Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2023/00547

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2023/00547

Архангай аймаг

 

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б овогт А.Бд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 236,202 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч А.Б-гийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь 236,202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:        

- Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ....................... тоот гэрээ байгуулан ........................ дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 01 дүгээр сард “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 436,202 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь манай байгууллагаас Мобинэт төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж худалдаж авсан. Тухайн төхөөрөмжийнхөө төлөлтийг тухай бүрд нь төлөөд явж байсан боловч 2021 оны 05 дугаар сараас төлөлт хийгээгүй. Төлөлтөө хийх талаар мэдэгдэхэд хичээл амраад ашиглахаа больсон учир төлбөр гарахгүй байх гэж ойлгоод явж байсан гэсэн тайлбарыг хэлдэг. Мобинэт төхөөрөмжийн үлдэгдэл нь 278,604 төгрөг болсон, дараа нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Самсунг-А12 маркийн гар утсыг 6 сарын хугацаатай лизингээр авсан боловч уг төлбөрөө төлөөгүй. Мөн хариуцагч нь ............................ дугаар гэрээ байгуулсан ............................... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Харилцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид шүүхэд 436,202 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200,000 төгрөгийг төлсөн. Одоо бид 236,202 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч нь анх манай харилцагч болохдоо төхөөрөмж худалдаж авч байсан. Уг төхөөрөмжийн төлбөрөө төлөөгүй, харилцагчийн манайхтай байгуулсан сүүлийн идэвхтэй гэрээ нь ........................... дугаар гэрээ учир бид уг гэрээг үндэслэн өмнөх төлбөрийг нэмж нэгтгэн нэхэмжилж байгаа. Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлөлтийг нэхэмжилж байгаа. Хоёр гэрээн дээр үлдэгдэл төлбөртэй байсан учир сүүлийн идэвхтэй гэрээ рүү шилжүүлж нэгтгэн нэхэмжилсэн гэв.

 

4. Нэхэмжлэгчээс:

- Хэрэглэгчийн хувийн мэдээлэл,

- ..................... дугаартай “Үйлчилгээний гэрээ”,

- А.Б-гийн 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны Харилцагчийн гүйлгээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан гаргасан 236,202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Хариуцагч нь манай байгууллагаас Мобинэт төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж худалдаж авсан. Тухайн төхөөрөмжийнхөө төлөлтийг тухай бүрд нь төлөөд явж байсан боловч 2021 оны 05 дугаар сараас төлөлт хийгээгүй. Төлөлтөө хийх талаар мэдэгдэхэд хичээл амраад ашиглахаа больсон учир төлбөр гарахгүй байх гэж ойлгоод явж байсан гэсэн тайлбарыг хэлдэг. Мобинэт төхөөрөмжийн үлдэгдэл нь 278,604 төгрөг болсон, дараа нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Самсунг-А12 маркийн гар утсыг 6 сарын хугацаатай лизингээр авсан боловч уг төлбөрөө төлөөгүй. Мөн хариуцагч нь ....................... дугаар гэрээ байгуулсан ........................ дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Харилцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид шүүхэд 436,202 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200,000 төгрөгийг төлсөн. Одоо бид 236,202 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч нь анх манай харилцагч болохдоо төхөөрөмж худалдаж авч байсан. Уг төхөөрөмжийн төлбөрөө төлөөгүй, харилцагчийн манайхтай байгуулсан сүүлийн идэвхтэй гэрээ нь ....................... дугаар гэрээ учир бид уг гэрээг үндэслэн өмнөх төлбөрийг нэмж нэгтгэн нэхэмжилж байгаа гэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, ........................... дугаартай “Үйлчилгээний гэрээ”, А.Б-гийн 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны харилцагчийн гүйлгээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Зээлдэгч А.Б нь М ХХК-тай байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №................................. дугаартай “Үйлчилгээний гэрээ”-ний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” гэж заасан байх тул М ХХК нь хариуцагчаас дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

4. Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч А.Б-г гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр барагдуулах талаар удаа дараа шаардсан гэж тайлбарладаг ба шүүхээс хариуцагч А.Б-д нэхэмжлэлийн хувийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гардуулж 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлэхийг мэдэгджээ. Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх талаар хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааныг 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутад зарлаж, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2, 77.6-д заасан журмаар шүүх хуралдааны товыг хариуцагч А.Б-гийн нэхэмжлэлд бичигдсэн ........................ дугаарын утсанд холбогдож шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан хариуцагч А.Б-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч А.Б нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №43645659 дугаартай “Үйлчилгээний гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч А.Б-гаас 236,202 төгрөгийг гаргуулан М ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,737 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-гаас 7,736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид М ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч А.Б-гаас 236,202 /хоёр зуун гучин зургаан мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,737 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-гаас 7,736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.ЭЛБЭГЗАЯА