өвдөөд байна" гэж байсан. Тэгсэн чинь С.С, Р.С-т хандаж "Даралтаа үзүүлсэн юм уу?" гэж асууж байсан. Удалгүй бид нар ажилдаа гарсан Р.С төмс хиллэж, шуудайны ам боодог ажил хийж байсан ба 10 цагийн үед Р.С "Толгой өвдөөд байх чинь ээ" гэхээр нь Д "Та ээжээр даралтаа үзүүлээд гэртээ очоод хэвтэх үү?" гэсэн чинь Р.С "Гайгүй байх" гэж байсан. 10-11 цагийн үед Р.С, С.С-с эм авч ууна гээд С.С-ын гэр лүү орсон ба удалгүй "Толгойны эм уучихлаа" гээд гарч ирээд ажлаа үргэлжлүүлж хийсэн. 13 цагийн үед бид нар хоолондоо орохоор С.С-ын гэрт ороод хоол идэж байтал Р.С "Толгой өвдөөд байна" гээд хоол бага идэж байсан. Бид нар хоолоо идэж дуусаад ажилдаа гарсан бөгөөд Р.С, С.С-тай хамт гэрт үлдсэн. Удалгүй хэдэн минутын дараа Р.С, С.С-ын гэрээс гараад ирсэн бөгөөд "С.С-т даралтаа үзүүлчихлээ” гээд гараад ирсэн. Тэгээд байж байтал хүн огих чимээ гарахаар нь манай ажлынхан хартал Р.С хашааны буланд бөөлжөөд зогсож байсан Тэгэхээр нь бид нар Р.С-ыг "Нааш ир, ирж суу" гэхэд Р.С хүрээд ирсэн бөгөөд ирэхээр суулгахад Д Р.С-ыг эмнэлэг рүү явуулах зорилгоор Б.Л-г утсаар дуудсан. Дуудсаны дараа гэрээс С.С гарч ирээд Р.С-ыг сугадаж гэр лүүгээ оруулсан. Хэдэн минутын дараа Б.Л машинтайгаа ирээд машинаа хашааны гадна орхиод ганцаараа хашаан дотор орж ирээд Р.С-ыг аваад гараад ирсэн. Хашааны үүдэнд Р.С бас бөөлжиж байгаа харагдсан. Тэгээд машинд суугаад яваад өгсөн, эмнэлэг явсан байх гэж бодож байна. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Л-ийн “...Би Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багт байдаг С.С гэдэг хүний хашаанд 2024 оны 03 дугаар сарын дундаас 04 дүгээр сарын эхэн хүртэл төмс ялгах ажил хийсэн. Ажиллаж байх хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж санагдаж байна. Уг өдрийн 09 цагт манай нутгийн зүс таних Р.С гэдэг хүн ажиллахаар ирсэн бөгөөд Р.С-ын хүү Д, бэр нь Ц.З, миний эгч О, зүс таних Б бид нар ажиллаж эхэлсэн. Уг өдрийн 13 цагийн үед бид нар С.С-ын гэрт хоолондоо орсон бөгөөд Р.С ах хоолны дуршил муу бага идэж байсан ба уг өдөр энэнээс өөр зүйл анзаараагүй 18 цагийн үед ажил тараад гэр гэр лүүгээ явсан. Маргааш нь мөн 09 цагт ажил цуглаад бид нар цай ууж байтал Р.С "Толгой өвдөөд байна" гээд байсан ба удалгүй бид нар ажилдаа гарсан, Р.С төмс хиллэж, шуудайны амыг уяад зоорины хажууд хураадаг ажил хийдэг байсан. 13 цагийн үед бид нар С.Сү-ын гэрт хоолондоо орж байхад Р.С хоолоо бага идээд "Толгой өвдөөд байна" гээд байхаар нь С.С, Р.С-ын даралтыг нь хэмжиж үзээд "Даралт чинь өндөр байна" гээд эм өгсөн. Тэгээд бид нар 13 цаг 30 минутын үед ажилдаа гарсан бөгөөд Р.С гэрт байж байгаад бид нарын араас гараад ирсэн. Хүн огих дуунаар хартал Р.С хашааны буланд бөөлжөөд зогсож байсан. Тэгэхээр нь бид нар Р.С-ыг газар суулгаад эмнэлэг рүү аваачих зорилгоор хүү Б.Л-ийг нь Д-ээр дуудуулсан. Дараа нь С.С гарч ирээд Р.С-ыг гэр лүүгээ оруулсан ба удалгүй Б.Л машинтайгаа ирээд Р.С-ыг аваад хашаанаас гарсан. Машиндаа суухаас өмнө Р.С дахин бөөлжиж байгаа харагдсан. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ц-ийн “...Би Р.С-тай 2010 оноос хойш найзалж байна. Р.С нь төлөв, түвшин зантай, нийтэч, ажилд их сайн хүн байгаа юм. Р.С архи дарс хэрэглэхээ болиод 7-8 жил болж байна. Өмнө нэг эхнэртэй байж байгаад салсан гэж сонссон, хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, хэзээ гэдгийг нь санахгүй байна сүүлд Н.Ч гэх эмэгтэйтэй суусан бөгөөд 3 дагавар хүүхэдтэй, Р.С нь Н.Ч Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д хоёулаа амьдардаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Э-ын “...Би Р.С-тай нэг нутгийн хүмүүс бөгөөд зүс танина. Хаа нэг таарахаараа мэнд устай явдаг юм. Архи дарс огт хэрэглэдэггүй, даруухан, ажил төрөл хийхдээ их сайн, голцуу гэртээ байж байдаг юм. Р.С нь Жаргалант сумын Баянбулаг ***** багийн нутаг дэвсгэрт дагавар хүүхдийнхээ хашаанд хамтран амьдрагч Н.Ч-ын хамт тусдаа амьдардаг байсан. Өөр хувийн зүйлийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.С-ийн “...Би Р.С-тай 1996 оноос хойш санагдаж найзалж байгаа юм. Манай газар тариалангийн ажилд их тусалдаг, тусархуу, ажилсаг, хүнтэй муудалцаж маргалдаад байдаггүй, архи дарс болон тамхи огт хэрэглэдэггүй, ихэнхдээ гэртээ байж байдаг бөгөөд Сэлэнгэд төрсөн хүүхдүүд нь байдаг гэж ярьж байсан. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна нэлээн олон жилийн өмнө Н.Ч гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод амьдарч байгаа 3 дагавар хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Т-ын “...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед би Улаанбаатар хот руу оруулах гээд Б.Д гэх хүний зоориноос Д-ийн портер маркийн машинд төмсөө ачих гэсэн хүн хүч дутаад байхаар нь ах Ө.Т-ын гэрт очоод ачаад өгөөч гэхэдӨ.Т ах зөвшөөрсөн бөгөөд Ө.Т ах, мөн зүс таних Р.С ах, түүний дагавар хүү Б.Л нар ирж надад туслаад миний машинд төмс ачиж өгсөн. Тэгээд 13 цагийн үед санагдаж байна миний машинд төмсөө ачиж дуусаад Д машинаа бариад би хажууд нь суугаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Улаанбаатар хотод төмсөө борлуулж байхад 15 цагийн үед санагдаж байна Б.Д над руу залгаад "Р.С-ыг Л.Б газарт унагачихсан дэвсээд зодоод байна, хөгшин хүнийг ингэж зодож болохгүй шүү дээ, Б.Л-т хэлээч" гэхээр нь би Б.Лв рүү залгаад "Р.С ахыг хүн зодоод байна гэнээ, очиж аваач" гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод төмсөө борлуулж дуусаад 18 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан бөгөөд Жаргалант суманд 22 цагийн үед Р.Д-ийн хамт ирсэн. Намайг Р.Д гэрт буулгаад гэр лүүгээ яваад өгсөн. Би гэртээ ороод хоол идчихээд 23 цагийн үед эхнэр М хамт Р.С ахын биеийн байдлыг асуух зорилгоор гэрт очиход Р.Сахын зүүн талын шанаа хэсэг халцарч, хөхрөөд улаан хүрэн болчихсон байхаар нь асуутал "Л.Б намайг зодсон зодсон" гэж байсан. Тэгэхээр нь би "Эмнэлэгт үзүүлээрэй" гэж хэлчхээд гэр лүүгээ хариад өгсөн. Үүнээс хойш би Р.С ахтай уулзаагүй, яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Б “...2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 30 минутад би ажил руугаа ороход яаралтай тусламж дээр эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан бөгөөд эмэгтэй нь "Даралтыг нь үзээд өгөөч энэ хүн огиод байна" гэхээр нь би хүлээн авах руу ороод байж бай гээд хэлчхээд өрөөнөөсөө чагнуурын аппаратаа авчхаад буцаад яаралтай очтол Буянаа эмч ирчихсэн даралтыг нь үзэж өгөхөд ихэссэн байна гээд даралтны бууруулах онилтын эсрэг тариа хийчхээд Улаанбаатар хот руу төрөх хүн аваад явсан. 15 цаг 20 минутын үед сувилагч над дээр хүрж ирээд "Нөгөө хүн ахиад огиод байна" гэхээр нь хүлээн авах дээр очиход эрэгтэй нь хувин дотор шар ногоон зүйлээр бөөлжсөн байхаар нь амин үзүүлэлтүүдийг нь үзэж, хаван буулгаж шээс хөөх тариа хийхэд 20 орчим минутын дараа тухайн эрэгтэй шээсэн байсан. Эхнэрээс нь "Стүжин их хэмжээгээр идсэн, тэрнээс болоод ингээд байх шиг байна, нэг идэхдээ их хэмжээгээр иддэг юм, тэрнээсээ болоод хордлого болох гээд байдаг юм “гэхээр нь би "Архи уудаг уу" гэж асуухад тэр эмэгтэй "Ерөөсөө архи уудаггүй" гэхээр нь хоолны хордлогод орсон байх гэж бодоод хордлого тайлах шингэн, эм өгсөн. Би буцаж өрөө рүүгээ ороод 20-30 орчим минут болж байхад сувилагч дахиж ирээд "Дахиад огиод байна" гэхээр нь би дотрын их эмч Бадамцэцэгийн хамт хулээн авах дээр очиж үзээд тухайн эрэгтэй унтсан байдалтай хэвтэж байсан. Бадамаа эмч тухайн эрэгтэйн рефлексийг нь үзэхэд, тархины цусан хангамж сайжруулах, тархины хаван хөөх, зүрхний цусан хангамж, бодсын солилцоо сайжруулах тарианууд хийгээд хүнээ ажигласан. Тэгээд хажуу айлынх нь хүн гээд наг эгч ирчихсэн байсан бөгөөд "2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүн архи уулгаад гэртээ авчраад зодчихсон юм шиг байна лээ" гэж байсан ба уг эрэгтэй хүний зүүн нүднийх нь доор хөхөрсөн байсан ба бүдгэрээд эдгэж байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Эхнэр нь гэх эмэгтэй анх бидэнд хунд зодуулсан гэж хэлээгүй хоолны хордлого байна гээд хураад ирсэн юм. 22 цаг хүртэл дээрх эмчилгээнүүдийг хийсэн бөгөөд хөршийнх нь хэлснээр гэмтэлтэй байж магадгүй гэж бодоод манай эмнэлэгт тоног төхөөрөмж байхгүй учир Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэг рүү Угтахбаяр гадаг эмч эмнэлгийн машинаар авч явсан бөгөөд 3 дугаар эмнэлэгт ирээд тархины зураг авхуулахад "Гэмтлийн дараах байна" гэмтэл рүү яв гэхээр нь гэмтэлд ирж үзүүлэхэд яаралтай хагалгаанд оруулна гээд аваад үлдсэн. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Г-ийн “...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Р.С гуай манай худгаас ус авах гэж ирээгүй. Ууг нь бол Р.С гэрийнхээ усыг байнга авдаг юм. Уг өдрөөс хойш бэр нь болох Ц.З байнга усаа авдаг болсон. Р.С нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гадуур явж байгаа харагдаагүй, гэрээсээ гараагүй байх гэж бодож байна. Хүмүүс худаг дээр Р.С ахыг нь 2024 оны 03 дугаар сарын 20-нд Ө.Т ахын гэрт хүнд зодуулсан гэж ярьж байсан. Тэрнээс болоод гэрээсээ гараагүй байх гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.А-ийн “...Би танина Л.Б бол миний нөхөр бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 81 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б-ийн “...Би танина Л.Б бол миний төрсөн аав байгаа юм аа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.А-ын “...Л.Б нь ажил төрөлдөө сайн зан байдлын хувьд сайн зарчимч хүн байгаа юмаа. Хаад нэг архи согтууруулах ундааны зүйл хэргэлдэг. Архи уусан үедээ хүнтэй маргалдаад байдаггүй миний хажууд байхдаа лав хүнтэй маргалдаад муудалцаж байсан зүйлгүй уг ажилдаа арав гаруй жил болж байгаа туршлагатай сайн ажилчин байгаа юмаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Н-ийн “...Л.Б нь их хүнд тусархуу зантай, даруу төлөв, тусч хүнлэг чанартай болж өгвөл хүнд туслахыг бодоод л явдаг хүн байгаа юм аа. Архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг. Архи уучхаад ааш авир гаргаад байдаггүй гайгүй л байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б-н сэжигтнээр өгсөн “...Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б-н дахин сэжигтнээр өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Төв аймгийн Жаргалант сумын ******* багийн төвд өдрийн 12 цагийн үед Ө.Т ахын гэрт ороход Ө.Т , Р.С хоёр нэг шил 0.5 грамм агар нэртэй архи уугаад сууж байсан. Би тэр архинаас нь 3 хундага уусан. Тэгээд архи нь дуусаад Ө.Т ах бид хоёр Ө.Т ахын хашаанд нь гал түлээд хонины толгой хуйхалсан. ах дэлгүүр яваад 0.75 грамм Чингис нэртэй архи авч ирээд Ө.Т ах, Р.С ах бид гурав хувааж уугаад архи дуусаж байх үед Р.С ах намайг хэл үгээр доромжлоод бид хоёр маргалдсан. Тэгтэл Р.С ах хүрз бариад намайг ална гээд хөөсөн би Ө.Т ахын хашааг даваад зугтсан. Хашааны гадна гараад хашааны унасан байсан нэг ширхэг банзыг аваад хашаа давуулаад Р.С ах руу шидсэн. Миний шидсэн банз Р.С ахыг оноогүй хажууд нь унасан. Ө.Т ах бид хоёрыг бол гэсэн. Би буцаж Ө.Т ахын хашаанд орсон. Тэгтэл Р.С ах надтай хашааны гадна гарч Тамбарт зодолдъё гэсэн тэгээд бид хоёр Ө.Т ахын хашааны урд хаалгаар гарсан. Хашааны гадна гараад Р.С ах миний зүүн шанаанд гараараа 2 удаа цохисон. Би Р.С ахын зүүн шанаа руу гараараа 2 удаа цохисон. Р.С ахын зүүн шанаанаас цус гарсан байсан. Би Р.С ахын шанааны цусыг арчиж цэвэрлэж өгөөд байж байтал Р.С ахын хүү Б.Л машинтай ирээд Р.С ахыг аваад явсан. Би Б.Л-т Р.С ах бид хоёр муудалцаад зодолдсон шүү гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн №186 дугаартай “...Р.С-ын биед дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Улсын III төв эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний шинжилгээгээр өдрийн тодосгогч бодисгүй компьютерт томографкийн оношлогдож, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэс заслын эмчилгээ хийлгэсэн байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3.-д зааснаар гэмтлийн "ХҮНД" зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 108-109 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай “...Амь хохирогч Р.С-ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хурааг авч чөлөөлсөн мэс заслын дараах байдал 12024.03.30), аалзан хальсан доорх тархмал цус харвалт, голын бүрдлийн баруун тийш хэлбийлт, их тархины зүүн зулай, чамархай, дагз, чамархайн суурь хатуу хальсан доорх цусан хураа, дөрөвдүгээр ховдол дарагдсан, гуравдугаар ховдол, зүүн хажуугийн ховдол нарийссан, тархины хаван, тархины хүнд зэргийн няцрал, тархины шаантаглалт, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой 204.03.20-ны өдөр үүссэн байх боломжтой. Зүүн тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хурааг авч чөлөөлсөн мэс заслын дараах байдал \2024.03.30), аалзан хальсан доорх тархмал цус харвалт, голын бүрдлийн баруун тийш хэлбийлт, их тархины зүүн зулай, чамархай, дагз, чамархайн суурь хатуу хальсан доорх цусан хураа, дөрөвдүгээр ховдол дарагдсан, гуравдугаар ховдол, зүүн хажуугийн ховдол нарийссан, тархины хаван, тархины хүнд зэргийн няцрал, тархины шаантаглалт бүхий гэмтлүүд нь тус тусдаа болон дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хацар ясны нумны хугарал, элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Амь хохирогч Р.С нь дээрх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шок болж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Амь хохирогч Р.С-т хийсэн задлан шинжилгээгээр гемангиома, судас хатуурах өвчин, уушгины хатгалгаа гэх архаг хууч өвчин тогтоогдлоо. Амь хохирогч Р.С нь гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн байгууллагад хандсан тохиолдолд амь насыг аврах боломжтой байжээ. Амь хохирогч Р.С нь 2024.03.20-ны өдөр гэмтэл авсан бол түүнээс хойш гэмтэлтэй 29-ний өдрийг хүртэл буюу 9 хоног явах боломжтой. Дээрх гэмтлийн авсан тохиолдолд хатуу хальсан доорх цусны хэмжээ 35 мл түүнээс дээш болоход цусан хураа нэмэгдэх тусам эзлэхүүнээрээ тархийг дарж гавлын дотоод даралт ихсэж эмнэл зүйн толгой өвдөх, эргэх, бөөлжих, унаж татах, зүрхний цохилтын тоо цөөрөх зэрэг мэдрэлийн голомтот гэмтлийн шинж тэмдгүүд илэрнэ...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 118-127 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх сэтгэц эмгэг судлалын 14 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 135-136 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Л.Бямбатуяагийн “...Амь хохирогч Р.С-ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины гэмтлээс гадна элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тийм ээ, дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд юм. Дээрх элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт бүхий гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй гэмтлүүд юм. Дээрх элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт бүхий гэмтлүүд авсан тохиолдолд хэвлийгээр базална, хатгуулна, хөндүүрлэж өвдөнө, огиулна, бөөлжинө, зарим тохиолдолд шээс гарахгүй зэрэг шинж тэмдэг илэрнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б-н яллагдагчаар өгсөн “...Миний хувьд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө гэртээ байж байгаад Б гэдэг айл руу очих санаатай гэрээсээ 12 цагийн орчим байсан байх яг цаг бол харсан зүйлгүй тэгээд ганцаараа явган явж байх замдаа хуурай ах Ө.Т-н мэндийг мэдэх зорилгоор хашаа руу нь ард талаас нь яваад ортол Ө.Т ах байшиндаа Р.С-тай хамт нэг шил архи уугаад дуусаж байсан бөгөөд би ороод мэнд мэдээд нөгөө архинаас нь хамт уулцаж дуусгасан. Тэгж байтал Ө.Т ах хонины толгой хуйхална гээд гэрээсээ гарсан Р.С ах гараад би нэг юм олж ирнэ гээд өөрийнхөө хамаатан Ж гэдэг хүний /бүтэн нэрийг нь мэдэхгүй Ө.Т-н дүү явсан тэр хооронд Ө.Т ах бид хоёр толгой хуйхлаад үлдсэн тэгээд нэлээн удаж байгаад 0,75-тай Чингэс нэртэй дээрээс нь уучихсан архи барьж орж ирсэн. Тэгээд бид гурав гадаа толгой хуйхалж байсан газраа нөгөө авч ирсэн архийг нь уугаад дуусаж байтал гэнэт би чамайг хоёр хүүхдээрээ алуулна гээд над руу хашаа түшүүлсэн хүрз бариад далайсан тэгэхлээр нь би босоод зугтсан тэгээд хойшоо хашаа давтал сул банз байхлаар нь айлгах санаатай шидсэн чинь онолгүй хажуу талд нь унасан тэгээд би буцаад хашаа даваад ороод иртэл байшин тойроод намайг хөөсөн тэгээд хүрзийг нь хаяулаад бид хоёр тэр зууртаа эвлэрсэн тэгтэл Р.С ах хамт хашааны гадаа камерт гарна гээд бид хоёр хамт Ө.Т-н хашаанаас хаалгаар нь гарсан. Тэгээд хашааны гадаа дөнгөж гарангуутаа намайг Р.С ах баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэгт хоёр удаа цохисон тэгэхлээр нь би Р.С ахыг баруун гараараа зүүн хацар хэсэг рүү нь хоёр удаа цохисон тэгээд барилцаж аваад газар унасан газар унахдаа Р.С ах миний доор дээшээ хараад би дээд талд нь унасан. Тэгээд хартал зүүн хацар хэсгээс нь цус гарчихсан байхлаар нь би тэрийг нь цэвэрлэж өгөөд сууж байтал Р.С-ын дагавар хүү нь ирээд аваад явсан. Би Б.Л-т Р.С ах бид хоёр маргалдаж муудалцсан шүү гэж хэлээд суулгаад явсан. Би үлдээд буцаад Ө.Т ахынд орсон. Уг асуудлаас хойш бид хоёр ахин уулзаагүй. Би эргэж ороод толгой хуйхлаад үлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Г-н дахин өгсөн “...Би яг ямар санаа сэдэлтээр хэрэг үйлдэгдсэн талаар сайн мэдэхгүй байна. Талийгаач, Л.Б хоёр хоорондоо зууралдаад дээр доороо ороод байхаар нь би салгасан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 230 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 997 дугаартай “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С-ын О /РД:МЮ********/-ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” талаар дүгнэлт /2-р хх-ийн 240-241 тал/ болон шүүгдэгч Л.Б-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2434******* дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож, чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
“...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчид хүнд хохирол санаатай учруулсны улмаас нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Өнөөдрийн хувьд өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл дээр маргаж байна. Шүүгдэгч нь тухайн хохирогчид гэмтэл учруулаад байгаа санаа зорилго нь алах уу, эсхүл гэмтээх байсан уу гэдгээрээ ялгагдах ёстой. Шүүгдэгчийн гаргаж байгаа үйлдлийг харж байж л санаа зорилгыг нь олж мэдэх боломжтой. Гэрч н.Г нь шүүгдэгч амь хохирогчийг зодож, цохисон ба салгаад байхад дахиад цохиж зодоод байгаа нь ямар нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. Хашаа давуулаад банз шидэж байгаа, салгасны дараа дахиад цохиж зодож байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм. Иймд шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Улсын яллагчийн зүгээс сэтгэл санаанд учирсан хохирлын талаар шүүгдэгчээс 69.022.321 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Э:
“...Гэм буруугийн асуудал дээр шүүгдэгчийн зүгээс зүйлчлэл дээр маргадаг тул гэм буруу дээр маргаж байгаа гэж ойлгож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийг буруутгаж байгаа зүйлчлэл нь зөв юм. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, амь хохирогч нас барсан үеэс хэргийг төгссөн гэж үзнэ гэх албан ёсны тайлбар байдаг. Тэгэхээр шүүгдэгчийн амь хохирогчийн биед халдаад байгаа нь шалтгаант холбоотой байна гэж үзэж байна. Гэрч зодооныг салгаад байхад Л.Б дахиж зодох үйлдэл гаргаад байгаа нь шууд санаатай үйлдэл байгаа учраас зүйчлэлийг хөнгөрүүлэх ямар ч боломжгүй байна. Хохирол, төлбөрийн тухайд улсын яллагчийн гаргасан саналтай давхцаж байгаа боловч дахин хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирлын тухайд хохирогчид ашигтайгаар шийдвэрлүүлэх үндэслэл байгаа гэж үзэж байгаа учраас шүүгдэгчээс нийт 69.220.321 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгоно.” гэсэн саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О:
“...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэсэн саналыг,
Шүүгдэгч Л.Б-н өмгөөлөгч Д.Гансүх:
“...Л.Б нь өөрөө эрх зүйн мэдлэг муутай учраас үйлдлээ анхнаасаа мэдүүлж байсан ба гэм буруугийн тал дээр маргаад байдаггүй. Харин бидний хувьд хүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар тангараг өргөсөн учраас зүйлчлэл дээр маргаж оролцож байгааг шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж бодож болохгүй. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд амь хохирогчтой хамт архи ууж согтсон үедээ нэг нэгнийхээ үгийг даахгүй, хэл амаар доромжлоход нь тэсэж чадахгүйгээр маргалдсан нөхцөл байдал л болсон байдаг ба санаатайгаар ална гэсэн зүйл байдаггүй. Гэрч н.Г ингэх шиг болсон, тэгэх шиг болсон гэж мэдүүлдэг ба тоймтой мэдүүлсэн зүйл байдаггүй. Бүлэглэж бол гэмт хэрэг үйлдээгүй ба хохирогчид гэмтэл учруулсан аргын тухайд зэвсгийн чанартай зүйл хэрэглэхгүйгээр гараараа зодолдсон байдаг. Үйлдлийн шинж чанар, үргэлжилсэн хугацаагаар өөрөө мэдүүлэхдээ хоёр удаа цохисон, н.Г-н мэдүүлгээр нэмээд өшиглөсөн гэж мэдүүлсэн байдаг. Санаа зорилгын хувьд ална гэсэн зүйл тогтоогдохгүй байна гэдэг нь тодорхой байна. Цохисон гэдэг нь санаатай хэдий ч хор уршигт хандсан сэтгэл зүйн харилцаа нь алах санаа зорилгогүй байсан юм. Дээд шүүхийн тогтоолд хүнийг алах гэмт хэргийг тайлбарласан байдаг ба хохирогчийн үхлийг хүссэн үйлдлийг хийсний улмаас хохирогч нас барсан байх ёстой. Гэтэл манай үйлчлүүлэгч хохирогчийг нас барахыг мэдээгүй, алахыг хүсээгүй байсан. Хэргийн нөхцөл байдлын талаар ийм нарийн зүйлүүд маш их байгаа ба тухайн үедээ эмнэлгийн тусламж үзүүлсэн бол аврах боломжтой байсан талаар дурдсан байдаг...” гэсэн саналыг,
Шүүгдэгч Л.Б-н өмгөөлөгч Б.Батцэнгэл:
“...Миний үйлчлүүлэгч хэргийн үйл явдалтай маргаагүй ба хүнд гэмтэл учирсан гэдэгтэй ч маргахгүй байгаа. Харин гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг дээр эргэлзэж байгаа. Нэгдүгээр эмнэлгийн тусламж авахгүйгээр цаг алдсан ба тухайн үедээ эмчилгээ хийлгэсэн бол 10 хоног эмчилгээ хийгээд эдгэрэх боломжтой байсан гэх дүгнэлт байдаг. 3 дугаар сарын 30-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж хагалгаанд орсон бөгөөд төд удалгүй нас барсан байдаг ба маргааш нь шинжилгээ авсан байдаг. Шинжилгээгээр гарсан спиртийн агууламжийн улмаас болж амь насаа алдсан байж болзошгүй гэж бидний зүгээс хардаж байгаа. Манай зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан хэдий ч хангаж шийдвэрлээгүй. Миний байр суурь бол энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй нөхцөл байдал байгаа учраас бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэсэн саналыг,
Шүүгдэгч Л.Б нь: “Хэлэх зүйлгүй.” гэсэн шүүгдэгчийн эцсийн мэдүүлгийг шүүхэд хэлэв.
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03. дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн ***99 нутаг дэвсгэрт иргэн Р.С-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь “...дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа...” бүхий хүнд хохирол учруулж, улмаар Р.С нь дээрх гэмтлүүдийн улмаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон түүнийг бэхжүүлж авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Г-н мэдүүлэг, гэрч С.С, М.О, Д.Б, Х.Г нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 186 дугаартай дүгнэлт, Цогцост задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 65 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Л.Бямбатуяагийн мэдүүлэг, Шүүх сэтгэж, гэм судлалын 14 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 997 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба гэм буруутай этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж болдог.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б нь иргэн Р.С-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодсоны улмаас Р.С нь “дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа...” бүхий хүнд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч Л.Б нь амь хохирогчийн толгийн тус газарт цохисон үйлдэл, уг үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирогчийн бие махбодид учирсан хүнд гэмтэл буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг агуулдаг.
Хохирогч Р.С-ын тархиндаа авсан хүнд гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан болох нь шинжээч эмчийн дүгнэлт, шинжээчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Л.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно. гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Тодруулбал хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуульд гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд болон шууд бус санаатай төрлийг нарийвчлан заагаагүй хэдий ч эрүүгийн эрх зүйн онолын хүрээнд “гэм буруугийн шууд бус санаа” гэдэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урдаас мэдсэн боловч тэр хор уршгийг учруулахыг урдаас хүсээгүй, харин тодорхой нөхцөл байдалд өөрийн үйлдлээрээ тухайн хор уршигт хүргэсэн, тэр хор уршгийг бий болгосон буюу хор уршигт ялгаваргүй хандсан байхыг ойлгодог.
Бусдын эрүүл мэндэд халдах үйлдэл нь хүний амь насыг хөнөөх, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах зэрэг үр дагаварт хүргэж болохыг гэм буруутай этгээд мэдэх боловч эдгээр хор уршгийг урдаас хүсээгүй бөгөөд тухайн нөхцөлд бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан, хүнийг алсан бол шууд бус санаагаар хүний халдашгүй байдлын эсрэг болон хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэгдэхийг дурдах нь зүйтэй байна.
Тиймээс шүүгдэгч Л.Б-г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргйин зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, Б.Батцэнгэл нараас шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн 2434********** дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэх санал, дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн дээрх дурдсан үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.
Үүнээс шалтгаалан “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа, зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж хохирогч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас буюу ухамсарлаж байгаа аюулаа “цохиж, зодох” санаатай үйлдлээрээ шууд бий болгосон нь уг аюулыг хүсэж үйлдсэн гэдгийг нотолж байна.
Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.
Мөн амь хохирогч Р.С-ын “духны яс цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа...” гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан байх тул шүүгдэгч Л.Б-г үйлдэлдээ санаатай хандсан байна.
Тиймээс шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн ****** нутаг дэвсгэрт иргэн Р.С-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь “...дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа...” бүхий хүнд хохирол учруулж, улмаар Р.С нь дээрх гэмтлүүдийн улмаас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт сэжигтэн, яллагдагчаар өгсөн шүүгдэгч Л.Б-н мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн “...шүүх хуралдаанд химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэн, шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Бямбатуяа нарыг оролцуулж өгнө үү...” гэх хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Учир нь Химийн шинжилгээний 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №3992 дугаартай дүгнэлт болон Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Л.Бямбатуяагийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №65 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хуульд нийцсэн байх шаардлагыг хангасан, амь хохирогч Р.Сүхбаатарын үхлийн шалтгааныг зөв дүгнэсэн гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Иргэдийн төлөөлөгч С.Э нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Л.Б-г “...Тухайн иргэн хохирогчийг дагуулж явахдаа камерт очиж уулзаж зориуд зодох гэж авч явсан үйлдэл. Иймд тухайн иргэнийг гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэн хүлээн авч шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.
Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч Л.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.С-ын амь нас хохирсон.
Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорыг хуульд зааснаар шаардах эрхтэй бөгөөд
мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь оршуулгын болон эмчилгээний зардалд 14.000.000 төгрөг, шатахууны зардалд 197.000 төгрөг, амь хохирогчийн нэг жилийн хоног хураасантай холбогдуулан гарсан зардалд 833,179 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн сэтгэцэд учирсан хор уршигт 12.644.500 төгрөг, амь хохирогчийн хамтран амьдрагч А.Ч-д 1.000.000 төгрөг, нийт 28.674.679 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Л.Б нь бүрэн төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Л.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
“...Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын санал гаргах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хугацааг хасаж, тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 96.220.321 төгрөгийг гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюундарь:
“...Ямар ч байсан гомдолтой байна. Дахиад ямар нэгэн байдлаар хохирол, төлбөр нэхэмжлэхгүй. Ялын хамгийн дээд хэмжээг өгнө үү...” гэсэн саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энх-Эрдэнэ:
“...Тусгайлан гаргах саналгүй...” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх:
“...Шүүхийн зүгээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой. Нэгдүгээрт Л.Б нь хохирогчид учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулахыг хичээж, ах дүү, хамаатан садан, бүх хүмүүсээс туслалцаа гуйж чадахаараа төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Хоёрдугаарт гэмтэл аваад гэмтлийн эмнэлэгт очсоноос нь хойш эхнэрийнх нь хамт эргэж очиж байсан, мөнгөн туслалцаа үзүүлж, эмчлүүлэхэд нь туслалцаа үзүүлсэн, ажил явдалд нь оролцож байсан нөхцөл байдлыг харгалзаж хөнгөрүүлэх үндэслэлд оруулж өгнө үү. Ер нь бол тохиолдлын шинжтэй гэмт хэрэг ч гэж үзэх нөхцөл байдал байгаа бөгөөд цаашдаа хохирогч нас барна гэдгийг хохирогч ч гэсэн, шүүгдэгч ч гэсэн өөрсдөө мэдээгүй нөхцөл байдал байна. Тэр ч байтугай прокурорын яллах дүгнэлтэд хүртэл таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэсэн байдаг. Согтуурснаас болоод тархины гэмтэл нь сэдэрдэг ба тархины өвчтэй хүн архи уухаар хүнд зэрэглэл рүү ордог гэж эмч нараас асууж, мэдсэн. Л.Б-н хувийн байдлын тухайд нийгмийн идэвх сайтай, хөдөлмөрч, жирийн л иргэн хүн юм. Хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэхэд ч буруудахгүй юм...” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл:
“...Шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын хурал дээр гаргах санал байна. Учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзаж 64 сарын хугацаагаар хорих ял оногдуулах боломж байна. Нийтдээ 12 удаагийн үйлдлээр хохирол, төлбөрийг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж, ялын доод хэмжээний 3/2-оос хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулах боломжтой байна гэж үзэж байна...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж,
Шүүгдэгч Л.Б:
“...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг шүүхэд хэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх” нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхээс шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна
Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Л.Батсүхэд 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Учир нь шүүгдэгч Л.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг дүгнэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд нь оруулан тооцно.” 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасна.” гэж зааснаар шүүгдэгч Л.Б-н цагдан хоригдсон нийт 181 /зуун наян нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2434********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Л.Б-с гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Л-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Л-ийн Б-г 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-н цагдан хоригдсон 181 /зуун наян нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 2434********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х овгийн Л-ийн Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН