| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/02834/И |
| Дугаар | 102/ШШ2023/03611 |
| Огноо | 2023-10-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2023/03611
| 2023 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2023/03611 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 37 дугаар байр 46 тоотод байрлах д/РД:
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 82 дугаар байр, 19 тоотод байрлах м
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 82 дугаар байр, 19 тоотод оршин суух Бо овогт Ха Х /РД:
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 623,676 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Х.Х хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч днь хариуцагч мболон Х.Хд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 623,676 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: днь “М” ХХК-нд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 623,676 төгрөгийн барааг бэлэн төлөх нөхцөлтэйгөөр нийлүүлсэн. Гэвч барааг авсан өдрөөс хойш 73,676 төгрөг төлж, үлдэх 550,000 төгрөгийг төлөөгүй.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Д” ХХК-ийн материалын зарлагын баримт, фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргасан баримтгүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Хариуцагч “М” ХХК-аас 550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 73,676 төгрөгт, хариуцагч Х.Хд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч мболон Х.Х худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан барааны үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг талаас “Д” ХХК, нөгөө талаас м2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч днь алкафен назал 10 нэгж, диклоденк шулуун гэдэсний лаа 1 нэгж, диклоденк шахмал 2 нэгж, дуслын систем 22,000 нэгж, ибупрофен денк 400 мг шахмал 4 нэгж, ибупрофен денк 600 мг шахмал 1 нэгж, карболен 250 мг 44,000 нэгж, линекс бэби 1 нэгж, линекс форте 1 нэгж, линекс 2 нэгж, тамедин 5 нэгж, тосон клизм 50,000 нэгж, хигия бөөсний шампунь 3,000 нэгж, шимшин 12,000 нэгж зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч М ХХК хариу төлбөрт нь 623,676 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь “М” ХХК-ийн материалын зарлагын баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
5. Хариуцагч “М” дээрх гэрээний дагуу бүтээгдэхүүнийг хүлээн авсан, үнийг төлсөн эсэх талаар маргаагүй.
6. мболон “Д” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7. Нэхэмжлэгч днь худалдах-худалдан авах гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн болох нь “Д” ХХК-ийн материалын зарлагын баримтаар тогтоогдсон. Харин хариуцагч мнь хүлээн авсан барааны үнээс 73,676 төгрөгийг төлж, үлдэх 550,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
9. Хариуцагч мнь 73,676 төгрөгийг төлж, үлдэх 550,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул днь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар 550,000 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас шаардах эрхтэй байна.
10. Хариуцагч Х.Х нь хувь хүний хувьд бус хуулийн этгээдийн төлөөлөгчийн хувиар “М” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-аас 550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 73,676 төгрөгт, хариуцагч Х.Хд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “М” ХХК-аас 17,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ