Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 124

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Прокурор                                                   Л.Энхтайван

      Хохирогч                                                  

      Нарийн бичгийн дарга                          С.Энхтайван нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох 1718000000013 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Д** аймаг Д** сумын ** дугаар баг ** дугаар хэсэг ** тоотод оршин сух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын ******* /РД:*******/

 

  Шүүгдэгч Ц.******* нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Хонгор морьт” амралтын газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Ц.*******ын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...намайг 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байхад манай гэр бүлийн найз болох *******, ******* нар эхнэрүүдийнхээ хамтаар ирж, бид нар манайд хоол идчихээд бүгдээрээ Сэлэнгэ аймаг амралтанд явахаар болж өдөр 11 цагийн үед Сэлэнгэ аймаг руу яваад тэр үед Сэлэнгийн наадам болж байсан учраас Сэлэнгэд соёолон үзчихээд үдээс хойш 14 цагийн үед “Хонгор морьт” нэртэй амралтын газар очиж тэндээ байрласан. Манай 2 найз Улаанбаатар хотоос ирэхдээ том шилтэй “Авсолют” нэртэй архи авчирсан байсан учраас бид нар тэр архийг 6-лаа хувааж уучихаад “цаг эрт байгаа юм чинь бүгдээрээ гол орж үзье” гээд гол орох гэж яваад замдаа элсэнд суугаад буцаж яваад “Сайханы хөтөл” гарах гэтэл оочиртой байхаар нь бид нар буцаад явах үед манай эхнэр машины арын суудал дээр унтаж байсан. Харин манай найз  ******* эхнэрийн хажууд суугаад явсан. Тэр үед би машиныхаа голын толинд харах үед ******* манай эхнэрийн хормойн доогуур нь гараа оруулчихсан байсан. Тэгэхээр нь би тэр үед нь “*******оо наана чинь машинд голын толь гэж байдаг ш тээ” гэж хэлээд амралтын газар очсон тэр үед *******ын эхнэр нь уурлаад *******ыг амралтын байр руу аваад орсон. Тэрний дараагаар би ******* түүний эхнэр нарын хамт пиво ууж байгаад сэрүү орохоор нь  хүүхдээ хувцаслах гэсэн чинь би хувцсыг нь хайгаад олоогүй. Тэгэхээр нь би машиндаа очиход манай эхнэр машинд ганцаараа унтаж байхад сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би уурлаад “чиний салтаа саам руу чинь хүн гараа чихээд байхад чинь сэрэхгүй тэнэг юм уу?”  гэтэл манай эхнэр “Оршихоогоос илүү чамд юу байгаа юм” гэхээр нь би *******од уурлаад буцаж очоод унтаж байсан *******ыг сэрээгээд 2 удаа цохьчихоод харих гээд буцаад машин дээрээ очих үед манай эхнэр унтчихсан байсан. Тэгэхээр нь би “бос” гээд хувцаснаас нь татах үед хувцас нь урагдчихсан. Тэгээд би гуя руу нь гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл манай эхнэр уурлаад буугаад ирэхээр нь алгадсан юм. Тэгэхэд манай найз нар амралтын газраасаа гарч ирээд над руу дайраад байхаар нь *******, ******* 2-той хэсэг маргалдсан. Гэхдээ нэг нэгийгээ зодож цохиогүй, тэр үед Бат-орших ******* 2 намайг газар дарж байхад манай эхнэр миний өмдний баруун халааснаас машины түлхүүр аваад хүүхдийн хамт яваад өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р ху/,

2. Шүүгдэгч Ц.*******ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Тухайн өдөр бид нар бүгдээрээ тодорхой хэмжээний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид нар тухайн өдрийн 18 цагийн үед Орхон гол орох зорилгоор *******ийн эзэмшлийн цагаан өнгийн ”Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл, миний эзэмшлийн 28-69 УНЯ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Миний машинд манай эхнэр хүүхэд, , эхнэр нар сууж явсан. Би тээврийн хэрэгслээ жолоодоод явсан. Би тухайн үед архи уусан байсан учраас төв замаар явалгүй шороон замаар Орхон гол руу явсан юм. Орхон гол руу явах замдаа хоёр машин хоёулаа элсэнд сууж арай гэж гаргаад гол орохоо болиод “Сайханы хөтөл” рүү явахаар болж хүнээр заалган “Сайханы хөтөл” рүү очих үед тухайн газарт олон тооны машин дараалалд зогсож байхаар нь эргээд амралтын газар руугаа явсан. Тухайн үед *******ийн тээврийн хэрэгслийг хэн жолоодсон талаар санахгүй байна. Бид нар эргээд амралтын газар ирэх үед *******ийн машин ирээгүй байсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,

         3.Шүүгдэгч Ц.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 11-нд ******* аймгаас манай гэр бүл хоёр найзынхаа гэр бүлийн хамт үдээс хойш 14-15 цагийн үед Сэлэнгэ аймагт байрлах Хонгорморьт гэх амралтын газарт ирсэн. Ирээд бүгдээрээ нэг том шил архийг хувааж ууцгаасан. Тэгээд байж байтал манай найз болох ******* “гол оръё” гэхээр нь бөөндөө явсан. Явж байтал машин элсэнд суугаад явахгүй байсан тул буцах замдаа “Сайхны Хөтөл орж үзье” гээд А бид хоёр бас манай найз эхнэрийн хамт явж байсан. “Сайхны Хөтөл” ортол олон машин оочирлосон байсан бөгөөд “архи уучихсан юм чинь очоод дэмий” гээд буцаад эргэсэн. Миний машины ар талд  миний эхнэр болон найз болох нар суучихсан явсан. Би голынхоо толинд харахад манай эхнэрийн хормой руу гараа хийчихсэн оролдож байсан. Тэгэхээр нь би “машинд толь гэж юм байдаг юм шүү” гэхэд ын эхнэр нь эргэж харсан. Тэгээд удалгүй амралтын газраа буцаад ирсэн. Ирээд удалгүй ын эхнэр ыг гэр лүү дагуулаад орсон. Миний эхнэр машин дотор унтаад үлдсэн. Би найз ******* түүний эхнэр тэй 3-уулаа гэрийн гадаа хүүхдүүдээ хажуудаа суулгаад юм ярингаа пиво уугаад сууж байсан. Оройн сэрүү ороод “хүүхдээ хувцаслая” гээд хувцас олдохгүй  байхаар нь машин руу очоод “сэрүү орчихлоо хүүхдээ хувцаслах хувцас хаана байна” гэж асуухад сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би мөрөн дээр нь цохиод “бос л доо чи хүн амьтан оролдоод байхад хүртэл сэрэхгүй ямар хаашаа юм бэ” гэхэд босч ирээд “чи Оршихоос илүү гарах юу байгаа юм бэ? Тийм л юм бол Оршихыг зодохгүй юу” гэсэн. Тэгэхээр нь би Оршихыг унтаж байхад 2-3 удаа цохиж автал эхнэр нь салгасан. Тэгээд буцаад иртэл эхнэр босоогүй байхаар нь машинаас буулгаж ирээд алгадсан. Согтуугаасаа бодоод ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан, дахин ийм байдал гаргахгүй. Маш их харамсаж байна.  ...гэх мэдүүлэг,

4. Хохирогч ийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 сарын 11-ний өдөр Улаанбаатараас манай гэр бүлийн найз болох *******, *******, , нар ирээд бид нар Сэлэнгэ аймаг руу “Сайханы хөтөл” гэдэг газар очиж амралтанд хонохоор тэндээ өдөр 15 цагийн орчим байрлаж авчирсан архи дарсаа хувааж уусан. Тэгээд бид нар гол руу яваад тэндээ байж байгаад орой 22 цагийн орчим амралтын газартаа ирээд хүүхэдтэйгээ явж байсан учраас машин дотор хүүхдээ хөхүүлж байтал манай нөхөр над руу ирээд надад ямар нэг юм хэлэлгүй миний нүүр хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би “яагаад намайг цохиод байгаа юм бэ” гэтэл надад “Бат-орших чамайг голын эрэг дээр машин дотор оролдоод байхад чи зүгээр суулаа” гээд дахиад гараараа миний зүүн гарын бугалга орчим нилээд хэдэн удаа цохьсон. Би яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэгээд салахгүй болохоор нь би орилсон чинь *******ийн эхнэр нь ирээд салгаад аваад явахаар нь би хүүхдийн хамт машинаа бариад ******* аймагт ирээд маргааш нь цагдаад өргөдөл бичиж өгсөн.  ...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р ху/,

5. Хохирогч ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр намайг гомдол саналгүй гэж хэлэхэд нөлөөлсөн зүйл байхгүй. Бид хоёрын харилцаа сайжирсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.  ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-р ху/,

            6. Хохирогч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ц.*******ын хоёр найз эхнэрүүдтэйгээ ирээд бид нар Сэлэнгэ аймаг дахь Хонгорморьт гэх амралтын газар очихоор болж Дарханаас гарсан. Миний хувьд агаар салхинд гараад сайхан л санагдаж байсан. Сэтгэл санаа ч бодох санах юм тайван байсан. Тэгээд удалгүй Ц.*******ыг агсам тавиад намайг цохихоор нь би хүүхдүүдээ суулгаад Дархандаа буцаж ирсэн. Тухайн үед ******* согтуу байсан болохоор санамсаргүйгээр миний биед хүрсэн байж болно. гэхдээ би түүнийг миний биед хүрснийг мэдэхгүй байна. Нөхөр *******д гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.  ...гэх мэдүүлэг,

            7.Гэрч Ж.А 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2017 оны 07 сарын 12-ны өглө гэртээ байж байхад манай ээж Жавзмаа над руу залгаад “дүүг чинь нөхөр ******* нь зодчихсон байна” гэхээр нь би Кабитатад байдаг гэрт нь яваад очиход гэртээ хүүхдүүдийн хамт байсан. Тэгээд намайг харахад Аийн нүүрний баруун шанаа хэсэг, эрүү, дээд доод уруул 2-лаа хөхрөөд хавдчихсан. гарын бугалга хэсэг нь хөхөрсөн, хөлийн гучны булчин, хуруу хэсэг нь хөхөрсөн байдалтай байхаар нь дүүгээсээ юу болсон талаар асуухад надад “найзуудтайгаа хөдөө яваад архи уучихаад намайг хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад найзтайгаа хардаад зодчихсон” гэж хэлсэн. Би цохиж зодож байгааг хараагүй. Харин Аээс өөрөөс нь л хэдэн удаа зодуулж цохиулсан тухай сонсож байсан. Ер нь сүүлийн үед архи уухаараа агсам болсон. Архи уух дуртай болсон. Эрүүл үедээ ямар нэг илүү дутуу араншин байхгүй даруу төлөв зантай. Ажил төрөл хийдэг байж байгаад сүүлийн 2 жил ажил хийлгүй байж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р ху/,

8.Гэрч Х.ийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 07 сарын 11-ний өдөр манай гэр бүл *******, ******* нарын гэр бүлийн хамтаар Сэлэнгэ аймагт байдаг “Хонгор морьт“ гэх амралтанд амрах гэж очоод тэндээ 1.750 литрийн “Авсолют” нэртэй архи, 0.75 литрийн “Болор” нэртэй архийг манай нөхөр , *******, , А, ******* бид нар хувааж уучихаад гэртээ унтаж байхад тэнд байсан хүмүүс бөөнөөрөө “гол явъя, хүн үлдээхгүй” гээд бид нар бүгдээрээ явахдаа би *******ын машинд урд талын суудал дээр хүүхдийг нь тэвэрч явсан. Харин арын суудал дээр манай нөхөр явсан. Тэгээд би тэр үед архи уусан байсан учраас болж байгаа үйл явдлыг сайн санахгүй орж гараад байсан. Нэг сэрэхэд “элсэнд сучихлаа л” гэж байсан. Харин дахиад сэрэхэд ирчихсэн байсан. Тэгээд амрах байрандаа ирээд нөхрийн хамт унтаж байтал *******ын эхнэр А уйлж орж ирээд “******* намайг зодоод нүүр ам аймаар болгочихлоо. Би явлаа” гээд уйлаад байсан. Тэгээд намайг босоход А хүүхдээ тэврээд хамаг юмаа үүрчихсэн “явна” гээд уйлаад машин руугаа явахаар нь би араас нь “явуулахгүй” гээд түлхүүрийг нь авах гээд зууралдаад дийлээгүй машин дээр очсон. Тэгтэл ******* бид нар дээр ирэхэд араас мөн аа ирэхэд ******* манай нөхөртэй маргалдахад ******* “яах гээд байгаа юм бэ” гээд *******ыг салгахад манай нөхөртэй маргалдаж зодолдож магадгүй гээд Аийг барьж байгаад тавихад  машиныхаа хаалгыг хаагаад яваад өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р ху/,  

      9.Гэрч С.*******ийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 7 сарын 11-ний өдөр манай гэр бүл ын гэр бүлийн хамт ******* аймагт байдаг өөрийн найз *******ын гэрт очиж тэндээ хоол унд идээд тэндээсээ Сэлэнгэ аймагт очиж амрах гээд *******ын гэр бүлийн хамт түүний машинтай мөн би өөрийн машинтай явсан. Тэгээд Сэлэнгэ аймагт байдаг “Хонгорморьт” гэдэг нэртэй амралтын газар 15-16 цагийн орчим очоод тэндээ 2 гэр авч байрлаад авчирсан. 1.750 литрийн “Авсолют” нэртэй архийг би , *******, , , А нарын хамтаар хувааж уугаад эхнэрүүдээ гэртээ үлдээж байгаад ******* бид гурав 0.75 литрийн “Болор” архийг хувааж уусан. Тэгээд байж байгаад тэр хавийн хүмүүсээс “Сайханы хөтөл хаана байдаг юм бэ” гэж асуухад надад “уул даваад байгаа” гэхээр нь бид нар машиндаа хуваагдаж суугаад ******* өөрийн машинаа барьж явсан. Харин манай эхнэр архи уудаггүй учраас миний машиныг бариад урд харагдаж байсан уулын харалдаа явж ,тэндээ очоод элсэнд суугаад тэндээсээ гарч чадахгүй хэсэг байж байгаад тэнд манай Хөвсгөл рүү явж байсан дүү бид нарт ус ойртуулж өгсөн учраас тэрний машинаар татуулж гарчихаад буцаад амралт руугаа явахад ******* түрүүлээд яваад өгсөн. Харин манай эхнэр зам сайн мэддэггүйгээс болоод чигээрээ замаар явсаар байгаад Сэлэнгэ аймаг орчихоод буцаад амралтын газрын хашааны гадаа машины зогсоол дээр очих үед *******ын эхнэр А уйлаад машиныхаа тэр хавиас гарч ирэхээр нь ******* эхнэр рүүгээ орилж хашгирч тай хардаж байсан. Тэгэхээр нь би “боль” гээд салгаад байж байхад эхнэр нь машиныхаа хаалгыг хаагаад машинтайгаа яваад өгсөн. Тэгээд удалгүй ******* эхнэрийнхээ араас явна гээд явган яваад өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-34-р ху/,

     10.Гэрч А.ын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 07 сарын 11-ний өдөр манай гэр бүл *******ийн гэр бүлийн хамт ******* аймагт байдаг өөрийн найз *******ын гэрт 09 цаг өнгөрч байхад очиж тэндээ хоол унд идээд тэдний гэр бүлийн хамт Сэлэнгэ аймагт байдаг “Хонгорморьт” гэдэг нэртэй амралтын газар очиж байрлаад тэндээ 1.750 литрийн “Авсолют” нэртэй архийг би *******, *******, , , А нарын хамтаар хувааж уугаад дахиад 0.75 литрийн архи уусан. Тэгээд *******, ******* бид 3  эхнэрүүдээ амрах байранд үлдээгээд  тэр хавийн залуучуудтай хамт дахиад нэг болох хувааж уугаад тэндээсээ *******, ******* нарын машинтай явж *******, ******* нар өөрсдөө машинаа бариад явсан.Ттэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би их согтсон байсан. Тэгээд намайг эхнэрийн хамт гэрт амарч байхад ******* дуудаж босгож ирээд “чи миний эхнэрийн гуяыг миний машин дотор явж байхдаа илсэн” гээд хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэрнээс зодолдож цохилцсон асуудал байхгүй . Тэрнээс өөр юм би санахгүй байна. Дараа харин сонсоход би *******ын машинд манай эхнэр урд талын суудал дээр *******ын хүүхдийг тэврээд харин арын суудал дээр эхнэрийнх нь хамт суугаад явж байхад “эхнэрийнх нь гуяыг илсэн” гээд уурласан гэж надад сонсогдсон.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/,

       11. ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн  № 715 тоот:

       1. ийн биед тархи доргилт, нүүр, зүүн бугалга, баруун шилбэ, зүүн хөлийн тавхай, зүүн гуяан дахь цус хуралтын гэмтэл тогтоогдсон.

       2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн  чадварт  нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 32-р ху/,

 

  12 .Шүүгдэгч  Ц.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 42-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 28-30-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 36–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 35–р ху/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 39-р ху/, гэр бүлийн баталгаа, /хх-ийн 41-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44-р ху/, ******* аймгийн 15-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45-р ху/, шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг талаарх лавлагаа, /хх-ийн 47-р ху/, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх лавлагаа, /хх-ийн 49-р ху/, шүүгдэгчийн банкны талаарх тодорхойлолтууд, /хх-ийн 51-59-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хохирогчийн хүсэлт, /хх-ийн 60-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан шүүгдэгчийн хүсэлт,  /хх-ийн 61-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтйиг хангахаас татгалзах  тухай прокурорын тогтоол, /хх 65-р ху/, зэрэг болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.*******ыг 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр С** аймгийн ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Хонгор морьт” амралтын газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний маягт, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл зэргээр үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгч Ц.*******ыг 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр С** маймгийн ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Х**” амралтын газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

        Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн улмаас 2017 оны 09-р сарын 05-ны өдрөөс 2017 оны 09-р сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 15 хоногтой, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна..

        Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, гэж байгаа зэрэг байдлуудыг харгалзан хуульд заасан торгох ялаар торгож шийтгэх нь зүйтэй.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 600 /зургаан зуун/ нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 600 /зургаан зуун/ нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын 2017 оны 09-р сарын 05-ны өдрөөс 2017 оны 09-р сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмэжээний төгрөгөөр тооцож эдлэх ялнаас нь хасч тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

7 Шүүгдэгч  Ц.*******д урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, энэ таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, хохирогч, шүүгдэгч, нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН