Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 117

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                               Л.Энхтайван

      Нарийн бичгийн даргаар                       Б.Янжинлхам нар  оролцов.

 

******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох *******  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын операторчин мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг 213  тоотод оршин суух, “Болд төмөр Ерөө гол” ХХК-нд операторчин ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын *******, /РД: МЮ81*******0371/,

          

Шүүгдэгч Л Д.******* нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт А.ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Д.*******ы мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 07 дугаар сарын  21-нд  сэжигтнээр  өгсөн:  ...Тус өдөр ******* аймгийн наадам болж байсан манай нутгийн ах болох Б ахтай хамт морины уралдаан үзэж дуучихаад гэр лүүгээ явж байгаад баярын ганц шил архи уухаар болоод дэлгүүр явж байтал А., нар нь замд тааралдсан. аас энэ оны 6 дугаар сард гагнуурын аппаратыг нь гуйж байсан. Тэгэхэд нь “Дарханд байгаа гэж хэлсэн” тухайн үед гэрт нь байгаа гэдгийг нь бэрээс нь мэдсэн байсан болохоор би жаахан уурласан юм. Тэр өдөр надтай уулзаад “сайн байна уу” гэхээр нь “чи надаас гагнуурын аппаратаа байсаар байтал харамлаад” гээд цээж хэсэгт нь баруун гараараа цохисон. Гэтэл А. газар унасан. Тэгээд босож ирээд “болиоч” гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө хэрэг болоод байсан юм гэж хэлсэн. Тэгээд “чи тэрийгээ надад хэлэхгүй яасан юм” гээд нүүр хэсэг рүү нь баруун гараараа дахиад цохисон. Тэгээд Б ах орж ирээд “нутгийн хүүхдүүд байж яах гэж хоорондоо хэрэлдэж, зодолдоод байгаа юм” гэж хэлээд салгасан. Тэгээд машин дотор суугаад би уучлалт гуйсан, Тэгээд хамт дэлгүүр ороод би “уучлалт гуйж байна” гээд нэг шил архи авч өгсөн. Би худалдагчтай тооцоо хийгээд гараад ирэхэд байхгүй байсан. Миний авч өгсөн архийг амаар нь уучихаад яваад өгсөн гэсэн. Бие засах гээд явсан юм болов уу гэж бодоод хэсэг хүлээтэл ирээгүй. Тэгээд би ыг “чи очоод хараад ирээч” гэсэн чинь “гэр лүүгээ алхаж байна” гэсэн. Тэгэхээр нь “чи дагуулаад зам дээр хүрээд ир, бид 2 тосоод очьё” гэж хэлсэн. Тэгээд уулзаад би аас “яагаад явж байгаа юм бэ” гэтэл “зүгээр ээ” гэсэн. Хамарнаас нь цус гоожсон байсан. Тэгээд бид дөрөв  0,75 литрийн “Хараа” нэртэй архи 2 шилийг уугаад би А.ыг төрсөн ах болох Оюун-Эрдэнийн гэрт нь хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,

2. Шүүгдэгч Д.*******ы мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын 23-нд  яллагдагчаар өгсөн:  ... Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчимд Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт найз болох А.ыг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь би 2017 оны ******* дугаар сард ******* аймаг, Шаамар сум 1 дүгээр багт би хувийн хашаа байшин барьж байсан юм. Тухайн үед надад гагнуурын аппарат хэрэг болоод аас гуйтал өгөөгүй, тухайн үед би гэрт нь байгааг бэрээс нь асуугаад мэдчихсэн байсан. Тэгээд тухайн үедээ би уурлаад юм бодчихсон явж байгаад цохисон юм, энэ бүгд миний буруу. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,

3. Шүүгдэгч Д.*******ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  Урьд нь би аас гагнуурын аппаратыг нь гуйж байсан. Гэтэл гагнуурын аппаратаа байсаар байтал “байхгүй” гээд байсан. Тухайн үед би ажилтай бага зэрэг яараад гагнуурын аппарат хайгаад явж байсан. 2017 оны 07 дугаар сарын 09-нд ахтайгаа морь үзчихээд явж байгаад тай таарсан. Тэгээд “Чамд аппарат байгаа байж яагаад харамлаад байсан юм бэ” гээд маргалдан түүнийг цээж рүү нь нэг, дух руу нь 1 удаа цохисон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролоо нэхэмжилсэн 350,000 төгрөгийг төлсөн. Прокурорын санал болгож байгаа 700 нэгжээр торгох саналыг хүлээн зөвшөөрч байна.  ...мэдүүлэг,

4.Хохирогч А.ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:  ... Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу ******* аймгийн наадам болж байсан юм. Би ажлаасаа 13 цагийн үед гараад морины уралдаан үзэх гээд наадмын талбай орсон. Тэгээд 15 цагийн орчимд дуусаад гэр лүүгээ харьж байгаад гэх залуугийнд ороод морины талаар ярьж байгаад 0,5 литрийн “Ерөөл” нэртэй архи гаргаж ирсэн. Тэр архи тал дундуур байсан, бид 2 тэр архиа уугаад Ядаг гуай гээд нутгийн хөгшин байдаг, тэднийхээс би 2 литр монгол архи аваад гийнд очиж хувааж уусан. Тэднийхээс гарах гэж байтал “Шаамар сумын шатахуун түгээх газар оччихоод ирье” гэсэн. Тэгээд гартал хөрш айлынх нь Цийн том хүү машинтайгаа зогсож байсан, уулзаад “хүргээд өг” гэж гуйхад зөвшөөрөөд бид 3 очиж архи авчихаад буцаад гийнд очиж гээд явж байтал зам дээр *******, Б гэх хүмүүс саарал өнгийн машинтай зогсож байсан. Би машинаас буугаад *******д хандан “сайн байна уу” гэж хэлтэл ******* “чи надаас гагнуурынхаа аппаратыг харамласан” гээд баруун гараараа зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгээд би газар унаад, босоод “болиоч” гэж хэлтэл “би яахаараа гагнуурынхаа аппаратыг харамладаг юм” гээд баруун гараараа миний цээж хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь “би чамайг шүүхэд өгнө дөө” гэж хэлтэл “тэр хамаагүй, бүдүүн Бын эхнэр намайг гаргаад авчих юм чинь” гэж хэлснийг санаж байна. Тэгээд би ухаан алдсан байсан. Тэгээд 20 цагийн орчим гэртээ сэрсэн. Эмнэлэгт үзүүлээд явж байгаа, “зүүн чихний хэнгэрэг цоорсон, хавирга цуурсан, тархи хөдөлсөн байна” гэж хэлсэн. Гайгүй байх гэж бодтол миний бие улам өвдөөд байсан юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 7-р ху/,

5.Хохирогч А.ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн: ...Миний биед ямар нэгэн зовиур байхгүй байна, би одоо хэвийн ажлаа хийж байгаа. Би ******* аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийсэн. Д.М нь эмчилгээний төлбөр болон ажилдаа яваагүй өдрийн цалинг минь бодож 350,000 төгрөг өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 8-р ху/,

6.Гэрч ын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...Манай нөхөр 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед төрсөн ах нь болох үүрээд ирсэн “танай нөхөр чинь Магнайд зодуулсан” гэнэ гэж хэлсэн. Манай нөхөр уйлсан ирсэн. Духны баруун дээд хэсэг нь шалбарсан, хамар нь халцарсан байсан. Орж ирэхдээ “******* намайг гагнуурын аппаратаа өгөөгүй гээд зодсон” гээд уйлаад байсан. Өөр юм яриагүй, орондоо ороод шөнөжингөө “ёо ёо” гээд орилоод байсан. Өглөө бас орилоод юу ч идээгүй өдөржингөө хэвтсэн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 9-р ху/,    

           7. Гэрч ын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын  дахин өгсөн: ...*******, нар нь өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Бие биедээ туслаж явдаг байсан. Өр авлага аль алинд нь байхгүй. Сая л гагнуураа аппаратаа харамласан гээд зодсон гэсэн өөр зүйл байхгүй. Манай нөхрийн биеийн байдал хэвийн, гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх 11-р ху/,

           8.Гэрч ийн 2017 оны 07  дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн наадам болж байсан. Би нутгийн дүү болох *******тай хамт морины уралдаан үзчихээд 17:00 цагийн үед харих гэтэл манай дүү “ах 2-лаа ганц юм уух уу” гээд Шаамар сумын “сод монгол” шатахуун түгээх газрын дэлгүүр орж архи авах гээд явж байтал цагаан өнгийн машин ирээд зогссон. Тэр машинаас А., нар бууж ирсэн. Тэгээд ******* буугаад уулзсан. Машин дотор сууж байгаад нэг харсан чинь ******* ын дээр нь гарсан байсан. Тэгэхээр нь гараад салгаад “нэг нутгийн хүмүүс байна, ямар юм булаацалдаад зодолдоод байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад “ надад гагнуурын аппаратаа харамлаад өгөөгүй, тэгэхээр нь би уурлаад зодчихлоо” гэж хэлсэн. Ухаан алдсан зүйл байхгүй. *******, нар хамт архи авах гээд дэлгүүр орсон. түрүүлж гарч ирээд дэлгүүрийн үүдэнд нэг шил архи амаар нь уучихаад яваад өгсөн. Бид нар бие засах гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь нилээн удсан. Тэгээд г “очоод үзээдэх” гэсэн чинь “уулын доошоо уруудаж байна” гэсэн. Тэгээд г “чи очоод аваад зам руу очиж бай, бид 2 тосоод очъё” гэсэн. Тэгээд бид 4 уулзаад “Хараа” нэртэй архи 3 шилийг уугаад ******* эхнэрээ дуудаад машинаа бариулаад бид нарыг гэр гэрт нь хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх 11-р ху/,

         9. Гэрч *****-ний 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед гэртээ байж байхад хашааны гадаа саарал өнгийн машин ирээд дотроос нь нэг хүн даллаад дуудаад байсан. Тэгээд очтол ******* байсан. “Дүүгээ аваарай” гэж хэлэхээр нь хойд хаалгыг нь онгойлготол манай дүү толгойгоо урд талын суудал хэсэг тулчихсан байж байсан. Би сэрээх гэтэл сэрэхгүй, машинаас чирч буулгатал ******* яваад өгсөн. Би дүүгээ үүрээд гэрт нь аваачиж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх 11-р ху/,

        10. Гэрч Р.ын 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би 14 цагийн үед гэртээ байж байтал орж ирээд “төвөөс алхаж ирлээ, хүйтэн юм байна уу” гэсэн. Тэгээд би хүйтэн юм хийж өгчихөөд буу халаад сууж байтал “өчигдөр уусан” гээд байхаар нь “надад архи байна, уух юм уу” гэтэл “тэгье” гэсэн. Тэгээд бид 2 “Сархад” нэртэй 0,33 литрийн архи хувааж уусан. 15 цагийн орчимд “гэр лүүгээ явлаа” гэж яваад хэсэг хугацааны дараа 2 литрийн саванд нэрмэл архитай ирсэн. Тэгээд тэрийг нь хувааж уучихаад дахиж нэг юм уухаар болоод надад 10,000 төгрөг байсан. Тэгээд Ц ахын том хүүхдээр Шаамар 6 буюу Сод монголын шатахуун түгээх газрын дэлгүүр хүргүүлсэн. Би “Ерөөл” нэртэй 0,75 граммын архи аваад буцаад харих гэж байтал *******ы машинтай зөрсөн, би машины урд талын суудал дээр сууж байсан болохоор бид 2 бие биенээ хараад зогссон. Тэгээд Ц ахын хүүхэд яараад байсан тул явуулсан. Тэгээд *******, 2 хэрэлдээд нэг нь газар унах шиг болсон. Тэгсэн Б ах очоод “нэг нутгийн хүүхдүүд байж болиоч, та нар” гээд салгасан. Тэгээд ******* “уучлаарай” гээд т 0,5 “Ерөөл” архи авч өгсөн юм шиг байна лээ. Эхлээд дэлгүүрээс Ерөөл архийг амаар нь уугаад талаас дээгүүр архитай нь машинд тавиад шатахуун түгээх газраас цаашаа яваад өгсөн. Тэгээд ирэхгүй удаад байсан чинь ******* намайг “араас нь яваад зам руу очиж бай, тосоод очно” гэсэн. Тэгээд би ******* дээр очоод “хаашаа явж байгаа юм бэ” гэхэд “хөгшин нь харилаа” гэсэн. Тэгэхээр нь “машин явж байхад хүргүүлээч” гэсэн чинь машинд суугаад бид нар *******ы авсан 2, миний авсан 1 шил архийг уугаад ******* эхнэрээ дуудаад машинаа бариулаад бид нарыг хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх 15-р ху/,

          11.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №250 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.А.Отгобын биед 1 хавирганы цууралт, чихний хэнгэрэг цоорсон, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт /хх-ийн 17-р ху/, 

 

Шүүгдэгч Д.*******ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 35-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 22-23-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 25-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 26-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 20,21-р ху/, хохирогчид учирсан гэмтлийн талаарх гэрэл зураг, /хх-ийн 19-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар, /хх 30,33-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        ******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Д.*******ыг  2017 оны 07 дугаар                                                                                                                                                               сарын 09-ний өдөр ******* аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт А.ын эрх чөлөөнд халдаж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 700 нэгжээр торгох  ялаар шийтгэх саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

         Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 700 нэгжээр торгох  ялыг  болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 700 /долоон зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.*******ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 700 нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.   

6. Шүүгдэгч  Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  ******* аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН